Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 398

 

      2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2017/00398

              Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,                                                                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 9-р баг, Хөх хад 28-р гудамж, 02 тоотод оршин суух, Ошаны Гафу /БЭ 63022805/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 6е байр, 92 тоотод оршин суух, Сутай овогт Шавдхүүгийн Тэрбиш /ЧМ 68092668/-д холбогдох,  

 

1 570 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хаан банкны 05193-р салбараас Сонгинохайрхан дүүрэг “Содон хороолол” дахь Хаан банкны салбарт данс эзэмшигч Шавдхүүгийн Тэрбишийн нэр дээрх 5925093625 тоот данс руу андууран 1 500 000 төгрөг бэлнээр шилжүүлсэн. Тухайн үед Баян-Өлгий аймгийн Хаан банкны салбарт бичгээр хүсэлт гаргасан боловч Сонгинохайрхан дүүрэг Содон хороолол дахь Хаан банкны салбарт хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Ингээд Содон хороолол дахь Хаан банкны салбарт энэ асуудлаар хандсан боловч “бид хувь хүний буюу харилцагчийн нууцыг шүүх, цагдаагийн байгууллагын бичиггүйгээр гаргах боломжгүй учраас цагдаагийн байгууллагад хандана уу гэсэн хариу тайлбар өгсөн. Улмаар Баянгол дүүргийн шүүхэд Ш.Тэрбишийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гарган Цагдаагийн байгууллагаар түүний оршин суугаа хууль ёсны хаягийг олж тогтоосон. Иймд Ш.Тэрбишээс данс андуурч хийсэн 1 500 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөг нийт 1 570 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид хоёрын хооронд ямар нэгэн гэрээний үүрэг, үүргийн харилцаа үүсээгүй, бид хоёрын дунд ямар нэгэн өглөг, өр авлагын асуудал байхгүй, нэг нэгнийгээ танихгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Аманкелд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Ш.Тэрбишийн тайлбарт 1 500 000 төгрөг түүний дансаар орж ирсэн бөгөөд уг мөнгийг М.Каримбекын данс руу шилжүүлсэн талаар хариу тайлбартаа дурдсан байна. Ингээд М.Каримбек нь 2017 оны 2 сарын 12-ны өдөр миний данс руу 1 500 000 төгрөг шилжүүлсэн тул 1 570 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Гафу нь хариуцагч Ш.Тэрбишт холбогдуулан 1 570 200 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Тэрбиш нь тухайн мөнгийг М.Каримбекын данс руу шилжүүлж, уг мөнгийг 2017 оны 2 сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн данс руу шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Аманкелд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

                  

1. О.Гафу нь хариуцагч Ш.Тэрбишт холбогдуулан 1 570 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40 100 төгрөгөөс 20 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Тэрбишээс улсын тэмдэгтийн хураамжид 20 050 төгрөгийг, улсын төсвөөс 20 050 төгрөгийг /ХУД-ийн Татварын хэлтсийн 2603030349 данс/ тус тус гаргуулан нэхэмжлэгч О.Гафуд олгосугай.

 

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ