Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 0145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Ч.Ням-Эрдэнэ нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их мянган овгийн Чанцалын Ням-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201614000206 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1.1. Их мянган овгийн Чанцалын Ням-Эрдэнэ, Монгол Улсын иргэн, 1986 оны 07 сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 3-15 тоотод оршин суух урьд Говь-Алтай  аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 02 сарын 13-ны өдрийн 08 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2  жил 1 сарын  хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 12 сарын 18-ны өдөр хугацааны өмнө тэнсэн  суллагдсан, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 сарын 17-ны өдрийн 65А тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 06 сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Говь-Алтай  аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 02 сарын 03-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр  зүйлийн 261.1  дэх хэсэгт  зааснаар 3 жил 1 сар хорих ялаар, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 сарын 15-ны өдөр 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 5 сар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2015 оны 11 сарын 05-ны өдрийн 155 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулиар  ялын зарим хэсгийг өршөөн хассан бөгөөд 2015 оны 12 сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай. /РД:ДР86070618/

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

2.1. Шүүгдэгч Ч.Ням-Эрдэнэ нь 2016 оны 04 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 44а дугаар гудамжны 03 тоот С.Булганы өвлийн байшингийн  салхивчийг эвдэн орж  515 000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг,  шигтгээтэй Солонгос  монетон ээмэг 1 хос,  гоёлын  цагирган хос монетон ээмэг, саарал сувдан шигтгээтэй хос гоёлын том ээмэг, цагаан сувдан шитгээтэй хос мөнгөн ээмэг бөгж, ногоон оюу шигтгээтэй унждаг гоёлын ээмэг 1 хос, шигтгээтэй өрөөсөн гоёлын монетон ээмэг, Солонгос монетон гинж, гоёлын монетон гинж, оюу чулуун хүзүүний зүүлт, шигтгээтэй Солонгос монетон кулон, шигтгээтэй гоёлын кулон, Алдарт эхийн 2-р одон, Авъяаслаг оюутан алтан медаль, том улаан хув, Конус хэлбэрийн шар хув, гоёлын Солонгос  бугуйвч, үнэт эдлэл хийдэг хунгийн дүрстэй хайрцаг, бөгж хийдэг хамба  хилэн хайрцаг,  эрэгтэй мөнгөн бөгж, ногоон даалинтай мөнгөн нуухтай халбагтай шинэ цагийн  цагаан чулуун хөөрөг, “Аser” маркийн зөөврийн компьютер, цэнэглэгч зэрэг эд зүйл хулгайлж нийт 2 817 000 төгрөгийн хохирол учруулсан.

2.2. 2016 оны 04 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 5-38 тоотод оршин суух Г.Сайннуузын байшингийн цонхны салхивчаар орж “Asus” маркийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, самсунг нөт 1 маркийн гар утас, скай нетийн модем, 4 гигабатын флаш диск, ногоон оюу шигтгээтэй ээмэг, бөгж, ундрам шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйл  хулгайлж  960 000 төгрөгийн хохирол учруулсан.

2.3. 2016 оны 04 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн Далангийн 6-11 тоот Ж.Нарандэлгэрийн байшингийн цонхыг хагалан орж “Сони” маркийн зургийн аппарат гоёлын ээмэг 1 хос, ногоон чулуун шигтгээтэй гоёлын ээмэг 1 хос, улаан өнгийн гоёлын хос ээмэг 1 хос, цагаан өнгийн гоёлын хос ээмэг, бөгж, цагаан өнгөтэй өлзий хээтэй ээмэг 1 хос, цагаан өнгөтэй хүрдтэй бөгж 1 ширхэг, шаргал өнгийн гоёлын ээмэг 1 хос, цагаан өнгийн гинж 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 315 000 төгрөгийн хохирол учруулсан.

2.4. 2016 оны 04 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  6-р багийн Далангийн 11-03 тоот А.Ууганбаатарын байшингаас 14 см өндөртэй ногоон шаргал өнгийн бурхан хулгайлж 250 000 төгрөгийн хохирол учруулсан.

2.5. 2016 оны 04 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн Тээвэрчдийн 7-4 тоот Г.Пүрэвжавын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж ЛЖ маркийн хар өнгийн мэдрэгчтэй гар утас, 24.5 см урттай хүрэн өнгийн хутга, 4 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг эмэгтэй хүний шилэн шигтгээтэй мөнгөн бөгж, 2 хос мөнгөн ээмэг, кулон, шар металл гинж, хөөрөгний улаан ягаан өнгийн чулуу зэрэг эд зүйлс хулгайлж 594.000 төгрөгийн хохирол учруулсан.

2.6. 2016 оны 04 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт Сумын 5 дугаар  баг Дэнжийн 15-08 тоот С.Ариунболдын гэрээс мөнгөн хазаар, “Самсунг” маркийн гар утас, мөнгөн бугуйвч, гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйл хулгайлж 354 000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 6 удаагийн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 6 988 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч С.Булганы “2016 оны 04 сарын 14-ний  өдрийн 12 цагаас 18 цаг 40 минутын  хооронд  гэр эзгүй байх хойгуур  байшингийн зүүн талын  салхивчийг  хагалан хулгайч орсон байсныг 18 цаг 40 минутанд гэртээ  ирэхдээ мэдсэн...Бэлэн 515.000 төгрөг, дунд гарын  2 ширхэг мөнгөн аяга, шигтгээтэй  хос Солонгос монетон ээмэг, гоёлын цагирган хос монетон ээмэг, саарал сувдан шитгээтэй хос гоёлын  том ээмэг, цагаан сувдан шигтгээтэй  хос мөнгөн ээмэг, бөгж, ногоон оюу шигтгээтэй унждаг хос гоёлын ээмэг, шигтгээтэй өрөөсөн гоёлын монетон ээмэг, Солонгос монетон гинж, гоёлын монетон гинж, оюу чулуун хүзүүний зүүлт,  шитгээтэй Солонгос монетон кулон, шигтгээтэй  монетон гоёлын кулон, алдарт эхийн 2-р одон, авъяаслаг оюутан алтан медаль, том улаан эрхий хурууны хэмжээтэй цэвэр хув, конус хэлбэрийн шар хув, гоёлын Солонгос  бугуйвч, үнэт эдлэл хийдэг хунгийн дүрстэй хайрцаг, бөгж хийдэг хамба хилэн  хайрцаг, эрэгтэй мөнгөн бөгж, ногоон дайлантай мөнгөн нуух, халбагатай цагаан чулуун хөөрөг зэрэг эд зүйлүүд алдагдсан бөгөөд дээрх эд зүйлсүүдээс алдарт эхийн 2-р одон, 2 ширхэг хув зэргийг худалдаж аваагүй, бусдыг худалдаж авсан. Нийт 1.922.000 төгрөгийн эд зүйл буцаан авсан байна. Одоо надад үлдэгдэл  895 000 төгрөгийн хохирол үлдсэн. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг.  /хх-ийн 22-23-р хуудас/

                        2. Гэрч С.Мөнхбатын “2016 оны 04 сарын дундуур шиг санаж байна. Нэг залуу над руу утасдаж алт монетон эдлэл өгмөөр байна гэхээр нь ямар учиртай  юм бэ гэхэд яаралтай мөнгөний хэрэг гараад би насанд хүрсэн хүн гээд байхаар нь  дэлгүүр дээрээ яваад очтол 30 орчим насны цагаан саравчтай малгайтай нүдний шилтэй хар өнгийн жилетка маягийн зүйл өмссөн залуу байсан тэр залуу надад жижиг торон уутан дотор байсан монетон эдлэлүүдийг үзүүлэхээр нь би шалгаж үзээд нийтэд нь 268000 төгрөгөөр худалдаж авсан. Монетон хос ээмэг, кулон,  бөгж  зэрэг зүйлүүд байсан. Ямарч байсан надад өгсөн бүх юмнуудыг би тусад нь хадгалж байсан учир нь маргааш нь байх Булган гэж миний  танил эмэгтэй над руу яриад гэрт хулгай орчихсон  гэхээр нь би өчигдөр монетон эдлэл авсан гэж хэлээд  дуудаж үзүүлэхэд мөн байна маргааш ирээд авъя гээд явсан гэвч одоог хүртэл аваагүй байгаа, дээрх монетон эдлэлүүд бүгд надад жижиг уутанд хадгалаатай байгаа” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 58-р хуудас /

            3. Гэрч Ж.Норжмаагийн “Би цагдаа ирээд  явсан гэхээр нь өөрийнхөө  хуучин  бүртгэлийг шүүгээд 4 сард зарсан болон худалдаж авсан юм бичсэн цаасаа үзсэн чинь  2016 оны  04 дүгээр сард Ч.Ням-Эрдэнэ гэж хүнээс  монетон гинжийг 103 000  төгрөгөөр худалдаж авсан байна. Ч.Ням-Эрдэнэ өөрийнхөө нэр болон регистрийн  дугаар, гэрийн хаяг, утасны дугаараа бичүүлсэн байсан. Би худалдаж аваад  удаагүй буцаагаад 121 400 төгрөгөөр зарсан байна. Өөрийнхөө гэрийн хаяг утасны  дугаар регистрийн дугаараа өгсөн болохоор нь итгээд авсан” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 129-р хуудас /

            4. Нэгжлэг хийсэн  тухай тэмдэглэл.  / хх-13-16-р хуудас /

            5. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  / хх-ийн 17-р хуудас /

            6. Гэрч С.Мөнхбатаас эд зүйл хураан авсан тэмдэглэл. /хх-ийн 18-р хуудас /

            7. Хохирогч С.Булганд эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл. /хх-ийн 19-р хуудас /

            8. Иргэний нэхэмжлэгч С.Мөнхбатын “Би энэ эд зүйлийг 268 000 төгрөгөөр худалдаж авсан. Би өөрт учирсан 268 000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг.  / хх-ийн 24-р хуудас / 

            9. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Далай ван аудит” ХХК-ний шинжээчийн 2016 оны 04 сарын 19-ний өдрийн 02/82 дугаартай “2016 оны  04 сарын 19-ний өдрийн  байдлаар үнэлгээнд хамрагдсан алдагдсан эд зүйлс /монетон болон  мөнгөн эдлэл нийт 21 нэр төрлийн  эд зүйлс /-ийн үнэлгээ 1 702 000  / Нэг сая  долоон зуун  хоёр мянган / төгрөг болж байна” гэсэн дүгнэлт. / хх-ийн 25-28-р хуудас /

            10. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 5-7-р хуудас /

            11. Хохирогч Г.Сайннуузын “2016 оны 04 дүгээр сарын 13-ны  өдөр 11 цагийн үед гэрээсээ гарч БОЭТ орж эмчид үзүүлж, хавиргаа гэмтээсэн байсан  учир гэрэлд  харуулсан. 14 цагт эмчид үзүүлээд, замаараа хүү Сайнсүрэнгийнд очсон. Өглөө зээ хүүхдүүд маань сургууль цэцэрлэгтээ явсан. 2 охин маань ажилдаа  явсан байсан юм.  Би байшингаа цоожлоод  гарсан. Тэгээд 16 цаг өнгөрч байхад хүү Сайнсүрэнгийн хамт гэртээ ирсэн чинь манай байшингийн зүүн урд  талын вакум цонхны салхивч нь онгойчихсон, хүн орсон байдалтай байсан юм. Гэртээ ороод эд зүйлээ үзсэн чинь жижиг өрөөнд цоожгүй байсан авдрыг онгойлгоод дунд гарын орчин цагийн  хийцтэй 1 ширхэг мөнгөн аяга, самсунг нөт 1 дэлгэц нь хагарсан ажилладаггүй гар утас, оюу чулуун ээмэг бөгж, ундрам шигтгээтэй мөнгөн бөгж зэргийг авсан байсан. Мөн талийгаач нөхрийн маань 2 ширхэг ойн медаль байхгүй болсон байсан. Байшингийн баруун хойд өрөөнд байсан Asus маркийн зөөврийн компьютер, компьютерийн цүнхэнд байсан Sky модем 4 GB-ийн плаш зэргийг аваад явсан байсан. Гомдолтой байна. Алдагдсан эд зүйл маань олдвол хүлээж авна. Гэм буруутай хүнээс хохирлоо нэхэмжилнэ. Манай гэрээс алдагдсан Asus маркийн хар өнгийн зөөврийн компьютер мөн байна” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 55-56-р хуудас /

            12. “Asus” маркийн хар өнгийн зөөврийн компьютерийг цэнэглэгчийн хамт хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл. / хх-ийн 53-р хуудас/

            13. “Найдвар Од аудит” ХХК-ний  шинжээчийн 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 100 дугаартай дүгнэлтийн “нийт дүн 960 000 төгрөг” гэсэн үнэлгээ. / хх-ийн 62-р хуудас /

            14. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 49-51-р хуудас /

            15. Хохирогч Ж.Нарандэлгэрийн “Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 6-р баг далангийн 6-11 тоот хашаанд байшинд амьдардаг. 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 12 цагаас 13 цагийн хугацаанд манай байшингийн урд талын  хаалганы баруун талын цонхыг хагалан хулгайч нэвтэрч зүүн талын өрөөний  баруун хананд байх модон савнаас эд зүйл алдагдсан байна. Алдагдсан эд зүйлс гэвэл шар өнгөтэй Sony гэсэн бичигтэй зургийн аппарат 1 ширхэг, 4 ширхэг дөрвөлжин ногоон өнгийн чулуутай хос гоёлын ээмэг 1 ширхэг, ногоон өнгөтэй  гоёлын хос ээмэг, 1 ширхэг кулон, 1 ширхэг бөгжтэй, улаан өнгийн гоёлын хос ээмэг, 1 ширхэг бөгж, цагаан өнгөтэй өлзий хээтэй ээмэг 1 хос, цагаан өнгөтэй  хүрдтэй бөгж 1 ширхэг, шар өнгөтэй гоёлын ээмэг 1 хос, цагаан өнгөтэй хүзүүний гинж 1 ширхэг алдагдсан. Дээрхи эд зүйлсийг орон нутгийн  ханшаар үнэлнэ. Би шүүх хуралд суухгүй. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 81-83-р хуудас /

            16. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл.  / хх-ийн 78-р хуудас /

            17. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх-ийн 75-77-р хуудас /

            18. Хохирогч А.Ууганбаатарын “Манай гэр Баруун-Урт сумын 6 дугаар багийн Далангийн 11-3 тоот хашаанд хувийн байшинд амьдардаг. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн орчим манай гэрт цагдаа орж ирээд танай бурхан чинь байна уу гэхээр нь би гайхаад манай бурхан байдаг газраа байгаа гээд стенк руу заасан чинь бурхан алга болсон байсан. Тухайн үед би гэртээ  ганцаараа унтаж байсан. Уг нь намайг унтахад  бурхан байсан сэрээд бурханаа  хараагүй байж байтал цагдаа нар орж  ирсэн. Намайг унтаж байхад манайд хулгай орж ирсэн юм байна лээ. Уг бурхан бол гуулиар хийсэн Баяннамсрай гэдэг бурхан.  Би уг бурханыг 2013 онд Даваажав ламаас 250 000 төгрөгөөр худалдаж авсан болохоор тэр ханшаар нь үнэлнэ. Би шүүх хуралд суухгүй надад гомдол  байхгүй” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 91-92-р хуудас /

19. Эд зүйл  түр хураан  авч үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 100-р хуудас /

20. Эд зүйл хүлээлгэн өгсөн  тэмдэглэл. / хх-ийн 89-р хуудас /

         21. Эд зүйлийн үнэлсэн “14 см өндөртэй  ногоон  шаргал өнгөтэй  Баяннамсрай бурхан  250 000 “ гэсэн үнэлгээ. / хх-ийн 93-р хуудас / 

         22. Хохирогч Г.Пүрэвжавын “Би Баруун-Урт сумын 2-р багийн нутаг Тээвэрчдийн 7-4 тоотод эхнэр  хүүхдийнхээ хамт  амьдардаг. Би өөрөө Баруун-Урт сумын 8-р багийн  нутаг “Баянгол” гэх  газар мал маллаж амьдардаг. Эхнэр маань  хүүхдүүдээ хараад Тээвэрчдийн 7-4 тоотод оршин суудаг. 2016 оны 04 дүгээр сарын  20-ны өдөр Баруун-Уртад 15:00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрт  хулгай орсон байсан тэгээд гэрлүүгээ ороход манай байшингийн үүдний таамбарын гаднах цагаан өнгийн цоожийг цүүтэй нь эвдсэн хаалга онгорхой байсан. Тэгээд дотогш ороход  зурагтын тавиурны шургуулга, хүүхдийн хувцас  хийдэг сав онгорхой байсан бөгөөд эд зүйлээ бүртгэж үзэхэд 25 см урттай хүрэн өнгийн хутга, 4 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг эмэгтэй хүний монетон бөгж, эмэгтэй хүний шилэн шитгээтэй мөнгөн бөгж, 2 хос мөнгөн ээмэг, кулонтойгоо, шар металл  гинж, ЛЖ маркийн хар өнгийн гар утас, хөөрөгний улаан ягаан өнгийн чулуу зэрэг зүйлүүд алдагдсан байсан. Би шүүх хуралд суухгүй. Ямар  нэгэн  хохирол байхгүй. Эд зүйлийг бүрэн бүтэн буцааж авсан надад гаргах гомдол санал болон нэхэмжлэх  зүйл  байхгүй” гэсэн  мэдүүлэг. / хх-ийн 105-106-р хуудас/

            23. Эд зүйл  түр хураан  авч үзлэг хийсэн тэмдэглэл.  /хх-ийн 100-р хуудас /

            24. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл .   /хх-ийн 101-р хуудас /

            25. Эд зүйл  хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 103-р хуудас /

            26. Эд зүйлийн үнэлгээ.  / хх-ийн 107-р хуудас /

            27. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 97-98-р худас /

   28. Хохирогч С.Ариунболдын “Манай гэр Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 15-8 тоот хашаанд байшинд  амьдардаг. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны  өглөө  гэрээ түгжээд  эхнэрийн хамт  эмнэлэг явчихаад 12 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн чинь манай байшингийн зүүн талын цонх нээгдсэн байсан. Харин хаалганы цоож зүгээр байсан. Тэгээд гэрт хулгай  орчихсон юм биш үү гээд бүртгэж үзсэн чинь орон дээр байсан Самсунг J 1ACE  маркийн цагаан өнгийн гар утас мөн баруун талын цонхны дэргэд өлгөөтэй байсан мөнгөн хазаар зэрэг зүйл алга болсон байсан. Би алдагдсан хазаараа 250 000 төгрөгөөр  үнэлнэ. Гар утсыг 2015 оны 12 сард 250 000 төгрөгөөр авсан шинэ утас юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 118-р хуудас/

29. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл.  / хх-ийн 114-р хуудас /

30. Эд зүйл  түр хураан  авч үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 100-р хуудас /

31. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. / хх-ийн 115-р хуудас /

32. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 119-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ням-Эрдэнэ мэдүүлэхдээ “би зүү ороож юм оёх, барилгын ажил болон бусад ажлуудыг сайн хийдэг. Урьд нь олон удаа ял шийтгүүлж байсан боловч одоо ээж маань өндөр настай, биеийн эрүүл мэнд муу байгаа. Иймд надад хөнгөн ял шийтгэл оногдуулж ээжийгээ харж асрах болоцоо олгож өгөхийг хүсэе” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав мэтгэлцэхдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Түүний ээж өндөр настай, бие муутай хүн байдаг. Ч.Ням-Эрдэнэ нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул түүнд баривчлах ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч нар нь “хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

 

Шүүх шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ням-Эрдэнэ нь 2016 оны 04 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 44а дугаар гудамжны 03 тоот С.Булганы өвлийн байшингийн  салхивчийг эвдэн орж  515 000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг,  шигтгээтэй Солонгос  монетон ээмэг 1 хос,  гоёлын  цагирган хос монетон ээмэг, саарал сувдан шигтгээтэй хос гоёлын том ээмэг, цагаан сувдан шитгээтэй хос мөнгөн ээмэг бөгж, ногоон оюу шигтгээтэй унждаг гоёлын ээмэг 1 хос, шигтгээтэй өрөөсөн гоёлын монетон ээмэг, Солонгос монетон гинж, гоёлын монетон гинж, оюу чулуун хүзүүний зүүлт, шигтгээтэй Солонгос монетон кулон, шигтгээтэй гоёлын кулон, Алдарт эхийн 2-р одон, Авъяаслаг оюутан алтан медаль, том улаан хув, Конус хэлбэрийн шар хув, гоёлын Солонгос  бугуйвч, үнэт эдлэл хийдэг хунгийн дүрстэй хайрцаг, бөгж хийдэг хамба  хилэн хайрцаг,  эрэгтэй мөнгөн бөгж, ногоон даалинтай мөнгөн нуухтай халбагтай шинэ цагийн  цагаан чулуун хөөрөг, Аser маркийн зөөврийн компьютер, цэнэглэгч зэрэг эд зүйл хулгайлж нийт 2 817 000 төгрөгийн хохирол учруулсан. 2016 оны 04 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 5-38 тоотод оршин суух Г.Сайннуузын байшингийн цонхны салхивчаар орж Asus маркийн зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, самсунг нөт 1 маркийн гар утас, скайнетын модем, 4 гигабатын флаш диск, ногоон оюу шигтгээтэй ээмэг, бөгж, ундрам шигтгээтэй мөнгөн бөгж зэрэг эд зүйл  хулгайлж  960 000 төгрөгийн хохирол учруулсан. 2016 оны 04 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн Далангийн 6-11 тоот Ж.Нарандэлгэрийн байшингийн цонхыг хагалан орж Сони маркийн зургийн аппарат гоёлын ээмэг 1 хос, ногоон чулуун шигтгээтэй гоёлын ээмэг 1 хос, улаан өнгийн гоёлын хос ээмэг 1 хос, цагаан өнгийн гоёлын хос ээмэг, бөгж, цагаан өнгөтэй өлзий хээтэй ээмэг 1 хос, цагаан өнгөтэй хүрдтэй бөгж 1 ширхэг, шаргал өнгийн гоёлын ээмэг 1 хос, цагаан өнгийн гинж 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 315 000 төгрөгийн хохирол учруулсан. 2016 оны 04 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  6-р багийн Далангийн 11-03 тоот А.Ууганбаатарын байшингаас 14 см өндөртэй ногоон шаргал өнгийн бурхан хулгайлж 250 000 төгрөгийн хохирол учруулсан. 2016 оны 04 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р багийн Тээвэрчдийн 7-4 тоот Г.Пүрэвжавын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж ЛЖ маркийн хар өнгийн мэдрэгчтэй гар утас, 24,5 см урттай хүрэн өнгийн хутга, 4 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг эмэгтэй хүний шилэн шигтгээтэй мөнгөн бөгж, 2 хос мөнгөн ээмэг, кулон, шар металл гинж, хөөрөгний улаан ягаан өнгийн чулуу зэрэг эд зүйлс хулгайлж 594.000 төгрөгийн хохирол учруулсан. 2016 оны 04 сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт Сумын 5 дугаар  баг Дэнжийн 15-08 тоот С.Ариунболдын гэрээс мөнгөн хазаар, “Самсунг” маркийн гар утас, мөнгөн бугуйвч, гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйл хулгайлж 354 000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 6 удаагийн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж 6 988 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Ч.Ням-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэж, шүүгдэгч Ч.Ням-Эрдэнэ нь урьд удаа дараа ял шийтгүүлж хорих ял эдэлж байсан боловч учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлснийг харгалзан түүнд оногдуулах ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ням-Эрдэний цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Ч.Ням-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Их мянган овгийн Чанцалын Ням-Эрдэнийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Ч.Ням-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Ням-Эрдэнэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ням-Эрдэний цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Ням-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ням-Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчнар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АЛТАНГАДАС