Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 23

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал,  шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр  сарын 07-ны  өдрийн 139/ШШ2017/00326 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч  *******т хариуцагдах 140375000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, *******ийн *******аас 102000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Х.*******, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ээс 2014 оны 12 сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 50.000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 01-ний өдөр 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20.000.000 төгрөг, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 30-ны өдөр 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан тус тус зээлсэн бөгөөд бүх зээл 90.000.000 төгрөг, зээлийн хүү нь 47.800.000 төгрөг, нийт 137.800.000 төгрөг болж байгаа юм. Гэтэл миний бие 2015 оны 11 сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-ны өдөр 50.000.000 төгрөг, 2015 оны 11 сарын 13-ны өдөр м2 үнэ 1,100,000 төгрөгөөр тооцон 70м2 гурван өрөө, 56.25м2 хоёр өрөө нийт 138.875.000 төгрөгийн үнэ бүхий байрыг *******ийн нэр дээр шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлсэн мөнгө болон байруудыг нийлүүлэн авч үзвэл 238.875.000 төгрөг болж байна. Иймд *******ээс зээл, зээлийн хүүд төлөх ёстой мөнгө болон төлсөн мөнгөний зөрүү 238.875.000-137.800.000=101.075.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч 2015 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш зээлсэн зээл, өмнөх зээл, зээлийн хүүг төлөхгүй байх үндэслэлтэй болоод байна. Учир нь 2015 оны 03 сарын 01-ний өдөр 17а байрны 01 тоот 70м2 гурван өрөө, 13 тоот 56.25м2 хоёр өрөө байрыг үнэ 1,100,000 төгрөгөөр тооцон нийт 138.875.000 төгрөгийн үнэ бүхий байрыг тус тус *******т шилжүүлэн захиран зарцуулах эрх нь нээгдсэн. Ийнхүү зээл, зээлийн хүүг нарийвчлан бодож үзвэл 90.000.000 төгрөгийн зээл 8.500.000 төгрөгийн хүү, нийт 98.500.000 төгрөг гарч байгаа юм. ******* нь миний орон сууцуудыг барьцаанд аваагүй, өөрийнхөө нэр дээр авч захиран зарцуулсан болно. Тэгэхээр зээл, зээлийн хүүд төлөх ёстой мөнгө болон төлсөн мөнгөний зөрүү 238.875.000-98.500.000=140.375.000 төгрөг  болж байна. Иймд өмнөх нэхэмжилж байсан 101.075.000 төгрөг дээр нэмэгдүүлэн 39.300.000 төгрөг нэмж, нийт 140.375.000 төгрөгийг *******ээс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *******тай 2014 оны 12 сарын 01-ний өдөр 50.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2015 оны 02 сарын 01-нд 20,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2015 оны 04 сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийг 7 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй тус тус зээлийн гэрээ байгуулан нийт 90.000.000 төгрөг авсан. ******* нь үндсэн зээл 90.000.000 төгрөг, хүү 44.700.000 төгрөг, алданги нь 67.350.000 төгрөг, нийт 202.050.000 төгрөг төлөх ёстой. Үүнээс ******* нь 2015 оны 11 сарын 06-нд 45.000.000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-нд 30.000.000 төгрөг, 25.000.000 төгрөгт тооцож Говийн тэнгэр хотхоны 22 тоот 2 өрөө байрыг тооцож шилжүүлж нийт 100.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 102.000.000 төгрөгийг төлөөгүй намайг хохироож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд *******аас 102.000.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Мөн *******ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаад байгаа 2 байрыг Жигүүр оргил ХХК-аас 2015 оны 11 сарын 03-нд шилжүүлэн авсан. Иймд *******ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2017 оны 09 сарын 07-нд товлогдсон шүүх хуралдаанд миний бие оролцохгүй, өмгөөлөгч Х.******* оролцох болно. *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч *******ын *******ээс 107891000 /нэг зуун долоон сая найман зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******н *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32184000 /гучин хоёр сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******ийн нэхэмжлэгч *******аас 102000000 /нэг зуун хоёр сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1017775 төгрөгийг, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 667950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 697405 /зургаан зуун ерэн долоон мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч   ******* давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.07-ны өдрийн 139/ШШ2017/00326 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

...*******ын нийт  авсан зээлийн үнийн дүн 90 сая төгрөг.  Үүнээс 2015.11.06-нд 45 сая төгрөг, 2015.12.28-нд 55 сая төгрөг, нийт 100 сая төгрөг төлсөн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ******* нь биелүүлээгүй ба огт төлөлт хийхгүй явсаар байгаад 2015.11.06-нд 45 сая төгрөг төлсөн нь  анхны буюу 2014.12.01-нд олгосон 50 сая төгрөгийн зээлийн хүүд 11 сарын хүү болох 27500000 төгрөг хасагдаж 17500000 төгрөг үндсэн зээлээс хасагдах ёстой ба үндсэн зээлээс хасч 32500000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй ба 2015.12.28-нд 30 сая төгрөг бэлнээр, 2015.12.03-нд 25 сая төгрөгийн үнэ бүхйи байрыг шилжүүлсэн. 2015.12.28-нд  бэлнээр шилжүүлсэн 30 сая төгрөгийг 2014.12.01-нд зээлсэн 50 сая төгрөгийн  зээлийн 1 сарын хүү 2500000 төгрөгийг хасч  үлдэгдэл 27500000 төгрөгийг үндсэн зээлээс хасч үндсэн зээлийн үлдэгдэл 5000000 төгрөгийн үлдэгдэлтэй, харин 25 сая төгрөгт тооцож шилжүүлсэн байрыг 2015.12.01-нд 20 сая төгрөгийг 10 сарын хугацаатай,  сарын 5 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээний үүрэгт хүүнд 10 сая төгрөгийг өмнөх гэрээний үлдэгдэл 5 сая, нийт 15 сая төгрөгийг суутгаж үлдэх 10 сая төгрөгийг үндсэн зээлээс хасч зээлийн үлдэгдэл 10 сая төгрөг болсон. Үүний алданги 5000000 төгрөг, нийт 15 сая.

Бусад буюу 2015.04.01-нйи өдөр 10 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 2015.04.30-ны өдөр 10 сая төгрөг 7 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй,  зээлийн гэрээний үүрэг огт биелээгүй гэж үзэж байгаа ба 2015.04.01-нд авсан 10 сая төгрөгийн хүүнд 1200000 төгрөг, алданги 5600000 төгрөг, нийт 16800000 төгрөг, 2015.04.30-нд авсан 10 сая төгрөгийн хүүнд 3500000 төгрөг, алданги 6750000 төгрөг, нийт 20250000 төгрөг, бүх зээлийн гэрээний үлдэгдэл 52050000 төгрөг хамгийн багаар бодоход болох ёстой.

Гэтэл нэхэмжлэгч ******* нь өөрт ямар ч хамааралгүй байруудыг төлбөрийн хэрэгсэл болгож өгсөн гэж үзэж  надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн ба  нэхэмжлэгчийн дурьдаад байгаа  2 байр болох Говийн тэнгэр хотхоны 1 тоот 3 өрөө орон сууц, 13 тоот 2 өрөө орон сууцуудыг зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд  тооцож өгсөн  гэж байгаа нь  ямар ч үндэслэлгүй юм. Эдгээр 2 байрыг Жигүүр оргил ХХК-тай захиалгаар орон сууц нийлүүлэх гэрээгээр  1мкв-ийг 1 сая төгрөгөөр тооцож захиалан авсан ба энэ захиалгын гэрээ нь хэргийн материалд байгаа. Гэтэл хүний байрыг өөрийн төлбөрт тооцон надаас мөнгө  нэхэмжлээд, үүнийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэж байгаад  гомдолтой байна. Өөрөөр хэлбэл энэ 2 байр Жишүүр оргил ХХК-иас *******т 2015.11.03-нд шилжиж ирсэн байдаг. Гэтэл Жигүүр оргил ХХК 2015.11.12-нд  буюу уг байруудыг миний өмчлөлд шилжүүлснээсээ хойш  уг байруудыг *******ынх гэсэн  2015/65 тоот албан бичгийг Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байдаг юм. Жигүүр оргил  ХХК-иас *******т шилжүүлсний дараа энэхүү албан бичиг үйлдэгдэж улсын бүртгэлийн хэлтэст  хүргэгдсэн нотлох баримт  хэргийн материалд байсаар байхад  анхан шатны шүүх анхаарч үзээгүй ба  *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөрийн хэрэгсэлд  байр өгч авалцах талаар огт дурьдаагүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар эдгээр байруудыг төлбөрийн хэрэгсэлд тооцож нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэнд гомдолтой байна.  Хэрэв уг байруудыг би *******аас төлбөрийн хэрэгсэлд авсан бол  Говийн тэнгэр хотхоны 22 тоот 2 өрөө байрыг 25 сая төгрөгийн төлбөрт тооцон төлбөрийн хэрэгсэлд шилжүүлэн авахдаа  үйлдсэн баримт бичиг болох  *******аас авах тухай  хүсэлт, *******ын шилжүүлэх тухай хүсэлт зэргийг Улсын бүртгэлд бүртгүүлж өгсөн  атлаа, маргаж байгаа 2 байрыг яагаад ингэж шилжүүлж болоогүй билээ. Үүнийг анхан шатны шүүх мөн анхааралгүй, хэргийн бодит байдалтай нийцүүлэн шийдвэрлэсэнгүй.

Мөн ******* нь Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссын үнэлгээг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн ба  уг үнэлгээ ямар ч нотлох баримтын шаардлага хангахгүй бүхэл бүтэн комиссын үнэлгээ гэсэн атлаа ганцхан хүний гарын үсэг бүхий  баримтыг анхан шатны шүүх мөн үнэлж нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.

Эдгээр байруудыг миний бие анх захиалгаар авахдаа гэрээндээ 1 сая төгрөгөөр авахаар тохиролцсон ба гэрээг би Жигүүр оргил ХХК-тай  байгуулсан, шилжүүлэн авахдаа ч мөн  Жигүүр оргил ХХК-иас авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.07-ны өдрийн 139/ШШ2017/00326 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий байгаа боловч нэхэмжлэлийг дутуу шийдвэрлэсэн тул дараах гомдол гаргаж байна.

2015 оны 03 сарын 01-ний өдөр захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулан ******* нь захиран зарцуулах эрх нь нээгдсэн. Гэтэл 2015 оны 11 сарын 03-ны өдөр гэрчилгээгээ гарган авсан явдал нь санаатайгаар хүү, алданги тооцох зорилготой байсан байна. ******* би гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан заалттай нийцэж байна. Иймд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж далд санаагаар хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэлт гаргуулж надад хохирол учруулсан 32484000 төгрөгийг олгуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Уг орон сууцнууд нь урьд нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй шинэ байр байсан тул  өөр бичиг баримт шаардахгүй зөвхөн *******т эрх нь шилжсэн учир  тэр өдөр нь бүртгүүлэх боломжтой байсныг улсын бүртгэлийн газраар бүртгүүлээгүй бурууг би хүлээх боломжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, талуудын мэтгэлцэх эрхийг хангаж шийдвэрлэсэн боловч талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний маргаантай асуудлыг гэрээний бус үүргийн зохицуулалтыг баримталж шийдвэрлэсэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд бодитой дүгнэлт хийлгүй хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь *******тэй 2014.12.01-нээс 2015.4.30-ны хооронд байгуулсан дөрвөн гэрээний үүргийн гүйцэтгэлд 138,875,000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 орон сууц, 98,500,00 төгрөгийг бэлнээр өгч илүү төлсөн гэж үзсэн 140,375,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нэр бүхий 2 орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,  зээлийн гэрээний үндсэн үүрэг, хүү алдангид 102000000 төгрөг гаргуулна гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2014 оны 12 сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 50.000.000 төгрөг, 2015 оны 02 сарын 01-ний өдөр 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 30-ны өдөр 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, мөнгийг

*******ээс *******д шилжүүлсэн гэдэгт талууд маргаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т зааснаар зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно.

 

******* зээлийн гэрээний үүрэгт 2015.11.06-нд 45000000 төгрөг, 2015.12.28-нд 30000000 төгрөг, 25000000 төгрөгөнд тооцож 2 өрөө байр, нийт 100000000 төгрөг өгсөн гэдэгт хариуцагч маргаагүй, харин Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Их тойруугийн 17А дугаар хаягт барьсан 25 айлын орон сууцны 70 м2 бүхий 3 өрөө /1 тоот/ , 56.25 м2 бүхий 2 өрөө /13 тоот/ байруудыг м2-ыг 1100000 төгрөгөөр тооцож 138875000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцуулсан гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргахдаа О.Сумъяасүрэнгээс захиалгаар орон сууц бариулах гэрээг / хэргийн 95-98 дугаар хуудас/ үндэслэжээ.

*******ийн тухайн байрууд нь Жигүүр Оргил ХХК-иас өөр тооцоонд авсан гэх тайлбар нь тус компаны захирал О.Сумъяасүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдсэн байна. Шүүх маргаж буй 2 байрыг зээлийн гэрээний 138875000 төгрөгийн үүрэгт тооцсон хэсэгт “хамтран ажиллах хэлцэл / хх-ийн 106 дугаар хуудас/, “Жигүүр оргил” ХХК-ий  Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2015 оны 11 сарын 12-ны өдрийн 2015/65 дугаар албан бичиг / хх-ийн 130-132-рт/, гэрч О.Сумъяасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 141-рт/ зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т  зааснаар үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.

Харин шүүх маргаан бүхий 2 байрны өмчлөх эрх  2015.11.03-ны өдөр *******ийн нэр дээр шилжсэн болохыг шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлсон атлаа зээлийн гэрээний хариуцлагыг уг хугацаагаар тодорхойлолгүй хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. 2015.11.03-ны өдөр маргаан бүхий 2 өрөө байрны өмчлөх эрх шилжсэн,  2015.11.06-наас 2015.12.28-нд 100000000 төгрөг төлөгдсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан зээлийн гэрээний үүрэг үүссэн хугацааг гэрээ тус бүр дээр дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцнэ гэж үзээд

  • 2014.12.01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн үүргийг 2015.11.03-ны өдрөөр тооцоход 154 хоногийн хугацаа хэтэрсэн байх тул  алданги 15400000 төгрөг,
  • 2015.02.01-нйи өдрийн байгуулсан зээлийн гэрээний үндсэн үүргийг 2015.11.03-ны өдрөөр тооцоход 185 хоногийн хугацаа хэтэрсэн байх тул  алданги  7400000 төгрөг,
  • 2015.04.01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний  үндсэн үүргийг 2015.11.03-ны өдрөөр тооцоход 156 хоногийн хугацаа хэтэрсэн байх тул  алданги 3120000 төгрөг,
  • 2015.04.30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн үүргийг 2015.11.03-ны өдрөөр тооцоход 185 хоногийн хугацаа хэтэрсэн байх тул  алданги 3700000 төгрөг,

нийт  алдангид 29620000 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хүү 40984000 / анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулсан/ төгрөг, алданги 29620000 төгрөг, нийт 70604000 төгрөгийг хангаж шийдвэрлэх  нь зүйтэй гэж үзэв.  Нэхэмжлэгч ******* нь дээрх 4 зээлийн гэрээний  төлбөрт нийт 100.000.000 төгрөг, 138875000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 орон сууц, нийт 238875000 төгрөгийг шилжүүлсэн байх тул Д.*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 70604000 төгрөгийг төлөгдсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан маргаантай эрх зүйн харилцааг тодорхойлохдоо зээлийн гэрээний болон гэрээний бус үүргийн зохицуулалтыг давхар баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт тооцон шилжүүлж буй асуудалд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан зохицуулалтыг баримтлах нь зөв гэж үзсэн болно.

 Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Их тойруугийн 17А дугаар хаягт барьсан 25 айлын орон сууцны 70 м2 бүхий 3 өрөө /1 тоот/ , 56.25 м2 бүхий 2 өрөө /13 тоот/ байруудыг хариуцагч ******* нь 2015 оны 11 сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөгч болсноор захиран зарцуулах эрх нь нээгдсэн байх тул зээлийн гэрээний үүргийг 2015.11.03-наас эхлэн гүйцэтгэж эхэлсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг  сар бүр гүйцэтгэхээр 4 гэрээний хавсралтаар тохиролцсон байх боловч энэхүү үүргээ гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн тул анхан шатны шүүхийн хүү тооцож гаргасан нь үндэслэлтэй байна.

 Давж заалдах шатны шүүх *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги төлүүлэх шаардлагыг хангаж байгаа тул *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн 1-р заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 667950 төгрөг төлсөн байна.

 *******ын нэхэмжлэлийн шаардлагаас 78271000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 549305 төгрөг гаргуулж *******д,  *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 70604000 төгрөг хангагдсан тул *******аас улсын тэмдэгтийн хураамжид 510970  төгрөгийг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нийцэж байна.

Иймд дээрх улсын тэмдэгтийн хураамжийг харилцан тооцож, зөрүү мөнгө болох 38335 төгрөгийг *******ээс гаргуулж *******д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол хангагдаагүй тул гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, С.*******ийн давж заалдах гомдолд төлсөн тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2017/00326 дугаар шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд.

1.1 Шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар хариуцагч *******ын *******ээс  78.271.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******н *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62.104.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай” гэж,

1.2 Шийдвэрийн 2 дугаар заалтыг “ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар ... *******ын *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 70.604.000 төгрөг төлөгдсөнийг дурьдаж,  үлдэх 31.396.000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай” гэж,

1.3 Шийдвэрийн  3 дугаар заалтыг “ ... хариуцагч *******ээс 38.335 төгрөгийг гаргуулж *******д олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697405 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                            ШҮҮГЧИД                             Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ