Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 459

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар М, Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 05 сарын 03-нд төрсөн М ийн Мөнхтөгөлдөрийг эх Д ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар М.Мөнхтөгөлдөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М өөр  тэжээн тэтгүүлсүгэй.

4. Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх 0,4 га газар, 56м2 байшин-1, зурагт 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, диван ор 1 ширхэг, шкаф 1 ширхэг, өлгүүр /хувцасны/ 1 ширхэг, мөлхөө тавилга 1 ширхэгийг тус тус хариуцагч М д үлдээж, хариуцагч М өөс 6.566.000 төгрөг гаргуулж Д, М.Мөнхтөгөлдөр нарт олгосугай.

6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-д зааснаар бусдад төлөх зээл 350.000 төгрөгийг хариуцагч М өөс гаргуулж нэхэмжлэгч Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.340.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420.350 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж , хариуцагч М өөс 195.806 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 99.734 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүл бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /М.Бямбаахүү/-д даалгасугай. 

9. Зохигч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА