Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/572

 

 

                                     

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Энхчимэг  хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц...., түүний өмгөөлөгч Б.Даваадорж,

шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... ...ид холбогдох эрүүгийн …….. дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.... нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 02 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах “Мөнххада” ХХК-ийн урд замд “Тоёота Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоож арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц....ыг мөргөж амь насыг нь хохироосон,

Уг гэмт хэргийг үйлдсэний дараа мөн дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 04-ний орой 21 цагт ажлаа тараад захирал н.Эрдэнэбаатарыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд байрлах “Парк сайд” хотхонд хүргэж өгөөд Яармаг руу найз охинтойгоо уулзахаар явсан. Би найз охинтойгоо уулзаад 2018 оны 07 сарын 05-ны шөнө 02 цаг 20 минутын үед Яармагаас хөдөлсөн. Яармагийн нэгдүгээр буудлаас гараад эхний уулзвараар эргэх гэтэл замын тэмдэглэгээ шинэчлэх ажил хийгдэж байсан тул  дараагийн эргэлтээр эргээд нэгдүгээр буудал өнгөрөөд замын хурд хэмждэг камер байсан тул хурдаа 50км/цаг хүртэл бууруулаад явж байтал гэнэт салхины шил хагарахаар нь ямар нэг зүйл мөргөсөн гэдгээ мэдээд зогссон. Буугаад хартал хохирогч машины зүүн гар талд хэвтэж байсан. Би сандраад түргэн тусламж дуудаад хүлээж байтал манай найз охин над руу залгахаар нь болсон асуудлын талаар хэлэхэд “хүрээд ир” гэсэн. Би тухайн үед сандарсан байсан тул зөв шийдвэр гаргаж чадаагүй. Найз ...г дуудаад шөнийн 04 цагийн үед Гэмтлийн эмнэлэг рүү очсон. Тэгээд 05 цагийн үед хэрэг болсон газарт хэргийн газрын үзлэг хийлгэж, 06 цагийн үед Замын Цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр охин Сүрэнжав над руу залгаад “аав Яармагт явж байгаад машинд мөргүүлээд Гэмтлийн эмнэлэгт байна. Хурдан хүрээд ир” гэхээр нь Дархан хотоос ирсэн. Намайг ирэхэд нөхөр маань Гэмтлийн эмнэлэгт ухаангүй байсан. Бид 9 хоног эмнэлэгт сахисан. Эмчилгээ сайн хийгдсэн ч гэмтэл нь хүнд байсан учраас үр дүнд хүрэлгүй нас барсан. Нөхөр маань нэг ч удаа бие өвдлөө гэж хэлж үзээгүй, эрүүл хүн байсан. Гомдолтой байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Шүүгдэгч Г....ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед ажлаасаа гараад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах “Парк сайд” хотхонд захирал Эрдэнэбаатарыг хүргэж өгчихөөд Яармаг руу найз охин ...тэй уулзахаар явсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад ...ийг гэрт нь хүргэж өгөөд “Т.Приус 30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байтал замын тусгаарлах зурвасаас миний зүүн талаас ямар нэгэн юм гэнэт гарч ирээд машины зүүн урд булан хэсэгт мөргүүлсэн. Машины шил хагарахаар нь осол гарсан гэж мэдээд машинаас буугаад харахад 50 орчим насны хүн байхаар нь өөрийн 86720207 дугаараас 103 дугаар руу залгаж түргэн тусламж дуудаад, айсандаа хэргийн газрыг орхиод явсан. Тэгээд машинаа ...ийн хашаанд тавиад хэргийн газарт буцаж очиход мөргүүлсэн хүн байхгүй болохоор нь Гэмтлийн эмнэлэг дээр очоод цагдаад нь хүн мөргөсөн талаараа хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 188-189-р хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц....гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би талийгаач Ц....ын хууль ёсны эхнэр нь юм. …Талийгаач хамгийн сүүлд охин Сүрэнжавынд байж байгаад 2018 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө авто осолд орж, ГССҮТөвд эмчлэгдэж байгаад 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. …Би гомдолтой байна. …Талийгаач 2018 оны 07 дугаар сарын 03-ны өглөө “Яармагт сантехникийн ажил хийлээ” гээд Сүрэнжавын гэрээс гараад осолд орсон байсан. Би ...оос нийт 14.700.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 8.250.000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 6.450.000 төгрөг нэхэмжилж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 23-24, 207-208-р хуудас/,

 

Иргэний хариуцагч Э....ын мөрдөн байцаалтанд өгсөн: ... улсын дугаартай “Т.Приус” маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Манай компани нь цахилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд оны сүүлээр шилдэг ажилтангаа тодруулаад ...ид уг автомашиныг өгөхөөр шийдсэн боловч нэр дээр нь машиныг шилжүүлээгүй байсан. ... уг машиныг 2018 оны 04 дүгээр сараас хойш унаж байгаа…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 194-195-р хуудас/,

 

Гэрч Н....ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн үед найз залуу ... өөрийнхөө саарал өнгийн “Т.Приус” маркийн машинтайгаа Яармагт байх манай гэрт ирсэн. ... бид хоёр хашааны гадаа машинд нь уулзаж байгаад шөнийн 02 цаг өнгөрч байхад ... “харьлаа” гээд явсан. Би ... руу залгахад тэрээр “би осол гаргачихлаа” гэхээр нь “хүрээд ир” гээд дуудсан. ...ийг ирэхээр нь юу болсон талаар асуухад “Мөнххадагийн урд замд хүн мөргөчихөөд шууд хүрээд ирлээ” гэхээр нь “чи цагдаад мэдэгдсэн үү” гэхэд “мэдэгдээгүй” гэхээр нь “за тэгвэл цагдаад мэдэгдье” гэхэд “би машинаа барихаас айгаад байна” гэхээр нь машиныг нь хашаа руугаа оруулчихаад “чи тэгвэл яваад цагдаад мэдэгд” гэхэд “за” гээд явсан. Үүрээр цагдаа нар ирээд ...ийн машиныг аваад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 211-212-р хуудас/,

 

Гэрч О....гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед ... над руу залгаад “найз нь Яармагт байна, намайг ирээд аваач” гэхээр нь машинаа унаад Яармагийн Сансар худалдааны төвийн урд очиж ...ийг авсан. ...оос юу болсон талаар асуухад нилээн айж сандарсан байдалтай “найз нь сая хүн мөргөөд түргэн тусламж дуудаад ирэхгүй болохоор нь ослын газрыг орхиод явчихлаа” гэхээр нь ...той хамт ослын газарт очиход мөргүүлсэн хүн байхгүй байсан. ... “хоёулаа эмнэлэг явах уу” гэхээр нь “тэгье” гээд бид хоёр Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ... эмнэлэг дээр байсан цагдаад хүн мөргөсөн талаараа хэлэхэд ...ийг үлдээгээд намайг “яв” гэж хэлсэн.  Хэрэг гарсан газрын хажуу талаар нь гарахад гэрэлтүүлэг асаагүй харагдаж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 213-214-р хуудас/,

 

Гэрч Э....ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед охин ... гэрийнхээ гадаа нэг залуутай /.../ уулзаж байхаар нь очтол тэрээр “манай найз залуу хүн мөргөсөн байна” гэж хэлсэн. Охин ...ийн найз залуу ... саарал өнгийн “Приус-30” маркийн машинтай ирсэн ба машиных нь урд салхины шил хагарч цуурсан байсан. ...оос юу болсон талаар асуухад “би хүн мөргөөд зугтаад ирлээ” гэхээр нь “цагдаад хэл, эсхүл хоёулаа хамт цагдаа руу явъя” гэхэд “би өөрөө машинтайгаа цагдаа дээр очьё” гэхээр нь машиныг нь хашаандаа үлдээгээд ...ийг найз руу нь яриулаад түүний машинтай хамт явуулсан. Шөнө 04 цаг өнгөрч байхад цагдаа нар ирээд ...ийн машиныг аваад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 215-216-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №7154 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн нэр хаяг тодорхойгүй 50-55 настай эрэгтэйгийн гэх СО2485618 дугаартай хуруу шилтэй цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 1-р хавтас 144-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №7153 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “СО2485618” гэсэн серийн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “СО2485618” гэсэн серийн дугаартай хуруу шилтэй цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна.

Цусанд илэрсэн 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

Жич: Шинжилгээнд ирүүлсэн “СО2485618” гэсэн серийн дугаартай хуруу шилтэй цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл одоогоор тодорхойлох боломжгүй байна.

/50 мл-ээс багагүй хэмжээтэй шээс ирүүлсэн тохиолдолд боломжтой байна/ гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 145-146-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №7541 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх сорочкон цамц, фудволк болон брюкэн өмдөн дээр цус илэрсэн. Бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна.

2. Бусад хувцаснууд дээр цус илрээгүй. /хх-ийн 1-р хавтас 162-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №7542 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн үс нь эрэгтэй хүний үс байна.

2.  Уг үс нь ДНХ-ийн тогтцоороо биологийн 7154 дугаартай шинжилгээний объект болох нэр, хаяг нь тогтоогдоогүй эрэгтэй хүний цогцосноос авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 164-165-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №8083 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг саарал өнгийн ... улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашины жолоочийн эсрэг талын салхины шилэн дээрээс үс болон арьсны хэсэг илэрч байна. Автомашины бусад хэсэгт биологийн ул мөр илрээгүй.

2. Илэрсэн үс нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.

Илэрсэн арьс мэт зүйлийн ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, ТН01, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1P08 Penta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.

Хохирогч Ц....ын цусыг шинжилгээнд ирүүлээгүй байх тул харьцуулах боломжгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн арьс болон үс нь бүлгийн харъяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй. /хх-ийн 1-р хавтас 167-168-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн №4754 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг саарал өнгийн “Т.Приус-30” маркийн ... улсын дугаартай автомашины эд ангиудад хувцасны тасархай болон утаслаг сэмэрдэс байхгүй байна. /хх-ийн 1-р хавтас 169-170-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1568 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаачийн цогцост зүүн чамархай ясны цөмөрч, дээш суман заадас, доош суурийн зүүн дунд хонхор руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун дух, чамархай, баруун, зүүн дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх тархмал ялтаслаг хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн дух, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх тархмал няцрал, толгойн хуйхны дотор гадаргуу, ясны хальс, баруун, зүүн чамархайн булчингийн цус, хуралт, зүүн хацар, эрүүний язарсан шарх, дух, зүүн чамархай, баруун, зүүн тохой, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэний зулгаралт, зүүн мөр, зүүн бугалганы цус хуралт, баруун бугалга, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, баруун өвдөг, шилбэний цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл болох зүүн чамархай ясны цөмөрч, дээш суман заадас, доош суурийн зүүн дунд хонхор руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун дух, чамархай, баруун, зүүн дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх тархмал ялтаслаг хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн дух, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх тархмал няцрал, толгойн хуйхны дотор гадаргуу, ясны хальс, баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр зүүн чамархайн тус газарт хүч үйлчлэх үед үүсгэгдэх боломжтой байна. Бусад гэмтлүүдийн үүсгэгдсэн дарааллыг тогтоох боломжгүй.

4.  Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоодсонгүй.

5. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

6. Талийгаач нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 50 минутын цогцосны гадна үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байна.

7. Талийгаач нь ГССҮТ-н ЭЭМТ-н №08270 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. /хх-ийн 1-р хавтас 150-154-р хуудас/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №42228 дугаартай дүгнэлтэнд:

1. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд өнгө үзэмж муу ослын улмаас урд талын салхины шил зүүн хэсгээс бяцарч цөмөрч нилэнхүйдээ хагарсан, урд буфер зүүн доод хэсэгтэй 15-17см сэтэрч урагдсан, буферын зүүн доод хэсэгт байрлах дохионы гэрлийн гадна бүрхүүл хагарсан, баруун талын ухрах арааны гэрэл асахгүй, галын хор эмийн сан байхгүй байлаа. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -5.2мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.6кН, баруун талдаа 1.7кН, зөрүү нь 5.88% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.9кН, баруун талдаа 1.2кН, зөрүү нь 25% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 66600cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 608000cd (стандарт> 10000cd )байгаа нь стандартын шаардлага хангаж байна.

2. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд өнгө үзэмж муу ослын улмаас урд талын салхины шил зүүн хэсгээс бяцарч цөмөрч нилэнхүйдээ хагарсан, урд буфер зүүн доод хэсэгтэй 15-17см сэтэрч урагдсан, буферын зүүн доод хэсэгт байрлах дохионы гэрлийн гадна бүрхүүл хагарсан ашиглалтын явцад баруун талын ухрах арааны гэрэл асахгүй галын хор эмийн сан байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -5.2мм /стандарт +-0-5мм/ байна.

3. Ослын улмаас урд талын салхины шил зүүн хэсгээс бяцарч цөмөрч нилэнхүйдээ хагарсан, урд буфер зүүн доод хэсэгтэй 15-17см сэтэрч урагдсан, буферын зүүн доод хэсэгт байрлах дохионы гэрлийн гадна бүрхүүл хагарсан. Ослын өмнө ашиглалтын явцад баруун талын ухрах арааны гэрэл асахгүй галын хор эмийн сан байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -5.2мм зэрэг гэмтэлтэй байна.

4. Ослын өмнө ашиглалтын явцад баруун талын ухрах арааны гэрэл асахгүй, галын хор, эмийн сан байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -5.2мм зэрэг гэмтэлтэй байгаа нь осол гарахад нөлөөлөхгүй.

5. Хүчлүүрт шингэн тоормостой ABS системтэй. Тоормос бүрэн ажиллаж байна.

6. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системүүдийн үед автомашин тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугийн байдал автомашины хурд зэргээс хамаарч тоормосны тасалдсан мөр үүсэх боломжтой. /хх-ийн хх-ийн 1-р хавтас 156-160-р хуудас/,

Техникийн шинжээчийн №610 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.Приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ц.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:  а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 3. Тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй. /хх-ийн 1-р хавтас 172-р хуудас/,

2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №178 дугаартай магадлагаанд:

“Т.Приус-30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ц.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: a/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

 4. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. /хх-ийн 1-р хавтас 173-175-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн хх-ийн 1-р хавтас 3-7-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн хх-ийн 1-р хавтас 8-9-р хуудас/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн хх-ийн 1-р хавтас 10-13-р хуудас/,

Баримт бичиг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн хх-ийн 1-р хавтас 14-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн хх-ийн 1-р хавтас 15-р хуудас/,

Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн хх-ийн 1-р хавтас 16-р хуудас/,

Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн хх-ийн 1-р хавтас 17-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн хх-ийн 1-р хавтас 17-р хуудас/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн хх-ийн 1-р хавтас 140-р хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 1-р хавтас 32-122-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 1-р хавтас 179-182-р хуудас/

Амь хохирогчийн өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 223-246-р хуудас/, 

Шүүгдэгч Г....ийн хувийн байдалтай холбоотой баримтууд “Цагийн зүү инженеринг” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 126-р хуудас/, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 1-р хавтас 127-130-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 131-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 135-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 137-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.... нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны шөнө 02 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах “Мөнххада” ХХК-ийн урд замд “Тоёота Приус 30” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоож арга хэмжээ авна” гэснийг зөрчиж явган зорчигч Ц....ыг мөргөж амь насыг нь хохироосон,

Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч нар дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр охин Сүрэнжав над руу залгаад “аав Яармагт явж байгаад машинд мөргүүлээд Гэмтлийн эмнэлэгт байна. Хурдан хүрээд ир” гэхээр нь Дархан хотоос ирсэн. Намайг ирэхэд нөхөр маань Гэмтлийн эмнэлэгт ухаангүй байсан. Бид 9 хоног эмнэлэгт сахисан. Эмчилгээ сайн хийгдсэн ч гэмтэл нь хүнд байсан учраас үр дүнд хүрэлгүй нас барсан. Нөхөр маань нэг ч удаа бие өвдлөө гэж хэлж үзээгүй, эрүүл хүн байсан. Г....оос 14.700.000 авсан ба гомдолтой байна гэв.

 

          Гэрч Н....ийн …Би ... руу залгахад тэрээр “би осол гаргачихлаа” гэхээр нь “хүрээд ир” гээд дуудсан. ...ийг ирэхээр нь юу болсон талаар асуухад “сая Мөнххадагийн урд замд хүн мөргөчихөөд шууд хүрээд ирлээ” гэхээр нь “чи цагдаад мэдэгдсэн үү” гэхэд “мэдэгдээгүй” гэхээр нь “за тэгвэл цагдаад мэдэгдье” гэхэд “би машинаа барихаас айгаад байна” гэхээр нь машиныг хашаа руугаа оруулчихаад “чи тэгвэл яваад цагдаад мэдэгд” гэхэд “за” гээд явсан. Үүрээр цагдаа нар ирээд ...ийн машиныг аваад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 211-212-р хуудас/,

 

Гэрч О....гийн …...оос юу болсон талаар асуухад нилээн айж сандарсан байдалтай “найз нь сая хүн мөргөөд түргэн тусламж дуудаад ирэхгүй болохоор нь ослын газрыг орхиод явчихлаа” гэхээр нь ...той хамт ослын газарт очиход мөргүүлсэн хүн байхгүй байсан. …... эмнэлэг дээр байсан цагдаад хүн мөргөсөн талаараа хэлэхэд ...ийг үлдээгээд намайг “яв” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 213-214-р хуудас/,

 

Гэрч Э....ын …Охин ...ийн найз залуу ... саарал өнгийн “Приус-30” маркийн машинтай ирсэн ба машиных нь урд салхины шил хагарч цуурсан байсан. ...оос юу болсон талаар асуухад “би хүн мөргөөд зугтаад ирлээ” гэхээр нь “цагдаад хэл, эсхүл хоёулаа хамт цагдаа руу явъя” гэхэд “би өөрөө машинтайгаа цагдаа дээр очьё” гэхээр нь машиныг нь хашаандаа үлдээгээд ...ийг найз руу нь яриулаад түүний машинтай хамт явуулсан. Шөнө 04 цаг өнгөрч байхад цагдаа нар ирээд ...ийн машиныг аваад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 215-216-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №7154 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн нэр хаяг тодорхойгүй 50-55 настай эрэгтэйгийн гэх СО2485618 дугаартай хуруу шилтэй цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 1-р хавтас 144-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №7153 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “СО2485618” гэсэн серийн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн “СО2485618” гэсэн серийн дугаартай хуруу шилтэй цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна.

Цусанд илэрсэн 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

Жич: Шинжилгээнд ирүүлсэн “СО2485618” гэсэн серийн дугаартай хуруу шилтэй цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл одоогоор тодорхойлох боломжгүй байна.

/50 мл-ээс багагүй хэмжээтэй шээс ирүүлсэн тохиолдолд боломжтой байна/ гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 145-146-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №7542 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн үс нь эрэгтэй хүний үс байна.

2.  Уг үс нь ДНХ-ийн тогтцоороо биологийн 7154 дугаартай шинжилгээний объект болох нэр, хаяг нь тогтоогдоогүй эрэгтэй хүний цогцосноос авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 164-165-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №8083 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн мөнгөлөг саарал өнгийн ... улсын дугаартай “Тоёота Приус” маркийн автомашины жолоочийн эсрэг талын салхины шилэн дээрээс үс болон арьсны хэсэг илэрч байна. Автомашины бусад хэсэгт биологийн ул мөр илрээгүй.

2. Илэрсэн үс нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.

Илэрсэн арьс мэт зүйлийн ДНХ-ийн тогтоцыг аутосомын ДНХ-ийн D3S1358, ТН01, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1P08 Penta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA гэсэн локусын аллелиар тогтоов.

Хохирогч Ц....ын цусыг шинжилгээнд ирүүлээгүй байх тул харьцуулах боломжгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн арьс болон үс нь бүлгийн харъяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй. /хх-ийн 1-р хавтас 167-168-р хуудас/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1568 дугаартай дүгнэлтэнд:

1. Талийгаачийн цогцост зүүн чамархай ясны цөмөрч, дээш суман заадас, доош суурийн зүүн дунд хонхор руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун дух, чамархай, баруун, зүүн дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх тархмал ялтаслаг хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн дух, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх тархмал няцрал, толгойн хуйхны дотор гадаргуу, ясны хальс, баруун, зүүн чамархайн булчингийн цус, хуралт, зүүн хацар, эрүүний язарсан шарх, дух, зүүн чамархай, баруун, зүүн тохой, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэний зулгаралт, зүүн мөр, зүүн бугалганы цус хуралт, баруун бугалга, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, баруун өвдөг, шилбэний цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ.

3. Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл болох зүүн чамархай ясны цөмөрч, дээш суман заадас, доош суурийн зүүн дунд хонхор руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун дух, чамархай, баруун, зүүн дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорх тархмал ялтаслаг хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн дух, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх тархмал няцрал, толгойн хуйхны дотор гадаргуу, ясны хальс, баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр зүүн чамархайн тус газарт хүч үйлчлэх үед үүсгэгдэх боломжтой байна. Бусад гэмтлүүдийн үүсгэгдсэн дарааллыг тогтоох боломжгүй.

4.  Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоодсонгүй.

5. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ.

6. Талийгаач нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 50 минутын цогцосны гадна үзлэгээр нас бараад 2-3 цаг болсон байна.

7. Талийгаач нь ГССҮТ-н ЭЭМТ-н №08270 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. /хх-ийн 1-р хавтас 150-154-р хуудас/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №42228 дугаартай дүгнэлтэнд:

1. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд өнгө үзэмж муу ослын улмаас урд талын салхины шил зүүн хэсгээс бяцарч цөмөрч нилэнхүйдээ хагарсан, урд буфер зүүн доод хэсэгтэй 15-17см сэтэрч урагдсан, буферын зүүн доод хэсэгт байрлах дохионы гэрлийн гадна бүрхүүл хагарсан, баруун талын ухрах арааны гэрэл асахгүй, галын хор эмийн сан байхгүй байлаа. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -5.2мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.6кН, баруун талдаа 1.7кН, зөрүү нь 5.88% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0.9кН, баруун талдаа 1.2кН, зөрүү нь 25% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагад нийцэж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 66600cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 608000cd (стандарт> 10000cd) байгаа нь стандартын шаардлага хангаж байна.

2. Уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд өнгө үзэмж муу ослын улмаас урд талын салхины шил зүүн хэсгээс бяцарч цөмөрч нилэнхүйдээ хагарсан, урд буфер зүүн доод хэсэгтэй 15-17см сэтэрч урагдсан, буферын зүүн доод хэсэгт байрлах дохионы гэрлийн гадна бүрхүүл хагарсан ашиглалтын явцад баруун талын ухрах арааны гэрэл асахгүй галын хор эмийн сан байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -5.2мм /стандарт +-0-5мм/ байна.

3. Ослын улмаас урд талын салхины шил зүүн хэсгээс бяцарч цөмөрч нилэнхүйдээ хагарсан, урд буфер зүүн доод хэсэгтэй 15-17см сэтэрч урагдсан, буферын зүүн доод хэсэгт байрлах дохионы гэрлийн гадна бүрхүүл хагарсан. Ослын өмнө ашиглалтын явцад баруун талын ухрах арааны гэрэл асахгүй галын хор эмийн сан байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -5.2мм зэрэг гэмтэлтэй байна.

4. Ослын өмнө ашиглалтын явцад баруун талын ухрах арааны гэрэл асахгүй, галын хор, эмийн сан байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -5.2мм зэрэг гэмтэлтэй байгаа нь осол гарахад нөлөөлөхгүй.

5. Хүчлүүрт шингэн тоормостой ABS системтэй. Тоормос бүрэн ажиллаж байна.

6. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системүүдийн үед автомашин тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугийн байдал автомашины хурд зэргээс хамаарч тоормосны тасалдсан мөр үүсэх боломжтой. /хх-ийн хх-ийн 1-р хавтас 156-160-р хуудас/,

Техникийн шинжээчийн №610 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.Приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ц.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:  а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 3. Тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй. /хх-ийн 1-р хавтас 172-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Г.... нь “Тоёота приус-30” маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Мөн дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;” гэсэн заалтуудыг зөрчсөн. Амь хохирогч Ц.... нь осолд орох үедээ дунд зэргийн согтолттой байсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн 7153 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:  а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

 

Шүүгдэгч Г....ийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр, харин зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдсэн гэж үзнэ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г....ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Г.... болон түүний өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймд шүүгдэгч Г....ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн эхнэр Ц....г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Гэмт хэргийн улмаас Ц....ын амь нас хохирсон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заажээ.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.... шүүхийн хэлэлцүүлэгт “Г....оос 14.700.000 төгрөг хүлээж авсан тул мөнгөөр нэхэмжлэх зүйлгүй. Би гомдолтой байна” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г....ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Тухайн хэргийн хувьд нотолбол зохих байдлууд шалгагдан тогтоогдсон шүүгдэгч Г....ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г....ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах. Хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч О.Түвшинцэнгэлээс “шүүгдэгч Г....ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба шүүгдэгч Г.... нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц....д оршуулгын зардал 14.700.000 төгрөг төлсөн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан гэж үзэхгүй түүнчлэн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г....ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нөхцөл байдал болон шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гаргахад хохирогчийн согтуурсан үедээ замын зорчих хэсгээр буюу явган хүний гарцгүй газраар явсан хууль бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 2 жил хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г....ийн “В” ангилалын №1205041 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч Г.... нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ... ...ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилээр хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г....ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1350 нэгжээр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4  жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, Г....ийн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г....ид оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г....ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г....ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

            7. Шүүгдэгч Г.... нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г....оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц....д 14.700.000 /арван дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн Г....ийн “В” ангилалын №1205041 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г....ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР