Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
Хэргийн индекс | 106/2016/0095/э |
Дугаар | 95 |
Огноо | 2016-08-31 |
Зүйл хэсэг | 192.1., |
Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн
улсын яллагч У.Дэндэвдорж
насанд хүрээгүй шүүгдэгч Э.Золжаргал, түүний хууль ёсны төлөөлөгч эх Л.Нарантуяа,
насанд хүрээгүй шүүгдэгч Э.Есүнэ, түүний хууль ёсны төлөөлөгч эх Н.Уранбаяр, тэдгээрийн өмгөөлөгчөөр Ц.Гэнэндулам,
насанд хүрээгүй шүүгдэгч Б.Учрал, түүний хууль ёсны төлөөлөгч эх Д.Ганчимэг, өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн насанд хүрээгүй шүүгдэгч:
1.Монгол улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 18-нд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 17 нас, 4 сар, 13 хоногтой, бүрэн бус дунд боловсролтой, Оюуны ундраа цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн 5 дугаар бүлгийн сурагч, ам бүл 4, эх, эцэг, ах нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г гудамжны 11-38а тоотод оршин хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД:НМ99041814/ Сартуул овгийн Энхмандахын Золжаргал.
2.Монгол улсын иргэн, 2000 оны 1 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 16 нас, 7 сар, 24 хоногтой, бүрэн бус дунд боловсролтой, Оюуны ундраа цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн 5 дугаар бүлгийн сурагч, ам бүл 3, эцэг, эх нарын хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43-83 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД:УШ00210736/ Чонос овгийн Энхсайханы Есүнэ.
3.Монгол улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 3 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Оюуны ундраа цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн 6 дугаар бүлгийн сурагч, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо 41-37 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:УХ99053155/, Сартуул овгийн Батжаргалын Учрал нарт холбогдох 201601000135 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтэнд
Э.Золжаргал давтан үйлдлээр:
-Э.Есүнэтэй бүлэглэн, борлуулах зорилгогүйгээр 2016 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 12 жилийн 96 дугаар бүрэн дунд сургуулийн хашаанд байх цэцгийн мандалаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй мансууруулах бодис хууль бусаар түүж бэлтгэн, олж авч Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны 83 тоотод байх Э.Есүнэгийн гэрт хадгалсан,
-Б.Учрал, Э.Есүнэ нартай бүлэглэн, борлуулах зорилгогүйгээр 2016 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 12 жилийн 96 дугаар бүрэн дунд сургуулийн хашаанд байх цэцгийн мандалаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй 15.34 гр мансууруулах бодис хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар хороо 41 дүгээр байрны 37 тоотод байх Б.Учралын гэрт хадгалсан,
-Б.Учрал, Э.Есүнэ нартай бүлэглэн, борлуулах зорилгогүйгээр 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар цэцэрлэгийн хашаанд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй 15.34 гр мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан,
Э.Есүнэ давтан үйлдлээр:
-Э.Золжаргалтай бүлэглэн борлуулах зорилгогүйгээр 2016 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 12 жилийн 96 дугаар бүрэн дунд сургуулийн хашаанд байх цэцгийн мандалаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй мансууруулах бодис хууль бусаар түүж бэлтгэн, олж авч Баянгол дүүргийн 18 дугаар хороо 43 дугаар байрны 83 тоот гэртээ хадгалсан,
-Э.Золжаргал, Б.Учрал нартай бүлэглэн, борлуулах зорилгогүйгээр 2016 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 12 жилийн 96 дугаар бүрэн дунд сургуулийн хашаанд байх цэцгийн мандалаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй 15.34 гр мансууруулах бодис хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар хороо 41 дүгээр байрны 37 тоотод байх Б.Учралын гэрт хадгалсан,
-Э.Золжаргал, Б.Учрал нартай бүлэглэн борлуулах зорилгогүйгээр 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар цэцэрлэгийн хашаанд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй 15.34 гр мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан,
Б.Учрал давтан үйлдлээр:
-Э.Золжаргал, Э.Есүнэ нартай бүлэглэн борлуулах зорилгогүйгээр 2016 оны 6 дугаар сард Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 12 жилийн 96 дугаар бүрэн дунд сургуулийн хашаанд байх цэцгийн мандалаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй 15.34 гр мансууруулах бодис хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 17 дугаар хороо 41 дүгээр байрны 37 тоот гэртээ хадгалсан,
-Э.Золжаргал, Э.Есүнэ нартай бүлэглэн, борлуулах зорилгогүйгээр 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар цэцэрлэгийн хашаанд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй 15.34 гр мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Золжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 5 дугаар сарын 20-ны үед Биологи, Эрүүл мэндийн хоёр багш Есүнэ бид хоёрыг сургуулийн хашаанд цэцгийн мандал байгуулах гэж байгаа. Энэ ажилд туслаад дүнгээ сайн гаргуулж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь Есүнэ бид хоёр хичээлээ тараад туслахаар болж гараад хөрс сэргээх ажил хийсэн. Тэгэхэд цамц болон оймсон дээрээс харж байсан зурагтай ижилхэн төрлийн ургамал харагдахаар нь Есүнээгээс асуусан чинь Есүнэ мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд бид тэр ургамлаас 3, 4 ширхгийг тасдаж аваад халаасандаа хийгээд Есүнээгийн гэр рүү гараа угаахаар явсан. Есүнээгийн гэрт ороод нөгөө ургамлаа шарах шүүгээнд хийж хатаах гэсэн чинь гүйцэд хатаагүй бага зэрэг чийгтэй байсан. Харин бид хоёр сонингийн цаасанд ороогоод гадуур нь скочоор нааж байгаад хэрэглэж үзсэн боловч өөрчлөлт өгөөгүй. Тэгээд татаж дуусаад би гэр рүүгээ явсан. Хичээл амрах сүүлийн 7 хоног буюу 6 дугаар сар гарч байхад Есүнэ бид хоёр Учралд хэлээд хамт бид гурав сургуулийн хашаанд байсан цэцгийн мандлаас тухайн өвсийг түүж аваад Учралын гэр рүү явсан. Учралын гэрт очоод мөн адил шарх шүүгээнд хийж хатаагаад хэрэглэж үзсэн боловч өөрчлөлт өгөөгүй. Тэгэхээр нь бид гурав интернетэд ороод хэрхэн хэрэглэдэг талаар хайсан. Түүний дараа гарч Учралын орон сууцны гадаа хэсэг сууж байгаад гэр, гэр рүүгээ явцгаасан. Харин би тухайн үед ажил хийж байсан учраас 6 дугаар сарын 27-нд ажлаа дуусгаад 6 дугаар сарын 28-нд Есүнэ, Учрал хоёртой уулзах гэж ирсэн. Тэгэхэд Учралын гэрт нөгөө түүж авсан ургамал байсан. Түүнийг авч гадагшаа гараад 87 дугаар цэцэрлэгийн хашаанд очиж хэрэглэсэн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Есүнэ шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 5 дугаар сарын сүүлээр Эрүүл мэнд, Биологийн багш бие даалтын ажил хийж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад хөрс сийрэгжүүлээд байж байсан чинь Золжаргал надаас энэ нөгөө нэг ургамал мөн үү гэж асуусан. Тэгэхээр нь би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн чинь Золжаргал 4, 5 ширхгийг тасдаж авсан. Тэгээд Золжаргал бид хоёр манай гэрт очиж гараа угаая гэж ярилцаад явсан. Манай гэрт очиж шарах шүүгээнд хийж хатаагаад татсан. Удалгүй Золжаргал гэр рүүгээ явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа би Учралд хэрэглэсэн ургамлынхаа талаар хэлсэн. Тэгээд Золжаргал, Учрал бид гурав гарч сургуулийн хашаанд байх цэцгийн мандлаас түүж аваад Учралын гэр рүү очиж хатаагаад тамхины дотор талыг нь гаргаж байгаад түүн рүү хийж хувааж татсан. Түүний дараа гадаа хэсэг сууж байгаад гэр, гэр рүүгээ харьсан. Тухайн үед Золжаргал сонгуулийн ажил хийж байсан учраас ажлаа дуусаад ирэхээр нь уулзахаар болсон. Харин тэр сонгуулийн ажлаа дуусгаад ирэх замдаа Учралыг дагуулаад манай гэрт ирсэн. Бид гурав манай гэрт уулзалдаад гарч 41 дүгээр орон сууцны гадаа байж байгаад нөгөө түүж авсан ургамлаа татахаар болж 87 дугаар цэцэрлэг рүү явж хашаан дотор нь хэрэглэж байгаад цагдаагийн албан хаагч нарт баригдсан. Гэмшиж байна гэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Учрал шүүхийн хэлэлцүүлэгт: Есүнэ надад Золжаргал бид хоёрыг Биологи, Эрүүл мэндийн багш бие даалт хийгээд дүнгээ сайн гаргуулж болно гэж хэлэхээр нь тухайн цэцгийн мандал дээр ажиллаж байсан чинь интернетэд байсан ургамалтай төстэй ургамал байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь Есүнэ, Золжаргал бид гурав сургуулиас гарч очоод түүсэн. Түүж аваад манай гэрт очиж хатаагаад тамхинд хийж татсан. Тэгээд гадаа гарч хэсэг сууж байгаад гэр, гэр рүүгээ харьсан. Тухайн үед Золжаргал Сонгуулийн ажил хийж байсан учраас ажлаа дуусгаад 6 дугаар сарын сүүлээр ирсэн. Тэгэхээр нь би Золжаргалтай уулзаад Есүнээгийн гэрт очиж уулзаад гэрээс нь гарахдаа нөгөө түүж авсан ургамлаа авч гараад 41 дүгээр орон сууцны гадаа хэсэг сууж байгаад хэрэглэж үзэхээр болоод дэлгүүрээс 1 ундаа, 1 шоколад хоёр худалдаж аваад ундааны савыг бөөрнөөс нь цоолж 87 дугаар цэцэрлэгийн хашаанд очиж хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан гэв. Гэмшиж байна гэв.
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:
Э.Золжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 109/, ял шалгах хуудас /хх-ийн 107/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 108/, өргөмжлөлийн хуулбар /хх-ийн 111-113/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 128-129/,
гэрчээр Э.Золбоогийн:...”Миний дүү Золжаргал нь 1999 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн. Бид эхээс гурвуулаа бөгөөд Золжаргал нь айлын отгон хүү. Бага насаа Улаанбаатар хотод 3,4 дүгээр хороололд цэцэрлэгт хүмүүжиж байгаад 8 настайдаа Нийслэлийн Оюуны-Ундраа цогцолборын 22 дугаар сургуульд суралцдаг, 12 дугаар ангид элсэн орно. Дүү маань бөхөд сонирхолтой багадаа жүдо бөхийн секценд явдаг байсан. Би бол дүүгээ ид өсөх үед нь гадаадад сургуульд сурч байсан юм. Зан байдлын хувьд төлөв даруухан, зөөлхөн сэтгэлтэй, миний үгнээс гардаггүй, архи согтууруулах ундаа уудаггүй, нэг удаа тамхи татчихсан байхыг нь би үнэртэж мэдээд загнаж байсан. Гэрийн ажил их хийдэг, аав ээжийн тариа ногооны ажилд их тус болдог. Золжаргал интернэт ашиглаж чадна. Мансууруулах бодис хэрэглэсэн зүйл огт анзаараагүй тийм зүйл анзаарсан бол тэр үед нь би арга хэмжээ авах байсан./1хх-47 гэсэн мэдүүлэг,
шүүх сэтгэц эмгэг судлалын №676 дугаартай: Э.Золжаргал нь урд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Золжаргал нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Золжаргал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Золжаргал нь сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна. /1хх-ийн 64- 65/ гэсэн дүгнэлт,
Э.Есүнэгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 133/, ял шалгах хуудас /хх-ийн 131/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 132/, өргөмжлөл, медалиудын хуулбар /хх-ийн 135-136/ хувийн хэргийн хуулбар /хх-ийн 137-148/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 149-151/,
гэрчээр Н.Уранбаярын:..”Миний хүү Есүнэ нь 2000 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн айлын ганц хүү байгаа юм. Хүү маань бага насаа 88 дугаар цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 6 настайдаа 96 дугаар сургуулийн бага сургуульд элсэн орж одоог хүртэл суралцаж байна. Одоо 12 дугаар ангид элсэн орно. Хичээл сурлагадаа сайн, нийгмийн идэвхи сайтай, урлаг спортын арга хэмжээнд байнга оролцдог, анги хамт олон багш нарын дунд нэр хүндтэй хүүхэд байгаа юм. Сургуулиа төгсөөд цагдаагийн акедемид сурна гэж ярьдаг. Айлын ганц хүүхэд болохоор эцэг эхийн зүгээс анхаарал халамж сайн. Хүү маань хүмүүжилтэй гэрээс гарахдаа ийш тийшээ явахдаа байнга надруу утсаар ярьж ингэлээ тэглээ гэдэгээ хэлдэг. Хувийн зан байдлын хувьд үг дуу цөөтэй, даруухан, нэг хийсэн юмаа дуусгаж байж салдаг, өөрөө янз бүрийн юм сонирхоод хийж үзэх дуртай, бүтээлч сэтгэлтэй, нэг зүйл хийгээд эхэлчихвэл хэдэн өдөр ч хамаагүй хийгээд суучихдаг найз нөхөддөө тусархуу, гэрийн бүхий л ажлыг хийдэг. Интернэтэд бол байнга байж байдаг, мөнхийн компьютерийн хойно сууж байдаг. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг байж болзошгүй гэдгийг нь өмнө анзаарч байгаагүй. Хөл бөмбөг, Сагсан бөмбөгөөр хичээллэдэг, хар зураг гоё зурдаг, зурах дуртай хөлбөмбөгөөрөө олон шагнал авч байсан. Сургуулийнхаа шигшээ багт тоглодог. Хичээлээ нэг хийгээд суучихвал сайн, хичээлдээ их мэрийлттэй хүүхэд /хх-ийн 51/ гэсэн мэдүүлэг,
шүүх сэтгэц эмгэг судлалын №674 дугаартай: Э.Есүнэ нь урд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Есүнэ нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Есүнэ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Есүнэ нь сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна. /1хх-ийн 67- 68/ гэсэн дүгнэлт
Б.Учралын: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 155/, ял шалгах хуудас /хх-ийн 153/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 154/, өргөмжлөлийн хуулбар /хх-ийн 157-161/, хувийн хэргийн хуулбар /хх-ийн 162-174/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 175-176/
гэрчээр Д.Ганчимэгийн:..”Миний хүү Учрал нь 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Би 4 хүүхэд төрүүлж өсгөсөн ба Учрал нь айлын бага хүүхэд байгаа юм. Хүү маань 162 дугаар цэцэрлэгээр хүмүүжсэн 7 настайдаа Оюуны-Ундраа цогцолбор сургуульд элсэн орж одоог хүртэл суралцаж байгаа бөгөөд 12 дугаар ангид элсэн орно. Хичээл сурлага нийтийн ажилд идэвхтэй оролцдог, бүх төрлийн хичээлийн олимпиадад оролцож байнгын амжилт гаргадаг хүүхэд байгаа юм. Сургуулиа төгсөөд эмч болно гэдэг гэж ярьдаг шүдний эмч болно гэж ярьж байсан. Би 1 жилийн өмнөөс л хүүдээ анхаарал халамж сул тавьсан байх, хүүхдээ тусад нь гаргах гээд ажил ихтэй болсон учир анхаарал суларсан байгаа юм. Учралыг 5 настай байхад нь аав нь салж яваад одоо тусдаа амьдралтай, гадаадад байдаг. Миний хүү 4 хүүхдийн хамгийн сайн нь ээжийгээ авч явах хүүхэд гэж боддог. Бусдад өөрийгөө ойлгуулах чадвар сайтай халамжтай хүү маань байгаа юм. Миний зүгээс бол багштай нь холбоотой уулзаад явдаг. Суурь сайтай, толгой сайтай хүүхэд гэж ярьдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдгүй тамхи татдаггүй гэж боддог. Компьютер дээр сайн ажилладаг юмыг хурдан сурдаг компьтерийн мэдлэг сайн. Багаасаа спортлог, зураг зурдаг гараа хугалснаас хойш спортоос нь би холдуулчихаад байгаа /хх-49/ гэсэн мэдүүлэг,
шүүх сэтгэц эмгэг судлалын №677 дугаартай: Б.Учрал нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.Учрал нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Учрал нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Учрал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Учрал нь сэтгэц нөлөөт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна. /1хх-ийн 61- 62/ гэсэн дүгнэлт болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Золжаргал, Э.Есүнэ нар бүлэглэн, борлуулах зорилгогүйгээр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй мансууруулах бодисыг 2016 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 12 жилийн 96 дугаар бүрэн дунд сургуулийн хашаанд байх цэцгийн мандалаас хууль бусаар түүж бэлтгэн, олж авч Э.Есүнэгийн гэрт хадгалсан,
насанд хүрээгүй шүүгдэгч Э.Золжаргал, Э.Есүнэ нар давтан үйлдлээр Б.Учралтай бүлэглэн, борлуулах зорилгогүйгээр 2016 оны 6 дугаар сард мөн сургуулийн хашаанд байх цэцгийн мандалаас “Каннабис” гэх нэршилтэй 15.34 гр мансууруулах бодис хууль бусаар түүж бэлтгэн олж авч 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Б.Учралын гэрт хадгалсан,
насанд хүрээгүй шүүгдэгч Э.Золжаргал, Б.Учрал, Э.Есүнэ нар давтан үйлдлээр бүлэглэн, борлуулах зорилгогүйгээр 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар цэцэрлэгийн хашаанд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “Каннабис” гэх нэршилтэй 15.34 гр мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
яллагдагчаар Б.Учралын:..”2016 оны 6 дугаар сарын эхээр буюу хичээл амрахын сүүлийн долоо хоногт би хичээл тарахад Есүнэ ганцаараа над дээр ирээд сургуулийн урд талд каннабис гээд интернетээр гараад байдаг ургамал шиг адилхан зүйл байна гэсэн. Тэгээд би тэр зүйлээс нь авчихсан гэж яриад Есүнэ бид 2 Золжаргал дээр очоод манай гэр рүү явахаар болсон. Манай гэрт очиход гэрт хүн байхгүй байсан. Гэрт ороод би компьютер асаагаад сууж байтал Золжаргал Есүнэ 2-ын нэг нь тэр өвс шиг нунтаг зүйл гаргаж ирээд янжуур тамхины доторх тамхийг асгаад оронд нь нөгөө өвсөө хийсэн. Тэгэхэд би хажууд хараад зогсож байсан. 1 янжуур тамхинд хийгээд бид гурав 3-уулаа хуваагаад татсан. Тэр үед надад ямар ч нөлөө үзүүлээгүй. Асаагаад сорох гэтэл өвс нь нойтон юм шиг асахгүй байсан. Тэрийг хаячихаад Золжаргал, Есүнэ бид 3 Youtube-ээс интернэтээр Золжаргал bottle bongo гэж бичээд хайхад нөгөө өвсийг хэрэглэхэд заавар гарч ирсэн. Тэрийг үзэж байгаад гадагшаа гараад манай байрны гадаа сууж байгаад гэр гэр рүүгээ орсон. Тэр өдрөөс 2 долоо хоногийн дараа би өөрийнхөө эд зүйлийг тавьдаг цонхны тавцан дээрээс Золжаргал Есүнэ бид 3-ын татаж үзсэн өвс уутанд байхыг харсан. Би тэр 2-ыг үлдээгээд явсныг мэдээгүй, би цэрний шинжилгээ өгөх ёстой байсан цэрнийхээ саванд тэр өвсийг хийгээд өөрийнхөө хувцасны шүүгээнд хийчихсэн. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр буюу УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр Золжаргал ажил хийж байгаа ажлаа тарчихлаа гээд манай гэрт ирсэн. Гэтэл Золжаргал нөгөө өвсөө танайхаас авч гарахаа мартчихсан байна лээ гэхээр нь харин тийм байна лээ цонхны тавцан дээр орхичихсон байсан энд байгаа гэж гаргаж ирээд манай гэрээс авч гараад Есүнэтэй байрных нь гадаа уулзсан. Нөгөөдөхөө татаж үзэх үү гээд сургуулийн доод талд байх Мини маркет гэх дэлгүүрээс жижиг савтай ундаа, сладко нэртэй шоколад авсан. Тэндээсээ гараад дэлгүүрийн байрны орцонд интернетийн зааврыг дагаад ундааны саваараа цагдаад хураалгадаг шиг зүйл хийсэн. Тэндээсээ гараад 87 дугаар цэцэрлэгийн гадаа очоод шоколадны тугалган цаасаар тогоо шиг хэлбэртэй зүйл хийгээд тэрийгээ хуванцар савтайгаа холбоод дотор нь өвсөө хийгээд шатааж утааг нь сорж хэрэглэсэн. Тэр үед бид гурав 3-уулаа хэрэглэсэн. Тэр үед ядраад байх шиг санагдсан. Тэгээд Золжаргал сорж байсан. /хх-ийн 80-82/ гэсэн,
яллагдагчаар Э.Есүнэгийн:...”2016 оны 5 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Яг хэдийд гэдгийг нь санахгүй байна хичээл тараад ангийн хүүхэд Золжаргал бид 2 биологи, эрүүл мэндийн хичээл дээр бие даалтын ажил болгоод өөрийн сурдаг сургууль болох 96 дугаар сургуулийн урд талын цэцгийн мандалын хөрсийг сийрэгжүүлсэн. Гэтэл Золжаргал нэг өвсийг заагаад энэ нөгөө Weed нэртэй өвс мөн үү гэж хэлээд Золжаргал өөрөө тасдаж авч байсан. Тэгээд манай гэрт орж гараа угаагаад богино долгионы зууханд хийж хатаасан. Хатаагаад номны цаасанд ороогоод гадуур нь скочдоход янжуур тамхины тал хэмжээтэй болсон. Тэгээд бид 2 тэр тамхиа манай гэрт ээлжилж татаж үзсэн. Тэр үед манайд хүн байгаагүй бид 2 ээлжилж татаад дуусгасан би тамхи татдаггүй учир хахаж цацаад 2-3 удаа л сорсон. Надад ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Би уг зүйлийг урд өмнө нь хэрэглэж үзээгүй Золжаргал бас хэрэглэж үзээгүй гэж ярьж байсан. Тэгээд манайхаас гараад гадаа юм ярьж сууж байгаад гэр гэртээ орсон. Тэр өдрөөс 1-2 хоногийн дараа хичээл тараад манай сургуулийн 12-р ангийн 6 дугаар бүлгийн сурагч Учрал манай ангид ирээд Золжаргал бид 3 уулзаж байгаад би Учралд нөгөө түүж авсан өвсний талаар болон сургуулийн урд ургаж байгаа талаар хэлсэн. Тэгээд бид 3 сургуулиас гараад нөгөө цэцгийн мандал дээр очоод нөгөө өвстэй төстэй навчнуудыг түүж авахад нэг атга хэмжээтэй болсон. Тэгээд Учралын гэрт очиж бас богино долгионы зууханд хатааж байгаад янжуур тамхины доторх тамхийг асгаж байгаад оронд нь хатаасан өвсөө хийгээд 1 тамхи болгоод 3-уулаа ээлжилж 2-3 удаа сороод хаясан. Үлдэгдэл өвсөө Учралын гэрт орхиод уутанд хийгээд үлдээсэн. Бид 3 тэр өвс гэх зүйл бие махбодид болон сэтгэл санаанд нөлөөлөхгүй болохоор нь яаж хэрэглэдэг юм бол гээд youtube.com руу ороод хайхад бид нарын цагдаад хураалгадаг шиг зүйл яаж хийдгийг зааж байсан. Тэрнээс савыг хэрхэн хийхийг харж сурчихаад Учралын гэрээс гараад гадаа хэсэг сууж байгаад гэр гэр рүүгээ явсан. Тэгээд хичээл амраад бид нар уулзаагүй Золжаргал тараад Учралтай уулзаад манай гэрт ирсэн байсан. Бид 3 манайхаас гараад 41 дүгээр байр ороод тэнд хэсэг сууж байгаад 87 дугаар цэцэрлэгийн хашаа руу орсон. Тэр үед цэцэрлэгийн хашаанд бид гурав нөгөө үлдсэн өвсөө авч явсан бөгөөд 3-уулаа нийлээд интернэтэд байсан шиг аргаар сав бөөрөнд нь цоолоод тэр рүү нь мөнгө шургуулаад тугалган цаас мөнгөнийхөө амсарт байрлуулаад дотор нь өвсөө асаагаад утааг нь савныхаа амсараар сорж хэрэглэсэн Учрал гэрээсээ өвсөө авч гарч ирэхдээ шинжилгээ өгдөг цэрний саванд өвсөө хийчихсэн барьж явсан. Тэгж хэрэглэсний дараа ядаргааны байдалтай болчихсон...Бид 3 сонирхоод өөрсдөө татаж үзэх гэж түүж авсан бид уг өвсийг хэн нэгэнд хэлээгүй хэн нэгэнд өгөөгүй. Би хууль бус үйлдэл хийж байна гэдгээ бас уг өвсийг хар тамхи гэж мэдээгүй. Бүдүүн навчин тамхи л гэж ойлгосон. /хх-97-99/ гэсэн,
яллагдагчаар Э.Золжаргалын:..”2016 оны 5 дугаар сарын сүүлээр биологи, эрүүл мэндийн багш нар сургуулийн гадаа цэцэг тарьж байгаа цэцэг тариад дүнгээ ахиулж болно гэсэн тэгээд хичээл тарсны дараа Есүнэ бид 2 багш нарын сургуулийн урд талын цэцгийн мандалын хөрсийг сийрэгжүүлсэн. Цэцгийн мандал дээр ургасан ургамлыг би харсан чинь интернэт зурагт хуудаснаас харж байсан өвстэй төстэй өвс харагдсан. Тэгээд би Есүнэгээс энэ нөгөө оймс цамцан дээр байдаг зурагтай адилхан харагдаад байна мөн үү гэж асуутал мэдэхгүй байна гэсэн. Тэгээд 4-5 салаа навч тасдаж авсан. Тэгээд ажлаа дуусаад Есүнэгийн гэрт очиж гараа угаахаар болоод гэрт нь очтол гэрт нь хүн байгаагүй. Тэгээд гэнэт тасдаж авсан өвсөө санаад Есүнэ богино долгионы зууханд хийгээд хатаасан богино долгионы зуухнаас гаргаад иртэл сайн хатаагүй чийгтэй байсан. Тэгээд номын хуудсанд ороогоод татаж үзсэн нойтон болохоор сайн асаж өгөхгүй байсан. Бид 2 хэд сороод дуусгаагүй хаячихсан. Тэр өдрөө би тэгээд гэр рүүгээ явсан. Хичээл амрахаас сүүлийн долоо хоног шиг санагдаж байна хичээлийн дараа Учрал манай ангид ирээд Есүнэ бид 2 Учралд сургуулийн гадаа өвс ургаж байгаа талаар хэлсэн. Тэрийг тасдаж аваад дараа нь харахад шилэн аяганы хэмжээтэй авсан байсан. Тэгээд Учралын гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан тэдний богино долгионы зууханд хатаагаад янжуур болгоод татаж үзсэн. Бид 3,3-уулаа татаж үзсэн тэр үед ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Тэгэхэд өвс үлдсэн ба тэр өвс Учралын гэрт орхиод гарсан. Тэгээд гэр гэртээ харьсан. Хичээл амарснаас хойш буюу 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би 3,4 дүгээр хороололд Учрал, Золжаргал нартай уулзахаар иртэл Учрал надад хандаж нөгөө өвс чинь байгаа ш дээ гэсэн. Учралын гэрт ороод Учрал бид 2 үлдэгдэл өвсөө авч гарсан ба Учрал гарахдаа нөгөө өвсөө цэнхэр тагтай жижиг саванд хийсэн. Есүнэгийн гэрт очоод 87 дугаар цэцэрлэгийн хашаанд ороод нөгөө өвсөө хэрэглэхээр болоод урьд нь Учралын гэрт анх өвс татахдаа интернэтээс харсан аргаар 3-уулаа нийлээд интернэтэд байсан шиг аргаар сав бөөрөнд цоолоод тэр рүү нь мөнгө шургуулаад тэр өвсийг хэрэглэх сав бэлтгэсэн. Тэгээд нөгөө хуванцар савандаа өвсөө хийгээд утааг нь сороод хэрэглэсэн. Тэр үед ядраад дотор муухай оргисон. Надад тэр зүйл огт таалагдаагүй...бид 3 уг өвсний талаар хэн нэгэнд хэлээгүй өгөөгүй. 2016 оны 5 сарын сүүлээр Есүнэгийн хамт Есүнэгийн гэрт нэг удаа хэрэглэсэн. Дараа нь 2016 оны 6 дугаар сарын эхээр Учралын гэрт Золжаргал, Учрал бид 3 хэрэглэсэн. Дараа нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бид гурав 87 дугаар цэцэрлэгийн хашаанд хэрэглэсэн тэр үедээ хууль бус үйлдэл хийж байна гэж мэдээгүй. Мансууруулах төрлийн өвс л гэж ойлгож байсан. /хх-88-90/ гэж тэдгээрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох ,
гэрчээр Х.Орхонтуулын:..”Би 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст жижүүрийн мөрдөн байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас Баянгол дүүргийн 17 дугаар хороо 87 дугаар цэцэрлэгийн хашаанд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хүүхдүүд байна гэсэн дуудлагыг хүлээн авч жижүүрийн бүрэлдэхүүний хамт очиж шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэг хийж хуванцар савтай өвс мэт зүйл, ундааны хуванцар сав зэргийг эд мөрийн баримт болгон хураан авсан. Тухайн газар хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн гэх хүүхдүүдээс уг өвс мэт зүйлийг хаанаас авсан бэ гэхэд өөрсдийн сурдаг 96 дугаар сургуулийн хашаанд байх цэцгийн мандлаас түүсэн талаар ярьсан тул жижүүрийн бүрэлдэхүүн болон уг гурван хүүхдийг дагуулан 96 дугаар сургуулийн хашаан дотор хойд хэсэгт байрлах цэцгийн мандал орчимд очиж хаанаас түүсэн талаар асуухад энэ гэж гараараа заасны дагуу уг заасан ургамлыг би тасдаж авч эд мөрийн баримтаар хураан авсан. Ингээд гурван хүүхдээс тайлбар авч уг гомдол мэдээллийг шалгах мөрдөн байцаагчид материалыг, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийн хамт хүлээлгэн өгсөн...манай дүүрэгт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг шалгадаг дагнасан мөрдөн байцаагч байдаггүй, хар тамхитай холбоотой гэмт хэргийн талаар ойлголт, сургалтанд орж байгаагүй учир би уг хар тамхины төрлийн өвс хараад танихгүй. Тухайн үед 3 хүүхдийн зааж өгсөн өвсийг болон тэдний яриагаар салаа навчтай ургамал гэхээр нь төстэйг нь үндсээр нь тасдаж хураан авсан /хх-53/ гэсэн мэдүүлэг,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6259 дугаартай: шинжилгээнд ирүүлсэн Э.Золжаргалын 90 мл, Э.Есүнэгийн 70 мл, Б.Учралын 90 мл гэж хаягласан шээсний дээжүүд хуванцар саванд тус тус авч ирүүлсэн нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц байгаа тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.
Э.Золжаргал, Э.Есүнэ, Б.Учрал нарын биеэс авсан гэх шээсний дээж тус бүрд сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.
Шинжилгээнд ирүүлсэн Э.Золжаргал, Э.Есүнэ, Б.Учрал нарын биеэс авсан гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрч байгаа нь НҮБ-ын 1971 оны “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд багтдаг /хх-ийн 55/ гэсэн дүгнэлт,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6260 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57/, болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/, хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 10-12/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/, Каннабис-н мэдээлэл /хх-ийн 25-26, 31-40/, Каннабис-н үнийн судалгаа /хх-ийн 27-28/ зэрэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн бусад баримтуудаар давхар батлагдаж нотлогдон тогтоогдлоо.
Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Сартуул овгийн Энхмандахын Золжаргал, Чонос овгийн Энхсайханы Есүнэ, Сартуул овгийн Батжаргалын Учрал нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг бүлэглэн, давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Насанд хүрээгүй шүүгдэгч Э.Золжаргал, Э.Есүнэ, Б.Учрал нарт шүүхээс ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.7, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр тус бүр оногдуулсан хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг тус тусын харьяа дүүргийн Цагдаагийн хэлтсүүдэд даалгаж, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчдөөс шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Э.Золжаргал, Э.Есүнэ, Б.Учрал нарыг хүмүүжүүлэх үүргийг эх Л.Нарантуяа, Н.Уранбаяр, Д.Ганчимэг нарт үүрэг болгов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 15.34 грамм /цэнхэр өнгийн тагтай савны хамт/ Каннабис гэж нэршилтэй бодис, №12 гэж дугаарласан хажуу хэсгийг нь цоолж 20 төгрөгийн дэвсгэрт хуульж шургуулсан хуванцар сав, №10 гэж дугаарласан ургамал мэт зүйлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Насанд хүрээгүй шүүгдэгч Сартуул овгийн Энхмандахын Золжаргал, Чонос овгийн Энхсайханы Есүнэ, Сартуул овгийн Батжаргалын Учрал нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг бүлэглэн, давтан үйлдлээр борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Золжаргал, Э.Есүнэ нарыг тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар, Б.Учралыг 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Э.Золжаргал, Э.Есүнэ, Б.Учрал нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэтгэцэд нөлөөт бодис дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 15.34 грамм Каннабис гэж нэршилтэй бодис, №12 гэж дугаарласан хажуу хэсгийг нь цоолж 20 төгрөгийн дэвсгэрт хуульж шургуулсан хуванцар сав, №10 гэж дугаарласан ургамал мэт зүйлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Насанд хүрээгүй шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Насанд хүрээгүй шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Э.Золжаргал, Э.Есүнэ нарыг 1 жил 6 сар, Б.Учралыг 1 жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай.
7.Э.Золжаргал, Э.Есүнэ, Б.Учрал нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд даалгаж, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчдийн хүсэлтээр хүмүүжүүлэх үүргийг эх Л.Нарантуяа, Н.Уранбаяр, Д.Ганчимэг нарт үүрэг болгосугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй ялтан, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Э.Золжаргал, Э.Есүнэ, Б.Учрал нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ