Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2015/0545

 

Иргэн Л.Ч-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Л.Ч-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М-, Л.П- нарыг оролцуулан хийж,Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 543 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, иргэн Л.Ч-ын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээний, үнэлгээний газрын дарга, С- дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, улсын байцаагч нарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээМиний бие улсад нийт 32 жил ажилласнаас 1957-1980 онд тасралтгүй 23 жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан. Ингээд 1994 оны 5 дугаар сар хүртэл улсад хөдөлмөрлөж байгаад 57 насандаа тэтгэвэрт гарсан. Анх тэтгэвэрт суухад буюу 1989-1994 онд авч байсан цалин хөлсний дунджаас буюу 69147 төгрөгөөр тооцож сард олгох тэтгэврийн хэмжээг 43562 төгрөгөөр тогтоосон. Гэтэл олголт хийхдээ 4076 төгрөгөөр олгосон. Тухайн үед энэ асуудлаар Нийгмийн даатгалын байгууллагад маш олон удаа хандаж өргөдөл өгч байсан боловч тодорхой эрх зүйн актгүйгээр амаар хэвийн байна гэсэн хариуг л өгдөг байсан. 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 60 төгрөг нэмж 4136 төгрөг болгосон. 08 сард 320 төгрөг нэмж 4456 төгрөг болгож 1994 оныг дуустал олгосон. 1995 оноос эхлээд 2161 төгрөг нэмж 6617 төгрөг олгосон ба Засгийн газрын тушаал шийдвэрээр 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар тушаалаартэтгэвэрийг 30 хувиар нэмсэн буюу авах хэмжээ нь 5793 төгрөг байх ёстой байтал мөн л ажлын хариуцлагагүйгээсээ илүү нэмээд 2 дугаар сараас 5376 төгрөг болгон бууруулж олгосон. Энэ дүнгээр 7 дугаар сар хүртэл олгож байгаад 7 дугаар сараас 5616 төгрөг болгож дахин үндэслэлгүйгээр бууруулсан. Энэ хугацаанд 1995 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 104 дүгээр тогтоол гарч тэтгэвэрийг 20 хувиар нэмсэн.

Гэтэл 8 дугаар сард 8006 төгрөг олгосон боловч дахин буулгаж 9 дүгээр сараас эхлэн 6691 төгрөг олгож 11 дүгээр сараас 6851 болгож он дуусгасан зэргээр луйвардаж бууруулж байсан. Өнгөрсөн хугцаанд байнга энэ асуудлаар тухай бүрт нь очиж зарга үүсгэдэг байсан боловч ямар ч үр дүнгүй байсан. Өнөөг хүртэлшийдвэрлүүлж чадахгүй байна. Өнгөрсөн хугацаанд тэтгэврийн нэмэгдлийн талаар судалгаа түүвэр хийсэн. Улсын Нийгмийн даатгалын байцаагч Пунцагдаш нарын хэдэн байцаагчтай уулзахад Пунцагдаш таны оныг солиод 1974-1978 оныг сонгож тооцох ёстой гэсэн бөгөөд 2000 оны 5 дугаар сараас эхлэн 40487 төгрөг болгож олгосон. Үүнийг би зөвшөөрөөгүй. Миний тооцоогоор дээрх 5 жилд 43562 төгрөг байх ёстой байсан. Би зөрүүгээ буруутай албан тушаалтнаас авна гэхээр дахин хянаж байгаад 43562 төгрөгийг 5 дугаар сараас олгосон бөгөөд зөрүүг нь тухайн үед нь нэмж олгосон.

Гэхдээ П-н шийдвэрээр бол 1974-1978 оны хоорондох 5 жилд ногдох сарын дундаж цалин 86116 төгрөг болсонд маш их гомдолтой, одоо ч энэ хэвээрээ явсаар байна. Энэ тухайгаа мэргэжлийн хяналтын алба, болон дүүргийн шүүхэд хандахад дүүргийн шүүхээс мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээртомилоход уг үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн боловч Нийгмийн даатгалын хэлтэс алдаагаа засаагүй. Түүнчлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хандахад 5 жилийн дунджийг өөрчилсөн нь үндэслэлгүй мөн цалингийн тодорхойлолтыг хуурамч гэж үзэн тэтгэврийг 190546 төгрөгөөр багасгаж тогтоосон байна. Иймд урьд тогтоосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг дур мэдэн бууруулсан идэвхтэй хууль бус үйлдэл болон Засгийн газраас тогтоосон тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүрт нь тооцон олгоогүй зэрэг нь тодорхой эрх зуйн актгүй байхаас гадна захиргааны байгууллага албан тушаалтны ажилдаа хайнга болон зориуд санаатай хийсэн эдгээр хууль бус үйлдлийг шалган тогтоож, 1994 онд анх тогтоосон тэтгэврийг цаашид олгогдсон бүхий л нэмэгдлүүдийн хамт гаргуулж миний гомдлыг барагдуулж өгнө үү" гэв

Хариуцагч Нийгмийн даатгалын өрөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон щүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа "Иргэн Л.Ч-ын улсад ажилласан хугацааг 32 жилээр, дундаж цалинг 1989-1994 оны 5 жилийн цалингаар тооцож тухайн үед мөрдөгдөж байсан Тэтгэврийн хуулийн дагуу 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүнд нөхцөлөөр хөнгөлттэй тэтгэвэр тогтоон, Засгийн газрын нэмэгдлүүдийг нэмэгдүүлэн олгож байсан байна.

Тэтгэвэр тогтоолгосноос хойш тэтгэвэр авагч Л Ч- нь:

1. 2001 оны 4 дүгээр сард тэтгэврээ өөрчлөн тогтоолгох өргөдөл гарган Нийслэлийн архивын газрын 2000 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Барилга машин механизмын заводад жолооч ажилтай /овоггүй/ Ч-ын 1974-1978 оны цалингийн тодорхойлолтын архивын лавлагаагаар 2001 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс

2. 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөн өргөдөл гарган 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Барилга машин механизмын баазын ажилчин Галсанцэвэл овогтой Ч-ын 1974-1978 оны цалингийн тодорхойлолтын архивын лавлагаагаар 2006 оны 06 дугаар сарын 01ний өдрөөс тус тус өөрчлөн тогтоолгож авчээ.

Мөн 2013 оны 09 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газарт гаргасан өргөдлийн дагуу тэтгэврийн хувийн хэргийг хянан шалгахад Л.Ч-ын хөдөлмөрийн дэвтэр, тэтгэвэр тогтоолгосон дундаж цалинг /цалин зөрүүтэй/-ийн тодорхойлолт, овог, нэр зөрүүтэй байсныгтодруулахаар Нийслэлийн архивын газарт албан бичгийг явуулсан. Нийслэлийн архивын газраас ирүүлсэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн /дугаар 2/3158, 2/3159/ архивын лавлагаа болон тодруулга хүргүүлэх тухай албан бичигт өмнө нь авч байсан архивын лавлагаануудын түүвэрлэсэн он ижил боловч цалин зөрүүтэй гарсан тухай бичгийг ирүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх асуудлыг нягтлан шалгажшийдвэрлэхийг С- дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан. Өгсөн үүрэг даалгаврын дагуу С- дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагч П.М-, О У-, Нийслэлийн архивын газрын архивч О О- нар архивын сан хөмрегт хадгалагдаж байгаа Барилгын машин механизмын заводын 1974-1978 оны цалингийн баримт материалын үндэслэлийг шалгасан байна. Цалингийн үндэслэлийг шалгаж, түүвэрлэн авсан цалингийн лавлагаа Нийслэлийн архивын газрын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/1057 дугаар албан бичгээр баталгаажуулан ирүүлэхэд тус цалингийн лавлагаа нь өмнөх 3 лавлагаануудаас зөрүүтэй гарсан. Иймд тухайн цалингийн тодорхойлолтын архивын лавлагаа нь үндэслэл муутай, цалин нь өмнөх лавлагаануудаас зөрүүтэй, тасралт ихтэй байгаа тул анхтэтгэвэр тогтоолгосон 1989-1994 оны цалингаар өөрчлөн тогтоож олгохоор С- дүүргийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний хурлаар шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байна" гэжээ.

Хариуцагч С- дүүргийн Нийгмийн даатгалын хэптсээс ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайпбартаа: "С- дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Л Ч- нь анх 1994 оны 5 дугаар сард тухайн үед мөрдөгдөж байсан Тэтгэврийн хуулийн 10 дугаар зүйлд "Нийтдээ 25-аас доошгүй жил, түүнээс 12 жил 6 сараас доошгүйхугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан 50 насанд хүрсэн эрэгтэйчүүд" гэж заасны дагуу хүнд нөхцлөөр хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгон авсан байна. Тэтгэвэр анх тогтоолгоход 57 настай, нийт ажилласан хугацаа 32 жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд 13 жил ажилласнаар 1989-1994 оны хоорондох цалингийн дунджаартэтгэврээ тогтоолгосон байна. Түүнээс хойш Л.Ч- нь 2001 оны 04 дүгээр сард тэтгэвэрээ өөрчлөн тогтоолгох хүсэлтээ Нийслэлийн нийгмийн даатгалын газарт гарган 2000 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн архивын газраас гаргуулан авсан Барилга машин механизмын заводад жолооч ажилтай /овоггүй/ Ч-ын 1974-1978 оны цалингийн тодорхойлолтоор 2001 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тэтгэвэрээ дахин хянуулж шалгуулахаар өргөдөл гаргаж, 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өргөдөл хүсэлт гарган 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн архивын газраас гаргуулан авсан Барилгын машин механизмын баазын жолооч Галсанцэвэл овогтой Ч-ын 1974-1978 онуудад авч байсан цалингийн лавлагаагаар 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэвэрээ тус тусөөрчпөн тогтоолгож авчээ.

2013 оны 10 дугаар сард Л Ч- нь өөрийгөө 60 нас хүртэл ажиллах байсан 57 насандаа тэтгэвэр гарсан тул ажиллаагүй 3 жил болох 1994.1995,1996 оны хугацааг "Ажиласан жил , тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулиар нөхөн тооцуулж тэтгэврээ нэмэгдүүлнэ хэмээн тус хэлтэст хандаж өргөдөл гаргасан байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт үнэлгээ, шинжилгээний газраас түүний гаргасан өргөдлийн дагуу түүний тэтгэврийн хувийн хэргийг татан авч шалгаж үзээд Л.Ч-ын хувийн хэрэг, хөдөлмөрийн дзвтэр тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингийн тодорхойлолт дээрх овог, нэр зөрүүтэй байгааг тодруулахаар Нийслэлийн архивын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар талбан бичгүүдийг явуулсан. Нийслэлийн архивын газраас гаргаж ирүүлсэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/3158 дугаар болон Л.Ч-т гаргаж өгсөн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2/3304 дүгээр лавлагаанууд нь хоорондоо болон өмнө нь 20062000 онуудад гаргаж өгсөн лавлагаануудын түүвэрлэсэн он нь ижил боловч цалингууд нь зөрүүтэй гарсан юм. Харин Үндэсний архивын газраас ирүүлсэн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн архивын 5013 дугаар магадлагаанаас үзэхэд дээрх Ч-, Ч-ууд нь нэг хүн байх үндэстэй гэж үзсэн болно. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газраас дээрх асуудлыг өөрсдөө нягтлан судалж шийдвэрлэхийг манай хэлтэст даалгасан билээ.

Хэлтсийн даргаас өгсөн үүргийн дагуу С- дүүргийн 14 дүгээр хорооны тэтгэвэр авагч Л.Ч-ын тэтгэвэр тогтоолгосон Барилгын Машин Механизмын Заводад ажиллаж байх хугацааны 1974-1978 оны цалингийн үндэслэлийг Нийслэлийн архивын газарт хадгалагдаж буй материалаас 2014 оны 01дүгээр сарын 13,14,16-ны өдрүүдэд тус хэлтсийн хяналтын байцаагч П.М-, О.У- нар архивч О.О-ыг байлцуулан шүүж үзэхэд тухайн үед тус завод нь олон салбар хэсэгтэй Ч- нэртэй ажилтан олон автын 1 дүгээр хэсгийн Г.Ч-, Д.Ч-, эксковатарчин Б.Ч-, Д.Ч-, жолооч Ж.Ч- зэргээр гарах ба цалингийн цэсэнд ажилтнуудын овог овгийн үсгийг тодорхой бичээгүй цалин авсан ажилтнуудын гарын үсэг ойролцоо ялгагдах онцгой шинжгүй байсан ба Л.Ч-тай очиж уулзан яг аль хэсэг салбарт ажиллаж байсан, унаж байсан автомашины улсын дугаар зэргийг тодруулан асуусан ба тухайн хугацаанд /1974-1978/ онд тус заводад Ч- нэртэй ажилтан ганцхан гарч байсан нь экскваторчин Д.Ч- гэж хүн байсан ба Л Ч- гуайн хэлснээр өөрөө эксковаторчин хийж байгаагүй болон цалингийн цэсэнд Д Ч- гэж тодорхой бичсэн, цалин авсан хүн гарын үсэг зурахдаа овгоо тогтмол Д гэж эхлүүлэн зурж байснаас үзэхэд Нийслэлийн архивын газрын 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2/3304 тоот албан бичгээр өөрт нь гарган өгсөн Лувсан овогтой Ч-ын 1974, 1976 оны цалингийн лавлагаа нь үндэслэл муутай байна. Учир нь эксковаторчин Д.Ч-ын цалинг түүвэрлэн авсан байв. Мөн Л.Ч- нь тухайн үед албан ёсоор Ч- нэрээр ажиллаж цалинхөлс бодогдон гарч байгаагүй нь тус заводын цалингийн материалуудад ганцхан эксковаторчин Д.Ч- гэж хүн гарч байгаа болон Г.Ч-, Д.Ч- 2 нь хоёр өөр хэсэгт зэрэг ажиллан цалин хөлс бодогдон гарч байснаар нотлогдож байна.

Нийслэлийн архивын газрын 2000 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн лавлагаа нь яг аль Ч-ын цалинг ямар нотолгоогоор түүвэрлэн авсан нь тодорхойгүй байна. 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр болон 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Галсанцэвэл овогтой Ч-ын гэж гаргасан лавлагаанууд нь 2006 оных нь бүхэлдээ 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн лавлагааны 1977, 1978 онуудын цалин нь эксковаторчин Б.Ч-ын цалинг түүвэрлэсэн байв

Харин 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2/3158 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагааны 1974,1975,1976 онуудын цалингийн лавлагаа нь автын 1 дүгээр хэсгийн жолооч, цалингийн цэсэнд Г.Ч- гэж бичигдсэн, тухайн үед 87-58 улсын дугаартай /өөрийнх нь хэлснээр/ автомашины жолооч, гарын үсгийн хэлбэр зэргээр түүвэрлэн авсан бидний цалингийн түүвэртэй таарч байв.

1977,1978 онуудын материалд автын 2 дугаар хэсгийн, Бүрнээгийн бригадын гэсэн 2 жолооч Ч- гарч байгаа ба Л.Ч- гуайн хэлснээр бригадад ажиллаж байгаап/й гэсний дагуу автын 2 дугаар хэсгийн жолооч Ч-ын цалинг түүвэрлэн авсан болно. Учир дээрх онуудад өмнөх автомашины дугаарууд гарахаа больсон, ажилтны овог нэр бүр бичихээ больсон, зарим саруудад Ч- нэрээр цалин огт гараагүй зэргээр түүвэрлэн авахад хүндрэлтэй байв. Бидний түүвэрлэн авсан цалингийн лавлагааг Нийслэлийн архивын 2014 оны 10 дүгээр сарын 20-ны өдрийн 2/1057 дугаар албан бичгээр баталгаажуулан ирүүлсэн болно.

Уг лавлагаа нь үндэслэл муутай, цалин өмнөх лавлагаануудаас бага, дундаа тасралт ихтэй байсан болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн бичиг Л.Ч- гуайн хүсэлт зэргийг үндэслэн хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Л.Ч-ын тэтгэврийг анх тэтгэвэр тогтоолгосон 1989 оны 04 дүгээр сараас 1994 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны 60 сарын дунджаар өөрчлөн тогтоож, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн болно" гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 543 дугаар шийдвэрээр БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуулийн /1990 он/ 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ч-ын Нийгмийн даатгалын ерөнхий газар, С- дүүргийн нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг дур мэдэн бууруулсан Нийгмийн даатгалын ерөнхий газар, С- дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хууль бус үйлдэл болон Засгийн газраас тогтоосон тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүрт олгоогүй хууль бус үйлдлийг тогтоож, 1994 онд анх тогтоосон тэтгэврийг бүхий л нэмэгдлүүдийн хамт нөхөн гаргуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Ч- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь нэхэмжлэгч Л.Ч-ын нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шинжилгээний үнэлгээний газрын дарга Н.Ариунаа нарт холбогдох өндар насны тэтгэврийн хэмжээг дур мэдэн бууруулсан, Засгийн газраас тогтоосон тэтгэврийн нэмэгдлийг тухай бүр тооцон олгоогүй тухай хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны 543 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд үүгээр гомдол гаргаж байна.

1.  Л.Ч- миний бие анхнаасаа 1989-1994 оны хоорондын 5 жилийн хугацаанаас тооцуулан тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байсан бөгөөд анх тэтгэвэр тогтоолгохдоо энэ хугацаанаас тооцуулан тэтгэврээ тогтоолгосон. Нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр гомдол гаргаж байсан шалтгаан нь тэтгэврийнтооцооллыг буруу буюу зохих ёсоор тооцоогүй байсантай холбоотой юм. Шүүхийн шийдвэрт дурдсан архивын лавлагааны талаар асуудлууд нь Архивын газрын ажилтны шүүж гаргасныг нийгмийн даатгалын байгууллага хүлээн авч тооцоолсноос үүдэлтэй юм. Өөрөөр хэлбэл архивын газраас ямар нотолгоогоор түүвэрлэж авсныг Нийгмийн даатгалын байгууллага нарийвчлан шалгалгүйгээр миний тэтгэврийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулж байсныг мэдэхгүй юм.

Ямартай ч 1989-1994 онд миний цалин хөлсний дундаж 69147 байсан бөгөөд уүнээс тэтгэврийн хуулийн дагуу холбогдох тооцооллыг хийхэд олговол зохих хэмжээ нь 43562 төгрөг болж байсан.

Тиймээс 1989-1994 оны дунджаас тооцолгүй, өөр бусад онуудыг оруулан тооцож тэтгэврийн хэмжээг өөрчилж байсан хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгон хохиролгүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд шийдвэрлэлгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийдээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Л.Ч-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга, С- дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, улсын байцаагч нарт холбогдуулан тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг дур мэдэн бууруулсан Нийгмийн даатгалын ерөнхий газар, С- дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хууль бус үйлдэл болон Засгийн газраас тогтоосон тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүрт олгоогүй хууль бус үйлдлийг тогтоож, 1994 онд анх тогтоосон тэтгэврийг бүхий л нэмэгдлүүдийн хамт нөхөн гаргуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Нэг. Нэхэмжлэлийн Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг дур мэдэн бууруулсан Нийгмийн даатгалын ерөнхий газар, С- дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хууль бус үйлдэл... тогтоож... гэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн тус шаардлагыг ерөнхий байдлаар тодорхойлсон байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...анх тэтгэвэр тогтоохдоо 1989-1994 онд авч байсан цалин хөлсний дунджаас буюу 69147 төгрөгөөр тооцож сард олгох тэтгэврийн хэмжээг 43562 төгрөгөөр тогтоосон. Гэтэл яг олгохдоо 4076 төгрөг олгосон. Тухайн үед энэ асуудлаар Нийгмийн даатгалын байгууллагад маш олон удаа хандаж өргөдөл өгч байсан боловч тодорхой эрх зүйн актгүйгээр амаар хэвийн байна гэсэн хариуг л өгдөг байсан... гэж тодорхойлсноос гадна 1994 оноос 1995 он дуусталх хугацаанд тэтгэврийн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж бууруулж байсанд зарга үүсгэдэг байсан боловч үр дүнгүй байсан талаар түүнчлэн ...1974-1978 оны хоорондох 5 жилд ногдох сарын дундаж цалин 86116 төгрөг болсонд гомдолтой, ...нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хандахад 5 жилийн дунджийг өөрчилсөн нь үндэслэлгүй, цалингийн тодорхойлолтыг хуурамч гэж үзэн тэтгэврийг 190546 төгрөгөөр багасгаж тогтоосон байна, энэ асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн...гэжээ.

Харин хариуцагч нараас ...2001 онд өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу тэтгэвэрийн хэмжээг өөрчилсөн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэл болон давж заалдах гомдол тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь анх 43562 төгрөгөөр тэтгэвэр тогтоосон атлаа 4076 төгрөг олгосныг болон 1994-1995 онуудад тэтгэврийн хэмжээг бууруулж, нэмэгдүүлж байсныг эс зөвшөөрч нийгмийн даатгалын байгууллагад гомдол гаргаж байсан гэх нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл анх нийгмийн даатгалын байгууллагад тогтоосон хэмжээнээс бага тэтгэвэр олгогдсон талаар гомдол гаргаж байсан байж болзошгүй байхын дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, давж заалдах гомдол, тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл 1974-1978 оны хоорондох 5 жилд ногдох дундаж цалингаас тооцож тэтгэврийг өөрчлөн тогтоосонд гомдолтой гэх тухайд эдгээр онуудын цалингийн хэмжээг буруу тооцсонд гомдолтой юу эсхүл эдгээр онуудыг сонгож тэтгэврийг өөрчлөн тогтоосонд гомдолтой юу гэдэг нь тодорхой бус байх ба тэрээр 2001, 2006 онд нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэрийн асуудлаар хэрхэн хандаж байсан нь тодорхойгүй байна.

Түүнчлэн давж заалдах гомдол, тайлбартаа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 162 дугаар албан бичгийг дурдаж байгаагаас үзвэл зөвхөн энэхүү албан бичигт дурдсаныг хүлээн зөвшөөрсөн эсэх, мөн С- дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс 2014 онд тэтгэврийг дахин өөрчлөн тогтоосон зөрчил илэрлээ гэснээс үзвэл анх тогтоосон тэтгэврээр өөрчлөн тогтоолгох хүсэлтэй байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын эхний хэсэг буюу тэтгэврийн хэмжээг анх тогтоосон хэмжээнээс багасгаж олгосонд гомдолтой байсан эсэх, өөрөөр хэлбэл тухайн үед буюу 2001, 2006 онуудад нийгмийн даатгалын байгууллагад ямар асуудлаар гомдол гаргаж байсныг, 1974-1978 өөр оны цалингаас тооцож тэтгэврийг өөрчилж тогтоосонтой холбоотой эдгээр онуудыг сонгож тэтгэврийг өөрчилж тогтоосныг эс зөвшөөрч байгаа эсэх, эсхүл тэтгэврийн хэмжээг өөрчилж тогтоохдоо цалингийн хэмжээг буруу тооцсонд гомдолтой байгаа эсэх, эсхүл зөвхөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 162 дугаар албан бичигт дурдсаныг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, анх тогтоосон хэмжээгээр тэтгэврээ өөрчлөн тогтоолгох хүсэлтэй байгаа эсэх, эсхүл сүүлд 2014 онд хариуцагч Сонгонохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийн анх тогтоосон тэтгэврийг олгохоор шийдвэрлэсэн тухайд эргэлзэж байгаа эсэх, түүнчлэн ямар шалтгааны улмаас анх олгосон тэтгэврийг нөхөн гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан зэргийг тодруулж, улмаар ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж,үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Хоёр. Монгол Улсын Засгийн газраас тогтоосон тэтгэврийн нэмэгдлүүдийг зохих журмын дагуу тооцож олгоогүй гэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс шүүхэд тэтгэвэр тогтоогдсоноос хойш олгогдсон болон олговол зохих байсан тэтгэврийн хэмжээ, түүний зөрүү буюу Засгийн газраас тогтоосон хувь хэмжээний дагуу нэмэгдэх байсан тэтгэврийн хэмжээ, зөрүү зэргийг тооцож[1] нэхэмжлэлдээ хавсаргажээ.

Харин шүүх нэхэмжлэлийн тус шаардлагын талаар дүгнэлт хийхдээ хавтаст хэрэгт авагдсан аль байгууллага, албан тушаалтнаас гаргаж өгсөн нь үл мэдэгдэх, огноо, тамга тэмдэг, гарын үсэггүй, ойлгомжгүй, замбараагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт[2]-уудыг зааж ...Л.Ч-ын анх 1994 оноос тэтгэвэр тогтоосноос хойш зохих нэмэгдлүүдийг Нийгмийн даатгалын байгууллагаас олгож байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т заасантай нийцэхгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан дагуу хариуцагчаас нэхэмжлэлийн тус шаардлагад холбогдуулан бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ, харин шүүх хариу тайлбар, нотлох баримт шаардан гаргуулах эрхээ тус тус хангалттай хэрэгжүүлээгүй байна.

Тодруулбал, хариуцагчаас гаргасан гэх нэхэмжлэгчийн анх тэтгэвэр тогтоогдсон оноос хойш Монгол Улсын Засгийн газраас өндөр насны тэтгэврийн хэмжээг хэдэн хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн, Засгийн газраас тогтоосон хувь хэмжээний дагуу тэтгэврийн нэмэгдлүүд зохих ёсоор нэхэмжлэгчид тооцож олгогдсон эсэх, олгогдох ёстой байсан боловч тооцож олгогдоогүй тохиолдол байгаа эсэх, хэрэв байгаа бол түүний хэмжээ, шалтгаан үндэслэлийг нарийвчлан тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан тооцоолол үндэслэлтэй эсэхэд харьцуулалт хийгээгүй, үнэлж дүгнэх боломжгүй, ойлгомжгүй баримтуудыг шүүх заасан байх боловч нэхэмжлэгчийн шаардлага болон тус баримтуудыг харьцуулаагүй, өөрөөр хэлбэл баримтуудыг хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Зүй нь, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан тооцоолол[3] үндэслэлтэй эсэхэд хариуцагчаас үндэслэл бүхий хариу тайлбарыг гаргуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх, түүнчлэн нотлох баримт цуглуулах, үнэлж дүгнэх үүргийн хүрээнд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, шаардлагатай бол хөндлөнгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулан, нэхэмжлэлийн тус шаардлага үндэслэлтэй эсэх талаар дүгнэж шийдвэрлэх байжээ.

Гурав. 1994 онд анх тогтоосон тэтгэврийг бүхий л нэмэгдлүүдийн хамт нөхөн гаргуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ, мөн зүйлийн 72.3-т тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хариуцагч, ... тайлбар, ... тусгана, 72 дугаар зүйлийн 72.4-т Үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана гэж заасан байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн 1994 онд анх тогтоосон тэтгэврийг ...нөхөн гаргуулахыгНийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах гэсэн шаардлагыг огт шийдвэрлэлгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Хэрэгт С- дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Л.Ч-ын тэтгэврийг 1989 оны 03 дугаар сараас 1994 оны 03 сарыг дуустал хугацааны цалингийн тодорхойлолтоор тэтгэврийг өөрчлөн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн дугааргүй тогтоол[4] авагдсан байна.

Харин Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 162 дугаар албан бичиг[5]т ...Л.Ч-ын тэтгэврийг 2001 оны С- дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 5 жилийн цалингийн дунджийг /1974-1978/ оноор өөрчлөн тогтоосон ... 2013 онд ...шалгаад 5 жилийн дунджийг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй мөн цалингийн тодорхойлолт нь хуурамч гэж үзээд тэтгэврийн 190.546 төгрөгөөр багасгаж тогтоосон байна... гэснээс үзвэл С- дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөл 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар нэхэмжлэгч Л.Ч-ын тэтгэврийг өөрчлөн тогтоосныг хөдөлбөргүй эргэлзээгүй нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх юуны өмнө 1994 онд анх тогтоосон тэтгэврийг ...нөхөн гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэд тодруулах шаардлагатай юм.

Улмаар өмнө дурдсанчлан шүүх Засгийн газраас тогтоосон тэтгэврийн нэмэгдлүүд нэхэмжлэгчид хамааралтай эсэх, зохих ёсоор олгогдсон эсэх, анх тогтоогдсон болон сүүлд өөрчлөн тогтоогдсон тэтгэвэртэй харьцуулан тэтгэврийн нэмэгдэл хэрхэн тогтоогдох байсан, зөрүү гарч байгаа эсэх, нэхэмжлэгчид нөхөн олгогдох зөрүү байгаа эсэх зэргийг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгчийн тодорхойлж байгаачланхариуцагчаас тус нэмэгдлийг нөхөн гаргуулах үндэслэлтэй эсэх, хариуцагч байгууллагуудаас нэхэмжлэгчийн одоо авч байгаа тэтгэврийг анх тогтоосон тэтгэврээр өөрчлөн тогтоосон нь үндэслэлтэй, бодитой эсэх, түүнчлэн 1974-1978 оны цалингаас тооцож тэтгэврийг өөрчлөн тогтоосон нь буруу гэж үзэж, анх тогтоосон тэтгэврээр өөрчлөн тогтоох үндэслэлтэй эсэх, хэрэв өөрчлөн тогтоосон тохиолдолд зөрүү гарч байгаа эсэх, хэрэв зөрүү гарах буюу нэхэмжлэгчийн шаардсанчлан анх тогтоосон тэтгэврийг нөхөн гаргуулах үндэслэлтэй эсэх талаар холбогдох нотлох баримтуудыг цуглуулан үнэлж, дүгнэн нэхэмжлэлийн тус шаардлага үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй юм.

Түүнчлэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Нийгмийн даатгалын ерөнхий газар хариуцах үндэслэлтэй эсэхийг буюу тодруулбал, нөхөн гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байгаа эсэхийг тодорхойлж ...нөхөн гаргуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах үндэслэлтэй эсэх талаар дүгнэж шийдвэрлэхийг шүүх анхаарвах нь зүйтэй юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, 24.3-т нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах гэж нийгмийн даатгалын байгууллагын үүргийг тодорхойлон заасан байна.

Дээр дурдсанчлан шүүх нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар дүгнэлт хийж шийдвэрлээгүй, түүнчлэн нэхэмжлэлийн зарим шаардлагатай хамааралтай эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр, түүний нэмэгдлийг хууль, тогтоомжид заасан журмын дагуу зохих ёсоор тогтоолгон авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь даатгалын байгууллага албан тушаалтны буруугаас зөрчигдсөн эсэх, өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэлд дурдагдсан өндөр насны тэтгэвэртэй холбоотой хуульд заасан үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн эсэхийг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрийг тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулан үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ч- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 89-103 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 107 дугаар хуудас

[5] Хэргийн 12 дугаар хуудас