Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1123

 

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/01123

Улаанбаатар хот

 

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

  

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 53б дугаар байр, 18 тоотод оршин суух Шавь  овогт Нэргүйн Зундуйсамбуугийн /РД:ЧК70110212/  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо,  Чингисийн өргөн чөлөө гудамж, 51 байр, 29 тоотод оршин суух Чонос овогт Түмэн-Өлзийгийн Тансагчимэгт /РД:ЙЮ75102400/ холбогдох 

Хамтран ажиллах гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 3 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, хариуцагч Т.Тансагчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч  Н.Зундуйсамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           Т.Тансагчимэгийн захиалгаар барилгын ажлыг Н.Зундуйсамбуу гүйцэтгэхээр харилцан тохирч 2015 оны 4 дүгээр сарын 14-ний 629 дугаар хамтран ажиллах гэрээг байгуулсан.  Гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч Н.Зундуйсамбуу би урьдчилгаа    төлбөр 5 000 000 төгрөгийг Т.Тансагчимэгт төлсөн. Харин захиалагч Т.Тансагчимэг гэрээний 8-д заасан хугацаанд санхүүжилт хийгээгүй тул тухайн гэрээний нэмэлт захиалгаар захиалагчид төлсөн урьдчилгаа төлбөрийг Н.Зундуйсамбууд буцаан төлөхөөр болсон. Гэтэл Тансанчимэг нь буцаан төлөх 5 000 000 төгрөгөөс 1 700 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3 300 000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Т.Тансагчимэгээс төлбөрийн үлдэгдэл 3 300 000 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 750 төгрөгийг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                       

Хариуцагч Т.Тансагчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Т.Тансагчимэг миний бие цэцэрлэгийн барилга барих газрын асуудал  маргаантай улмаас барилга барих гүйцэтгэгч компанийн захирал Зундуйсамбууд урьдчилан төлсөн 5 000 000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн дүнгээр буцааж  төлөх нь үнэн тул хариуцагч бидэнд боломж олгож 2017 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэл төлж дуусгах  боломж өгч туслалцаа  үзүүлж өгнө үү. Миний бие одоогийн байдлаар докторантурт суралцаж байгаа мөн эмчилгээтэй тул санхүүгийн чадваргүй байгаа болно.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж урьдчилгаа 5 000 000 төгрөг авсан гэдэг нь үнэн. Тухайн үед газрын маргаантай байсан учраас санхүүжилт орж ирээгүй, барилгын ажлыг гүйцэтгэх газаргүй болсноос гэрээ хэрэгжээгүй юм. Тэгээд төлбөрийг нь төлж чадахгүй байсан. Бид төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын дотор төлөхөөр хичээж байгаа. 3 300 000 төгрөгийг 2 хувааж өгөх боломжтой байгаа. 1 650 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-аас 20-ны өдрийн дотор, сүүлийн төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь хариуцагчид хамтран ажиллах гэрээний урьдчилгаа төлбөр болох 5 000 000 төгрөгийг төлсөн. Хариуцагч ньүүнээс 1 700 000 төгрөгийг төлсөн, үлдсэн 3 300 000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулах саналтай байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болохоор хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзах зүйлгүй, харин хугацаа тохирч эвлэрэх хүсэлгүй байна, хангалттай хугацаа олгосон гэж үзэж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Зундуйсамбуу нь хариуцагч Т.Тансагчимэгт холбогдуулан хамтран ажиллах гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 3 300 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Тансагчимэг нь нэхэмжлэгч  Н.Зундуйсамбуугийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3 300 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан байна.  

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д дугаар зүйлд заасныг удирдлага болгон               

                                                                                                   ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Н.Зундуйсамбуугийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Тансагчимэгт холбогдох хамтран ажиллах гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 3 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Зундуйсамбуугийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Тансагчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 67 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Зундуйсамбууд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН