Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/85

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн- Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Хохирогч Д.С-н, Н.Э,

Шүүгдэгч Х , түүний өмгөөлөгч Б.Итгэлт нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-н Х-д холбогдох эрүүгийн 1805028720872 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч халдвар судлаач мэргэжилтэй, ... эмийн санч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б-н овогт Х Х /РД:М3

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Х  нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч буюу 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол мед” эмнэлгийн эмийн санд иргэн Д.С-д “мөнгийг банкинд ажилладаг З эгчдээ 40 хувийн хүүтэй өсгөж өгнө” гэж 10 сая төгрөгийг Хаан банкны 5001339739 дугаартай дансаар, 4 сая төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч нийт 14 сая төгрөгний хохирол учруулан залилах гэмт хэргийг

Мөн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэн Н.Э-с “өдөрт нь буцаан өгнө” Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурван билэг их дэлгүүрийн зүүн талд байрлах Хаан банкны АТМ-ээр 10.500.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирол учруулж бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

урьдчилгаа мөнгө хэд болох юм бэ гэж асууж байсан, тухайн үед би урьдчилгаа 3.000.000 төгрөг болно гэж хэлж байсан. ...удалгүй хэд хоногийн дараа дахиж над руу залгаад машин авах больсон гэж хэлсэн. Надад ямар ч мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх 18-19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 125/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт авагдаагүй, эд хөрөнгө битүүмжпэгдээгүй, шүүгдэгчээс хохирогч Д.С-д 1.192.000 төгрөг, хохирогч Н.Э-т 6.297.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдлаа.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х ын нэр хөрөнгөөс 17.010.800 төгрөгийг гаргуулан 12.807.800 төгрөгийг хохирогч Д.С-д, 4.203.000 төгрөгийг хохирогч Н.Эн-т олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х  хохирлоо төлөхөө илэрхийлж байна гэх боловч хохирогч нарын хохирлыг бодитоор хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй байх тул түүнийг хохирогч нарын хохирлыг төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.       \

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 Дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8,

  1. 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
  1. Шүүгдэгч Б-н овогт Х-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н овогт Х-н Х-г 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Х ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт авагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс хохирогч Д.С-д 1.192.000 төгрөг, хохирогч Н.Э-т 6.297.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х ын нэр хөрөнгөөс 17.010.800 төгрөгийг гаргуулан 12.807.800 төгрөгийг ... тоотод оршин суух хохирогч Д.С-д, 4.203.000 төгрөгийг ... тоотод оршин суух хохирогч Н.Э-гт тус тус олгосугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х ыг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ