Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                     Хэргийн индекс: 114/2020/0009/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Т.Төмөрчөдөрийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 15-р хороо, Жаргалан хотхоны 5-30 тоотод байрлах “Би Эс майнинг” ХХК-ийн

Хариуцагч:Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

 

Нэхэмжлэлийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар “Отрын бүсийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоолын “Би Эс Майнинг” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмал ашиглалтын MY-015646  тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн газартай хэсэгчлэн давхцаж буй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч           Б.Баднайсүрэн                                          

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Б.Мөнхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Би Эс майнинг” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл журмын дагуу Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын нутагт Шайзгайтын гол нэртэй газарт 235.65 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-015646 тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дугаар шийдвэрээр шилжүүлснийг бүртгэж авсан болохыг Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн дагу умэдэгдэл хүргүүлэх тухай 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 7/105 тооот албан бичгээр мэдэгдсэн бөгөөд энэ үеэс Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 “ тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрхэ, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг, гэсэн заалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон.

Манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-015646 тоот тусгай зөвшөөрөл нь анх 2001 онд “Моручи” ХХК-д Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутагт Шайзгайтын гол нэртэй 500.55 га талбай ашигт малтмалын хайгуулын XV-003246 тоот тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээсэн бүхий л үүрэг, хариуцлагыг биелүүлж ирсэн бөгөөд дээрх талбайд геологи хайгуулын олон сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэсэн байсан. Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутагт Шайзгайтын гол нэртэй 500.55 га талбай ашигт малтмалын хайгуулын XV-003246 тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хууль заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүхий йл үүрэг хариуцлагыг биелүүлэн ажиллаж, улмаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, улмаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн уг зөвлөлийн 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ХХ-06-02 тоот дүгнэлтээр хайгуулын ажлын үр дүнгийн тайланг баталгаажуулсан.

Уг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 05 дугара сарын 28-ны өдрийн ХХ-06-02 тоот дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын /хуучин нэрээр / 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нөөц бүртгэх 254 дүгээр тушаалаар улсын Геологийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн. 2010 оны 08 дугаар сард Ашигт малтмалын хайгуулын XV-003246 тоот тусгай зөвшөөрлийн талбайд  ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Геологи, уул уурхай кадастрын хэлтэс хуульд заасан жрумын дагуу хянан үзэж, уг хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр Дархан Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдын нутагт Шайзгайтын гол нэртэй 500.55 га талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-045646 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшсэн.

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи уул урухайн кадастрын хэлтсээс “Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “...энэ хуулийн 4.1-т заасан гзрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицолуудыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн бөгөөд дээрх солбицолуудыг бүртгэсний дараа танай компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-015646  тоот тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчилэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байгаа учраас манай компанийн дээрх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан.

Геологи уул уурхай, уурхайн кадастрын хэлтсээс санал болгосон үйл ажиллагаа явуулах цорын ганц арга буюу Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан Ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулах буюу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2013 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 302 дугаар шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж 500.55 га талйбагаас 56.95 га талбай хүтэл багассан талбайд үлй ажиллагаа явуулах боломж л үлдсэн. Энэхүү нөхцөл байдлыг манай компанийн зүгээс эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргиийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШЗ2018/6141 дүгээр “Захиргааны хэрэг үүсгэх” тухай захирамж гарч шүүх дээр маргаан үүссэн байна. Энэхүү Захиргааны хэрэгт тус шүүхээс Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтэст 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/2137 дугаар нотлох баримт гаргуулах тухай албан тоот илгээсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 8/1415 дугаар албан бичгээр хариу тайлбар болон баримтууд ирүүлэхдээ манай гаргаж буй талбайн зарим хэсгийг “Отрын бүс”-ийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болохыг мэдлээ.

Ингэхдээ Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар тогтоолоор Шайзгайт нэртэй газрыг Отрын бүс-ийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар авсан нь манай компанийн гол нөөц баилагдсан, хайгуулын ажил хийгдсэн талбайтай хэсэгчилэн давхцуулж авсан байна. Хамгийн гол нь иухайн хэсэг газар нь Отрын бүс байх боломжгүй, өндөр уул, ойн модтой хэсэг бөгөөд манай компани нь тус хэсэгт газарт далд аргаар байгаль орчин, ой модонд сөрөг нөлөөгүй аргаар олборлолт явуулах ТЭЗҮ-г эрх бүхий байгуулагаар батлуулсан.

Манай компанийн зүгээс уг Отрын бүсд авсан тогтоолтой өнөөдрийг хүртэл танилцаагүй, мэдээгүй байна, аваагүй байна.

Ийнхүү маш их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж хайгуулын ажил хийгдэж нөөц нь тогтоогдсон, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөөөр орж ТЭЗҮ батлагдаж, эдийн засгийн эргэлтэд орж бэлэн болсон газрыг ийнхүү үндэслэлгүйгээр Отрын бүс болгосон байх тул Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар тогтоолоор “Отрын бүсийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоолын “Би Эс Майнинг” ХХК-д ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмал ашиглалтын MV-015646  тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн газартай хэсэгчилэн давхцаж буй холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийн Хурлаар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар тогтоолоор Отрын бүсийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоолыг баталсан байна. Уг тогтоолоор Ашигт малтмалын газарт хуулийн дагуу хүргүүлэхийг сумын Засаг даргад даалгаж, сумын Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/1563 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байна. Уг тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газруудыг кадастрын бүртгэлд авсан тухай ашигт малтмалын газрын 2016 он 02 дугаар сарын 23-ны өдрийн 6/1273 дугаар албан бичгээр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдэгдсэн байна. Бүртгэлд авах тухайн үед хууль зөрчсөн аж ахуй нэгж байгуулагын эзэмшилд ашиглалтын газартай давхцалтай талаар асуудал яригдаагүй бүртгэгдсэн байна.

“Би Эс майнинг” ХХк нь нэхэмжлэлдээ Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан “Ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай давхцаагүй хэсэг үйл ажиллагаа явуулах буюу Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 302 дугаар шийдвэрээр манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж 500.55 га талбайгаас 56.95 га талбай хүртэл багасссан гэж бичсэн байна. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн тогтоол нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр батлагдаж “Ашигт малтмалын газар” кадастрын бүртгэлд авсан тухай 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 6/1273 албан тоотоор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдэгдсэн байх тул “Би Эс майнинг” ХХК-ийн талбай багассан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 22/68 дугаар тогтоолтой хамааралгүй болохыг нотолж байна. Иймд “Би Эс майнинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө

 

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Би Эс майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 22/68 дугаар “Отрын бүсийн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай” тогтоолын “Би Эс Майнинг” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмал ашиглалтын MY-015646  тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн газартай хэсэгчлэн давхцаж буй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Би Эс майнинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113. зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргагч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНЧИМЭГ