Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/300

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа

Улсын яллагч Ш.Хосбаяр,

            Шүүгдэгч Э.Т, Ц.Т, тэдний өмгөөлөгч М.Алтанцэцэг /ҮД:1118/,

Шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Б.Болортуяа /ҮД:0331/,

Шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ц.Пүрэвдорж /ҮД:0931/ нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т, Ш.А, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ө нарт холбогдох эрүүгийн 2014250002241 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 11 сарын 26-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Монлаагийн 2-13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, 2001 оны 7 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 2 сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Э.Т

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1986 оны 03 сарын 09-ний өдөр Дархан уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, халх, бүрэн бус дунд боловсролтой, уул уурхайн нэвтрэгч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошуу 19-12 тоотод оршин суух, хувиараа жоншны уурхайд ажилладаг гэх, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Ц.Т

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 08 сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 28 настай, халх, бага боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Гахайн заводын байрны 3 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, 2014 оны 11 сарын 21-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар дүүргийн шүүхийн 1379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ш.А

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах эгч нарын хамт Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо Буянт-Ухаа 1-42 тоотод оршин сууж байгаа гэх, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Э.Ө

Шүүгдэгч Э.Т, Ц.Т, Ш.А /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нар нь Х.У бүлэглэн, 2014 оны 04 сарын 25-26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны хойд талд байрлах S Sign компаний S mens collection shop дэлгүүрийн бараагаа хадгалдаг контейнерын цоожийг эвдлэн нэвтрэн орж, дотор нь өлгөөстэй байсан emillo botta renzo morandi bocci зэрэг брэндийн 81 ширхэг эрэгтэй костьюмуудыг хулгайлан 38.182.900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Т, Э.Ө нар нь бүлэглэн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 12 сарын 16-наас 17-ны шилжих шөнө 10-73 УНӨ улсын дугаартай Хьюндай Соната 6 загварын тээврийн хэрэгсэлтэй явж байгаад согтуу ганцаараа явж байсан хохирогч Б.Алтанбаганы эд хөрөнгийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, араас нь боож ухаан алдуулан гарт нь байсан монетон бөгж, ай фоне-5 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Төөс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2014 оны 04 сарын 25-26-нд шилжих шөнө Адъяа, Уянгабаатар нарын хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо урт цагааны ард талын бор хүрэн өнгийн контейнороос костьюм пиджак хулгайлсан. Адъяа, Уянгабаатар нар контейнорын цоожийг автеркаар эвдэж онгойлгосон. Би цаанаа хүн хараад зогсож байсан. Адъяа, Уянгабаатар нар контейнор руу ороод костьюм пиджак зөөж авчираад миний зогсож байсан хашааны хажуу талд тавьсан. Тэгээд дахиж буцаж яваад дахиад костьюм пиджак зөөж ирсэн. Тэгээд бид нар хулгайлсан костьюм пиджакаа зөөгөөд урт цагааны баруун тал руу яваад найман шарга төвийн урд талаас такси бариад 3-р эмнэлгтйн чанх ард талд миний түрээслэж байсан байранд зөөж хүргэсэн. Тэгээд Уянгабаатар, Адъяа бид 3 гэртээ ороод костьюм пиджакаа тоолж үзэхэд нийт 81 ширхэг байсан. Тэгээд 2 хоногийн дараа тедерийн Соната 6 маркийн автомашинд 60.000 төгрөг өгөөд Дархан хот руу хулгайлсан эд зүйлээ аваад явсан. Тэгээд Дархан хотод аваачаад 1 ширхэгийг нь 30.000 төгрөгөөр зарсан. Дархан хотод костьюм пиджакаа зараад 6 хоноод Улаанбаатар хотод ирсэн гэсэн мэдүүлэг /2хх 139-140/

Мөн 2017 оны 01 сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Ачлал их дэлгүүрийн урд шатан дээр согтуу хүн сууж байхаар нь Өлзийбат надад та энд зогсчих гэж хэлсэн юм тэгээд би зогсоход очоод тэр залууг босгоод буцаж ирээд та энд зогсоол дээр зогсож байгаарай гэж хэлээд өөрөө нөгөө залууг дагаад яваад өгсөн. Тэгээд удалгүй намайг Гандангийн автобусны буудалд хүрээд ир гэж дуудаад би яваад очиход надаа 3000 төгрөг аваад би саяны залуутай хамт Хайлааст явлаа та Хайлаастад миний араас хүрээд ир гэсэн. Тэгээд байж байгаад залгасан чинь утасаа аваад би Хайлааст руу явж байна гэсэн. Тэгэхээр нь би араас нь яваад Хайлаастын 84-ийн автобусны буудалд очоод утас луу нь залгахад утсаа авахгүй байсан тэгээд удалгүй Өлзийбат өөрөө залгаад Хайлааст руу дээшээ явдаг хар замаар яваад хүрээд ир гэсэн. Тэгээд би Хайлааст руу явдаг хар замаар дээшээ явж байхад зам дагуу гүйгээд хүрээд гараад ирсэн. Тэгээд надад Өлзийбат Iphone 5 гар утас болон эрэгтэй хүний монетон хуримын бөгж өгсөн. Тэрийг нь би аваад утсыг нь тэр оройдоо Монтель дээр аваачиж 150.000 төгрөгөө Отгоноо буюу BX хочтой залуууд зараад Монетон бөгжийг нь маргааш нь буюу 2016 оны 12 сарын 16-ны өдөр Хороололд Өргөө кино театрын хойд талын ломбарданд найз охин Халиунаагийн нэр дээр барьцаанд тавьсан гэсэн мэдүүлэг /6хх 49-50/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, эд зүйлс хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна.

Шүүгдэгч Ц.Таас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Эрдэнэчимэг овогтой Төмөрчөдөрийн 21-91 УНХ улсын дугаартай, хар өнгийн, Соната-6 маркийн машиныг хааяа гуйж аваад халтууранд явдаг байсан. Тэгтэл 2014 оны 04 сарын 25-ны орой 21 цагийн үед Төмөрчөдөр нь миний гар утсаар намайг 3-р эмнэлгийн ард талд байх хөлсөлж байсан гэртээ хүрээд ир, машин хэрэгтэй байна, Дархан явах хэрэгтэй байна гэж дуудсан. Тэгээд би тэднийд очиход Төмөрчөдөр, Уянгабаатар /Жоохноо/, Адъяасүрэн нар хамт байсан ба уг өдрийн орой харанхуй болсон байхад 22 цаг өнгөрч байхад намайг явъя гээд машинтай хамт яваад ХИД-ийн 1-р дэлгүүрийн зүүн урд талд байрлах байрнуудын зогсоолд зогсоогоод намайг машинд үлдээгээд Төмөрчөдөр, Уянгабаатар, Адъяасүрэн нар нь буугаад явсан. Нилээн удаж байгаад хэсэг хугацааны дараа тэд нар ирээд Төмөрчөдөр нь багаажаа онгойлго гэж хэлээд би онгойлгосон чинь багажинд юу хийснийг нь мэдэхгүй, баахан эд зүйл хийгээд машинд орж ирж суугаад шууд Дархан явна гээд бид нар 4-үүлээ Дархан руу явсан. Төмөрчөдөр нь машинд 40.000-50.000 төгрөгийн газыг урьд нь байсан газан дээр нэмж хийгээд Дархан явсан. Замдаа тэр 3 архи уугаад явсан ба Дарханд очоод үйлчилгээний төвийн хажууд байрлах зочид буудалд нэг өрөө авч орсон. Тэгээд уг зочид буудалд байхад надад Төмөрчөдөр, Уянгабаатар, Адъяасүрэн нар нь болон хоорондоо хулгай хийсэн, костьюм пиджакууд буюу хослолуудыг хулгайлсан талаараа ярьцгааж, буудалд 3 хонохдоо өдөрт тэр 3 буудлаас гарч явж уг хослолуудыг зарж, мөнгөөр нь идэж уугаад, хувааж авцгаасан. Би нэг ч төгрөг аваагүй. Тэр 3 хоногийн дараа Улаанбаатар хотод бид нар хамт ирээд машиныг нь Төмөрчөдөрт өгөөд салж явсан. Түүнээс хойш Уянгабаатар, Адъяасүрэн нартай дахиж уулзалдаагүй. Төмөрчөдөр хааяа уулзаж байсан гэсэн мэдүүлэг /2хх 171-172/.

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2014 оны 04 үгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Э.Тийн машинаар таксинд яваад ирье гэж хэлээд би авсан. Шөнө 01 цагийн үед Э.Т над руу яриад машинд юм ачих хэрэгтэй байна гэсэн тул Урт цагаан руу би очсон. Намайг очиход Э.Т хүлээж бай гээд удалгүй машины тээшний хэсгийг онгойлго гэсэн тул би онгойлгоход юм ачсан. Тэгээд Э.Тийн гэрт очсон бөгөөд маргааш Дархан яваад өгөөч, жолооны үнэмлэхтэй хүн алга гэсэн тул би тэгье гэсэн. Дарханд шөнө очоод зочид буудалд архи ууж хоносон. Маргааш нь зочид буудлын ресепшин болон өөр 1 эмэгтэйн хамт хослолуудыг авч зарсан. Хулгайн эд зүйл гэдгийг би мэдээгүй. Сүүлд Уянгабаатартай архи ууж байгаад муудалцаад хулгайн эд зүйлс гэдгийг мэдсэн ба надад яагаад хэлээгүй юм бэ? гэж би асуусан. Үүний улмаас муудалцсан. Би Уянгабаатарыг гэмтээсэн тул Адьяасүрэн Уянгабаатарыг аваад хот руу орсон. 2-оос 3 хоногийн дараа Э.Т бид 2 хот руу орсон. Би мөнгөнөөс нь огт аваагүй. Тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн хэрнээ хуулийн байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Ш.Агээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2014 оны 04 сарын 25-ны өдөр Уянгабаатартай явж байхад Төмөр утсаар яриад уулзья гээд уулзсан. /Хаана уулзасанаа санахгүй байна/. Төмөрчөдөрийн машин суухад машинд Түмэнбаяр, Төмөрчөдөр хоёр байсан. Уянгабаатар, Төмөрчөдөр, Түмэнбаяр бид машинтай урт цагаанд ирсэн. Төмөрчөдөр шим орж ганц шил архи ууя гээд архи аваад урт цагааны ард гараад машин дотроо архи уусан. Архи ууж байхад Төмөрчөдөр контейнэрт Шим дэлгүүрийн бараа нь байдаг гэж ярьж байсан. Бид нар архи ууж дуусаад явж байхад Төмөрчөдөр Урт цагаан хойд тад байдаг Шим дэлгүүрийн контейнэрийг онгойлгож орой үзье. Дэлгүүрийн бараа гэсэн. Тэгээд бид 4 дөрөв Гэмтэлийн урд талд түрээслэж басан байранд очиж хоол унд хийж идэж байгаад 2014 оны 04 сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Темөрчөдөрийн машинтай Түмэнбаяр, Уянгабаатар, Төмөрчөдөр бид дөрөв яваад  Түмэнбаяр машин барьж яваад Урт цагааны ард талд машинтайгаа ирээд Уянгабаатар, Төмөрчөдөр бид гурав бууж баруун талаас 2 дахь контейнэрийн цоожийг би хадаасны жижиг лоомоор хөшиж онгойлгож, Төмөрчөдөр хаалгыг онгойлгож дотгош орсон араас нь би шагайсан чинь баахан хувцас өлгөөтэй байхаар нь би дэлгүүрийн бараа биш байна явья гэсэн чинь Төмөрчөдөр энэ хувцасыг авья би хаана бол хаана зарж чадна гээд баахан хувцас тэврээд аваад гарсан намайг ороод аваач гэхээр нь орж 10-аад костьюм авч гарсан. Цаанаа Түмэнбаяр машинаа асаагаад ирж машины ард багажинд хулгайлж авсан хувцасаа хийгээд Уянгабаатарыг Төмөрчөдөр хаалгыг нь хаачих гэсэн чи Уянгабаатар дотгош ороод баахан хувцас тэвэрч гарч ирээд хаалга түлхэж хаагаад машиндаа хувцасаа хийгээд хөдөлөөд шууд Төмөрчөдөрийн гэрт очиж хулгайлж авсан хувцасаа унтлагын өрөөнд оруулж тавьсан. Тэгээд бид нар унтаж амарсан. Өглөө Уянгабаатар бид хоёр СХД-ийн 27 дугаар хороонд байдаг манай гэрт очиж тэр өдрөө гэрээсээ гараагүй. 2014 оны 04 сарын 27-ны өдөр Төмөрчөдөртэй утсаар ярьсан чинь 86-87 ширхэг костюм байна гэж байсан. Тэгээд 12 цаг өнгөрч байхад Төмөрчөдөр, Түмэнбаяр, Уянгабаатар бид 4 уулзаад гадуур машины газны мөнгө олох гээд бүтээгүй орой нь Дархан-Уул аймаг явж хувцасаа зарна гэж байсан. Тухайн орой Төмөрчөдөрийн гэрт нь очиж Төмөрчөдөрийн эхнэрийх нь эгчээс Төмөрчөдөр мөнгө зээлээд орой нь хулгайлж авсан костюмаа машины ард хийгээд Төмөрчөдөр, Уянгабаатар, Түмэнбаяр бид 4 Дархан уул аймаг очиж буудалд хоносон. Дархан-Уул аймагт байхад Төмөрчөдөр хүн утсаар дуудаад хулгайлж авсан костюмаа 20.000 төгрөгөөр 20 ширхэгийг зарсан гэж хэлж байсан. Тэгээд 400,000 төгрөгөө 2 хувааж авсан. Чөмөрчөдөр, надад 100,000 төгрөг өгсөн, Уянгабаатарт бас 100,000 төгрөг өгсөн. Тэгээд бид нар Дархан-Уул аймгаар явж жаахан явж байгаад караокенд ороод ууж сууж байгаад би тасарсан өглөө нь сэрсэн чинь Уянгабаатарын уруул нь сэтэрсэн хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд тэр орой нь Түмэнбаяр цагдаад баригдаад машин журмын хашаанд хийчихсэн эрхээ хасуулчихлаа гэж ирсэн. Уянгабаатар бид хоёр орой нь машинд суугаад Улаанбаатар хотод ирж Гэмтэл орж Уянгабаатарын уруулыг оёулсан. Үлдсэн костюмийг яасан талаар мэдэхгүй. Тэрнээс би Төмөрчөдөр Түмэнбаяр хоёртой уулзаагүй, Уянгабаатартай хоёр удаа уулзсан гэсэн мэдүүлэг /5хх 143-144/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Э.Ттэй таарсан бөгөөд тухайн үед би Уянгабаатартай хамт явж байсан. Э.Тийн байрны хугацаа дуусах гээд байна гээд Уртцагааны контейнорыг хамт ухаад өг гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа буюу 04 дүгээр сарын 25-ны шөнө контейнорт орсон. Тэндээс эд зүйл аваад Дарханд очиж зарсан. Ц.Т нь Уянгабаатартай муудалцаж уруулыг нь сэтэлсэн бөгөөд цус нь тогтохгүй байсан тул би Уянгабаатарыг аваад хот руу ирсэн. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хархорин захаас намайг цагдаа барьсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.Өаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би 2016.12.15-наас  16-нд шилжих шөнө БГД-ийн нутаг дэвсгэрт Төмөрчөдөр ахын хамт 10-73 УНӨ улсын дугаартай Соната-6 автомашинтай явж байсан чинь Ачлал их дэлгүүрийн хажууханд нэг согтуу хүн шат түшээд зогсож байгаад газар унасан тэгэхээр нь Төмөрчөдөр ах надад “тэр хүн чинь согтуу юм биш үү очоод үзээд ир” гэж хэлсэн юм тэгэхээр нь би машинаасаа бууж очоод “ахаа босоорой” гэхэд нөгөө хүн “аан за за” гээд босоод гандан тал руу явчихсан тэгэхээр нь би буцаад Москва их дэлгүүр лүү алхаад явж байгаад “Joy” гэх баарны гадаа найз Дөлгөөнтэй тааралдаад уулзчихаад тэрнээс салаад буцаж ирсэн замаар доошоо явж байхад өмнө уначихаад боссон ах хүү Москва рестораны урд ирчихсэн сандал дээр гар утсааа оролдоод сууж байсан юм. Тухайн үед тэр ахын зүүн гарын ядам хуруунд монетон хуримын бөгж болон гар нь IPhone 5 маркийн гар утас байгаа нь надад харагдсан юм. Тэгээд би Joy баарны урд машины зогсоолд зогсож байсан Төмөрчөдөр ахад очиж нөгөө залуу согтуу байна гартаа монетон бөгж болон гар утастай юм байна яах уу гэхэд Төмөрчөдөр ах “чи өөрөө мэд” гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл би энэ залуугийн араас нь дагалаа тэгээд тань руу ярья гэж хэлээд нөгөө залуугийн араас дагасан юм. Тэр залуу алхаж Гандангийн автобусны урд буудлаас шар өнгийн Хайлааст явна гэсэн аксент маркийн машинд ирж суухаар нь би араас нь ирээд тэр таксинд суусан. Тэгээд машинд суусны Төмөрчөдөр ах руу ярьж би Хайлаастын эцэс рүү явж байна та ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд намайг араас нь ирж суусны дараа нөгөө ах уурлаад тэгвэл буу гэхээр нь би тэр ахын 1.500 төгрөгийг нь өөрөөсөө өгсөн юм. Тэгээд бид хоёр Хайлаастын хуучин эцэст ирээд машинаас бууж Хайлаастын шинэ эцэс хүртэл алхаад шинэ эцсийн хар зам дуусаад гудамж руу орох үед нөгөө ах халтираад унах үед би араас нь зүүн гараар боож ухаан алдуулаад гар утас болон гартаа зүүсэн байсан хуримын бөгжийг нь аваад ирсэн замаар гүйгээд яваад өгсөн юм. Тэгээд доошоо гүйж явж байгаад Төмөрчөдөр ах руу утсаар ярьж та Хайлаастын засмал замаар дээшээ өгсөн яваад ирээрэй би зам дагуу алхаж байя гэж хэлээд алхаж явж байгаад хүүхдийн саадыг өнгөрөөд явж байхад Төмөрчөдөр ах ирж авсан. Тэгээд би Төмөрчөдөр ахад авсан гар утас болон эрэгтэй хүний хуримын бөгжийг өгсөн гэсэн мэдүүлэг /6хх 24-26/

Шүүгдэгч Э.Өаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Э.Ттэй хамт гараад хорооллын “Энжой” баар руу орсон. Баарнаас гарч ирэхэд хохирогч Алтанбагана утсаар ярьж байсан. Манай найз баар руу буцаад орсон ба хохирогчийг би Гандан хүртэл дагаж таксинд суухад нь хамт суусан. 32-н “Сансар” супермаркетын гадна хохирогч буухад түүнд мөнгө байгаагүй тул би хохирогчийн болон өөрийнхөө мөнгийг буюу нийт 4.000 төгрөг төлсөн. Хуучин эцэс дээр буугаад шинэ буудал хүртэл алхсан ба гэр хороолол руу орж алхаж явах үедээ хохирогч халтирч унасан. Тэр үед нь би цамцаар нь хоолойг нь боож, унахдаа шидсэн утсыг нь авсан. Мөн бөгжийг нь аваад цааш гүйсэн. Тэгээд шинэ эцэс орох замдаа би Э.Т рүү залгаж намайг ирээд авчих гэж дуудсан. Хайлаастын хуучин эцэс өнгөрөөд явж байхад Э.Т намайг ирж авсан. Би Э.Тт дугуйны мөнгө өгөх ёстой байсан тул уг утас, түрийвч хоёрыг өсгөн. Харин бөгжийг нь буцааж авна гэж Э.Тт хэлсэн. Тэгээд би хороололд буугаад баар орчихоод дараа нь 44 дүгээр байр орсон гэсэн мэдүүлэг.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Долгорсүрэнгээс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Манайх Shirt Shop гэдэг эрэгтэй хувцасны дэлгүүр ажиллуулдаг юм. 2014 оны 4 сарын 25-ны өглөө 10 цагийн манай ажлын Бат-Од, Мөнхтөр, нар ажил дээрээ ирэхэд Урт цагааны шим дэлгүүрийн харуул нь манай дэлгүүр дээр ирж танай урт цагааны хойд талын контейнерын хаалга өглөө 07 цагт онгорхой байсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай 2 ажилтан очиход контенерийн хаалга хагас хаалттай байсан. Дотогш орж байхад контенерын зүүн талын ханаар өлгөсөн байсан костюм хослолуудын голын хэсэгт өлгөөтэй байсан хослолууд бүгд алга болсон байсан. Би 2014 оны 04 сарын 16-ны хулгай гарсан контейнэрт тооллого хийхэд нийтдээ 926 ширхэг хослол костюмнууд байсан. Тэгээд RENZO хослол 404 ширхэг байснаас үнийн хувьд 985,000 төгрөгөөр зардаг костюм нь 17 ширхэг, 799,000 төгрөгөөр зардаг костюм нь 44 ширхэг, 735,000 төгрөгөөр зардаг нь 9 ширхэг 699,000 төгрөгөөр зардаг нь 334 ширхэг ингээд 404 ширхэг тоо нийлж байсан. МОRАNDI ВОССI нь нийт 19 ширхэг байсан үнийн хувьд 629,000 төгрөгөөр зардаг нь 11 ширхэг, 654,000 төгрөгөөр зардаг нь 4 ширхэг, 829,000 төгрөгөөр зардаг нь 4 ширхэг ингээд нийтдээ 19 ширхэг тоо нийлж байсан. EMILLОВОТТА нь нийт 222 ширхэг байсан үнийн хувьд 399,000 төгрөгөөр зарагддаг нь 27 ширхэг, 379,000 төгрөгөөр зарагддаг нь 58 ширхэг, 329,000 төгрөгөөр зарагддаг нь 137 ширхэг ингээд нийт 222 ширхэг байж тоо нийлж алдагдсан дутсан костюм байгаагүй дан өмдгүй костюм байхгүй байсан. Тэгээд 2014 оны 04 сарын 25-ны өдрийн тооллогоор нийт 814 ширхэг костюм, пиджак байсан. Үүнээс РЕNZO хослол 342 ширхэг байснаас үнийн хуьд 985,000 төгрөгөөр зарагддаг нь 17 ширхэг, 799,000 төгрөгөөр зарагддаг нь 40 ширхэг, 735,000 төгрөгөөр зарагддаг нь 9 ширхэг, 699,000 төгрөгөөр зарагддаг нь 276 ширхэг болж байсан. МОRANDOBOCCI хослол 18 ширхэг байснаас үнийн хуьд 629,000 төгрөгөөр зардаг нь 11 ширхэг, 650,000 төгрөгөөр зардаг нь 3 ширхэг, 829,000 төгрөгөөр зарагддаг нь 4 ширхэг нийт 18 ширхэг байсан.ЕМШОВОТТА хослол 174 ширхэг байснаас үнийн хувьд 399,000 төгрөгөөр зарагддаг нь 24 ширхэг, 379,000 төгрөгөөр зарагддаг нь 48 ширхэг, 329,000 төгрөгөөр зарагддаг нь 102 ширхэг нийтдээ 174 хос пиджакнууд байсан. Ингээд тооллогоор РЕNZO хослол 699,000 төгрөгийнх 58 ширхэг, 799,000 төгрөгийнх 4 ширхэг нийт 62 ширхэг, МОRANDI ВОССI хослол 650,000 төгрөгийнх 1 ширхэг, ЕМILLОВОТТА хослол 379,000 төгрөгийнх 10 ширхэг, 399,000 төгрөгийнх 3 ширхэг, 329,000 төгрөгийнх 35 ширхэг нийт 48 ширхэг хослол ингээд нийт 111 ширхэг хослол костюм пиджак алдагдсан юм гэсэн мэдүүлэг. /хх 37-38, 41, 3-86/

Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 12 сарын 16-ны өдөр ажлаа тараад найзуудтайгаа 3, 4 дүгээр хороололд сууж архи уусан юм. Бид нар нийт дөрвүүлээ Соёрхол архи 4 шилийг болон хүн тус бүр нэг нэг шил 0,5л пиво уусан юм. Тэгээд би нэлээд согтоод баарны үүдэнд хүмүүстэй муудалцаад нүдний шилээ хугалчихсан юм. Тэгээд хамт явж байсан найзууддаа би явлаа гэж хэлээд сууж байсан газраасаа буюу Ачлал их дэлгүүрийн хажуу талын "Еnjoу" гэх баарнаас гараад Гандангийн автобусны буудал хүртэл алхаж ирээд тэндээс Хайлааст явдаг шар өнгийн таксинд суусан юм. Тэгээд тэр машинд намайг суусны дараа миний араас нэг залуу хамт суугаад бид хоёр хамт Хайлаастын эцэст ирж буусан юм. Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй болохоор жолоочид нь "мөнгөө очиж байгаад өгье" гэхэд жолооч нь уурлаад буу гэсэн юм. Тэр үед миний хажууд сууж байсан залуу миний өмнөөс миний мөнгийг төлсөн юм. Тэгээд тэр залуу бид хоёр Хайлаастын хуучин эцэст буугаад хойшоо шинэ эцэс рүү алхаад явж байгаад хар зам дуусаад гудамж руу орох үед надтай хамт явж байсан залуу намайг

араас боож унагаагаад миний гарт зүүсэн байсан эрэгтэй хүний монет хурьмын бөгж болон iphone5 маркийн гар утсыг маань дээрэмдэж аваад явсан байсан юм. Тэгээд би тэнд ухаан алдаж хэвтэж байгаад сэрсэн юм. Ойролцоогоор 10 минут ухаан алдсан юм шиг байгаа юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ..Тухайн үед миний хоолойнд боолтын ором гарсан байсан. ..Алдагдсан монетон бөгж мань 3, 4 граммын жинтэй 2016 оны 07 сард хосоор нь 500,000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо дангаар нь 300.000 төгрөгөөр үнэлж байна гар утсыг шинээр нь 320.000 төгрөгөөр худалдаж авсан одоо 250.000 төгрөгөөр үнэлж байна гэсэн мэдүүлэг.

Тухайн үед тэр машинд машины ард 4 хүнд урд талд нэг жолоочтойгоо 6-н хүн сууж явсан тэгээд хайлаастын эцэст очиход тэр залуутай хоёулаа үлдсэн юм. ... Би тэр орой баарнаас гараад ямарч байсан замдаа унтаагүй эхнэртэйгээ утсаар яриад яваад байсан. Тэгээд Гандагийн автобусны буудал хүртэл замын ард талаар алхаад очсон. ..Намайг тэр залуу араас боосон өөр цохиж зодоогүй тухайн үед хоолой жижиг хэсэгт улайж зулгарсан байсан болохоор эмнэлэгт үзүүлье гэж бодоогүй. ..Би сайн мэдэж байна тэр залуутай хамт нилээн хол алхаж юм ярьж явсан тэгээд тэр залуугаас би ингээд явлаа гэж хэлээд салаад утсаар эхнэртэйгээ яриад алхсан чинь тэр залуу араас гэнэт гараараа боосон би гартай нь ноцолдсон чинь ухаан алдсан тэгээд 5-10 минут болсон байх удаагүй хүн явах чимээгээр ухаан ороход баруун гартаа нэг цаг барьсан зүүн гарын ядам хуруунд байсан монетон хурмийн хаан сүйх хэлбэртэй бөгж, Iрhоnе 5 маркийн гар утас алга болсон. ..Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна харин гар утсаа хүлээн аваагүй монетон бөгжийг хүлээн авсан гэсэн мэдүүлэг /1 хх 29-31/

Гэрч М.Г  мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Миний бие Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 5 байрны 12 давхарын 5 тоотод "Хангайн үндэс" нэртэй ломбард ажиллуулдаг юм. ..2016 оны 12 сарын 16-ны өдөр үдээс хойш байх цагийн сайн санахгүй байна өөрийнхөө бичиг баримтаар эрэгтэй хүний монетон хурьмын бөгж барьцаанд тавьсан. Би сарын хугацаатай 150,000 төгрөгөөр бодож тухайн бөгжийг нь авсан юм. ..Тухайн үед М.Халиунаа гэгч охин өөрийнхөө бичиг баримттай байсан юм. Манай ломбард бичиг баримгүй болон насанд хүрээгүй хүнээс эд зүйл авдаггүй. Би олон хүнтэй харьцдаг болохоор сайн санахгүй байна. Ганцаараа байсан байх гэж бодож байна. Надад санал гомдол байхгүй миний бие ломбардаа хохиролгүй болгоод байцаагчаас мөнгө төгрөгөө хүлээж авлаа. Санал гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /хх 33-34/

Гэрч М.Х мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би Э.Т, Э.Ө гэх хүмүүсийг танина. Төмөрчөдөр нь миний найз залуу байгаа юм. Төмөрчөдөртэй анх 2015 онд танилцаад одоог хүртэл үерхэж байгаа. Өлзийбатыг бол саяхнаас буюу сар хүрэхгүй хугацааны өмнө танилцсан. Өлзийбат нь Төмөрөөтэй цуг ирээд нийлээд яваад байсан тэгээд би асуухаар таньдаг дүү байгаа юм гээд танилцсан. ..Би тэр өдөр гэртээ байсан. Тэр өдөр Төмөрчөдөртэй би уулзаагүй. Би 2016 оны 12 сарын 17-ны өдөр юм уу 18-ны өдрийн аль нэгэнд намайг гэртээ байж байхад 10-73 УНӨ улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд хүүхэд харах хүн байхгүй чи очоод хараад өгөөч гээд би цуг 1-р хороололд байдаг 34-р байр руу явж байгаад замдаа баруун гарынхаа ядам хуруундаа зүүсэн байсан монөтон бөгжийг харуулаад энэ бөгжийг ломбарданд тавья надад бичиг баримт байхгүй чи тавьчих гээд хорооллын Өргөө кино театрын ар талынх хажууд дэлгүүртэй нэрийг нь мэдэхгүй ломбарданд би өөрийнхөө бичиг баримтаараа Төмөрөөгийн зүүж байсан бөгжийг 150.000 төгрөгөөр тавиад мөнгийг нь Төмөрөө авсан. ..Надад хаанаас яаж олсон талаар хэлээгүй. Би урьд өмнө Төмөрөөд тийм бөгж байхыг хараагүй. Ломбардад тавьдаг өдөр анх харсан. Төмөрөөгийн таньдаг ахынх нь машин гэж байсан. Төмөрөө унаад 10 гаран хоног болж байгаа гэсэн мэдүүлэг /хх 37-38/

Гэрч С.Т мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Миний машиныг манай танил болох Төмөрчөдөр гэх залуу заримдаа гадуур ажил хөөцөлдөнө гэж хэлээд унаад явдаг. Тэгээд он сарын санахгүй байна 2016 оны 12 сарын 10-ны үед байх миний машиныг Төмөрчөдөр гадуур халтуурт яваад ирье танд өдрийн 30.000 төгрөг өгье гэж хэлээд унаж яваад орой нь машины араас орчихлоо гэж ирсэн. Машины гэрчилгээг хураалгасан байсан. Тэгээд тухайн үед надаас би мөргөсөн машинаа янзлуулаад өгье таны машиныг унаад хэдэн хоног халтуурт яваад өгье гэж хэлээд гуйхаар нь машинаа үлдээгээд явсан. Тэгээд хэд хоногийн дараа цагдаагаас дуудахаар нь ирээд миний машиныг унаж явсан хүмүүс дээрмийн хэрэгт холбогдсоныг мэдсэн юм гэсэн мэдүүлэг /хх 39-40/

Гэрч Б.Отгонбаатараас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 12 сарын 16-ны шөнө Мөнгөн завьяагийн урд байдаг. Game Arena төвд компьютер тоглоом тоглож байхад шөнө байсан юм хэдэн цаг гэдгийн санахгүй байна миний утас руу ярьж байгаад ирж хар өнгийн Iрhоnе 5 маркийн гар утас яаралтай мөнгө хэрэг болчихлоо гэж хэлээд надад зарсан юм. Би тэрийг 150.000 төгрөгөөр зарсан юм. ..Өөрийнхөө утас яаралтай мөнгөний хэрэг гарлаа гэж хэлээд 150.000 төгрөгөөр зарсан юм. Тэр утсыг нь явуулын хүнд зарсан байгаа ямар хүнд зарснаа санахгүй байна. ..Би тухайн утсыг дээрмийн эд зүйл гэдгийн мэдээгүй юм гэсэн мэдүүлэг /хх  41-42/

Гэрч М.Б мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би энэ 2 тооллогыг Долгорсүрэн, Мөнхтөр нарын хамт хийсэн эхний 2014 оны 04 сарын 16-ны тооллогоор 926 ширхэг хослол костюмнууд байсан харин 2014 оны 04 сарын өдрийн тооллогоор нийт 814 ширхэг костюм, пиджак байсан. Энэ контейнэрт хослол байдаг өмдгүй дан пиджак байгаагүй. Хулгайд RENZO 20 хослол 699,000 төгрөгөөр зарагддаг нь 58 ширхэг, 799,000 төгрөгөөр зарагддаг нь  4 ширхэг нийт МОRANDI ВОССI хослол 650,000 төгрөгөөр зарагддаг нь 1 ширхэг, ЕМILLОВОТТА хослол 379.000 төгрөгөөр зарагддаг нь 10 ширхэг, 399.000 төгрөгөөр зарагддаг нь 3 ширхэг, 329,000 төгрөгөөр зарагддаг нь 35 ширхэг нийт 48 ширхэг хослол бүгд 111 ширхэг хослол пиджакнууд алдагдсан байсан гэсэн мэдүүлэг /1хх 66-67/

Гэрч О.М мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2014 оны 4 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө би ямар нэгэн дуу чимээ гарахыг сонсоогүй. Уг хулгай орсон контейнер манай хашаанаас хол ба би зөвхөн барилгаа хариуцдаг ба камераа хянаад сууж байдаг манай камер зөвхөн өөрийн объектоо 4 талаас нь харсан камертай гадагшаа харсан камер байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 68/

Гэрч С.А мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2014 оны 4 сард байх би ээж, дүү Төмөрчөдөр нартай 3-р эмнэлгийн ард талд байр түрээслэдэг байсан. Төмөрчөдөр нэг шөнө гэрт 2 залуутай баахан костюм хослолууд авчирсан. Яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Төмөрчөдөр авчирсан баахан хослолуудаа жижиг өрөөнд оруулж тавиад 2 найзтайгаа хамт хоносон. Тухайн үед би унтах гэж орондоо орчихсон байсан ба өглөө сэрээд Төмөрчөдөрөөс наана чинь ямар их хослол вэ гэж асуухад Төмөрчөдөр манай найзын хослолууд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд нэг хоногийн дараа Төмөрчөдөр найзуудтайгаа хамт Дархан луу явлаа гээд гэрт байсан хослолуудаа аваад явсан гэсэн мэдүүлэг /1хх 71/

Гэрч С.Л мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Төмөрчөдөр нөгөө 2 залуутай нийлээд том өрөөнд юм тоолоод байсан. Тухайн үед би босож хараагүй. Өглөө босоод харахад манай том өрөөнд нилээд хэдэн костюм пиджак тавьчихсан байсан гэсэн мэдүүлэг. /1 хх 73/

Шүүгдэгч Э.Тийн иргэний үнэмлэхний хуулбар /2хх 199/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх 200/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 07 сарын 19-ний өдрийн ¹252 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх 202/, Ц.Тын иргэний үнэмлэхний хуулбар /2хх 225/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх 226/, төрсний бүртгэлийн лавлагаа /2хх 229/, Ш.Агийн иргэний үнэмлэхний хуулбар /5хх 33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5хх 84/, 2014 оны 11 сарын 21-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ¹1379 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /5хх 87-89/, эд зүйлийн үнэлгээ /1хх 44-45/, Э.Өын иргэний үнэмлэхний хуулбар /5хх 52/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /5хх 57/,  гэрэл зургийн үзүүлэлт /1хх 22-24, 5хх 221, 231-233, 3хх 81-85, 91-92, 2хх 196-197/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /5хх 224-225/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5хх 226/, эд зүйлийн үнэлгээ /5хх 233, 243/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 04 сарын 27-ны өдрийн ¹06/089 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 76/, эд зүйлийн үнэлгээ /1хх 107/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалаа.

2014 оны 04 сарын 25-наас 26-нд шилжих шөнө шүүгдэгч Э.Т, Ц.Т, Ш.А нар  Х.Уянгабаатартай бүлэглэн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны хойд талд байрлах дэлгүүрийн бараа хадгалдаг контейнерын цоожийг эвдлэн нэвтрэн орж, дотор нь өлгөөстэй байсан emillo botta renzo morandi bocci зэрэг брэндийн 81 ширхэг эрэгтэй костьюмуудыг хулгайлан 38.182.900 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 12 сарын 16-наас 17-ны шилжих шөнө шүүгдэгч Э.Ө нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Алтанбаганы эд хөрөнгийг нь авах зорилгоор араас нь боож ухаан алдуулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, гарт нь байсан монетон бөгж, ай фоне-5 маркийн гар утсыг нь дээрэмдэн авч, 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тийг Э.Өтай бүлэглэж хохирогч Б.Алтанбаганыг дээрэмдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлсэн боловч шүүгдэгч Э.Т нь тухайн дээрмийн гэмт хэрэг холбогдолгүй болох нь шүүгдэгч Э.Өаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “нөгөө ах халтираад унах үед би араас нь зүүн гараар боож ухаан алдуулаад гар утас болон гартаа зүүсэн байсан хуримын бөгжийг нь аваад ирсэн замаар гүйгээд яваад өгсөн юм. Тэгээд доошоо гүйж явж байгаад Төмөрчөдөр ах руу утсаар ярьж та Хайлаастын засмал замаар дээшээ өгсөн яваад ирээрэй би зам дагуу алхаж байя гэж хэлээд алхаж явж байгаад хүүхдийн саадыг өнгөрөөд явж байхад Төмөрчөдөр ах ирж авсан” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Алтанбаганаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “Тэгээд тэр залуу бид хоёр Хайлаастын хуучин эцэст буугаад хойшоо шинэ эцэс рүү алхаад явж байгаад хар зам дуусаад гудамж руу орох үед надтай хамт явж байсан залуу намайг араас боож унагаагаад миний гарт зүүсэн байсан эрэгтэй хүний монет хуримын бөгж болон iphone5 маркийн гар утсыг маань дээрэмдэж аваад явсан байсан юм” гэсэн мэдүүлэг, мөн шүүгдэгч Э.Төөс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “удалгүй Өлзийбат өөрөө залгаад Хайлааст руу дээшээ явдаг хар замаар яваад хүрээд ир гэсэн. Тэгээд би Хайлааст руу явдаг хар замаар дээшээ явж байхад зам дагуу гүйгээд хүрээд гараад ирсэн. Тэгээд надад Өлзийбат Iphone 5 гар утас болон эрэгтэй хүний монетон хуримын бөгж өгсөн” зэрэг мэдүүлгүүдээр тогтоогдсон буюу дээрэмдэх гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн нь үгүйсгэгдэж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Т, Ц.Т, Ш.А нартай бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн яллагдагч Х.Уянгабаатарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд тусгаарлаж, оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлэн шүүгдэгч Э.Т, Ц.Т, Ш.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, хэргийг зөв шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Т, Ц.Т, Ш.А нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Т, Ц.Т, Ш.А нарыг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Өыг 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт өмнө прокуророос сонсгосон ялыг өөрчлөх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэх боломжгүйтэй холбоотой буюу тэдэнд оногдуулах ял шийтгэл хөнгөрч байна.

Шүүгдэгч Э.Т, Ц.Т, Ш.А нар бүлэглэж, бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, шүүгдэгч Э.Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой байна.

Шүүгдэгч Э.Ө нь хохирогч Б.Алтанбаганад хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Э.Т, Ц.Т, Ш.А нараас тус бүр 9.545.725 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Долгорсүрэнд олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Т 2014 оны 11 сарын 14-ний өдрөөс 2016 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл, 2016 оны 12 сарын 22-ний өдрөөс 2017 оны 08 сарын 09-ний өдрийг хүртэл нийт 804 цагдан хоригдсон хоногийг, шүүгдэгч Ц.Тыг 2015 оны 04 сарын 13-ны өдрөөс 2016 оны 06 сарын 08 нийг хүртэл нийт 425 цагдан хоригдсон хоногийг, шүүгдэгч Ш.Агийн 2016 оны 04 сарын 28-ны өдрөөс 2016 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл нийт 156 хоног цагдан хоригдсон хоногийг, шүүгдэгч Э.Өын 2016 оны 12 сарын 22-ны өдрөөс 2017 оны 08 сарын 09-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 229 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ROSIVGA гэсэн бичигтэй тасарсан оосортой, эвдэрсэн цагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн 10-73 УНӨ улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийг тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.Тт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокуророос шүүгдэгч Э.Т, Ц.Т, Ш.А нарт сонсогосон /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасныг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг болгон,

Шүүгдэгч Э.Өад сонсогосон /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасныг /2015 оны/ Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

3. ШүүгдэгчЭ.Т, Боржигон овогтЦ.Т, Боржигон овогт Ш.Анарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, шүүгдэгч Э.Өыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч Э.Ө нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Т, Ц.Т, Ш.А нараас иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т, Ц.Т, Ш.А нараас тус бүр 9.545.725 гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Долгорсүрэнд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг 3 жилийн хугацаàгаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тыг 1 жил 2 сарын хугацаагаар, Ш.Аг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Тт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Ш.Ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Өад оногдуулсан 1 жилийн хугацаагаар тус тус хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.Тийн цагдан хоригдсон 804 хоногийг, шүүгдэгч Ц.Тын цагдан хоригдсон 425 хоногийг, шүүгдэгч Ш.Агийн цагдан хоригдсон 156 хоногийг, шүүгдэгч Э.Өын цагдан хоригдсон 229 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Ø¿¿ãäýã÷ Ö.Ò¿ìýíáàÿðûí öàãäàí õîðèãäñîí 425 õîíîãèéã, ò¿¿íä îíîãäóóëñàí 1 æèë 2 ñàðûí õóãàöààãààð õîðèõ ÿëä îðóóëàí òîîöîæ, ò¿¿íèéã ýíý ÿëàà ýäýëæ äóóññàíä òîîöñóãàé.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ROSIVGA гэсэн бичигтэй хар тасарсан оосортой, эвдэрсэн цагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд битүүмжлэгдэн ирсэн 10-73 УНӨ улсын дугаартай Соната 6 маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Т, Э.Ө нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Ш.Аä урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òóõàé таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорüæ, шүүгдэгч Ц.Тт урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òóõàé таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР