Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/02760

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Нарны зам, Жи Эс төвд байрлах, РД-5577845, Билэг насан ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 5- р хороо, 7 Б байрны 71 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ШЖ70100621, Хиад боржигон овогт Жадамбын Мягмар,

хариуцагч-Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжины 6-р гудамж, 532 тоотод байрлах, РД-2845458, Гүрэн ХХК нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 99 883 989,45 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Билэг насан ББСБ ХХК-ийн захирал Н.Лхамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж/шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 0196/, хариуцагч Ж.Мягмар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа/шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 0195/, хариуцагч Гүрэн ХХК-ийн захирал Ж.Амгалан, гэрч Ц.Уранчимэг, Х.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 99 883 989,45 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4333,8 ам.доллар буюу 10 671 679,15 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлагуудыг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч  нэхэмжлэлдээ:Манайд 2013 оны 08 сард Гүрэн ХХК зээл авах хүсэлт гаргахаар нь бид олгохгүй гэсэн. Тэр их хэмжээний зээлтэй байсан. Гүрэн ХХК-ийн захирал Ж.Амгалан, Б.Гүнчин-Од нар хамт явсан. Гэтэл зээлдэгч Ж.Мягмарын охин Б.Гүнчин-Од зээл авья гээд, зээлд тэр Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 76-р байрны 71 тоот, өөрийнхээ өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаална гэсэн тул 23 300 ам.долларын зээлийг сард 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгосон. Гүрэн ХХК нь Ж.Мягмарын дүүгийн компани юм. Зээлийг Гүрэн ХХК тоосго үйлдвэрлэхэд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зарцуулсан, зээлийн хүүг Гүрэн ХХК-иас ирж төлдөг байсан. Гэрээний хугацаа дуустал хугацааг нь сунгах хүсэлт гаргасан тул 2014-02-01 өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар сунгасан. 2014-05-01 өдөр болоход бас л төлөөгүй. Бусдаас авах авлагаа авч чадаагүй, хугацааг сунгаач гэхээр нь 2014-07-01 өдрийг хүртэл дахин сунгасан. 2014-06-28 өдрийн орчим Б.Гүнчин-Од руу зээлээ төл гэж утасдсан.

Гэтэл Ж.Мягмар ирж, зээлийг мэдэж байгаа, охин суралцахаар явна, түүний зээлийг би өөртөө шилжүүлж авья, охины орон сууцны барьцааг суллаж өгөөч, би хариуцлагатай хүн, би дүү нартайгаа тулж ажиллая, өөрийн хөрөнгөө барьцаалья гээд орон сууцныхаа гэрчилгээг бариад ирсэн байсан тул би зөвшөөрсөн.

Ингээд Билэгнасан ББСБ-тай 2014 оны 07 сарын 01 өдөр 23 300 ам долларын зээлийн ЗГ140701-01 дугаар гэрээг 6 сарын хугацаатай, сард 4 хувийн хүүтэйгээр Ж.Мягмартай байгуулж, мөн БГ140701-01 дугаар барьцааны гэрээ байгуулан, 11-223741 дугаартай барьцаалбарыг үйлдсэн болно.

Зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Ж.Мягмар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 88 тотод байрлах 68.37 м.кв талбайтай, өөрийн өмчлөлийн, 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд Ж.Мягмар нь бүх бичиг баримтыг өөрөө бүрдүүлж, өөрөө улсын бүртгэлд гэрээг бүртгүүлсэн.Ингэж зээл Ж.Мягмарт шилжсэн. Гэтэл бас зээл төлөгдөөгүй. Утсаар, мессэжээр харьцдаг, бас Гүрэн ХХК-тай харьцдаг байсан. Би зээлийг төлүүлэхийг тулд 7 000 000 төгрөгийн тоосгыг нь борлуулж өгч, хүүд тооцсон.

Зээлийн гэрээний хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2015-01-02 өдрөөс нэг жилээр, 2016-01-02 өдрөөс 2016-07-01 өдрийг хүртэл 2 удаа сунгасан. Сунгасан хугацаа 2016 оны 07 сарын 01 өдөр дууссан.. Зээлийн хүү төлөлт 2014 оны 12 сараас доголдож, зээлийн хүү хуримтлагдсан, нэмэгдүүлсэн хүү тооцогдож эхэлсэн.

Хүүг бууруулах хүсэлтийг би Ж.Мягмарыг дуудаж ирж гаргуулж, зээлийн хүүг 2016-01-18 өдрөөс 3 хувь болгон бууруулсан. Энэ хугацаанд манай зүгээс зээлдэгчтэй байнга уулзаж зээлийг хугацаандаа төлөхийг сануулж, мөн өөрийнх нь цааш нь зээлдүүлсэн гэх Гүрэн ХХК-ийн захирал Ж.Амгалантай ч байнга холбогдож уулзаж ярилцан зээл зээлийн хүүг төлөх ямар боломж байгааг судалж, санхүүгийн зөвлөгөө өгч хамтран ажиллаж ирсэн боловч зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон.

Зээлдэгчийн зүгээс хугацааг зааж, хуримтлагдсан зээлийн хүү болон алдангийг төлж барагдуулна гэж амлалт авахад нь хугацаа олгож, зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлахгүйгээр хүлээсэн.

Гэрээний 2 тал 2016 оны 06 сарын 28 өдөр хийсэн уулзалтаар зээлдэгч Ж.Мягмар нь шүүхэд очмооргүй байна гээд эвлэрүүлэн зуучлалд хандах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 07 сарын 08 өдөр Баянгол дүүргийн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандан, 2 тал эвлэрлийн гэрээ байгуулан, 65 491 557 төгрөгийг 2017-01-02 өдөр хүртэл 6 сарын хугацаанд төлөхөөр шүүхээр баталгаажуулсан боловч зээлдэгч эвлэрлийн гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа дууссаны дараа эвлэрлийн гэрээний учир утгыг ойлгоогүй гэж шалтгаан зааж, эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулсан.

Зээлдэгч Ж.Мягмар нь 2015 оны 10 сараас хойш үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг огт төлөөгүй бөгөөд 2017 оны 05 сарын 01 өдрийн байдлаар ЗГ140701-01 дугаар зээлийн гэрээний төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн хэмжээ 23 300 ам доллар, зээлийн хүү 15 333,8 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 2785,2 ам доллар буюу нийт 41 419 ам доллар болсон. Иймд зээлдэгч Ж.Мягмараас зээлийн гэрээний төлбөр болох төлөгдөөгүй үндсэн зээл 23 300 ам доллар, зээлийн хүү 15 333,8 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 2785,2 ам доллар буюу нийт 41 419 ам долларыг Монгол банкны зарласан ханшаар 99 883 989,45 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл шүүхэд гаргаснаас хойш ихээхэн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа 4333,8 ам доллар буюу 10 671 679,15 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 110 555 668,60 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, дээрх үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ж.Мягмар тайлбартаа: Нэхэмжлэгч Билэг насан ББСБ нь гаргасан нэхэмжлэлдээ энэхүү зээлийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй авсан гэдэг боловч миний бие зээлийн гэрээний дагуу 23 300 ам.долларыг хүлээж аваагүй.Зээлийг хэнд олгосноо Билэг насан ББСБ сайн мэдэж байгаа. Зээлийн хүүг Гүрэн ХХК төлж байсан нь баримтаар нотлогдоно. Анх миний хүргэн дүүгийн Гүрэн ХХК-д мөнгө хэрэг болсны улмаас Билэг насан ББСБ-аас 2013 оны 07 сарын 01 өдөр охин Б.Гүнчин-Одын нэрээр түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороолол дахь байрыг зээлийн барьцаанд тавьж, 23 300 ам долларыг зээлж авсан. Ингээд уг зээлийг миний нэр дээр 2014 оны 07 сарын 01 өдөр ЗГ140701-01 тоот зээлийн гэрээ болгож, барьцаа хөрөнгийг сольж 2014 оны 07 сарын 01 өдөр БГ140701-01 тоот барьцааны гэрээг намайг хүсээгүй байхад байгуулсан. Миний бие зээл авах болзол шаардлагыг нь хангах ч хүн биш, Уг мөнгө надад олгогдоогүй.

Билэг насан ББСБ нь өөрсдөө зээлийн гэрээг байгуулж, өөрсдийнхөө хугацаа хэтэрсэн зээлд мөнгийг авсан. Мөн Билэг насан ББСБ нь нэхэмжлэлдээ бизнесийн зорилгоор зээлийг авсан гэсэн боловч миний бие төрийн албанд 26 жил ажилласан, ямар ч бизнес эрхэлдэггүй болно.

Миний бие бизнес хийх 23 300 ам долларын зээл байтугай ахуйн хэрэглээний 3000 ам долларын зээл авах шалгуур хангахгүй, энэ бизнесийн зээлийн сарын хүү 1 800 000 төгрөг байхад миний сарын цалин 1 200 000 төгрөг. Ингээд бодоход би бизнесийн зээл авах хуулийн этгээд яав ч биш. Яаж зээлийн түүхийг бүрдүүлсэн нь сонирхолтой. Надаас ямар ч баримт материал аваагүй. Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч бизнес хийхийг хориглосон байдаг. Иймд энэхүү гэрээ нь Билэг насан ББСБ-ын эрх ашгийн төлөө байгуулагдсан, тус ББСБ-д ашигтай гэрээ болох нь нотлогдож байгаа юм. Билэг насан ББСБ нь удаа дараагийн зээлийн гэрээг төгрөгөөр хийгээгүй тул зээлийг төлж байгаа хүргэн дүү маань ам.долларын ханшийн өсөлтөөс болж их хэмжээний мөнгийг төлж хохирсон. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д бараа ажил үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаар бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют тооцооны нэгжээр үнэ тогтоох төлбөр тооцоо гүйцэтгэх зарлан сурталчлахыг хориглоно гэж заасныг зөрчиж байгуулагдсан хууль зөрчсөн хэлцэл. Иймд дээрх үндэслэлүүдээр уг гэрээг нь Иргэний хуулийн 56,57,58 дугаар зүйлүүдэд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Гүрэн ХХК-ийн захирал Ж.Амгалан тайлбартаа: Манай компани нь 2005 онд байгуулагдаж, 2011 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 2,3 сая м.куб нөөцтэй шаврын ордыг өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийж, улсын нөөцөд бүртгүүлж, зохих зөвшөөрлийг авсан.

Засгийн газрын ЖДҮ-ийг дэмжих сангийн 500 сая төгрөгийн зээл авч, 70 орчим хүний ажлын байр бүхий энгийн улаан тоосгоны үйлдвэрийг 2011 оноос байгуулж, 2013 оны сүүлээр ашиглалтанд оруулсан. Их зээлтэй байсан тул компанийн нэрээр зээл авах боломжгүй байсан учир дүү Батбаярын Гүнчин-Одын нэрээр Баянгол дүүрэг, 10-р хороонд байрлах түүний өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, 2013-08-01 өдөр 23 300 ам.долларыг / тухайн үеийн ханшаар 35 сая төгрөг/ эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, БГ-130731-01 тоот зээлийн гэрээ байгуулж, манайх батлан даагч болж мөнгийг хүлээн авч, зориулалтын дагуу зарцуулсан. Гэвч тоосго үйлдвэрлэх ажил улирлын чанартай ажил тул өвөл үйлдвэрлэл зогссоноос зээлийн хүүгийн төлөлт удааширсан. Билэг насан ББСБ ХХК-иас Б.Гүнчин-Одын зээлийн ангилал буурна, залуу хүнд цаашид амьдралд нь хар толбо болно, зээлийг хаая гэж яригдсан боловч мөнгөгүйгээс манайх хааж чадаагүй. 2014-07-01 өдөр Б.Гүнчин-Одын зээлийн гэрээг дуусгавар болгож, Ж.Мягмартай зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Ж.Мягмар нь мөнгө аваагүй. Мөнгийг би төлж чадахгүй нь гэж 2015 оны 05 сард нэхэмжлэгчид хэлсэн.

Манайхаас 500 сая төгрөгийн зээл нэхэгдэж, Үндэсний хөгжлийн банк шүүхдэж, 2015-01-26 өдөр зээлийн гэрээг цуцалсан. 345 сая төгрөгийг төлөх болоод хүндэрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2015-05-12 өдөр үйлдвэр битүүмжлэгдсэн. Гэвч үйлдвэрлэлээ явуулж байсан боловч НӨАТ, нийгмийн даатгал шимтгэл зэрэг өр бас нэхэгдэж, 2016-08-12 өдөр дахин битүүмжлэгдсэн. Ингээд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Бид Билэг насан ББСБ ХХК-иас авсан зээлийн хүүгээ аль болох хугацаанд нь төлөхөд ихээхэн анхаарал тавьж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хичээсэн. Манай компани зээлийн төлбөрт 2016-12-08 өдрийн байдлаар нийт 39 976 000 төгрөгийг төлсөн. Мөн тухайн үед зээл авсан ам.долларын ханшийн зөрүү / тус ББСБ нэхэмжилсэн ханшийн зөрүү 2013 онд 1502, 2017 онд 2411,5 төгрөг/-гээр нийт 21 190 185 төгрөг болсон, ханшийн зөрүүгээс шалтгаалан хүү төлөлт өндөр болж, ихээхэн хохиролд хүрсэн. Ханшийн алданги, эвлэрүүлснээс хойшхи нэмж нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх боломжгүй. 23 300 ам.долларыг төлөх ёстой гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, дүрэм, тусгай зөвшөөрөл, түүний хавсралт, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар, тэдгээрийн нэмэлт өөрчлөлтүүд, зээлийн тооцоолол, нэхэмжлэгчид хариуцагчаас бичгээр гаргасан хүсэлтүүд, ярилцлагын тэмдэглэл, ам.долларын ханшийн лавлагаанууд, эвлэрлийн гэрээ, эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамж, шүүгчийн захирамжууд, мөнгө олгосон тухай баримт, хариуцагчийн нийгмийн даатгалын дэвтэр, хариуцагчийн нөхрийн бичиг баримтууд, шинжээчийн дүгнэлт, зээлдэгч Б.Гүнчин-Од, Ж.Мягмар нарын хувийн хэрэг,үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, зээл төлсөн тооцоо, баримтууд, Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг, нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлан, Санхүүгийн зохицуулах хорооноос хариуцагчид өгсөн өргөдлийн хариу, гэрч Ц.Уранчимэг, Х.Баасанжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, гүрэн ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Билэг насан ББСБ 2013-08-01 өдөр Б.Гүнчин-Одтой түүний хүсэлтээр зээлийн гэрээ байгуулан, Гүрэн ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглуулахаар 23 300 ам.долларыг, сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Б.Гүнчин-Одын өмчлөлийн орон сууцыг барьцаалан, барьцааны гэрээг бичгийн хэлбэрээр байгуулан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Зээлдэгч гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн хүүг төлж байсан байх бөгөөд зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацааг түүний хүсэлтээр 2014-07-01 өдрийг хүртэл сунгасан боловч зээлийг буцаан төлөх үүргээ зээлдэгч биелүүлээгүй байжээ.

Хариуцагч Ж.Мягмар өөрийн охин Б.Гүнчин-Одын зээлийн болон барьцааны гэрээний үүргийг өөртөө шилжүүлэн авах хүсэлтийг нэхэмжлэгчид гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, Б.Гүнчин-Одын зээлийн болон барьцааны гэрээний үүргийг дуусгавар болгож, хариуцагч Ж.Мягмартай 23 300 ам.долларын зээл болон зээлд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 19 дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө 25 дугаар байрны 88 тотод байрлах, Ж.Мягмарын өмчлөлийн, 68.37 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээнүүдийг байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хариуцагчаас нэхэмжлэгчид гаргасан удаа дараагийн хүсэлтүүд, түүнтэй ярилцсан ярилцлагын тэмдэглэлүүд, зээлийн хувийн хэрэг, 2013-08-01 өдрөөс хойш 2015-12-30 хүртэл хугацаанд зээлийн хүүд нийт 39 976 000 төгрөг төлөгдсөн баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Ж.Мягмар өөрийн хүүхдийнхээ зээлийг өөртөө шилжүүлэн авах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, Э.Мягмартай түүний хүсэл зоригийн дагуу Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар, зээлдэгч болон барьцаалуулагч Б.Гүнчин-Одын үүргийг шилжүүлж, зээлийн болон барьцааны гэрээг Ж.Мягмартай байгуулсан байна. Зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авсан хариуцагчийн үүрэгт хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Зохигчийн байгуулсан эдгээр гэрээнүүд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Зохигч ийнхүү зээлийн болон барьцааны гэрээг байгуулснаар зээлдэгч Б.Гүнчин-Од нэхэмжлэгчтэй 2013-08-01 өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргээс чөлөөлөгдөж, түүний гэрээний үүрэг дуусгавар болж, хариуцагч Ж.Мягмар нь түүний хүлээж байсан үүргийг өөртөө шилжүүлэн авсан байна.

Иймээс 2014-07-01 өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс 23 300 ам.долларыг бэлнээр өөртөө хүлээлгэн өгөхийг шаардах эрхгүй бөгөөд харин нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Мягмараас 2014-07-01 өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг шаардах эрхтэй болсон байна.

Б.Гүнчин-Одын үүргийг шилжүүлэн авсан Ж.Мягмар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, улмаар хүсэлт гаргаж, гэрээний хугацааг 2016-07-01 өдрийг хүртэл сунгасан байна.

Зохигч тохиролцож, хугацаа алдалгүйгээр, зээлийн гэрээний үүргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандаж, 2016-07-08 өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан боловч хариуцагч Ж.Мягмар эвлэрлийн гэрээгээр тохирсон хугацаандаа үүргээ биелүүлээгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлагч эвлэрэлд биечлэн оролцсон түүнд эрх үүргийг танилцуулаагүй гэх зэргээр удаа дараа гомдол гаргаж, эвлэрлийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулсон зэрэг үйл явдлын дараа 2017-05-11 өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хариуцагч Ж.Мягмар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч хариуцагчаар зээлийг төлүүлэх, мөн 2017-10-09 өдрийг хүртэл хугацаанд төлөх үүргээс биелүүлээгүй зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээл 23 300 ам.долларыг, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасны дагуу 2017-10-09 өдрийг хүртэл хугацаанд зээлийн хүү 18 945,3 ам.долларыг, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 3507,5 ам.долларыг тус тус хариуцагч Ж.Мягмараас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ж.Мягмар төлөх үүрэгтэй ам.долларыг нэхэмжлэл гаргасан 2017-05-10 өдрийн ханш 2411,55 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдрийн ханш 2462,43 төгрөгөөр тооцож, төлөх төлбөрийн нийт хэмжээг 110 555 668,6 төгрөгөөр тогтоов.

Хариуцагч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан орон сууцыг худалдахыгхариуцагчаас шаардах эрх үүссэн байна.

Хариуцагч зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих дээрх үүргийг сайн дураараа эс биелүүлбэл барьцаалагдсан хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, 25 дугаар байрны 88 тоотод байрлах, Ж.Мягмарын өмчлөлийн, 68.37 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэл үүснэ.

Хариуцагч Гүрэн ХХК нь зээлдэгч Б.Гүнчин-Од нэхэмжлэгчээс авсан зээлийг эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрээр ашигласан, зээлийн гэрээний дагуу зээлийн хүү төлөх Б.Гүнчин-Од, Ж.Мягмар нарын үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдож байгаа боловч тэрээр зээлийн болон барьцааны гэрээний тал биш байх тул Гүрэн ХХК-иар хариуцагч Ж.Мягмар, нэхэмжлэгч нарын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр зохигч шаардах үндэслэлгүй байна.

Иймд Гүрэн ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 843 500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 710 728 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,