Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Чонос овогт Пүрэвцэрэнгийн Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Н.*******, Хохирогч Н.******* /цахимаар/, Б.*******, Гэрч Т.******* /цахимаар/, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ад холбогдох 1923001630113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, Завхан аймгийн Улиастай сумын сургуулийн ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт *******гийн *******, регистрийн дугаар *******.

Шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч Б.*******ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 30-наас мөн оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт байрлах “Ахмадын хороо”-ны орчим Б.*******тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт 2 удаа цохиж “зүүн чихний гэдэс хэсэгт зулгаралт, шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” гэмтлийг учруулсан, мөн Н.*******ийг Б.******* дагуулж ирээд нийлж зодох гэлээ гэсэн шалтгаанаар араас нь дуудаж эргэж харах үед нь нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж “дээд баруун 1, 2 дугаар шүд, зүүн 1-р шүд булгарч унасан, буйланд шарх, цус хуралт” бүхий гэмтлийг учруулж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 1. Хохирогч Н.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны шөнө Наран баарнаас гарсан. Би тухайн шөнийг сайн санаж байна. Тухайн шөнө “Наран” баар хааснаас хойш ойролцоогоор шөнийн 01 цаг орчим санагдаж байна. Б.******* нь ******* гэж хүнтэй маргалдаад зогсож байсан. Б.*******, ******* нарыг маргалдаж муудалцаж байх үед Эрдэнэхайрхан сумын харъяат ийн хажууд нь зогсож байсан. Нэг үл таних эрэгтэй хүн хажууд нь байсан. Би тэр хүмүүсийг бүгд цуг явж байгаа хүмүүс гэж ойлгосон. Би Б.*******, ******* нарыг хоорондоо маргалдан муудалцаж байхыг ойролцоогоор 4-5 метрийн зайнаас хараад зогсож байсан. Надтай манай найз Т.******* цуг зогсож байсан. Тэр хоёр хүмүүсийн хажууд зогсож байсан хүмүүс маргаанд оролцоогүй. Б.*******ын биеийн нэг чихнээс нь нэлээн их цус гарсан харагдсан. Уг гэмтлийг ******* гэх залуу учруулсан. ...Намайг “Ахмадын ордон”-ны баруун талаар тойроод явж байхад ******* араас ирээд миний нүүрний хэсэгт нэг удаа гараараа цохисон. Миний урд талын дээд 3 шүд шууд унасан. Тухайн үед намайг цохисон хүн өндөр нуруутай, бор царайтай, гадуураа саарал өнгийн пальто гэж хэлмээр хувцастай, бараан өнгийн өмдтэй байсан. Тэр хүнийг өмссөн хувцас гаднах төрхөөр нь ******* гэж хүн мөн гэдгийг эргэлзээгүй таньж байна. ******* намайг цохих үед харсан хүн байхгүй. Харин би “намайг цохичихлоо” гэж орилонгуут ******* намайг цохичхоод зугтаж байхыг манай найз Т.******* харсан. ...Уг асуудлаас болоод би эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон. Би шүдээ бүтэн болгомоор байна. Миний судалснаар 6,000,000 төгрөгтэй байхад сайн шүд хийлгэх боломжтой байгааг би сайн судалсан. Иймд би шүд хийлгэх төлбөр 6,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би одоо 17,000 төгрөгөөр түр зуурын шүд хийлгэсэн байгаа. ...******* өөрөө эрүүлжүүлэх байранд байхдаа хэлэхдээ “Уучлаарай хоёулаа тохиролцъё. Чи мэдүүлгээ аль болох гайгүй өгчхөөч” гэж гуйгаад цуг явсан *******тайгаа муудалцаад зодоон хийгээд тэгээд тэр *******ыгаа хүн авч ирж нийлж зодох гэж байна гэж ******* нь ойлгоод намайг цохисон гэсэн утгатай юм яриад байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-55, 130-131, 2-р хх-ийн 198-200-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 2. Хохирогч Б.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Наран” бааранд нэг багшийнхаа төрсөн өдрийг тэмдэглээд зургуулаа байж байсан. Тэгээд шөнийн 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Гадаа ажлынхаа газрын эмэгтэйчүүдийг машинд суулгаж өгчхөөд бид хоёр үлдээд байж байтал г таньдаг хоёр залуу бид хоёр дээр ирсэн. тэр хоёртой юм яриад байж байтал *******, Ууганбат хоёр ирсэн. Би тэр хоёрын урдаас нь алхаж очоод *******тай маргалдаад эхэлсэн. Би тухайн үед их согтуу байсан учир юунаас болж маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан маргалдсан. Тэгээд хэсэг зуур юу болсон эсэхийг мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь намайг нөгөө тай уулзаад байсан хоёр залуу бариад авсан “нөгөө залуу чинь хаашаа явчхав. Гэрийг нь заагаад өг” гээд зогсож байсан. Тэгээд би тэр хоёртой мэдэхгүй маргалдаад байж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн. *******, ******* хоёр саатуулах байранд байхдаа ******* “Би чамайг цохичихсон юм уу” гэсэн чинь ******* “Чи намайг цохичихсон ш дээ” гэсэн чинь ******* “би цохисноо санахгүй байна. Хоёулаа тохирчихоё“ гээд яриад байсан. ...Би Тэгэхэд *******тай муудалцаж байсан. Тэрний дараа миний чих гэмтсэн байсан. *******, ******* хоёрыг ирэх үед би чихээ барьчихсан байсан. Бид гурав маргалдаад байсан. Тэр хоёр “*******ыг олоод өг хаана байна” гээд байсан. Бие биенээ түлхээд ноцолдоод байсан. Яг цохиж барьсан зүйл байхгүй. Намайг чихээ дараад байж байхад тэр хоёр залуу ирээд барьж аваад цуг явсан залуу чинь хаачив гээд байсан. Би *******тай муудалцаж байсан. ******* л миний чихэнд гэмтэл учруулсан байх. ...Би тэр өдөр *******аас өөр хүнтэй маргалдаж муудалцаагүй. Намайг *******тай маргалдахаас өмнө миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-59, 132-133, 2-р хх-ийн 201-202-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл /, 3. Гэрч Т.*******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Наран бааранд *******ийн хамт сууж байгаад гараад ертөнцийн зүгээр баруун зүг алхаад явж байсан чинь хэдэн залуутай цуг зогсож байсан. Бид хоёр тай юм яриад байж байтал ******* гээд залуу ирсэн. ******* нь ирээд тэр халзан залуутайгаа муудалцаад хоорондоо барьцалдаж аваад энгэр заамнаасаа зууралдаад авахаар нь ******* бид хоёр цаашаагаа яваад өгсөн. ******* бид хоёр цааш яваад булан тойроод би зам хөндлөн гараад явж байтал ******* ард хоцорчихсон араас дуудсан. Тухайн үед бороо орсон усан дээгүүр харайгаад зам хөндлөн гарч байсан. Тэгээд *******ийг дуудангуут би эргэж хараад ******* дээр очтол шүд цохиод хаячихлаа гэсэн. Тэгэхээр нь би хэн цохичихсон юм гэсэн чинь тэр гээд заасан. Тэгэхээр нь би харсан чинь өндөр туранхай саарал пальтотой, халзан залуутай зууралдаж байсан залуу зугтаад гүйж яваа харагдсан. Тэгээд бид хоёр буцаад тэр залуугийн араас гүйсэн чинь ахмадын хорооны урд замын хажууд нөгөө халзан залуу ганцаараа байсан. Тэгэхээр нь тэр залуугаас “чам дээр ирсэн залуу хэн байсан бэ, дугаарыг нь өгчих, гэр нь хаана байдаг юм” гээд асуусан. Тэгтэл тэр халзан залуу “би мэдэхгүй, юу ч мэдэхгүй байна” гээд бас зодуулчихсан бололтой чихнээс нь цус гарсан өмсөж байсан фудболк нь урагдчихсан газар хэвтэж байсан. Ойр орчим ямар ч хүнгүй байсан. Тэгээд байж байтал нэг машинтай хоёр цагдаа ирээд ярилцаад байж байтал эргүүлийн цагдаагийн машин ирээд зогстол ******* “Наран” баарны цаад талаас төв зам дагаад уруудаад ирсэн. Тэгээд цагдаагийн машинд суугаад цагдаа дээр ирсэн. Ирээд эрүүлжүүлэхэд тус тусдаа өрөөнд орсон. Өглөө нь мэдүүлэг авна гээд *******ийг аваад явсан хойгуур бид нарыг бие засуулах гэж гаргаад буцаагаад нэг өрөөнд оруулсан. Тэгтэл ******* надаас гуйгаад “шүдийг нь одоо янзлуулаад өгчихье. Хохиролгүй болгоод өгье. Мэдүүлгээ гайгүй өгчхөөч” гээд гуйгаад байсан. Бас найздаа хэлээд өгөөч гэж надаас ятгаад байсан. Тэгэхэд нь би юм хэлээгүй өөртэй нь ярилцахгүй юу гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-67, 2-р хх-ийн 203-204-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл /, 4. Гэрч Ч.ын мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаанд өгсөн: “...Би тэр өдөр эргүүлд гарч байгаад “Наран” баарны гадаа хүмүүс барьцалдаад авсан байхаар нь очоод “Юу болж байна, яасан” гэсэн чинь үүдэн шүдээ хугалуулсан гэх нөхөр үүнтэй цуг явсан нөхөр намайг цохичихлоо гэсэн. ...Тэр гурван л хүн байсан өөр хүн байгаагүй. сургуулийн багш, тэгээд тэр хоёр залуу байсан. ...Тэгээд би тэр өдрийн жижүүрт гарч байсан цагдааг дуудаж хүлээлгэж өгөөд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл 2-р хх-ийн 88-120-р хуудас/, 5. Гэрч В. мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаанд өгсөн: “...Тэр өдөр намайг ах гэрт хүргэж өгсөн. Гэртээ хариад унтаж байхад утас дуугарахаар нь гар утсаа авахад Н.******* байсан бөгөөд “ Чамтай таарахад хамт байсан өндөр туранхай бор залууг чинь хэн гэдэг вэ, утасны дугаарыг нь өгчих. Миний шүдийг цохичихлоо” гэсэн. Тэгэхээр нь Б.******* гэдгийг хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл 2-р хх-ийн 88-120-р хуудас/ 6. Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд явж байгаад Нарангийн гадаа таарсан. Тэгээд ******* ах бид хоёр уулзаад бие биенээ бариад авсан. ...Тэгээд тэнд ******* ах бид хоёр биенээ боогоод заамдалцаад муудалцаад хоёр биенээ ална тална гээд хэрэлдээд ******* ах хальт миний нүүр рүү шүргүүлээд цохиод авахаар нь би зөрүүлээд тэгвэл үзчихье гээд ******* ахыг шанаа руу нь хоёр цохиод авсан. ...Би Б.******* ахын толгой тус газар гараараа 2 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 90-93-р хуудас шүүх хуралдааны тэмдэглэл/, 7. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.гийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 177 дугаартай “...Иргэн Б.*******ын зүүн чихний гэдэс хэсэгт шарх, зулгаралт, зүүн нүдний доод зовхинд хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 81- р хуудас/, 8. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.гийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай /нэмэлт шинжилгээ/ “...Иргэн Б.*******ын зүүн чихний гэдэс хэсэгт зулгаралт шарх, баруун тохойн үений хэсэгт, зүүн тохойн үений хэсэгт зулгаралт, зүүн нүдний доод зовхинд хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2-3 удаагийн хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Зүүн чихний гэдэс хэсгийн зулгаралт шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун тохойн үений хэсгийн зулгаралтууд нь гэмтлийн зэрэг хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 176-р хуудас/, 9. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С., Т., Н. нарын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 749 дугаартай “...Б.*******ын биед тухайн үед зүүн чихний гэдэс хэсэгт шарх, зулгаралт гэмтэл учирчээ... Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Учирсан гэмтлүүд нь бүрдлээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.*******ын зүүн чихний гэдэсний хэсгийн шарх, зулгаралт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад Б.*******ын биед учирсан зүүн нүдний доод зовхинд цус хуралт, 2 тохойн үений зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй жижиг, биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй, зулгаралт, цус хуралт тогтоогдсон тул шалгуур шинжээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.*******ын биед учирсан зүүн чихний гэдэс хэсгийн шарх, зулгаралт нь цохих, унах үеийн аль аль үед үүсэх боломжтой. Б.*******ын чихэнд учирсан гэмтлийн үйлчилсэн чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй. Б.******* нь чихний гэмтлийг аваад ажлаа хийх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 231-233-р хуудас/, 10. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.гийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаартай “...Иргэн Н.*******ийн биед дээд баруун 1, 2-р шүд, зүүн 1-р шүднүүд булгарт унасан, буйланд шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1 удаагийн хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 77-р хуудас/, 11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-07, 27-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолсон байна гэж дүгнэлээ. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авах болон бусад бичгийн нотлох баримтыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Хохирогч Н.*******ийг би огт цохиж зодоогүй, харин Б.*******тай маргалдаж хоёр удаа гараараа цохисон. Б.******* нь хөл дээрээ тогтохгүй согтсон байсан тул өөрөө газар унаж уг гэмтлийг авсан байх. Иймд би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй” гэж мэтгэлцэв. Шүүгдэгч Б.*******ын гэм буруугүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд тухайн цаг хугацаанд хохирогч Б.******* шүүгдэгч Б.*******аас өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй, Б.*******тай маргалдахаас өмнө биед нь гэмтэл учраагүй талаар мэдүүлсэн, хохирогч Н.*******, гэрч Т.******* нар нь Б.******* Н.*******ийг цохиод зугтаад буцаад гүйхэд араас нь хараад нөгөө халзан залуу /Б.*******/-тай маргалдаад байсан өндөр нуруутай, бор царайтай, богино пальто өмссөн байсан залуу мөн байна гэж Б.*******ыг шууд таниад буцаж Б.******* дээр очиход Б.*******ын чихнээс нь цус гарсан зодуулсан байдалтай цамцаар чихээ дараад байж байсан байна. Ингээд хохирогч Н.*******, гэрч Т.******* нар нь Б.*******аас Б.*******ыг асууж лавласан, гэрч В.тай утсаар ярьж “чамтай таарахад хамт байсан өндөр нуруутай, туранхай, бор залууг чинь хэн гэдэг вэ, миний шүдийг цохичихлоо” гэдэг талаараа хэлж Б.*******ын гар утасны дугаар, гэрийг нь асууж байсан хэргийн үйл баримт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Б.*******ын биед учирсан зүүн чихний гэдэс хэсэгт зулгаралт шарх гэмтэл нь хэд хэдэн удаагийн хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.гийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 71 дугаартай, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С., Т., Н. нарын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 749 дугаартай дүгнэлтүүдээр тогтоосон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******ын Б.*******ыг гараараа хоёр удаа цохисон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд дээрх гэмтэл учирсан байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б. “мөрдөн байцаалтын явцад таньж олуулах ажиллагаа хууль зөрчсөн учир нотлох баримтаар үнэлэх учиргүй. Учир нь хохирогч, гэрч нар нь Б.*******ыг зугтаад гүйж байхад хойноос нь хараад таньсан гэдэг. Бас саарал пальто өмссөн байсан гэдгээр нь таньсан гэж мэдүүлдэг. Гэтэл таньж олуулах ажиллагааг урдаас нь харуулж таниулсан бөгөөд ганцхан Б.*******ыг саарал пальто өмсүүлж зогсоосон байгаа. Иймд уг ажиллагааг хууль зөрчиж явуулсан байна.” гэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 3, 5, 6 дахь хэсэгт хүнийг таньж олуулах ажиллагааны журмыг хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.*******ыг таньж олуулах ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан болох таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 27-29-р хуудас/ Иймд шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. - Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар: Шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд “зүүн чихний гэдэс хэсэгт зулгаралт, шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн. Хохирогч Н.*******ийн эрүүл мэндэд “дээд баруун 1, 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүд булгарч унасан, буйланд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан ба шүүхийн хэлэлцүүлэгт “Миний 3 шүд унасан. Одоогийн байдлаар 17,000 төгрөгөөр түр зуурын шүд хийлгэсэн байгаа. Хамгийн сайн чанарын шүд хийлгэхэд хэдэн төгрөг байдаг талаар судлахад буйланд суулгаж хийдэг нэг шүд нь 2 сая төгрөг болно гэсэн. Ингээд 3 шүдийг нийт 6,000,000 төгрөгөөр суулгадаг юм байна. Үүний үнийг шүүгдэгч Б.*******аас нэхэмжилж байна.” гэв. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.*******ийн эрүүл мэндэд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй. Шүүх нь хохирогчид учирсан бодит хохирлыг гаргуулахаар хуульд тусгасан бөгөөд хохирогч Н.*******ийн шүдээ эмчлүүлэхэд гарах зардлыг урьдчилан тогтоож шүүгдэгч Б.*******аас гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч Н.******* нь унасан шүдээ хийлгэж эмчлүүлээд гарсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Иймд шүүгдэгч Б.*******аас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна. Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна. Шүүх шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаарх 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /1-р хх-ийн 95-102, 119-123-р хуудас/ Завхан аймгийн Улиастай сумын багийн засаг даргын тодорхойлолт, тус сумын ерөнхий боловсролын “” сургуулийн захирлын албан тоот, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, дээд боловсролын дипломын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 103-112-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. - Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.******* “шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 270 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх” дүгнэлт гаргав. Шүүгдэгч өмгөөлөгч Б. “Шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01- нд шилжих шөнө. Иймд цаг хугацааны хувьд уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн их суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд өмнөх хуулиар зохицуулж байсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэсэн хуулийн заалт хэвээр байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн шүүгдэгч Б.*******ын хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох боломжтой байна” гэсэн дүгнэлт гаргав. Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.ийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийхэд: 1. Прокуророос шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон зохицуулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процессын шинжийг илэрхийлж байх тул хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон хүчин төгөлдөр хуулийг шүүх баримталж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. 2. Шүүгдэгч Б.*******ад холбогдох хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгох боломжгүй байна. Учир нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл уг хуульд заасан урьдач нөхцөл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчид холбогдох хэргийг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан байна. Харин шүүгдэгч Б.*******ын хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогч Н.*******ийн эрүүл мэндэд учруулсан хохирлоо төлөх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шүүх шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 270 /хоёр зуун дал/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 270 /хоёр зуун дал/ хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг Завхан аймгийн Улиастай сумын засаг даргын тамгын газарт хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өдөрт 8 /найм/ цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний хувьд ногдох эд хөрөнгө 1,000,000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн тархи мана хөөргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн шоо дөрвөлжин хээтэй срочкон цамц, саарал өнгийн богино пальтог шүүгдэгч Б.*******ад, хар хөх өнгийн “Just do it” гэсэн бичигтэй ханцуйтай цамцыг хохирогч Б.*******т тус тус буцаан олгож, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан 3 ширхэг шүдийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газарт 270 /хоёр зуун дал/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

%1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.******* нь шүүгдэгч Б.*******аас хохирол нэхэмжлээгүйг дурдаж, хохирогч Н.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 6,000,000 /зургаан сая/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

%1. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний хувьд ногдох эд хөрөнгө 1,000,000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн тархи мана хөөргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн шоо дөрвөлжин хээтэй срочкон цамц, саарал өнгийн богино пальтог шүүгдэгч Б.*******ад, хар хөх өнгийн “Just do it” гэсэн бичигтэй ханцуйтай цамцыг хохирогч Б.*******т тус тус буцаан олгож, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр хураан авсан 3 ширхэг шүдийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

%1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

%1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ