Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 513

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн хуралдаанаар “ХАС” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй, Г.Батбаяр, Ж.Сэлэнгэ  нарт  холбогдох   “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2987.316.52 төгрөг гаруулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн, Ж.Сэлэнгээгийн сөрөг нэхэмжлэлтэй “ХАС” банканд холбогдуулан гаргасан “Үл хөдлөх хөрөнгө барьцаанаас чөлөөлүүлэх”-ийг хүссэн хэргийг  тус тус  хэлэлцэв.

         Шүүх  хуралдаанд:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд 1984 онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Сүхбаатар сум, 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 126 тоотод оршин суух, “ХАС” банкны Сэлэнгэ салбарт зээлийн менежер ажилтай

                               Борлууд овгийн Сономын Цэцэгсүрэн  

                               регистрийн  дугаар             ОЭ- 84052603

 

        Хариуцагч, хариуцагч Ж.Сэлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1976 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, ХАА-н тракторч-комбайнчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Цагаан-Эрэг 2 дугаар баг, 17 дугаар байрны 17 тоотод оршин суух хаягтай, хувиараа бизнес эрхэлдэг  

                               Хотгойд боржигон  овгийн Ганбаатарын Батбаяр   

                               регистрийн  дугаар                          МО- 76092010

      Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар   Б.Янжинлхам  нар   оролцов.

                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэхэмжлэгч: “Хас” банкны Сэлэнгэ салбараас  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэцэгсүрэн гаргасан тайлбартаа:

Хариуцагч Хотгойд Боржигин овогт Ганбаатар Батбаяр нь манай банкнаас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1100014537 тоот зэлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай 365 хоногт 25,2% хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2-р баг 1-р хэсэг 17-р байр 17 тоотод байрлах ГД-000125140, Y-1317000537 дугаартай 37,78 мкв талбайтай, 1987 онд ашиглалтад орсон 3 өрөө орон сууцыг тавьсан. Зээлдэгч банктай байгуулсан 1100014537 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн бусад үүрэг, хариуцлагаа зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа болно. Банкны зүгээс зээлийн төлбөрийг төлөх, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ 2016 оны 12 дугаар сарын 02-ноос хойш төлөлгүй өнөөдрийн байдлаар 183 хоног хугацаа хэтэрч 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлдэгчтэй байгуулсан 1100014537 тоот зээлийн дагуу төлбөл зохих үндсэн зээл 2,584,055.52 төгрөг, хүү 361,994 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,228 төгрөг нийт 2,985,277.52 төгрөг төлөхөөр болсон байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.Зээлдэгчтэй байгуулсан 1100014537 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн нийт төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах, барьцааны гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.3-д Зээлийн нийт төлбөр, банканд учирсан хохирол, холбогдох зардлыг бусад эд хөрөнгөөрөө бүрэн хариуцах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу зээлдэгчийн өмчлөлийн эд хөрөнгөөр зээлийн үүргийг гүйцэтгүүлэх хүсэлтэй байна гэв.

 

           Хариуцагч, хариуцагч Ж.Сэлэнгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    ...Би гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн төлж барагдуулсан. Нийт 20.540.000 төгрөг төлсөн байдаг. Би “Хас” банкнаас эхнэртэйгээ хамт бичил бизнесийн зээл авсан. Тухайн үед “Хас” банкны хүмүүс бидэнтэй хууль ёсоор байгуулсан гэрээгээ илтэд хууль бусаар гуйвуулсан. Нэхэмжлээд байгаа мөнгөн дүнд яаж ингэж гаргаад байгаа вэ? Миний төлсөн 5.040.000 төгрөгний хүү хоёрыг нэмэхээр 180.000 төгрөгийн хүү гараад байгаа. Гэтэл яагаад ийм хэмжээний мөнгийг яаж гаргаад, гэрээний ямар заалтыг үндэслээд, энэ хөнгөлөлттэй зээлийг олгосныхоо дараа гэнэт ингэж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд тухайн үед зээлийн болон барьцааны гэрээ байгуулан гэрээтэй танилцан гарын үсэг зурсан. Манай хүн ч бас гарын үсэг зурсан. Тэр үед зээлийн эргэн төлөлтийн хуваарь байгаагүй. Зээл авсаны дараа л эргэн төлөлтийн хуваариа өгсөн. Эхлээд өгдөггүй юм байна лээ. Тэгээд ч гэрээний нөхцөлийг өөрчилж байгаа юм бол зээлдэгч Г.Батбаяр, барьцаалуулагч Ж.Сэлэнгэ нарыг дуудаж тайлбарлах ёстой.    

       Миний авсан зээлийн гэрээнд “... зээлийг 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, ” гээд таслал тавьсан байгаа юм. Мөн зээлийн гэрээний 1.2.3-т зээлийн гэрээний “ерөнхий хугацаа” гэж зээлийн гэрээний 1.1-д заасан хугацааг хэлнэ гэж байгаа. Тэгээд 1.1. дэх хэсгийг уншихаар 20.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 25,2 хувийн хүүтэй гээд таслал тавьж,  36 сараасаа тусгаарласан байгаа нь тухайн 365 хоногт хүү тооцох учиртайг зааж өгсөн байгаа юм. Миний маргаж байгаа гол зүйл бол зээлийн  гэрээний  ерөнхий хугацаа гэж 1.1-д зааснаар ойлгогдож байгаа ба энд  “365 хоногт 25,2 хувийн хүү төлнө” гэж заасан  байгаа болохоос нийт зээл авсан  36 сарын хугацаанд “зээлийн хүү төлнө” гэж заагаагүй байгаа юм. Хэрвээ 36 сарын хугацаанд зээлийн хүү төлөх байсан бол 3 жилдээ хүү төлнө гэж тайлбарлах боломжтой байсан. Гэгтэл банк энэ талаар огт тайлбарлаагүй, харин ч 365 хоногт л 25.2 хувийн хүү төлнө, гэдгийг л тайлбарлаж, надад зээл олгосон. Би энэ гэрээний дагуу л үүргээ биелүүлсэн. Бүр 36 сараасаа өмнө буюу гэрээнд зааснаас өмнө гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байгаа.

      “Хас” банкнаас зээл авахаас өмнө миний хөөцөлдөж байсан “Органик Монгол”  хөтөлбөр нь 1 хувийн хүүтэй зээл олгож байсан юм. Тэгтэл манай эхнэр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих” хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлтэй зээл олгогдохоор болж тэр зээл нь  “Хас” банкаар дамжин олгогдохоор болсон байсан.

Тэгээд л бид “Хас” банкнаас зээл авсан юм. Би шинээр өгсөн баримтандаа 25.040.000 төгрөг төлсөн гэсэн баримт өгсөн. Гэтэл энэ хүн 25,2 хувийн хүүтэй, 3 жилийн зээл нэхэх юм бол би энэ банканд 15.120.000 төгрөгийг хүү бодож төлөх ёстой байгаа юм. Энэ талаараа банк гэрээнийхээ 4.5-д “...зээлдэгч зээлийг гэрээнд заасан хугацаанаас өмнө төлөхийг гэрээ зөрчсөнд тооцно” гэж зааснаараа манайхыг зээлийн үндсэн төлбөр 20.000.000 төгрөг, 365 хоногийн хүү 5.040.000 төгрөгийг төлчихөөд байхад ийм хариуцлага хүлээлгэн илүү 2 сая гаруй төгрөг нэхээд байгаа нь үндэсгүй юм. Ийм авцалдаагүй, өөрсдийн дураар бидний зөвшөөрөлгүй хулгайгаар мэдэгдэхгүй нэмсэн, зээлийн гэрээнд заагдаагүй, эргэн төлөлтийн хуваарь хийчихээд одоо биднээс илүү мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байгаа юм. Банкны зүгээс “эргэн төлөлтийн хуваарь нь гэрээний салшгүй нэгэн хэсэг байна”  гэчихээд өөрсдөө ингэж өөрчилчихөөд биднийг ингэж бухимдалд оруулаад байгааг ойлгохгүй байна юм.

 Харин ч манайх зээлийг 6 сарын өмнө төлж барагдуулсан, одоо банканд ямар ч өр төлбөргүй тул барьцаанд байгаа миний эхнэр Ж.Сэлэнгээгийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлэхийг хүсч байна... гэв.

       

Нэхэмжлэгч Ж.Сэлэнгэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:           

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн барьцаа Ү-1317000537 улсын бүртгэлийн дугаартай ордер чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл:

...“ХАС” банкны Сэлэнгэ аймгийн 110 дугаар салбараас 2014 оны 05-р сарын 19-ний өдөр нэн хөнгөлттэй зээлийн шалгуур үзүүлэлтэнд тэнцэж “ХАС” банкны тус салбараас олгогдохоор болсон “365-Бичил зээл-иргэн” 2014 оны 05-р сарын 19-ний өдрийн №1100014537 дугаартай Хас банкны маягт 29301-01 зээлийн гэрээгээр зээлдэгч Ганбаатар овогтой Батбаярын хамтран үүрэг гүйцэтгэгч Жүгдэр овогтой Сэлэнгэ миний бие нь 20 сая төгрөгийг 365 хоногт 25.2 %-ийн хүүтэй (36 сарын 365 хоногт нь л 25.2 %-ийн хүүтэй буюу үлдсэн 24 сард нь хүү тооцохооргүй нөхцөлтэй, нэн хөнгөлөлтэй  зээлийг анх тус салбараас тайлбарлаж, танилцуулж байсны үндсэн дээр сонголт хийсэн. Жишээлбэл: 36 сард л 20 сая төгрөгний 25.2 хувийн хүү болох 5.040.000 төгрөгний хүүтэй гэсэн үг юм. Тус зээлийг 36 сарын хугацаатай хэрэглэж тус хүүг төлөх буюу үндсэн зээл 20 сая төгрөгийг 1 сарын хугацаатай хэрэглээд эргүүлэн төлсөн ч 4-5 дугаар хуудасны 4.3-т заасанчлан 5.040.000 төгрөгийг  хэвээр нь торгууль болгон төлөх, 36 сар хэрэглэсэн ч мөн л тус хүүг хэвээр нь төлөх  онцлогтой учир үндсэн гэрээний 1-5 дугаар хуудасны ерөнхий хугацаа гэж 1.1 дэхь 36 сарын хугацаанд 365 хоногт 25.2%-ийн хүүтэй гэж ерөнхий хугацаагаар хязгаарлажээ.

1.2.3-т  үндсэн гэрээний 1-5 дугаар хуудасны 1.2.3-т “Ерөнхий хугацаа” гэж энэхүү гэрээний 1.1-т заасан хугацааг хэлнэ гэж заажээ. Ерөнхий хугацааг шууд заасан 365 хоногт гэдэг нь ийм учиртай юм).  Мөн (үндсэн гэрээний баталгаат ипотекийн  гэрээний 6-1 дүгээр хуудасны 1.1-т, 1.1-т үндсэн гэрээний үүргээ гүйцэтгээгүй бол  гэсэн заалт бий).

Иймд нэгэнт хууль ёсны, хууль ёсоор үүргээ хүлээсэн, эрх үүргээ баталгаажуулсан хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Сэлэнгэ миний бие нь  2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр  үндсэн гэрээгээр шууд заагдсан үүргээ хууль ёсны эрх үүргийнхээ дагуу 5 сарын өмнө урьтаж үндсэн гэрээний 4-5 дугаар хуудасны 4.3 дугаар заалтын дагуу зээлийн төлбөр 20 сая төгрөг, үндсэн хүү 5.040.000 төгрөг нийт 25.040.000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болгон бүрэн төлсөн ба хавтаст хэргийн “ХАС” банкны зүгээс гаргаж өгсөн  нотлох баримтын зээлийн төлбөр төлсөн 7,8 дугаар хуудаснуудад 25.040.000 төгрөг бүрэн төлснөөр үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн барагдуулж,  үндсэн гэрээний 3-5 дугаар хуудасны 3.4 дүгээр заалтанд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, татгалзах эрхээ эдэлсээр байхад, гэрээгээр олгогдсон хууль ёсны үүргээ бүрэн төлж барагдуулчихаад  ХАС банкны тус салбараас барьцаалуулагч миний бие нь өөрийн барьцаалуулсан Ү-1317000537 улсын бүртгэлийн дугаартай ордероо нэхсэн боловч тус салбар нь бидний оролцоогүйгээр дан ганц ХАС банкны  санаачлагаар бидний үндсэн гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг зөрчиж  өөрийн салбарынхаа хүлээсэн үүргийг үндсэн гэрээгээр 1.2.3-т, 1.1-т ерөнхий хугацаа 365 хоног гэж шууд заасан заалтыг зөрчиж, хавтаст хэргийн ХАС банкны зүгээс нотлох баримтанд хавсаргаж өгсөн 17 дугаар  хуудасны  зээлийн эргэн төлөлтийн хуваарийг бидэнд мэдэгдээгүй, үндсэн гэрээнд  нэмэлт өөрчлөлт оруулаагүй, харилцан тохиролцоогүй, үндсэн гэрээний 5-5 дугаар хуудасны 6.3-т  гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож, шийдвэрлэх ба аливаа нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. Энэхүү гэрээний хавсралтууд болон нэмэлт нөхцөл,нэмэлт өөрчлөлт нь гэрээний салшгүй бүрэлдэхүүн байна” гэсэн заалтыг зөрчиж энэхүү гэрээ нь хүчинтэй байхад бидэнд мэдэгдэлгүй өөрийн санаачлагаараа тус гэрээг бүдүүлгээр зөрчиж,  зээлийн эргэн төлөлтийн хуваарийг анх бидэнд тайлбарлаж байснаасаа эсэргээр нэмэгдүүлж бүдүүлэг алдаа гарган 2.584.055.52 төгрөгийн хүү нэмэлт болгон  үндсэн гэрээнд өөрчлөлт оруулаагүй, харилцан тохиролцсон гэрээ байхгүйгээр, санаатайгаар үйлдсэн эргэн төлөлтийн хуваарь, комьпютр программ алдаагүй мэтээр, илбэ мэтээр бидэнд огт мэдэгдээгүй, зээлийн үлдэгдэлтэй шалтгаанаар гэрээнд шууд заагаагүй асуудлыг шууд тулган үндсэн гэрээний 5-5 дугаар хуудасны 6.3,6.5, үндсэн гэрээний баталгаат ипотекийн гэрээний 6-5 дугаар хуудасны 6.2-т энэхүү гэрээнд “нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах асуудлыг банк болон барьцаалуулагч харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Гэрээний нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэх ба харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулсан банк болон аль нэг барьцаалуулагчийн харилцан тохиролцож энэхүү гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт бусад барьцаалуулагчид хамаарахгүй” гэж заасан буюу 6.4-т “банк болон аль нэг барьцаалагч харилцан тохиролцож, гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах нь бусад барьцаалуулагчийн эрх ашиг, сонирхолыг хөндөхөөр бол барьцаалуулагч нь бусад барьцаалуулагчид энэ тухай мэдэгдэнэ” гэж заажээ. 6.5-д “гэрээний хавсаралтууд, нэмэлт нөхцөл болон нэмэлт, өөрчлөлт нь гэрээний сальшгүй хэсэг байна” гэж тус тус заасан байдаг ба нийт 15 заалтыг “ХАС” банкны салбар нь өөрийн санаачлагаар үндсэн гэрээнд өөрчлөлт ороогүй ноцтойгоор зөрчиж, барьцаалагч миний үндсэн гэрээгээр шууд заагдсан эрх, үүргийг эс хүндэтгэн гэрээ хүчин төгөлдөр байхад миний зөвшөөрөл, харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулаагүй, барьцаалагч миний гарын үсэг байхгүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй, нэмэлт өөрчлөлт оруулсан ч гэрээний салшгүй хэсэг байхаар заасныг бүдүүлгээр зөрчиж, дараараа авирлаж байгаад маш их гомдолтой байна.

     Тус асуудлыг хүчингүй болгож, барьцаалагч миний үл хөдлөх хөрөнгө болох Ү-1317000537 улсын бүртгэлийн дугаартай ордерийг минь тус салбараас чөлөөлж гүн туслалцаа үзүүлнэ үү!

     Мөн үндсэн гэрээнд 2-5 дугаар хуудасны 3.1.3-т банк энэхүү гэрээний 1.1-д заасан зээлийн хүүгийн хувь хэмжээг үндсэн гэрээний үүргээ бүрэн төлж барагдууласан тохиолдолд хүүгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх эрхгүй заалтыг зөрчиж, зээлдэгч, хамтран зээлдэгч зөрчөөгүй, тус 3.1.3 дугаар заалтыг зохих ёсоор, үндсэн зээлийн гэрээний төлбөрөө төлж барагдуулчихаад, татгалзах эрхээ бүрэн эрхийнхээ хүрээнд эдэлсээр байхад ямар заалтыг үндэслэн, үндсэн гэрээн дэх ямар тоог, ямар тоогоор үржүүлж бодоод ямар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан үндэслэлээр 2584.055.52 төгрөгний үдэгдэл, нэмэгдүүлсэн хүү бодож нэхээд байгаа, тус “Хас” банкны салбарын зохих хүмүүсийн тус шүүхэд гаргаж өгсөн хэргийн 18 дугаар хуудасны  № 1100014537 дугаарт зээлийн гэрээ, хэргийн 7 дугаар хуудасны зээл эргэн төлж барагдуулсан дансны хуулга зэргээс тодорхой харагдаж, бүрэн нотлогдож байгаа тул хавтаст хэргийн бидэнд мэдэгдээгүй,  үндэслэлгүй үйлдсэн (анх зээл авахад Хас банкны зүгээс тайлбарлаж байсных нь дагуу үндсэн гэрээнд гарын үсэг зурсан ба эргэн төлөлтийн хуваарь, 17 дугаар хуудсан дахь гэрээний ...1 дугаар хавсралтыг “Хас”  банкыг өөрийн дураар бидэнд бидний зөвшөөрөлгүйгээр 2.584.055.52 төгрөгний үндэслэлгүй хүү нэмэгдүүлэн үйлдсэн бид мэдээгүй ээ. Тус асуудлыг үндсэн гэрээний тус тус заалтуудаар  хязгаарласан байгаа тул үндсэн гэрээ нь хуулийн хүчинтэй байгаа болно) 17 дугаар хуудасны үндсэн гэрээг бүхэлд нь зөрчсөн эргэн төлөлтийн хуваарийг хүчингүй болгож Ү-1317000537 улсын бүртгэлийн дугаартай ордерийг минь чөлөөлж өгнө үү!  гэжээ.

Нэхэмжлэгч /сөрөг нэхэмжлэл гаргасан/ Ж.Сэлэнгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид нар шиг бичил бизнес эрхэлдэг, ногоо тариалдаг хүмүүст олгодог 1 хувийн хүүтэй зээл байдаг ба энэ зээлийг хөөцөлдөж байхад “Тэр зээлнээс чинь хөнгөн зээл байгаа, та нар “Органик Монгол”-оос зээл авах юм бол 6.000.000 төгрөг төлнө,  харин манайхаас авах юм бол 5.040.000 төгрөг төлнө” гэж тайлбарлаж байсан болохоор би “хөнгөлөлттэй зээл” зээл авах нь ашигтай юм байна гээд “Хас” банкнаас зээл авсан.

 Миний эхнэр болох Сэлэнгэ бид хоёр “Хас” банкнаас зээл авахдаа байраа барьцаалсан юм. Тухайн үед банкны зүгээс нэг сарын дараа энэ 20.000.000 төгрөгийг зээлийг төлсөн ч гэсэн 5.040.000 төгрөг төлөх болно шүү гэж тайлбарлаж байсных нь дагуу “Органик Монгол”-ын зээлээсээ болиод энэ банкны зээлийг авсан. Сэлэнгээгийн нэхэмжлэл бол миний тайлбарын нэгэн адил банкны зүгээс биднээр илүү төлүүлэх гэсэн  зээлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлийг маш тодорхой бичсэн нэхэмжлэл байгаа юм. Иймд миний гаргасан тайлбартай адилхан. Харин банкнаас биднийг 2.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй шалтгаанаар байрыг маань өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Тэгээд ч банкны өөрийнх нь гаргасан баримтанд  барьцуулагч Сэлэнгээгийн гарын үсэг байхгүй. Банк ямар тоог,  ямраар үржүүлээд энэ үлдэгдэл гээд байгаа тоогоо  гаргасан болохоо тайлбарлаж чадахгүй бол бидний байрыг буцааж өгнө үү! гэж хүсэж байна... гэв.   

      Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч: “Хас” банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Цэцэгсүрэн  шүүхэд гаргасан тайлбартаа:

... 2014 оны 05 дугаар сард хариуцагч нартай 20.000.000 төгрөгийн зээлийн жилийн 25,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай аж ахуйн зориулалтаар олгосон ямар нэгэн хөнгөлөлттэй зээл биш. Энэ хүн бичил бизнесээ эрхлэхээр зээл авахаар хүсэлтээ гарган зээл авсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлд заасан хүү хугацааг илтэд гуйвуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь зээлийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгуулсан. Энэ нь зээлийн гэрээний хавсралт болох зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт дэлгэрэнгүй ойлгомжтой байгаа. Үүнтэй танилцаж гарын үсэг зурсан. Энэ эргэн төлөлтийн хуваарийг банк өөрөө санаачлагаараа өөрчлөх асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс ч өөрчлөх боломжгүй. Тухайн үед гэрээний хоёр тал  бүгд эргэн төлөлтийн хуваарьтай танилцаж гарын зурсан байгаа, энэ талаарх нотлох баримтыг шаардлага хангуулан хэрэгт өгсөн. Эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан гэж үзэж байгаа бол энэ талаараа нотлох хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс үндсэн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл буюу барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй байна... гэв.   

 

                   Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж     

                    

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

         “ХАС” банкны Сэлэнгэ салбарын  нэхэмжлэлтэй, Г.Батбаяр, Ж.Сэлэнгэ  нарт холбогдох “Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2.987.316.52 төгрөг гаргуулах,  үүргийн  гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг   хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

     Зээлдэгч Г.Батбаяр, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Сэлэнгэ нар нь “ХАС” банкны Сэлэнгэ салбараас 2014 оны 05-р сарын 19-ний  өдөр  №1100014537 дугаартай “Зээлийн гэрээ”, №1100014537-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г тус тус байгуулан Ж.Сэлэнгээгийн нэг хүний өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 17 дугаар байрны 17 тоотод  байрлалтай,  37.78 мкв талбайтай, орон сууцны зориулалтай,  Ү-1317000537 дугаарт бүртгэгдэж,  Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № 000125140 дугаартай  гэрчилгээ олгогдсон хувийн орон сууцыг барьцаалан 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 25.2  хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтай зээлж, уг зээлийг зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан боловч 2016 оны 12-р сарын 02-ны өдрөөс хойш “зээлийг бүрэн төлж барагдуулсан” гэх үндэслэлээр зээл төлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

.

    Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1-дэх заалтанд “... зээлдэгчид 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн...” гэж зааснаас үүдэн хариуцагчаас “...зээлийн гэрээний 1.2.3-т зээлийн гэрээний “ерөнхий хугацаа” гэж зээлийн гэрээний 1.1-д заасан хугацааг хэлнэ гэж байгаа. Тэгээд 1.1. дэх хэсгийг уншихаар 20.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 25,2 хувийн хүүтэй гээд таслал тавьж,  36 сараасаа тусгаарласан байгаа нь тухайн 365 хоногт хүү тооцох учиртайг зааж өгсөн... Миний маргаж байгаа гол зүйл бол зээлийн  гэрээний  ерөнхий хугацаа гэж 1.1-д зааснаар ойлгогдож байгаа ба энд  “365 хоногт 25,2 хувийн хүү төлнө” гэж заасан байгаа болохоос нийт зээл авсан 36 сарын хугацаанд  “зээлийн хүү төлнө” гэж заагаагүй байгаа юм. Хэрвээ 36 сарын хугацаанд зээлийн хүү төлөх байсан бол 3 жилдээ хүү төлнө гэж тайлбарлах боломжтой байсан. Тэгтэл банк энэ талаар огт тайлбарлаагүй, харин ч 365 хоногт л 25.2 хувийн хүү төлнө, гэдгийг л тайлбарлаж...” зээл олгосон, тэгээд ч  1-рт: “Хас” банкнаас авсан зээл нь 36 сарын хугацаатай боловч “365 хоногт 25.2 хувийн хүүтэй, 2-рт зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн бидэнд тухайн үед өгөөгүй, зөвшөөрөлгүй өөрчилсөн, 3-рт:  Уг зээлийг “Бизнес  эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих” “ 365-Бичил зээл-иргэн” гэсэн хөтөлбөрт хамрагдаж, хөнгөлттэй зээлийн болзол хангаж авсан зээл” байсан тул  би үндсэн зээл, хүүгийн хамт бүрэн  төлсөн” гэсэн тайлбар гаргажээ. 

  Харин хэрэг авагдсан баримтуудаас үзэхэд Г.Батбаяр, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Сэлэнгэ нар нь “ХАС” банкны Сэлэнгэ салбараас  2014 оны 05-р сарын 19-ний өдөр  № 1100014537 дугаартай “Зээлийн гэрээ”, № 1100014537-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г тус тус байгуулан Ж.Сэлэнгээгийн нэг хүний өмчлөлийн хувийн орон сууцыг барьцаалан 20.000.000 төгрөгийн зээлийг авсан ба уг зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1-дэх заалтанд “ ... зээлдэгчид 20.000.000 /хорин сая/ төгрөгийн зээлийг 365 хоногт 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтай,” гэсэн гэрээний нөхцөл бүрийг тодотгон таслал тавьсныг хариуцагч талаас “...төгрөгийн зээлийг зөвхөн 365 хоногт 25.2 хувийн хүүтэй...” гэж тайлбарлаж байгаа нь  Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-д “...Гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол агуулгыг бусад нөхцөл болон ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэснээр хэргийн 17 дугаар хуудсанд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зээлийг 36 сарын хугацаанд төлөх, уг зээл хэрэглэсэн хугацаанд хүү төлөхийг тодорхой заасан гэрээний салшгүй хэсэгтэй харьцуулан үзэж  “уг зээл нь 365 хоног буюу нэг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сар буюу 3 жилийн хугацаатай...” гэж тайлбарлан хэрэглэх нь хуульд нийцнэ.

     Мөн хариуцагч нар нь “...зээл авах үед эргэн төлөлтийн хуваарийг надад өгөөгүй, зээл авсны дараа өгсөн, эргэн төлөлийн хуваарийг бидний оролцоогүйгээр өөрчилсөн гэж маргаж байгаа боловч, нэхэмжлэгчээс  ирүүлсэн  2014 оны 05-р сарын 19-ний өдөр  № 1100014537 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 1 дугаар хавсралтаар батлагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарын доод хэсэгт “зээлдэгчийн төлөөлж Ганбаатарын Батбаяр” гэсэн нэрийн доор хариуцагч гарын үсэг зурж баталгаажуулснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай танилцсан, зээлийг 36 сар хэрэглэх, хүүг төлөх гэсэн нөхцөлтэй тухайн үед танилсан болох нь тогтоогдож байна.    

   Хариуцагч Г.Батбаяр, Ж.Сэлэнгэ нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон  сөрөг нэхэмжлэлдээ “...эхнэр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих” хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлтэй зээл олгогдохоор болж тэр зээл нь  “Хас” банкнаар дамжин  олгогдохоор болсон байсан...”, “...2014 оны 05-р сарын 19-ний өдөр нэн хөнгөлттэй зээлийн шалгуур үзүүлэлтэнд тэнцэж “ХАС” банкны тус салбараас олгогдохоор болсон “365-Бичил зээл-иргэн”  гэсэн хөнгөлтэй зээлэнд хамрагдаж зээл авсан” гэж байгаа боловч тухайн зээл нь хариуцагч нарын тайлбарлаж байгаа хүү болон хугацааны хувьд “хөнгөлөлтэй зээл”  болохыг нотолж чадаагүй байна.

   Зохигчдын хооронд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн байгууллагад бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Ж.Сэлэнгэ нь өөрийн хөрөнгийг барьцаалуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийг хариуцагч Г.Батбаярт олгосон байна.

    Иймд  зээлдэгч Г.Батбаяр, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Сэлэнгэ нараас  “ХАС” банкны Сэлэнгэ салбараас 2014 оны 05-р сарын 19-ний өдөр №1100014537 дугаартай “Зээлийн гэрээ”-ий дагуу авсан зээлийн үлдэгдэл  үндсэн зээл 2584.055.52 төгрөг, зээлийн хүү 363.693 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39.568 төгрөг нийт 2987.316.52  төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд №1100014537-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-нд зааснаар Ж.Сэлэнгээгийн нэг хүний өмчлөлийн,  Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 17 дугаар байрны 17 тоотод  байрлалтай,  37.78 мкв талбайтай, орон сууцны зориулалтай,  Ү-1317000537 дугаарт бүртгэгдэж,  Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № 000125140 дугаартай  гэрчилгээ олгогдсон хувийн орон сууцыг хуулийн дагуу худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.   

   Харин зээлдэгч нар нь үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, барьцаа хөрөнгө болох Ж.Сэлэнгээгийн өмч болох Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 17 дугаар байрны 17 тоотод  байрлалтай,  37.78 мкв талбайтай, орон сууцны зориулалтай,  Ү-1317000537 дугаарт бүртгэгдэж,  Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № 000125140 дугаартай  гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар нэхэмжлэгч ХАС банкнаас  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 62.747.06 төгрөг,  Ж.Сэлэнгэгийн сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 62.747.06 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Монгол  Улсын Иргэний  Хэрэг  Шүүхэд  Хянан  Шийдвэрлэх  Тухай  Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116 ,118 дугаар зүйлүүдэд  заасныг  удирдлага  болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч Г.Батбаяр, хамтран зээлдэгч Ж.Сэлэнгэ  нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2987.316.52  төгрөгийг гаргуулан “ХАС” банкны Сэлэнгэ салбарт  олгож, хариуцагч Ж.Сэлэнгийн “ХАС” банканд холбогдуулан гаргасан “Үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх”-ийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 17 дугаар байрны 17 тоотод  байрлалтай,  37.78 мкв талбайтай,  Ү-1317000537 дугаарт бүртгэгдэж,  Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн № ГД- 000125140 дугаартай  гэрчилгээ олгогдсон хувийн орон сууцыг хуулийн дагуу албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг  хангуулсугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

4.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар зүйлийн  57.1-д зааснаар нэхэмжлэгч ХАС банкнаас  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  62.747.06 төгрөг,  Ж.Сэлэнгэгийн сөрөг нэхэмжлэл гаргасан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 62.747.06 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр   зүйлийн 119.2-д зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц  хүчинтэй   болохыг  дурдсугай.

6.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн    119 дүгээр   зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

7.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.5-д зааснаар   мөн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн   шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс  7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

8.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр   зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр   зүйлийн 119.4-т заасны   дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ