Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1924

 

 1 Нэхэмжлэгч П.Энхтайваны нэхэмжлэлтэй хариуцагч С.Хадаа, Г.Наранхүү нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, зээлийн гэрээний үүрэгт 140.468.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 140.468.000 төгрөгөө 20.468.000 төгрөгөөр багасгаж 120.000.000 төгрөг болгосныг хариуцагч Г.Наранхүү бүрэн хүлээн зөвшөөрч төлбөрийн 90.000.000 төгрөгийг шүүгчийн захирамж гарсан өдөр, үлдэгдэл 30.000.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 01-ны өдөр багтааж нэхэмжлэгч П.Энхтайваны Хаан банк дахь 5030253960 тоот, Төрийн банк дахь 102200303938 тоот дансны аль нэгэнд төлөхөөр, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд хариуцагч Г.Наранхүү 90.000.000 төгрөгийг шилжүүлэх хүртэл барьцааны гэрээ хүчин төгөлдөр байж, төлбөр гүйцэтгэсний дараа нэн даруй С.Хадаагийн өмчлөлийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх бичиг үйлдэж, гэрчигээг олгохоор, хариуцагч С.Хадаа зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 860.290 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657.950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ