Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 0793

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, ДБӨ ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

Нэхэмжлэгч ДБӨ ЗГБХН 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[7]:

...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай" 8113 дугаар захирамжид дурдсан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулахаар хүргүүлж байна.

Шүүгчийн захирамжид ДБӨ ЗГБХН-ийг 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг тогтоох боломжгүй байх тул Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 1-р зүйлийн 1.4-т ...Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна... гэж заасны дагуу дээрх байдлаар анх хэзээ, хэдэн гишүүнтэй ямар зорилгоор байгуулагдсан эсэх талаарх холбогдох тайлбар, баримтуудыг нэхэмжлэлд хавсарган ирүүлэх шаардлагатай байна гэжээ.

ДБӨ ЗГБХН нь анх 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Ж.Ч, нэр бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр нөхөрлөл үүсгэн байгуулах хурлыг хийж, тогтоол гарган 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хүсэлт гаргасныг хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаар Нөхөрлөл байгуулах тухай тогтоолоор Дэлгэрэх өгөөж гэсэн нэртэйгээр байгуулагдсан. Ингэж байгуулагдахдаа нийт 5 гишүүний бүрэлдэхүүнтэй, ахлагчаар нь одоогийн захирал Ж.Ч-ыг сонгосон байдаг.

Нөхөрлөл нь анх үүсгэн байгуулагдахдаа Булган аймгийн Бүрэгхангай суманд Бичил уурхай эрхлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах зорилгоор байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа Туулын цагаан тохой гэх газарт бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнийг нотлох 23 дугаар тогтоолыг нэхэмжлэлд хавсаргав.

Мөн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 05 тоот гэрээг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Бүрэгхангай сумын засаг даргатай 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд уг гэрээгээр Туулын цагаан тохойд бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг эрхлэхээр харилцан тохиролцож анх гэрээ байгуулсан. Үүнийг нотлох баримт болох гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүллээ.

Нөхөрлөлийн тухай хууль, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ДБӨ ЗГБХН нь улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ, гэрээг бүртгүүлсэн. Бүртгэлийн байгууллага нэрийн давхцал үүсэхээр байна, нэр дээрээ үг нэм гэсний дагуу Баян гэдэг үгийг нэмж, үүсгэн байгуулагчдын хурлыг дахин хийж 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тогтоол гарган бүртгүүлсэн. Түүний дараагаар Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргатай 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 04 дүгээр Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээг байгуулж, мөн Бичил уурхайн зориулалтаар газар хүлээлцсэн тухай актыг үйлдсэн.

Шүүгчийн захирамжид Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3-д заасны дагуу хүсэлт гаргаж, гэрээ байгуулж байсан эсэх, үйл ажиллагааны тайлан гаргаж байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэжээ. Манай нөхөрлөл нь анх л үүсгэн байгуулагдахдаа Бичил уурхай эрхлэх чиглэлээр хүсэлт гаргаж, гэрээ байгуулж, гэрээгээ дүгнүүлж, жил бүр гэрээг байгуулан үйл ажиллагаа явуулдаг байсан. Мөн ДБӨ нөхөрлөл гэх нэртэйгээр байгуулагдсанаас хойш 2017, 2018 онуудад Эрүүл мэнд нийгмийн даатгалын санд Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хийж, тайланг сар бүр гаргаж байсан баримтуудыг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан хүргүүллээ.

Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан гэж үзэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг нэгж талбараар нь 1-4 дүгээр хавсралтаар баталсан байдаг.

Дээрх тогтоолоор нийтдээ 64.44 га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, бичил уурхайн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний нэг нь манай нөхөрлөлийн эзэмшиж ашиглаж байгаа Туулын цагаан тохой гэх нэртэй газарт байршилтай 2.43 га талбайн хамаардаг.

Энэхүү бичил уурхайн зориулалтаар олгосон Туулын цагаан тохой гэх нэртэй газарт байршилтай 2.43 га талбайн 1.43 га талбайг Наран эрдэнэ нөхөрлөл ашиглаж, нөхөн сэргээлт хийж, үйл ажиллагаагаа явуулж дууссан байдаг. Харин Туулын цагаан тохой нэртэй талбайн 1 га талбайг манай нөхөрлөл Бичил уурхайн зориулалтаар авсан бөгөөд дээрх иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарснаас хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэхдээ Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргатай гэрээ байгуулсан.

“ХХ” ХХК-ийн удирдлага, ажилтан албан хаагчид болон хар хувцас өмсөж, баг зүүсэн хамгаалалтын хүмүүс хар машинтай ирж манай нөхөрлөлийн үйл ажиллагаанд саад учруулж, гэр нурааж, эд хөрөнгийг эвдэж сүйтгэн бидэнд их хэмжээний хохирол 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр учруулсан. Бид тэдний хууль бус үйл ажиллагааг тодруулахад бидний эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайд танай нөхөрлөл үйл ажиллагаа хууль бусаар явуулж байна, бидэнд шүүхийн шийдвэрийн дагуу авсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байна гэж албан ёсны бичиг баримт үзүүлэлгүй амаар дайрч давшлан эд хөрөнгийг эвдэн сүйтгэсэн. Тухайн үеийн нөхцөл байдлыг харуулсан фото зургийг хавсаргав.

“ХХ” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай холбогдуулж бид Бүрэгхангай сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандахад бид 2016 онд танай нөхөрлөлд хууль ёсны дагуу Ашигт малтмалын газраас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор "Туулын цагаан тохой гэх нэртэй газрыг Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулж дүгнэлт ирүүлсний дагуу олгосон болохыг хэлж, “ХХ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл, түүний талбайг давхцалтай холбоотой асуудал Ашигт малтмалын газар мэднэ бид мэдэхгүй байна гэдэг хариуг өгсөн.

Нөхөрлөлийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад 2018.11.20-ны өдөр 7/7867 тоот албан бичгээр ... “ХХ” ХХК нь МХ/-000267 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016.09.30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр олгосон... болохыг мэдэгдэж, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хуулбар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016.09.30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хавсаргаж Шүүхийн магадлалыг биелүүлэх тухай гэж гарсан байдаг бөгөөд ингэхдээ “ХХ” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-0002.. тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шийдвэрээр манай нөхөрлөлийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж “ХХ” ХХК-д давхардуулан ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгохдоо цаг хугацааны хувьд өмнө дүгнэлтээрээ олгосон нөхөрлөлийн газрыг үл хэрэгсэж, нөхөрлөлийн талбай мэдээллийн санд байсаар байтал түүнийг шүүж үзэлгүйгээр олгосон нь “ХХ” ХХК хууль бус үйл ажиллагааг явуулахад хүргэсэн. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дугаар магадлалыг хэрэгжүүлэхдээ бодит нөхцөл байдлыг судлан үзэлгүйгээр, түүнчлэн магадлалын дагуу олгох ёстой байсан талбайг олголгүйгээр анх эзэмшиж байсан хэмжээгээр нь олгосон хууль бус шийдвэрийг гаргасан байж болзошгүй гэж үзэж байна.

Дээрх Ашигт малтмал, газрын тосны газраас “ХХ” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-д ...тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй... гэж заасныг зөрчиж цаг хугацааны хувьд орон нутгийн тусгай хэрэгцээнд авч манай нөхөрлөлд олгосон байхад “ХХ” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгохдоо давхцалтай гэх нөхцөл байдлыг үүсгэн зөвшөөрөл олгоод байгаа нь хууль бус шийдвэр гарах үндэслэл болжээ гэж үзэхээр байна.

Иймд нөхөрлөлийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Нэхэмжлэлийн шаардлагад тайлбар, тодруулга[8] бичгээр ирүүлэхдээ:

... ДБӨ ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагад дараах тодруулга хүргүүлж байна.

Кадастрын хэлтсийн дарга нь нийслэлийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 251 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 тоот магадлалыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 тоот шийдвэр гаргахдаа дараах талбайг хууль бусаар нэмж олгосон. Үүнд:

1. Нэхэмжлэлд огт дурдаагүй талбай

2. Хуулийн дагуу улсын эзэмшилд байх ёстой талбай

3. 267А тоот Ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэвээр үлдээсэн “ХХ” ХХК-ийн MV-0002.. тоот тусгай зөвшөөрлийн өөрчлөлт, солбицлын цэгүүд, түүний бүдүүвч зургийг хавсралтаар хүргүүлэв гэжээ.

1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага[9] бичгээр ирүүлэхдээ:

... ДБӨ ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-н өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай... нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд нэхэмжэгчийн эрх, үүрэг гээд 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д ... нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх... гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар өөрчлөн тодруулан гаргаж байна.

Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг нэгж талбараар нь 1-4 дүгээр хавсралтаар баталсан. Дээрх тогтоолоор нийтдээ 64.44 га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, бичил уурхайн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү тогтоол гарсантай холбогдуул Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргаас 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/200 тоот Дүгнэлт гаргуулах тухай албан бичиг хүргүүлсэн.

Ашигт малтмалын газрын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6/4596-ны өдрийн дүгнэлтээр Туулын цагаан тохой нэртэй, 7 цэгээр хүрээлүүлсэн солбицол бүхий 2.43 га газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т зааснаар бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэн кадастрын нэгдсэн санд бүртгэсэн байдаг.

Харин “ХХ” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа манай компани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дүгээр магадлалыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр 145.42 гектар талбайг авсан гэж тайлбарладаг.

Анх “ХХ” ХХК-ийн өөрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дээрх 145.42 гектар талбайд манай ДБӨ ЗГБХН-ийн үйл ажиллагаа явуулж буй талбай хамаарч байгаа гэж маргаан үүсгэж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “ХХ” ХХК-ийн удирдлага, ажилтан албан хаагчид болон хар хувцас өмсөж, баг зүүсэн хамгаалалтын хүмүүс олон машин техниктэй ирж ДБӨ нөхөрлөлийн үйл ажиллагаанд саад учруулж, гэр нурааж, эд хөрөнгийг нь эвдэж сүйтгэн, их хэмжээний хохирол учруулж манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайг чөлөөл... гэдэг зүйлийг хэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, “ХХ” ХХК нь энэ үйлдлээ тайлбарлахдаа манай компанийн 145.42 гектар талбайд ДБӨ нөхөрлөлийн талбай хамаарч, давхцалтай байна гэж өнөөдрийг хүртэл маргаан үүсгэсэн.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 2.43 га газраас ашиглаж байгаа ДБӨ нөхөрлөлийн талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлэхдээ “ХХ” ХХК нь тусгай зөвшөөрөлд давхцал бий болгосон байх магадлалтай нөхцөл байдал үүссэн байж болзошгүй тул зөвхөн давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилж байгаа болно.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “ХХ” ХХК-д MV-0002.. дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан ДБӨ нөхөрлөлд олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Хариуцагч 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн огноотой 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[10]:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэг. 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд “ХХ” ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын ашиглалтын MV-0002.. тоот тусгай зөвшөөрлийн талбай нь хэсэгчлэн хуулиар хориглосон байтай давхцалтай байсан.

Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулсны дагуу 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Гол мөрний урсац бүрэлдэх, эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан байна.

“ХХ” ХХК нь орон нутагт хүсэлт гаргасны дагуу Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/213 тоот, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/151 тоот албан бичгүүдээр тус компанийн 84.14 га газрыг тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн хасахад татгалзах зүйлгүй, буцааж орон нутаг хүлээн авахад татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нөхөн олговор тооцох дотоод заавар-ын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/213 тоот, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/151 тоот, ХХ компанийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05/07 тоот албан бичгүүдийг тус тус үндэслэн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн заагийг тогтоосон Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 306, 10 дугаар сарын 15-ны өдрийн 431 дугаартай шийдвэрээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт орших “ХХ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-0002.. дугаартай тусгай зөвшөөрлийн 158.12 гектар талбайгаас хилийн заагтай давхцалтай талбайг хасаж 69.01 гектар талбайг үлдээн солбицолд өөрчлөлт оруулж бүртгэсэн.

Хоёр. ДБӨ ЗГБХН-өөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

“ХХ” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 14.8 дахь хэсэгт заасныг баримтлан “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, ашигт малтмалын ашиглалтын МV-0002.. тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн тул "дээрх шийдвэр, магадлалыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-0002.. дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч байгаад урт нэртэй хуулийн үйлчлэлээр хасагдсан талбайгаас хориглосон, хязгаарласан талбайн хилийн заагт хамаарахгүй болсон талбайг буцаан олгож, солбицолд өөрчлөлт оруулж бүртгэсэн байна.

Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 Төрийн захиргааны байгууллагын кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 - 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ. гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх чиг үүргийнхээ хүрээнд шүүхийн магадлалыг биелүүлж холбогдох шийдвэрийг гаргасан.

Дээрх шийдвэрийн дагуу “ХХ” ХХК-ийн хасагдсан талбай буцаан олгогдсоноос үүдэн бичил уурхайн дүгнэлт гарсан талбайтай давхцал үүссэн тул Туулын цагаан тохой нэртэй 2.43 гектар талбайд урд нь гаргасан бичил уурхайн талбайн дүгнэлтийг хүчингүй болгож, тухайн талбай байрших Булган аймгийн Бүрэгхангай сумын засаг даргад 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/4957 тоотоор шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг мэдэгдсэн.

Мөн талбайн дүгнэлтийг хүчингүй болгож шүүхийн шийдвэр биелүүлсэн болохыг Наран эрдэнэ нөхөрлөлд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7/4968 тоотоор мэдэгдсэн байна.

ДБӨ ЗГБХН-өөс Кадастрын хэлтэс болон Ашигт малтмал, газрын тосны газарт удаа дараа ирүүлж байсан хүсэлтүүдэд хууль зүйн үндэслэл бүхий хариуг хүргүүлж байсан.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “ХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа[11]:

3.1. ...Нэг, ДБӨ ЗБГХНөхөрлөл нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох,... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар тусгахаар тус тус заасан байдаг.

Тодруулбал, захиргааны хэргийн шүүхэд иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргахаар, нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талаар тодорхойлж бичих шаардлагыг тогтоосон.

Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д ... болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах-аар хуульчлан тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталсан.

Уг журмын 6.1.2-т Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бичил уурхайгаар малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгчдийн гаргасан өргөдлийг үндэслэн талбайд дүгнэлт гаргуулах саналыг Аймгийн Засаг даргад уламжлах, мөн журмын Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Аймаг, нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэх эрх, үүрэгтэй байхаар тус тус журамласан.

Дээрх журмын дагуу Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/09-01 дүгээр тогтоол гарган Булган аймгийн нутаг дэвсгэрээс бичил уурхайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг шинээр гаргасан.

Уг тогтоолоор ДБӨ нөхөрлөлийн бичил уурхай явуулах эрхтэй гэж одоо маргаж байгаа талбайг Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн хэрэгцээний газраас хасч, гуравдагч этгээд “ХХ” ХХК-ийн тусгай зөвшөөрлөөр талбай болж манай эрх сэргэсэн.

Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны А/09-01 дугаар тогтоолыг гаргахдаа бичил уурхайн зориулалтаар маргаан бүхий тусгай хэрэгцээнд аваагүй эс үйлдэхүйн талаар ДБӨ нөхөрлөл маргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон байна.

Улмаар Бүрэгхангай сумын Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/489 дүгээр албан бичгээр ДБӨ нөхөрлөлтэй байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ-ний хугацаа нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болж, дахин гэрээ байгуулахгүй болсон талаар аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд хандан мэдэгдсэн албан ёстой баримт бичиг гарсан болно.

Нэхэмжлэгч гэх ДБӨ нөхөрлөл мөн л энэхүү Бүрэгхангай сумын даргын гэрээ дахин байгуулахаас татгалзсан шийдвэр /захиргааны акт/-ийг эс зөвшөөрсөн бол шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй байсан боловч гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болжээ.

Эдгээр байдлыг дүгнэж үзвэл ДБӨ нөхөрлөлийн бичил уурхай явуулах гэрээ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болж, тус бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газар нь тусгай хэрэгцээний газар байхаа больсон ДБӨ нөхөрлөлийн хувьд бичил уурхайн үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа нь бүрэн дуусгавар болсон.

ДБӨ нөхөрлөл нь бичил уурхайтай холбоотой эрх зүйн харилцаа нь дуусгавар болсон, энэ талаар маргах хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон тул уг актад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээ шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Хоёр.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газар нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6/4596 дугаар албан бичгээр Туулын цагаан тохой газрын бичил уурхайн зориулалттай ашиглах боломжтой дүгнэлтийг гаргаж Булган аймгийн Бүрэгхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад хүргүүлсэн байдаг.

Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр арын05-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийг биелүүлж, Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/4957 дугаар, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7/4968 дугаар албан бичгээр өөрийн гаргасан бичил уурхайн зориулалттай олгогдсон талбайн дүгнэлтийг хүчингүй болгосон тухайгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга, Наран эрдэнэ нөхөрлөл /"ДБӨ нөхөрлөл/-д мэдэгдсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/7009 дугаартай албан бичгээр манай компанид хандаж 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/4957 дугаар албан бичгээрээ бичил уурхайн зориулалттай олгогдсон талбайн дүгнэлтийг хүчингүй болгосон тухайгаа мэдэгдсэн гэдгээ баталгаажуулж манайд мэдэгдсэн болно.

Эдгээрээс үзвэл Наран эрдэнэ нөхөрлөл, Дэлгэрэх баян нөхөрлөл, "ДБӨ нөхөрлөл гэх нэг эзэнтэй эхнэр нөхөр хоёрын нөхөрлөл нь Ашигт малтмал, газрын тосны газар нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6/4596 дугаар албан бичгээр гаргасан Туулын цагаан тохой газрын бичил уурхайн зориулалттай ашиглах боломжтой дүгнэлтийг, тус байгууллага 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн, мэдэх боломжтой байсан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Гурав.Маргааны үйл баримтын тухайд:

Гуравдагч этгээд “ХХ” ХХК нь 1996 оноос хойш Эрчим хүч, геологи, уул уурхайн сайдын 145 дугаар тушаалаар Булган аймгийн Бүрэгхангай сумын Ар тамсаг нэртэй газарт малтмал хайх, ашиглах МV-0002.. дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулж ирсэн.

2009 онд Монгол Улсын Их Хурлаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий ирын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайн солбицлыг баталсны дагуу манай компанийн эзэмшиж байсан талбайн зарим хэсэг усны хамгаалалтын бүстэй давхацсан тул уг давхацсан хэсгийг төрд буцаасан юм.

Үүний дараа Улсын Их Хурлаас 2015 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосноор манай компанийн тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан, усны хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг уг хилийн заагт хамаарахгүй болсон.

Иймээс манай компани уг талбайг буцаан авах хүсэлтээ Ашигт малтмалын газарт гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн тул Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхэд хандан 73.69 га талбайг координатын дагуу эзэмших тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэр гаргахыг даалгуулах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс хянаад шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр “ХХ” ХХК-ийн Булган аймгийн Бүрэгхангай сумын Ар тамсаг нэртэй газарт буцаан өгсөн 73.69 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн болно.

Гэтэл шүүхэд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Ашигт малтмал, газрын тосны газар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6/4596 дугаар албан бичгээр Туулын цагаан тохой газрын бичил уурхайн зориулалттай ашиглах боломжтой дүгнэлтийг гаргасан нь илт хууль бус захиргааны акт байсан юм.

Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу “ХХ” ХХК нь тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэхээр Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтсийн дарга нарт хандсан бөгөөд тус байгууллагаас манай эрхийг сэргээн шийдвэрлэхээр хүсэлтийг хянах явцад уг талбайг Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолын 1-4 дүгээр хавсралтаар бичил уурхай явуулах зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байсан болохыг 2017 оны сүүлээр олж мэдсэн юм.

Манай компаниас шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлага гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/4957 дугаар, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7/4968 дугаар албан бичгээр өөрийн гаргасан бичил уурхайн зориулалттай олгогдсон талбайн дүгнэлтийг хүчингүй болгосон тухайгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга, Наран эрдэнэ нөхөрлөл /ДБӨ нөхөрлөл/-д мэдэгдсэн.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/7009 дугаартай албан бичгээр 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7/4957 дугаар албан бичгээрээ бичил уурхайн зориулалттай олгогдсон талбайн дүгнэлтийг хүчингүй болгосон тухайгаа мэдэгдсэн гэдгээ баталгаажуулж манайд мэдэгдсэн болно.

Улмаар Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтсийн дарга нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг шийдвэрээ хүчингүй болгохыг удаа дараа шаардсан боловч тус Хурлаас уг асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж, улмаар уг газрыг бичил уурхайн зориулалтаар бусдад ашиглуулж, эзэмшүүлж байгаа нь илт хууль бус байсан.

Тухайлбал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр гарсны дараа 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маргаан бүхий тогтоолыг батлан гаргасан байгаа тул энэ тогтоолын Х Х " ХХК-д 73.69 га талбайд тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхийг даалгаж шүүхээс тогтоосон газартай давхцалтай хэсэг нь цаг хугацааны хувьд хүчин төгөлдөр болоод хууль ёсны байх боломжгүй шийдвэр юм.

Нөгөө талаас манай компани 1996 оноос эхлэн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Ар тамсаг нэртэй газарт уг 158.12 га талбайг 267А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлөөр авахдаа уг талбайн хайгуулын ажлын дүгнэлт гаргаж, нөөц, эрдсийн бүрэлдэхүүнийг тогтоосны үндсэн дээр ашигт малтмалын нөөцийн дүгнэлтийг Улсын комиссод хүлээлгэж өгсөн ба 73.69 га талбай нь усны хамгаалалтын бүстэй газартай давхацсан байсан тул уг давхцалтай талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй хэсэг байсан юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "ашигт малтмалын орд гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг, мөн зүйлийн 4.1.25-д ашигт малтмалын ордын нөөц гэж хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, хэлбэр, агуулга, эрдсийн бүрэлдэхүүн нь нарийвчлан тогтоогдсон, үйлдвэрийн аргаар олборлох боломжтой, эдийн засгийн үр ашигтай, баяжуулах технологи, олборлолтын уул техникийн нөхцөл нь тодорхойлогдсон ашигт малтмалын баялгийн хэсгийг, мөн зүйлийн 4.1.23-т бичил уурхай гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор ... нөхөрлөл болон ... хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг хэлэхээр тус тус заасан байна.

Хуулийн эдгээр заалтаас харвал ашигт малтмалыг тусгай зөвшөөрлөөр эзэмшүүлэх талбай болоод бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулах талбайн үндсэн агуулгыг хуульчлан хатуу тодорхойлж өгсөн байгаа тул манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан боловч ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл огт байгаагүй байна.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй жижиг ордын шинжтэй бол, эсхүл ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд л бичил уурхай явуулах хууль зүйн боломжтой, харин ордын нөөц нь тогтоогдсон, манай компанид үйлдвэрлэлийн аргаар ашиглахад үр ашигтай байхаар техник, эдийн засгийн үндэслэл нь батлагдсан байгаа талбайг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, улмаар бичил уурхайн зориулалтаар бусдад эзэмшүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 4.1.23, 4.1.25-д заасныг зөрчсөн байна.

Эндээс үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 4.1.23-д заасан талбайд ашигт малтмал ашиглуулах тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.2-т заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн шийдвэрлэх эрх хэмжээ бүхий байхад тус байгууллагын шийдвэрлэхэд асуудалд хамаарах талбайг илт хууль бусаар бичил уурхайн талбай болгож шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан учраас илт хууль бус захиргааны акт байсан гэж үзэж байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй ... гэж хуульчлан тогтоосон байхад шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс хууль бус аргаар зайлсхийж, өөрийнхөө эрхийг зөрчигдсөн мэтээр шүүхэд хандсан байна.

Ийм учраас маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч ДБӨ нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, маргаан бүхий талбайд уул уурхайн үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрх байгаагүй нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоол гаргасан, одоо уг тогтоолын үйлчлэл дуусгавар болсон байхад ДБӨ нөхөрлөл шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангахгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа нь илтэд үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.2. Гуравдагч этгээд “ХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн огноотой 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа[12]:

...Нэхэмжлэгчийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “ХХ" ХХ К-д MV-0002.. дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ-ын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Бичил уурхайн тусгай хэрэгцээнд авсан ДБӨ" нөхөрлөлд олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах болгож өөрчилснийг мөн эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна.

Маргаан бүхий талбайг эзэмших эрхтэй болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэр бий болохыг өмнө гаргасан тайлбартаа дурдсан билээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “ХХ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-0002.. дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч байгаад урт нэртэй хуулийн үйлчлэлээр хасагдсан талбайгаас хориглосон, хязгаарласан талбайн хилийн заагт хамаарахгүй болсон талбайг буцаан олгож, солбицолд өөрчлөлт оруулан бүртгэж, Туулын цагаан тохой нэртэй 2.43 гектар талбайд гарсан бичил уурхайн дүгнэлтийг хүчингүй болгож. тухайн талбай байрших Бүрэгхангай сумын Засаг даргад 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 7/859 дугаарын албан бичгээр мэдэгдсэн байдаг. /Энэ талаар дүгнэлт хийсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа бөгөөд өмнө гаргасан тайлбартаа бичсэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно/

Уг албан бичгийг Бүрэгхангай сумын Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч бүртгэлийн дэвтэртээ “ХХ” ХХК-ийн газрыг чөлөөлсөн гэсэн хаалт хийсэн хирнээ дээрх талбайг хууль бусаар 2017 оны 06 дугаар сарын 02, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд нөхөрлөлүүдэд ашиглуулах гэрээ байгуулж. ашиглуулсан байна.

Нөгөө талаас 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам-ын 6.1.2-т бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгчдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг Аймгийн Засаг даргад уламжлах, 7.1.2-т Аймаг, нийслэлийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг Тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэх" нь Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг байхаар, сумын Засаг дарга 7.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах олборлох гэрээг байгуулахаар" тус тус журамласан байна.

Дээрх журмын дагуу Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/09-01 дүгээр тогтоолоор бичил уурхайн зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх бөгөөд уг тогтоолоор тусгай хэрэгцээнд авагдсан газарт нэхэмжлэгч “ХХ" ХХ К-ийн тусгай зөвшөөрлөөр эзэмших талбайг аймгийн ИТХ-аас хамаарахгүй болгосон байгаа.

Гэтэл Бүрэгхангай сумын Засаг дарга нь Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолын үйлчлэл дуусгавар болсонд хяналт тавьж, улмаар Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/09-01 дүгээр тогтоолыг биелүүлэлтийг хангах үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй, манай компанийн эзэмших тусгай зөвшөөрлийн талбайд нөхөрлөлүүдтэй бичил уурхайн гэрээ байгуулан ажиллуулж байсан болно.

Бүрэгхангай сумын Засаг даргаас манай компанийн эзэмших тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан ДБӨ нөхөрлөлд бичил уурхай явуулах эрх олгохоор байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн "Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ"-ний хугацаа дуусгавар болж, Бүрэгхангай сумын Засаг даргаас Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/489 дүгээр албан бичгээр “ДБӨ" нөхөрлөлтэй байгуулсан гэрээний хугацаа нь оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болж. дахин гэрээ байгуулахгүй болсон талаар Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар ирүүлсэн байдаг болно.

Сумын Засаг дарга журамд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас түүний "ДБӨ” нөхөрлөлтэй байгуулсан "Бичил уурхайн нөхөрлөлтэй байгуулах гэрээ 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл үүссэн.

Үүний улмаас манай компанийн 1996 оноос эхлэн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Ар тамсаг нэртэй газрын 158.12 га талбайд хайгуулын ажил явуулан,. нөөц. эрдсийн бүрэлдэхүүнийг тогтоосны үндсэн дээр ашигт малтмалын нөөцийн дүгнэлтийг Улсын комиссод хүлээлгэж өгч, 267А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан ба гуравдагч этгээд “ХХ” ХХК-ийн хайгуулыг хийж, нөөцийг тогтоосон талбайг "ДБӨ нөхөрлөлд бичил уурхайн үйл ажиллагаа явуулах эрх олгосноор манай тогтоосон нөөцөөс бусад этгээд их хэмжээний алт олборлон манан компанид их хэмжээний хохирол учруулсан тул нэгэнт хэрэгжиж дуусгавар болсон захиргааны актын улмаас нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болно.

Нөгөө талаас сумын Засаг дарга нь Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолын үйлчлэл дуусгавар болсонд хяналт тавьж, улмаар ДБӨ нөхөрлөл бичил уурхайн үйл ажиллагааг зогсоох үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаж, улмаар гэрээ байгуулж ашигт малтмал олборлох эрх үүсгэсэн байсан нь илтэд хууль бус байсан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 251 дүгээр шийдвэр гарснаас хойш буюу Бүрэгхангай сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоол гарч газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан байгаа цаг хугацаанаас ч харвал энэхүү тогтоол илтэд хууль бус болох нь нотлогдоно.

Иймд нэхэмжлэгч "ДБӨ" нөхөрлөлөөс дээрх захиргааны актуудын талаар ямарваа нэг захиргааны хэргийн шүүхэд хандан гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй тул нэхэмжлэл гаргах эрхээ алдсан тул энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" учир нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болно.

Нэхэмжлэгч "ДБӨ" нөхөрлөл нь нэхэмжлэл гаргах эрхгүй, маргаан бүхий газар дээр үйл ажиллагаа явуулах хууль бусаар үүссэн эрх зүйн харилцаа нь дуусгавар болсон, үүнийгээ мэдэж байгаа атлаа шүүн таслах ажиллагааг санаатай удаашруулах. Хэргийг сунжруулах энэ хооронд уг газар дээр дахин хууль бус ажиллагаа явуулахаар санаархаж байгааг гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд удаа дараа тайлбарлаж, хурлыг хийхийг шаардаж байгаа боловч шүүх анхаарахгүй байгааг онцгойлон дурдаж байгаа болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ДБӨ ЗГБХН-өөс шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “ХХ” ХХК-д MV-0002.. дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан ДБӨ ЗГБХН-д олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ[13]:

Анхан шатны шүүх дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:

Нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгуулахаар маргаж байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэр[14] буюу маргаан бүхий захиргааны актыг судлан үзэхэд:

1. Маргаан бүхий актын Нэг дэх хэсэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дугаартай магадлалыг биелүүлж “ХХ” ХХК-ийн ашигт малтмалын MV-0002.. тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын 174, 2012 оны 19ы4 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулсугай. гэж заажээ.

Энэхүү Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0441 дугаартай магадлал нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ.

Уг магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар[15] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ... “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тус компанийн гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, ашигт малтмалын ашиглалтын MV-0002.. тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай гэж өөрчилжээ.

Дээрх маргаан бүхий акт болон шүүхийн магадлалыг хооронд нь харьцуулан судлахад үг, үсэг, агуулгын хувьд ижил гарсан, маргаан бүхий акт шүүхийн магадлалд зааснаас үг, үсэг, агуулгын хувьд зөрүүтэй болон магадлалаас өөр үг, үсэг, агуулгаар гарсан гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий актаар шүүхийн магадлалд дурдсан даалгаврыг биелүүлж “ХХ” ХХК-ийн ашигт малтмалын MV-0002.. тоот тусгай зөвшөөрлийн талбайгаас Засгийн газрын 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар хасагдсан хэсгээс Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй талбайг буцаан олгож, уг тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулсан байна.

Иймээс маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй ... гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлэх зорилгоор гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийг зөрчиж, шүүхийн шийдвэрт зааснаас өөр агуулгаар гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий актын Хоёр дахь хэсэгт Энэхүү шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтэн /Д.Ч/, зохих байгууллагад мэдэгдэхийг мэргэжилтэн /Б.А/ нарт тус тус үүрэг болгосугай гэж заасан[16], мөн маргаан бүхий актаар хавсралт гараагүй байна.

Үүнээс дүгнэхэд маргаан бүхий акт нь тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэл хийхийг болон актын талаар мэдэгдэхийг доод шатны албан тушаалтнуудаа үүрэг, чиглэл өгсөн агуулгаар гарсан.

Тодруулбал, маргаан бүхий актаар “ХХ” ХХК-ийн ашигт малтмалын MV-0002.. тоот тусгай зөвшөөрлийн талбайн болон зураг зүйн бүртгэл, өөрчлөлтийг шууд хийгээгүй, зураг зүйн бүртгэлийн талаар хавсралт гараагүй, харин шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэл хийхийг доод шатны албан тушаалтандаа үүрэг болгосон агуулгаар гарсан байна.

Маргаан бүхий актыг буюу дээд шатны албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлж хариуцагч байгууллагын зураг зүйн бүртгэл хариуцсан ажилтан Д.Ч нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гуравдагч этгээд “ХХ” ХХК-ийн ашигт малтмалын MV-0002.. тоот тусгай зөвшөөрлийн талбайн тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлтийг хийсэн гэдэг нь маргаан бүхий акт, гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад оруулсан бүртгэл[17]-ийн тэмдэглэгээ зэргээс тогтоогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж зохицуулжээ.

Хуулийн зохицуулалтыг маргаан бүхий актын хувьд авч үзвэл, энэ акт нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор доод шатны албан тушаалтандаа гуравдагч этгээд компанийн тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, үүрэг болгосон шинжтэй захиргааны акт, харин доод шатны албан тушаалтан Д.Ч-ийн тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт хийсэн бүртгэл нь дээд шатны албан тушаалтны үүргийг биелүүлж гаргасан тусдаа үйлдэл буюу захиргааны акт байх бөгөөд тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэл нь маргаан бүхий актаас тусдаа өөр тохиолдлыг зохицуулахаар гаргасан шинэ акт гэж үзэхээр байна.

Тухайлан хэлбэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор хариуцагч байгууллагаас 2 акт гарсан, нэг нь маргаан бүхий захиргааны акт, нөгөө нь тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт хийсэн акт байна.

Үүнээс дүгнэхэд, маргаан бүхий актаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан давхцлыг бий болгосон зургийг үйлдээгүй, өөрчлөлт оруулсан бүртгэлийг хийгээгүй, харин маргаан бүхий акт нь зураг зүйн өөрчлөлт, бүртгэлийн үйлдлийг хийх урьдчилсан нөхцөл буюу үндэслэл нь гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нөхөрлөл нь Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн Хоёр дахь хэсгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтэн /Д.Ч /-ийн гаргасан зураг зүйн бүртгэлтэй холбоотой захиргааны актад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

Үүний учир нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчээс ...магадлалын дагуу олгох ёстой байсан талбайг олголгүйгээр анх эзэмшиж байсан хэмжээгээр нь олгосон хууль бус, хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 шийдвэр гаргахдаа 73.69 га талбайг нэмээд 142.7 га байх байтал 145.41 га олгосон байдаг... гэж маргаж байгаа нь маргаан бүхий акттай хамааралгүй, харин зураг зүйн бүртгэл үйлдсэн акттай холбоотой байна.

Нэгэнт Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтэн /Д.Ч/-ийн гаргасан захиргааны актад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир нэхэмжлэгч ДБӨ нөхөрлөлд гэрээний дагуу ашиглуулж байгаа талбай нь гуравдагч этгээд компанид зураг зүйн бүртгэлээр дахин олгосон гэх талбайтай давхацсан эсэх үйл баримт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий акттай шууд холбоогүй, хамааралгүй гэж үзэн, шүүхээс уг үйл баримттай холбоотойгоор дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж заажээ.

Иймээс нэхэмжлэгчийн шаардлагад хүчингүй болгуулахаар дурдсан маргаан бүхий актаар тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулсан үйлдлийг хийгээгүй байхад шүүхээс тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулсан өөр актад хамаарах хариуцагчийн үйлдэлтэй холбоотой үйл баримтыг дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтэн /Д.Ч/-ийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хийсэн гуравдагч этгээд компанийн тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл нь ДБӨ нөхөрлөлд олгосон талбайтай давхцуулан олгосны улмаас ДБӨ нөхөрлөлийн гэрээнд заасны дагуу алт олборлох үйл ажиллагаанд саад учруулсан, гэрээний оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл түүнд холбогдуулан хуульд заасны дагуу дээд шатны захиргааны байгууллагад, улмаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж гуравдагч этгээдээс тайлбарлан маргасан.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар[18] нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхтэй холбоотой гуравдагч этгээдийн хүсэлтийг шийдвэрлэсэн, уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор[19] хэвээр үлдээсэн байна.

Маргаан бүхий акт нь захиргааны шүүхийн магадлалыг биелүүлэн гарсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 106 дугаар зүйлийн 106.5, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ДБӨ ЗГБХН-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр “ХХ” ХХК-д MV-0002.. дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд өөрчлөлт оруулан олгохдоо Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/01 дүгээр тогтоолоор Бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан ДБӨ нөхөрлөлд олгосон талбайтай давхцуулан олгосныг хууль бус болохыг тогтоож, давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                     А.С