| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00452/И |
| Дугаар | 526 |
| Огноо | 2017-09-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 526
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, Охиндий ******* дүгээр гудамж, *******-0******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /ЧП-7309*******306/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох “Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.******* миний бие нь *******0*******5 оны ************** дугаар сарын 0*******-ний өдөр ******* сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд байрны багшаар томилогдон ажиллаж байгаад тус төвийн захиралын *******0*******7 оны 07 дугаар сарын 3*******-ний өдрийн Б/38 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Д.******* миний бие энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь миний бие анх томилогдсон өдрөөс хойш ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэж ирсэн. Ажлаас халагдах ноцтой шалтгаан байхгүй гэж үзэж байна. Миний бие *******997 онд Улаанбаатар хот дахь Анагаах ухааны коллежийг сувилагч мэргэжилээр төгссөн. Тухайн сургуулийн дотуур байрны багшаар ажиллах хугацаанд миний өөрийн үндсэн мэргэжил, дадлага, туршлага чухал хэрэгцээтэй байсныг дурьдах нь зүйтэй гэж бодож байна.
Байгууллагын удирдлагууд ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж, шаардлагатай арга хэмжээг авч болохоор байтал заавал ажлаас халах арга хэмжээ авч байгаад гомдолтой байна. Тушаалд дурдагдсан Мэргэжилийн хяналтын байгууллагын зөвлөмжөөс харахад ажилтнуудыг ерөнхийд нь тоймлон бичсэн болохоос биш бид нарыг нэр заан шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргаагүй байдаг. Шинээр томилогдсон захирал өөрийн үзэмжээр хүний амьдралын чухал асуудлыг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Иймд Д.******* миний ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Манай байгууллагад дотуур байрны багшаар ажиллаж байсан Д.*******ийг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн юм. Энэ тухай дараах тайлбарыг хүргүүлж байна.
*******. Монгол улсын “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.******* дэхь хэсэгт зааснаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр түүнээс дээш зэрэгтэй эсвэл үйлдвэрэлийн ажлын зохих дадлагатай мэргэжлийн өндөр зэрэгтэй багшлах эрхтэй байна” гэж заасан байдаг. Энэ хуульд заасан шаардлагыг нэхэмжлэгч Д.******* хангахгүй байгаа болно. Д.******* нь бакалаврын зэрэггүй үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагагүй, мэргэжлийн өндөр зэрэггүй хүн юм.
Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зйүлийн 40.*******.******* дахь заалтын дагуу мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзсэн болно.
*******. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагч , барилгын техникийн хяналтын улсын байцаагч нар *******0*******7 оны 03 дугаар сарын *******0-ны өдөр манай сургуульд хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтын дагуу *******0*******7 оны 03 дугаар сарын *******4-ний өдөр *******8-09 -3*******/*******0 зөвлөмжийг ирүүлсэн юм. Тус зөвлөмжийн боловсролын хяналтын чиглэлээр өсгөн хэсгийн 3 дугаар заалтад бакалаврын зэрэггүй багшийг ажиллуулсан. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.******* дэхь хэсэгт зааснаар “мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс зэрэгтэй эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай мэргэжлийн өндөр зэрэгтэй багшлах эрхтэй байна” гэж заасан болно.
Энэ заалтанд Д.*******ийг чөлөөлөх нэг үндэслэл болсон бөгөөд мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг тогтоосон баримт юм.
3. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлдээ бичихдээ “шинээр томилогдсон захирал өөрийн үзэмжээр хүний амьдралын чухал асуудлыг шийдвэрлэж байгааг гомдолтой байна” гэсэн байна. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь өөрийн үзэмжээр Д.*******ийг ажлаас нь чөлөөлөөгүй. Харин хуулийг биелүүлж ажлаас нь чөлөөлсөн билээ. Хуулийн шаардлагыг хангаагүй багш нь багшийн ажлын үндсэн чиг үүргийг бүрэн биелүүлэх боломжгүй юм.
4. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлдээ бичихдээ “төвийн бүсийн арга зүйн төвд элсэн сургалтанд хамрагдаж *******0*******6 оны 03 дугаар сарын *******4-ний өдөр багшлах эрхийн үнэмлэхээ гардан авсан” гэжээ. Энэ талаар тайлбарлахад ганцхан багшлах эрхийн үнэмлэхтэйгээр багшлах үндэслэлгүй юм.
Учир нь Монгол улсын мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.******* дэхь хэсэгт зааснаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс зэрэгтэй эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай мэргэжлийн өндөр зэрэгтэй багшлах эрхтэй байна гэж заасан байдаг. Зөвхөн багшлах эрхээс гадна хуульд заасан энэхүү заалтыг давхар хангасан байхыг шаардаж байна.
5. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлдээ бичихдээ мэргэжлийн хяналтын байгууллагын зөвлөмжөөс харахад ажилтнуудыг ерөнхийд нь тоймлон бичсэн болохоос бид нарыг нэр заан шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргаагүй байдаг гэжээ. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь тус зөвлөмжид бакалаврын зэрэггүй багшийг ажиллуулсан гэж заасан. Энэхүү бакалаврын зэрэггүй багшийн тоонд Д.******* багтаж байгаа болохоор нэр дурьдаагүй хэмээсэн нь ач холбогдолгүй юм. Манай байгууллага Д.*******ийг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.3 дахь хэсэгт заасан “багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна” гэсэн хуулийн шаардлагыг нэхэмжлэгч биелүүлж *******0*******6 оны 03 дугаар сарын *******4-ний өдөр авсан, мөн тус сургуулийн зөгийн аж ахуй эрхлэлт мэргэжлээр суралцан чадамжийн гэрчилгээ авсан зэрэг байдлыг харгалзалгүй хариуцагч тал хуулиа бүрэн судлалгүй, шинээр томилогдсон сургуулийн захирал хүний амьдралын чухал асуудлыг шийдвэрлэж байгаад гомдолтой байна гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримт буюу хөдөлмөрийн гэрээ цуцалсан үйл явцыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл:
Ажил олгогч нь Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын *******0*******7 оны 7 дугаар сарын 3*******-ний өдрийн Б/38 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.*******.******* дахь заалт, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.******* дэх заалт, мэргэжлийн хяналтын байцаагчийн *******8-09-3*******/*******0 тоот зөвлөмжийг тус тус үндэслэн “Д.*******ийг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад ажиллах багшид тавигдах шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан байна.
Д.*******ийн төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй болох нь Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын зөвлөмж, ажлын байрны тодорхойлолт, Анагаах ухааны коллежийн 3773 бүргэлийн дугаартай диплом, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэрэг бичгийн чанартай нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын *******0*******7 оны 7 дугаар сарын 3*******-ний өдрийн Б/38 тоот тушаал хуульд нийцсэн байх тул Д.*******ийн Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.*******ийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан Д.*******ийн *******0*******6 оны 03 дугаар сарын *******4-ний өдөр олгогдсон *******0*******6/008 бүртгэлийн дугаартай “БАГШ” үнэмлэх нь ямар багшаар багшлах эрхийг олгосон эсэх нь эргэлзээтэй байх тул нотлох баримтын хүрээнд тус тус үнэлэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******.3, **************6, **************8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Хөдөлмөрийн тухай хуулийн **************8 дугаар зүйлийн **************8.*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох “Ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.******* дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн **************9.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7 дахь хэсэгт зааснаар **************9.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************0 дугаар зүйлийн **************0.******* дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ