Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 722

 

 

 

 

 

 

 

                                 

  

Т.Х, Ш.Цнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Ш.Ц, түүний өмгөөлөгч К.Баатар, Г.Ганбадрах,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Цогбадрах, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн, К.Баатар нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Т.Хы гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Х, Ш.Цнарт холбогдох эрүүгийн 1802004480276 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

...............................

Т.Х нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Ш.Цогбадрахаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар
хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд
нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины
агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг
Б.Билгүүнд худалдсан,

2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Ш.Ц-аас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Өлзийцэндэд худалдсан,

мөн Ш.Цнь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Хд худалдсан,

2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4
дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд
нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины
агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг
Т.Хд худалдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Т.Х, Ш.Цнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Х-ыг мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х, Ш.Цнарыг 4 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 877 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 10 сар 22 хоногийн хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хд оногдуулсан 4 жил 10 сар 22 хоногийн хорих ял, шүүгдэгч Ш.Цогбадрахад оногдуулсан 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Ш.Цогбадрахын урьд цагдан хоригдсон 108 хоног, шүүгдэгч Т.Хы урьд цагдан хоригдсон 196 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Т.Хы ходоодноос гаргаж авсан метамфетамины агууламжтай гялгар уут, 48-48 УНЧ тээврийн хэрэгслээс хураан авсан хагархай тарианы шил, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39-23 тоотоос хураан авсан 21, 22 гэж дугаарласан 2 ширхэг гялгар уут, шар өнгийн соруулыг устгаж, АВ4533764, ЯЯ004413 серийн дугаартай 2 ширхэг хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Т.Хы биед үзлэг хийн хураан авсан Хаан банкны виза картыг шүүгдэгч Т.Хд буцаан олгож, магадлагааны сиди 1 ширхэг, Т.Хы биед үзлэг хийсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хаас хураан авсан Монгол Улсын 20.000 төгрөгийн 20 ширхэг мөнгөн дэвсгэрт, 10.000 төгрөгийн 18 ширхэг, нийт 580.000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Ц-ын өмгөөлөгч Э.Энххэрлэн, К.Баатар нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч К.Баатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож  шийтгэсэн нь түүний үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдлыг үүсгээд байна.

Түүнчлэн, Ш.Ц-н 2018 оны 5 дугаар сард үйлдэгдсэн эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад оногдуулах ял шийтгэлийн хувьд ялгамжтай хандах боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Ш.Ц-ын энэхүү гэмт хэрэгт оролцсон оролцооны хувьд идэвхтэй үйлдэл гаргаагүй зөвхөн Т.Хы удаа дараагийн гуйлт шахалтаар түүнд хар тамхи олж бусдаас худалдан авсныгаа хамт хэрэглэж, үлдсэнийг нь Т.Х цааш нь эдийн ашиг бий болгоод явсан идэвхтэй үйлдэл гаргасан хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр урьд энэ төрлийн 2 удаагийн гэмт хэрэгт ял шийтгэл хүлээсэн, нийт 4 удаагийн ял шийтгэлтэй Т.Хд оногдуулсан хорих ялаас доогуур оногдуулах боломжтой байсныг шүүх анхаарч үзсэнгүй, миний үйлчлүүлэгчид адилхан 4 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн Ш.Цнь 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн хувьд маргадаггүй бөгөөд өмгөөлөгчийн зүгээс хавтас хэрэгт авагдсан мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүнд холбогдох хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа талаар анхан шатны шүүхэд тайлбар гаргасан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж "Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулах тул бусдад төлөх бодит хохиролгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарыг ял оногдуулахгүйгэр тэнсэх боломжгүй гэж дүгнэсэн болно." гэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно." гэжээ. Гэтэл Ш.Цогт ялтан биш, түүнд шүүх ял оногдуулаагүй, тэрээр үйлдсэн гэмт хэргийн эхний үйлдэлд гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй, Улсын дээд шүүхээр тухайн хэрэг хянагдаж байх хугацаанд сүүлийн гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдож байхад тэдгээр нэг төрлийн гэмт хэргийг нэгтгэн шалгуулахгүйгээр Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч Ш.Цогбадрахад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай саналыг гаргасан байхад шүүх хүндрүүлж 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, дээрээс нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж, эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүйгээс гадна Ш.Цогбадрахыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн оролцоо, сургуулийн насны 2 хүүхэд болон ээж нь элэгний хорт хавдартай зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд хорих ял оногдуулахдаа ялгамжтай хандах боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд, Ш.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчлөлт оруулж өгнө үү. Хэрэв  зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзвэл анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 6 жилийн хорих ялд ялгамжтай, шударга ёсны болон энэрэнгүй ёсны зарчмаар хандаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулан өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

   Шүүгдэгч Т.Х давж заалдах гомдолдоо: “...Т.Х би анхнаасаа хэргээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, өөрийн бурууг маш ихээр ухамсарлаж байна. Урьд нь олон жилийн хорих ял эдлэхдээ залуу байж, бас юмыг бага бодож явсан гэдгээ одоо маш их ойлгож, гэмшиж, ухаарч, харамсаж явна. Миний бие эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, хоёр хүүхэд маань бага насных, мөн аав маань өндөр настай байдаг. Аав болон үр хүүхдүүд, хань ижил дээрээ хурдан очоод зөв амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Цагдан хоригдож шалгагдах хугацаандаа их зүйлийг бодож ухаарлаа. Миний бие хийсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэл авсан. Зөвхөн өөрийгөө бодвол ингээд хорих анги руу яваад өгч болно. Харин гэр бүл, үр хүүхдүүд болон аавыгаа бодохоор үнэхээр харамсалтай байна. Аав болон гэр бүл, үр хүүхдүүд дээрээ эндээс хурдан очихын тулд тэднийхээ ирээдүйн төлөө эрхэм шүүгч та бүхэн ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, хаалттай дэглэмийг минь нээлттэй дэглэм болгож өгнө үү, мөн эдлэх ялаас минь тодорхой хугацааг хасаж өгнө үү. ...” гэв.  

 

Шүүгдэгч Ш.Цтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хоригдож байх хугацаанд толгой, тархи эрүүлжээд бүх зүйлийг ухаарсан. Иймд миний ялыг хөнгөрүүлж, хаалттай дэглэмийг маань нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Цогбадрахын өмгөөлөгч Г.Ганбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ш.Цнь эх, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2 хүүхэд нь бага насны хүүхдүүд байдаг. Эх нь хүнд өвчний улмаас хэвтэрт байгаа. Шүүгдэгч Ш.Цогбадрахад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхдээ 2 хүүхдийн эрх ашгийг анхаарч үзнэ үү. Ял эдлүүлэх дэглэмийг анхан шатны шүүхээс хаалттайгаар шийдвэрлэсэн. Уг дэглэмийг нээлттэй болгож, 2 хүүхэдтэй нь уулзуулах нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү. 2 хүүхдийн эх нь гадагшаа явсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шудрага ёсны зарчимд нийцүүлэн миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн санкц нь 2-8 жилийн хорих ялтай байгаа. Анхан шатны шүүх 4 жилийн хорих ялыг миний үйлчлүүлэгчид оногдуулсан. Уг зүйлийн ялын доод хэмжээ 2 жил байгаа. Иймд шүүгдэгч Ш.Цогбадрахад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Халиун, Ш.Цнарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзаад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй. Дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Тухайн үед шүүх шийдвэр гаргах үед шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байсан учраас ялыг нэмж нэгтгэсэн асуудал хууль зүйн үндэслэлтэй. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

  

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Т.Х нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Ш.Цогбадрахаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар
хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд
нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины
агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг
Б.Билгүүнд худалдсан,

2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Ш.Цогбадрахаас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Өлзийцэндэд худалдсан,

мөн Ш.Цнь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Хд худалдсан,

2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4
дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд
нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины
агууламжтай мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг
Т.Хд худалдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:  

 

гэрч У.Батхуягийн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянхошууны эцэст хүн буулгаж байтал 16 цагийн үед манай гэрийн өөдөөс харсан хашаанд амьдардаг эгч болох Өлзийцэндийн...машиныг нь тэр зогсоол дээр нь үлдээгээд миний машинд Өлзий эгч болон түүний хуурай дүү Энхжин гээд хүүхэн суусан. ...10 дугаар хорооллын МТ шатахуун түгээх станц руу явъя гэхээр нь би хэлсэн газар руу нь явсан. МТ шатахуун түгээх станц дээр очоод тэр хоёр машинаас бууж нэг хар машин руу орж суугаад 5-10 минут болоод буцаж машинд орж ирээд за за 5 шар оръё гэсэн. ...машиных нь дугаар 48-18 гэсэн байсан. ...” /1-р хх 218-219/,

 

гэрч Э.Энхбилэгийн “...Энэ өдөр Цогбадрах над руу залгаад Хаан банкны карт байвал өгөөч, ... "би картаа орхичихож, чи ойрхон байвал очоод авъя" гэхээр нь бид хоёр уулзсан. Миний данс руу 1.000.000 төгрөгийг Цогбадрах өөрийнхөө данс руу авчихъя гээд 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн Экспресс банк ороод миний картнаас Цогоогийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1-р хх 227/,

 

гэрч Б.Санчирын “...Энхманлай, Билгүүн бид 3 төмөр замын Хермес төвийн тэр хавьд Халиун гэх хүнээс жоохон юм аваад хэрэглэсэн. ...Бид 3 тарианы шилэнд хийгээд маш бага хэмжээтэй мөсийг ээлжилж сороод л дууссан. Мөснөөс илүү гарч үлдээгүй. ...” /2-р хх 218/,

 

гэрч Б.Билгүүний “...Би Халиун ахтай хамт мөс хэрэглээгүй түүнээс 100.000 төгрөгөөр жоохон мөс аваад л Хермесийн тэр хавьд Санчир, Энхманлай бид 3 хэрэглэсэн. ...Мөс авахаас өмнө Халиун ахад 100.000 төгрөгийг өгөх үед Энхманлайгийн нэг найз байсан. Тэр картаа Халиун ахад өгсөн. Биднээс авсан 100.000 төгрөгөө Халиун ах тэр хүний картаар өөр данс руу шилжүүлсэн байх. ...” /2-р хх 220/,

 

гэрч А.Энхманлайгийн “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр найз Билгүүнтэй уулзсан. Тэгээд юм ярьж байгаад Билгүүн "Халиун гээд нэг ахад мөс байгаа гэнээ, авч хэрэглэх үү" гэж хэлсэн. Тэгээд Билгүүн, Халиун ахтай холбогдоод 100.000 төгрөгөнд мөс асуусан. Энэ үед би өөрийн багын найз Жаргалантай хамт явсан. ...Тухайн үед Санчир, Билгүүн нар мөнгөгүй байсан бөгөөд би өөрт бэлэн байсан 100.000 төгрөгөө Билгүүнд өгсөн. Билгүүн уг мөнгийг Халиун ахад өгтөл Халиун ах бид нараас банкны данс, карт асуусан. ...Халиун ах АТМ-ээс мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гээд байсан. ...Тэгээд Санчир, Билгүүн бид 3 орой 00 цагийн үед буцаж уулзсан. Тэгээд Билгүүн, Халиун ахтай холбогдож байгаад Төмөр замын Хермес төвийн тэр хавьд очиж бага зэрэг мөс авсан. Ингээд бид 3 авсан мөсөө Санчирын машинд ороод хэрэглэсэн. ..." /2-р хх 222/,

 

гэрч А.Энхжингийн “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө би дандаа л Өлзийцэнд эгчтэй хамт байсан. ...Халиун ахаас мөс гэх зүйлийг аваад тэр шөнө л баригдсан. Гэвч мөс аваад шууд мөнгөө өгөөгүй. Халиун ахын машинд хэрэглэчихээд дараа нь мөнгийг нь өгсөн. Тэгэхээр 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Бичил хорооллын орчим мөс авч хэрэглээд дараа нь 10 дугаар хорооллын МТ шатахуун түгээх станцын тэнд очиж мөнгөө өгсөн юм. ...Машин дотор авангуутаа л хэрэглэсэн. Тэгээд мөс хэрэглэхдээ ашигласан тарианы усны шилээ аваад буудал руу явсан. ...” /1-р хх 206-207/,

 

Т.Хы сэжигтнээр өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед Билгүүн мөс авъя гэж надтай анх холбогдсон юм. Би хүнээс асууя гээд Цогбадрахтай холбогдоход мөс байна гэхээр нь уулзахаар болсон. ...Хаан банкны АТМ ороод Цогбадрахын Хаан банкны данс руу 1.000.000 төгрөг хийсэн. Уг мөнгөний 400.000 төгрөгийг Билгүүн, 600.000 төгрөгийг нь би гаргаад Цогбадрахын дансанд хийгээд 0.8 грамм авна гэж хэлсэн. ...Хермес гэх газар ирээд Цогбадрахтай уулзаад 0.8 грамм хүрэхгүй мөс аваад би Билгүүн болон хамт явсан найзуудтай нь Хермес төвийн урд талын 5 давхар байрны 1 орцонд ороод тарианы усны шил, хуйлсан мөнгө ашиглаж сорсон. Үлдсэнийг нь хоёр хуваагаад Билгүүнд өгсөн. ...01 цагийн үед Цогбадрах залгаад мөс олчихлоо мөнгөө явуулаарай гээд над руу дансны дугаараа мессежээр явуулахаар нь би их дэлгүүрийн баруун талд байх Хаан банкны АТМ-ээс Цогбадрахын явуулсан данс руу ...500.000 төгрөг шилжүүлсэн. Би Цогбадрахаас 0.5 грамм мөс авна гэж тохирсон байсан. ...02 цагийн үед Цогбадрах найз охин Назаргүлтэй явж байсан бөгөөд би Цогбадрахаас жижиг ууттай мөс аваад энэ чинь том ууттай юм байна шүү дээ, доторх нь арай ч 0.5 грамм хүрэхээргүй юм байна шүү дээ, би мөнгөөрөө уут худалдаж авч байгаа юм шиг болоод байна гэж хэлээд аваад машинаас нь буугаад өөрийнхөө машинд суусан. Тэндээсээ 10 дугаар хорооллын МТ шатахуун түгээх станц орж Өлзийцэнд гэх эмэгтэйтэй уулзсан. ...би Цогбадрахаас авсан мөснөөсөө бага зэргийг тасдаад 150.000 төгрөгөнд бага зэргийг өгсөн. ...Тэндээсээ би хөдлөөд Төмөр замын ойролцоо зогсож нөгөө мөснөөсөө бага зэргийг аваад тарианы усны шилэнд хийж сорж хэрэглээд шилийг нь машинд орхисон байсан. Тэрийг үзлэгээр хураан авсан. Би Цогбадрахаас авсан мөсний 0.1 граммыг тасдаж Өлзийцэндэд өгөөд үлдсэнийг нь би өөрөө хэрэглэсэн. Би төмөр замын ойролцоо үлдэгдэл мөсөө ганцаараа хэрэглээд уутыг нь амандаа зажилчихсан явж байсан юм. Буйландаа хүлхээд явж байсан бөгөөд цагдаа нар баривчлах үед би залгичихсан юм шиг байсан. ...” /1-р хх 202-204/,

 

Ш.Цогбадрахын яллагдагчаар өгсөн "...Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Халиунтай 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд холбогдож 1.000.000 төгрөгөнд 0.8 грамм хэмжээтэй мөс зарсан. Халиун өөрөө над руу залгаж мөс олоод өг гэж залгасан юм. ...” /2-р хх 206-207/ гэх мэдүүлгүүд,

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн "...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Т.Хы ходоодноос гаргаж авсан гялгар уут" гэж хаягласан гялгар уутнаас метамфетамин /methamphamine/ илэрч байна. Метамфетамин /methamphamine/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна..." /1-р хх 229-230/ гэх 11306 дугаартай,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн "...Шинжилгээнд ирүүлсэн 21 гэж дугаарласан цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, улбар шар өнгийн гуурс мэт зүйл тус бүрээс Метамфетамин /methamphamine/ илэрч байна. Метамфетамин /methamphamine/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна..." /1-р хх 237-239/ гэх 11304 дугаартай,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн "...Тэгшбаяр Халиун ХП-78022578 гэж хаягласан шээсний дээжнээс Метамфетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн жагсаалтанд хамаарна..." /1-р хх 241-242/ гэх 11316 дугаартай,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн "...Шаравдоржийн Цогбадрах ХЖ-8404112 гэж хаягласан шээсний дээжнээс Метамфетамин /МАМР/ илэрсэн. Илэрсэн Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн жагсаалтанд хамаарна..." /1-р хх 245-246/ гэх 11317 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд  оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Боржигон овгийн Тэгшбаярын Халиуныг мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Түшээ гүн овогт Шаравдоржийн Цогбадрахыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Т.Х, Ш.Цнарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Цогбадрах, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн, К.Баатар нар нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн,

 мөн шүүгдэгч Т.Х нь “...ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, хаалттай дэглэмийг минь нээлттэй дэглэм болгож өгнө үү гэж, мөн эдлэх ялаас минь тодорхой хугацааг хасаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х, Ш.Цнарыг 4 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 877 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 10 сар 22 хоногийн хорих ялаар тус тус тогтоож, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Ш.Цогбадрах, Т.Х нар нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан, үйлдсэн хэргийнхээ хор уршгийг ойлгохгүй дахин гэмт хэрэг үйлдэж байгаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөд бодисыг худалдах гэмт хэрэг нь нийгэмд учруулах аюулын хэр хэмжээ ихтэй байдаг бөгөөд тэдэнд оногдуулсан ял эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ял шийтгэлийн хөнгөрүүлэх, мөн ял эдлэх дэглэмийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймээс шүүгдэгч Т.Х болон шүүгдэгч Ш.Цогбадрах, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн, К.Баатар нарын “ял, дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх” талаар гаргасан гомдлуудыг  хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.     

  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 376 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Хы болон шүүгдэгч Ш.Цогбадрах, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн, К.Баатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                         ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ