Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/376

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Ц.Мөнхжаргал /томилолтоор/,

           Шүүгдэгч: Т.Х-, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

Шүүгдэгч: Ш.Ц-, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн, К.Баатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Х-, Ш.Б-нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802004480276 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

            2. Монгол Улсын иргэн, .....тоот регистртэй,

             Шүүгдэгч Т.Х- нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Ш.Ц-аас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

- 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б-д худалдсан,

- 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Ш.Ц-аас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

- 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Ө-эд худалдсан,

Шүүгдэгч Ш.Ц- нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Х-д худалдсан,

- 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Х-д худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Х-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Ш.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж ойлгосон” гэв.

Гэрч У.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянхошууны эцэст хүн буулгаж байтал 16 цагийн үед манай гэрийн өөдөөс харсан хашаанд амьдардаг эгч болох Өлзийцэндийн...машиныг нь тэр зогсоол дээр нь үлдээгээд миний машинд Өлзий эгч болон түүний хуурай дүү Энхжин гээд хүүхэн суусан. ...10 дугаар хорооллын МТ клонк руу явъя гэхээр нь би хэлсэн газар руу нь явсан. МТ колонк дээр очоод тэр хоёр машинаас бууж нэг хар машин руу орж суугаад 5-10 минут болоод буцаж машинд орж ирж суугаад за за 5 шар оръё гэсэн. ...машиных нь дугаар 48-18 гэсэн жип машин байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 218-219/,

Гэрчээр Ш.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед гэрээсээ гараад такси бариад хуурай ах Мөнх-Эрдэнийн гэрт нь очиж машиныг нь авсан. ...Х- намайг мөс олоод өгөөч гээд залгаад байхаар нь 1.000.000 төгрөг Энхбилэгийн данс руу шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 224-225/,

Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Энэ өдөр Цогбадрах над руу залгаад Хаан банкны карт байвал өгөөч... “би картаа орхичихож, чи ойрхон байвал очоод авъя” гэхээр нь бид хоёр уулзсан. Миний данс руу 1.000.000 төгрөгийг Цогбадрах өөрийнхөө данс руу авчихъя гээд 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн Экспресс банк ороод миний картнаас Цогоогийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 227/,

Гэрч Б.Санчирын мөрдөн байцаалтад өгсөн: “...Энхманлай, Б- бид 3 төмөр замын Хермэс төвийн тэр хавьд Х- гэх хүнээс жоохон юм аваад хэрэглэсэн. ...Бид 3 тарианы шилэнд хийгээд маш бага хэмжээтэй мөсийг ээлжилж сороод л дууссан. Мөснөөс илүү гарч үлдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 218/,

Гэрч Б.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Х- ахтай хамт мөс хэрэглээгүй түүнээс 100.000 төгрөгөнд жоохон мөс аваад л Хермесийн тэр хавьд Санчир, Энх-Манлай бид 3 хэрэглэсэн. ...Мөс авахаас өмнө Х- ахад 100.000 төгрөгийг өгөх үед Энх-Манлайгийн нэг найз байсан. Тэр картаа Х- ахад өгсөн. Биднээс авсан 100.000 төгрөгөө Х- ах тэр хүний картаар өөр данс руу шилжүүлсэн байх...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 220/,

Гэрч А.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр найз Б-тэй уулзсан. Тэгээд юм ярьж байгаад Б- “Х- гээд нэг ахад мөс байгаа гэнээ, авч хэрэглэх үү” гэж хэлсэн. Тэгээд Б-, Х- ахтай холбогдоод 100.000 төгрөгөнд мөс асуусан. Энэ үед би өөрийн багын найз Жаргалантай хамт явсан. ...Тухайн үед Санчир, Б- нар мөнгөгүй байсан бөгөөд би өөрт бэлэн байсан 100.000 төгрөгөө Б-д өгсөн. Б- уг мөнгийг Х- ахад өгтөл Х- ах бид нараас банкны данс, карт асуусан. ...Х- ах АТМ-с мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гээд байсан. ...Тэгээд Санчир, Б- бид 3 орой 00 цагийн үед буцаж уулзсан. Тэгээд Б-, Х- ахтай холбогдож байгаад Төмөр замын Хермис төвийн тэр хавьд очиж бага зэрэг мөс авсан. Ингээд бид 3 авсан мөсөө Санчирын машинд ороод хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 22/,

Гэрч А.Энхжингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө би дандаа л Өлзийцэнд эгчтэй хамт байсан. ...Х- ахаас мөс гэх зүйлийг аваад, тэр шөнө л баригдсан. Гэвч мөс аваад шууд мөнгөө өгөөгүй. Х- ахын машинд хэрэглэчихээд дараа нь мөнгийг нь өгсөн. Тэгэхээр 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Бичил хорооллын орчим мөс авч хэрэглээд дараа нь 10 дугаар хорооллын МТ-н колонкын тэнд очиж мөнгөө өгсөн юм. ...Машин дотор авангуутаа л хэрэглэсэн. Тэгээд мөс хэрэглэхдээ ашигласан тарианы усны шилээ аваад буудал руу явсан...” гэсэн мэдүүлэг,

Шинжээчийн 11306 тоот дүгнэлтэд: “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Х-ы ходоодноос гаргаж авсан гялгар уут” гэж хаягласан гялгар уутнаас метамфетамин /methamphamine/ илэрч байна. метамфетамин /methamphamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 229-230/,

Шинжээчийн 11304 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн 21 гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, улбар шар өнгийн гуурс мэт зүйл тус бүрээс Метамфетамин /methamphamine/ илэрч байна. Метамфетамин /methamphamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 237-239/,

Шинжээчийн 11316 тоот дүгнэлтэд: “...Тэгшбаяр Х- ХП-78022578 гэж хаягласан шээсний дээжнээс Метамфетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 241-242/,

Шинжээчийн 11317 тоот дүгнэлтэд: “...Шаравдоржийн Цогбадрах ХЖ-8404112 гэж хаягласан шээсний дээжнээс Метамфетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 1-н 245-246/,

Сэтгэц эмгэг судлалын 912 тоот дүгнэлтэд: “...Т.Х- нь “Сэргээгч эм бодисын шалтгаанд сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байна. ...Т.Х- нь мансуурах дон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарлын шинж тэмдэг илэрч байна....” гэсэн дүгнэлт /хх 2-н 73-75/,

Хэргийн газарт буюу 4818 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...хаалганы хавтасны доод хэсэгт “АВ4533764” серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт байсанг ...жолоочийн хажуу талын, урд талын суудалны урд шалавч нь дэрээ серийн дугаарыг харах боломжгүй хуйлсан 50-тын дэвсгэрт /гол хэсэгт уутаар ороож боосон/ хоолой болон ёроол хэсэг нь хагарсан, дотор тал нь цайвар зүйлээр бохирлогдсон “лидокайн” тарианы шил байсанг гэрэл зургаар бэхжүүлж хураан авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 12-19/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлд: “...тест ашиглах ажиллагааг эхлэн Т.Х-д мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор ...тестийг ашиглахад ...метамфетамин, амфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгааг ...тусгав.” гэсэн тэмдэглэл /хх 1-н 55-57/,

Эмнэлгийн байгууллагын ажилтан оролцуулан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: “...Т.Х-ыг зориулалтын орон дээр зүүн талаар нь хэвтүүлж ...дуранг амаар оруулан хоолойгоор гулгуулж, ходоод дахь агууламжийг шалгав. Дурангаар шалгах явцад ходоодон дор гялгар уут мэт зүйл харагдаж илэрсэн бөгөөд эмч түүнийг зориулалтын хавчигч багажаар дурангийн хамт татан гаргаж ирэв. ...7.5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут байх ба түгжээг сулавтар нэг талдаа жижиг цооролттой дотор талд нь ходоодны үлдэгдэл шингэн орсон байна. Уг уутыг эд мөрийн баримтаар тооцож хураан авав...” гэсэн тэмдэглэл /хх 1-н 59-66/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлд: “...Тест ашиглах ажиллагааг эхлэн Ш.Ц-ыг мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор ...тестийг ашиглахад 2, 5 дугаар багананд 1 улаан зураас тодорч эсрэг гэж заасан нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх 1-н 73-75/,

Сэжигтнээр Т.Х-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед Б- мөс авъя гэж надтай анх холбогдсон юм. Би хүнээс асууя гээд Цогбадрахтай холбогдоход мөс байна гэхээр нь уулзахаар болсон. ...Хаан банкны АТМ ороод Цогбадрахын Хаан банкны данс руу 1.000.000 төгрөг хийсэн. Уг мөнгөний 400.000 төгрөгийг Б-, 600.000 төгрөгийг нь би гаргаад Цогбадрахын дансанд хийгээд 0.8 грамм авна гэж хэлсэн. ...Хермес гэх газар ирээд Цогбадрахтай уулзаад 0.8 грамм хүрэхгүй мөс аваад би Б- болон хамт явсан найзуудтай нь Хермес төвийн урд талын 5 давхар байрны 1 орцонд ороод тарианы усны шил, хуйлсан мөнгө ашиглаж сорсон. Үлдсэнийг нь хоёр хуваагаад Б-д өгсөн. ...21 цагийн үед Цогбадрахаас мөс авахаар гэрээсээ гарсан. Тэр өдөр өдрийн турш загвар хочтой Цогбадрах бид хоёр утсаар холбогдож байсан бөгөөд мөс гэх бодистой хүн байна уу, хүн олдох уу гэх мэтээр хоорондоо ярилцаж байсан. ...01 цагийн үед Цогбадрах залгаад мөс олчихлоо мөнгөө явуулаарай гээд над руу дансны дугаараа  мессежээр явуулахаар нь би Их дэлгүүрийн баруун талд байх Хаан банкны АТМ-ээс Цогбадрахын явуулсан данс руу ...500.000 төгрөг шилжүүлсэн. Би Цогбадрахаас 0.5 грамм мөс авна гэж тохирсон байсан. ...02 цагийн үед Цогбадрах найз охин Назаргүлтэй явж байсан бөгөөд би Цогбадрахаас жижиг ууттай мөс аваад энэ чинь том ууттай юм байна шүү дээ доторх нь арайч 0.5 грамм хүрхээргүй юм байна шүү дээ, би мөнгөөрөө уут худалдаж авч байгаа юм шиг болоод байна гэж хэлээд аваад машинаас нь буугаад өөрийнхөө машинд суусан. Тэндээсээ 10 дугаар хорооллын МТ колонк орж Өлзийцэнд гэх эмэгтэйтэй уулзсан. ...би Цогбадрахаас авсан мөснөөсөө бага зэргийг тасдаад 150.000 төгрөгөнд бага зэргийг өгсөн. ...Тэндээсээ би хөдлөөд Төмөр замын ойролцоо зогсож нөгөө мөснөөсөө бага зэргийг аваад тарианы усны шилэнд хийж сорж хэрэглээд шилийг нь машинд орхисон байсан. Тэрийг үзлэгээр хураан авсан. Би Цогбадрахаас авсан мөсний 0.1 граммыг тасдаж Өлзийцэндэд өгөөд үлдсэнийг нь би өөрөө хэрэглэсэн. Би Төмөр замын ойролцоо үлдэгдэл мөсөө ганцаараа хэрэглээд уутыг нь амандаа зажилчихсан явж байсан юм. Буйландаа хүлхээд явж байсан бөгөөд цагдаа нар баривчлах үед би залгичихсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 202-204/,

  Яллагдагчаар Ш.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Х-тай 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд холбогдож 1.000.000 төгрөгөнд 0.8 грамм хэмжээтэй мөс зарсан. Х- өөрөө над руу залгаж мөс олоод өг гэж залгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 206-207/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 5-11/, Орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 20-27/, Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 28-34/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 35-48/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 48-47, 67-72, 76-141/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 142-160/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 161-164/, Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх 1-н 167-168/, Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх 2-н 78/, Эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /хх 2-н 106/, Эрүүгийн хэргийг тусгаарлах прокурорын тогтоол /хх 2-н 169-170/, Хаан банкны 29/1269 дугаартай лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 227-228/, Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 3-н 26-86, 108-116/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Т.Х- нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Ш.Ц-аас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

- 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б-д худалдсан,

- 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Ш.Ц-аас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан хадгалсан,

- 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Ө-эд худалдсан,

Шүүгдэгч Ш.Ц- нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Х-д худалдсан,

- 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Х-д худалдсан тус тус гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч У.Б-ийн: “...Өлзий эгч болон түүний хуурай дүү Энхжин гээд хүүхэн суусан. ...10 дугаар хорооллын МТ клонк руу явъя гэхээр нь би хэлсэн газар руу нь явсан. МТ колонк дээр очоод тэр хоёр машинаас бууж нэг хар машин руу орж суугаад 5-10 минут болоод буцаж машинд орж ирж суугаад за за 5 шар оръё гэсэн. ...машиных нь дугаар 48-18 гэсэн жип машин байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 218-219/, гэрчээр Ш.Ц-ын: “...Х- намайг мөс олоод өгөөч гээд залгаад байхаар нь 1.000.000 төгрөг Энхбилэгийн данс руу шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 224-225/, гэрч Э.Э-ийн: “...Энэ өдөр Цогбадрах над руу залгаад Хаан банкны карт байвал өгөөч... “би картаа орхичихож, чи ойрхон байвал очоод авъя” гэхээр нь бид хоёр уулзсан. Миний данс руу 1.000.000 төгрөгийг Цогбадрах өөрийнхөө данс руу авчихъя гээд 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн Экспресс банк ороод миний картнаас Цогоогийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 227/, гэрч Б.Санчирын: “...Энхманлай, Б- бид 3 төмөр замын Хермэс төвийн тэр хавьд Х- гэх хүнээс жоохон юм аваад хэрэглэсэн. ...Бид 3 тарианы шилэнд хийгээд маш бага хэмжээтэй мөсийг ээлжилж сороод л дууссан. Мөснөөс илүү гарч үлдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 218/, гэрч Б.Б-ий: “...Би Х- ахтай хамт мөс хэрэглээгүй түүнээс 100.000 төгрөгөнд жоохон мөс аваад л Хермесийн тэр хавьд Санчир, Энх-Манлай бид 3 хэрэглэсэн....” гэсэн мэдүүлэг /хх 2-н 220/, гэрч А.Э-гийн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр найз Б-тэй уулзсан. Тэгээд юм ярьж байгаад Б- “Х- гээд нэг ахад мөс байгаа гэнээ, авч хэрэглэх үү” гэж хэлсэн. Тэгээд Б-, Х- ахтай холбогдоод 100.000 төгрөгөнд мөс асуусан. Энэ үед би өөрийн багын найз Жаргалантай хамт явсан. ...Тухайн үед Санчир, Б- нар мөнгөгүй байсан бөгөөд би өөрт бэлэн байсан 100.000 төгрөгөө Б-д өгсөн. Б- уг мөнгийг Х- ахад өгтөл Х- ах бид нараас банкны данс, карт асуусан. ...Х- ах АТМ-с мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гээд байсан. ...Тэгээд Санчир, Б- бид 3 орой 00 цагийн үед буцаж уулзсан. Тэгээд Б-, Х- ахтай холбогдож байгаад Төмөр замын Хермис төвийн тэр хавьд очиж бага зэрэг мөс авсан. Ингээд бид 3 авсан мөсөө Санчирын машинд ороод хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 22/, гэрч А.Энхжингийн: “...Х- ахаас мөс гэх зүйлийг аваад, тэр шөнө л баригдсан. Гэвч мөс аваад шууд мөнгөө өгөөгүй. Х- ахын машинд хэрэглэчихээд дараа нь мөнгийг нь өгсөн. Тэгэхээр 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Бичил хорооллын орчим мөс авч хэрэглээд дараа нь 10 дугаар хорооллын МТ-н колонкын тэнд очиж мөнгөө өгсөн юм. ...Машин дотор авангуутаа л хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 11306, 11304, 1316, 11317 тоот дүгнэлтүүд, Сэтгэц эмгэг судлалын 912 тоот дүгнэлт, хэргийн газарт буюу 4818 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, эмнэлгийн байгууллагын ажилтан оролцуулан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, нууц ажиллагааны магадалгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Х-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан”, шүүгдэгч Ш.Ц-ын үйлдэл нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Х-, Ш.Ц- нарын үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.Ц-ын өмгөөлөгчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүгдэгч Т.Х-, Ш.Цогдбарах нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, банкны хуулга, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа зэрэг баримтуудаар түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон байна.

Шүүгдэгч Т.Х-, түүний өмгөөлөгч, Ш.Ц- нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бусдад төлөх бодит хохиролгүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Т.Х-, Ш.Ц- нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Х-, Ш.Ц- нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х-д  05 жилийн хорих ял оногдуулж, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 10 сар 22 хоног хорих ял, шүүгдэгч Ш.Ц-ыг 02 жилийн хорих ялаар тус тус шийтгэж ялыг ялгамжтай оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Т.Х-, Ш.Ц- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, энэ гэмт хэргээр урьд нь ял шийтгүүлж байсан, гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хохирол, хор уршгийг нөхөн төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулах тул бусдад төлөх бодит хохиролгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарыг ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Ш.Ц- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Т.Х- нь 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 877 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар шийтгүүлж 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн “Хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоох тухай” захирамжаар 10 сар 22 хоногийн өмнө тэнсэн суллагдсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан шүүгчийн захирамжийн хуулбар зэргээр тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.Х- нь хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэх,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан хорих ял дээр 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 877 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тус тус тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-, Ш.Ц- нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Х- нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нийт 196 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Ц- нь урд 2 хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан ба 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор 02 жил хорих ял шийтгүүлэх үедээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан байна.

Иймд шүүгдэгч Ш.Ц-ын урьд цагдан хоригдсон 108 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа Т.Х-ы ходоодноос гаргаж авсан метамфетамины агууламжтай гялгар уут, 48-48 УНЧ тээврийн хэрэгслээс хураан авсан хагархай тарианы шил, ХУД-н 1 дүгээр хороо, 39-23 тоотоос хураан авсан 21, 22 гэж дугаарласан 2 ширхэг гялгар уут, шар өнгийн соруулыг устгаж, АВ4533764, ЯЯ004413 серийн дугаартай 2 ширхэг хуйлсан 50 төгрөгний мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Т.Х-ы биед үзлэг хийн хураан авсан Хаан банкны виза картыг шүүгдэгч Т.Х-д буцаан олгож, магадалгааны сиди 1 ширхэг, Т.Х-ы биед үзлэг хийсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...түүнээс олсон ашиг, орлогыг” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөв шилжүүлнэ” гэж зааснаар шүүгдэгч Т.Х-ы гэмт хэрэг үйлдэж олсон, хэрэгт хураагдан ирсэн 580.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.          

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Х-ыг “Мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              - Ш.Б-нарыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-, Ш.Ц- нарыг 04 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан 04 жил хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан 04 жил хорих ял дээр 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 877 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил 10 сар 22 хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Халуинд оногдуулсан 04 жил 10 сар 22 хоногийн хорих ял, шүүгдэгч Ш.Ц-ад оногдуулсан 06 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ш.Ц-ын урьд цагдан хоригдсон 108 хоног, шүүгдэгч Т.Х-ы урьд цагдан хоригдсон 196 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа Т.Х-ы ходоодноос гаргаж авсан метамфетамины агууламжтай гялгар уут, 48-48 УНЧ тээврийн хэрэгслээс хураан авсан хагархай тарианы шил, ХУД-н 1 дүгээр хороо, 39-23 тоотоос хураан авсан 21, 22 гэж дугаарласан 2 ширхэг гялгар уут, шар өнгийн соруулыг устгаж, АВ4533764, ЯЯ004413 серийн дугаартай 2 ширхэг хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Т.Х-ы биед үзлэг хийн хураан авсан Хаан банкны виза картыг шүүгдэгч Т.Х-д буцаан олгож, магадалгааны сиди 1 ширхэг, Т.Х-ы биед үзлэг хийсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсаргасугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-аас хураан авсан Монгол Улсын 20.000 төгрөгийн 20 ширхэг мөнгөн дэвсгэрт, 10.000 төгрөгийн 18 ширхэг, нийт 580.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-, Ш.Ц нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР