Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 196

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хаан банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Хулд сумын 1-р багт оршин суух Б.Одонбаяр, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжины 22-425 тоотод оршин суух Ц.Батчимэг нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8947890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр  сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодь

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хаан банк, Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.Одонбаяр, Ц.Батчимэг нар нь 2015.01.28-ны өдөр тус банкнаас 19900000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар машин авах зориулалтаар, зээлийн барьцаанд 12-36 УНГ улсын дугаартай Toyota Allion маркийн машин, 32 инчийн зурагт барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 7.1.1, 7.1.3-т заасан нөхцлийг зөрчин удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн болон хүүний төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2017 оны 04 сарын 11-ний өдрийн байдлаархи зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 6612198 төгрөг, зээлийн хүүний төлбөр 991295 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 85360 төгрөг, улсын бүртгэлийн лавлагааны үнэ, нотариатын үйлчилгээний төлбөр, нийт 8947890,26 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Одонбаяр, Ц.Батчимэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Одонбаяр, Ц.Батчимэг бид Дундговь аймаг дахь Хаан банкнаас нэхэмжлэлтэй танилцаад бид Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох 8947870,26 төгрөгийг 2017 оны 07 сарын 02-ны дотор бүрэн төлж барагдуулах болно. Хаан банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 1330 цагт зарлагдсан байна. Б.Одонбаяр, Ц.Батчимэг бид нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул бидний эзгүйгээр шүүх хурал хийж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодь шүүхэд гаргасан  тайлбартаа: Хаан банкны нэхэмжлэлтэй Б.Одонбаяр, Ц.Батчимэг нарын гаргасан хариу тайлбартай танилцлаа. Тайлбарт Хаан банкны нэхэмжилсэн 8947890,26 төгрөгнийн төлбөрийг 2017 оны 07 сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгч Хаан банкны зүгээс дээрхи хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хаан банкны Дундговь салбар нь Б.Пүрэвжав, Д.Алтанчимэг нараас 7688854 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Пүрэвжав, Д.Алтанчимэг нар нь Хаан банкны Дундговь салбарын нэхэмжилсэн 7688854 төгрөгийг төлж барагдуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд  улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137972 төгрөгийн тал хувь болох 68986  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 68986 төгрөгийг, хариуцагчаас 68986 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгч Хаан банк, Дундговь салбарын нэхэмжилсэн 7688854 /долоон сая зургаан зуун наян найман мянга найман зуун тавин дөрөв/ төгрөгийг хариуцагч Болдын Пүрэвжав /РД:ЗБ84092019/, Доржийн Алтанчимэг /РД:ЗБ63092407/ нар нь төлж барагдуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137972 /нэг зуун гучин долоон мянга есөн зуун далан хоёр/ төгрөгний  50  хувь  болох 68986 /жаран найман мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын орлогоос 68986 /жаран найман мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг,  хариуцагч Б.Пүрэвжав, Д.Алтанчимэг нараас 68986 /жаран найман мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банк, Дундговь салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.   

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.УРАНЧИМЭГ