Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 499

 

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2017/00499

Улаанбаатар хот

 

 

      Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

 биелүүлснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ЭТНО, “Пийс таур” барилга, 7 давхар, 705 тоотод байрлах,  “ВишнФанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхт 22 гудамж, 390 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэбаатарын Уранчимэгт /РД:ШГ780203208 холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 565 340 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Иргэн Эрдэнэбаатар овогтой Уранчимэг нь 2015 оны 9 сарын 22-ны өдөр “ВишнФанд” ББСБ-ын Улаанбаатар 2 салбараас 10219668 тоот зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3,0 хувийн хүүтэй ззэлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлж байгаад төлөхгүй байгаа. 2016 оны 12 сарын 18-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Зээлдэгч Э.Уранчимэг нь үндсэн зээл 546 150, зээлийн хүү 10 600 нэмэгдүүлсэн хүү 590, нотариатын төлбөр 8 000 төгрөг, нийт 565 340 төгрөг нэхэмжилж байна. Иймд манай байгууллагын хохирлыг барагдуулж өгнө үү.

                “ВишнФанд” ББСБ-аас Э.Уранчимэгт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Э.Уранчимэг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өөгөн үү гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ нь хариуцагч Э.Уранчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 565 340 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 565 340 төгрөгийг хариуцагч Э.Уранчимэг нь маргаангүйгээр бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                         

                                                                                         

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. “ВишнФанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Уранчимэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 565 340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

             

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ВишнФанд” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17 610 төгрөгний 8 805  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаас 8 805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                        

 

 

             

 

ШҮҮГЧ                           Д.ХУЛАН