Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2019/0448

 

2019 оны 07 сарын 22 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0448

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Ц

Нэхэмжлэгч: БХМ НҮТББ

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Гуравдагч этгээд: Ш ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгч Н.Ц-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.нын Завхан аймгийн Э******* сумын ******* гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-1******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгох,

БХМ НҮТББ-ын Завхан аймгийн Э******* сумын ******* гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-1******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, уг тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, түүний өмгөөлөгч Г.Д, нэхэмжлэгч  НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тг, түүний өмгөөлөгч Г.Бр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.й, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ц-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: иргэн Н.Ц нь Завхан аймгийн Э******* суманд төрж өсөж, одоо мал маллаж аж төрдөг малчин иргэн юм. Түүний өвөлжөө байдаг Э******* сумын нутаг *******анд ХV-1******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ш ХХКэзэмшиж байгаа сураг дуулдсаар байсан билээ. Бид 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Э******* сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, байгаль орчны улсын байцаагчтай уулзаж, уг компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн талаар мэдээлэл хүссэн юм.

Уг компани 2007 онд олгогдсон хайгуулын ХҮ-1******* тоот тусгай зөвшөөрлийг 2015 онд шилжүүлэн авч одоо эзэмшиж байгаа бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тухай бүрд сунгуулсаар өнөөдрийг хүрсэн байна. Бодит байдал дээр Ш ХХКАшигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй болох нь Э******* сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, байгаль орчны улсын байцаагчтай уулзаж мэдээлэл авах үед тодорхой харагдсан юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т ...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж хуульчилсан байдаг.

Гэтэл Ш ХХКнь хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшсэн хэвээр байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасны дагуу цуцлахыг Кадастрын хэлтсийн даргад, уг тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгуулах тухай өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын даргад гаргасан юм.

Өргөдлийн хариуг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ******* нь Э******* сумын төвөөс 14 км байдаг бөгөөд Н.Ц-нөвөлжөө ХV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дотор байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан. Жирийн малчны хувьд Үндсэн хуулиар баталгаажсан энэ эрхээ эдэлж, тайван, амгалан аж төрөх хүсэлтэй байна.

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй компанийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүссэн иргэний гомдлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй мөртлөө цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн хариу ирүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан.

Эрх зүйт төр буюу эрх зүйт ёс, хуулийн засаглалын үндсэн үзэл санаа бол төр, иргэн хоёр харилцан хариуцлага хүлээх явдал бөгөөд иргэн төрийн өмнө, төр ч иргэнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гэж ойлгож байна.

Ийм учраас Завхан аймгийн Э******* сумын ******* гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай 503 тоот шийдвэрээр 3 дахь удаа сунгасныг хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт хавсаргасан баримтуудаас мэдсэн.

Уг шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүргүүлсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичгээр ...хүлээн авах боломжгүй байна гэх хариуг авч, хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

XV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан шийдвэрийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлээгүй, шийдвэр гаргахдаа Н.Ц-норолцоог хангаагүй хууль зөрчиж гаргасан гэж үзэж байна.

Ийм учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус төрийн бус байгууллага нь 2008 оноос эхлэн иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор ажиллаж байгаа нийгэмд үйлчилдэг иргэний нийгмийн байгууллага билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д олгогдсон эрхийн хүрээнд энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Завхан аймгийн Э******* сумын нутаг *******анд олгогдсон ХV-1******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар нутгийн иргэд болон бидэнтэй хамтран ажилладаг төрийн бус байгууллагаас манай байгууллагад мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүссэн юм.

Үүний дагуу бид маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2018 оны 08 дугаар сарын 01-нд хүргүүлсэн юм. Хүсэлтийн хариуг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээж аваад эс зөвшөөрч байгаа учраас танай шүүхэд хандаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн ...Ш ХХКнь ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын тайлан, төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад болон мэргэжлийн хяналтын албанд ирүүлж баталгаажуулсан болно. Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд хамаарахгүй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг илт хууль бус үйлдэл буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн зохицуулалтад хамааруулж байна.

Өөрөөр хэлбэл ...хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэх татгалзсан үйлдлийг Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль болон бусад хуулиар олгогдсон иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байна.

2007 онд олгогдсон хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийг 2015 онд Ш ХХКшилжүүлэн авч одоо эзэмшиж байгаа бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тухай бүрд сунгуулсаар өнөөдрийг хүрсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасныг Ш ХХКнь биелүүлж ажиллаагүй болох нь бидэнд байгаа мэдээллээр тодорхой харагдаж байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-38.1.6-д заасныг биелүүлж байгаагүй талаарх баримт байна.

******* нь Э******* сумын төвөөс 14 км байдаг бөгөөд уг ууланд тус сумын 2 багийн нийт 38 айлын өвөлжөө бууц байдаг. Эдгээр нь ХV-1******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дотор байдаг.

Сумын малчин иргэдийн төдийгүй хил залгаа сумдын малчдын малын гол шим тэжээл болох хужир шүүний тогтоц Б******* гэдэг газраас 4 километр хүрэхгүй зайтай байгаа юм. Б******* бол Айраг болон эргэн тойрны уулнаас буусан цас, борооны уснаас тэжээгддэг давс, хужир шүүний өвөрмөц тогтоц бүхий газар юм.

Хэрэв *******анд ашигт малтмал ашиглаж эхэлвэл Б******* болон эргэн тойрны нутаг дэвсгэрт асар их сөргөөр нөлөөлж, тэр хавьд мал маллаж амьдрах боломжгүй болох юм. Үүнээс гадна ******* нь малчдын өвөлжөө, хаваржааны гол бүс нутаг юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т ...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан билээ. Жирийн малчны хувьд Үндсэн хуулиар баталгаажсан энэ эрхээ эдэлж тайван, амгалан аж төрөх хүсэлтэй байгаагаа бидэнд ирүүлсэн юм.

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй мөртлөө ашигт малтмал хайж, ашиглахаар зүтгэж байгаа Ш ХХК-ийн эзэмшиж байгаа ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэх зохицуулалтын дагуу цуцлах бүрэн үндэслэлтэй гэж бид үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан байдаг.

...Иймд Завхан аймгийн Э******* сумын ******* гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  ХХК нь Завхан аймгийн Э******* сумын нутаг ******* нэртэй 2762 гектор талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдлийг 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж кадастрын өргөдлийн бүртгэлийн И******* дугаарт бүртгүүлсэн байна.

Тус компанийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, мөн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, хүсэлтэд дурдсан талбайд зураг зүйн шүүлт хийж үзэхэд нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, энэ талаар санал авахаар Завхан аймгийн Засаг даргад 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 7/2303 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Завхан аймгийн Засаг дарга П.Гхээс 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Завхан аймгийн Э******* сумын нутаг ******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдөлд өгөх санал 01 дугаартай саналын хуудсаар дэмжиж байгаа тухай санал ирүүлсэн байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6 дахь заалтыг үндэслэн Кадастрын бүртгэлийн төвийн даргын /хуучин нэрээр/ 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1928 тоот шийдвэрээр хайгуулын ХV-01******* тоот тусгай зөвшөөрлийг  ХХК-д 3 жилийн хугацаагаар олгосон.

ХХК нь хайгуулын ХV-01******* тоот тусгай зөвшөөрлийг ЖьХХК-д шилжүүлэхээр кадастрын шилжүүлэх өргөдлийн бүртгэлийн Т6228 дугаарт 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бүртгүүлсэн байна.

Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянаж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг баримтлан Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 562 дугаар шийдвэрээр ж ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн бөгөөд орон нутгийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн үйл ажиллагааг дэмжин байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлт хийх шинэчилсэн төлөвлөгөөг батлан ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 297 тоот шийдвэрээр хайгуулын ХV-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

Ж ХХК нь хайгуулын ХV-01******* тоот тусгай зөвшөөрлийг Шн ХХК-д шилжүүлэхээр кадастрын шилжүүлэх өргөдлийн бүртгэлийн дугаарт 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн байна.

Төрийн захиргааны байгууллага өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж заасныг баримтлан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр Ш ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

Нэхэмжлэгч талаас ******* нь Э******* сумын төвөөс 14 км зайтай байдаг бөгөөд Н.Ц-нөвөлжөө ХV-01******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дотор байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ эдэлж тайван амгалан аж төрөх хүсэлтэй байна гэж дурджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ашигт малтмал хайх гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг ойлгоно гэж заасан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ш ХХКнь хайгуулын ажил явуулахдаа нэхэмжлэгчийн яг ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хэрхэн, ямар хэлбэрээр зөрчсөн болох нь тодорхойгүй, үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна гэж заасан.

Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуулиар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь ашигт малтмал эрх, хайх, ашиглахыг хориглосон хязгаарласан талбай биш болно.

Мөн Ш ХХКнь 2007-2018 онуудад хайгуулын ажлын завсрын тайлан төлөвлөгөөг ирүүлж төрийн захиргааны байгууллагаар хянуулсан, хуулийн дагуу ээлжит жилийн төлбөр төлсөн, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулсан нь Геологи, хайгуулын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 665 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр иргэн Н.Ц-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.нын гаргасан Завхан аймгийн Э******* сумын нутаг ******* нэртэй 2762 гектар ашигт малтмалын хайгуулын ХV-01******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд, Ш ХХКнь ашигт малтмалын хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлж бүртгүүлсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн баримт, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажлыг гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсарган ирүүлэхийг шаардсан байдаг.

Ш ХХКнь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасны дагуу XV-01******* тоот тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлт хийх шинэчилсэн төлөвлөгөөг Завхан аймгийн Э******* сумын Засаг дарга О.Ч******* баталж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга н.Э******* хянаж баталсныг хавсарган ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 тоот шийдвэрээр хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

Кадастрын хэлтсийн дарга нь Ш ХХК-ийг хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг сунгуулсан гэж үзэж байгаа тул иргэн Н.Ц-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.нын гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: БХМ НҮТББнь манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм.

Ашигт малтмалын тухай хуульд гагцхүү Ашигт малтмал, газрын тосны газар уг хуулийн 56 дугаар зүйлд заасан нөхцөл байдал илэрсэн бол тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эрх үүсдэг. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг төрийн бус байгууллага нь нийгэмд үйлчилдэг иргэний нийгмийн байгууллага хэмээн дурдсан байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг хэлнэ гэж заасан. Тиймээс Ашигт малтмалын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуульд НҮТББ-д дээрх эрх олгогдоогүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар нэхэмжлэгч гэж захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээдийг ойлгодог. Нэхэмжлэгч БХМ НҮТББболон Н.Ц-нэрх, ашиг сонирхол зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Учир нь Ш ХХКодоогоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа тул зөвхөн хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа ба ашиглалт, олборлолт явуулаагүй, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Иймд нэхэмжлэгчдийн ямар нэгэн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй, байгаль орчин бохирдсон, доройтсон зүйл огт байхгүй.

Нэхэмжлэгч Н.Ц нь Завхан аймгийн Э******* сумын нутагт өвөлжөө эзэмшдэг гэх боловч энэ нь манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайд байгаа эсэх, талбайд байлаа гэхэд өвөлжөө, хаваржаа нь хайгуулын үйл ажиллагааны улмаас хэрхэн нөлөөнд өртөж, эрх, ашиг нь зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь эрх эдлэнэ гээд 21.1.8-д энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх эрхтэй гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд бусдын эзэмшил, өмчлөлийн газар байвал өмчлөгч, эзэмшигчээс нь зөвшөөрөл авч нэвтрэх эрхтэй.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд бусдын эзэмшил газар давхцаж байх нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 41.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, хувийн болон нийтийн зориулалттай орон байр бусад барилга байгууламж болон түүх, соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцна гэж заасны дагуу хайгуулын үйл ажиллагааны явцад өвөлжөө таарвал нүүлгэн шилжүүлэх, гэм хор учруулвал хохирлыг нөхөн төлөх зохицуулалттай.

Ш ХХК-ийн хувьд бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн, өвөлжөөг гэмтэж, сүйтгэсэн, малчид, иргэдэд гэм хор учруулсан зүйл огт байхгүй.

Ш ХХК-ийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хуулийн дагуу тусгай хэрэгцээнд авч хуульд заасан 10 хоногийн хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгүүлсэн, хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон ямар нэгэн талбай байхгүй болно.

Ш ХХКнь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэгт заасан ажлуудыг тухай бүрт хийж байсан болно. Нэхэмжлэгч БХМ НҮТББнэхэмжлэлдээ манай компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1-38.1.6-д заасан үүргээ биелүүлж баримт байгаа хэмээн бичсэн байх боловч нотлох баримтыг хавсаргаагүй байна.

Тиймээс манай компанийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж нэхэмжлэлдээ тусгасан байгаа нь өөрөө илт хууль бус, үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах хуульд заасан бүх үүргээ тухай бүр нь биелүүлсээр ирсэн гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Тийм ч учраас тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа болно.

Нэхэмжлэгч НҮТББ-ийн нэхэмжлэлд дурдсан Б******* гэх газар манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарахгүй. Түүнчлэн уг хужир давсны газрын байгалийн тогтоц бүтэц, цаашлаад түүнээс ундаалж байгаа гэх мал, амьтад хайгуулын ажлын явцад болоод цаашлаад ашиглалтын ажлын явцад сөргөөр нөлөөлөхгүй, сөргөөр нөлөөлж байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт, судалгаа байхгүй. Иймд нэхэмжлэгч ор үндэслэлгүй зүйлийг нэхэмжлэлдээ тусгасан байна.

Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд, Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай байрлаж байгаа сумын Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, холбогдох бусад баримтыг хавсаргасан тохиолдолд хугацааг сунгахаар заасан. Мөн хуульд өөр бусад байдлаар зөвшөөрөл авах, баримт бичиг бүрдүүлэх талаар тусгаагүй.

...Гуравдагч этгээдийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл сунгагдаж байх үед нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн үйл баримт байхгүй. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан мэдэгдэх, оролцох ажиллагаа хийх огт шаардлага байхгүй.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах эсхүл тусгай зөвшөөрөл сунгасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Иймд Н.Ц-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.нын гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ц-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.н тус шүүхэд Завхан аймгийн Э******* сумын ******* гэх газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах, нэхэмжлэгч БХМ НҮТББнь Завхан аймгийн Э******* сумын нутагт орших ******* гэх газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлахаас татгалзсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Ц-нитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.н Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай 503 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг нэгтгүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу  НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Н.Ц-ннэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэгтгэсэн бөгөөд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.   ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлагын тухайд,

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх  ХХК нь 2007 онд Завхан аймгийн Э******* сумын нутаг ******* гэх газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан байна.

Хариуцагчаас уг өргөдлийг бүртгэн хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн талбайд анхан шатны шүүлт хийж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2007 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 7-2303 дугаар албан бичгээр тухайн компанийн хүсэлт гаргасан ******* гэх нэртэй газарт 2762 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой болохыг мэдэгдэж, сумын Засаг даргын саналыг авахаар саналын хуудас, талбайн зургийг хавсарган Завхан аймгийн Засаг дарга П.Гд хүргүүлжээ.

Завхан аймгийн Засаг дарга 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдөлд дэмжсэн саналыг гаргаж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1928 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Э******* сумын ******* гэх нэртэй газар 2762 га талбайд  ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно, 19 дүгээр зүйлийн 19.1.3-д бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх, 19.1.4-т энэ хуулийн 19.1.3-д заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох, 19.2.2-т хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх, 19.3-д Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана, 19.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга ... дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргана... гэж тус тус зааснаас үзвэл,

Анх Завхан аймгийн Э******* сумын нутагт орших ******* гэх газарт 2762 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын /хуучин нэрээр/ шийдвэрээр   ХХК-д олгосон нь хууль зөрчөөгүй байх тул тухайн газарт хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгохдоо хууль зөрчиж олгосон гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Улмаар дээрх тусгай зөвшөөрлийг 2015 онд гуравдагч этгээд Ш ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр шилжүүлснийг бүртгэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасантай нийцжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...Ашигт малмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс уг тусгай зөвшөөрлийг анх олгохдоо болон тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа иргэн Н.Ц-нхууль ёсны эрх зөрчигдсөн эсэхийг анхаарч үзэх ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах талаар заасан. ...Гэтэл гуравдагч этгээд нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн... гэж тайлбарлаж маргах боловч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь энэ талаар аймгийн Засаг даргаас санал авсны үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан учраас нэхэмжлэгч Н.Цыг тухайн газарт амьдарч байгааг судалж, тогтоохгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд шүүх нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай 503 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд маргаан бүхий Завхан аймгийн Э******* сумын нутаг ******* гэх газарт анх ашигт малтмалын хайгуулын XV-1******* дугаартай тусгай зөвшөөрөл олгосон, улмаар уг тусгай зөвшөөрлийг 2015 онд гуравдагч этгээд Ш ХХК-д шилжүүлж бүртгэсэн хариуцагчийн үйлдэл хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх уг тусгай зөвшөөрлийг хууль бус гэж үзэж цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах үндэслэлгүй байна.

2.   ашигт малтмалын хайгуулын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийг цуцлахыг даалгах шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч  НҮТББ-ын өмгөөлөгчөөс дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн үндэслэлдээ тодруулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т төрийн захиргааны байгууллагын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн гуравдагч этгээд Ш ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр,  НҮТББ-ын гаргасан гомдолд өгсөн Ашигт малтмал, газрын тосны газрын хариу албан бичгээс харвал, хариуцагчаас нэхэмжлэгчид ямар нэгэн үүрэг ногдуулж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан шийдвэрийг гаргаагүй байна.

Нөгөө талаар хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, энэ талаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдолд хариу өгөх бүрэн эрхтэй байх тул энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгаж, нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын хариуг илт хууль бусад тооцох үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч  НҮТББ-ын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд ...тухайн компани нь ашигт малтмалын хайгуулын талбайд соёлын өв байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй, энэ үүргээ биелүүлээгүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7-д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага 56.1.7-д зааснаар хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан.

Хэдийгээр *******ын ойролцоо хужир шүүний Б*******т нуур оршдог, тус компанийн үйл ажиллагааны улмаас сөрөг нөлөөлөл бий болж болзошгүй гэж нэхэмжлэгч нараас тайлбарлах боловч тус нуур нь соёлын өв мөн эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж зааснаар гуравдагч этгээд тухайн талбайд соёлын өв байгаа эсэх талаар хайгуул, судалгаа хийлгээгүй болох нь хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх боловч нэгэнт тусгай зөвшөөрөл 2007 онд олгогдсоны дараа буюу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах явцад уг заалт 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлтээр орсон байна.

Тиймээс тухайн талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т заасныг зөрчиж олгосон гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч  НҮТББ-ын өмгөөлөгчөөс тухайн газрыг сумын тусгай хамгаалалтад авсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан Завхан аймгийн Э******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 02 дугаартай тогтоолоор тус сумын нутагт орших Ар баян айраг, Адуун чулуу зэрэг газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, солбицлын цэгийг баталсан байх боловч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ирүүлсэн лавлагаагаар тухайн талбай орон нутгийн тусгай хамгаалалтад авагдаагүй болох нь тогтоогдож байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын з-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал боловсруулж Хуралд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах эрхтэй байна гэж зааснаас үзвэл тухайн талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, холбогдох байгууллагуудад энэ талаарх шийдвэрийг хүргүүлэх нь тухайн аймаг, сумын Засаг даргын бүрэн эрх байх тул нэгэнт орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдаагүй талбайд тусгай зөвшөөрөл олгосон хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч   НҮТББ-ын гаргасан ашигт малтмалын XV-1******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлахаас татгалзсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, улмаар цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

3.   Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай 503 тоот шийдвэрийг хүчингүй болгох шаардлагын тухайд,

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь бичиг баримтыг хавсаргана гээд 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж, 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заажээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, Ш ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл, улсын бүртгэлийн гэрчилгээ, хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 2016 онд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулсан баримт, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай болон үйлчилгээний төлбөр төлсөн тухай баримтыг үндэслэж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 тоот шийдвэрээр Завхан аймгийн Э******* сумын нутагт орших ******* нэртэй XV-1******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Хэдийгээр хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нараас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзана гэж заасан.

Мөн хуулийн 31 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн гектар тутамд хуульд заасан хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэх үүрэгтэй, энэ үүргийг зөрчвөл тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан, хариуцагч төрийн захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлэлгүйгээр тусгай зөвшөөрлийг сунгасан нь үндэслэлгүй байна гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх дээрх маргасантай холбогдуулан үзлэг хийсэн бөгөөд 2017, 2018 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан нь баталгаажаагүй, буцаагдсан төлөвтэй байсан бөгөөд шалтгаан нь орон нутгийн байгаль орчны байцаагчийн дүгнэлт байхгүй гэх үндэслэлээр буцаагдсан зэргээс үзвэл гуравдагч этгээд хуулийн дагуу бүх зүйлээ баталгаажуулсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Мөн гуравдагч этгээд Ш ХХК-ийн 2762 га хайгуулын талбай нь нэхэмжлэгч Н.Ц-нөвөлжөөний 1400 м.кв газартай болон 33 иргэний өвөлжөөний газартай давхцалтай болох нь Завхан аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газараас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 тоот албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн кадастрын зураг, Завхан аймгийн Э******* сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Өвөлжөө эзэмшүүлэх тухай А/81 дүгээр захирамж /уг захирамжаар 15 иргэнд газар эзэмшүүлсэн/, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Өвөлжөө эзэмшүүлэх тухай А/08 дугаар захирамж /уг захирамжаар 4 иргэнд газар эзэмшүүлсэн/, 2014 оны 05 дугаар 27-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчигээг бусдад шилжүүлэн эзэмшүүлэх тухай А/43 дугаар захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Өвөлжөөний газар эзэмшүүлэх тухай А/01 дүгээр захирамж, Завхан аймгийн захиргааны хэргийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна.

Хэрэгт авагдсан Завхан аймгийн аялал, жуулчлалын газраас тус шүүхэд ирүүлсэн баримтаас үзвэл, тус аймгийн Э******* сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор *******ыг орон нутгийн хамгаалалтанд авсан шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан гэжээ.

Түүнчлэн 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсноор уг хайгуулын ажиллагаа хийхээс өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т зааснаар ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонталоги, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгааны ажлыг хийлгэсэн байхаар зохицуулсан.

Гэтэл дээрх байдлаар хуульд өөрчлөлт орсноос хойш нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсээр байгаа нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзана гэж заасан байх тул шүүх нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газар, газрын тосны газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.6, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 401 дүгээр зүйлийн 401.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ц-ннэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох Завхан аймгийн Э******* сумын нутаг ******* гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-1******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч  ТББ-ын Завхан аймгийн Э******* сумын ******* гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын XV-1******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцлахаас татгалзсан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоох, уг тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Цд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ