Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2003

 

Хүсэлт шийдвэрлэх тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 5 а байр 53 тоотод оршин суух, 1974 онд төрсөн 42 настай, Түйн голынхон овогт Гомбын Мөнхтуул /РД-ХЛ74101306/

Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол 46/5 дугаар байр 69 тоотод оршин суух, 1977 онд төрсөн 39 настай, Олгон овогт Эрдэнэчулууны Болормаа /РД-ЧЖ77101262/

Гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Ус 15 дугаар гудамж 2 дугаар байр 1 тоотод оршин суух, 1960 онд төрсөн 56 настай, Олохнууд овогт Жанцангын Отгонтуяа /РД-ЧЗ60021300/

            Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамжны 36 тоот хаягт байрлах 288 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205028543 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн 226 тоот хаягт байрлалтай 400 мкв талбайтай улсын бүртгэлийн Ү-2205022771 дугаарт бүртгэгдсэн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Төмөр замын ус-15 дугаар гудамж 2 дугаар байр 15 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-2204018062 дугаарт бүртгэгдсэн 40 мкв талбайтай 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг албадан чөлөөлөх тухай  иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Төмөр замын Ус-15 дугаар гудамж 2 дугаар байр 15 тоот хаягт байрлалтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцийг албадан чөлөөлүүлэх шаардлагаас татгалзаж байна. Албадан чөлөөлүүлэх 2 объектийн өмчлөгч нь Э.Болормаа байсан. Дараа нь бэлэглэлийн гэрээгээр Капитал банкинд өмчлөлөө шилжүүлсэн. Г.Мөнхтуул Капитал банкнаас бэлэглэлийн гэрээгээр өмчлөлийг шилжүүлж авсан. Сүүн сондор ХХК-ийн нэр дээр өмчлөл байгаагүй. Эдгээр объектийг Э.Болормаа түгжчихээд нэхэмжлэгчийг оруулахгүй байгаа. Г.Мөнхтуул үл хөдлөх хөрөнгүүдээ ашиглаж чадахгүй байгаа бөгөөд саад болж байгаа хүн нь Э.Болормаа. Сүүн сондор гэх компанийг мэдэхгүй. Хэргийн хариуцагч нь Э.Болормаа тул үзлэг хийх шаардлагагүй гэв.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Сүүн сондор ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэрэгт өгсөн. Э.Болормаа хэргийн жинхэнэ хариуцагч биш. Маргаан бүхий 2 объектод Сүүн сондор ХХК үйл ажиллагаа явуулж байгаа тул тухайн объектод үзлэг хийлгэх хүсэлтэй байна. Үзлэг хийснээр объектод Э.Болормаа байна уу, Сүүн сондор ХХК үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг нь тодорхой болно. Ингэснээр Э.Болормаа хариуцагч биш гэдэг нь нотлогдоно. Нэхэмжлэгч орон сууц чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсан. Энэ орон сууцтай холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж Ж.Отгонтуяаг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтээс татгалзаж байна гэв.

 

Гуравдагч этгээд Ж.Отгонтуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх П.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй Капитал банк, Э.Мөнхтуул нарт холбогдох Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Төмөр замын Ус-15 дугаар гудамж 2 дугаар байр 15 тоот хаягт байрлалтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцтай холбоотой маргааныг шийдвэрлэсэн. Үүгээр гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөхгүй болсон. Иймд гуравдагч этгээд Ж.Отгонтуяаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хасахад татгалзахгүй. Сүүн сондор ХХК нь Беарбеарш ХХК-тай нийлж сүү, сүүн бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүүн сондор ХХК-ийн захирал нь Э.Болормаагийн нөхөр н.Төмөрсүх гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Төмөр замын Ус-15 дугаар гудамж 2 дугаар байр 15 тоот хаягт байрлалтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсан, хариуцагчийн төлөөлөгч үл хөдлөх 2 объектод хэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар шүүхээс үзлэг хийлгэх, Ж.Отгонтуяаг гуравдагч этгээдээр татан оролцуулсан хүсэлтээс татгалзах хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг шаардлагаас татгалзсан тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь гуравдагч этгээдээр татан ороцуулсан Ж.Отгонтуяатай холбоотой маргаан шийдвэрлэгдсэн, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй гэсэн үндэслэлээр түүнийг татан оролцуулсан хүсэлтээс татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч өөрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж хариуцагчаар Э.Болормааг татан оролцуулсан тул хариуцагчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

        

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                                                       

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Төмөр замын Ус-15 дугаар гудамж 2 дугаар байр 15 тоот хаягт байрлалтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагаас татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч нь Ж.Отгонтуяаг гуравдагч этгээдээр татан оролцуулсан хүсэлтээс татгалзсаныг дурьдсугай.

 

3. Хариуцагчийн гаргасан 2 объектод үзлэг хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Захирамжид гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.КУЛЬДАНА