Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2017/00907

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******/РД:ЗК8*******040*******01/-гийн,

Хариуцагч ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт /РД:*******02*******435/ холбогдох

Ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговорт нийт 5325*******74 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг үүрэг болгох тухай гомдлыг 2017 оны 7 сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 8 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  ,

Хариуцагчийн өмгөөлөгч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан гомдолдоо:  Миний бие 2012 оны 7 сарын 0*******-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон  201******* оны ******* сарын *******-ны өдрийг хүртэл ажилласан. сумын Засаг даргаас 201******* оны ******* сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар миний албан тушаалыг бууруулж, мөн сарын *******-ны өдөр ажил хүлээлцсэн. Ингээд уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх миний гомдлыг 201******* оны ******* сарын 20-ны өдөр хэлэлцээд 10*******5 тоот шийдвэрээр намайг ажилд минь эгүүлэн томилж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Засаг дарга эс зөвшөөрч гомдол гаргаснаар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 201******* оны 12 сарын 01-ний өдрийн 40 тоот магадлалаар анхан шатны шүүхийн 10*******5 тоот шийдвэрийг хуулийн үндэслэлтэй гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд хоёр шатны шүүхийн шийдвэрээр Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул сумын Засаг дарга 2017 оны 01 сарын 0*******-ний өдөр Б/01 тоот “У.*******г ажил албан тушаалд нь эгүүлэн авах тухай” захирамж гаргасан боловч энэ захирамжид намайг тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчийн үүрэг гүйцэтгэгчээр эгүүлэн авах тухай заасан байсан тул миний бие ажилдаа орох боломжгүй байсан. Шүүхийн шийдвэрээр намайг тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар эгүүлэн тогтоосон байтал шүүхийн шийдвэрийг зөрчиж “үүрэг гүйцэтгэгч”-ээр томилж, миний хөдөлмөрлөх эрхийг дордуулсан. Түүнчлэн тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч  Ц.Идэрзориг нь Засаг даргын Б/01 тоот захирамжид ажил хүлээлцэх комисст ямар хүмүүс орохыг заагаагүй учир хууль бус захирамжаар ажил хүлээлгэж өгөхгүй” гэж хэлсэн учир миний бие Засаг даргын дээрх захирамжийн дагуу ажилдаа орж чадаагүй. Ингээд Засаг дарга П.Гунгаацэрэн нь 2017 оны 01 сарын 30-ны өдөр Б/02 тоот захирамжаар ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулснаар миний бие 2017 оны 02 сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авч сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.

У.******* миний бие тус сумын Засаг даргын 201******* оны ******* сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон учир ажилгүй байсан хугацааны цалинг болон зөрүү цалинг олгож өгнө үү гэх өргөдлийг Засаг даргад хандаж гаргасан боловч  тэрээр ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгөх боломжгүй тухай албан бичгээр хариу өгсөн. Иймд миний бие ажилгүй байсан хугацааны цалин болон бага цалинтай ажил хийсний цалингийн зөрүүгээ нэхэмжилж тус шүүхэд хандаж байна.

Миний бие тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлыг хийж байх үедээ буюу 201******* оны 5 сард 1384204 төгрөг, 4 сард 1133343 төгрөг, 3 сард 113*******343 төгрөгийн цалин авч байсан ба үүнээс нэг сарын дундаж цалин хөлсөө тооцвол 1217**************4 төгрөг болж байна. Нэг сарын ажлын дундаж өдөр 21,5 өдөр байдаг ба нэг өдрийн ажлын дундаж цалинг тооцвол 5**************4******* төгрөг болж байна.

Миний бие 201******* оны ******* сарын *******-ны өдрөөс эхлэн тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас халагдаад мөн өдрөөс эхлэн тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Идэрзоригтой хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 дугаар багийн их эмчийн албан тушаалд 201******* оны 10 сарын 31-нийг дуустал хугацаанд ажилласан.  Ингээд 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр  ажилласан. Ингээд нийт буцаж ажилдаа эргэн орох хүртэл нийт 7 сар гаран буюу ажлын 158 хоног ажилгүй байсан учраас уг хоногийг нэг өдрийн дундаж цалин болох 5**************4******* төгрөгөөр үржүүлэн нийт 8*******50542 төгрөг болж байна. Үүнээс тус төвийн багийн их эмчээр 201******* оны ******* сарын *******-ноос 10 сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллахдаа нийт 3*******245*******8 төгрөгийн цалин авсан тул уг цалинг хасч тооцоод 5325*******74 төгрөгийг ажилгүй байсан хугацаанд авбал зохих цалин болон цалингийн зөрүүнд нэхэмжилж байна. Мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч У.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. сумын Засаг даргын захирамж 201******* оны ******* сарын 17-ны өдөр гарсан боловч мөн сарын *******-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн учраас цалингаа болон ажилгүй байсан хугацаагаа ******* сарын *******-ны өдрөөс тооцсон болно. Хариуцагч талын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбарт хариу тайлбар гаргахад 1. Хариуцагч нь нэхэмжлэгч У.*******г 17 хоног цалингүй чөлөө авсан, 31 хоног шалтгаангүй ажил тасалсан гэж үзэж 48 хоногийг ажилгүй байсан хугацаанаас хасч тооцжээ. Давж заалдах шатны шүүх хэргийг 201******* оны 12 сарын 01-ний өдөр хянан хэлэлцсэн бөгөөд тус шүүхийн магадлалд хариуцагч тал гомдол гаргаагүй учраас 12 сарын эцсээр хүчин төгөлдөр болсон. Гэтэл У.******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан тул заавал багийн их эмчийн ажил үүргийг гүйцэтгэх шаардлагагүй гэж үзсэн учраас багийн эмчийн ажлыг хийгээгүй. 17 хоног чөлөөтэй байсан нь мөн ялгаагүй. Иймд дээрх хоногийг ажилгүй байсан хугацаа гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

2. Хариуцагч нь У.*******г тус төвийн даргаар ажиллаж байхдаа Засаг даргын шийдвэргүйгээр дур мэдэн 201******* оны 5 сард 2508*******1 төгрөгийн илүү цагийн мөнгө өөр дээрээ бичүүлж авсан, мөн 201******* оны 3-5 дугаар саруудад цалингийн 40 хувийн урамшуулал авсан гэж дээрх мөнгийг ажилгүй байсан хугацааны цалингаас хасч тооцсон байна. Гэтэл ******* аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар урамшууллын мөнгө авсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх бөгөөд сумын Засаг даргын шийдвэр заавал шаардлагагүй. Түүнчлэн нэхэмжлэгч У.******* дээрх мөнгийг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр дур мэдэн үндэслэлгүйгээр авч завшсан болохыг шалгаж тогтоосон хяналт шалгалтын акт, хуулийн байгууллагын шийдвэр тогтоол гэх мэт ямар нэгэн бичгийн баримт хэрэгт байхгүй байна. Иймд дээрх мөнгийг хасч тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: У.******* нь сумын Засаг даргын 201******* оны ******* сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар албан тушаал буурч 2017 оны 01 сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар үүрэгт ажилдаа орсон бөгөөд энэ хугацааны цалингийн зөрүүнд 5325*******74 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч У.******* нь 201******* оны 3,4,5 саруудад  ******* аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 201******* оны 02 сарын 2*******-ны өдрийн А/08 дугаар тушаалаар статистик мэдээллийн ажлаар “А” үнэлгээ авч гурван сарын хугацаагаар цалингийн 40 хувийн урамшуулал авсан байна. Мөн 5 сард илүү цагийн хөлс 2508*******1 төгрөг авсан байна. Гэтэл Төсвийн тухай хуулиар төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн шууд захирагчийг томилж, чөлөөлөх, урамшуулах арга хэмжээ авах шийдвэрийг гаргахаар тусгасан. Иймд албан тушаалтныг томилсон эрх бүхий албан тушаалтан урамшуулал олгох асуудлаар шийдвэр гаргах бөгөөд дээрх урамшууллыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга олгох эрхгүй тул олгосон уг урамшуулал нь үндэслэлгүй байна. Мөн илүү цагийн хөлсийг ч ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр авсан нь харагдаж байна.

У.******* нь сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээнд зааснаар үндсэн цалин **************8**************3 төгрөг дээр Засгийн газрын 2001 оны *******0 дүгээр тогтоолд зааснаар үндсэн цалингийн 20 хувь буюу 1337*******3 төгрөгийн нэмэгдлийг нэмж нийт 802757 төгрөгийн цалинг сар бүр авдаг. Ингээд У.******* сүүлийн 3 сард нийт 2408271 төгрөгийн цалин авсан байх ба 3 сарын дундаж ажлын хоногийг *******5 хоногоор тооцвол нэг өдрийн цалин нь 37050 төгрөг болж байна. У.*******гийн ******* сарын *******-ноос 11 сарын 07-ны өдрийг хүртэл нийт ажлын 105 хоногийг ажилгүй байсан хугацаа гэж тооцвол нийт 38*******0250 төгрөгийн цалин авахаас багийн их эмчийн ажлыг хийж байхдаа авсан цалин 3*******245*******8 төгрөгийг хасвал 2*******5*******82 төгрөгийг нэхэмжлэхээр харагдаж байна. У.******* нь 201******* оны 10 сарын 2*******, 11 сарын *******-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн даргад Дундговь аймагт аавыгаа асрах зорилгоор хувийн чөлөө авах өргөдөл гаргасан байх ба өөрийн хүсэлтээр ажиллаагүй болох нь уг өргөдлөөр харагдаж байхаас гадна 201******* оны 12 сар, 2017 оны 01 саруудад шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь ирц бүртгэлд тэмдэглэгдсэн байна. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа У.*******гийн цалинг тооцохдоо нэг өдрийн цалингийн дундажийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад дурдсан зарим заалтын дагуу тооцоогүй байсан тул зөвтгөн бодож, нэмэлт тайлбарыг гаргаж байна. У.*******гийн нэхэмжилсэн 5325*******74 төгрөгийг бүхэлд нь төлөх үндэслэлгүй байна.

Дээрх 55 дугаар тушаалд заасны дагуу У.*******гийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 3 сарын нийт цалин 3*******538*******0 төгрөг ба үүнээс хоолны үнийн хөнгөлөлт 1*******2000 төгрөгийг хасахад 34*******18*******0 төгрөг болж байна. Дээрх 34*******18*******0 төгрөгөөс нэг сарын дундаж цалин хөлсийг тооцвол /34*******18*******0:3/ 1153**************3 төгрөг гарч байна. Нэг сарын ажлын дундаж өдөр 21,5 өдөр ба нэг өдрийн дундаж цалинг тооцвол /1153**************3:21,5/ 53*******73 төгрөг гарч байна.

2. У.******* нь 201*******.0*******.*******-ны өдрөөс Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмчийн албан тушаалаас буурч, багийн их эмчийн ажил хийж байгаад буцаж хуучин ажилдаа орох хүртэл нийт 153 хоног ажиллах байсан бөгөөд энэ хугацаанд тэрээр 17 хоногийн цалингүй чөлөө авсан, мөн 31 хоног ажил тасалж 48 хоног ажиллаагүй байна. Иймд ажлын 153 хоногоос дээрх 48 хоногийг хасч тооцоход ажлын 105 хоног гарч байна. Энэ 105 хоногийг нэг өдрийн цалин болох 53*******73 төгрөгөөр үржүүлбэл /53*******73х105/ нийт 5*******35**************5 төгрөг гарч байна. У.******* нь албан тушаал буурч багийн их эмчээр 201*******.0*******.*******-ноос 201*******.11.07-ны өдрийг хүртэл ажиллахдаа нийт 3*******24538 төгрөгийн цалин авсан байдаг ба уг мөнгийн нийт цалин 5*******35**************5 төгрөгөөс хасч тооцвол /5*******3*********************5-3*******24538/ 2011127 төгрөг болж байна.

3. У.******* нь ******* аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 201*******.02.2*******-ны өдрийн А/08 тоот тушаалаар статистик мэдээллийн ажлаар “А” үнэлгээ авч 3 сарын 40 хувиар урамшуулал авчээ. Уг урамшууллыг авахдаа Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 15.4.1, 1******* дугаар зүйлийн 1*******.2.3, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.2, сумын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын хамтын ажиллагааны гурвалсан гэрээний 2.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж сумын Засаг даргын захирамжгүйгээр урамшууллын 802758 төгрөг, илүү цагийн 2508*******1 төгрөг нийт 1053*******1******* төгрөгийг өөртөө үндэслэлгүйгээр авсан байна. Иймд уг мөнгийг цалингийн зөрүү болох 2011127 төгрөгөөс хасч тооцоход *******57508 төгрөг гарч байна. Иймд хариуцагчийн хувьд У.*******д ажилгүй байсан хугацааны цалин болон зөрүүнд *******57508 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэгдэл 43*******84************** төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.     

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговорт нийт 5325*******74 төгрөгийг гаргуулах,  ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн тухай нөхөн бичилт хийхийг даалгах тухай гомдлыг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар шүүхийн харьяалан шийдвэрлэх  маргаанд хамаарагдахаас гадна мөн хуулийн 12******* дүгээр зүйлд заасан маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд хамаарагдахгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн дээрх гомдлыг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно. 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтууд болон зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбаруудаар нэхэмжлэгч У.******* нь 2012 оны 7 сарын 0*******-ны өдрөөс ******* аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн дарга буюу эрхлэгч их эмчийн ажилд томилогдон 201******* оны ******* сарын *******-ны өдрийг хүртэл ажиллаж, улмаар тус сумын Засаг даргын 201******* сарын 17-ны өдрийн Б/11 тоот захиармжаар албан тушаал буурч тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан 3 дугаар багийн их эмчээр 201******* оны ******* сарын *******-ны өдрөөс мөн оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл ажиллажээ.

Ажил олгогч ******* аймгийн сумын Засаг даргын 201******* оны ******* сарын 17-ны өдрийн Б/11 тоот захирамжаар нэхэмжлэгч У.*******г эрхэлж байсан албан тушаалаас нь бууруулсан байх ба У.*******гийн гомдлын дагуу ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны ******* сарын 20-ны өдрийн №10*******5 дугаартай шийдвэрээр сумын Засаг даргын Б/11 захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан болохыг дүгнэж У.*******г сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд нь эгүүлэн тогтоожээ. Улмаар сумын Засаг даргын гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 201******* оны 12 сарын 01-ний өдрийн №40 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн №10*******5 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ажил олгогч буюу ******* аймгийн сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас ажлаас буруу халагдсан ажилтан ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговрыг Засаг даргын ажлын алба болох түүний Тамгын газраас нэхэмжилсэн нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан “...хөдөлмөрийн хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж, талуудын харилцан эрх тэгш байдлыг хангах” зарчимтай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүхийн шийдвэрээр ажлаас буруу халсан болох нь тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны олговор болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговрыг нэхэмжилснийг хариуцагч нь уг олговрын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байх боловч зарим хэсгийг нь “шалтгаангүйгээр ажил тасалсан, өөрийн хүсэлтээр чөлөө авсан, үндэслэлгүйгээр илүү цагийн хөлс болон урамшуулал авсан тул төлөхгүй” гэх үндэслэлээр маргажээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч У.*******г сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн №10*******5 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн №40 тоот магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байтал ажил олгогч буюу сумын Засаг дарга нь 2017 оны 01 сарын 0*******-ний өдрийг хүртэл  нэхэмжлэгч У.*******г сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйлд нийцээгүй байна.

Улмаар 2017 оны 01 сарын 0*******-ний  өдөр №Б/01 тоот захирамжаар шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч У.*******г сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон боловч тус төвийн үүрэг гүйцэтгэгч Ц.Идэрзориг нь “ажил хүлээлцэх ажлын хэсгийг уг захирамжаар томилоогүй” гэх шалтгаанаар У.*******д ажлыг нь хүлээлгэж өгөөгүй байхаас гадна сумын Засаг дарга 2017 оны 01 сарын 30-ны өдөр №Б/02 тоот захирамжаар ажил хүлээлцэх ажлын хэсгийг байгуулснаар нэхэмжлэгч У.******* нь сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалыг 2017 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авчээ.

Нэхэмжлэгч У.*******г албан тушаалд нь томилсон Засаг даргын захирамж 2017 оны 01 сарын 0*******-ний өдөр гарсан боловч, тэрээр 2017 оны 02 сарын 01-ний өдөр ажлаа хүлээж авсан талаар талууд маргаагүй байна.  

Иймд дээрх үндэслэлээр ажил олгогч сумын Засаг дарга П.Гунгаацэрэн нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан болох У.*******г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байтал 2017 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл түүнийг ажил албан тушаалд нь эгүүлэн авч, ажлыг нь хүлээлгэн өгөх тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1-т зааснаар ажлаас үндэслэлгүй халсны үр дагавар болох ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг тооцож нэхэмжлэгч У.*******д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа нэхэмжлэгч У.*******д ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговрыг олгох талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн олговроос зарим хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь өөрийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговрыг тодорхойлохдоо нэг өдрийн дундаж цалингаа  5**************4******* төгрөг гэж үзэн, ажилгүй байсан хугацааг 201******* оны 0******* сарын *******-ны өдрөөс 2017 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл нийт 158 хоногоор тооцон 8*******50542 төгрөг нэхэмжлэхээс 201******* оны 0******* сарын *******-ны өдрөөс мөн оны 10 сарын 31-нийг дуусталх хугацаанд багийн их эмчийн ажлыг эрхэлж байхдаа авсан цалин болох 3*******245*******8 төгрөгийг дээрх нийт цалингаас хасч, нийт олговорт 5325*******74 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч У.*******д олгох дээрх олговрыг тодорхойлохдоо түүний нэг өдрийн дундаж цалинг 53*******73 төгрөг гэж үзэн, ажилгүй байсан хугацааг 201******* оны ******* сарын *******-ны өдрөөс мөн оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл 105 хоногоор /цалингүй чөлөө авсан 17 хоног болон шалтгаангүй ажил тасалсан 31 хоногийг хассан/ тооцон 5*******35**************5 төгрөг нэхэмжлэхээс, түүний багийн их эмчээр ажиллаж байхдаа авч байсан 3*******24538 төгрөгийг хасч нийт олговорт 2011127 төгрөг нэхэмжлэх ёстой, Үүнээс У.*******гийн сумын Засаг даргын захирамж шийдвэргүйгээр үндэслэлгүйгээр авсан илүү цагийн хөлс болон урамшуулалд авсан 1053*******1******* төгрөгийг хасч *******57508 төгрөгийг төлнө, үлдэгдэл 43*******84************** төгрөгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргаж өгсөн У.*******гийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа буюу 201******* онд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 201******* оны 4 сард 1070343 /хоолны *******3000 төгрөгийг хассан/ төгрөг, мөн оны 5 сард 1321204 /хоолны *******3000 төгрөгийг хассан/ төгрөг, ******* сард 5733*******7 /хоолны 45000 төгрөгийг хассан/ төгрөг буюу нийт 2**************4*******44 төгрөгийн цалин авч, мөн оны 4 сард ажлын 21 хоног, 5 сард ажлын ******* хоног, ******* сард ажлын 15 хоног тус тус ажилласан байх бөгөөд нэхэмжлэгчийн ажилласан хугацаа нь дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй байх тул тухайн хугацаанд буюу сүүлийн 3 сард авсан цалин хөлсний нийлбэр дүн болох 2**************4*******44 төгрөгийг нэхэмжлэгчийн жинхэнэ ажилласан хоног болох нийт 58 хоногт хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг 51120 /2**************4*******44:58/ төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 201******* оны 0******* сарын *******-ны өдрөөс эхлэн түүнийг ажил албан тушаалаа хүлээж авсан өдөр болох 2017 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тоолбол нийт 154 хоног байх ба ажилгүй байсан хугацааны олговорт 7872480 төгрөг /154хоног х 51120/ гарч байна. Үүнээс нэхэмжлэгч У.*******гийн 201******* оны ******* сарын *******-ны өдрөөс мөн оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл сумын Эрүүл мэндийн төвийн багийн их эмчээр ажиллаж байхдаа авсан цалин болох 35*******7538 төгрөг/хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар/-ийг хасч тооцон ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговорт 4274*******42 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1051032 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 4274*******42 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг ******* аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн санхүүд үүрэг болгох нь зүйтэй. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “У.******* нь Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа 201******* оны 5 сард илүү цагийн хөлсөнд 2508*******1 төгрөг, 201******* оны 3-5 саруудад 802758 төгрөгийн урамшуулал тус тус үндэслэлгүйгээр авсан байна. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хууль болон сумын Засаг дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нарын хооронд байгуулагдсан гэрээгээр сумын Засаг дарга томилсон албан тушаалтныг шагнах урамшуулах, илүү цагийн хөлс олгохыг захирамжаараа шийдвэрлэдэг. Гэтэл сумын Засаг даргын захирамжгүйгээр илүү цагийн хөлс авсан, мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга урамшуулал олгох эрхгүй байхад газрын даргын тушаалаар гурван сарын урамшуулал авсан нь үндэслэлгүй байх тул илүү цагийн хөлс, урамшууллыг хасч тооцсон. Түүнчлэн У.******* нь багийн их эмчээр ажиллаж байхдаа 17 хоног цалингүй чөлөө авсан нь өөрийн хүсэлтээр ажиллаагүй гэж үзнэ, мөн 201******* оны 12 сараас 2017 оны 1 сард нийт 31 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан нь ажилчдын ирц бүртгэлээр нотлогдож байгаа учраас дээрх 48 хоногийг ажилгүй байсан гэж үзэхгүй” гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар У.******* нь сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа 201******* оны 5 сард илүү цагийн хөлс 2508*******1 төгрөг, аймгийн Эрүүл мэндийн газрын даргын  201******* оны 02 сарын 18-ны өдрийн №А/08 тоот тушаалаар 2015 оны Статистик мэдээллийн ажлаар “А” үнэлгээ авч үндсэн цалингийн 40 хувийн урамшууллыг мөн оны 3-5 саруудад тус тус авсан байх бөгөөд түүнийг дээрх илүү цагийн хөлс болон урамшууллыг ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр дур мэдэн, үндэслэлгүй авсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын хяналт шалгалтын акт, аудитын дүгнэлт, хуулийн байгууллагын шийдвэр гэх мэт бичгийн баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй ба энэ талаараа шүүхэд нотолж чадаагүй байна.

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтаар У.******* нь 201******* оны 11 сард 17 хоногийн цалингүй чөлөө авсан, мөн 201******* оны 12 сар болон 2017 оны 01 саруудад сумын Эрүүл мэндийн төвийн 3 дугаар багийн их эмчийн ажил үүргийг гүйцэтгээгүй байх ба улмаар түүнийг шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэн Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Идэрзориг 2017 оны 01 сарын 02-ны өдөр №Б/02 тоот тушаалаараа У.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.   

Гэвч нэхэмжлэгч У.*******гийн  чөлөөтэй байсан, шалтгаангүй ажил тасалсан зэрэг нөхцөл байдлыг түүнийг сайн дураараа ажил үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл Г.*******г ажлаас нь үндэслэлгүйгээр халж, өөр ажилд буруу шилжүүлсэн болохыг тогтоож, сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон атал сумын Засаг дарга дээрх үүргээ биелүүлээгүй нь түүнийг сумын Эрүүл мэндийн төвийн багийн эмчийн ажлыг гүйцэтгэхгүй байх нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэх тул түүнийг чөлөөтэй байсан, ажил тасалсан хугацааг ажилгүй байсан хугацаа гэж үзэх үндэслэлтэй юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг шалтгаангүйгээр ажил тасалсан гэж байгууллагын ирц бүртгэл гэх хоёр хуудас баримтыг шүүхэд бичгийн баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтын он сар өдөр, нэхэмжлэгчийн овог нэрийг бичихдээ өмнөх бичсэн бичвэрийг баллаж дээрээс нь давхарлаж бичсэн, мөн нотариатаар баталгаажуулаагүй зэрэг нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх дээрх баримтуудыг болон хариуцагчийн шүүхэд давхардуулан гаргаж өгсөн баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл буюу дээрх гомдлыг шүүхэд гаргахдаа нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангасан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заажээ. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1001************** төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 8334******* төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 11*******, 118, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.1.1-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газраас ажлаас буруу халсны улмаас ажилгүй байсан хугацааны болон бага цалинтай ажил эрхэлж байсны зөрүүтэй тэнцэх олговорт 4274*******42 /дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1051032 /нэг сая тавин нэгэн мянга гучин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1, 4*******.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч У.*******д олгох 4274*******42 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг ******* аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн санхүүд үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1001************** төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч У.*******д олгож, хариуцагч ******* аймгийн сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 8334******* төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацаанд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН