Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: А.Болор     

улсын яллагч: С.Солонго

шүүгдэгч Л.Төрболд түүний өмгөөлөгч: А.Мөнхсайхан

шүүгдэгч П.Хишиг-Эрдэнэ түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн

иргэдийн төлөөлөгч: Н.Ариунцэцэг

Иргэний нэхэмжлэгч: Ж.Жүгдэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Цэвээнсүрэн овогт Лхагважавын Төрболд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан хэрэгт  Цоохор овогт Пүрэвдагвагийн Хишиг-Эрдэнэ нарт  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625010642 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжил машинист, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 ээж, хүүгийн хамт, Дархан-Уул аймгийн 15 дугаар баг, Мангиртын 7 дугаар хэсэг 39 тоотод оршин суух хаягтай, гавъяа шагнал үгүй, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр 2006  оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 2 жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай. Цэвээнсүрэн овогт Лхагважавын Төрболд /РД:ТЕ88081976/

Монгол Улсын харьяат, 1964 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжил гуталчин, "Нарантуул" олон улсын худалдааны төвд эмээл хазаар зардаг, ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт, Сонгино-Хайрхан дүүргийн 25 дугаар хороо, "Баруун Баян-Уул" 7-15 тоотод оршин суух хаягтай, гавъяа шагнал үгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Цоохор овогт Пүрэвдагвагийн Хишиг-Эрдэнэ,/РД: ЧГ64081361/

          Холбогдсон хэргийн талаар:                            

Шүүгдэгч  Л.Төрболд нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний орой 20 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Баян Монгол" хорооллын 414 дүгээр байрны 77 тоотод оршин суух Б.Мөнхтулгад хутга тулгаж, гэрт ороод эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтолж "Тошиба" маркын нөтбүүк хулганы хамт, "Самсунг кор" маркын гар утас, 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, гоёлын хутга, биет 10.000 төгрөг, мөнгөн ээмэг бөгжний хослол, 1 ширхэг "Смирнов" архи, зэрэг эд зүйл дээрэмдэж, нийт 1.640.000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, "Макс" хотхоны 31 дүгээр байрны 36 тоотод оршин суух Н.Бүрэнбаатарын гэрийн хаалганы хажууд байрлах харанхуй өрөөнд нэвтэрч, их гарын мөнгөн хэрэглэлтэй жийжүү дөрөөтэй эмээл хулгайлж, бусдад 10.000.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч П.Хишиг-Эрдэнэ нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр "Нарантуул" олон улсын худалдааны төв дээр шүүгдэгч Л.Төрболдын хулгайлсан эмээлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Төрболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.

Шүүгдэгч П.Хишиг-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Бид нар бүхий л бараагаа гаднаас авдаг. Би хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуухад аавын маань эд зүйл байгаа юм гэж хэлэхээр нь би 265.000 төгрөгөөр тухайн эд зүйлийг авсан. Тэгээд сарын дараа Өвөрмонгол хүнд зарсан. Би хулгайн эд зүйл гэж мэдсэн бол авахгүй байсан гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Жүгдэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх Баянгол дүүрэгт ломбард ажиллуулдаг. Манай ломбарданд Л.Төрболд нь орж ирээд мөнгөн аяганууд барьцаалж мөнгө авъя гэхээр нь бичиг баримтаа үзүүл гэж хэлэхэд лавлагаагаа өгсөн. Лавлагаан дээр нь үндэслээд мөнгөн аягануудыг нь барьцаалж зээл гаргасан. Зээл маань 30 хоногоор гардаг. Үндсэн хугацаа дуусахаар дахиад 30 хоног хүлээдэг. Энэ хугацаанд тухайн хүний  гар утас руу хугацаа дууссан талаар мэдэгдэж мессеж явуулдаг. Хүлээлгийн хугацаа дуусахад эзэн рүү нь залгасан. Залгасан боловч холбогдохгүй байсан болохоор барьцаа хөрөнгөнд байж байсан. Цагдаагийн газраас ирж мөнгөн аягануудыг хураагаад аваад явсан. Би үндсэн зээл 126.000 төгрөг, хүүгээ тооцож 147.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

         Шүүгдэгч Л.Төрболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "Хэдний өдөр гэдэг талаар санахгүй байна. Хөдөөнөөс ирээд "Баянмонгол" ороод "Баянмонгол хороолол" гэсэн бичигтэй хөшөөний баруун талын дэлгүүрийн хажуу талын орцны хаалгыг татсан чинь онгорхой байсан ... Тэгээд 6 давхрын тоолууртай өрөөнд хажуу тийшээ хаалга руу хараад хэвтэж байсан чинь миний хэвтэж байсан өрөөний эсрэг хаалга дуугараад хүмүүс гараад явах шиг болсон. Тэгсэн тэр айлаас гарсан 1 эгч "Бид нар удахгүй ирнэ. Чи гэрээ сайн хараарай" гэж хэлээд лифтэнд суугаад явсан. Тэр хүмүүс явсаны дараа гэрт үлдсэн 16-17 орчим насны 1 хүүхэд гар утсаар 1 хүнтэй "Найз нь гэртээ ганцаараа байна. Чи манай гэрт хүрээд ир лангаар холбогдож тоглоё" гэж маш чанга утсаар ярьсан. Би тэрийг нь сонсоод хэвтэж байгаад мөнгөгүй би гэрлүүгээ яаж харих юм гэж бодоод энэ хүүхдийг айлгаж байгаад 200,000 төгрөгний юм авъя ээжид. мөнгөтэй, өөрөө усанд ороод замын зардлаа хийгээд оччих юм байна гэж бодсон. Тэгээд би өмнө нь тэр орцны 2 давхраас авсан иргүй мохоо, цагаан хар иштэй хутгаа аваад тэр айлын хаалгыг нь тогшсон. Тэгсэн 1 нүдний шилтэй эрэгтэй хүүхэд хаалгаа хэн бэ ч гэж асуулгүй шууд тайлсан. Тэгэхээр нь өөдөөс "Цаашаа бай" гээд хутгагүй гараараа цээж рүү нь түлхээд хаалгыг нь дотроос нь цоожлоод хутгаа гаргаж ирээд "Дуугарвал хохино шүү" гэж хэлээд подволкных нь араас бариад жижиг өрөө рүү нь дагуулаад орсон. Жижиг өрөөнд нь орсон чинь суурин компьютерийнх нь урд Тошиба маркын саарал өнгийн нөүтбүүк байхаар нь нөгөө хүүхдээс энэ ямар үзүүлэлттэй бэ гэсэн чинь наадах чинь Пентюм 4 үзүүлэлттэй байх гэхээр нь тэр үнэд хүрэхгүй юм байна гэж бодсон ч гэсэн авсан. Түүний дараа Самсунг брендийн гар утсыг нь авсан чинь "Меммори картаа авчих уу" гэхээр нь "Би чиний наадахаар чинь яадаг юм" гэж хэлээд гар утаснаас нь сим карт, мемори картыг нь гаргаж өгсөн. Тэгээд авсан зүйлүүдээ тэр бандийн хар өнгийн үүргэвчинд нь хийлгүүлсэн бөгөөд дагуулаад том өрөө лүү нь ороод өрөөг харсан чинь мөнгөн аяга нүдэнд тусахаар нь Гал голомт" гэсэн бичигтэй хоёр мөнгөн аяга, 1 зэс аягыг нь цүнхэнд нь хийлгүүлээд эргээд харсан чинь ууцан дээр нь мөнгөн аяга байхаар нь "Энийг бас хийчих" гээд хийлгүүлээд цаашаа явж байхдаа сервантан дотор байсан эмэгтэй хүний цаг, бөгж, ээмэг, тасарсан гинж зэрэг зүйлүүдийг бандиар нь базуулаад цүнхэнд нь хийлгүүлсэн. Тэгээд цааш явж байхдаа өөрийн барьж байсан муу хутгаа ширээн дээр нь тавиад ууцан дээр байсан нэг хутгыг аваад барьсан. Тухайн үед хувцас хар болсон байсан учир хувцасаа солих гээд шкафийг нь дэлгэсэн чинь таарах хувцас харагдахгүй байхаар нь ядаж дээгүүрхээ сольё гэж бодоод "би куртикийг чинь авнаа" гэж хэлээд нөгөө бандийг 00-н цаас хийгээд цахилгааны лентээр ороогоод амыг нь боосон. Тэгээд 00-н  өрөөнөөс гарч хаалгыг нь хаагаад тэр бандийн  куртикийг нь өөрийнхөөрөө сольж өмсөөд өөрийнхөө куртикийг тэднийд өлгүүрт нь өлгөж орхиод гарсан. Тэгээд би гаднаас нь хаалгыг нь түгжээд түлхүүрийг нь аваад явсан. Тэгээд би гараад байрыг нь бүтэн тойроод "Баянмонгол" гэсэн бичигтэй хаалганы дэргэдээс такси барьсан. Би такси барихынхаа өмнө тухайн байрны зүүн талд явж байх үедээ ууцнаас авсан хутгаа, гэрийнх нь түлхүүртэй цуг шидчихээд таксинд суугаад шууд хорооллын "Түндэмүн" саун орсон. Тэгээд Түндэмүндээ "маргааш мөнгийг нь өгчихье" гэж хэлж хоноод маргааш нь 09 цагийн үед модны хоёрын нэг ломбарданд 3 ширхэг мөнгөн аягыг нь 120,000 төгрөгөөр тавьсан. Тэгээд тавьчихаад буцаж очоод "Түндэмүн" саунд тооцоог нь өгчихөөд дахиад нэг хоноод маргааш нь нөүтбүүкийг нь зарах гээд гарсан. Тэгээд нөүтбүүкийг хямдхан авах гээд байхаар нь "Хархорин" захын тийшээ нэг ломбарданд ороод үзүүлсэн чинь "i5" маркын нөүтбүүк байхаар нь "Хэдэд авах юм" гэж асуусан чинь "300,000 төгрөгөөр авъя" гэхээр нь тавиад, шууд "Өргөө" кино театрын ертөнцийн зүгээр баруун талд нь байх компьютер худалдааны төвд очоод "i5" нөүтбүүк хэдээр авах вэ" гэж асуутал "350,000 төгрөгөөр л авна. Чи компьютер ланд ороод асуугаад үз" гэхээр нь би компьютер ланд руу очсон. Тэгээд ороод хүмүүсээс "i5 нөүтбүүк хэдээр авах вэ" гэж асуутал "Харж байж болъё" гээд байсан. Тухайн үед би коридорт зогсож байсан нөгөө миний эд зүйлүүдийг нь авсан залуу дээгүүрх куртикээр намайг танихаар нь би шууд гараад явчихсан. Дараа нь нэг хэсэг зарж чадахгүй байж байгаад "Өргөө" кино театрын хажуу талд хуучин компьютер авдаг залууд 360,000 төгрөгөөр зарсан. Компьютер зарчихаад "Хархорин" зах орж танихгүй хүнд мөнгөн эдлэлүүүдийг нь тушаагаад мөнгөтэй болсон" /хх-ийн 128-129 дүгээр хуудас/ 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэчулуун гээд Төв аймгийн Жаргалант суманд хамт ажиллаж байсан ахаас мөнгө авах гээд байранд нь очсон бөгөөд ... гэрийнх нь хаалгыг тогшиход хүн байхгүй байсан учир гараад гадаа зогсож байгаад эргээд орох гэхэд хаалга нь хаалттай байсан учир эсрэг талынх нь 10 давхар байшинд ороод 9 давхарт нь гарч хүлээсэн. Би эсрэг талынх нь орцонд 2 хоног хүлээж байх хугацаанд дээшээ доошоо явж байхад .:. тэр хавиар хог үзээд яваад байсан доголон ах 6 давхарт Бүрэнбаатар гэх хүний харанхуй өрөөний цоожийг нь үзэж оролдож байснаа доошоо буугаад явчихсан. Би тэр ахын оролдож байсан цоожин дээр очиход төмөр утас хийчихсэн байхаар нь эргүүлж үзэхэд шууд онгойчихсон. Тэгээд дотор нь орж үзэхэд хөргөгч, зурагт, зурагтны суурь, цагаан өнгийн шуудайтай эмээл зэрэг зүйлс байсан. Би тэр доторх эд зүйлүүдийг үзчихээд буцааж нөгөө төмрөөрөө цоожийг нь эргүүлээд цоожилчихоод дээшээ гарч нөгөө ирэх ёстой хүнээ харсан. Тэр өдөр уг орцонд хоноод маргааш өглөө нь буюу 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 10.00 цагийн орчим 6 давхар луу буугаад нөгөө төмрөөрөө цоожийг нь онгойлгож дотроос нь шуудайтай эмээлийг аваад зах руу такси бариад явсан. Зах дээр очоод эмээл хэдтэй байдаг юм бол гэдгийг судлах гээд Эмээл хэд бэ гэж асуухад хүмүүс 500,000 төгрөг гэж хэлж байсан. Тэгэхээр нь тэрүүгээр явж байгаад эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэг лангуун дээр зогсож байхаар нь "Эмээл авах уу" гэж нэг эмэгтэй хүнээс асуухад "Ямар эмээл юм. Үзэж байж болно" гэхээр нь шуудайтай эмээлээ үзүүлсэн чинь гаргаж ирж харж байснаа "Эгч нь 200,000 төгрөгөнд авъя" гэсэн. Тэгэхээр нь "Үгүй ээ 280,000-д авчих" гэхэд "Чи байж бай л даа эгч нь 240,000 авъя" гэхээр нь "Үгүй ээ ядаж 270,000-д авчих гэхэд "Үгүй ээ эгч нь тийм 7-ийн тоонд оруулахгүй" гэхээр нь "265,000-р авчих" гэхэд "Тэгье" гээд надаас 265,000 тэр эмээлийг худалдаж авсан. Эмээл зарж байхдаа "Манай аавын эмээл байгаа юм" гэж хэлж зарсан. Надаас хулгайн эд зүйл биш биз дээ гэсэн ямар нэгэн зүйл асуугаагүй гэжээ. /хх-ийн 53, 54 дүгээр хуудас/

          Шүүгдэгч П.Хишиг-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Нарантуул худалдааны төв дээр нөхөр Олзбатын хамтаар өөрсдийн ажиллуулдаг лангуун дээрээ зогсож байхад нэг залуу хүрч ирээд эмээл зарна үзэх үү гэж Олзбатаас асуухад Олзбат намайг дуудаад энэ эмээлийг зарна гэнээ гэхээр нь би үзсэн чинь Олзбат би авахгүй ээ яв яв хулгайх ч байж магадгүй гэж хэлээд явуулсан чинь тэр эмээл зарах гээд байсан залуу та энүүнийг аваач манай аавын бие муу байгаа гээд байхаар нь би үзэж байгаад хэдэд өгөх юм гэхэд 300.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ эгч нь тэгж үнэтэй авч чадахгүй 260.000 төгрөгөөр авья гээд тохироод авсан. Тухайн үед уг залуугаас хулгайн юм биш биз гэхэд үгүй гэсэн. Олзбат бид хоёр тус тусдаа лангуутай ба миний лангуу хойд талд урд талд Олзбат лангуу ажиллуулдаг юм. Би тухайн худалдаж авсан эмээлийг сар гаран байлгасан бөгөөд лангуун дээр тавьж байхад Монгол хэлмэрчтэй нэг хужаа хүн ирснээ энэ эмээлийг чинь авья чи надад гөлмийг нь солиод өгчих гэсэн. Би гөлмийг нь сольж өгөөд уг эмээлийг 600.000 төгрөгөөр зарсан гэжээ. /хх-ийн 113/

Хохирогч  Б.Мөнхтулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэртээ 20 цаг 30 минутын орчим хаалга дуугархаар нь ... онгойлгоход 25-30 орчим насны гартаа хутгатай залуу орж ирээд "доошоо суу" гэхээр нь айгаад суухад "гэрт чинь хүн байгаа юу" гэж асуугаад ... надад их хэмжээний бэлэн мөнгө хэрэгтэй байна" гэхээр нь хармаанд байсан 10.000 төгрөгнийхөө талаар хэлэхэд "надад дахиад өөр юм хэрэгтэй байна" гээд миний подволкны мөрнөөс бариад хутга тулгаад миний өрөө лүү орж ... "нөтбүүк чинь ямар үзүүлэлтэй юм" гэж асууснаа, "цүнхэнд хий" гэхээр нь өөрийнхөө үүрдэг хар үүргэвчинд хийхэд "наадахыг чинь дагалдах юу байна, тэрийг хий" гэхээр нь ... ширээн доор байсан эвдэрхий хулганыг цүнхэнд хийсэн. Том өрөө лүү намайг дагуулж ороод сервантанд байсан 1 том мөнгөн аяга, 1 жижиг зэс аяга зэргийг "наадахаа ав" гэхээр нь аваад байж байтал ширээ рүү харснаа аавын хэрэглэдэг том мөнгөн аяга руу заагаад "энийг бас ав" гээд цүнхэнд хийлгүүлсэн. ... Дараа нь эргэж сервант руу очсоноо ээжийн бугуйн цаг, мөнгөн ээмэг бөгжний хослол зэргийг намайг "хамж ав" гэж авахуулаад цүнх рүү хийлгэсэн. Буцаж ирснээ ... ууцан дээр байсан хутгыг авч, өөрийнхөө хутгыг үлдээсэн ... Тэгээд үүдэнд өлгөөтэй байсан бор шардуу өнгөтэй өвлийн хувцасыг харснаа "энэ чинийх үү" гэхээр нь "тийм" гэхэд "би энийг чинь авнаа" гэсэн. Тэгээд намайг дагуулаад явж байхдаа "чамд мөнгө байгаа гэсэн тээ" гэхээр нь "тийм" гэж хэлээд ... шортны хармаанаас 10.000 орчим төгрөг авч өгөхөд "гар утсыг чинь авна" гэхээр нь ... өөрийн симээ картаа аваад цагаан өнгийн "Самсунг кор" маркын гар утсаа өгсөн. Дараа нь угаалгын өрөө лүү дагуулж ороод ... парнаас бие угаадаг саарал өнгийн даавуун материалтай зүйлээр гар хүлээд, улаан өнгийн дотроо порлонтой зүйлээр давхарлаж хүлсэн... Нөгөө өрөө лүү явж хутганы саванд байсан цэнхэр өнгийн лентийг авчирч давхар хүлсэн. Тэгснээ ам руу ОО-ийн цаас чихээд гаднаас нь цэнхэр өнгийн лентээр ороосон ... дараа нь ОО-ын өрөөний гэрэл унтраагаад гарснаа нөгөө өрөөнд юм түжигнүүлж байснаа хаалга онгойлгож орж ирснээ гэрийн чинь "түлхүүр байгаа юу" гэж асуухаар нь толгой сэгсэрсэн. Удалгүй хаалга онгойсноо гаднаас түлхүүр эргүүлж цоожилж байгаа сонсогдсон. Тэр хүн гарсны дараа би хөлөө сунгаад ОО-н өрөөний ручикийг доош нь болгож гэрэл оруулсны дараа гарандаа амаа ойртуулаад цэнхэр өнгийн лент ОО-н цаасыг авсан. Би гарныхаа уяаг тайлах гээд оролдсон, тайлагдахгүй байхаар нь суултууран дээр байсан чүдэнзийг хөлөөрөө унагаад хана дагуулан дээшээ болгож гартаа барьсан. ... Чүдэнзийг амаараа зууж байгаад  асаагаад гарынхаа хүлээсийг хажуу талаас нь түлэхэд шатаад арай суларсан. Ингэж олон удаа шатаасны дараа амаа оролцуулж байгаад паарнаас хүлсэн уяаг салгасан. Паарнаас салсаны дараа гар хүлээтэй байсан бөгөөд асаалттай байсан суурин компьютер лүүгээ очоод найз охин Оюунбат руу "Аав, ээж рүү залгаад хэл надад утас байхгүй байна. Миний гар хүлээтэй байна. Намайг дээрэмдчихлээ" гэж хэлсэн. Уяагаа тайлж дуусаад хүнд хэлэх гэсээр байтал 21 цаг болж байсан бөгөөд тухайн дээрэмчин залуу манай гэрээс 21 цагийн орчим гараад явсан. Тэр хүн намайг хүлсний дараа гэрт байсан шилтэй архийг аваад бас миний куртикийг сольж өмсөөд өөрийнхөө куртиктийг гэрт үлдээгээд явсан байсан"   гэжээ. /хх-ийн 38 дугаар хуудас/

Хохирогч Н.Бүрэнбаатар мөрдөн бацаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр аав Наранцэцэгээс өвлөж надад өгсөн их гарын мөнгөн хэрэглэлтэй жийжүү дөрөөтэй эмээлийн ганзага, олом, жирэмийг нь янзлах гээд өөрийн гэрээсээ гаргаж, хажуу талд тусдаа хаалгатай харанхуй өрөөнд оруулж тавьсан. Би 21-ний өдөр тухайн эмээлийг оруулж тавьчихаад хэрэгтэй зүйлүүдээ цуглуулж байгаад 02 дугаар сарын 25-ны өдөр харанхуй өрөөний хаалгыг онгойлгосон чинь миний эмээл алдагдсан байсан. Эмээл хаашаа алга болчив , хэн авчихав гээд хаалга цоожийг шалгаж үзэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Өөр бусад эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд эмээл л алдагдсан байсан. Эмээл алдсанаас хойш ... гадуур дотуур тэр орчимоор явдаггүй шинээр явж байгаа эсхүл хулгай хийчихмээр хүмүүсийг ажиглаж байсан чинь 03 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ороход гар утас дуугарч авахад дээд 7 давхрын залуу "Энэ хавиар нэг залуу харанхуй өрөөнд түлхүүр тааруулах гээд байна. Чи гараад ир" гэхээр нь би хувцсаа өмсөөд гарахад 9 давхарт 25-30 орчим насны нэг залуу зогсож байхаар нь "чи юу хийж яваа юм" гэж асуугаад цагдаа дуудаж өгч явуулахад "чи эмээл хулгайлсан уу" гэхэд "тиймээ би эмээл хулгайлсан" гэхээр нь "хаана байна" гэхэд "Нарантуул" худалдааны төв дээр аваачаад 260.000 төгрөгөөр зарчихсан" гэж хэлсэн.Би зарсан гэж хэлснийх нь дагуу ... худалдаж авсан ченж дээр нь очоод "Хөгшөөн чамд зарсан үнийг нь төлөөд ч хамаагүй би эмээлээ авах гэсэн юм. Надад их эрхэм зүйл байгаа юм аа" гэхэд би тэрийг чинь зарчихсан. Хэнд зарсныгаа мэдэхгүй байна. Надад гөлөм нь дэвстэйгээ байна. Чи энийг нь авбал ав" гээд өгөхөөр нь авахад миний эмээлийн гөлөм дэвс мөн байсан. Би тэр залуу дээр удаа дараа очиж "Мөнгө төгрөгөөр нь худалдаж авъя. Надад өгчих л дөө " гэхэд өгөхгүй байгаа учир цагдаагийн газар ингэж хандаж байгаа юм. Тэр эмээлийг эхнэр нь худалдаж авсан гэсэн. Би эмээлээ алдахаас нь өмнө зургийг нь авч байсан. Энэ эмээлийг надад аав минь өвлөж өгч байсан бөгөөд одоо байхгүй болсон. Миний хувьд үнэлж баршгүй мэт боловч би зүгээр хэрэглэлийг нь материалыг нь бодоод 23 сая төгрөгөөр үнэлж байна" гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Ж.Жүгдэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "Би "Завъяа тагш" ХХК-ний ерөнхий нягтлан бодогч ажилтай бөгөөд манай захирлаар миний эгч байдаг учир би уг компанийг төлөөлж хэргийн материалд хохирогчоор оролцоно. 20016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр "Завъяа тагш" гэж Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Модны хоёрын баруун талд байрлах барьцаат зээлийн газар Лхагважавын Төрболд гэж залуу өөрийн иргэний бүртгэлийн лавлагаатай 5.5, 6, 7-н хэмжээтэй 3 ширхэг мөнгөн аяга авчираад "Энэ аягануудыг тавьмаар байна" гэсэн хүсэлтийнх нь дагуу 126.000 төгрөгөөр сарын хугацаатай авсан. Уг 3 ширхэг аяганы 2 ширхэг нь хажуу талын бөөрөн дээрээ Гал голомт найзуудаас нь дурсгав " гэсэн бичигтэй байсан. Уг аяганууд хугацаа нь дуусаад хадгалагдаж байхад цагдаагийн газраас хүмүүс хүрч ирээд хураагаад аваад явсан. Манайхаас үндсэн зээл гэж 126.000 төгрөг авсан. Хүү болон алданги гэж 21.350 төгрөг бодогдож байна. Нийт 147.350 төгрөгийг нэхэмжилж байна. Хохиролоо барагдуулж авмаар байна" гэжээ. /х.х-ийн 43 дугаар хуудас/

            Гэрч Ж.Бямбаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: "2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эхнэр, охины хамтаар айлд золгохоор явсан. Хүү Мөнхтулга гэртээ үлдсэн. Бид нар хадам ээжийн гэрт байхад 23 цагийн орчим дүү Баярмагнайгийн гар утас дуугараад авахад "Мөнхтулга гэртээ дээрэмдүүлсэн гэнээ" гэж бид нарт хэлсэн. Бид нар шууд гараад очиход Мөнхтулга "Хаалганы цаанаас цоожилчихсон онгойлго" гэхээр нь би өөрт байсан түлхүүрээр хаалгыг онгойлгосон. Гэрт ороход Мөнхтулга айсан байдалтай гэрийн зарим эд зүйл ундуй сундуй байсан бөгөөд тэр үед Мөнхтулга "Намайг ариун цэврийн өрөөнд цоожилсон" гэхээр нь ариун цэврийн өрөө лүү ороход суултуур хажуу тийшээгээ хөдөлсөн байдалтай хажуу талаар нь алчуурнууд ундуй сундуй газраар байхаар нь Цагдаагийн байгууллага дуудаж мэдэгдсэн. Хэрэг болсны дараа бид нар эд зүйлээ  бүртгэж үзэхэд гайгүй юм шиг байсан. Сүүлд би эхнэртээ авч өгсөн шармал оосортой шигтгээтэй цаг алга болсон байна лээ гэжээ. /хх-ийн 48/

 Гэрч Г.Оюунбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  2016.02.11-ний өдөр манай гэрт зөндөө хүмүүс ирээд ... Мөнхтулга руу ерөөсөө гар утсаар холбогдохгүй байж байгаад ... орой 19 цагийн орчим Фэйсбүүк мессенжерээр юм бичихэд өөдөөс хариу бичсэн. Орой 23 цагийн орчим байх Мөнхтулга над руу "Хайраа байна уу аав руу залгаарай" гээд аавынхаа дугаарыг өгсөн. Тэгээд "Манай гэрийг дээрэмдчихлээ, аавыг ир гээд хэлээд өг, миний гар хүлээтэй байна. Бас гар утас аваад явчихсан" гэхээр нь би мессенжерээр залгахад "Чихэвч байхгүй гялс залгаад аавыг гэрт хүрээд ир гээд хэлчих" гэж хэлсэн. Тэгээд "аав руу залгасан уу" гэхээр нь би тэр үед цагдаа. дуудчихсан. "Очироо гээд найзыг чинь дуудчихсан одоо очиж байгаа" гэхэд гаднаас цоожилчихсон байгаа. Аав л хэрэгтэй байна" гэхээр нь "Аав утсаа авахгүй байна. Цагдаад дуудлага өгчихлөө" гэхэд өөдөөс дүү Цээгийнхээ дугаарыг өгөхөөр нь залгахад бас холбогдохгүй байгаа талаар хэлсэн. "Тэгвэл агаад хэл" гээд дугаарыг нь өгөхөөр нь Ганаа гээд нэг ах руу нь залгаж Гэрийг чинь дээрэмдчихсэн байна гэнээ" гэж хэлээд гэрийнхэн нь анх мэдсэн юм. Би дараа нь "хайраа гайгүй юу" гэхэд "Би хүлээсээ авчихлаа. Түрүүн 00-н өрөөнд хүлсэн юм. Гараа шатааж байж гарч ирлээ" гэж хэлсэн /х.х.-ийн 49 дүгээр хуудас/... гэх мэдүүлэг,

Шинжээчийн 1334 дугаартай дүгнэлт:

-Хэргийн газрын үзлэгээр шинжээч, а/д Б.Энхбилэгийн илрүүлж бэхжүүлсэн 1,4,5, 6, 8, 9, 10 гэж дугаарлагдсан 7 ширхэг гарын мөр адитгалын шинжилгээний шаардлага хангана. Шинжилгээнд ирүүлсэн 2, 3, 7, 11 гэж дугаарласан гарын мөрүүд адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй.

-Шинжилгээний шаардлага хангах 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд МЫ0000БЗДО2013 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн хохирогч Бямбаа овогтой Мөнхтулгын зүүн гарын дунд хурууны хээтэй, 9 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд 26677, МN000720003981, MN003110011776 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн Лхагважав овогтой Төрболдын зүүн гарын дунд хурууны хээтэй, 5 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд МN000БЗДО02016 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн хохирогч Жамьян овогтой Бямбаагийн зүүн гарын алганы хээ мөн. Шинжилгээнд тэнцсэн бусад гарын мөрүүд гарын хээний нэгдсэн сан дахь иргэдийн гарын хээний дардсуудтай болон эзэнгүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй

-Намсрайжав овогтой Сувдмаа, Бямбаа овогтой Цэндсүрэн, Галсансанжаа овогтой Баярмагнай, Бямбаа овогтой Мөнхтулга, Заяадорж овогтой Намсрайхүү, Алтангэрэл овогтой Мөнх-Очир, Жамьян овогтой Бямбаа нарын хээний дардсууд хээний нэгдсэн сан дахь иргэдийн гарын хээний дардсууд болон эзэнгүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 60/

            2016 оны 4 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст Н.Бүрэнбаатарын гаргасан өргөдлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна./хх-н 8/, Гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 10-15/,  Илтгэх хуудсууд /хх-ийн 17-18/, Г.Оюунбат, Г.Баярмагнай, Б.Мөнхтулга нараас авсан мэдүүлгүүд /хх-ийн 19-23/,үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-30/, Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 36/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас асууж авсан тэмдэглэл /хх-ийн 38-44/, гэрч нараас асууж авсан тэмдэглэл /хх-ийн 45-57/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 130-131/, ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 132-136/, эд зүйлийн үнэлгээний баримт /хх-ийн 145-147/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 164-178/ зэрэг болно.   

 

Шүүгдэгч  Л.Төрболд нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний орой 20 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Баян Монгол" хорооллын 414 дүгээр байрны 77 тоотод оршин суух Б.Мөнхтулгад хутга тулгаж гэрт нь ороод эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж "Тошиба" маркын нөтбүүк хулганы хамт, "Самсунг кор" маркын гар утас, 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, гоёлын хутга, биет 10.000 төгрөг, мөнгөн ээмэг бөгжний хослол, 1 ширхэг "Смирнов" архи, зэрэг эд зүйл дээрэмдэж авч нийт 1.640.000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, "Макс" хотхоны 31 дүгээр байрны 36 тоотод оршин суух Н.Бүрэнбаатарын гэрийн хаалганы хажууд байрлах харанхуй өрөөнд нэвтэрч, их гарын мөнгөн хэрэглэлтэй жийжүү дөрөөтэй эмээл хулгайлж, бусдад 10.000.000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч П.Хишиг-Эрдэнэ нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр "Нарантуул" олон улсын худалдааны төв дээр шүүгдэгч Л.Төрболдын хулгайлсан эмээлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч борлуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаан дээр шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр  хангалттай тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  Б.Мөнхтулгын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:  2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэртээ 20 цаг 30 минутын орчим хаалга дуугархаар нь ... онгойлгоход 25-30 орчим насны гартаа хутгатай залуу орж ирээд "доошоо суу" гэхээр нь айгаад суухад "гэрт чинь хүн байгаа юу" гэж асуугаад ... надад их хэмжээний бэлэн мөнгө хэрэгтэй байна" гэхээр нь хармаанд байсан 10.000 төгрөгнийхөө талаар хэлэхэд "надад дахиад өөр юм хэрэгтэй байна" гээд миний подволкны мөрнөөс бариад хутга тулгаад миний өрөө лүү орж ... "нөтбүүк чинь ямар үзүүлэлтэй юм" гэж асууснаа, "цүнхэнд хий" гэхээр нь өөрийнхөө үүрдэг хар үүргэвчинд хийхэд "наадахыг чинь дагалдах юу байна, тэрийг хий" гэхээр нь ... ширээн доор байсан эвдэрхий хулганыг цүнхэнд хийсэн. Том өрөө лүү намайг дагуулж ороод сервантанд байсан 1 том мөнгөн аяга, 1 жижиг зэс аяга зэргийг "наадахаа ав" гэхээр нь аваад байж байтал ширээ рүү харснаа аавын хэрэлэдэг том мөнгөн аяга руу заагаад "энийг бас ав" гээд цүнхэнд хийлгүүлсэн. ... Дараа нь эргэж сервант руу очисноо ээжийн бугуйн цаг, мөнгөн ээмэг бөгжний хослол зэргийг намайг "хамж ав" гэж авахуулаад цүнх рүү хийлгэсэн. Буцаж ирснээ ... ууцан дээр байсан хутгыг авч, өөрийнхөө хутгыг үлдээсэн ... Тэгээд үүдэнд өлгөөтэй байсан бор шардуу өнгөтэй өвлийн хувцасыг харснаа "энэ чинийх үү" гэхээр нь "тийм" гэхэд "би энийг чинь авнаа" гэсэн. Тэгээд намайг дагуулаад явж байхдаа "чамд мөнгө байгаа гэсэн тээ" гэхээр нь "тийм" гэж хэлээд ... шортны хармаанаас 10.000 орчим төгрөг авч өгөхөд "гар утсыг чинь авна" гэхээр нь ... өөрийн симээ картаа аваад цагаан өнгийн "Самсунг кор" маркын гар утсаа өгсөн. Дараа нь угаалгын өрөө лүү дагуулж ороод ... парнаас бие угаадаг саарал өнгийн даавуун материлтай зүйлээр гар хүлээд, улаан өнгийн дотроо порлонтой зүйлээр* давхарлаж хүлсэн... Нөгөө өрөө лүү явж ... хутганы саванд байсан цэнхэр өнгийн лентийг авчирч давхар хүлсэн. Тэгснээ ам руу ОО-ийн цаас чихээд гаднаас нь цэнхэр өнгийн лентээр ороосон ... дараа нь ОО-ын өрөөний гэрэл унтраагаад гарснаа нөгөө өрөөнд юм түжигнүүлж байснаа хаалга онгойлгож орж ирснээ гэрийн чинь "түлхүүр байгаа юу" гэж асуухаар нь толгой сэгсэрсэн. Удалгүй хаалга онгойсноо гаднаас түлхүүр эргүүлж цоожилж байгаа сонсогдсон гэх мэдүүлэг.

Хохирогч Н.Бүрэнбаатар мөрдөн байцаалтад мэдүүлсэн: 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр аав Наранцэцэгээс өвлөж надад өгсөн их гарын мөнгөн хэрэглэлтэй жийжүү дөрөөтэй эмээлийн ганзага, олом, жирэмийг нь янзлах гээд өөрийн гэрээсээ гаргаж, хажуу талд тусдаа хаалгатай харанхуй өрөөнд оруулж тавьсан. Би 21-ний өдөр тухайн эмээлийг оруулж тавьчихаад хэрэгтэй зүйлүүдээ цуглуулж байгаад 02 дугаар сарын 25-ны өдөр харанхуй өрөөний хаалгыг" онгойлгосон чинь миний эмээл алдагдсан байсан. Эмээл хаашаа алга болчив , хэн авчихав гээд хаалга цоожийг шалгаж үзэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Өөр бусад эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд эмээл л алдагдсан байсан. Эмээл алдсанаас хойш ... гадуур дотуур тэр орчимоор явдаггүй шинээр явж байгаа эсхүл хулгай хийчихмээр хүмүүсийг ажиглаж байсан чинь 03 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ороход гар утас дуугарч авахад дээд 7 давхрын залуу "Энэ хавиар нэг залуу харанхуй өрөөнд түлхүүр тааруулах гээд байна. Чи гараад ир" гэхээр нь би хувцсаа өмсөөд гарахад 9 давхарт 25-30 орчим насны нэг залуу зогсож байхаар нь "чи юу хийж яваа юм" гэж асуугаад цагдаа дуудаж өгч явуулахад "чи эмээл хулгайлсан уу" гэхэд "тиймээ би эмээл хулгайлсан" гэхээр нь "хаана байна" гэхэд "Нарантуул" худалдааны төв дээр аваачаад 260.000 төгрөгөөр зарчихсан" гэж хэлсэн гэх мэдүүлэг,        

            Шүүгдэгч П.Хишиг-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Нарантуул худалдааны төв дээр нөхөр Олзбатын хамтаар өөрсдийн ажиллуулдаг лангуун дээрээ зогсож байхад нэг залуу хүрч ирээд эмээл зарна үзэх үү гэж Олзбатаас асуухад Олзбат намайг дуудаад энэ эмээлийг зарна гэнээ гэхээр нь би үзсэн чинь Олзбат би авахгүй ээ яв яв хулгайх ч байж магадгүй гэж хэлээд явуулсан чинь тэр эмээл зарах гээд байсан залуу та энүүнийг аваач манай аавын бие муу байгаа гээд байхаар нь би үзэж байгаад хэдэд өгөх юм гэхэд 300.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ эгч нь тэгж үнэтэй авч чадахгүй 260.000 төгрөгөөр авья гээд тохироод авсан. Тухайн үед уг залуугаас хулгайн юм биш биз гэхэд үгүй гэсэн. Олзбат бид хоёр тус тусдаа лангуутай ба миний лангуу хойд талд урд талд Олзбат лангуу ажиллуулдаг юм. Би тухайн худалдаж авсан эмээлийг сар гаран байлгасан бөгөөд лангуун дээр тавьж байхад Монгол хэлмэрчтэй нэг хужаа хүн ирснээ энэ эмээлийг чинь авья чи надад гөлмийг нь солиод өгчих гэсэн. Би гөлмийг нь сольж өгөөд уг эмээлийг 600.000 төгрөгөөр зарсан зэрэг болно.

Прокуророос шүүгдэгч нарын дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул шүүгдэгч Л.Төрболдыг  бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон, бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах, шүүгдэгч П.Хишиг-Эрдэнийг  гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч П.Хишиг-эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн ба уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх бөгөөд үйлдэгдсэнээс хойш мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Шүүхээс шүүгдэгч Л.Төрболдод ял оногдуулахдаа ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч Л.Төрболдоос 940.000 төгрөг гаргуулж  хохирогч Б.Мөнхтулгад,147350 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Жүгдэрт,Н.Бүрэнбаатарт учирсан эмээлийн үнэ 10.000.000 төгрөгний 80 хувь болох 8 сая төгрөгийг тус тус гаргуулахаар,шүүгдэгч П.Хишиг-Эрдэнээс эмээлийн үнийн 20 хувь болох 2 сая төгрөгийг гаргуулж хохирогч Н.Бүрэнбаатарт тус тус олгохоор шийдвэрлэлээ.   

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.