Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 259

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2017/00259

Улаанбаатар хот

 

 

   Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан      би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Голомт банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр ХД, 84 байр, 24 тоотод байрлах “Хатагтай фүүдс” ХХК,

Хариуцагч:  Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, Хасбаатарын гудамж, 32-22 тоотод оршин суух Боржигон овогт Туваанжавын Тулга /РД:ЦБ71041473/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, үйлдвэр хд, Орчлон 84 байр, 24 тоотод оршин суух Батгаа овогт Туваанжавын Батжаргал /РД:ЦБ77012677/ нарт  холбогдох                                   

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 268 533 690 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Т.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “Хатагтай фүүдс” ХХК нь 2014 оны 05 сарын 16-ны өдөр ЗГ1805039481 дугаарт гэрээгээр 250 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатайгаар зээлж авсан. ЗГ1805039481 дугаарт Зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ1805039481 дугаарт барьцаат батлан даалтын гэрээгээр Туваанжав овогтой Тулгын өмчлөлийн БГД, 19 хороо, 4 хороолол, 58 байрны 57 тоот, 3 өрөө орон сууц, ЗБ1805039381А дугаарт барьцаат батлан даалтын гэрээгээр Туваанжав овогтой Батжаргалын өмчлөлийн СБД, 15 хороо, шарга морьт, 3 хэсгийн 25 тоотод орших 128 м.кв талбай бүхий хувийн сууц, Туваанжав овогтой Батжаргалын өмчлөлийн СБД, 15 хороо, шарга морьт, хэсгийн 25 тоотод орших Зуслангийн зориулалттай газрыг тус тус барьцаалсан болно.      Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2016 оны 12 сарын 16-ны өдрийн байдлаар зээл, зээлийн төлбөрийг 549 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 245 557 598.17 төгрөг, зээлийн хүү 21 315 997.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 660 094.46 төгрөг, нийт 268 533 690.06 төгрөгийг төлөөгүй тул Зээлийн гэрээний 4.2.1 дэх заалт, МУ-ын ИХ-ийн 284-р зүйлийн 284.1-д заасныг тус тус үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 268 533 690.06 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг зээлдэгчийн барьцаалсан хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Иймд “Хадагтай фүүдс” ХХК-иас 268 533 690 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгийг худалдсан үнэ зээлийн гэрээний үүргийн төлбөрт хүрэлцэхгүй бол бусад хөрөнгөнөөс нь хангуулах тухай шийдвэрт зааж өгнө үү гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч “Хатагтай фүүдс” ХХК, Т.Тулга, Т.Батжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 268 533 690 төгрөг  гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Тулга, Т.Батжаргал нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэлийг хариуцагч “Хатагтай фүүдс” ХХК-нд холбогдуулан шийдвэрлэсэн болно.  

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч “Хатагтай фүүдс” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан байна.  

Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд “...1.Хариуцагч “Хатагтай фүүдс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгтэй 268 533 690.06₮ нэхэмжилснийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрөв.

2.Зээлийн гэрээний үүрэгт 268 533 690.06 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 10- ны дотор бүрэн төлөхөөр тохиролцов.

3.Зээлийн гэрээний үүрэгт 268 533 690,06 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны дотор төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох СБД 15-р хороо шарга морьт 3-р хэсэг 25 тоотод орших 128 м.кв хувийн сууц, СБД 15-р хороо шарга морьт 3-р хэсэг 25 тоотод орших 675м.кв зуслангийн зориулалттай газар, БГД 19-р хороо 4 хороолол 58-р байр 57 тоот ү-2205001127 тоот дугаартай 3 өрөө орон сууц зэргээр үүргийн  гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов” гэжээ.

Иймд зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 268 533 690 төгрөгийг хариуцагч “Хатагтай фүүдс” ХХК нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 268 533 690 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.    

                                                                                               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Голомт банкны нэхэмжлэлтэй, хариуцагч “Хатагтай фүүдс” ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 268 533 690 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 268 533 690.06 төгрөгийг хариуцагч маргаагүйгээр хүлээн зөвшөөрч, уг 268 533 690 төгрөгийг 2017 оны 2 сарын 10-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч “Хатагтай фүүдс” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 15-р хороо шарга морьт 3-р хэсэг 25 тоотод байрлах, 128 м.кв хувийн сууц, Сүхбаатар дүүргийн 15-р хороо шарга морьт 3-р хэсэг 25 тоот 675м.кв зуслангийн зориулалттай газар, Баянгол дүүргийн 19-р хороо 4 хороолол 58-р байр 57 тоот Ү-2205001127 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц зэргийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Голомт банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 500 619 төгрөгийн 750 309 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансаас 750 309  төгрөг, хариуцагч “Хатагтай фүүдс” ХХК-иас 750 309 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Д.ХУЛАН