Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 471

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхзул  даргалж, шүүгч Л.Соёлмаа, шүүгч Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох  “ “Бугант гол” ХХК-ний тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулах, тамга тэмдэг ашиглан хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг таслан зогсоолгох”, *******, ******* аймгийн Улсын бүртгэл, ******* газарт холбогдох “******* аймгийн Улсын бүртгэл, ******* газрыг хамтран хариуцагчаар татаж, “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах, мөн “Бугант гол” ХХК-ний 50 хувийг ******* эзэмшдэг болохыг тогтоолгох” нэмэгдүүлсэн шаардлагатай, *******гийн сөрөг нэхэмжлэлтэй, *******од холбогдох “Бугант гол ХХК-ний 51 хувийн өмчлөгч нь , эрх залгамжлагч нь ийн төрсөн хүү болохыг тогтоолгон, өв залгамжлуулах өвлөх эрхийн гэрчилгээ” олгуулах, бие даасан шаардлага гаргасан ийн *******од холбогдох “*******од холбогдуулан “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах” нэхэмжлэлийн шаардлагуудтай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд:

               Нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч: Завхан аймаг, суманд 1960 онд төрсөн, дээд боловсролтой, ойн инженер  мэргэжилтэй, Улаанбаатар хот,   дүүрэг, *** дугаар хороо, **** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, “Буян од” ХХК-ний захирал ажилтай гэх

                                     овгийн

                                    регистрийн  дугаар:

 

               Хариуцагч, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Архангай аймагт 1958 онд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, аймаг, сум, *** дүгээр баг, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, хуульч өмгөөлөгч ажилтай

                                    овгийн  

                                   регистрийн дугаар:

       Нэхэмжлэгч ******* өмгөөлөгч: М.Гансүх

       Иргэдийн төлөөлөгч: Б.Орхонтуяа

       Нарийн бичгийн дарга Б.Янжинлхам  нар оролцов.

                                       

                                                       Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч: ******* шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: 

         ...Миний бие нь 2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн Ерөө сумын Бугант тосгоны төвд үйл ажиллагаа явуулдаг “Бугант гол” нэртэй 2 гишүүнтэй ХХК-ий 1 гишүүн болох  өөрийнх нь эзэмшдэг 50 хувийн хөрөнгө, хувьцааг нь худалдан авч нөгөө  гишүүн болох тэй хамтран ажиллаж эхлэсэн.

           Ингээд тухайн оныхоо 08 дугаар сарын 16-ны өдөр нь Улаанбаатар хотод өөр бизнесийн үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд “Бугант гол” ХХК-ийхаа 50 хувийг худалдахаар болж би өөрийн найз ад тодорхой хэмжээний мөнгө зээлж уг хөрөнгийг худалдан авахуулж ыг тус компаний 50 хувийн хөрөнгө оруулагч болгож, манай компани нь 2 гишүүнтэйгээр 50:50 хувийн хөрөнгө оруулалттайгаар “Мод тарих, ойжуулах, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, зүсмэл модон материал бэлтгэх” үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж байгаад манай компаний 50 хувийн хөрөнгө оруулагч маань 2014 оны 03 дугаар сард өвчний улмаас нас барсан.

           Талийгаачийг өнгөрснөөс хойш 4 сарын дараа миний бие талийгаачийн гэр бүлийн хүн болох *******тай уулзаж, талийгаач нь “Бугант гол” компаний 50 хувийн хөрөнгө оруулагч юм, одоо компаний дүрэм, МУ-ын хууль тогтоомжинд заасны дагуу бичиг баримтаа янзалж үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хангах талаар удаа дараа ярилцаж, ажилчдын хурлыг удаа дараа зарлан хуралдуулахад элдэв шалтаг тоочиж ирдэггүй, ирсэн үедээ асуудлыг шийдвэрлэхгүй удаашруулж хүндрэл учруулсан юм.

             Манай компаний гэрчилгээ, бичиг баримт, тамга, тэмдэг талийгаачид байсан бөгөөд түүний эхнэр ******* нь талийгаачийг өнгөрснөөс хойш тухайн компаний үйл ажиллагаанд оролцох эрхгүй атлаа бусдад “миний бие нь энэ компаний дэд захирал, гүйцэтгэх захирал” гэж ярьж компаний нэр, тамга, тэмдэг ашиглан бүтээгдэхүүн борлуулж, худалдан авч банкинд гүйлгээ хийх, бусдаар тайлан бланс гаргуулан гарын үсэг зурж хууль зөрчиж байна.

               Энэ асуудлын талаар удаа дараа хэлж, анхааруулж байсан боловч асуудлыг хүлээж авахгүй өнөөдрийг хүрч байна. Тийм учраас миний бие тус компаний 50 хувийн хөрөнгө оруулагч эзэмшигчийн хувьд мөн компаний ажилчдын нийтлэг эрх ашгийн үүднээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

  1. “Бугант гол” ХХК-ий тамга, тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх
  2. Тус компаний тамга, тэмдэг, бичиг баримтыг ашиглан хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү!... гэжээ. 

 

            Нэхэмжлэгч: ******* 2016 оны 05 дугаар сарын 24-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасан нэхэмжлэлдээ: 

        ...Талийгаач ын эд хөрөнгийг түүний хүү  өвлөхөөр гэрчилгээ гаргуулж, мөн Улсын бүртгэлийн хэлтсээс талийгаач нь 51 хувийг эзэмшигч, ******* миний биеийг “49 хувийг эзэмшигч” гэж гэж үндэслэлгүй лавлагааг гаргуулсан нотлох баримтыг нэхэмжлэгч миний бие  хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

         Учир нь:

          2004 онд “Бугант гол” ХХК-ний 50 хувийг би Даваасамбуугаас худалдан авч, хөрөнгө оруулагч эзэмшигч болсон. Үлдсэн 50 хувийг нь би ээс найз талийгаач ад мөнгө зээлдээд худалдан авч өгсөн. Ингээд бид хоёр шинээр компанийхаа хурлыг хийж, дүрмээ баталж, холбогдох баримтуудыг хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж, ******* аймгийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. ад өөрийн эзэмшлийн 50 хувиас 1 хувийг шилжүүлэн өгсөн  асуудал байхгүй. Энэ асуудлыг Улсын бүртгэлийн хэлтсээс асуухад  “манай программын алдаа болж буруу бүртгэгдсэн байна” гэдэг асуудлыг тавьсан. Ийм учраас анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагуудыг дэмжиж доорхи нэхэмжлэлийн шаардлагыг нэмж гаргаж байна.

          Нэхэмжлэлийн шаардлага:   

           ******* аймгийн Улсын бүртгэл, ******* газрыг хамтран хариуцагчаар татаж, “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах, мөн “Бугант гол ХХК-ний 50 хувийг ******* эзэмшдэг болохыг тогтоолгох”... гэжээ. 

 

           Хариуцагч: ******* 2015 оны 04 дүгээр сарын 09-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

  Нэг: “Бугант гол” ХХК-нийг Д.Даваасамбуу, нар нь 2000 онд үүсгэн байгуулж, захирлаар нь ыг томилсон ба нь компаний бүтэц, зохион байгуулалтыг эхнээс нь эмхэлж, цэгцлэх, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бие, сэтгэлээрээ идэвхи санаачлагатай оролцон, үйл ажиллагааг нь тасралтгүй, хэвийн явуулахад өөрийн хөрөнгө, хүчийг зориулан уг компанийг тасралтгүй 14 жил удирдан зохион байгуулан ажиллуулж байгаад  өвчний учир 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан.

  Үүсгэн байгуулагч нь тус компанид оруулсан өөрийн хөрөнгө, хувийг захирал ад 2003 оны 10 дугаар сард худалдсан ба ийн хувийг худалдаж авахад бидний мөнгө хүрэлцэхгүй байсан тул миний нөхөр нь *******оос тодорхой хэмжээний мөнгө зээлж авсан нь үнэн бөгөөд бид зээлсэн мөнгөө *******од 2 нугалж төлсөн.

         Харин үүсгэн байгуулагч Д.Даваасамбуугийн хөрөнгө, хувийг ******* худалдаж авсан гэж сонссон.

         Ийнхүү тус компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн 51.0 хувийг , 49.0 хувийг ******* эзэмших болсон. Үүнийг ******* аймгийн Татварын хэлтэс дэх  “Татвар төлөгчийн карт”-нд бичигдсэн тоо баримт нотолно.

         Хоёр: Тус компани нь хоёр гишүүнтэй бөгөөд , *******  нар юм.

   “Бугант гол” ХХК-ний хөрөнгийн 49.0 хувийг эзэмшигч ******* нь  ******* аймгийн Ерөө сумын Бугант тосгонд байдаг “Буян-Од” ХХК-ний захирал бөгөөд Улаанбаатар хотод суурин амьдардаг, “Бугант гол” ХХК-ний ногдол ашиг хуваарилах, мод модон материал хувьд нь хэрэгтэй болсон үедээ л Бугант тосгонд ирж, ашиг орлого болон модон материал авдаг, одоо ч энэ байдал үргэлжилсээр байна.

           Гэтэл “Бугант гол”  ХХК-ний 2 гишүүний нэг буюу компаний гүйцэтгэх удирдлага болох нь нас барж, компаний хөрөнгө оруулагч эзэмшигчдийн  хурлыг хийж, компаний ногдол ашиг хуваарилах боломжгүй болж, улмаар компаний хэвийн үйл ажиллагаа алдагдах, компаний хувь нийлүүлсэн хөрөнгө нэг хүний мэдэлд очин, үрэн таран болж болзошгүй болсон тул нөхөр ынхаа хөрөнгө оруулан олон жил зүтгэж, хөл дээр нь босгосон компанийг үгүй хийхгүй, ажил үйлсийг нь үргэлжлүүлэхээр ын эзэмшлийн хөрөнгийг төрсөн хүү т нь өмчлүүлж, эрх залгамжлуулах, өвлөх эрхийн гэрчилгээ авахаар холбогдох материалыг бүрдүүлэн  2014 оны 09 дүгээр сард нотариатчид хүсэлт гаргасан боловч тус компаний 49 хувийг эзэмшигч ******* тодорхойлолт шаардлагатай гэж хүсэлтийг  хүлээн аваагүй ба *******оос  тодорхойлолт гаргаж  өгөхийг удаа дараа хүсэхэд татгалзаж, үүнээс болж ын төрсөн хүү нь өв залгамжлах эрхээ эдэлж чадахгүй, зөрчүүлсээр өдий хүрч байна.

           ******* нь компаний хоёр гишүүний нэг буюу гүйцэтгэх удирдлага нас барсан нөхцөл байдлыг далимдуулан “өв залгамжлагчид нь тодорхой хувь гаргаж өгөхгүй байвал, хүү нь өв залгамжлах боломжгүй болж, энэ компани зөвхөн миний мэдэлд орж, компаний хувь нийлүүлсэн хөрөнгө, ашиг орлогыг  бүгдийг нь өөртөө авах болно” хэмээн ойлгож, компаний хувь эзэмшигчийн өв залгамжлагч нь гэрчилгээгээ хараахан аваагүй /хуульд заасан хугацааг хүлээж байхад/ эрх мэдлээ хэтрүүлэн дур мэдэн компаний дүрэм, холбогдох баримтуудыг өөрчлөхөөр хурал зарлан хуралдуулахаар улайрч байгаа нь болон “Би компанийг авч ажиллуулна, үйл ажиллагаагаа зогсоо, компаний тамга тэмдэг гэрчилгээ өг” гэж компаний эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа нь Улсын Компаний  тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60  дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 83 дугаар зүйлийн 83.2, 84 дүгээр зүйлийн 84.2, 84.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж байгаа үйлдэл юм.

           Мөн хүн чанараа алдсан ёс зүйгүй зан, үйлдэл ч гаргаж байна. Тухайлбал:

            Нөхөр маань нас бараад 7 хонож  байхад баахан бичиг цаастай ирж “Би энэ компанийг авч ажиллуулна” гэж,  хоёр сарын дараа буюу 2014 оны 5 дугаар сарын 15-нд дахин ирж “компаниа авна, үйл ажиллагаагаа зогсоо” гэж байсан бөгөөд “танай компанид шалгалт оруулна, чи тамга тэмдэг барих эрхгүй, луйвар хийж байна, ажилчдын хурал хурал хуралдуудна, авгай, нөхөр хоёр нэг компанид ажиллах ёсгүй” гэж загнаж байсан ба тэр ч битгий хэл намайг цагдаа дээр дуудан байцааж, “одоо хоёулаа үйлдвэрээ хаана, гэсэн бичиг хийж өг” гэж тулган шаардаж, үйлдвэр дээр бэлтгэсэн мод банз ачиж байхад  рчихээд “баримт болгож байна” гээд тойроод зураг аваад гүйгээд байдаг юм.

              ******* нь миний нөхөрт ч маш их дарамт үзүүлдэг байсан ба миний нөхрийг борлуулалтын мөнгөө нэхэхэд зодож, шүдийг нь цөм цохиж, эхнэр нь биднийг элдвээр доромжилж байсан удаа ч бий.  

              Гурав:  ******* нэхэмжлэлдээ “Манай компаний гэрчилгээ, бичиг баримт, тамга, тэмдэг талийгаачид байсан бөгөөд түүний эхнэр ******* нь талийгаачийг өнгөрснөөс хойш тухайн компаний үйл ажиллагаанд оролцох эрхгүй атлаа бусдад “миний бие нь энэ компаний дэд захирал, гүйцэтгэх захирал” гэж ярьж компаний нэр, тамга, тэмдэг ашиглан бүтээгдэхүүн борлуулж, худалдан авч банкинд гүйлгээ хийх, бусдаар тайлан бланс гаргуулан гарын үсэг зурж хууль зөрчиж байна” гэжээ.

           Компаний гэрчилгээ, бичиг баримт, тамга, тэмдэг компаний захиралд хадгалагдан, компаний үйл ажиллагаанд ашиглагдаж байх нь хууль ёсны бөгөөд захирал олон хоногоор эзгүй байх  үед болон улмаар нас барсан тохиолдолд компаний үйл ажиллагааг хэвийн явулахын тулд захирлыг иртэл, захирал шинээр томилогдох хүртэл Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар  компаний эрх бүхий албан тушаалтны хувьд  дэд захиралд шилжин, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2-т заасан үүргийг гүйцэтгэж байгаа юм.

           Захирал нас барсан гээд компаниа хааж, үйлдвэрлэлээ зогсоох хэрэг үү!        “Бугант гол” ХХК-ний дотоод журмын 2.1.1-д “байгууллагыг ерөнхий захирал удирдана” гэсэн байдаг ба 2000 онд ыг захирлаар томилон, компанийг удирдуулж  байсан юм.

            Мөн журмын 2.1.3-т “Байгууллагын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг үйлдвэрлэл хариуцсан захирал удирдан явуулна”, 2.1.5-д “Үйлдвэрлэлийн тухайн шатны захирал, даргыг ерөнхий захирал томиолж, чөлөөлнө”, 3.1.1-д “Захирал  нь хөдөлмөрийн  тухай хууль, бусад хууль тогтоомжинд  нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал захирамж гаргана” гэсэн заалтыг үндэслэн компаний захирлын 2012 оны 3-р сарын 20-ны өдрийн тушаалаар намайг “үйлдвэр хариуцсан дэд захирлаар томилсан ба энэ тушаал одоо болтол хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул би компаний үйлдвэрлэл үйл ажиллагааг удирдан явуулж байгаа юм. 

            Мөн журмын 6.1-д “Байгууллагын тамга, тэмдэгийг ерөнхий захирал барих ба эзгүй үед нь үйлдвэрлэл эрхэлсэн захирал барина”, 7.1-д “Удирдах дээд  байгууллагатай харьцах, бусад байгууллага, харъяа газар, иргэдтэй харьцах, байгууллагын ажилтаны хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг ерөнхий захирал, үйлдвэрлэл эрхэлсэн гүйцэтгэх захирал хариуцна” гэсэн байдаг.  

         ...******* нь компаний төлөөлөн удирдах зөвлөл /тус компани нь төлөөлөн удирдах зөвлөлгүй/ болон гүйцэтгэх удирдлагын гишүүн ч биш компаний хөрөнгөнөөс хувь эзэмшигч, эрх бүхий албан тушаалтны хувьд  компаний үйл ажиллагаанд хөдөлмөрөөрөө тусалдаггүй юм аа гэхэд сэтгэл санаагаараа дэмжиж баймаар байтал, харин ч эсэргээрээ компаний үйл ажиллагааг зогсоож улмаар компаний ажилчдын нийтлэг эрх ашгийг  хохироох гэсэн зан авир гаргаж байгаад маш их гайхаж байна.

            Дөрөв.

             ******* нь компаний бэлтгэсэн мод, банзыг борлуулчихаад мөнгийг нь компанид өгдөггүй...

            Талийгаач Ч.Шаравцамц “******* Улаанбаатарт зочид буудал бариулсан. Тэрэнд л компаний мөнгийг ашиглаад өгөхгүй байна” гэж ярьдаг байсан...

          ...“Бугант гол” ХХК-д өөрийн хөрөнгө оруулан эзэмшигч, тус компаний захирал асан ын өв зөлгөмжлагч “өв залгамжлалын гэрчилгээгээ аваагүй байгаа, үүнтэй холбогдон тус компаний захирлыг шинээр томилох тухай хувь эзэмшигчдийн хурлын шийдвэр болон урьд нь тус компаний тушаалаар томилогдсон үйлдвэрлэл хариуцсан дэд захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай компаний захирлын тушаал гараагүй, компанид ямар ч хохирол учраагүй, компани хэвийн үйл ажиллагаа явуулж байхад компаний үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, тэнд ажиллаж байгаа 20 гаруй хүний эрх ашгийг бодсон ч 2 гишүүнтэй компаний зөвхөн нэг гишүүн болох ******* нэхэмжлэлээр “Бугант гол” ХХК-ний тамга, тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг компаний дэд захирлаас хураан авч, *******од шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

       ...Иймд ******* нэхэмжлэл нь Компаний тухай хуулийн 86 дугаар   зүйлийн 86.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.5 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчиж байх тул , Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх  заалтыг үндэслэн  хэргийг бүхэлд  хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж байна... гэжээ.  

 

           Нэхэмжлэгч: ******* 2015 оны 04 дүгээр сарын 09-нд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

           Нэхэмжлэлийн шаардлага: Өв залгамжлуулах, өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах тухай.

           Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй холбогдуулан энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

  “Бугант гол” ХХК-нийг Д.Даваасамбуу, нар нь 2000 онд үүсгэн байгуулж, захирлаар нь ыг томилсон ба нь компаний бүтэц, зохион байгуулалтыг эхнээс нь эмхэлж, цэгцлэх, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бие, сэтгэлээрээ идэвхи санаачлагатай оролцон, үйл ажиллагааг нь тасралтгүй, хэвийн явуулахад өөрийн хөрөнгө, хүчийг зориулан уг компанийг тасралтгүй 14 жил удирдан  зохион байгуулан ажиллуулж байгаад  өвчний учир 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан.

           Үүсгэн байгуулагч нь тус компанид оруулсан өөрийн хөрөнгө, хувийг захирал ад  2003 оны 10 дугаар сард худалдсан.

           Харин үүсгэн байгуулагч Д.Даваасамбуугийн хөрөнгө хувийг ******* худалдаж авсан гэж сонссон. Ийнхүү тус компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн 51.0 хувийг , 49.0 хувийг ******* эзэмших болсон.

           Үүнийг ******* аймгийн Татварын хэлтэс дэх “Татвар төлөгчийн карт”-нд бичигдсэн тоо баримт нотолно.

           ******* би тай 1994 онд гэр бүл болж, бидний  дундаас 3 хүү төрсөн бөгөөд аас “Бугант гол” ХХК-д оруулсан хөрөнгийн 51.0 хувийг ын төрсөн хүү,  Шаравжамцын Батдэлгэрт өмчлүүлж, эрх залгамжлуулах, өвлөх эрхийн гэрчилгээ авахаар холбогдох материалыг бүрдүүлэн  2014 оны 09 дүгээр сард нотариатчид хүсэлт гаргасан боловч тус компаний 49.0 хувийг эзэмшигч ******* тодорхойлолт шаардлагатай гэж хүсэлтийг  хүлээн аваагүй ба *******оос  тодорхойлолт гаргаж  өгөхийг удаа дараа хүсэхэд, тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзаж, улмаар компаний хөрөнгийг ганцаараа өмчлөх гэсэн ёс зүйгүй, хууль бус үйлдлээс болж ын төрсөн хүү нь өв залгамжлах эрхээ эдэлж чадахгүй, зөрчүүлсээр өдий хүрч, улмаар  компаний ноогдол ашгаас хувиа  ч авч чадахгүй байна. 

          Иймд энэхүү нэхэмжлэлээрээ дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд:

  1. нь “Бугант гол” ХХК-ний хөрөнгийн 51.0  хувийг эзэмшигч болохыг тогтоолгох
  2. ын төрсөн хүү ийг өв залгамжлахад шаардлагатай тодорхойлолтыг *******оос гаргуулах.
  3. аас “Бугант гол” ХХК-д оруулсан хөрөнгийн 51.0 хувийн өмчлөгч, эрх залгамжлагч ын төрсөн хүү,  Шаравжамцын Батдэлгэр болохыг тогтоолгон, өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах... гэжээ. 

         Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         миний бие *******од холбогдуулан дараах бие даасан шаардлагыг гаргаж байна.

          Миний эцэг нь 200 оноос эхлэн 14 жилийн турш “Бугант гол” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд 2003 оны 10 дугаар сард хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Бугант гол” ХХК-ний 50 хувийн хувьцаа эзэмшигч нь компаний гишүүнээс гарч өөрийн эзэмшлийн 50 хувийг миний талийгаач эцэг ад худалдсанаар миний эцэг нь  тус компаний хөрөнгө болон хувьцааны 50 хувийг эзэмшигч болсон юм.

         2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус компаний хувьцаа эзэмшигч нар болох Д.Даваасамбуу, нар байлцан хувьцаа эзэмшигчдийн хурал хийж Д.Даваасамбуу нь төрийн албанд ажиллах болсонтой холбогдуулан компаний бүрэлдэхүүнээс гарч өөрийн эзэмшлийн хөрөнгөнөөс  Т-130 бульдозер, ЗИЛ-130 маркийн машиныг авч үлдэх үлдэх хөрөнөгийг *******од шилжүүлснээр “Бугант гол” ХХК-ий хувьцаа эзэмшигчдэд оногдох хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөж 50.86 хувь, ******* 49.14 хувийг тус тус эзэмших болж улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.

          Эцгийн мааань нас барснаас хойш тус компаний орлогч захирлаар ажиллаж байсан миний ээж ******* нь тус компаний тамга тэмдэгийг хадгалж, үйл ажиллагааг нь чадан ядан явуулж байсан болно.

           ******* нь компаний өдөр тутмын үйл ажиллагаанд огт оролцдоггүй мөртлөө аавын минь амьд сэрүүндээ хийж бүтээсэн модон материалыг авч борлуулаад олсон ашгаа өөртөө авч байсан бөгөөд аавыг минь нас барснаас хойш компанийг ганцаараа захирч ашиг орлогыг нь авахын тулд тамга тэмдэг, бичиг баримт, түүгээрч байрахгүй 50 хувийн хувьцааг эзэмшихээр улайран хөөцөлдөж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

         “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигч байсан нь нас барснаар түүний эзэмшиж байсан хувьцаа болон оногдох хөрөнгө нь талийгаач ийн хууль ёсны өв залгамжлагч болох төрсөн хүү надад өвийн журмаар шилжиж миний бие  “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмших эрхтэй болсон.

           Миний бие *******од холбогдуулан “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна... гэжээ. 

 

          Нэхэмжлэгч: ******* 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх  хуралдаанд  гаргасан тайлбартаа: 

      ...Би хариуцагчтай анхнаасаа ярилцаад “шүүхээр энэ асуудлыг шийдүүлэлгүй хоорондоо ярьж тохиролцъё” гэсэн боловч миний саналыг хүлээж аваагүй. Анх компани 2 гишүүнтэй байсан, нэг нь нас барсан. Ингээд үлдсэн 1 гишүүн нь компаний үйл ажиллагааг явуулах байтал Б.Бадамнямбуу гэх хүн талийгаачийг нас бараад удаагүй 14 хоногийн дараанаас эхлээд л шууд компаний борлуулалтыг хийж эхэлсэн. Гэхдээ хариуцагчийг “үйлдвэр эрхэлсэн захирал” гэсэн тушаал байдаг боловч тэр тушаалыг надтай ярилцаж байгаад гаргах байсан гэж би бодож байна.  Иймээс би тэр тушаалд итгэхгүй байна. Хариуцагч надад хэлэхдээ “2 тушаал байгаа” гэж хэлсэн тэр нь “гүйцэтгэх захирлын тушаал” байдаг гэж надад хэлсэн.  Гэвч тэр тушаал нь хавтаст хэрэгт ирээгүй байна. За дараагийн асуудал нь талийгаач Шаравжамц нь энэ компаний захирал байсан эсэх нь мөн эргэлзээтэй. 2001 оны захирлын тушаал байдаг боловч тухайн үед компаний захирлууд өөр хүмүүс байсан. 2004 оноос талийгаач Шаравжамц бид 2 эзэмшигч болсон боловч бид 2 тушаал гаргасан зүйл байхгүй.  Би яагаад одоо шүүхэд хандаж байгаа гэхээр бас хүний ёс жудаг гаргаж хүлээж хариуцагч болон өмгөөлөгчид нь учир байдлыг хэлж байсан боловч учраа олоогүй ээ. 

            Тэгээд сүүлд нь хариуцагч тал “шүүхээр шийдүүл” гэсэн.  Тэр 49%, 51% гэдэг асуудал миний хийсэн зүйл биш, энэ их сонин байгаа. Гэтэл би энэ асуудлыг нь сөхөхөөр эргээд над руу  гүтгэх байдалтай болсон. Тэгэхээр нь би буулт хийгээд 1% юм чинь гэтэл компаний техник, тоног төхөөрөмж бүгд компаний өмч биш болсон. Үйл ажиллагаа явуулдаг  бүх техник нь хариуцагч талын  хөрөнгөөр авсан болж таарсан. Тэгээд энэ асуудлаас болж энэ маргаан үүссэн байгаа. Ингээд хувьцааны талд дээр тодруулахаар Улсын бүртгэлийн байгууллага  дээр очиж лавлахад намайг “та бол хууль ёсны  хүн байна, гэхдээ та албан ёсоор албан бичгээр ханд” гэсний дагуу хандахад хяналтын байцаагч нь хариуцагч талыг 2-3 удаа дуудахад нэг ч удаа очоогүй гэсэн. Ингээд л аргаа бараад шүүхэд хандаж байна. Талийгаачийг нас барснаас хойш  миний  хувьд  компаний ямар нэгэн үйл ажиллагаа болон борлуулалт, ногдол ашгийг хүртэх эрх минь хязгаарлагдаж дундаас нь нэг хүн гарч ирээд манай компаний тамга, тэмдэгийг ашиглаад тайлан, тушаал шийдвэр гаргаад 1 жил 6 сар гаруй хугацаа болж байна.

           Нэхэмжлэлийн шаардлага нь:

            1-рт: Миний хувьд албан ёсны эзэмшигч учраас компаний тамга, тэмдгээ өөртөө авмаар байна

            2-рт: хариуцагч тамга, тэмдэг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа тул тэрхүү үйл ажиллагааг нь зогсоолгох

          3-рт: 49% 51% гэснийг албан ёсоор тогтоож өгнө үү!

           *******гийн сөрөг нэхэмжлэлийн тухайд гэвэл эрх залгамжлах авах асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргалаа гэж ярьж байна. Өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй гэж ч байна. Энэ асуудлын талаар хариуцагч надтай нэг удаа ч уулзаагүй. Намайг зөвшөөрөхгүй байна, тодорхойлолт гаргаж өгөхгүй байна гэж байна. Ийм  юм яригдаагүй. Ингэж гүтгэж болохгүй байх. Миний хувьд би хаана, хэнд ямар бичиг хийж өгөх ёстой юм бэ? Өмчлөх эрхийн тал дээр бол миний хувьд ямар нэгэн бичиг өгөх шаардлагагүй байх гэж бодож байна. Хуулиндаа байгаа өөрсдөө хүсэлтээ гаргаад өгөх юм бол Улсын бүртгэлийн байгууллага, нотариатаас гэрчилгээг нь гаргаад өгчих байх... гэжээ.    

 

           Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         ...Миний бие “Бугант гол” ХХК-тай  2004 оны 01 дүгээр сарын 16-нд тус компаний хувьцаа эзэмшигч байсан хувьцааны 50 хувийг худалдаж авснаар холбогдсон. Мөн оны 08 дугаар сард Шаравжамц 50 хувийг худалдаж авсан. Ингээд бид 50:50 хувийн эзэмшигч болохоо харилцан ойлголцож хамтран ажилласан. 2005 онд талийгаач өөрөө байхгүй улсын шинэчилсэн бүртгэлд бид гарын үсгээ зураад архивт материалаа өгч 50:50 хувийн эзэмшигчээр бүртгүүлсэн. 2013 онд Шаравжамц нас барснаар энэ хувьцааны маргаантай асуудал гарч ирсэн.  Тэгээд ******* “цаашдаа хуулийн дагуу 50:50 хувийн хувьцаагаа эзэмшээд хамтарч ажиллая” гэдэг саналаа тавиад бүтэн нэг жил хүлээсэн. Энэ хугацаанд өмгөөлөгчтэйгөө уулзаж ярилцаж байсан. Гэтэл надад мэдэгдэлгүйгээр энэ компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж тамга тэмдгийг ашиглан мод, модон материалыг зарж хувьдаа ашиглаж эхэлсэн.

            Мөн компаний хувьцаа нь 49:51 гэсэн харьцаатай гэсэн асуудал гарч ирсэн. Энэ талаар Улсын бүртгэлийн хэлтэст албан ёсоор хандаж тэдний байцаагч нар болон өмгөөлөгч *******г удаа дараа дуудсан боловч ирэхгүй энэ асуудлыг шийдэхгүй байсан нь шүүхэд хандах нэг шалтгаан болсон.

           ******* надтай харьцахаа больж “Өмгөөлөгч бүх асуудлыг шийднэ. Тиймээс нэг ч зүйл дээр гарын үсэг зурахгүй” гэсэн. Шүүхэд хандаад байтал 2015 онд намайг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан. “Худал материал гаргаж шүүхийн шийдвэр гаргуулахыг хүслээ” гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллага намайг дуудан тайлбар авч шалгасан.  Цагдаад асуудлыг шалгаж байхад  Цэнд гэдэг хүн тайлбар өгөхөөс татгалзсан байдаг. Учир нь гэхээр “Би  гэж хүнд 50 хувийн хувьцаа зарсан болохоос Шаравжамц гэж хүнд зараагүй” гэсэн байдаг. Яагаад ийм тайлбар өгсөн юм бол гээд бодоод материалыг шалгаад үзэхээр Цэнд албан ёсоор тухайн үеийн тэмдэглэлд гарын үсэг зураагүй байдаг. Цаашдаа найзын хувьд хэрхэн харж үзсэнийг би мэдэхгүй. Цэндээс худалдаж авсан гэдэг материалд гарын үсэг нь  хэн ч харсан биш гэдэг нь харагддаг.

           Дараа нь татварт хувь хүнээр бүртгэсэн тоо байдаг тэр нь архивын материалтайгаа эрс зөрдөг. Тэгэхээр анхнаасаа би биш тэд өөрсдөө хурлын тэмдэглэлээсээ эхлээд, татварын материалыг яаж бүрдүүлснийг мэдэхгүй бүрдүүлсэн.

          Миний тавьж байгаа шаардлага бол :

           Нэгдүгээрт: ******* гэж хүн “Бугант гол” ХХК-тай ямар холбоотой болохыг тогтоолгох,

           Яагаад энэ тамга тэмдгүүдийг ашиглаад байна гэхээр өөрийгөө захирал гэж хэлж байгаа захирлын суудлыг тавьж өгсөн юм бол Шаравжамц гэж хүн 4 жил тогтоолын дагуу гүйцэтгэх захирал нь байсан. Түүнээс хойш захирал гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр захирал биш хүн дахиад нэг захирал томилоод эхнэрээ захирал гэж томилох нь үндэслэл муутай гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн захирлыг томилоход би өөрөө оролцох ёстой.

           Дээрээс нь яагаад “тамга тэмдэг ашиглаж” байна гэхээр бүхэл бүтэн 4 жил 50 хувийн хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг зөрчиж нэг хүн дундаас нь луйвардаж энэ компанийг  ажиллуулж ашиг орлогыг нь авчихаад одоо болохоор  намайг  “компанийг авах гэж байна” гэж байна.  Тухайн компанийн тамга тэмдэг дундаа ч юм уу, байх ёстой гэж харж байгаа.

           Хоёрдугаарт: энэ компанийн үйл ажиллагаа буруу байна уу, зөв байна уу гэдгийг тогтоож өгнө үү гэж байгаа.

           Нэмэгдүүлсэн нэхэмжлэлд “49:51 гэж яриад байна” энэ бол худлаа энэ тухай архивын материалд тодорхой байгаа. Намайг “компанийг ганцаараа эзэмших гэлээ” гэсэн надад  компаний үйл ажиллагааг яаж явуулах, хэн ажиллуулах, ямар оролцоотой байх талаах ямар ч санал тавиагүй. Харин ч 4 жил ******* гэж хүн хууль бусаар эзэмшиж байна.

            Мөн надад холбогдуулан ******* сөрөг нэхэмжлэл,  нь нэхэмжлэл гаргахдаа компаний 51 хувийн хувьцаа эзэмшигч гэдгээ тогтоолгох,  тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг юм билээ. Түүний төрсөн эх ******* нь  энэ компаний тамга, тэмдэгийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа, тамга тэмдэг нь төрсөн эхийн нь мэдэлд байж, тайлан бланс гаргаж ажиллаж байгааг мэдмээр юм даа. Иймд энэ нэхэмжлэл нь надад холбоогүй гэж бодож байна.

          Би анх гаргасан  1-рт  миний хувьд албан ёсны эзэмшигч учраас компаний тамга, тэмдгээ өөртөө авмаар байна

         2-рт: хариуцагч тамга, тэмдэг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа тул тэрхүү үйл ажиллагааг нь зогсоолгох

         3-рт: 49% 51% гэснийг албан ёсоор тогтоож өгнө үү!  гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... 

       

            Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний хувьд хариуцагчаар татагдсан ******* гэж хүний хууль ёсны эрх ашгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхлэн оролцсон. Энэ хэрэг гурван шатны шүүхээр хэлэлцэгдээд хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанаар оруулж энэ хэргийг ер нь хууль бус шийдвэрлэсэн, хэргийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож ахин шийдвэрлүүлэхээр буцаасан ийм хэрэг байна. Энд Улсын дээд шүүхийн тогтоолын хянах хэсгийг танилцуулах хүсэлтэй байна. /Улсын дээд шүүхийн тогтоолын хянах хэсгийг уншин сонсгов./ ийм дүгнэлтийн үндсэн дээр энэ хэргийг дахин хянан хэлэлцэж байгаа гэж ойлгож байна. Улсын дээд шүүхийн тогтоол гарснаас хойш жил гаран үргэлжлээд явж байна. Талуудын хүсэлт зэргээс болоод удааширч байна.

Миний хувьд өмгөөлөгч хүний хувьд хариуцагч ******* эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа мөн *******гийн төрсөн хүү болох  энэ хэрэгт өөрийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасны дагуу шүүх захирамж гарган ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Х.Бадамнямбуу,  хоёр нь ээж хүү хоёр учир ашиг сонирхлын хувьд нэгдмэл учраас нэг хүнээр төлөөлүүлж байгаа гэж ойлгож байна.

              Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг миний ойлгож байгаагаар 4 төрлийн нэхэмжлэлийн шаардлага байна гэж ойлгож байна.  

            1.******* гэж хүнээс “Бугант гол” ХХК-ийн тамга тэмдэг, бичиг баримтыг гаргуулъя гэж байна. Сая ярихдаа нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой бус ойлгомж муутай ярилаа. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлагаа дутуу ярилаа мөн нэхэмжлэлийн шаардлагад огт ороогүй зүйл ярилаа.  Яагаад гэхээр ******* гэж хүнийг “Бугант гол” ХХК-тай ямар холбоотой болохыг тогтоолгоё гэж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлага огт гараагүй байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхой ярих хэрэгтэй мөн ойлгомжтой байх ёстой.

       Миний ойлгож байгаагаар нэгдүгээрт *******гаас “Бугант гол” ХХК-ийн тамга, тэмдэг бичиг баримтыг гаргуулъя, хоёрдугаарт *******гийн хууль бус үйл ажиллагааг зогсооё гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сүүлд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэхэмжлэгч тал юу хүсээд байна гэхээр ******* аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрыг хамтран хариуцагчаар татаад “Бугант гол” ХХК-ийн хувьцаа буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах мөн “Бугант гол” ХХК-ний 50 хувийг ******* эзэмшдэг болохыг тогтоолгох гэсэн дөрвөн төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж би ойлгож байна.  

               Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлага бол *******гаас “Бугант гол” ХХК-ийн тамга тэмдэг бичиг баримтыг гаргуулъя гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл ******* гэж хүнд нэхэмжлэл гаргаж байх үед бичиг баримт, тамга тэмдэг байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талийгаач Шаравжамцын хүү  өв залгамжлах эрхийн гэрчилгээ авч тухайн гэрчилгээгээр“Бугант гол” ХХК-ийн 50 хувийг эзэмшигч болох нь тогтоогдсон. Тиймээс нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь ******* биш. Өнөөдрийн байдлаар 51 хувийн хувьцаа эзэмшигч Шаравжамц гэж хүн нас бараад түүний хүү Ш.Батгэрэл өв залгамжлалаар 51 хувийг эзэмшиж байгаа учраас тухайн тамга, тэмдэг т шилжсэн бичиг баримт нь мөн байгаа.  Тиймээс *******гаас “Бугант гол” ХХК-ийн тамга, тэмдэг бичиг баримтыг гаргуулна гэдэг бол үндэслэлгүй. Нэгэнт өв залгамжлах эрх нээгдэж шилжсэн бол тухайн хүний эрх үүрэг бүгд өв залгамжлагчид шилжинэ. Үүний дагуу  гэж хүн тамга, тэмдэг, бичиг баримтаа авсан.

              Одоо ******* байхгүй. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь ******* биш  байх магадлалтай. Гэтэл ийг хамтран хариуцагчаар татаагүй. Тиймээс тамга, тэмдэг гаргуулах асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

               Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд *******гийн “хууль бус үйл ажиллагааг зогсооё” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл ямар хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа нь тодорхой бус байна. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт огт байхгүй. ******* нь Шаравжамцыг нас барснаас хойш өв залгамжлалаар эрх шилжих хүртэл яагаад үйл ажиллагаа явуулж байсан бэ гэхээр Шаравжамц нь “Бугант гол” ХХК-ийн захирлаар 14 жил ажилласан. 14 жил энэ компанийн үйл ажиллагааг явуулж энэ компанийг удирдаад, ашиг орлого олоод явж байсан харин ******* гэж хүн Улаанбаатар хотод оршин суудаг “Бугант гол” ХХК-ийн үйл ажиллагаанд огт оролцодгүй.

“Бугант гол” ХХК-ийг 2000 онд Даваасамбуу, Цэнд гэж 2 хүн үүсгэн байгуулсан. Цэнд гэж хүн нь 2004 оны 4 сард компанийнхаа бүрэлдэхүүнээс гараад өөрийн эзэмшиж байсан 50 хувийг Шаравжамцад шилжүүлсэн байдаг.  2004 оны 8 сард Даваасамбуу мөн компанийн бүрэлдэхүүнээс гарч өөрийн эзэмшиж байсан 50 хувийг *******од шилжүүлсэн.

Ингэснээрээ Даваасамбуу, Цэнд нар компанийн бүрэлдэхүүнээс бүрэн гарч Шаравжамц, ******* гэж хоёр хүний мэдэлд шилжсэн. Шаравжамц нь 2004 оноос 2014 он хүртэл “Бугант гол” ХХК-ийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж байсан. Ингээд удирдаж байх явцдаа өөрийн эхнэр *******г 2012 оны 03  дугаар сарын 20-ны өдөр 10 тоот тушаал гарган үйлдвэр хариуцсан дэд захирлаар томилсон байдаг. Энэ тушаалын дагуу ******* нь энэ компанийн дэд захирлаар ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэ тушаалыг хүчингүй болгосон ямар нэг эрх зүйн акт гараагүй. ******* нь энэ тушаалын үндсэн дээр дэд захирлын хувьд өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж байна. Би энэ хүнийг хувьцаа эзэмшигч гэж маргаагүй. Энэ хүн хувьцаа эзэмшигч биш. Гэхдээ дэд захирлын үүргийг гүйцэтгэдэг гэдэг нь энэ тушаалйн хуулбараас харагдаж байна.

            Яг ямар үйл ажиллагааг нь хууль бус гэж үзэж байгаа нь тодорхой бус түүнийгээ нотлож чадахгүй байна. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

            Гуравдах  нэхэмжлэлийн шаардлага буюу нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь ******* аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрыг хамтран хариуцагчаар татаад “Бугант гол” ХХК-ийн хувьцаа буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байна.                  

            Энэ нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн харьяалалд хамаарахгүй байна. Хэрэв үнэхээр буруу бүртгэгдсэн гэдгийг засуулж даалгах гэж байгаа бол энэ шаардлага захиргааны хэргийн шүүхэд хамаарна. Тиймээс энэ асуудлыг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх боломжгүй. Сая ярихдаа 51 хувийг эзэмшдэг ямар ч баримт байхгүй ор үндэсгүй намайг гүтгэсэн гэж байна. Хэрэв гүтгэсэн юм бол юуг засуулах гээд байгаа вэ? 51 хувь, 49 хувь гээд Улсын бүртгэлд бүртгэсэн байгаа гээд  нэхэмжлэгч тал 49 хувийг эзэмшдэг, хариуцагч ******* 51 хувийг эзэмшдэг гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна. Нэхэмжлэгч тал энэ хувьцааны бүртгэл буруу болсон гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд одоо засуулъя гэж байна гэж би ойлгож байна. Улсын бүртгэлд даалгах эсэх асуудлыг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх ёстой.

            “Бугант гол” ХХК-ийн 50 хувийг ******* эзэмшдэг болохыг тогтоолгох гэдэг дээр тайлбар хийхэд ******* анхнаасаа Даваасамбуу гэж хүнээс 50 хувийг шилжүүлэн авахад “Бугант гол” ХХК-ийн бүх гишүүдийн хурлын 2004 оны 01 сарын 16-нд үйлдэгдсэн хурлын гишүүдийн хурлын тэмдэглэл байдаг./уншин сонсгов/. Тухайн гишүүдийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр компанийн хувьцаа нь хуваагддаг. Анх Даваасамбуу, Цэнд гэж 2 хүн хөрөнгөө 50:50 хувь гаргаад үүсгэн байгуулсан ба Даваасамбуу нь компанийн бүрэлдэхүүнээс гарахдаа хоёр техникээ аваад гарсан. Тийм учраас энэ хоёр хүнд ноогдох хувьцааны хэмжээ багасаж, авсан хөрөнгийн хэмжээ нь хасагдаж *******од очих хувь нь 49 хувь болж, Шаравжамц гэдэг хүнд 51 хувь нь болж өөрчлөгдсөн. Үүн дээр үндэслээд Шаравжамц нь 2005 онд “Бугант гол” ХХК-г шинээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Бүртгүүлэхдээ Үндэсний татварын албанаас авсан баримт дээр үүсгэн байгуулагч нарын хөрөнгийн хэмжээ гээд үүн дээр Шаравжамцын эзэмших нийт хөрөнгийн хэмжээ компанийн нийт хөрөнгө болох 25.436.300 төгрөгөөс 12,500.000 төгрөг, ******* эзэмших хэмжээ нь нэг хувиар багассан хэмжээгээр бүртгэгдсэн байдаг. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахдаа судлуулна.

Ингээд энэ хоёр бүртгэл зөрүүтэй байсан учраас Шаравжамц нь 2005 онд компанийн хувьцаа шинэчлэн бүртгүүлэхдээ 51:49 гэсэн хувийг бүртгүүлсэн байдаг. Гэтэл ******* үүн дээр маргаад 50 хувийн эзэмшигч байна гээд байгаа үндэслэлгүй гэж үзэж байна.

******* хэлэхдээ “Бугант гол” ХХК үйл ажиллагаа явуулаад ашиг орлого олоод байна гэж байна энэ хүн тус компанийн үйл ажиллагаанд ерөөсөө оролцдогүй. Хэрэв оролцдог бол өнөөдөр ямар үйл ажиллагаа, ямар бүтээгдэхүүн борлуулсаны хичнээн төгрөгийг ашиг авах гээд байгаа талаараа тодорхой ярих хэрэгтэй. Тодорхой бус байна. Яах гэж тэр тамгыг авах гээд байгаа вэ? Улсын дээд шүүхийн хуралдаан дээр хүртэл энэ хүнээс асууж байсан. Энэ хүн хариулж чадаагүй. Тамгыг авах гээд байгаагийн учир юундаа байгааг ойлгохгүй байна. Яагаад ******* тамга авах ёстой вэ? 51 хувиа болиод 50 хувь гэж бодоход хүртэл яагаад энэ хүн авах ёстой гэж вэ? Энэ компани одоо компанийнхаа хуулиар хурлаа хийгээд хэн нь захирлаа хийх, ашгаа яаж хуваах гээд бүх асуудлаа шийдвэрлэж тохиролцох боломжтой. Компаний тухай хуулиар бүх асуудлыг зохицуулаад байхад ганц гишүүнтэй хэл амаа ололцож чадахгүй одоо тамгаа авна гээд байна. ******* тамга авах талаар энэ компаниас гарсан ямар ч шийдвэр байхгүй.

             Харин нарийн ярихад талийгаач Шаравжамц гэж хүн энэ компанийн тамгыг 14 жил бариад үйл ажиллагааг нь явуулсан. Талийгаач нас барснаар түүний тамга барих эрх нь өв залгамжлалаар хууль ёсны дагуу түүний төрсөн хүү болох т шилжсэн. Хууль ёсны дагуу өвийг хүлээж аваад, нас барсан хүний үйл ажиллагааг үргэлжлүүлээд явж байгаа хүү нь барих ёстой болохоос яагаад ******* барих ёстой гэж вэ? Энэ хүн ямар шалтгаанаар ямар үндэслэлээр энэ компанийг авах гээд байгаа вэ гэдгээ тайлбарлаж чадахгүй байна. ******* надад хэлэхдээ “Энэ хүн манай тамгыг хурааж аваад манай бүх үйл ажиллагаа, санхүүг бариад бид нарт юу ч өгөхгүйгээр талийгаачийг амьд байхад зүссэн банз болон бусад зүйлсийг Улаанбаатар луу авч яваад зарж үрээд нэг ч төгрөгийн ашиг өгөөгүй” гэсэн. Би *******гийн ярьсан зүйлийг л дамжуулж байна.  ******* хэлэхдээ “Сүүлийн хэдэн жил В.Буягтогтох маш их хэмжээний зүсмэл банзыг Улаанбаатар хот руу авч явсан. Түүнийгээ зарж борлуулаад нэг ч төгрөгийг ашиг өгөөгүй. Бид хоёрын хооронд маш их мөнгөний тооцоо байгаа” гэж ярьдаг гэхдээ энэ талаар одоо энэ нэхэмжлэл дээр яриагүй. Ерөнхийдөө бол ******* нь авсан юмыг нь авч яваад зарж идээд сууж байдаг. Компанийн үйл ажиллагаанд огт оролцдогүй байж одоо компанийн үйл ажиллагаанд хяналт тавья, олсон мөнгөнөөс ашиг авъя” гэсэн ийм л ойлголттой байна гэж хуульчийн хувьд үзээд байна. Иймээс шүүхэд гаргасан энэ 4 нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...

          ...******* энэ хэргийн хариуцагч биш,  яагаад гэвэл  энэ хүн “Бугант гол” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш. Хувьцаа эзэмшигч биш этгээдийг яагаад хувьцааны асуудал дээр хариуцагчаар татаад байна вэ? Хэрэв татах гэж байгаа бол ийг татах хэрэгтэй өв залгамжлалаар тодорхой болсон байгаа... Хамтран хариуцагчаар татах боломж бол байгаа. Өв залгамжлалаар бүх эрх т шилжсэн ...”  гэв.

 

                         Хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судалж

                                                        Үндэслэх нь:

 

             Нэхэмжлэгч ******* нь ******* холбогдуулан  “Бугант гол” ХХК-ний тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулах, тамга тэмдэг ашиглан хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, мөн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн Улсын бүртгэл, ******* газарт холбогдох “******* аймгийн Улсын бүртгэл, ******* газрыг хамтран хариуцагчаар татаж, “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах, “Бугант гол” ХХК-ний 50 хувийг ******* эзэмшдэг болохыг тогтоолгох” гэсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна. Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч ******* нь *******од холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “ нь “Бугант гол” ХХК-ийн хөрөнгийн 51 хувийг эзэмшигч болохыг тогтоолгох, эрх залгамжлагч нь ын хүү ий болохыг тогтоолгон, өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах тухай”сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан ийн *******од холбогдуулан “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

           Шүүх зохигчдоос гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

          1.******* нь “Бугант гол” ХХК-ны захирлын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” 10 дугаар тушаалаар *******г “Үйлдвэр хариуцсан дэд захирал”-аар томилон ажиллуулсан тушаал / хх-ийн 1-17 тал/ нь хэдийгээр нотариатаар гэрчлүүлсэн боловч тамга тэмдэггүй, гарын үсэг нь тодорхойгүй, “Бугант гол” ХХК-ний “Хөдөлмөрийн дотоод журам” /хх-ийн 1-35-36 тал/ зэрэг нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаагүй, дээрх нотлох баримтын эх хувийг талууд гаргаж өгөөгүй  байх тул нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй гэж үзнэ.

       “Бугант гол” ХХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг ******* хууль бусаар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

       Үүнд:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  “... эрх залгамжлагч нь тодорхой болсон, компаний тамга тэмдэг, бичиг баримтыг хүү хүлээлгэн өгсөн, тийм учраас ******* энэ хэрэгт ямар ч хамааралгүй, гт холбогдуулан нэхэмжлэл гаргах ёстой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өгнө үү” гэж байгаа боловч шүүхэд нэхэмжлэл гарах үед буюу 2015 онд ******* уг компаний үйл ажиллагааг гүйцэтгэн эрхэлж, санхүүгийн болон модон материалын гүйлгээ хийж тайлан  баланс гаргаж, ажиллаж байсан болох нь “Бугант гол” ХХК-ний 2014, 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “Бугант гол” ХХК-ний тамгыг дарж, “ерөнхий нягтлан бодогч”, “захирал–г” гэсэн нэршлээр ******* гарын үсэг зурж тайлан гаргаж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж ажиллаж  байсан  / хэргийн 1-р хавтасын 232-250 хуудас/  болох нь хэрэгт авагдсан дээрх баримтаар нотлогдож байна.

            Тус “Бугант гол” ХХК нь хоёр гишүүнтэй, компаний нэг гишүүн болох Ч.Шаравцамц нь 2014 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нас барсан, компанид оруулсан түүний эзэмших хувийг хэн эрх залгамжлан авах, цаашид компаний үйл ажиллагааг хэн хариуцан ажиллах нь тодорхойгүй, компанийн нэг гишүүн болох  ******* нь тухайн компаний 50 хувийг эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хувьд тухайн компаний үйл ажиллагаанд оролцох, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нөхөн томилох зэрэг үйл ажиллагааг явуулахаар компаний тамга тэмдэг, бичиг баримтыг “хадгалж байгаа гэх” *******г нэр зааж хариуцагчаар тодорхойлон “Бугант гол” ХХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг  хууль бусаар эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгааг зогсоолгох тухай  нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй  байх тул Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15-д “...гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг  зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй” гэсний дагуу   “Бугант гол” ХХК-ний гүйцэтгэх удирдлага болох *******гийн тамга тэмдэг ашиглан тайлан баланс гаргах, санхүүгийн гүйлгээ хийх зэрэг үйл  ажиллагаа  явуулах бүрэн эрхийг зогсоож, компаний тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг компаний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, компаний 50 хувийн хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч *******од шилжүүлэн, цаашид Компаний тухай хуулийн 77 дугаар  зүйлийн 77.5-д ”...Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол удаан хугацаагаар үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон...эсхүл нас барсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг орлох этгээдийг нөхөн сонгууль хүртэл төлөөлөн удирдах зөвлөл түр томилж болно...” зааснаар бүх гишүүдиийг хурлыг хуралдуулж компаний үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ..

 

           2.“Бугант гол” ХХК-нийг анх 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хувь нийлүүлэгч , Д.Даваасамбуу нар нь 25.436.360 төгрөгийн дүрмийн сантайгаар, уг дүрмийн сангийн хэмжээ нь хувь нийлүүлэгч тус бүр 12718180.00 төгрөг буюу тэнцүү хэмжээгээр тус бүр 50, 50 хувийн хөрөнгө оруулалтайгаар хувь нийлүүлэгчдийн хурлаас үүсгэн байгуулж, компаний гүйцэтгэх захирлаар тус компаний гишүүн биш ыг ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 58-60 дугаар хуудас/

         Ийнхүү уг компаний үйл ажиллагаа явуулж байгаад 2004 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус компаний бүх гишүүдийн хурал хуралдаж, уг хуралд хувь нийлүүлэгч Д.Даваасамбуу, нар оролцон “компаний гишүүний чөлөөлөх ба нөхөн сонгох тухай” асуудлыг хэлэлцэн Д.Даваасамбуу нь төрийн тусгай албанд томилогдон ажиллах болсон тул “... компаний гишүүнээр *******ыг элсүүлж, хөрөнгө оруулалтын хэлбэрээр компаний 50 хувийг  эзэмшүүлэх...” нь зүйтэй гэж үзэж, тус хуралдаанаас “ *******ыг “Бугант гол” ХХК-ны гишүүнээр  2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн бүртгэж, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгох, “*******ыг тус компанид оруулсан хөрөнгө оруулалт 12718180 төгрөгтэй тэнцэх компаний 50 хувийн хувь эзэмшигчээр батлахаар” тус тус шийдвэрлэснээр уг компаний 50 хувийн хувь эзэмшигч, мөн нь тус компаний2004 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар компаний нэг гишүүн болох нь компаний гишүүнээс чөлөөлөгдөх болсон  тул мөн өдөр  “Бугант гол” ХХК-ний гишүүнээр бүртгэгдэж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд сонгогдон, тус компанид оруулсан 12718180 төгрөгтэй тэнцэх компаний 50 хувийн хувь эзэмшигчээр батлагдан, *******, нар нь “Бугант гол” ХХК-ний үйл ажиллагааг явуулж эхэлснээр 2005 оны 10 дугаар сарын 24-нд шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн болох нь ******* аймгийн “Бугант гол” ХХК-ийн 2004 оны 01 дүгээр сарын 16-н, 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, “Бугант гол” ХХК-ийн дүрэм /ХХ-ийн 1-75-79 тал/ зэргээр нотлогдож байна. 

      “Бугант гол” ХХК-нь хувь нийлүүлсэн хоёр гишүүний нэг буюу нас барж, уг компаний бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орсноор *******, *******, бие даасан гуравдагч этгээд нар нь компаний хувьцааны хэдэн хувийг эзэмшдэг болох тал дээр маргаан үүссэн байна.

            Энэ нь ...”Бугант гол” компаний 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж цахим санд бүртгэгдэхдээ ******* 12500 мянган төгрөг буюу 49.14 хувь, нь 12936 мянга төгрөг буюу 50.86 хувь гэж бүртгэгдсэнээс үүссэн бөгөөд энэ цахим бүртгэл нь тухайн хариуцсан ажилтны буруугаас болсон гэж үзэн Улсын ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1768 дугаартай дүгнэлтэнд:

“...”Бугант гол” ХХК-ний үүсгэн байгуулагчдын эзэмшиж буй хувьцааны хувь хэмжээг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд буруу бүртгэсэн болох нь тогтоогдож байна.

                 Иймд “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан “Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээлэлийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд бичгэн хэлбэрийн мэдээлэл нь эх сурвалж болно” гэсэн заалтыг баримтлан:

                “Бугант гол” оноосон нэртэй, 2602172 регисртийн болон улсын бүртгэлийн 1311002056 дугаар бүхий хязгаарлагдмал хариуцлагатай компаний үүсгэн байгуулагч ын эзэмшлийн хувьцааны хэмжээг 50, үүсгэн байгуулагч Чимэддоржийн Шаравжамцын эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 гэж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим санд залруулга хийх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг /хэргийн 2-р хавтасны 136-р хуудас/ дүгнэлтийг гаргасан байна.

Дээрх улсын байцаагчийн 1768 дүгнэлтийг  *******, бие даасан гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 570 дугаартай захирамжаар бүрэлдхүүнтэй шинжэээчээр “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар”-ыг томилон  2017 оны 04 дүгээр сарын 11-нд гарсан “Шинжээчийн дүгнэлт”-дээ: 

           ...1. “Бугант гол” ХХК-ний хувьцаа эзэмшигч нарын хурлын протоколоор *******, нар нь компаний тус бүр 50:50 хувийг эзэмшихээр шийдвэрлэсэн нотлох баримт, “Бугант гол” ХХК-ний дүрмийн сангийн бүрдэлт нь 25436360 төгрөгийг тэнцүү хэмжээгээр эзэмшихээр тодорхойлсон нь хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхойлогдож байна.

            2. Улсын байцаагч Э.Цэлмэгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1769 тоот дүгнэлт нь Улсын бүрттэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасан... ыг баримталсан нь хуульд нийцсэн байна...” / хэргийн 2-р хавтасны 148-149-р хуудас/ гэсэн дүгнэлт гаргаснаар  *******ыг “Бугант гол” ХХК-ний хувьцааны 50 хувийг эзэмшигч болохыг давхар нотолсон байх тул *******ыг “Бугант гол” ХХК-ний хувьцааны 50 хувийг эзэмшигч болох нь нотлогдож байна гэж үзнэ.

            Иймд нэхэмжлэгч *******  “...*******, ******* аймгийн Улсын бүртгэл, ******* газарт холбогдох “******* аймгийн Улсын бүртгэл, ******* газрыг хамтран хариуцагчаар татаж, Бугант гол ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах, мөн “Бугант гол ХХК-ний 50 хувийг ******* эзэмшдэг болохыг тогтоолгох” нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсэг болох ... “Бугант гол” ХХК-ний 50 хувийг ******* эзэмшдэг болохыг тогтоож, “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс *******ыг “Бугант гол” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Иргэдэд үйлчлэх авто машин “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”-аар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

     3.Бие даасан шаардлага гаргасан ийн *******од холбогдуулан гаргасан “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах” нэхэмжлэл гаргасан байна.

      ******* “Бугант гол” ХХК-ний 50 хувийн эзэмшигч болох нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Шинжээчийн дүгнэлт”, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс *******ыг “Бугант гол” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Иргэдэд үйлчлэх авто машин “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа” зэргээр нотлогдсон,  “тамга тэмдэгийг өөрийн эзэмшилд авах”  гэсэн шаардлага нь *******од хамааралгүй, “компаний тамга тэмдэг нь ******* хадаглагдаж байгаа“ гэсэн  байх тул дээрхи нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

       4.Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч ******* шүүхэд *******од холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “ нь “Бугант гол” ХХК-ийн хөрөнгийн 51 хувийг эзэмшигч болохыг тогтоолгох, эрх залгамжлагч нь ын хүү болохыг тогтоолгон, өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

      “Бугант гол” ХХК-ний  гишүүн байсан Ч.Шаравцамцын эзэмших 50 хувийг хуулиар буюу гэрээслэлээр эзэмших эрх нь эхнэр ******* болон түүний төрсөн хүүхдүүдэд нь нээлттэй бөгөөд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д  “... хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана”, мөн хуулийн 531.2-д “ хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдснээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэсэн хуулийн дагуу холбогдох газарт хандаж өвлөх эрхийн гэрчилгээг авах эрхтэй, өөрөөр хэлбэл “өвлөх эрхийн гэрчилгээ” нь  эрх бүхий байгууллага, эрх бүхий субьектээс хуулийн дагуу олгох бичиг баримт байх бөгөөд хүү нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Өвлөх эрхийн гэрчилгээ”  авсан хууль ёсны өв залгамжлагч болсон байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд *******ыг “Бугант гол” ХХК-ийн 50 хувийн хөрөнгө оруулагч /хувьцаа эзэмшигч/  болохыг тогтоож, “Бугант гол” ХХК-ний гүйцэтгэх удирдлага болох *******гийн тамга тэмдэг ашиглан тайлан баланс гаргах, санхүүгийн гүйлгээ хийх зэрэг үйл  ажиллагаа  явуулах бүрэн эрхийг зогсоож, компаний тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг компаний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, компаний 50 хувийн хөрөнгө оруулагч /хувьцаа эзэмшигч/, *******од шилжүүлэн, бүх гишүүдиийг хурлыг хуралдуулж компаний үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй.

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс *******ыг “Бугант гол” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Иргэдэд үйлчлэх авто машин “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”-аар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлснээр хэрэгсэхгүй болгох,

нь /талийгаач/ “Бугант гол” ХХК-ийн хөрөнгийн 51 хувийг эзэмшигч биш болох нь  ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хувийн хэрэгт авагдсан үндсэн баримтыг үндэслэн гаргасан улсын бүртгэлийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1769 дугаартай ”Бугант гол” ХХК-ийн бүртгэлд залруулга хийх тухай” дүгнэлт, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Шинжээчийн дүгнэлт” зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Өвлөх эрхийн гэрчилгээ”  авсан хууль ёсны өв залгамжлагч болсон байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага зэргийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг нь шүүх хуралдаанд оролцохгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн хүсэлт шүүхэд гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4,8, 34 дүгээр зүйлийн 34.1, 106 дугаар зүйлийн 106.2, Компаний тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д зааснаар   “Бугант гол” ХХК-ний тамга тэмдэг, гэрчилгээ, бичиг баримтыг гаргуулах, тамга тэмдгийг *******гаас гаргуулан, *******од шилжүүлж, компаний тамга тэмдэг ашиглан санхүү, бараа материал худалдан авалт, борлуулалтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар  зогсоохыг ******* даалгасугай.

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Компаний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар *******ыг “Бугант гол” ХХК- ий 50 хувийн эзэмшигч мөн болохыг тогтоож, “Бугант гол” ХХК-ний хувьцааг буруу бүртгэсэн бүртгэлийг засуулж, зөвтгөж бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн “шаардлагыг биелүүлснээр”, бие даасан шаардлага гаргасан ийн *******од холбогдуулан гаргасан “Бугант гол” ХХК-ний 51 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох, тус компаний тамга тэмдэг, бичиг баримтыг өөрийн эзэмшилд авах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-т  *******гийн *******од холбогдуулан гаргасан “ нь  “Бугант гол” ХХК-ний хөрөнгийн 51.0  хувийг эзэмшигч болохыг тогтоолгох, ын төрсөн хүү эрх залгамжлахад шаардлагатай  тодорхойлолтыг *******оос гаргуулах, аас “Бугант гол” ХХК-д оруулсан хөрөнгийн 51.0 хувийн өмчлөгч, эрх залгамжлагч ын төрсөн хүү, Шаравжамцын Батдэлгэр болохыг тогтоолгон,өвлөх эрхийн гэрчилгээ олгуулах...”  гэсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас *******гаас  70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.4-т зааснаар  шүүх  хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан авахыг анхааруулсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн   шүүхэд давж заалдах эрхтэй .

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МӨНХЗУЛ 

                           БҮРЭЛДЭХҮҮН  ШҮҮГЧИД                                 Л.СОЁЛМАА

                                                                                                        Д.МӨНХЦЭЦЭГ