Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2019/00108/и |
Дугаар | 001/ХТ2020/00339 |
Огноо | 2020-07-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2020/00339
МЗН ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00836 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 963 дугаар магадлалтай,
МЗН ХХК-ний нэхэмжлэлтэй
НШШГГт холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туулын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 500,0 сая төгрөгийн зээл авч түүнээс төлсөөр одоо үлдэгдэл 280 960 950 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 137-34 тоот 56.1 м.кв 2 өрөө байрыг 75 996 981 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 36 тоот 23 м.кв 1 өрөө байрыг 26 255 591 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 1 тоот 144 м.кв үйлчилгээний төвийн обьектуудыг тус тус үнэлсэн байна. Уг байруудыг Москва хороолол, 137-34 тоот 56.1 м.кв 2 өрөө байрыг 106 590 000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр байр 36 тоот 23 м.кв 1 өрөө байрыг 39 000 000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр байр, 1 тоот 144 м.кв үйлчилгээний төвийн обьектийг 380 000 000 төгрөгөөр худалдан авч байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь МЗН ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 137-34 тоот 56.1 м.кв 2 өрөө байрыг 75 996 981 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл анх зээлийн болон барьцааны гэрээ байгуулж байхад уг хөрөнгийн 84,0 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 1 тоот 144 м.кв үйлчилгээний төвийн обьектуудыг барьцаа хөрөнгийн үнээс 10,0 сая төгрөгөөр зөрүүтэй үнэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дамно ХХК-ийг шинжээчээр томилсон. Уг тогтоолдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байсан. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 42 дугаар зүйлийн 42.2 дах заалтыг үндэслэх ёстой байсан. Мөн шинжээч томилох тухай тогтоолд шинжээчийг нэр заан томилох ёстой байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/165 тоот тушаалаар батлагдсан албан бланкийг хөтлөөгүй байна. Мөн төлбөр төлөгч, төлбөр авагч нартай шинжээч нь ашиг сонирхлын зөрчилгүй гэх тэмдэглэл хөтлөх ёстой байсан. Иймд шинжээч томилсон тогтоол хууль зөрчсөн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргасан үнэлгээнүүд нь зах зээлийн одоогийн үнэлгээнд нийцэхгүй бага дүнгээр үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02270 дугаар шийдвэрээр "МЗН" ХХК-иас 460 290 824 төгрөгийг гаргуулж “Үндэсний хөрөнгө оруулалтын” банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч “МЗН”ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18070/ Москвагийн гудамж 137-34 тоот 56.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр 36 тоот 23 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр 01 тоот 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч “МЗН” ХХК-ийн захирал П.Заяабаатар “талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлсэн үнийг дүнгийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооно” гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэхэд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18070/ Москвагийн гудамж 137-34 тоот 56.1 м.кв 2 өрөө байрыг 75 996 981 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж, 29 дүгээр байр, 36 тоот 23 м.кв 1 өрөө орон сууц 26 255 591 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 01 тоот 144 м.кв үйлчилгээний зориулалттай хөрөнгийг 219 288 379 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр төлөгч нарт 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4/792, 4/793, 4/791 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00836 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГт холбогдуулан гаргасан Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ш18-48, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ш18-47, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Ш18-49 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч МЗН ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101 /Ш32019/00914 дугаартай "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурьдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 963 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул хяналтын гомдолдоо: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Анхан шат болон давж заалдах шатны шүүхүүд нь үнэлгээг хуулийн дагуу явагдсан байна гэж дүгнэсэн нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн зүйл заалтыг зөрчин шинжээч томилсон байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийг зөрчөөгүй Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 9.2 дахь хэсэгтэй нийцсэн гэж шийдсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02270 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 сарын 25 ны өдрийн 1911 дугаар магадлалтай хэрэгт МЗН ХХК болон ЗД ХХК компаниас 460 290 834 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж компанийн болон хувь хүний өмчлөлийн доорх үл хөдлөх эд хөрөнгүүдийг НШШГГ битүүмжлэн хураан авсан.Үүнд: 1. Ү-0000000000, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр 01 тоот 144 м кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2. Ү-0000000000, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18102/ Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр 36 тоот 23 м кв орон сууцны зориулалттай үл хөдпөх эд хөрөнгө, 3. Ү-0000000000, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Москва хороолол /18070/ Москвагийн гудамж 137 дугаар байр 34 тоот 56.1 м кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авсан болно. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ барьцааны гэрээнд заасан үнэлгээнээс доогуур үнэлсэн 10 сая төгрөгөөр зөрүүтэй үнэлсэн байна. Мөн битүүмжилсэн эд хөрөнгөнд үнэлгээ тогтоох шинжээч томилохдоо шинжээч томилсон тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтыг үндэслэн Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах байсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэснийг зөрчиж шинжээч томилсон байна. Шинжээч томилохдоо шинжээчийн нэр заан томилоогүй шинжээч ашиг сонирхлын зөрчилгүй гэх тэмдэглэл хөтлөх байсныг хөтлөлгүйгээр шинжээч томилсон тогтоол хууль зөрчсөн бөгөөд зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч МЗН ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/02270 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1911 дүгээр магадлалаар МЗН ХХК, ЗД констракшн ХХК-иас 460 290 834 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гарч, гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.
Албадан гүйцэтгэх ажиллагааны явцад 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2 орон сууцыг тус тус битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авсан, энэ талаар гомдол гараагүй, эдгээр ажиллагаа хүчинтэй байна.
Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулахаар төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нараас үний санал авах ажиллагаа явуулсан, төлбөр төлөгч болон өмчлөгч П.Заяабаатар дээрх 3 үл хөдлөх хөрөнгийг нийт 1 262 000 000 төгрөгөөр, өмчлөгч Ч.Мядагсүрэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 1 тоот 144 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 500 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн, харин төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК нь үнэлгээг зөвшөөрөөгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор Дамно ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 1 тоот 144 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 219 288 379 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт, Хүнсчдийн гудамж 29 дүгээр байр, 36 тоот 23 м.кв 1 өрөө орон сууцыг 26 255 291 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж 137-34 тоот 56.1 м.кв 2 өрөө орон сууцыг 75 996 981 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
Үнэлгээг талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх үндэслэл үүсэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан, дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
НШШГГ эд хөрөнгийн үнэлгээ хийсэн талаар талуудад 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн, нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.
Шинжээчийн эрх зүйн байдал, үнэлгээ хийсэн ажиллагаа хууль зөрчөөгүй талаар хэрэгт байгаа баримтад тулгуурлан хоёр шатны шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/00836 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 963 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туулын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА