Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 84

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар,дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нарийн бичгийн дарга: А.Болор,

Улсын яллагч: Э.Халиун,

Хохирогч: С.Содбаяр,

Шүүгдэгч: С.Бямбасүрэн, С.Ганболд,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Дашдорж,

           

Сүхбаатар дүүргийн Хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэсэмийн Бямбасүрэн, Хатгин овогт Содовын Ганболд нарт холбогдох эрүүгийн 201625021389 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэр Бямбасүрэнгийн нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, АУСҮТГ-гудамж 0 тоотод оршин суух хаягтай боловч тухайн хаяг дээрээ оршин суудаггүй гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ЧЗ67072076, Хатиган  овогт Содовын Ганболд.

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-69 дүгээр байрны 01 тоотод оршин суух хаягтай боловч тухайн хаяг дээрэ оршин суудаггүй гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, УС67012801, Боржигон овогт Сэсэмийн Бямбасүрэн.

 

 Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.Ганболд нь эхнэр С.Бямбасүрэнтэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-709  тоотод оршин суух  хохирогч С.Содбаярын эзэмшилийн байшинд хууль бусаар нэвтэрч Кен маркийн барилгын таслагч багаж хулгайлж 220.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн өдрийн 19 цагийн орчимд ганцаараа Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-709 тоотод оршин суух хохирогч С.Содбаярын эзэмшилийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч барилгын нивелир дуран 1 ширхэг, ди ди иш антений хүлээн авагч 1 ширхэгийг хулгайлж, 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.Бямбасүрэн нь нөхөр С.Ганболдтой бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-709  тоотод оршин суух  хохирогч С.Содбаярын эзэмшилийн байшинд хууль бусаар нэвтэрч Кен маркийн барилгын таслагч багаж хулгайлж 220.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Ганболд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эхнэртэйгээ халиаранд явах гэж байсан. Тэгээд Содбаяраас замын зардал гуйх гэж гэрт нь очихдоо эхнэрийгээ “Содоогийн нохой дайрах учир чи цаанаа байж бай” гээд хашаанаас нь хол үлдээсэн. Би өөрөө очоод хашааны хаалгыг нь цохиход тайлахгүй байхгүй байхаар нь хашааг нь давж ороод амбаарынх нь үүдийг нь 4-5 минут орчим цохисон. Цонхоор нь хартал хүн байхгүй байхаар нь үүдэнд нь байсан тасдагчийг авч гараад эхнэр дээрээ очиход эхнэр Бямбасүрэн маань “Содоо байна уу, чи юу барьчихсан яваа юм бэ” гэхээр нь би “Содоо байна. Түүнээс мөнгө гуйхад энэ тасдагчийг зараад мөнгө болго гэсэн” гэж Бямбасүрэнд хэлсэн. Бямбасүрэн надаас “үнэн биз” гэж асуухаар нь “үнэн” гэж хэлээд бид хоёр 100 айл руу очиж уг тасдагчийг 10.000 төгрөгөөр зарсан. Тэндээсээ 7 буудал яваад 1 хоосон шуудай, архи, элэгний нухаш, талх аваад Яргайтын зуслан руу халиар түүхээр явсан. Тэндээ архиа уучихаад унтаад сэртэл эхнэр маань байхгүй байсан. Эхнэр Бямбасүрэн Содоо дээр очоод “тасдагчийн талаар асуусан байж магадгүй” гэж бодоод Содоогийн гэрт дахин очтол хүн байхгүй байхаар нь тэдний цонхыг нь хагалаад нивиллер дуран, ДиДиЭш кабелийн хүлээн авагчийг нь авсан. Тэгээд гол дээр очоод машин угааж байсан хүнд тэр нивиллэр дуранг 5.000 төгрөгөөр зараад Хороололд очиж нэг шил архи аваад ДиДиЭш хүлээн авагчаа барьж явж байхдаа цагдаад баригдсан. Цагдаа “юу барьсан явж байгаа юм” гэхээр нь “ах дүүгээсээ авсан юм” гэж хэлэхэд “тийм юм бол гэрээ байх ёстой. Эхнэрээ дагуулаад ир” гэхээр нь таньдаг эмэгтэй хүнээ дагуулж очтол “гэрээгээ аваад ир” гэж хэлсэн гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Бямбасүрэн мэдүүлэхдээ: Тэр өдөр халиаранд явах гэж Ганболдтой хамт явсан. Тэгээд Содоогийн гэрт нөхөр Ганболд маань орчихоод гарч ирэхдээ “Содоо гэртээ байна. Энэ тасдагчийн мотор нь эвдэрсэн учир намайг зараад мөнгө болгочих гэж байна” гэж надад хэлсэн. Би Ганболдыг хулгай хийсэн гэж ерөөсөө мэдээгүй. Ганболд ч урьд нь хулгай хийдэггүй байсан учир тэр талаар бодоогүй. Содоогийнх том нохойтой айл байсан учир би тэдний хашаанаас хол зогсож байсан. Би “энэ тасдагч хулгайн эд зүйл биш биз” гэж Ганболдоос асууж байхад “үгүй, намайг зарчих гэж байна” гэхээр нь би Ганболдтой хамт 100 айл руу явж уг зүйлийг зарсан. Би хулгайнх гэж мэдсэн бол тэгж зарахгүй байсан. Тэгээд Яргайтын зуслан дээр очоод архи уугаад Ганболд унтаад өгөхөөр нь би явсан. Хэрвээ Ганболдыг Содоогийнхоос хулгай хийсэн гэдгийг би мэдсэн бол хэзээ ч тэгж явахгүй байсан. Би ажилд явах гэж захирал Шинэхүүтэй байнга утсаар ярьж байсан. Тэднийхээс хулгай хийсэн бол би юу гэж захиралтайгаа утсаар ярих билээ гэв.

Хохирогч С.Содбаяр шүүх хуралдаан мэдүүлэхдээ: Ноднин жил манайх Баянгол хүүхдийн зуслан дээр ажил хийж байхад Ганболд туслахаар, Бямбасүрэн тогоочоор ажиллаж байсан юм. Бямбасүрэн, Ганболд нар ажилдаа сайн байсан бөгөөд 09 сард тэдний хүү ирж ажиллаж байсан. Тэр зуслангийн ажлын хөлсөнд тооцож аксент маркийн машин тэдэнд өгч байсан. Тэгээд тэдэнтэй байнга холбоотой байсаар байгаад энэ оны 04 сард дахин ажил гарч тэднийг ажиллуулсан. Энэ хоёр хүн уул нь хүн чанар сайтай боловч архи уудаг юм. Гэхдээ ажил хийж байхдаа уудаггүй. Энэ хүмүүсийг ийм хэрэг хийсэнд харамсаж байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Содбаяр /хх-ийн 19-21/, гэрч С.Шинэхүү /хх-ийн 22-23/, гэрч Г.Даваадэлгэр /хх-ийн 29/, гэрч Л.Мягмардорж /хх-ийн 30/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон акт /хх-ийн 84/, яллагдагч С.Ганболд /хх-ийн 76, 79/, яллагдагч С.Бямбасүрэн /хх-ийн 82, 84/ нарын мэдүүлэг, С.Бямбасүрэн, С.Ганболд нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан баримт /хх-ийн 99, 94/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Бямбасүрэн нь нөхөр С.Ганболдтой бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-709  тоотод оршин суух  хохирогч С.Содбаярын эзэмшилийн байшинд хууль бусаар нэвтэрч Кен маркийн барилгын таслагч багаж хулгайлж 220.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч дараах байдлаар нотлогдож тогтоогдохгүй байна. Үүнд:

 

Хохирогч С.Содбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “…манай байшин руу өглөөний 09 цаг 33 минутад манай компанид туслах ажилтнаар ажилдаг Ганболд гэдэг хүн хашаа руу ороод гарахдаа улаан өнгийн таслагч аваад далангийн эсрэг тийшээ алхаж яваа дүрс бичлэг надад харагдсан юм …” /хх-ийн 19-20/,

Гэрч Г.Даваадэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “…Хорооллын төв зам дагуу эргүүл хийж явтал 19цаг 30 минутын орчимд Ганболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болотой халамцуу байдалтай хар өнгөтэй телевзийн антений хүлээн авагч төхөөрөмжийг 1 шил архитай хамт барьчихсан явж байсан…” /хх-ийн 29/,

Гэрч Л.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “…энэ ямар учиртай хүлээн авагч барьж яваа юм бэ гэж асуутал Дарь-Эхэд байдаг дүүгийнхээ гэрээс аваад хөдөө яваад одоо явах гэж байгаа юм…” /хх-ийн 30/,

Сэжигтэн С.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “…2016.05.21-ний өдөр 10-11 цагийн орчим очоод хашааных нь хаалгыг цохисон чинь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь хашааг нь давж ороод байшингийнх нь үүдний таамбарт байсан арматур таслагчийг авсан…” “…намайг аваад гарч ирэх үед эхнэр нэлээд цаана хараад зогсож байсан…” /хх-ийн 76, 79/,

Сэжигтэн С.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “…манай нөхөр дөрвөлжин таслагч гээд юм бариад хүрээд ирсэн. Содбаяр байна уу гэхэд одоо ажилдаа явах гэж байна гэсэн. …би тэр үед Ганболдтой маргалдаад наадахыг чинь зарж болж байгаа юм уу гэхэд би өөрөө мэдэж байна гэсэн…” /хх-ийн 82/, гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн оролцсон байдлыг ялгаж тодорхойлоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэх шалтгаан, сэдэлт, санаа зорилго зэрэг нь тодорхойгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.   

 

Харин шүүгдэгч С.Ганболд нь эхнэр С.Бямбасүрэнтэй бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-709  тоотод оршин суух  хохирогч С.Содбаярын эзэмшилийн байшинд хууль бусаар нэвтэрч Кен маркийн барилгын таслагч багаж хулгайлж 220.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн өдрийн 19 цагийн орчимд ганцаараа Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35-709 тоотод оршин суух хохирогч С.Содбаярын эзэмшилийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч барилгын нивелир дуран 1 ширхэг, ди ди иш антений хүлээн авагч 1 ширхэгийг хулгайлж, 280.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дараах байдлаар тогтоогдож байна гэж үзнэ.

 

Хохирогч С.Содбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Байшингийн таамбарийн хаалгыг онгойлгож үзтэл таамбарт байсан 220 ват хүчин чадалтай Кен маркийн улаан өнгөтэй барилгын суурин таслагч багаж 1 ширхэг алга болчихсон байсан. Тэгээд цааш байшингийхаа хаалгыг онгойлгоод ортол зурагтны дээр байсан ди ди иш антений хар өнгийн хүлээн авагч алга болчихсон байсан. Тэгээд удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирээд манай гэрт үзлэг хийгээд явсан юм .Тэгээд цагдаагийн газар дээр очиж манай гэрийн ойролцоо байдаг далангийн камерний бичлэгийг цагдаагийн газарт дээр очиж үзсэн чинь манай байшин руу өглөөний 09 цаг 33 минутад манай компанид туслах ажилтнаар ажилдаг Ганболд гэдэг хүн хашаа руу ороод гарахдаа улаан өнгийн таслагч аваад далангийн эсрэг тийшээ алхаж яваа дүрс бичлэг надад харагдсан юм. ...Манайхаас нийтдээ 1 ширхэг суурин таслагч, 1 ширхэг нивелир багаж, 1 ширхэг ди ди иш антены хүлээн авагч алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Гэрч С.Шинэхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Манай барилгын багажнууд Содбаярын байшинд хадгалагдаж байдаг гэдгийг манай компаний тогооч Бямбасүрэн болон түүний нөхөр туслах ажилтнаар ажилладаг Ганболд хоёр мэддэг юм. Учир Бямбасүрэн, Ганболд хоёрыг дагуулж одоогоос 14 орчим хоногийн өмнө Содбаярын байшингаас машинтай очиж ачиж авч байсан юм. Тэр үед л энэ хоёр хүн ийм барилгын багажнууд хадгалдаг юм байна гэдгийг мэдэж авсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Гэрч Г.Даваадэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нарлаг цагдаагийн дэд хэсэгт дээрээ ахлагч Даваадэлгэрийн хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаад Хорооллын төв зам дагуу эргүүл хийж явтал 19 цаг 30 минутын орчимд Ганболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой халамцуу байдалтай хар өнгөтэй телевизийн антений хүлээн авагч төхөөрөмжийг 1 шил архитай хамт барьчихсан явж байсан. Тэгэхээр нь барьж яваа зүйл нь сэжигтэй байсан тул дэд хэсэг рүүгээ дагуулж ороод шалгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29/,

Гэрч Л.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ганболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой халамцуу байдалтайгаар хүлээн авагч төхөөрөмжийг 1 шил архитай хамт бариад явж байсан. Тэгэхээр нь барьж яваа зүйл нь сэжигтэй байсан тул дэд хэсэг рүү дагуулж ороод шалгасан. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан ахлагч ахлагч Даваадэлгэр нь С.Ганболдоос өөрөөс нь энэ ямар учиртай хүлээн авагч барьж яваа юм бэ гэж асуутал Дарь-Эхэд байдаг дүүгийнхээ гэрээс аваад хөдөө яваад одоо явах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь хэрэв дээрх эд зүйлс танай дүүгийнх мөн юм бол холбогдох бичиг баримтыг нь авчирч үзүүлээд аваад яв гэж хэлээд гаргасан юм. …Ингээд С.Ганболдоос хураасан хүлээн авагчийг Нарлаг дэд хэсэг дээр хадгалж байсныг одоо хураалгаж байна. Тухайн үед С.Ганболдтой хамт орж ирсэн эхнэр нь гээд нэг эмэгтэй нэлээн их архи хэрэглэдэг бололтой хүн байсан…” гэх мэдүүлэг, /хх-ийн 30/,

 

Сэжигтэн С.Бямбасүрэнгийн иөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Манай нөхөр дөрвөлжин таслагч гээд нэг юм бариад хүрээд ирэхээр нь наадах чинь юу юм бэ гэхэд таслагч байгаа юм гэсэн. Содбаяр байна уу гэхэд одоо ажилдаа явах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм бодолгүй нөгөө таслагчийг нь 100 айл дээр 10.000 төгрөгөөр зарсан. Тэр үед би Ганболдтой наадахыг чинь зарж болох юм уу гэхэд би өөрөө мэдэж байна гээд байсан. Таслагчаа зарчихаад Яргайт руу явж замдаа 1 шил архи авсныг манай нөхөр бид 2 уусан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 82/,

 

        Яллагдагч С.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Намайг тэднийхээс таслагч аваад гарч байхад эхнэр нэлээд цаана намайг хараад зогсож  байсан юм. Тэгээд намайг далангийн зүүн тал руу явахад араас алхаад хүрээд ирсэн. ...Орой нь би дахиж очоод цонхоор нь орж эд зүйл авсан юм. ...Эхнэр Бямбасүрэн нь хамт аваачиж хулгайлсан эд зүйлийг заралцсан нь үнэн. ... архи уух мөнгө олох гэж л хулгай хйисэн гэх мэдүүлэг /хх-ийн 79/ болон

 

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 84/, эд мөрийн баримт болох CD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч С.Ганболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Ганболд нь 2004.10.11-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаа өнгөрсөн тул ялгүй буюу анх удаа гэмт хэрэгт шийтгэгдэж байна гэж үзнэ. Мөн үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодоогүй болно.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүгдэгч С.Ганболд нь хохирогч С.Содбаярт 420.000 төгрөгийн төлбөртэй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD хэрэгт хавсаргахаар тогтов.

 

Шүүгдэгч С.Бямбасүрэнгийн 102 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, шүүгдэгч С.Ганболдын мөн цагдан хоригдсон 102 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Сэсэмийн Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

  1. Шүүгдэгч Хатиган овогт Содовын Ганболдыг орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганболдыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 04  /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэг хавсаргаж, ялтан С.Ганболдоос 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Содбаярт олгосугай.

 

6.  Ялтан С.Ганболдын цагдан хоригдсон 102 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай..

 

7. Энэ тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Бямбасүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх, С.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг ту тус үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР