Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/02208

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/02208

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаа

Нэхэмжлэгч: О.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Ш.Г.А/хуучнаар/-нд холбогдох,

Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгатын 6-р байрны 6 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 17-ны өдрийн 1141 дүгээр шийдвэрээр О.Г надаас 25 034 60 төгрөг гамргула Арвайн үр ХЗХ-д олгуулахаар шийдвэрлэсэн. Н.Ш.Г.А гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгатын 6-р байрны 6 тоотын 29 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002936 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг үнэлгээний компаниар 67 150 000 төгрөгөөр үнэлүүлэн дээрх үнийн 70 хувь буюу 47 005 000 төгрөгөөр тооцон албадан дуудлага худалдаагаар оруулах мэдэгдлийг 2017 оны 8 сарын 8-ны өдөр надад гардуулан өгсөн. Энэ хугацаанд би нийт 4 500 000 төгрөг төлсөн ба энэ мөнгийг би өөрөө авч хэрэглээгүй, багынхаа найзад авч өгөөд өнөөдрийг хүртэл авч чадахгүй хохирсоор яваа билээ. Би полиартроз, полиартрит өвчнөөр олон ажил өвдсөнөөр хөдөлмөрийн чадвараа 80 хүртэл хувь алдаж, байнгын группт байдаг юм. Хүнд итгэж мөнгө авч өгөн одоо орох оронгүй гудамжинд гарахдаа хүрээд байна. Миний орон сууцыг үнэлсэн үнэлгээг би дараах шалтгаанаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 67 150 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний компанийн үнэлгээг хүчингүй болгоно уу.

Н.Ш.Г.Аны томилсон үнэлгээний компани миний үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх хөрөнгийг бусад адил төстэй үл хөдлөх хөрөнгөтэй жишиж харьцуулан бодит үнийг тогтоож үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашигтай байрлал, цаашид өсөн нэмэгдэх үнэ ханш, газрын давуу талыг огт анхааралгүй хэт хямд үнэлэн, өмчлөгч миний эрх ашгийг ноцтойгоор зөрсөн болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С хариуцагчийн татгалзлыг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11-р сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01141 захирамжаар Ойдовын Ганхишигээс 25 034 600 төгрөгийг гаргуулж, Арвайн үр ХЗХ-д олгохоор захирамж гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад О.Гийн өмчлөл Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат хороолол 6-р байрны 6 тоот 2 өрөө орон сууц нь бүртгэлтэй талаар хариуг 2017 оны 4 сарын 5-н ы өдөр ирүүлсэн байна.

Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч хугацаанд нь төлбөрөө төлөөгүй байх тул О.Г-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002396 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат хороолол, 6-р байрны 6 тоот 2 өрөө орон сууцыг 2017 оны 4 сарын 25-ны өдрийн 138/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 138/02 тоот тогтоолоор хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гарын үсэн зуруулан гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тайлбарлан үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нараас үнийн саналаа авахад төлбөр төлөгч, өмчлөгч нар нь харилцан тохиролцоогүй тул 2017 оны 6 сарын 7-ны өдрийн 183 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийг томилж зах зээлийн үнийг тогтоолгоход 67 150 000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 8 сарын 8-ны өдөр 3/19558 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч О.Г-т хүлээлгэн өгч, төлбөр төлөгчийн санал хүсэлтийг бичүүлэн авч, тэмдэглэл хөтөлсөн байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тулнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч О.Г нь Н.Ш.Г.А-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2016/01141 дугаар шийдвэрээр О.Гээс 25 034 600 төгрөг гаргуулж Арвайн үр ХЗХ-д олгохоор шийдвэрлэжээ. /18-р хуудас/

Нэхэмжлэгч О.Г нь уг шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гаргасан гомдлыг тус албаны мэдэгдлийг хүлээн авснаас хойш 6 дахь хоногтоо гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд байна гэж үзэж гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэлээ.

Н.Ш.Г.А 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2017/02829 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн үндсэн дээр 2017 оны 3-р сарын 23-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч О.Гт шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, улмаар 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002396 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгатын 6-р байрны 6 тоот хаягтай, 2 өрөө 29 мкв талбайтай орон сууцыг битүүмжилж, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хураах тогтоолоор хураан авсан байна. /19-35-р хуудас/

Дээр дурдсан Н.Ш.Г.А-ны ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч О.Г 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дээрх орон сууцны үнийн саналаа 91 930 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд төлбөр төлөгч А.Ү ХЗХ уг саналаас татгалзаж, шинжээч томилуулах буюу хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргажээ./36-37-р хуудас/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэж заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэ болох 67 150 000 төгрөгийн 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосон байна. Ийнхүү үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хөрөнгөд шинжээч томилж үнэлүүлсэн үнэлгээ нь зах зээлийн ханшийг тодорхойлохдоо харьцуулах хөрөнгө болон тухайн эд хөрөнгийг биетээр нь очиж танилцсан зэрэг хангалттай үндэслэлийг тайландаа тусгасан, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9-р зүйлд заасан шаардлагыг хангасан байх тул зах зээлийн ханшаас хэт доогуур бусад ойролцоох 2 өрөө байруудыг харьцуулан үзэхэд хэт доогуур байна гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжэлийн шаардлагыг бүрэн хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдаагүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг Н.Ш.Г.А/хуучнаар/-нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай О.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр хүчин төгөлдөр болмогц О.Г-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилах тул иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.УРАНГУА