Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 535

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг Буурхээр 2 дугаар хэсэг 005 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо 8 дугаар баг Буурхээр 9-9 тоотод оршин суух, эмэгтэй, 30 настай Боржигон овогт Отгонбаатарын Дэлгэрзаяа /МЭ-87080767/ /М.Оюунтуяагийн/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч: ин суух, эмэгтэй, 52 настай, одоо группт байдаг гэх Хар сүрэг овогт МишагийнСэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Бүргэдэй, булаг 1-20 тоотод орш Энхтайванд /МА-64122708ХХХХ/ холбогдох

Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцон зээлэнд төлсөн 13.135.341 төгрөг, энэ гэрээнээс үүдсэн хохирол 5.000.000 төгрөг нийт 18.135.341 төгрөгийг М.Энхтайванаас гаргуулах тухай” М.Оюунтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрзаяагийн нэхэмжлэлтэй,

2017 оны 06 дугаар сараас эхлэн дэлгүүрийн барилгын зээл, хүүгийн хамт үлдэгдэл 4.701.351.97 төгрөг, автомашины зээл, хүүгийн хамт 4.682.684.92 төгрөг, дэлгүүрээ зарахдаа дагалдуулан өгсөн хүнсний барааны үнэ 1.353.450 төгрөг нийт 10.737.486 төгрөгийг М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нараас гаргуулах тухай” М.Энхтайвны сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, хариуцагч М.Энхтайван, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай ээж М.Оюунтуяа, М.Энхтайван нар нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дэлгүүрийн барилга худалдан авахаар “Худалдах, худалдан авах гэрээ” хийн, нотариатаар баталгаажуулсан байсан. М.Энхтайван эгч “ХАС” банкны барьцаанд байсан, зээлийг нь төлж дуусаагүй дэлгүүрийн барилгыг, үлдэгдэл бараа, гражийн хамт худалдсан байсан. Манай ээж рүү М.Энхтайван эгч удаа дараа утасдан “Манай дэлгүүрийг аваач” гээд гуйгаад байхаар нь би ээждээ “Та авахгүй гээд хэлээч” гэхэд ээж аль хэдийн гэрээ хийгээд аваад 2 сарынх нь зээлийг төлсөн байсан. Худалдах, худалдан авах гэрээндээ манайх бэлэн мөнгө өгч чадахгүй учраас сар бүрийн нь зээлийг төлж дуусгаад үлдэгдэл 1.000.000 төгрөг өгч өмчлөлөө өөрийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байсан. Манайх энэ дэлгүүрийг хэдэн сар ажиллуулж байгаад 2017 он гаргаад хүнд сарын 200.000 төгрөгөөр ажиллуулж байгаа. М.Энхтайван эгчээс “тохиролын гэрчилгээ болон архи, тамхины зөвшөөрөл дууссан байна та сунгуулаад өгөөч” гэхэд сунгуулж өгөөгүй өдий хүрсэн.

Би Улаанбаатар хотод амьдарч байгаад орон байраа зарж Алтанбулаг суманд ирэн дэлгүүрийн ар талын өрөөнд гэр бүлийнхээ хамт амьдарсан. Ар талд нь хаалга гаргаж хананд нь ханын цаас наах гээд хананд байсан хивсийг нь авахад дусаал гоожиж, хивсний ар тал их хэмжээний дусаал гоожсон байдалтай байсан. Үүнээс үзэхэд тухайн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний эд зүйл нь “ХАС” банкны зээлийн барьцаанд тавигдсан, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, дэлгүүрийн барилгын талбайн хэмжээ нь 8 нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад стандарт хэмжээнд хүрэхгүй, дээврээс нь дусаал их хэмжээгээр гоождог, машины граж нь намхан дээвэртэй, палк нь дээврээсээ эхлээд илжирсэн, машин багтах зайгүй, их хэмжээний дусаал гоождог зэрэг нь биет байдлын доголтой байгаа нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд М.Оюунтуяа, М.Энхтайван нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцон зээлэнд төлсөн 13.135.341 төгрөг, энэ гэрээнээс үүдсэн хохирол 5.000.000 төгрөг нийт 18.135.341 төгрөгийг М.Энхтайванаас гаргуулж өгнө үү гэх.  

 

  Хариуцагч М.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.Оюунтуяатай дэлгүүрийнхээ барилгыг 15.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцон “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Бид 2 гэрээндээ манай дэлгүүрийн барилга “ХАС” банкны зээлийн барьцаанд байгаа гэдгээ хэлж, М.Оюунтуяа бэлэн мөнгө өгч чадахгүй учраас сар бүрийн нь зээлийг төлж, үлдэгдэл 1.000.000 төгрөгөө боломжтой үедээ өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Манайх банкинд 13.888.888.84 төгрөгний үлдэгдэлтэй байсан. Банкны зээл төлж дуусах хүртэл 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлээ дуусгавар болохоор өмчлөлөө шилжүүлэхээр тохиролцсон. М.Оюунтуяа зээлийг чинь сар бүр найдвартай төлнө гэж хэлээд манай дэлгүүрийн барилгыг үзэж хараад, дараа нь охин О.Дэлгэрзаяа нь нөхөртэйгөө ирж үзээд гэрээгээ нотариатаар баталгаажуулсан. М.Оюунтуяа “үлдэгдэл 1.000.000 төгрөгөө явцын дунд нь өгье” гэхээр нь би “зээлээ төлж дуусгаад өгсөн ч болно” гэж хэлсэн. Би дэлгүүрийнхээ барилгын хамт үлдэгдэл 116 нэр төрлийн 1.353.450 төгрөгний бараа, склад, гонх, нэг, машины гражийн хамт дотор нь байгаа барааны лангуу, төмөр тавиур, шилэн нүүртэй хөргөгч, тамхи болон бохины тавиур, ногооны тавиур, мөнгөний сав, ханын цаг, угаалтуур, босоо толь, шалны мод, вокны тавиур, хэрэглэгчийн булан, цонхны хөшиг, жинлүүр, туухай, уртасгагч, гадна хогийн сав зэргийг хүлээлгэн өгсөн. М.Оюунтуяа бүгдийг нь үзэж хараад авсан. М.Оюунтуяа надад хэлэхдээ: “Надад итгээрэй, би “Хөх чулуут” бар, хил дээр хоолны газар ажиллуулдаг, 45 сая төгрөгний үнэ бүхий орон сууцтай, банкинд зээлгүй, сар бүр зээлийг чинь бүрэн төлөөд дэлгүүрээ авна, гэхдээ би өөрөө дэлгүүр ажиллуулж чадахгүй учраас охиндоо авч байгаа юм” гэж хэлсэн.

 Би дэлгүүрийн барилгаа доторх тавилга, үлдэгдэл хүнсний бараатай өгөхдөө тохиролын гэрчилгээ, архи, тамхины зөвшөөрлөө бүгдий нь шилжүүлэн өгсөн. Архины зөвшөөрөл 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр, тамхины зөвшөөрөл 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дуусна. О.Дэлгэрзаяа дэлгүүрээ 2016 онд бүтэн ажиллуулсан. Дэлгүүрээ ажиллуулахгүй болохоор “яагаад дэлгүүрээ ажиллуулахгүй байгаа юм” гэж асуухад М.Оюунтуяа “Бараагүй болсон, манай хүргэн архий нь авч уугаад ус хийсэн байсан” гэж хэлж байсан. М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нар нь зээлээ 2017 оны 05 дугаар сар хүртэл төлж байгаад О.Дэлгэрзаяа над дээр ирээд “Нөхөр бид хоёр зээлээ төлж чадахаа байлаа, нөхөр маань удахгүй зээл авна, тэр болтол та зээлээ үргэлжлүүлээд төлж байгаач” гэхээр би 2017 оны 06 дугаар сараас одоог хүртэл сар болгон зээлээ төлж байгаа. Би өөрөө группт байдаг учраас хүүгээсээ мөнгө төгрөг авч байж зээлээ төлдөг. Энэ байдал нь намайг хохироож байна гэж үзэж байгаа. Би архины зөвшөөрлөө сунгаж өгөөгүй нь үнэн. Зээл төлж чадахаа байхаар нь “эрсдэл гарах юм байна” гэж бодоод сунгуулж өгөөгүй юм. Нэгэнтээ дэлгүүр миний нэр дээр байгаа учраас би л архи, тамхины хугацааг сунгуулах ёстой.  

О.Дэлгэрзаяа доголдолтой дэлгүүр хүлээн авсан гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Манай дэлгүүрийн дээвэр дээрээс ус гоожих ёсгүй. Харин яндангийн завсраар гоождог байж магадгүй. О.Дэлгэрзаяа арын өрөөнд амьдрах гэж ар талд нь хаалга гаргаж, пийшингий нь нураасан байсан. Бүтэн 1 жил гаруй болчихоод доголдол яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дэлгүүрийн дээврийг манай нөхөр хар цаас дэвсээд, төмөрлөсөн. Гражийн хувьд манайх машинаа тавьдаг байсан. Дээврий нь хар цаас дэвсээд, банз тавьсан байгаа. Би энэ гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх.

 

Сөрөг нэхэмжлэгч М.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Оюунтуяа нь миний өмчлөлийн “Тоёото королла” маркийн машиныг худалдан авахаар хүсэлт тавьж, би түүнийг нь хүлээн зөвшөөрч 5.500.000 төгрөгөөр худалдан авахдаа “ХАС” банкнаас миний нэр дээр 6.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээл авахуулан би өөрөө 5.500.000 төгрөгийг авч охин О.Дэлгэрзаяад 500.000 төгрөгийг нь өгсөн. Машины бичиг баримтыг бүгдийг нь шилжүүлэн өгсөн. М.Оюунтуяа нь дэлгүүрийн болон машины зээлийг 2017 оны 06 сар хүртэл төлж байгаад түүнээс хойш ямар ч төлөлт хийгээгүй юм. Иймд би М.Оюунтуяагаас 2017 оны 06 дугаар сараас эхлэн дэлгүүрийн барилгын зээл, хүүгийн хамт үлдэгдэл 4.701.351.97 төгрөг, автомашины зээл, хүүгийн хамт 4.682.684.92 төгрөг, дэлгүүрээ зарахдаа дагалдуулан өгсөн хүнсний барааны үнэ 1.353.450 төгрөг нийт 10.737.486 төгрөгийг М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэх.  

 

Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Энхтайван эгчээс машиныг нь авч өөрийнх нь нэр дээр зээл авахуулан машины үлдэгдэл мөнгийг төлөөгүй байгаа нь үнэн. Гэхдээ анх М.Энхтайван эгч машинаа “5.000.000 төгрөгөөр өгнө” гэж тохиролцчихоод банкнаас мөнгө аваад надад 500.000 төгрөг өгсөн. Тухайн үедээ би юм хэлээгүй. Энэ гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Машины болон хүнсний барааны үнийг төлөхөд татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэх.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

М.Оюунтуяагийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрзаяа/ нэхэмжлэлтэй М.Энхтайванд холбогдуулан “...“Худалдах, худалдан авах гэрээ”-ний эд зүйл нь “ХАС” банкны зээлийн барьцаанд тавигдсан, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, дэлгүүрийн барилгын талбайн хэмжээ нь 8 нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад стандарт хэмжээнд хүрэхгүй, дээврээс нь дусаал их хэмжээгээр гоождог, машины граж нь намхан дээвэртэй, палк нь дээврээсээ эхлээд илжирсэн, машин багтах зайгүй, их хэмжээний дусаал гоождог зэрэг биет байдлын доголтой байгаа нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд М.Оюунтуяа, М.Энхтайван нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцон зээлэнд төлсөн 13.135.341 төгрөг, энэ гэрээнээс үүдсэн хохирол 5.000.000 төгрөг нийт 18.135.341 төгрөгийг М.Энхтайванаас гаргуулах тухай”, М.Энхтайваны сөрөг нэхэмжлэлтэй М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нарт холбогдох “М.Оюунтуяагаас 2017 оны 06 дугаар сараас эхлэн дэлгүүрийн барилгын зээл, хүүгийн хамт үлдэгдэл 4.701.351.97 төгрөг, автомашины зээл, хүүгийн хамт 4.682.684.92 төгрөг, дэлгүүрээ зарахдаа дагалдуулан өгсөн хүнсний барааны үнэ 1.353.450 төгрөг нийт 10.737.486 төгрөгийг М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нараас гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.  Учир  нь:

1.М.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.Дэлгэрзаяа оролцохоор иргэн М.Энхтайванд холбогдуулан “...“Худалдах, худалдан авах гэрээ”-ний эд зүйл нь “ХАС” банкны зээлийн барьцаанд тавигдсан, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, дэлгүүрийн барилгын талбайн хэмжээ нь 8 нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахад стандарт хэмжээнд хүрэхгүй, дээврээс нь дусаал их хэмжээгээр гоождог, машины граж нь намхан дээвэртэй, палк нь дээврээсээ эхлээд илжирсэн, машин багтах зайгүй, их хэмжээний дусаал гоождог зэрэг нь биет байдлын доголтой байгаа нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд М.Оюунтуяа, М.Энхтайван нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцон зээлэнд төлсөн 13.135.341 төгрөг, энэ гэрээнээс үүдсэн хохирол 5.000.000 төгрөг нийт 18.135.341 төгрөгийг М.Энхтайванаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

-М.Оюунтуяа, М.Энхтайван нар нь харилцан тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №336 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” /үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээ хийн нотариатаар гэрчлүүлсэн байгаа нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна. Зохигчдын хооронд хийгдсэн гэрээний гол нөхцөлийн 2.1-д “...Худалдагч тал худалдан авагч талд үл хөдлөх хөрөнгө болох дэлгүүрийн зориулалтын барилга, склад, гонх,  нэг машины авто граж зэргийг 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр худалдахаар тохиролцов”,

 2.2-т “...Уг барилга нь “ХАС” банкны зээлийн барьцаанд байгаа тул сар бүр зээлийг хувиарын дагуу төлж барагдуулж байх ба зээлийг дууссаны дараа ба явцын дунд үлдэгдэл нэг сая төгрөгийг бэлнээр өгч дуусгавар болгож уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх эрхтэй болно. Зээлийг сар бүр хугацаанд нь төлж, гарах эрсдэлийг худалдан авагч бүрэн хариуцна”

 2.3-т “Төлбөр төлөх хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 14-ний дотор төлж барагдуулна.” гэсэн байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсний дагуу гэрээнийхээ агуулгыг талууд харилцан тохиролцож тодорхойлсон, мөн хөрөнгө болон үнэ шилжүүлэх үүргийн талаар талууд хүсэл зоригоо Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар илэрхийлсэн, нөгөө тал үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авснаар /үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжээгүй боловч/ хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Дэлгүүрийн барилга нь “ХАС” банкны барьцаанд байсан болох нь хэрэгт авагдсан “ХАС” банк М.Энхтайван нарын хооронд хийгдсэн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1100017990 дугаартай “Зээлийн гэрээ, №1100017990-01 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-ний хуулбар зэргээр нотлогдож байгаа бөгөөд талууд харилцан тохиролцож банкны барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох дэлгүүрийн барилгыг банкны зөвшөөрөлгүйгээр “Худалдах, худалдан авах гэрээ” хийсэн боловч худалдан авагч тал /М.Оюунтуяа/ гэрээнд заасны дагуу худалдагчийн /М.Энхтайван/ “Хас” банкны зээлийг 2017 оны 05 дугаар сар хүртэл сар бүр зээлийг төлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “ХАС” банк М.Энхтайваны зээл төлөлтийн талаарх дансны хуулга, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дэлгүүр хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар нотлогдож байгаа нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн “Худалдах, худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр үйлчилж байна гэж үзнэ. Мөн худалдагч нь /М.Энхтайван/  худалдан авагчийн /М.Оюунтуяа/ хүсэлтээр 2017 оны 06 дугаар сараас эхлэн сар бүр зээлээ төлж байгаа болох нь “ХААН” банкны 2017.06.13-ны өдрийн, “ХАС” банкны 2017.06.23, 2017.07.06, 2017.07.16-ны өдрүүдийн орлогын маягтуудаар тус тус нотлогдож байна. Зохигчид нь гэрээндээ “Тохиролын гэрчилгээ”, “Архи, тамхины зөвшөөрөл”-ийн хугацаа дууссаны дараа сунгуулах талаар гэрээнд тусгагдаагүй бөгөөд энэ асуудлын талаар хоорондоо тохиролцох боломжтой байсан гэж үзнэ.

-Худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн хувьд хүчин төгөлдөр эсэхийг тогтоосноор хүчин төгөлдөр гэрээний үүргийн зөрчил буюу доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн зөрчилтэй холбоотойгоор шаардах эрх үүсэх бөгөөд худалдагч нь /М.Энхтайван/ худалдан авагчид /М.Оюунчимэгт/ доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч буюу худалдан авагч нь дэлгүүрийн барилгыг гэрээнд заасны дагуу хүлээн авч 1 жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж тодорхой хэмжээний ашиг,орлого олсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд дэлгүүрийн талбайн стандарт хэмжээ, борооны улиралын үед /хавар, зун/ дусаал гоожиж байгаа талаар дэлгүүрийн барилгыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор мэдэх боломжтой байсан гэж үзэх, энэ гэрээнээс үүдсэн хохирол 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ нь ямар хохирол учирснаа тодорхойлон заагаагүй, ойлгомжгүй байх тул  нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 Жич:Нэхэмжлэгч нь дэлгүүрийн барилгыг байгаа байдлаар нь хүлээн авсан бөгөөд өөрсдийн нь өмчлөлд бүрэн хэмжээгээр шилжээгүй байхад барилгын дотор байдлыг засварлан О.Дэлгэрзаяа нь амьдарч байгаа, тухайлбал арын өрөөнд хаалга гаргасан, пийшин нураасан зэрэг нь гэрээг зөрчсөн гэж үзнэ.

2.”М.Энхтайваны сөрөг нэхэмжлэлтэй М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нарт холбогдох “М.Оюунтуяагаас 2017 оны 06 дугаар сараас эхлэн дэлгүүрийн барилгын зээл, хүүгийн хамт үлдэгдэл 4.701.351.97 төгрөг, автомашины зээл, хүүгийн хамт 4.682.684.92 төгрөг, дэлгүүрээ зарахдаа дагалдуулан өгсөн хүнсний барааны үнэ 1.353.450 төгрөг нийт 10.737.486 төгрөгийг М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нараас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэлгэрзаяа нь М.Энхтайванаас машиныг нь худалдан авахдаа өөрөөр нь банкнаас зээл авахуулан худалдан авсан нь үндсэн нэхэмжлэлд хамааралгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.   

Иймд “...М.Оюунтуяа, М.Энхтайван нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцон зээлэнд төлсөн 13.135.341 төгрөг, энэ гэрээнээс үүдсэн хохирол 5.000.000 төгрөг нийт 18.135.341 төгрөгийг М.Энхтайванаас гаргуулах тухай”, М.Энхтайваны сөрөг нэхэмжлэлтэй М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нарт холбогдох “М.Оюунтуяагаас 2017 оны 06 дугаар сараас эхлэн дэлгүүрийн барилгын зээл, хүүгийн хамт үлдэгдэл 4.701.351.97 төгрөг, автомашины зээл, хүүгийн хамт 4.682.684.92 төгрөг, дэлгүүрээ зарахдаа дагалдуулан өгсөн хүнсний барааны үнэ 1.353.450 төгрөг нийт 10.737.486 төгрөгийг М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нараас гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэгт дэлгүүрийн гадна, дотор талын зураг 4 ширхэг, 3 жилийн хугацаатай “Тусгай зөвшөөрөл”, “Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл”, Хүнсний дэлгүүрийн тохиролын үнэлгээний хуудас” /2 хуудас/ зэрэг баримтуудын хуулбарууд, Тохиролын 10/115 дугаартай гэрчилгээ /эх хувиар/, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, “Иргэний газар ашиглах гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтын нотариатч гэрчилсэн тэмдэглэл”, Хөрөнгийн үнэлгээний тухай, “Өвлөх эрхийн гэрчилгээ” /М.Энхтайван/, “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ” /2 ширхэг/ зэрэг нотлох баримтууд авагдсан болно.

Харин хэрэгт авагдсан Бүтээгдэхүүний чанарын дүгнэлт, Импортын бүтээгдэхүүний чанарын дүгнэлт /2 хуудас/, Бүтээгдэхүүний чанарын дүгнэлт /2 хуудас/, Эрүүл зүйн нян судлалын лабораторийн шинжилгээний дүн, Хими хор судалын лабораторийн шинжилгээний дүн /2 хуудас/, Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /2 хуудас/, Бүтээгдэхүүний чанарын баталгаа, Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лаборатори, Сорилтын дүнгийн хуудас, Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “САМО” институтын “Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн” зэрэг нь хэрэгт нотолгооны ач холболгүй байх тул нотлох баримтаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 248.627, сөрөг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 186.750 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д тус тус зааснаар  М.Оюунтуяа, М.Энхтайван нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцон зээлэнд төлсөн 13.135.341 төгрөг, энэ гэрээнээс үүдсэн хохирол 5.000.000 төгрөг нийт 18.135.341 төгрөгийг М.Энхтайванаас гаргуулах тухай”, М.Энхтайваны сөрөг нэхэмжлэлтэй М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нарт холбогдох “М.Оюунтуяагаас 2017 оны 06 дугаар сараас эхлэн дэлгүүрийн барилгын зээл, хүүгийн хамт үлдэгдэл 4.701.351.97 төгрөг, автомашины зээл, хүүгийн хамт 4.682.684.92 төгрөг, дэлгүүрээ зарахдаа дагалдуулан өгсөн хүнсний барааны үнэ 1.353.450 төгрөг нийт 10.737.486 төгрөгийг М.Оюунтуяа, О.Дэлгэрзаяа нараас гаргуулах тухай” үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 435.377 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Бүтээгдэхүүний чанарын дүгнэлт, Импортын бүтээгдэхүүний чанарын дүгнэлт /2 хуудас/, Бүтээгдэхүүний чанарын дүгнэлт /2 хуудас/, Эрүүл зүйн нян судлалын лабораторийн шинжилгээний дүн, Хими хор судалын лабораторийн шинжилгээний дүн /2 хуудас/, Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн /2 хуудас/, Бүтээгдэхүүний чанарын баталгаа, Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лаборатори, Сорилтын дүнгийн хуудас, Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “САМО” институтын “Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн” зэрэг нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байх тул нотлох баримтаас хассугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА