Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1816

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Дорждаваг нь хариуцагч С.Болдод холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 10.000.000 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлээсээ татгалзсныг, хариуцагч С.Болдын Ж.Дорждавагт холбогдуулан гаргасан 18000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2016 оны 7 дугаар сарын 26-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Болдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62950 төгрөгийг буцаан олгосугай.

 

            3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНТУУЛ