Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын прокурор Б.Эрхэмбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан/ҮД:2202/,

шүүгдэгч Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Энхтөрд холбогдох эрүүгийн 201619000317 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 27 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эсковаторын операторчин мэргэжилтэй, “Жойл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт, Төв аймаг Баянчандмань сум, 1 дүгээр багт түр оршин суух /Иргэний үнэмлэхийн хаяг-Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхт төмөр бетон заводын байр 2-2 тоот/, улсаас авсан гавьяа шагналгүй, Төв аймаг дахь 2 дугаар шүүхийн 2010 оны 07дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгөнөөс 20000 төгрөг хурааж 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Наранцэцэгийн Энхтөр /РД:УД89111219/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Энхтөр нь 2016 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Сувд бааранд хууль бусаар нэвтрэн орж А.Нандин-Эрдэнийн I Phone-4s  маркийн гар утас, 270000 төгрөгийг, Ц.Нандинцэцэгийн 42000 төгрөгийг, М.Болортуяагийн Samsung-S3 маркийн гар утас, Samsung Note-1 маркийн гар утас, 28000 төгрөгийг, Б.Баттүвшингийн Samsung-S3 маркийн гар утас, 25000 төгрөгийг тус тус хулгайлж нийт 904000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь

Шүүгдэгч Н.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 06-ны орой ажлаасаа буугаад хоол идчихээд байж байсан чинь манай найз Энхтүвшин над руу яриад манай найз охин ирчихлээ чи Сувд бааранд хүрээд ир гэсэн тэгээд би Сувд бааранд очоод байж байгаад явахдаа утсаа үлдээчихсэн байсан тул буцаад Сувд бааранд ирсэн чинь хаалгаа онгойлгохгүй болохоор нь хаалгын түлхсэн чинь онгойчихсон тэгсэн тэд нар унтаж байсан болохоор нь би утас мөнгийн авч гараад эмнэлэгийн тэнд дугуйны доор нуусан тэгээд орой ажлаа тараад Улаанбаатар хот ороод 2 утасыг нь зараад 2 утас нь надад байсан. Мөнгийн би өрөндөө өгсөн. Тэгээд Баянчандманьд очоод байж байсан чинь сумын цагдаа ирээд намайг аваад явсан гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Хохирогч А.Нандин-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Сувд бааранд ирэхэд шөнийн 01 цаг 45 минут болж байсан тэгээд бид тав баарлуугаа ороод хаалгаа цоожлоод амарцгаасан Нандинцэцэг, Оюундарь караоке дуулж байгаад 03 цагийн үед унтаж амарсан юм. Тэгээд би өглөө 06 цаг 50 минутын үед босоод текний ард байсан мөнгөний фаскаа үзэхэд хоосон байсан. Мөн түрийвчээ онгойлгож үзэхэд мөн хоосон байсан тэгээд бүгдийг нь сэрээгээд хүн хүн өөр өөрийнхөө түрийвч гар утсыг үзэхэд бүгд хоосон гар утаснууд нь байхгүй байсан. Миний түрийвч фасканд байсан бэлэн 270 000 төгрөг, хар өнгийн I Phone-4s маркийн  утас байхгүй байсан. Болороо бэлэн 28000 төгрөг Samsung s-3, samsung note-1 гар утсаа, Баттүшиг бэлэн 25000 төгрөг samsung s-3 мини гар утсаа, Нандинцэцэг бэлэн 42000 төгрөгөө алдсан байсан тэгээд баарны урд талд байрлах текны урд талын цонхны порчиг нь онгорхой сараажин төмөр нь гагнаас нь салсан байсан гэсэн мэдүүлэг /хх-18 тал/,

 

Хохирогч Ц.Нандинцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..Би Төв аймгийн Зуунмод сумын Зүүн тэнгэр зоогийн газар зөөгч ажилтай би 2016 оны 05 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед ажлаа тараад Сувд бааранд очсон Сувд бааранд манай найзууд болох Оюундарь, Болортуяа, Баттүшиг, Нандин-Эрдэнэ нар байсан 0 цагийн Сувд баарыг хаагаад бид нар халуун усны баарлуу явсан. Тэнд очиж Болороогоос бусад нь хүний нэг нэг пиво ууцгаагаад 01 цагийн үед Сувд бааранд эргэж ирцгээсэн. Тэгээд Оюундарь бид хоёр шөнийн 03 цаг хүртэл караоке дуулсан. Тэгээд унтаж амарцгаасан юм өглөө 07 цагийн үед би сэрсэн. Мөн Нандин-Эрдэнэ сэрээд босоод текнийхээ ард талаас мөнгөнийхөө фаскыг үзээд мөнгө байхгүй гээд түрүүвчин дэх мөнгөө үзэхэд бас мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд би тек нь дээр байсан өөрийнхөө түрийвчийг үзэхэд түрүүвчинд байсан 42000 төгрөг байхгүй байсан. Нандин-Эрдэнэ, Баттүшиг, Болортуяа нар гар утас болон бэлэн мөнгөнүүдээ алдсан байсан тэгээд баарны урд талд байрлах текний урд талын цонхны порчик онгорхой сараалжин төмөр гаднаасаа салсан байсан гэсэн мэдүүлэг, /хх-21 тал/,

 

Хохирогч М.Болортуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..Бид нар 2016 оны 05 сарын 06-ны орой 00 цагийн үед Сувд баарыг хаагаад халуун усны баарлуу явсан тэнд очоод жоохон бүжиглэж байгаад буцаж сувд бааранд очиж Нандин-Эрдэнэ, Нандинцэцэг, Оюундарь, Баттүшиг бид нар юм ярьж сууж байгаад Нандинцэцэг, Оюундарь бид гурав шөнийн 3 цаг хүртэл юм ярьж байгаад унтаж амарцгаасан юм. Өглөө 07 цагийн үед Нандин-Эрдэнэ эгч бие засах гэж босоод хартал тек нь дээр нь мөнгөний цүнх нь ил байсан. Тэгээд мөнгө байхгүй байна гэхээр нь Нандинцэцэг та миний түрүүвчийг хар даа гэтэл мөнгө нь байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө цүнхэнд утсаа хийсэн санагдаад хартал бас байхгүй болсон байсан гэсэн мэдүүлэг /хх-24 тал/

 

Хохирогч Б.Баттүвшиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ..Бид нар 2016 оны 05 сарын 06-ны орой 00 цагийн үед Сувд баарыг хаагаад бид халуун усны баарлуу явсан тэнд очоод жоохон бүжиглэж байгаад буцаж Сувд бааранд очиж Нандин-Эрдэнэ, Нандинцэцэг, Оюундарь, Болортуяа бид нар юм ярьж сууж байгаад би түрүүлээд унтаад өгсөн.Тэгээд өгглөө 07 цагийн үед сэрэхэд бид нарын гар утас болон бэлэн мөнгө зэрэг алга болсон байсан.  /хх-26 тал/

 

        Гэрч Б.Оюундарь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт байрлах Сувд бааранд зөөгч ажилтай 2016 оны 05 дугаар сарын 06-ны орой 00 цагийн үед Сувд баарыг хаагаад Нандин-Эрдэнэ, Болороо буюу Болортуяа, Баттүшиг, Нандинцэцэг бид тав Халуун усны баар луу очиж пиво уусан Болортуяа ганцаараа уугаагүй юм бид дөрөв нэг нэг пиво уусан тэгээд 01 цагийн алдад Сувд бааран дээр ирээд баарны хаалгыг Нандин-Эрдэнэ дотроос нь цоожлоод Баттүшиг, Нандин-Эрдэнэ, Болортуяа гурав түрүүлээд унтаж амарсан.Нандинцэцэг бид хоёр шөнийн 03 цаг хүртэл караоке дуулсан тэгээд унтаж амарсан өглөө Нандин-Эрдэнэ 07 цагийн үед босоод мөнгө болон эд зүйлүүдээ үзэж шалгахад Нандин-Эрдэнийн I Phone-4 маркийн гар утас 270000  төгрөг, Нандинцэцэг 42000 төгрөг, Болортуяа цүнхнээсээ Samsung Note-2, Samsung s-3  зэрэг гар утсаа Баттүшиг 28000 төгрөг Samsung s-3 mini гар утас зэрэг эд зүйлүүд байхгүй байсан миний ямар нэгэн эд зүйл алдагдаагүй байсан тэгээд баарны урд талын цонхыг харахад порчиг нь онгорхой сараалжин торны гаднаас нь салсан байсан бүх хаалга цоожтой байсан гэсэн мэдүүлэг, /хх-28 тал/

    

Гэрч Ц.Энхтүвшин мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед ажил тараадТөв аймгийн Зуунмод сумын төвд ирсэн юм. Улаанбаатар хотоос манай таньдаг найз эмэгтэй Сүрнээ ирээд бид хоёр Зуунмод сумын Сувд бааранд орж сууж байсан юм. Тэгтэл 19 цагийн үед гаднаас Энхтөр орж ирээд бид гурав хамт пиво ууж сууцгаасан юм. 21 цагийн үед байх цагаа тодорхой сайн санахгүй байна найз эмэгтэй Сүрнээ бид хоёр Сувд баарнаас харих гээд гараад явсан Н.Энхтөр “Сувд” бааранд үлдсэн тухайн өдөр Энхтөр баарнаас хэдэн цагт гарсныг би мэдэхгүй маргааш нь Энхтөртэй ажил дээрээ л таарсан юм  гэсэн мэдүүлэг /хх-29 тал/,

 

 

БУСАД БАРИМТ

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-08 тал/,

-2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймаг Зуунмод сум 1-р баг Сувд бааранд хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн сэжигтний мэдүүлэг шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-09 тал/,

-хохирлын мөнгө түр хүлээн авсан тэмдэглэл /хх-10 тал/,

-хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11-12 тал/,

-гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-14 тал/,

-хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-15 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-16, 30 тал/,

 

-шүүгдэгч 2016 оны 05 сарын 17-ны өдөр сэжигтнээр /хх-42 тал/, 2016 оны 05 сарын 24-ний өдөр яллагдагчаар /хх-43-44 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

- Н.Энхтөрийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Төв аймаг дахь 2 дугаар шүүхийн 2010 оны 07дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгөнөөс 20000 төгрөг хурааж 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн” гэх лавлагаа /хх-49 тал/,

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Энхтөр нь 2016 оны 05 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Сувд бааранд хууль бусаар нэвтрэн орж А.Нандин-Эрдэнийн I Phone-4s  маркийн гар утас, 270000 төгрөгийг, Ц.Нандинцэцэгийн 42000 төгрөгийг, М.Болортуяагийн Samsung-S3 маркийн гар утас, Samsung Note-1 маркийн гар утас, 28000 төгрөгийг, Б.Баттүвшингийн Samsung-S3 маркийн гар утас, 25000 төгрөгийг тус тус хулгайлж нийт 904000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Энхтөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Нандин-Эрдэнэ, Ц.Нандинцэцэг, М.Болортуяа, Б.Баттүвшин, гэрч Б.Оюундарь нарын мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймаг Зуунмод сум 1-р баг Сувд бааранд хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн сэжигтний мэдүүлэг шалгасан тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын мөнгө түр хүлээн авсан, хохирлын мөнгө, гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Н.Энхтөрд холбогдох хэргийн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Энхтөрийг бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй тооцно гэж заасан байх тул түүний ялтай байдал арилсан байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Н.Энхтөрд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Хохирлын талаар

Хохирогч А.Нандин-Эрдэнэ, Ц.Нандинцэцэг, М.Болортуяа, Б.Баттүвшин нар мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул хохирогч нарт энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5 ханатай Монгол гэр битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Н.Энхтөрд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,290, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн Энхтөрийг бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхтөрийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Энхтөрд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Энхтөрд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

5.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Энхтөрд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Н.Энхтөр нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсугай.

 

7.Хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, ялтан Н.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5 ханатай Монгол гэр битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Н.Энхтөрд буцаан олгосугай.

 

          9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Энхтөрд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Н.Энхтөрд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

       

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.МӨНХТУЯА