Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/02521

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, сүхбаатарын гудамж, 11/2 байр, 212 тоот хаягт оршин суух Шаршуур овогт С Г /РД: ........................./-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Д.Сүхбаатарын гудамж-13, Метробизнес төвийн 302 тоот хаягт байрлах И  ХХК /............/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 5 байр, 13 тоот хаягт оршин суух  Хүгдүүд овогт Ө-ийн Б /...................../,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46 А байр, 8 тоот хаягт оршин суух Булгадар овогт Ч-ийн Г /................./,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 хд, 78 байр, 11 тоот хаягт оршин суух Шинэ овогт Б-ийн Д /......................./,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 52 байр, 25 тоот хаягт оршин суух Соёд овогт Б-ын Д /..................../,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Анома 72 байр, 5 тоот хаягт оршин суух Онход овогт Аюурын О. /.............../,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 хэсэг, бэлла виста 100 байр, 5 тоот хаягт оршин суух Авир овогт А-ын С /....................../ нарт холбогдох

 

2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд хийгдсэн “Инкомнет” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Инкомнэт компанийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.И, хариуцагч “И ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Б.Дэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “И ” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах гэсэн байгаа. “И ” ХХК 2 үүсгэн байгуулагчтай. н.Одсүрэн 92.5 хувийг эзэмшдэг, С.Г 7.5 хувийг эзэмшдэг. 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр н.Одсүрэн нь С.Гд мэдэгдэлгүйгээр, ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан байдаг. Ингэхдээ 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 14/08/22-01 тоот тогтоолыг гаргаад, тогтоолоо үндэслэж, компанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах худалдан авах гэрээг байгуулан “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авсан байдаг. Ингэснээр Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн Компанийн дүрмийн 6.1, 12.1.1, 12.1.7 гэсэн заалтуудыг зөрчсөн. Үүнийг С.Г 2015 оны 12 дугаар сард мэдэж, Улсын бүртгэлийн хуулийн этгээдэд хандсан байдаг. Хуулийн этгээдээс энэ талаар Иргэний хэргийн шүүхэд хандаж, шүүхээр шийдүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсний дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 181 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байдаг. Иймд тогтоолыг үндэслэж хийгдсэн талуудын хооронд хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үүсгэн байгуулагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага бол 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, “Инкомнэт” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, бүртгүүлэхийг хариуцагчид даалгахаар найруулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан. Хууль зүйн хувьд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзахтай холбоотой баримтуудаа шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Хариуцагч тал нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаанд хүсэлт тавьж гаргуулсан нотлох баримтыг эс тооцвол татгалзлыг нотолсон баримт байхгүй байгаа юм.

Харин нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага үндэстэй гэдгийг нотлохоор хавтаст хэргийн 4-109 дүгээр хуудас хүртэл авагдсан баримтуудыг гаргаж өгсөн. Энэ баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдоно гэж үзэж байна. Нэхэмжлэлийн гол шаардлага болоод байгаа 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, мөн компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн тэмдэглэл үйлдээд, тогтоол гаргаад шийдсэн байдаг. Энэ тогтоолыг 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчийн захирамжаар хүчингүй болгосон. Энэ захирамжаар С.Гантулгыг оролцуулалгүйгээр н.Одсүрэн ганцаараа өөрийн ашиг сонирхолын үүднээс хийсэн учраас хүчингүй болгосон. Энэ нь Компанийн тухай хуулийн 59.1, 34.1.1, 17.1, 61.1, 61.2, 61.7, 63.1, 69.2, Компанийн дүрмийн 6.1, 12.1.1, 12.1.7 дахь заалтуудыг зөрчсөн байна.

Хариуцагчийн тайлбараас дүгнэлт хийгээд үзэхэд С.Г гэрээнд оролцогч биш учир шаардлага гаргах эрхгүй гэж тайлбарладаг. Энэ гэрээнд С.Гантулгыг оруулаагүй учраас гэрээний нэг тал болоогүй. Гэхдээ энэ хүн Иргэний хуулийн 56.1.1, 56.4, 56.1.10 дэх заалтыг үндэслээд, энэ хууль зөрчөөд хийсэн гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан гэж харж байгаа. Түүний хувьцаа хэвээрээ өөрчлөгдөөгүй байгаа учраас нэхэмжлэгчээс зөвшөөрөл олгоогүй нэхэмжлэлд ач холбогдолгүй гэж тайлбар бичсэн байна. Ингэж тайлбарлаж байгаа нь хувьцаа эзэмшигч С.Гантулгын эрхийг зөрчиж хийсэн гэрээнүүд нь энэ хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол нь хууль зөрчсөн гэдгээр хүчингүй болсон. Компанийн тухай хуулийн 34.1.1, 65.7, 63.7 дах заалтуудыг дурдахыг хүсэж байна.

Тийм учраас шүүгчийн энэ захирамж хүчингүй болсон. Хариуцагч нар н.Одсүрэн өөрийнхөө л эзэмшлийн хувьцааг худалдсан асуудал яригдаад байгаа болохоор огт хамааралгүй гэсэн байдлаар тайлбарладаг. Тэгэхээр энэ хууль бус тогтоол гаргаж, “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлж авсан байгаа. Ингэсэн нь Компанийн тухай хуулийн 84.4.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд эрх мэдлээ хэрэгжүүлэх ёстой байсан үүнийг зөрчсөн.

Мөн хуулийн 84.4.4 дэх заалтыг мөн зөрчсөн. Энэ нь С.Г-ын ямар эрхийг зөрчсөн юм, хэзээ зөрчсөн юм, хэзээ мэдсэн юм гэж яриад байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлсэн энэ гэрээнүүдийнхээ төлбөрийг шаардаад, нэхэмжлэл гаргасан энэ үед энэ компанийн хувьцаа эзэмшигч С.Г гэдэг хүнд н.Одсүрэн байхгүй байсан учраас шүүхийн зарлан очсон байдаг. Ингэж мэдсэн. Тэгээд Захиргааны шүүхэд хандсан. “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлээд авчихсан асуудал яригдаад, өр төлбөр нэхэгдээд ирэхээр энэ хүний эрх нь зөрчигдөөд ирнэ биздээ.

Тийм учраас Захиргааны шүүхэд хандсан юм. Хариуцагч нар энэ хэрэг Захиргааны хэргийн 3 шатны шүүх дээр хэлэлцэгдсэн асуудал гэдэг. Энэ бол өөр нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь ч өөр байсан. Энэ өнөөдрийн хэрэг дээр давхацсан асуудал биш юм. Нэг хувьцаа эзэмшигч нь огтоос мэдэхгүй байхад хийгээд, нэг нь дур мэдэн хийснээр, өр зээлтэй компанийг шилжүүлэн авснаар энэ хувьцаа эзэмшигчийн эрх хөндөгдөөгүй гэж үзэх үндэслэл огтоос биш.

Иргэний хуулийн 251, 252 гээд энэ зүйл заалтыг ярихыг хүсэж байна. Яагаад гэвэл нөгөө талаас хуулийн этгээд компанийн эрх шилжүүлэх явдал бол эрх худалдах үзэгдэл хэдий ч эдийн засгийн хувьд авч үзэх юм бол аж ахуйн нэгжийн тодорхой эд хөрөнгийг худалдахдаа ижил төстэй ямар нэгэн байдлаар, ижил төстэй эрх зүйн үр дагавар бий болгодог. Ийм учраас тэр өр төлбөрийн асуудал яригдаад байгаа юм.

Энэ гэрээг хийхдээ н.Одсүрэн гэдэг хүн ганцаараа тогтоол үйлдэж, шийдвэр гаргах эрхтэй хүн юм уу гэдгийг нягталж үзэх, нөгөө талаас өөрийн эрх шилжүүлж байгаа компанийн өр төлбөрийн асуудлыг үнэн зөвөөр мэдээлэх үүрэг байгаа. Хариуцагч нар компанийн бүртгэл бол тухайн компанийн дотоод асуудал гэж тайлбар гаргасан байдаг. Хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг үндэслэж гүтгэдэг. Энэ үндэслэл болсон тогтоол нь өнөөдөр хүчингүй болчихоод байгаа. Хүчингүй болсон шүүхийн шийдвэр өнөөдөр хүчинтэй байгаа.  2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 дугаартай тогтоол нь хүчингүй болсон. Энэ хүчингүй болсон тогтоол байгаа учраас энэ шаардлагыг гаргах үндэстэй гэж үзэж байна” гэв.

 

Хариуцагч “И ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага дээр дурьдсан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг н.Б, Ганбат, Д, Дэлгэрмаа, О, С нартай байгуулсан. “И ” ХХК буюу “И............” ХХК-ийн 100 хувийн хувьцааны 50 хувийг “Эм .....................” ХХК эзэмшдэг, 50 хувийг н.Одсүрэн эзэмшдэг. “Эм И Ар Си” ХХК-ийн 85 хувийг н.О, 15 хувийг С.Г эзэмшдэг нь үнэн. н.Одсүрэн нь 2014 оны 08 сарын 22-ны өдөр 14/08/22-01 тоот тогтоолыг гаргаж, “Эм И Ар Си” ХХК-ийн 100 хувийн өмчлөлд “И...............” ХХК-ийг нэгтгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна” гэв.

Хариуцагч А.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А овогтой О миний бие Инкомнэт XXК-ийн, өөрийн мэдлийн 25.859 хувийн хувьцааг 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “И ” ХХК-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн болно. Зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр “И............” ХХК иргэн Б.О дийлэнх хувьцааг нь эзэмшдэг “И ” ХХК-д шилжсэн. Хувь тодорхой хүнд шилжүүлсэн байдлаар тооцоход тухайн худалдан авагч компанийн багахан хувьцааг эзэмшигч С. Г нь энэхүү гэрээний талаар гомдол гаргах хуулийн эрхтэй байж болох ч, тэрхүү гомдлоо бидний эсрэг бус харин хамтрагч Б.О-хээ эсрэг гаргах нь шударга ёсонд нийцтэй санагдана.

 Давтан дурдахад бид гэрээг зохих журмын дагуу үйлдэж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн ба эдгээр шатанд “И ” ХХК-ийн хуулийн зөвлөх, гэрээг баталгаажуулсан нотариатч, улсын бүртгэлд бүртгэж авсан бүртгэгч гээд хууль эрх зүйн мэдлэгтэй олон хүмүүс оролцсон билээ. Энэ худалдаанаас хойш нэгэнт бараг 2 жил 9 cap өнгөрсөн байгаа ба бидний хувьд компанийн үйл ажиллагааг буцаан сэргээх боломж эргэлт буцалтгүйгээр алга болсон гэсэн үг юм.

Иймээс энэ хэлцлийг буцаах ямар ч боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Дэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Г нь 2014 оны 08 дугаар 22-ны өдрийн “Инкомнет” ХХК-ийн эрх шклжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, “Инкомнет” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн бүртгэлд өөрчлөлт оруулахыг ОӨУБЕГ-т даалгах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа нэг үндэслэл нь нэхэмжлэгч С.Г нь гэрээний оролцогч биш тул гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргах эрх бүхий субъект биш юм. Мөн “И” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь хариуцагч Б.Дэ надад огт хамааралгүй юм.

Учир нь “И ” ХХК нь “Инкомнет” ХХК-ийн эрх, 100 хувийн хувьцааг худалдан авсан тул уг асуудал нь “И ” ХХК-ийн дотоод асуудал билээ. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “И ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэг Б.О нь Компанийн тухай хуульд заасан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, гэрээ байгуулсан нь тэдгээр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэг үндэслэл болсон гэж тайлбарлажээ.

Гэтэл дээрхи тайлбартай холбоотой маргааныг Захиргааны хэргийн 3-н шатны шүүх хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн байна. Товч тодруулбал нэхэмжлэгч С.Г нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж, “И” ХХК-ийн эрхийг “И ” ХХК-д шилжүүлэн авах өөрчлөлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргасан байдаг. Уг хэргийг хянан шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолд “И ” ХХК-ийн хувьцааны 7.5 хувийг нэхэмжлэгч С.Г, үлдэх 92.5 хувийг гуравдагч этгээд Б.О эзэмшдэг байх бөгөөд уг компани нь “Инкомнет” ХХК-ийн 100 хувийн хувьцааг хүдалдан авсан байна.

Гэвч бүртгэл хийгдсэнээр нэхэмжлэгчийн эзэмшлийн хувьцаанд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгчийн эрх; хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. ... Мөн бүртгэл хийгдсэнээр хууль зөрчөөгүй, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байгаа тул Захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм. ... Түүнчлэн нэхэмжлэгчээс Б.Одсүрэнд “Инкомнет” ХХК-ийн эрхийг шилжүүлэн авах зөвшөөрөл олгоогүй, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцоогүй, шинэчилсэн дүрэмтэй танилцуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй зэргээс нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх гомдлын хувьд Компанийн түхай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хүвьцаа эзэмшигч хуралд оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчинтэйд тооцох ба хуулийн энэ шаардлагыг маргаан бүхий бүртгэл хангасан болно.

Хамгийн гол нь уг маргаан бүхий бүртгэл нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хувьцаанд өөрчлөлт оруулсан бүртгэл биш бөгөөд түүний эзэмшил хувьцаа нь хэвээрээ байгаа учраас “нэхэмжлэгчээс зөвшөөрөл олгоогүй тухай гомдол нь хэрэгт ач холбогдолгүй юм” гэж дүгнээд нэхэмжлэгч Гантулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн “И ” ХХК-ийн 2014 оны 08 дугаар 22-ны өдрийн 14108122-01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/101143 дугаартай захирамж нь “И ” ХХК-ийн 92.5 хувийн хувьцаа эзэмшигч Б.Одсүрэнгийн хуульд заасан эрхийг хязгаарласан шийдвэр биш бөгөөд тэрээр өөрийн эзэмших хувьцааны хүрээнд хэнтэй ч дангаараа гэрээ байгуулах эрх бүхий субъект юм, нөгөө талаар Б.Одсүрэн нь уг компанийн хувьцаа эзэмшигчээс гадна компанийн эрх бүхий албан түшаалтан буюу уг компанийн ерөнхий захирал юм. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд компанийн эрх бүхий албан тушаалтны үүргийн талаар заасан. Энэ зүйлийн 84.4.1-д “Хууль болон Компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд эрх мэдлээ хэрэгжүүлэх”, 84.4.4-д “Компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах” гэж тус тус заажээ.

Мөн Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6-д “Компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-д заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн бол компанид учруулсан хохирлыг тухайн эрх бүхий албан түшаалтнаас хохирлоо шаардана” гэж заасан.

Тийм учраас хуулийн дээрхи заалтын дагуу нэхэмжлэгч С.Г нь надаас биш, компанид эсхүл түүнд өөрт нь хохирол учирсан бол хариуцагч Б.Одсүрэнгээс шаардах боломжтой юм гэж үзэж байгаа болно. Нөгөө талаар хариуцагч Б.Дэ би худалдан авагч “И ” ХХК-д биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлсэн түл Иргэний хуулийн 243.1-д заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна.

Иймд “И ” ХХК-ийн хувьцааны 92.5 хувийг эзэмшигч Б.Одсүрэнтэй байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн шинэчилсэн дүрмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн бүртгэлд өөрчлөлт оруулахыг ОӨУБЕГ-т даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Д, Ө.Б, Ч.Г нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бидний зүгээс энэ нэхэмжлэлийг надад болон бусад таван хүнд бус Б.Одсүрэнд гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Миний зүгээс өөрийн эзэмшлийн “Инкомнэт” ХХК-ийн 12.929 хувийн хувьцааг хуулийн дагуу байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр “И ” ХХК-ийг төлөөлсөн, ерөнхий захирал Б.О-д худалдаж, шилжүүлсэн. Энэ нь ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй, талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэрээ, хэлцэл гэж үзэж байна. Бусад хувьцаа эзэмшигч Ө.Б, Ч.Г нар мөн адил хийсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаа зөв тодорхойлох хэрэгтэй гэж үзэж байна.

Учир нь компанийг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрх бүхий этгээдтэй холбоотой гарч байгаа асуудлыг тухайн эрхээ хэтрүүлсэн этгээдэд хандах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч энэхүү 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компаний эрх шилжүүлэх тухай асуудлыг хэзээ мэдсэн, эрх нь яагаад одоо хөндөгдөх болж байгаа нь тодорхойгүй байна.

Энэ гэрээ хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, дүрэмд өөрчлөлт орсон байхад мэдээгүй өнөөдрийг хүртэл явсан гэх нөхцөл байдал нэхэмжлэлээс харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн нь Иргэний хуулийн аль заалтыг үндэслэл болгож байгаа нь тодорхойгүй байна.

Мөн компанийн дурмийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, бүртгэлд өөрчлөлт оруулахыг ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн газарт даалгуулах гэсэн нь нэгт: компанийн дүрэм бол тухайн компаний дотоод асуудал, хоёрт: Улсын бүртгэл нь хуульд заасны дагуу явагддаг бүртгэл үнэн зөвд тооцогддог зохицуулалтаар хийгдсэн учраас тусдаа зохицуулалтаар хандах газар нь өөр гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шүүхийн шийдвэрээр 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “И ” ХХК-ийн 2014 оны 08 дугаар 22-ны өдийн № 14/08/22-01 тоот тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон гэж СБД-ийн ИХАШШ-ийн шүүгчийн 181/ШШ2017/01143 тоот “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжийг хавсаргажээ.

Энэ захирамжид бичсэнээс үзэхэд хариуцагч этгээд болох Б.Одсүрэн нь хууль зүйн мэдлэг дутмагаас тогтоол гаргасан мэтээр бичсэн нь нэгдүгээрт: өөрийгөө иргэний эрх зүйн чадамжгүй гэж дүгнэсэн утга бүхий тайлбар гаргасан хоёрдугаарт: илт нэхэмжлэгчтэй хуйвалдсан тайлбар тавьсан байдалтай байгааг тодруулах нь зүйтэй байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно” гэв.

 

Хариуцагч Б.Д-ийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Г шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргахдаа хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн шаардлага гаргасан. Энэ гэрээнүүд 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээнүүд байгаа.

Энэ гэрээний талууд нэг талаас “Эм И Ар Си” ХХК нөгөө талаас “И” ХХК-ийг үүсгэн байгуулагч нар юм. Шаардлага гаргаж байгаа этгээд бол иргэн С.Г. Иргэн С.Г-ын эрх ашиг хөндөгдсөн талаар сая итгэмжлэгдэгдсэн төлөөлөгч нь ярилаа. Хууль зөрчиж гэрээ байгуулсан гэсэн үндэслэл хэлж байна. Хууль зөрчиж байгуулсан гэдэг нь Компанийн тухай хуулийн 59.1, 39.1.1, компанийн дүрмээс иш татаж байна. Эдгээр эрхүүд бодит байдалд зөрчигдсөн эсэх асуудал гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ямар эрх нь хуульд зааснаар ямар байдлаар зөрчигдсөн юм бэ гэдгийг тодорхой заагаад өгөх гэхээр аль юм бэ гэдэг. Хуулийн зүйл заалтыг зааж байгаа болохоос биш тэр нь ямар хэлбэрээр зөрчигдсөн юм бэ гэдгийг тодорхойлохгүй байгаа.

Уг нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр явсан маргаан байдаг юм байна лээ. Хэрэгт энэ нотлох баримтаар авагдсан. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн тогтоол зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн яриад байгаа энэ хуулийн зүйл заалтад заагдсан заалтууд нь нэхэмжлэгч С.Гантулгын хувьд зөрчигдөөгүй гэдгийг тогтоогоод өгсөн байгаа. Яг тэр баримтууд нь энэ хэрэгт авагдсан байгаа. Хууль зөрчөөгүй гэрээ байгуулсан гэсэн баримтууд хэрэгт байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн асуудал бол зөрчигдөөгүй учраас гэрээ хүчин төгөлдөр болгуулах гэсэн шаардлага гаргах бол хууль зүйн талаас болоод, хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь бол даалгах шаардлага байна. 2015 оны байдлаар “Инкомнэт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар гэж өөр хүмүүс байгаа. Гэтэл өнөөдөр хариуцагч Б.Дэгийн хувьд энэ компанийн хувьцаа эзэмшигч мөн үү. Дүрэмд өөрчлөлт оруулах, санал оруулах этгээд мөн үү гэдэг асуудал яригдана.

Гэтэл ийм эрх Б.Дэд байхгүй. Тэгээд яах гэж даалгах шаардлага гаргаад байгаа юм. Угаасаа шаардлага нь ойлгомжгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзах бүрэн үндэслэлтэй шаардлага байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрчлөгдөж орж ирээд нэхэмжлэлийн шаардлагыг арай өөрөөр тайлбарлачихлаа. Нэхэмжлэлийн шаардлага 2 байгаа. Анх шүүхэд ирүүлж байсан 2017 оны 05 сарын 01-ний өдрийн нэхэмжлэл байгаа. Үүнийг 2017 оны 08 сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг найруулгын хувьд өөрчлөх тухай гээд шаардлагаа өөрчилсөн.

Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг найруулсан хүрээнд хэргийг шийдэж өгөөч гэж хүссэн. Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, “Инкомнэт” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг хариуцагчид даалгах гэсэн утга бүхий. Эндээс харахад нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Талууд гэж хэнийг хэлээд байгаа юм. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох гэсэн хүсэлт байгаа. Хуульзүйн үндэслэл нь тодорхойгүй. Ямар үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа үндэслэл нь тодорхойгүй. Дүрэмд өөрчлөлт оруулах гээд байгаа юм. Ямар өөрчлөлт оруулах гээд байгаа юм. Хариуцагчид даалгах гээд, олон хариуцагч байгаа хэнд нь даалгах гээд байгаа юм. н.Одсүрэнд ганцхан даалгах гээд байгаа юм уу, эсвэл хариуцагч нарт даалгах гээд байгаа юм уу. Хариуцагчид гэдэг нь өөрөө нэг тоон дээр хэлж байгаа зүйл. Үүгээрээ агуулгаараа ч тэр үүргийн хувьд ч тэр өөр өөр болоод явчихна. Хэрэг үүсснээс хойш нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.12-т зааснаар 62.1.4 дэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй юм гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу талууд өөрсдөө нотлох баримтаа гаргаж, мэтгэлцэх ёстой. Хариуцагч нарын зүгээс нотлох баримт гаргах зүйл байхгүй. Яагаад гэхээр эрхээ шилжүүлээд, хувьцаагаа худалдах, худалдан авах гэрээ байгуулаад өгөхдөө холбогдох бүх баримт бичгүүдээ хамтад нь хүлээлгээд өгчихсөн. Энэ н.Одсүрэнд байгаа. Миний хувьд нэхэмжлэгчид өөрт нь ч байгаа гэж үзэж байна. Миний зүгээс үүргээ биелүүлээд, шүүхээр дамжуулаад, Улсын бүртгэлийн газраас холбогдох баримтуудыг гаргуулсан байгаа.

Харамсалтай нь зарим баримтууд нь ойлгомжгүй, урд хойно нь оруулсан, зөрүүлсэн, дутуу зүйлүүд орж ирсэн. Үүнийг би ойлгохдоо санаатайгаар хэргийг будлиантуулах гэж оруулж ирж байна гэж би зориуд хэлмээр байна. Өнөөдөр “И Эм Ар Си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгомжгүй байдлаар хэрэгт оролцож байна. Үүнийг зориуд санаатайгаар зохион байгуулсан үйлдэл гэж үзэж байна. Анх зөвшөөрөхгүй байснаа хэргийн явцад зөвшөөрч байгаа мэт харагдуулж байгаа нөхцөл байдал. Тэгэхээр үүнийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүгчийн захирамжийн тухай ярьж байна. Шүүгчийн захирамж нэгэнт гарчихсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 /заалтыг андуурч байж магадгүй/-т нэгэнт үйл баримтаар тогтоогдсон зүйлийг дахин тогтоох шаардлагагүй. н.Уянга шүүгч үнэхээр хариуцлагагүй хандсан. Энд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөд байхад оролцуулаагүй. Хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн тайлбараар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Ингэхдээ алдаа гаргачихсан. Хожмын үр дагаврыг нь тооцоогүй. Өөрөөр хэлэх юм бол 2 этгээдийн хоорондын хуйвалдааны үр дагавраар гарч байгаа зүйлийг нягталж үзээгүй. Нөгөө талаар хууль зөрчсөн гэж байна. Иргэний хуулийн заалтуудыг бас дурьдсан. Компанийн тухай хуулийн заалтууд, компанийн дүрмийн заалтуудыг дурьдсан. Энэ бол нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдсан зүйлүүд.

Гэтэл Иргэний хуулийн 56.1.1, 56.1.4, 56.1.10, нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгаа юм. Гэтэл хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар яриагүй. Энэ хэлцэл өөрөө хүчин төгөлдөр хэлцэл. Хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэлд орохгүй байна. С.Г өр нэхэгдээд ирэхээр мэдсэн гэдэг. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар энэ хүн бүгдийг мэдээд яваад байгаа юм. Энэ хүн мэдэхгүй гэж байгаа боловч энэ хүн мэдээд гарын үсэг зураад яваад байдаг. Ийм үйлдэл хийж явж байсан хүн би мэдээгүй гэж байгаа нь хачирхалтай. Энэ компанийг анх худалдаж авах зорилго нь юу байсан, яагаад худалдаж авсан гэдгийг хариуцагч нар тайлбарлах ёстой байсан. н.Одсүрэнд энэ компани яагаад хэрэг болсон юм, эргээд яагаад ийм асуудал үүсгээд байгаа юм. Яагаад гэхээр худалдсан хувьцааныхаа үнийг төлөхгүй байгаа юм. Заль хэрэглээд байна. Нэг хувьцаа эзэмшигч маань хувьцааныхаа мөнгийг өгөөч гээд нэхэмжлэл гаргаад байгаа. Бусад нь гаргаагүй. Гэхдээ сөрөг нэхэмжлэл гаргах нөхцөл бололцоо гардаг юм бол гаргана гэсэн байр суурьтай байсан. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө гаргах боломж олгоогүй.

Нөгөө талаар С.Г гэдэг этгээд энэ компанийг өр зээлтэй гэдгийг нэхэмжлэл ирэхээр мэдсэн гэж ярьдаг. Энэ 2014 оны үйл явдал байгаа. 2015 онд компанийн хувийг эзэмшээд яваад байгаа юм. Бичиг баримттай нь танилцаж л байгаа. Энэ компани тодорхой өртэй юу гэвэл өртэй, өртэй худалдсан байхгүй юу. Үүнийг мэдэж л байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 251, 252 дугаар зүйлд заасан эрхийг доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж ярих гээд байгаа юм. Гэрээн дээр нь заагаад өгсөн байгаа. Гэрээний 3.2, 4.1 гэдэг заалтууд дээр нь зориуд хэлээд өгсөн байгаа юм. С.Г гэдэг этгээд өөрийгөө хувьцаа эзэмшигч гээд байгаа юм. Энэ хүн энэ компанийн хувьцаа эзэмшигч биш. Энэ хүн “Эм И Ар Си” ХХК-ийн 15 хувийг эзэмшдэг. 85 хувийг нь н.Одсүрэн эзэмшдэг. Харин энэ компани нь “И ” ХХК-ний 50 хувийг эзэмшдэг. “Эм И Ар Си” ХХК-ийн 15 хувийг эзэмшдэг этгээд тэр компанийхаа хувьцааг эзэмшинэ биздээ. Гэтэл өөр компанийн хувьцааг эзэмших ёстой гэж яриад байгаа юм. Тэгвэл эзэмшсэн асуудал нь хэзээнээс үүссэн юм бэ гэдэг асуудлыг ярих хэрэгтэй болж байгаа юм. Энэ 2014 оны байдлаар байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ ч төөрөгдүүлсэн байдлаар бичээд байгаа юм. Өмнө нь маргаад байгаа тэр захирамж гаргуулсан асуудал дээр төөрөгдүүлсэн байдлаар хэлж яриад байна. 2014 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн гэрээ байгуулсан өдрийн үеэр би энэ хувьцааны хувьцаа эзэмшигч байсан гэж яриад байна. Тэр хүн “Эм И Ар Си” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан болохоос “И ” ХХК-ийн хувьцааг эзэмшдэггүй байсан. Харин “Инкомнэт” ХХК-ийн хувьцааг худалдаж авсны дараагаар 50 хувиас нь хувьцаа аваад байгаа юм. Энэ нь 2015 оны үйл явдлаас харагдаж байгаа. Үүнийг анхны тайлбар дээр хэлсэн. Цаг хугацааны хувьд ухарч юм хийгээд байгаа юм уу, тэр нь зөв болоод сүүлд хийсэн нь буруу болоод байдаг юм уу. Ойлгомжгүй юм ярих гээд байгаа юм. Тэгэхээр энэ ямар ч үндэслэлгүй гэдгийг хэлж байна.

Миний ажил Эрүүгийн эрхзүйн чиглэлээр арай түлхүү явагддаг. Энэ хүмүүсийн гаргаад байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 зааснаар нотлох баримтыг хуурамчаар гаргах үйлдэл шүү. Цаашид энэ асуудлаар шалгуулах газар нь шалгуулж болох тал байгаа шүү гэж хэлмээр байна. Шүүх, хуулийн байгууллагаар ингэж худлаа нотлох баримт гаргуулаад, төөрөгдүүлээд, хууль бус шийдвэр гаргуулж болдог гэж ойлгоод байх шиг байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 26.1-д зааснаар Иргэний эрх зүйн чадвар нь Улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч байдаг. Иргэний хуулийн 26.4-д зааснаар хуулийн этгээд нь удирдах байгууллагаар дамжуулаад Иргэний эрхзүйн харилцаанд орж байгаа. Энэ компаниудын хувьд хууль зөрчсөн үйлдэл харагдана.

Иргэний хуулийн 27.3-т зааснаар ижил төсөөтэй, төөрөгдүүлсэн нэрийг өгч болохгүй гэсэн заалтыг зөрчсөн. Энэ зөрчөөд байгаа үйлдэл нь залилангийн шинжтэй, хүмүүсээс эрхийг нь худалдаж авчихаад мөнгийг нь өгөхгүй аргацаах шинжтэй ийм л зүйл.  Иргэний хуулийн 43.2.1-т хэлцэл хийсэн гэж үзнэ. Өөрөө хүсэл зоригоо илэрхийлчихсэн, гарын үсгээ зурчихсан. Иргэний хуулийн 43.2.3-т зааснаар гэрчлүүлээд, бүртгүүлчихсэн. Иргэний хуулийн 184.1-д зааснаар бүртгэл үнэн зөвд тооцогдож байгаа. Хэрэв үнэхээр эрх нь зөрчигдөөд байгаа бол 181.3-аар холбогдох байгууллагад нь хандана биз. Гэрээний чөлөөт байдлыг Иргэний хуулийн 189.1-ээр заагаад өгчихсөн. Энэ нь тэгээд хүчин төгөлдөр бус болох юм уу. Хэрвээ Иргэний хуулийн 57.4-ээр алдаа гаргасан бол засч залруулах хэрэгтэй. Компанийн тухай хуулийн 9-р зүйлд зааснаар хариуцлагыг хүлээх этгээд нь хүлээнэ биз. Компанийн тухай хуулийн 9.2-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн өмнө хүлээх үүргийг хариуцахгүй. Мөн Компанийн тухай хуулийн 9.4, 9.5-ыг мөн дурьдаж байна. Хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн гээд байгаа. Гэтэл сонгох, санал өгөх эрхийг нь л зөрчсөн байгаа. Гэхдээ  тэр нь зөвхөн “Эм И Ар Си” ХХК-ийн хувьд биш. Энэ компанийн хувьд эрх нь зөрчсөн. Гэтэл “Эм И Ар Си” ХХК ямар хамаатай юм бэ. С.Г энэ компаниас хувьцаа эзэмшдэггүй. Энэ компанийн хувьцаа эзэмшдэг 2 этгээд байгаа. Нэг нь хуулийн этгээд, нөгөө нь н.Одсүрэн гээд хувь хүн. Эсвэл С.Г нь хуулийн этгээд гээд ойлгоод байгаа юм уу. Энэ талаар эрх нь зөрчигдсөн талаар өөрийнхөө эзэмшдэг “И ” ХХК хандах нь зөв болов уу.

Эрх нь зөрчигдчихлөө гээд шүүхээс би тодруулсан асуулт тавьсан гэж ойлгож байгаа. Эрх нь зөрчигдснөөр ямар үр дагавар гараад байгаа юм бэ, энэ хувьцаанд нь өөрчлөлт орчихоод байгаа юм уу гэхээр тэрийгээ тайлбарлаж чадахгүй. Өр төлбөр гараад ирсэн гэж тайлбарлаад байгаа. Хохирол учруулах гээд байгаа юм уу, хэрэв тийм бол тэр хохирол учруулаад байгаа этгээдээс хариуцлага тооцох байх.

Ийм учраас хэргийг, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна. 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн тогтоол байгаа. С.Г гэдэг хүн энэ тогтоолын үндсэн дээрээс н.Одсүрэнгийн мэдэгдэхгүй авсан “Инкомнэт” ХХК-ийн 50 хувиас өөрөө хувьцаа эзэмшиж байгаа. Гэтэл нөгөө тогтоолоо хүчингүй болгосон гээд байгаа. Ийм хууль бус зүйл хийгээд, хүмүүсийн толгой эргүүлэх гээд байгаа нь зохимжгүй бөгөөд буруу замаар яваад байна.

Тийм учраас энэ нэхэмжлэлийн шаардагыг болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч И  ХХК, Ө.Б  Ч.Г, Б.Д,  Б.Дэ,  А.О, А.С нарт холбогдуулан Ганбаатар, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 22 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 25 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, Ч.Г, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 30 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 36 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, А.С, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 26 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 36 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, Б.Д, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 27 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 33 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, Ө.Б, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 28 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 34 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, А.О, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 25 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 31 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, “Инкомнэт” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

            Нэхэмжлэгч “Инкомнэт” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг хариуцагч “И ” ХХК-д даалгах гэж тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч “И ” ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

 

Хариуцагч Ө. Б Б.Д, Ч.Г нар нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хууль тогтоомж зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулсан гэж /нэгдүгээр хх-ийн 66 дахь тал/, хариуцагч Б.Дэ “И ” ХХК-д биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлсэн, Гантулга өөрт нь хохирол учирсан бол Одсүрэнгээс шаардах боломжтой гэж /нэгдүгээр хх-ийн 64-65 дахь тал/, хариуцагч А.О худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш 2 жил 9 сар өнгөрсөн байгаа ба бидний хувьд компанийн үйл ажиллагааг буцаан сэргээх боломж байхгүй, гэрээг зохих журмын дагуу үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж /нэгдүгээр хх-ийн 63 дахь тал/ тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Г нь “Эм И Ар Си” ХХК-ийн нийт хувьцааны 15 хувийг эзэмшдэг, “И ” ХХК-ийн нийт хувьцааны 50 хувийг “Эм И Ар Си” ХХК нь эзэмшдэг болох нь “Эм И Ар Си” /товчилсон нэр MERC / ХХК, “И ” ХХК-ийн дүрмээр тогтоогдож байна.

 

Хариуцагч “И ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Инкомнэт” ХХК-ийн хувьцааг “И ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч “MERC” ХХК 50 хувь, иргэн Б.Одсүрэн 50 хувиар тус тус хувь тэнцүү эзэмшихээр тогтоосугай” гэж шийдвэрлэсэн ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1143 дугаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч “И ” ХХК нь “И ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /нэгдүгээр хх-ийн 39-42 дахь тал/

 

С.Ганбаатар “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 22 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 25 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Инкомнэт ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн  13,814 хувь, 13814 ширхэг хувьцааг 20.721.000 төгрөгөөр, /нэгдүгээр хх-ийн 15-18 дахь тал/ 

 

Ч.Г “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 30 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 36 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, “Инкомнэт” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн  15.515 хувь, 15515 ширхэг хувьцааг 23.272.500 төгрөгөөр,  /нэгдүгээр хх-ийн 19-22 дахь тал/

 

 А.С “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 26 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 32 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, “Инкомнэт” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн  8.610 хувь, 8610 ширхэг хувьцааг 12.915.000 төгрөгөөр, /нэгдүгээр хх-ийн 23-26 дахь тал/

 

Б.Д “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 27 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 33 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Инкомнэт ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн  12.929 хувь, 12929 ширхэг хувьцааг 19.393.500 төгрөгөөр, /нэгдүгээр хх-ийн 27-30 дахь тал/

 

Ө.Б “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 28 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 34 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Инкомнэт ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн  23.273 хувь, 23273 ширхэг хувьцааг 34.909.500 төгрөгөөр,  /нэгдүгээр хх-ийн 33-34 дэх тал/ 

 

 А.О “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 25 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 31 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Инкомнэт ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн  25.859 хувь, 25859 ширхэг хувьцааг 38.788.500 төгрөгөөр тус тус Инкомнэт ХХК-ийн эрхийг шилжүүлж, хувьцааг худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулжээ. /нэгдүгээр хх-ийн 35-38 дахь тал/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56. 4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.”  гэж заажээ.

 

Нэхэмжлэгч С.Г нь И  ХХК-ийн хувьцааны 7.5 хувийг эзэмшдэг бөгөөд уг компани нь Инкомнэт ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авсан тул С.Гантулгын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа сонирхогч этгээд тул “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэх болон хувьцаа худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заажээ.

 

Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-т  зааснаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй бөгөөд уг И  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд орох, мөн саналаа илэрхийлэх эрхийг нь зөрчсөн байна.

 

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэх хуулийн зохицуулалт нь хурлын шийдвэр хүчин төгөлдөр байх зохицуулалт бөгөөд цөөн тооны хувьцаа эзэмшигчдийг хуралд орох эрхийг хязгаарласан зохицуулалт биш юм.

 

Хариуцагч И  ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “...И  ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 дугаар тогтоол нь хүчингүй болсон, уг тогтоолд үндэслэж Инкомнэт ХХК-ийн эрхийг шилжүүлэх гэрээ болох хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан” гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч С.Гантулгын хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхийг зөрчсөн, мөн “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэх, мөн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулах үндэслэл болсон И  ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 14/08/22-01 дугаар тогтоол хүчингүй болсноор уг “Инкомнэт” ХХК-ийн эрхийг шилжүүлэх, мөн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулах шийдвэрийг компанийн эрх бүхий этгээдийн шийдвэр гаргаагүй байхад хувьцаа худалдан авсан гэж үзэхээр байна.

 

С.Ганбаатартай 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 22 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 25 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг “И ” ХХК нь байгуулсан бөгөөд С.Ганбаатар нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан болох нь нас барсны лавлагаагаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Дэ нь Инкомнэт ХХК-ийн Ганбаатарын хувьцааг хариуцагч Дэлгэрмаа нь өв залгамжлалаар шилжүүлэн авсан бөгөөд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад өвлөх эрхийн гэрчилгээ авсан, түүнчлэн Б.Дэ нь өөрийн нэрийн өмнөөс хэлцэл хийх эрхтэй байхад гэрээнд эхнэр гэж гарын үсэг зурсан нь үндэслэлгүй байна.

 

Иймд Ганбаатар, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 22 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 25 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, Ч.Г, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 30 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 36 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, А.С, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 26 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 36 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, Б.Д, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 27 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 33 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, Ө.Б, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 28 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 34 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, А.О, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 25 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 31 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...худалдан авсан хувьцааныхаа үнийг төлөхгүй байгаа юм. Заль хэрэглээд байна. Нэг хувьцаа эзэмшигч маань хувьцааныхаа мөнгийг өгөөч гээд нэхэмжлэл гаргаад байгаа. Бусад нь гаргаагүй.” гэх тайлбараас үзэхэд хувьцааны үнэ шилжээгүй гэж дүгнэхээр байна.

 

 “Инкомнэт” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бусд тооцсонтой холбоотойгоор 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс өмнөх байдалд буюу “Инкомнэт” ХХК-ийн дүрэмд хариуцагч Ө.Б  Ч.Г, Б.Д,  Б.Дэ,  А.О, А.С нарыг эзэмшиж байсан хувьцааг тоогоор бүртгэж, өөрчлөлт оруулахыг хариуцагч “И ” ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагч нар нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хариуцагч Ч.Г, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 30 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 36 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, А.С, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 26 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 36 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, Б.Д, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 27 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 33 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, Ө.Б, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 28 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 34 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээг, А.О, “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 25 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 31 тоот  хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, С.Ганбаатарын төлөөлөгч хариуцагч Б.Дэ “И ” ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 22 тоот компанийн эрх шилжүүлэх гэрээ, 25 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Инкомнэт ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг хариуцагч “И ” ХХК-д даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 908.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И  ХХК-иас 129.707 төгрөг, Ө.Бэс 129.707 төгрөг,  Ч.Гаас 129.707 төгрөг, Б.Дгээс 129.707 төгрөг,  Б.Дэгаас 129.707 төгрөг,  А.Оээс 129.707 төгрөг, А.Соос 129.707 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч С.Гд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР