Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 07

 

                                     

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                          

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч С.Н

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М,

           Хариуцагч: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын З д П.Ц,

Гуравдагч этгээд: Ю.Б,   

           Нэхэмжлэлийн шаардлага: Дэлгэрцогт сумын З дын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн хавсралт хэсгийн 16-рт бичигдсэн Ю.Бид “Худгийн ам” гэдэг газрыг эзэмшүүлэхээр заасан хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч П.Ц, гуравдагч этгээд Ю.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Н шүүхэд бичгээр  гаргасан  нэхэмжлэлдээ:   “...Дундговь аймгийн Адаацаг сумын З дын 2007 оны 11 сарын 29-ний өдрийн 72-р тоот захирамжаар “Худгийн ам” гэдэг газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэр гарч эзэмшиж эхэлсэн. Гэтэл тодорхой хугацааны өмнө сумдын хилийн цэсийг өөрчлөх шийдвэр гарч миний эзэмшиж байгаа "Худгийн ам” гэдэг газар нь Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрийн харьяалалд багтдаг болсон байна. Миний бие үүнийг 2019 оны 6 сарын үед мэдээд газрын гэрчилгээг өөрчлүүлэхээр Дэлгэрцогт сумын З дд хандсан боловч захирамж гаргаагүй. Улмаар Дундговь аймгийн З д О.Бд гомдол гаргасан бөгөөд 2019 оны 09 сарын 27-ны өдрийн хариу мэдэгдэлд: Дэлгэрцогт сумын З дын 2015 оны 10 сарын 27-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар иргэн Ю.Бид “Худгийн ам” гэх газрыг эзэмшүүлэхдээ Монгол улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн заалтыг зөрчсөн байгаа тул өөрийн газар эзэмших эрхээ сэргээлгэхээр шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн. Иймд Дэлгэрцогт сумын З дын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дугаартай “Өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэх тухай”  захирамжийн хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: С.Нын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, газар эзэмших эрх ашиг нь зөрчигдсөн. Дэлгэрцогт сумын З дын 2015 оны 10 сарын 27-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн хавсралт хэсгийн 16-рт бичигдсэн Ю.Бид “Худгийн ам” гэдэг газрыг эзэмшүүлэхээр заасан хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.  Нэхэмжлэлийн үндэслэл нь С.Нт Дундговь аймгийн Адаацаг сумын З дын 2007 оны 11 сарын 29-ны өдрийн 72-р тоот захирамжаар “Худгийн ам” гэдэг газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэр гарч эзэмшиж эхэлсэн. С.Нын эзмэшиж байгаа “Худгийн ам” гэдэг газар нь Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрийн харьяалалд багтдаг болсныг 2019 оны 6 сарын үед мэдээд газрын гэрчилгээг өөрчлүүлэхээр Дэлгэрцогт сумын З дд хандсан боловч захирамж гаргаагүй, улмаар Дундговь аймгийн З д О.Бд гомдол гаргаж, шүүхэд ханд гэсэн хариу ирсэн. Иймд Дэлгэрцогт сумын З дын 2015 оны 10 сарын 27-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн хавсралтын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. С.Наас тус сумын газрын албанд газар эзэмших эрх хүчингүй болгох хүсэлт өгөөгүй учраас газар эзэмших эрх хүчингүй болоогүй. Нэхэмжлэгчийг төлөөлөөд шүүх хуралдаанд оролцох эрхийг надад итгэмжлэлээр олгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зүйлгүй. 2019 оны Адаацаг сумын З дын захирамжаар газар эзэмших эрх хүчингүй болсон гэж байгаа ч үүнийг тухайн үед С.Н гэдэг хүн өөрөө хүлээн зөвшөөрсөн үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. З дын нэмж ирүүлсэн материалай бүрэн танилцсан. Д.А Адаацаг сумын З дтай яриад захирамжийг хүчингүй болгосон байх магадлал өндөртэй. Бусдаар бол С.Н өөрөө оролцоод захирамжийг хүчингүй болгосон асуудал байхгүй. 2019 онд хэвтэрт байсан учир очиж хүсэлт өгөх боломж бололцоо энэ хүнд байхгүй байсан” гэв.

2. Хариуцагч Дэлгэрцогт сумын З д И, П.Ц  нар шүүхэд бичгээр[1] ирүүлсэн  хариу тайлбарт: “... 1.Дундговь аймгийн Адаацаг сумын З дын 2007 оны 11-р сарын 29-ний өдрийн 72-р тоот захирамж нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 21-р зүйлийн 21.4.3 дахь хэсэг, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3-ийн “Г” заалтыг тус тус зөрчсөн.

С.Н нь гаргасан нэхэмжлэлдээ “Тодорхой хугацааны өмнө сумын хилийн цэсийг өөрчлөх шийдвэр гарч миний эзэмшиж байгаа Худгийн ам гэдэг газар нь Дэлгэрцогт сумын харъяалалд багтдаг болсон байна” гэсэн нь худал мэдээлэл бөгөөд Худгийн ам гэх газар нь өмнө нь ч, одоо ч Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрт  хамаардаг бөгөөд Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 10-р сарын 24-ний өдрийн 2/439 тоот албан бичигт 1977 онд сумдын хилийн цэсийг өөрчилж тогтоосон болохыг тодорхойлсон. Мөн Худгийн ам хэмээх газар нь Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрт хамаардаг болох нь  4811000451 нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, Худгийн ам бууцны байршлийн тойм зургаар батлагдаж байна.

Дэлгэрцогт сумын З дын 2015 оны A/74-p захирамжаар/хавсралтаар/  иргэн Ю.Бид газар эзэмшүүлэхэд сумын мэдээллийн санд ямар нэгэн давхцалгүй байсан ба суманд шинээр хороо бууцны газар эзэмшүүлэхдээ хуулийн дагуу олгосон болно” гэжээ.

Хариуцагч П.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бичгээр  гаргасан тайлбараа дэмжинэ.  

Дэлгэрцогт сумын З дын тухайд хууль журмаараа шийдсэн. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газар эзэмшихэд иргэнээс хамаарал бүхий бичиг баримтын бүрдлийг хангуулж  хуулийн дагуу  шийдвэрлэсэн учраас Ю.Б гуайд олгосныг зөв гэж үзэж байгаа... Үүний дараагаар Д.А яг энэ газарт газар эзэмших хүсэлт өгсөнд хариу өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэдийгээр өөр сумын иргэн Дэлгэрцогт суманд газар эзэмших талаар өмнөх З д нарын хүрээнд ярьж шийдэгдсэн асуудал гэдэг ч энэ нь албан ёсоор баталгаажсан шийдвэр байхгүй. Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэр дэх газарт Адаацаг сумын З д газар олгох шийдвэр гаргах нь анхнаасаа буруу байсан учраас Адаацаг сумын З д өөрөө эдгээр захирамжаа болон газар олгосон эрхээ хүчингүйд тооцсон нь зөв.

 Иймээс Адаацаг сумын З дас анх С.Нт олгосон захирамжаа хүчингүй болгож үүгээрээ С.Нт газар олгосон эзэмшлийг  хүчингүйд тооцсон байх тул  энэ нэхэмжлэл хангагдах боломжгүй. Мөн сумын З даас холбогдох баримтууд нь шүүхэд ирсэн байна, танилцлаа  хуулийн хүрээнд хүчин төгөлдөр гэж үзнэ” гэв.

3. Гуравдагч этгээд Ю.Б шүүхэд бичгээр[2] ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р багийн нутаг дэвсгэрийн харьяалалд багтдаг “Худгийн ам” гэдэг газрыг иргэн С.Н нь Адаацаг сумын З дын 2007 оны 11 сарын 29-ний өдрийн 72 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр шийдвэр гаргуулсан байдаг. Энэ маргаад байгаа газар нь сумдын хилийн цэсийг  тогтоосон шийдвэрээр  Дэлгэрцогт сумын нутагт хамаардаг. Одоо ч  өөрчлөгдөөгүй хэвээр  байдаг. Миний бие Дэлгэрцогт сумын 1-р багийн З дын ажлыг 2000 оноос хойш 12 жил хашсан. Энэ хугацаанд Худгийн ам гэдэг бууцанд айл өвөлжиж хаваржиж байгаагүйг  би сайн мэднэ... Би энэ  газарт  холбогдох материал хүсэлтээ өгснөөр  Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын З дын 2015 оны 10 сарын 27-ны өдрийн  А/74 дүгээр захирамж түүний хавсралтаар миний  эзэмшилд 15 жилийн хугацаатай өгсөн. Газар зохион  байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд олгох газраар тусгагдсан байдаг. Гэрчилгээ нь  сүүлд  буюу 2019 онд  гарсан  учир нь  улс орон даяар  гэрчилгээ шинэчлэгдсэн гэж надад тухайн үед газрын албанаас тайлбарлаж байсан. Иймээс энэ маргааныг хурдан хугацаанд үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсье. Адаацаг сумын З д анх  С.Нт  олгосон 2007 оны 11 сарын 29-ний өдрийн  газар эзэмших  эрхийг өөрөө  2019 оны 10 сарын 14-ний А/125 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Энэ нь зөв, учир нь Адаацаг сумын нутаг биш тул  Ж.Б  дарга шийдэх нь  анхнаасаа  буруу байсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:  

1. Нэхэмжлэгч С.Н,  түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын З дын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дугаартай “Өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлэх тухай“ захирамж түүний  хавсралтын  16-рт бичигдсэн Ю.Бид “Худгийн ам” гэдэг газрыг эзэмшүүлэхээр заасан хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг[3]  гаргажээ.

2. Нэхэмжлэгчээс 2019 оны 09 сарын 23-ны өдөр аймгийн З дд гомдол[4] гаргаж, хариуг[5] 2020 оны 09 сарын 27-нд авч нэхэмжлэл ирүүлснээр шүүхээс хэрэг үүсгэн[6]  хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.

3. Нэхэмжлэгч С.Нт Дундговь аймгийн Адаацаг сумын З дын 2007 оны 11-р сарын 29-ний өдрийн 72 тоот захирамжийг[7] үндэслэн 2007 оны 12-р сарын 12-ны өдөр 110100232 /4814000420/ дугаараар  олгосон хувийн хэрэг материалд[8]  0077380 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[9]  Адаацаг  сумын  /баг хороог  нэрлэн заагаагүй/ Өвөлжөөний зориулалтаар /Худгийн ам/ эзэмшүүлсэн, 2008-2018 он хүртэл газрын төлбөр төлсөн[10] гэх баримтыг ирүүлжээ.  

С.Нт  анх газар олгосон Адаацаг сумын З дын захирамж болон хувийн хэргийг  ирүүлэхийг  шаардсанаар хавтас хэргийн 60-67-р талд буй баримтуудыг шүүхэд ирүүлсэн ба энд С.Нт газар олгосон Адаацаг сумын  З дын 2007.11.29-ний өдрийн 72 тоот захирамжийг ирүүлээгүй,  110100232 /4814000420/ хувийн хэрэг бүхий материалаас шүүж үзэхэд товьёогт[11] З дын шийдвэрийн хуулбар хэсэгт ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй, иргэнээс газар эзэмших хүсэлтэд[12] Адаацаг сум, 3-р баг, Худгийн ам гэж эзэмших газраа тодорхойлсон байх хэдий ч энэхүү эзэмшлийн газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын З д газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасанчлан тухайн сум орон нутаг өөрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр хэрхэн баталснаа батлагаажуулж  С.Нын хувийн хэрэгт  хавсаргаагүй, хэрэгт ирүүлээгүй /хх-ийн 61-р талын арын нүүрэнд буй товьёогийн бусад шаардлагатай материалууд хэсэгт Газар зохион байгуулалтын төлөвлөгөө мөн тэмдэглэгдээгүй/, нотлох баримт бичгийн жагсаалт хэсэгт мөн бүрэн гүйцэд тэмдэглэгдээгүй[13], С.Нт олгосноо Д.Ат шилжүүлсэн гэх хувийн хэргээс мөн судлахаар ирүүлэхийг хүссэн боловч Д.Ат уг газрыг шилжүүлэн олгож бүртгэсэн хувийн хэрэг  үүсээгүй болохыг Адаацаг сумын засаг  даргын тамгын газрын дарга Б.Уээс 2020.01.06-ны өдрийн 2/08 тоот албан бичгээр[14] ирүүлжээ.

Адаацаг сумын З дын 2020 оны 5 сарын 26-ны өдрийн 1/190 тоот албан бичгээр[15] сумын З дын 2019 оны 3-р сарын 15-ны өдрийн А/39 тоот захирамж[16] түүний хавсралтаар С.Нын “Худгийн ам” бууцанд газар эзэмших эрхийг Д.Ат шилжүүлсэн, мөн 2019 оны 10 сарын 14-ний А/125 дугаартай захирамжаар[17] Д.Аын  газар эзэмших эрхийг хүчингүй  болгосон. Иймд С.Н, Д.А нар “Худгийн ам” гэдэг газрыг эзэмших эрхгүй гэж үзнэ гэх лавлагааг  ирүүлсэн  ба Адаацаг сумын З дын  газар эзэмших эрх шилжүүлсэн болон харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна олгогдсон гэх үндэслэлээр газар эзэмших эрх хүчингүйд тооцсон 2019 оны 3 сарын 15-ны өдрийн А/39 тоот  захирамж /хавсралт/, 2019 оны 10 сарын 14-ний А/125 дугаартай захирамжууд /хавсралт/ нь тус тус хүчин төгөлдөр болох нь Адаацаг сумын З дын дээрх баримтаар тогтоогдсон тул иргэн С.Нт  энэхүү маргаан  бүхий газрыг миний эзэмшлийн газар мөн, миний газар эзэмших эрхийг зөрчиж  байна гэж маргах эрхийг дээрх захирамжаар дуусгавар болгосноор нэхэмжлэгчийн “газар эзэмших эрх  зөрчигдсөн” гэж үзэх боломжгүйд хүргэж байна.  

Иймээс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын З дын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр захирамж[18]  түүний хавсралтын  дагуу 2019 оны 1 сарын 9-ний өдрийн 000019926 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[19]  4811000451 нэгж талбарын дугаар бүхий “Худгийн ам” гэх газрыг Ю.Бид хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн нь тухайн сумын газар нутагт, тухайн сумын З дас зохих журмаар олгогдсон  газар гэж үзэхээр  байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлд хамаарахгүй болно.

4. Нэхэмжлэгчээс “...тодорхой хугацааны өмнө сумдын хилийн цэсийг өөрчлөх шийдвэр гарч миний эзэмшиж байгаа "Худгийн ам” гэдэг газар нь Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрийн харьяалалд багтдаг болсон” гэж нэхэмжлэлдээ дурьдсан нь Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2/439 дугаартай албан бичиг[20] болон тус газрын шинжээчийн дүгнэлтийн[21] 4 дэх хэсэгт “... эрх бүхий тогтоолоор сумдын хилийн цэсийг тогтоосон бөгөөд одоог хүртэл энэ тогтоолыг мөрдөж байна. Худгийн ам гэх газар нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р багт харьяалагдана” гэх баримтуудаар үгүйсгэгдэх ба 1977 оноос хойш сумдын хилийн цэсийг өөрчлөн тогтоогоогүй болно.

Шүүхийн үзлэгийн тэмдэглэл[22], шинжээчийн дүгнэлт, гэрч Л.Х, М.Б, Б.Р, Ж.Б нарын мэдүүлгээр[23] Ю.Бид олгосон “Худгийн ам” бууцны газар нь Дундговь аймгийн Адаацаг сумын З дын 2017 оны 11 сарын 29-ний өдрийн А/72 тоот захирамжаар С.Нт Адаацаг, өвөлжөөний зориулалтаар олгосон “Худгийн ам” гэх газар мөн болох нь тус тус тогтоогддог. Өөрөөр хэлбэл газар усны нэрээр болон байршлын хувьд давхцалтай байх хэдий ч С.Нт олгосон газар эзэмших эрхийг Адаацаг сумын З д өөрөө хүчингүй болгосон.

5. Шүүхээс лавласнаар[24] нэхэмжлэгч С.Н  Дундговь, Адаацаг, 3-р баг, Өвөр урт хаягаар[25], гуравдагч этгээд Ю.Б, Дундговь, Дэлгэрцогт, 1-р баг, Баянбулаг эмт 2 гудамж, 4 тоот хаягаар[26], Д.А  Дундговь, Дэлгэрцогт, 1-р баг, Баянбулаг хаягаар[27] тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн нь эдгээрийг уг хороо бууцанд амьдардаг гэдгийг үгүйсгэх ба Д.Аыг гуравдагч этгээдээр татах шаардлагагүй гэж шүүх үзсэн.

6. 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд олгосон итгэмжлэлийн[28] дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нэхэмжлэлд гарын үсэг зурсан ба Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан эрхийг нотариатаар  гэрчлүүлсэн  итгэмжлэлээр түүнд олгосон байна.

Мөн “итгэмжлэгдсэн төлөөлөгчид  шүүх хуралдаанд  оролцох эрхийг олгосон, нэхэмжлэгч өвчтэй тул ирж оролцохгүй” гэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцоогүй ба Т.Мыг оролцуулж холбогдох ажиллагааг хэрэгжүүлсэн болно[29].

7. Уг хэрэгт Дэлгэрцогт  сумын засаг даргыг  хариуцагчаар татаж хэрэг үүсгэсэн ба  хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны явцад З д Б.Иг чөлөөлж П.Ц 2020 оны 3 сарын 11-ний өдрөөс  томилогдсон[30]  байх тул хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагаанд үргэлжлүүлэн  оролцуулсан. Ингэхдээ шүүхээс хариуцагчийг сольж өөрчлөх захирамж гаргаагүй бөгөөд Дэлгэрцогт сумын  З дд холбогдуулан хэрэг үүсгэснээс[31] өөрөөр хэн нэгэн албан тушаалтанд  нэр заан  хэрэг үүсгээгүйг үндэслэсэн болно.  

8. Нэхэмжлэгч С.Н нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 90 хувийн группт байдаг гэх сумын З дын тамгын газрын даргын   тодорхойлолт[32], нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд  өгсөн тайлбараас өөрөөр эрүүл мэндийн байгууллагын холбогдох баримт шийдвэрүүдийг хэрэгт ирүүлээгүй тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг буцаан олгох эсхүл чөлөөлөх  боломжгүй байх тул улсын орлогод хэвээр үлдээв.

9.  2020  оны 1 сарын 9-ний өдрийн 117/ШЗ2020/0004 дугаартай  шинжээч томилох шүүгчийн захирамж[33], аймгийн газрын албаны даргын 2020 оны 1 сарын 19-ний өдрийн А/07 тоот тушаалаар[34] шинжээч томилж, дүгнэлтийг[35] ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн  106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан Адаацаг сумын иргэн С.Нын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын З дд /П.Ц/ хариуцагдах “Дэлгэрцогт сумын З дын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн хавсралт хэсгийн 16-рт бичигдсэн Ю.Бид “Худгийн ам” гэдэг газрыг эзэмшүүлэхээр заасан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан 2019 оны 10 сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт  заасны дагуу хэргийн  оролцогч , тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

         

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.С

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 22, 142

[2] Хавтаст хэргийн 78

[3] Хавтаст хэргийн 1-2

[4] Хавтаст хэргийн 8

[5] Хавтаст хэргийн 12

[6] Хавтаст хэргийн 17-18

[7] Хавтаст хэргийн 60-67-д ирүүлээгүй,

[8] Хавтаст хэргийн 60-67

[9] Хавтаст хэргийн 7

[10] Хавтаст хэргийн 106

[11] Хавтаст хэргийн 61

[12] Хавтаст хэргийн 62

[13] Хавтаст хэргийн 67

[14] Хавтаст хэргийн 105

[15] Хавтаст хэргийн 186

[16] Хавтаст хэргийн 32

[17] Хавтаст хэргийн 173-176

[18] Хавтаст хэргийн 24-25

[19] Хавтаст хэргийн 30

[20] Хавтаст хэргийн 35

[21] Хавтаст хэргийн 129-133

[22] Хавтэст хэргийн 111-123

[23] Хавтаст хэргийн 50-59

[24] Хавтаст хэргийн 91

[25] Хавтаст хэргийн 95

[26] Хавтаст хэргийн 93

[27] Хавтаст хэргийн 94

[28] Хавтаст хэргийн 3-5

[29] Хавтаст хэргийн 19-21, 43, 77, 147, 148, 153, 171, 178, 179

[30] Хавтаст хэргийн 143

[31] Хавтаст хэргийн 17-18

[32] Хавтаст хэргийн 82

[33] Хавтаст хэргийн 96-100

[34] Хавтэст хэргийн 128

[35] Хавтаст хэргийн 129-133