Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00426

 

С.Мнарын 41 хүний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00386 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2019/00039 дүгээр магадлалтай,

С.Мнарын 41 хүний нэхэмжлэлтэй

БӨАБОАЖГ, БӨАЗДОА.К, Д.Анарт холбогдох

41 ажилтны унаа, хоолны нэмэгдэлд 14.833.000.00 төгрөг гаргуулан, С.М, Б.Ш, Б.А, Х.Т, Б.Х, М.М, Б.Г, Х.Н, И.Ж, Ш.А, Б.Б, Б.Т, Д.Т, Ж.Е, Х.А, Х.Жанарбек, Т.Бейбит, И.Хуантай, Х.М, Х.А, Ж.Х, К.С, М.М, Х.С, М.Н, Б.Б, К.О, Х.Д, К.Т, А.Д, А.С, Х.Р, Н.У, Х.С, Ш.Х, Е.С, Х.С, А.Н, Ш.Ж, Д.Бнарын тус бүрд 361.800.00 төгрөг, Е.Сд 352.200.00 төгрөг тус тус олгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БӨАЗДын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дугаартай "Бүтэц, орон тоо батлах тухай" захирамжаар тус байгууллагын бүтэц нь 42 орон тоотойгоор ажиллаж ирсэн. Харин аймгийн Засаг даргын орлогч А.КМонгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/76 дугаартай "Үлгэрчилсэн дүрэм, чиглэл батлах тухай" тушаалыг зөрчиж, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/34 дугаартай "Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" захирамжаар дээрх А/61 дугаартай захирамжийг хүчингүй болгож, тус байгууллагын бүтэц, орон тоог 47 болгож баталсан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, 42 орон тоотой байснаас шинээр 5 орон тоо нэмж баталж, тус байгууллагын орон тоог хэтрүүлсэн, үүнийг үндэслэж тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ань шинээр 5 хүнийг дур мэдэн ажилд томилон цалинжуулснаар бусад албан хаагчид, хоол, унааны зардлыг авч чадахгүй байдалд хүрсэн. Тодруулбал, БӨАБОАЖГын албан хаагчдын орон тоог 2018 онд 41 байхаар Сангийн яамнаас хянасан ба батлагдсан төсвийн хүрээнд албан хаагчдын унаа, хоолны зардлыг тусгаагүй нь тус байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны асуудал буюу Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.3, мөн Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолын 6 дахь хэсгийн 6.28-т заасныг тус тус зөрчсөн. Бид зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандахад албан хаагчдын гомдлыг харьяаллын дагуу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлсэн бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай албан бичгээр ...төсвийн шууд захирагч хуулийн холбогдох зүйл заалт, журмыг зөрчсөнийг тогтоож, унаа, хоолны хөнгөлөлтийг мөнгөөр тухайн байгууллагын төрийн албан хаагчийг хохироосон байна ... гэж мэдэгдсэн хэдий ч илүү орон тоонд ажиллаж буй албан хаагчдыг үргэлжлүүлэн ажиллуулж бидний хохирлыг барагдуулахаас татгалзсан. Улмаар ажилтан, албан хаагчид нь Авлигатай тэмцэх газарт хандсан байх ба тус газраас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05/10299 дугаартай "Хуулийн хэрэгжилтийг хангах тухай" албан бичгийг хүргүүлсэн болохыг дурдаж байна. Дээрх аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Санхүүгийн хяналт, аудитын алба, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичиг, зөвлөмжүүдэд орон тоо хэтрүүлсэн нь хууль бус болсон талаарх асуудлыг дүгнэж, албан хаагчдын нэмэгдлийг олгохыг зөвлөсөн болно. Иймд, БӨАБОАЖГын ажилтан нарт олгох хоол унааны зардал болох 14.833.000.00 төгрөгийг тус байгууллагын төсвөөс гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч БӨАБОАЖГын дарга Ш.Маратын шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сангийн яамнаас тус байгууллагын албан хаагчдын орон тоог 41 хүнээр баталсны дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл Аймгийн Засаг даргын орлогч А.Кдур мэдэн төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин орон тоо баталж тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.А5 хүн томилсноос үүдэн тус газрын албан хаагчид хоол унааны зардал болох 14.833.000.00 төгрөгөөр хохироод байгаа. Иймд дээрх төлбөрийг буруутай этгээдээр нь /шийдвэр гаргасан орлогч дарга А.К, газрын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Д.А/ нараар төлүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсье гэжээ.

Хамтран хариуцагч БӨАЗДОА.Кын шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оноос 2019 оны 1 дүгээр сар хүртэл нэмэгдэл урамшуулал олгохгүй байх гэсэн УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан зарим зардлыг Сангийн яамнаас хянасан үед хассан байна. Аймгийн хэмжээнд орон нутгийн нийт орлого, зарлага 16,0 тэрбум, үүний зөвхөн 6,0 тэрбумыг орон нутгаас бүрдүүлж 10,0 тэрбумыг улсын төсвөөс санхүүжилт өгдөг. Төсвийн тухай хуульд зааснаар Улсын төсвийг Монгол Улсын Их хурал, Орон нутгийн төсвийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал баталдаг. Иймд аймгийн удирдлага дур мэдэн БӨАБОАЖГын унаа, хоолны хөнгөлөлтийг хассан асуудал байхгүй. Төсвийн тухай хуульд дараа жилийн төсвийн төслийг өмнөх оны 6 дугаар сард Сангийн яаманд хүргүүлж Сангийн яам хянаад Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд оруулан Улсын их хуралд өргөн барих хуулийн заалттай. Уг хуваарилсан төсвийг аймгийн Засаг дарга аймгийн ИТХ-д өргөн мэдүүлж батлуулах эрхтэй. Аймгийн Орон нутгийн төсвийг батлуулахаар Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс тухайн байгууллагын саналыг авч Сангийн яаманд хүргүүлэх хуулийн заалттай.Байгаль орчны аялал жуулчлалын газрын унаа, хоолны хөнгөлөлтийг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс Сангийн яаманд 12,5 сая төгрөгөөр батлуулахаар явуулсан боловч Сангийн яам хянахдаа үүнийг хасаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлаад аймагт уг батлагдсан төсвийг явуулсан тул бид аймгийн ИТХ-д өргөн мэдүүлж батлуулсан. Хэрэв хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол Сангийн яамыг хуулийн байгууллагад татах нь зүйтэй. Уг төсвийг батлах, захиран зарцуулахдаа Төсвийн тухай хуулийн 3.4, 4.1.27, 6.2.5, 12.1.1, 41.2.2, 64.1.2, 65.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан ажилладаг. Иймд бид ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн тус газрын зарим албан тушаалтнууд аймгийн Засаг даргын орлогч хууль зөрчиж илүү баталснаас болж цалингийн сан хэтэрч унаа, хоолны мөнгийг авч чадахгүй байна гэж нэхэмжлэл гаргасан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 2016-2017 онуудад 43 хүн ажиллаж байсан. 2017 онд тус газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлж нэг орон тоо нэмж нэг хүнийг ажлын байраар хангасан. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч нь аймгийн Засаг дарга ба эрх хэмжээг Төсвийн тухай хуулийн 14, 65 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Тус хуульд заасны дагуу төсөвт зохицуулалт хийх эрхтэй. Аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны цалин хүрэлцэхгүй жилийн эцэст өр гарах магадлалтай байсан тул уг байгууллагын нэг ажилтныг цалингийн фонд нь хүрэлцээтэй байсан Байгаль орчин, ачлал жуулчлалын газарт шилжүүлэн ажиллуулсан. Мөн аймагт аялал жуулчлал нэмэгдэж байгаатай холбогдуулан аялал жуулчлал хариуцсан мэргэжилтний ажлын ачааллыг хөнгөвчлөх үүднээс аялал жуулчлал хариуцсан нэг орон тоог нэмж ажиллуулах зохицуулалт хийсэн. Зөвхөн 3 хүний орон тоог нэмж цалинг зохицуулан ажиллуулсан нь хууль зөрчсөн асуудал биш. Засаг дарга цалингийн сандаа багтаан орон тоо баталж хэдэн хүн ажиллуулах нь бүрэн эрхийн асуудал. Аймгийн Засаг дарга байхгүй үед орлогч дарга нь орлох бүрэн эрхийг шилжүүлсэн тул хууль зөрчөөгүй. Авлигатай тэмцэх газарт бүтэц орон тоотой холбоотой БӨАБОАЖГын холбогдох хүмүүс гомдол гаргасны дагуу Авлигатай тэмцэх газраас зөвлөмж ирсэн тул тус байгууллагын орон тоог Засаг дарга өөрөө захирамж гарган баталсан. БӨАБОАЖГын албан хаагчдын нэхэмжлэлийн унаа, хоолны хөнгөлөлтийг Сангийн яаманд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Сангийн яам хянаад зөвшөөрсөн нөхцөлд орон нутгаас татгалзах зүйлгүй болно. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын газрын ажилтан албан хаагч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээх зөвшөөрөх боломжгүй, аймгийн зүгээс шалтгаалан хасагдсан асуудал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хамтран хариуцагч Д.Аийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт даргын үүрэг гүйцэтгэгчээр түр ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба одоогоор ямар ч ажил хийхгүй байгаа. Миний бие БӨАБОАЖГын даргын үүрэг гүйцэтгэгчээр түр ажиллаж байх хугацаанд хэн нэгний эрх ашгийг зөрчиж цалин дутуу олгосон асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00386 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Мнарын 41 ажилтан, албан хаагч нарын хариуцагч БӨАБОАЖГаас хоол, унааны мөнгө 14833000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хамтран хариуцагч БӨАЗДОА.К, БӨАБОАЖГын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Анарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2019/00039 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00386 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11.-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мнарын 41 хүний хариуцагч БӨАБОАЖГ, БӨАЗДОА.К, Д.Анарт холбогдуулан гаргасан хоол, унааны нэмэгдэл 14.833.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар нэхэмжлэгч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.365.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мхяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай: Шийдвэрээр нэхэмжлэгч 41 ажилтны унаа, хоолны нэмэгдэл 14 833 000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, магадлалаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисныг эс зөвшөөрч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг хуульчлан тогтоосон Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй. Нэхэмжлэлийн үйл баримт нь 2018 онд хамаарах учир 2002 оны Төрийн албаны тухай хуулийн хүрээнд асуудлыг авч хэлэлцэх ёстой. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д “Гүйцэтгэж байгаа албан үүргийнх нь шинж байдлыг харгалзан зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн унааны зардлын зохих хэсгийг нөхөж авах”-аар зохицуулсан Бид төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд зохих баталгааг эдлэх ёстой. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчид олгох төлбөрийг түр буюу бүр мөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэж тодорхой зааж өгсөн. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд бидний унаа, хоолны нэмэгдэл 14 833 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах бүрэн боломжтой байхад энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр төсөвт мөнгө нь суугаагүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд бидний гомдлыг зохих журмын дагуу хянаж анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Мнарын 41 хүн хариуцагч БӨАБОАЖГ, БӨАЗДОА.К, иргэн Д.Анарт холбогдуулан 2018 оны хоол, унааны хөнгөлөлт тус бүр 361 800 төгрөг нийт 14 833 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч нар зөвшөөрөхгүй, маргажээ.

Нэхэмжлэгч нарын 28 хүн С.Маар шүүхэд төлөөлүүлсэн бол бусад 12 нэхэмжлэгч буюу Х.Т, Б.Халым, М.М, Б.Г, Х.Н, И.Ж, Ш.А, А.С, Х.Р, А.Уалихан, Ш.Х, Е.С нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо 2018 онд БӨАЗДОА.К, тус аймгийн БӨАБОАЖГын даргаар ажиллаж байсан Д.Анар байгууллагын бүтэц, орон тоог тогтоох шийдвэр гаргахдаа төсөв хэтрүүлж, дур мэдэн 5 хүний орон тоог нэмж, тэдгээрийг цалинжуулснаас нэхэмжлэгч 41 хүнд олгогдох ёстой хоол, унааны хөнгөлөлт  олгогдоогүй гэжээ.

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, шүүх хуралдаан гаргасан удаа дараагийн тайлбараас үзвэл нэхэмжлэлийн үндэслэл нь төрийн албан хаагчийн хуулиар авах ёстой хөнгөлөлтийг ажил олгогчоос шаардсан эсвэл албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол шаардсан аль нь болохыг тодруулах шаардлагатай байжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, зохигч талуудын мэтгэлцэх боломжийг хангах, улмаар хариуцагчийг тодорхойлох, хэрэглэх хэм хэмжээг сонгох шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдаж чадаагүй байна.

2. Шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүйн улмаас маргааны зүйлийг үндэслэлтэй тодорхойлж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нарын хувьд хоол, унааны хөнгөлөлтийг авах ёстой гэж үзсэн үндэслэлийг тодруулснаар Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Нэхэмжлэгч нар зохих хөнгөлөлтийг эдлэх ёстой гэж эрхээ сэргээлгэх зорилготой, эсвэл хариуцагч нарын  хууль бус үйлдлийг тогтоолгож, хохирлоо гаргуулах зорилготой эсэхийг тогтоох нь зүй ёсных байна.

Тийм учраас нэхэмжлэгч нарт олгогдох ёстой 2018 оны хоол унааны мөнгөөр 5 хүн цалинжсан гэдгийг нэхэмжлэгч нар нотлох ёстой гэх шүүхийн дүгнэлтийг оновчтой гэж үзэх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл гэж үзэхэд учир дутагдалтай байна.

3. Нэхэмжлэгч нар төрийн албан хаагч мөн эсэх, 1 сарын хоол унааны хөнгөлөлт 30 150 төгрөг гэж тооцсон үндэслэл, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг асуудлаар шүүх  зайлшгүй хууль зүйн дүгнэлт хийх ёстой байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг зөв тодорхойлсноор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжтой.

Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан зохицуулалтын дагуу дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч нарын зүгээс ажил олгогч, Төрийн албаны салбар зөвлөл, Сангийн яам, Авилгатай тэмцэх газарт хэдийд хандсан, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх үндэслэл байгаа эсэхийг хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнээгүй байна.

Дээрх эрх зүйн асуудлыг  тодруулж, хэргийн нөхцөл байдал тогтоогдсны дараа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах боломжтой болно.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00386 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 212/МА2019/00039 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА