| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 130/2015/0000/Э |
| Дугаар | 161/ШЦТ2016/0031 |
| Огноо | 2016-07-01 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Т.Серикжан |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 161/ШЦТ2016/0031
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга: М.Е,
улсын яллагч: Т.С,
шүүгдэгч Х.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж а овогт Хн Мт холбогдох 201604000082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Х.М: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ж а овгийн Хн М, ******* регистрийн дугаартай, 1962 оны 03 сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто-механикч мэргэжилтэй, Э ХХК-д авто-механикч ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, Өлгий сумын 02 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Х.Мын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу “К” үйлчилгээний төвийн эгц харалдаа засмал зам дээр байсан “аксент верна” маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байсан хохирогч Б.Дийг “... чи дандаа жолооч нарыг матдаг юм байна, матаас минь” гэх шалтгаанаар зодож биед нь санаатай хүндэвтэр гэмтэл болон 231.250 /эмчилгээний зардал/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би хохирлын бүрэн төлж өгсөн. Би өөрийнхөө бурууг ойлгож байна” гэв.
- Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “... Шүүгдэгч Х.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэхүү хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт хэрэглэх нэмэгдэл ял байхгүй. Шүүгдэгч бусдад төлөх хохирол байхгүй. Шүүгдэгч Х.Мт авагдсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрийн шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй” гэв.
Мөн шүүх хуралдаанд: Эрүүгийн хэрэг үүсгэж байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Б.Дийг хохирогчоор байцаасан тэмдэглэл, гэрч Е.Х, Н.Б, С.Б, Б.К, Х.М, Х.Р, Р.Т, С.А, Х.Т, П.Б, А.Д нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырышын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Х.Мын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.М нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу “К” үйлчилгээний төвийн эгц харалдаа засмал зам дээр байсан “аксент верна” маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байсан хохирогч Б.Дийг “... чи дандаа жолооч нарыг матдаг юм байна, матаас минь” гэх шалтгаанаар зодож биед нь санаатай хүндэвтэр гэмтэл болон 231.250 /эмчилгээний зардал/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэрч С.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл: “... би гарын цохисон чимээ сонсоогүй, мөргөсөн үү, гараараа цохисон уу би хараагүй. Гэхдээ миний бодож байгаагаар цохиж амнаас нь цус гарсан байх гэж ойлгож байна. Х.Мын толгой машины гадна талд байсан. Толгойгоо дотогшоо оруулсан. Б.Д толгойгоо гадагшаа гаргасан зүйл болоогүй”,
“... Х.М унаж ирээд толгой нь Б.Дийн ам руу хүрсэн асуудал болоогүй”,
“... “би цохиогүй” гэж Х.М хэрэг гарах үед хэлээгүй. Энэ асуудал болсны дараа Х.Мыг би зүүн талд суулгаж, баруун гар талд Б.Д байсан ба би тэр хоёрын дунд нь сууж цаашаа явсан болно” гэх мэдүүлэг болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Дийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл: “ ... машин дотор Х.М бид хоёр хоорондоо маргалдаж, улмаар нэг нэгнийгээ заамдаж авсан. Энэ үед машин зогссон. Х.М миний баруун гар талд сууж байсан ба машинаас буулгах гэхэд би түүнийг татсанд нь эсэргүүцэж машинаас гарахгүйг хичээж, зүүн гараараа урд сандлыг барьж гарахгүй байхад Х.М баруун гараараа намайг аман тус газар ганц цохисон. Энэ үед миний уруул сэтэрч, үүдэн шүднүүд унасан ба амнаас их цус гарсан. Би гараараа дарахад хурууны завсраар цус гараад ирсэн” гэх мэдүүлэг болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Хын гаргасан 2016 оны 04 дүгээр 06-ны өдрийн 171 дугаартай дүгнэлт /хх-ийн 52 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04-р сарын 04-ний өдөр 15 цагийн үед нагац ах Сламханд очиж бид хоёр нэг шил 0.33 литрийн архийг хувааж уусан юм. Үүний дараа би банкинд очиж зээл хийсэн. Банкнаас гараад явж байгаад Хотгорын уурхайд ажилладаг Атай гэдэг хүнтэй таарсан. Бид хоёр малын захад очиж тэр хонь авна гэсэн ба хонь үзсэн. Хонийг Атайгийн гэрт нь хүргэж өгчхөөд Хыг дуудаж уулзсан. Хыг машинд суулгаж аваад хамт Э ХХК-ны гараажинд очихоор болсон. Замдаа нэг дэлгүүрээс би 0.33 литрийн нэг шил архи аваад очсон. Гараажинд Б, Б, М, Р гэдэг хүмүүс байсан. Б гараажны гадна машин засаж байсан ба бид орж архи ууж байхад тэр орж ирээгүй сүүлд орж ирсэн байсан. Тэгээд би авч очсон архиа хундаглан тойруулсан. Бид гараажны дотор байдаг хувцас сольдог өрөөнд орж уусан. Уг архинаас Мт өгсөн боловч М уугаагүй байх бусад нь уусан. Р гэдэг хүн огт архи уудаггүй ба тэр хүн бид хувцас сольдог өрөөнд орсны дараа яваад өгсөн байсан. Тэгээд уг архи дуусаад Х бас нэгийг нь гүйлгээд 0.33 литрийн архи авахуулсан. Тэгээд уг архийг ч тойруулж уусан. Тэгээд дуусаж байх үед гаднаас Б орж ирсэн. Тэгээд бид бүгд харихаар болж гарч ирсэн. Б машинтай явж байсан ба бид бүгд түүний машинд суусан. Урд туслах талын суудалд Х суусан. Жолоочийн арын суудалд Б суусан, дараа нь би суусан. Миний баруун хажуу талд захад нь М суусан. Машинд суусны дараа би Мт гомдлоо хэлсэн. Түүнийг би баз гэж явдаг байсан. “Чи намайг матсан тул би Э ХХК-д ажилд орж чадаагүй” гэж хэлсэн. Механик засварчны ажилд орох гэж байхад аваагүй юм. Тэгж хэлэхэд М уурлаад машиныг зогс гээд зогсоосон юм. Машин зогссоны дараа М буугаад намайг захаас минь барьж буу гэж татсан, бодвол буугаад зодолдох гэсэн байх. Би буухаас татгалзаж хөлөөрөө тулж буугаагүй юм. Энэ үед М уурандаа намайг ам руу нэг цохиж авсан. Энэ үед миний хоёр шүд унаж, нэг шүд хагас хугарсан байсан. Мөн нэг шүд маань суларсан байсан. Мэдээж цохиулсан болохоор амаа гараараа хаах үед унасан шүднүүд алганд унасан. Тухайн үед хугарсан шүднүүдийг халаасанд хийсэн байсан. Гэтэл дараа нь олоогүй. Халааснаас унаад алга болсон байсан. Тухайн цохиулах үед толгой маань өвдөөд жаахан Мсан байсан юм. Энэ үед хамт явсан хүмүүс боль гээд бид хоёрыг болиулсан ба Мыг нөгөө талын хаалгаар суулгасан. Б бид хоёрын дунд суусан. Тэгээд явж байхад М гэрт хүрэлгүй замдаа буугаад үлдсэн байсан. Тэгээд Хыг гэрт нь хүргэж буулгах гэж байх үед би Х ахад “Мыг дууд, тэр миний энэ шүдийг хийлгүүлж өгвөл би тохироход бэлэн байна” гэхэд М руу утастахад М ирээгүй юм. Тэгээд Б намайг гэрт хүргэж буулгаж өгчхөөд яваад өгсөн юм. Тэгээд би эгч Гүлданыг дуудсан. Тэгээд эгч маань цагдаад гомдол гаргасан. ... Үгүй, тэр санаатай ганц удаа намайг аман тус газар цохисон. .... Би зодуулсны дараа эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчлүүлсэн. Тэгэхэд ор хоногийн мөнгө гээд 32000 төгрөг төлсөн. Мөн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг таглуулахад 24000 төгрөг төлсөн. Мөн би эмнэлэгт хэвтэж эрүүл мэндээрээ хохирсон тул өдөр болгон ордог орлогоо олж чадаагүй. Би Тирлик захад мах, сүү зардаг. Мах, сүү зарж өдөр тутмын хэрэгцээний мөнгөө олдог байсан. Би мах, сүүний ченж хийгээд өдөрт 15000-20000 төгрөг цэвэр ашиг олдог ба өвчтэй байх үед би энэ ашгаа олж чадаагүй. 13 хоног би ажлаа хийж чадаагүй. Мөн хоёр шүд маань унаж, нэг шүд хагас хугарч, нэг шүд суларсан байгаа. Иймд шүд шинээр хийлгэхэд гарсан зардлыг нэхэмжлэх болно. Х.М надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
- Гэрч Е.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04-р сарын 04-ний өдөр би бөөний баазын урьд байдаг гагнуурын газарт байж байхад манай уурхайд нярав хийдэг Атай машинаар хүрч ирсэн. Түүнтэй хамт Д ирсэн. Д халамцуу ирсэн юм. Д урьд нь манай Э ХХК-ны жолооч нартай хамт туслагчаар явдаг байсан тул таньдаг болсон. Тэрнээс хойш ч гэсэн хамт явдаг тул сайн таньдаг юм. Тэд ирэх үед 17 цагийн орчим байсан байх. Тэгээд би Э ХХК-ны гарааж руу очихоор болсон. Атай Дийг дагуулж ирээд буцаад явсан байсан ба Д миний хажууд үлдсэн. Тэгээд Э ХХК-ны гарааж руу явахад тэр надтай хамт явсан. Бид хоёр нэг таксигаар хүргүүлсэн. Замдаа Д надад нэг шил архи авч өгнө гээд нэг 0.33 литрийн архи аваад очсон. Тэгээд гараажинд очиход тэнд М Р, Б, Б нар байсан. Б гадаа засвар хийж байсан Бид 18 цагийн үед очсон. Тэгээд тэнд очоод хувцасны өрөөнд ороод нөгөө архиа задалж тойруулсан. Энэ хооронд Р нэг машины оношийг тогтоож чадахгүй байсан ба намайг дагуулж машины хажууд очоод зарим зүйлийг асуусан. Тэгээд буцаад ороод ирэхэд нөгөө архийг бараг дуусгасан байсан. Шилэнд нэг хундага архи үлдсэн байсан ба үүнийг М надад хийж өгсөн. Тэр архийг Д бараг ганцаараа уусан байх, Б амссан М, Р нар уугаагүй. Тэгээд би наргиж чи надад хийсэн архиа өөрөө уугаад дуусгасан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би Атайд нэг шил архи авч ирж өгөөч гэсэн ба тэр бас л 0.33 литрийн архи авч ирж өгөөд яваад өгсөн. Тэгээд энэ архийг би, Б, Д бид гурав тойруулж уусан. Бид дуусаж байх үед тэр өрөөнд Б орж ирсэн. Тэгээд гэрт харихаар болж Б машинтай явж байсан ба түүний машинд бүгдээрээ суусан. Р өмнө нь архи ууж эхлэнгүүт хувцсаа сольж аваад яваад өгсөн байсан. Тэгээд бид нарын гэр Бөхөн уул тийшээ байдаг болохоор тийшээ явсан. Гал командын хажуугаар өнгөрөөд явж байхад Д согтуу Мт хандаж “чи, муу матаас” гэж түүнд агсам тавьж эхэлсэн. Тэр хоёр хоорондоо тэгж маргаж байх шиг болсон ба М “машинаа зогсоо, бууна” гэж хэлсэн. Б машиныг зогсоосон. Энэ үед М хаалганд ойрхон байсан ба хаалгыг онгойж буусан. Би ч хаалга онгойх гэхэд миний хаалга дотроос нь онгойдоггүй хаалга байсан. Тэгж байхад М Дт “буугаар ир” гэж байсан. Тэгээд нэг харсан чинь Дийн амнаас нь цус гарсан уруул нь урагдсан байсан. Тэр хоёрыг салгахаар сүртэй юм ёстой болоогүй. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Би анзаарахаар сүртэй зодоон, цохион ч болоогүй. Тэгээд бид боль гэхэд М зөв зүгээр болоод нөгөө талд нь ирж суусан. Энэ асуудал гарахаас өмнө жолоочийн ард Б, дунд нь Д миний арын суудалд М сууж явж байсан. Тэгээд асуудал болсны дараа Мыг Дээс холхон суулгасан. Тэр хоёрын дунд Быг суулгасан. Тэгээд Б бид нарыг гэр гэрт нь хүргэж өгөөд буулгаад явсан. ... Би тийм айхтар доромжилсон үг сонсоогүй. Тэр хоёр хоорондоо наргиж байх шиг байсан. Би нөгөө машиныг үзэхээр гараад явсан үед тэгж үг хаялцаагүй бол би мэдэхгүй. Харин явах гээд Бийн машинд суугаад явж байхад Д Мт “матаас” гээд агсам тавьж илүү дутуу үг хэлж эхэлсэн юм. ... Тийм ээ, тэр хувцас солих өрөөнөөс гарах үед нэг тэнд хэвтэж байсан төмрүүдэд хөл нь тэглэгдэж бүдэрч урагшаа унаад боссон. Гэхдээ энэ үед түүний биед ямар ч гэмтэл учраагүй. Гараажнаас гараад машинд суухад түүний ам зөв зүгээр байсан. Харин тэр хоёр хоорондоо маргаад эхэлсэн ба яаж цохисныг нь би үнэхээрийн хараагүй Дийн уруул нь сэтэрсэн амнаас нь цус гарсан байсан. ... Тухайн үед Д “3 шүд хугараад унасан” гэж хэлж байсан. Гэхдээ би хугарсан шүд үзээгүй. Амнаас нь их хэмжээний цус гарсан байсан. Шүд нь хаана байна гэхэд халаасанд байгаа гэж хэлсэн ч гаргаж үзүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
- Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 04-р сарын 04-ний өдөр манай компаний хашаан доторх гараажны гадна би ганцаараа өөрийн ачааны машины нумыг сольж байсан. Гарааж дотор механик М, жолооч Б, Р нар бас машин засварлаж байсан. Тэгээд би 18 цагийн орчимд машинаа засаж дуусч байтал манай компаний эксковаторын операторчин Х, тэгээд гаднаас нь таньдаг байсан Д нар согтуу таксигаар ирж бууж байсан. Тэр хоёр шууд гарааж руу орсон. Тэгээд би машинаа гараажинд оруулж, багаж хэрэгслээ гараажинд оруулж 30-аад минутын дараа орсон. Гараажаар дамжин хувцас сольдог механикийн өрөөнд орсон. Тэгэхэд Р явсан байсан. Б, М, Д, Х мөн М ирсэн байсан ба бүгд уг өрөөнд байсан ба би ороход нэг шил 0.3 литрийн архийг дуусгасан байж байсан. Уг архинаас хэн хэн уусан болохыг би мэдсэнгүй. Тэгээд явахаар болоод бүгд гарсан. М түрүүлж гараад өөр зүг рүү явсан ба бусад 5 хүн миний машинд сууж би тэд нарыг хүргэж өгөхөөр болсон. Миний хажууд урьд туслах талын суудалд Х суусан, миний ард Б суусан, дараа нь Д дараа нь М суусан байсан. Бид гараад шууд Бөхөн уул руу явахаар болсон ба Гал командын хажуугаар гарч ирээд хар замд ороод хуучин Улсын бүртгэлийн хэлтсийн түрээсэлж байсан байр байрлах гурван замын уулзвар руу чиглэж явж байсан. Хар замд орох үед Д агсам тавьж эхэлсэн. Тэр М руу “чи муу матаас, дандаа жолооч нарыг матдаг” гээд хараалын үгнүүд хэлж Мт заналхийлж эхэлсэн. “Чи юу яриад байгаа юм вэ?, би хэзээ хэнийг матсан юм, хэлэх зүйлээ бодож хэлээрэй” гэх мэтээр өөрийгөө хамгаалж үг хэлж байсан. Намайг “Хөх чоно” үйлчилгээний төвийн орчимд явж байтал М надад “машинаа зогсоо” гэж хэлсэн. Би зогсох хүртэл М өөрийнхөө сууж байсан талын хаалгыг онгойлгосон. Энэ үед би шууд зогссон. М машинаас буугаад Дт “чи муу буугаад ир” гэж түүнийг буулгахаар татаж байсан. Гарнаас нь барьсан уу, захаас нь барьсан уу би сайн анзаараагүй. Тэгж байтал Д “ам цус болчихлоо” гэхэд би эргээд харсан чинь түүний амнаас цус гарсан тэр амаа дарж гар нь цус болчихсон байсан. Энэ үед бид тэд нарт “больцгоо” гэж хэлээд Мыг нөгөө талд нь суулгасан. Д тэр хоёрын дунд Б суусан гэсэн үг. Тэгээд би түрүүлээд Мыг гэрт нь хүргэхээр явж байтал М надад машинаа зогсоо би энд бууна гээд гэрт нь хүрэлгүй буугаад үлдсэн байсан. Тэгээд Б, Х, Д нарыг гэр гэрт нь хүргэж өгчхөөд өөрөө гэр лүүгээ харьсан. ... Би яг цохиж байсныг нь урд сандал дээр сууж байсан болохоор хараагүй. ... Гэхдээ М Дийг татаж байх үед цохисон байх л даа, түүнээс биш зүгээр хүний амнаас цус гарахгүй шүү дээ. Гэхдээ би түүнийг яг цохисныг нь хараагүй. Мөн цохисон талаар чимээг тухайн үед сонсоогүй. ... Цагдаад очно гэж юм хэлээгүй. “Чи муу буугаад ир” гээд уурласан байдалтай татаж байсан. Энэ бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн тул яг юу болсныг нь бид анзаараагүй өнгөрсөн юм. Д амнаас цус гарлаа гэхэд л үүнийг харсан юм. ... Үгүй, Х.М, Д рүү унаагүй. ... Үгүй, гаргах гээд татаж байсан гэхдээ гадагш гаргаж чадаагүй. Б.Д машинаас огт гараагүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
- Гэрч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие Э ХХК-д хүнд оврын ачааны машин жолооддог юм. М болохоор манай компаний механикч юм. 2016 оны 04-р сарын 04-ний өдөр жолооч Б, Р бид нар өөрсдийн гурван машиныг засварлаж байсан. Рын машин нь зүгээр болж өгөхгүй тэр машиныг гарааж дотор засаж байсан. Тэгээд 17 цаг өнгөрөөд бид ажлаас буухын урд гаднаас манай уурхайд ковш барьдаг Х, Д хоёр гаднаас халамцуу орж ирсэн. Д нэлээн согтуу Х халамцуу л байх шиг харагдсан. Рын машиныг асааж Хад үзүүлсэн. Тэгээд Б бид хоёр гараажны гадаа нь машины түлхүүр багаж, түлхүүрээ хураахаар явсан. Энэ үед Д нэг шил 0.33 литрийн архи авч ирсэн задалсан байсан ба тэрийг бараг өөрөө уусан. Х хоёр л уусан. Бусад хүмүүс нэг их уугаагүй. Би орж ирэхэд ёроолд нь жаахан л үлдсэн байсан. Тэгээд бид хувцсаа сольж гэр лүү явахаар бэлдсэн. Тэгж байхад Атай гэдэг хүн гаднаас ирсэн байсан түүнд архи захиж нэг шил 0.33 литрийн архи авахуулсан байсан. Тэрийг задалж тойруулсан бөгөөд бид бага багаар амссан. М энэ архинаас уугаагүй байх. 0.33 литрийн архи болохоор юу байхав доороо дууссан. Тэгээд явахаар болж Б машинтай явж байсан ба бид бүгд тэрний машинд суусан. Бид нар бүгд Бөхөн уул тийшээ нэг зүгт явдаг хүмүүс юм. Бийн гэр нь гүүрийн цаана байдаг ба бид нарыг хүргэж өгөхөөр явж байсан юм. Э ХХК-ны хашаанаас гараад гал командын хажууд ирэхэд Д Мт хандан "чи, дандаа хүн матдаг матаас шүү дээ" гэж агсам тавьж эхэлсан. М "би хэзээ хэнийг матсан бэ, юу яриад байгаа юм бэ" гэж түүний хэлсэн үгэнд дургүй байсан. Тэгээд явж байтал М жолооч Бид "машинаа зогсоо" гэсэн. Д, М хоёр нэг нэгнийгээ заамдаж авсан байсан. Б машиныг зогсоож М машинаас гарсан Би жолоочийн ард, Д М бид хоёрын дунд сууж явж байсан. М буугаад Дийг буулгах гээд түүнийг захнаас нь барьж татсан, Д буухгүй гэж хөлөөрөө тулаад гарахгүй байсан. М “Дт буугаад ир, бууж байгаад чамтай ярина” гээд байсан. Тэгээд Дийг татаж байхад нэг мэдэхэд Дийн ам нь цус болсон хоёр, гараараа амаа дарсан, ам руу цохичихлоо гэж хэлсэн. Энэ үед харахад тэрний ам нь нил цус болсон байсан. Мөн 3 шүд хугарлаа гээд Д хэлсэн, гэхдээ шүдээ бид нарт харуулаагүй. Цус нэлээн гарсан Д амаа гараараа хаасан боловч цус нь хурууны завсраар нь урсч байсан. Тэр хоёр нэг нэгийгээ цохиж нэлээн удаан зууралдсан асуудал болоогүй, бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Би үнэхээрийн М Дийг цохисныг нь хараагүй, гэхдээ ямар ч байсан тэнд Дийн ам нь цус болсон. Тэрнээс өмнө зөв зүгээр байсан хүн шүү дээ. Тэгээд тэр хоёр зууралдаж зодолдоогүй. Мыг жолоочийн ард суулгаж тэр хоёрын дунд би суусан. Д Мт “чи, намайг цохилоо” гээд гомдоод байсан. Тэгээд яваад төв замаар гараад гудамжинд орох үед М би энд буулаа гээд буугаад үлдсэн байсан. Тэгээд тэнд жаахан суугаад Дийг бид тайвшруулсан. Тэр би Мт очиж уулзана, тэр яагаад намайг зоддог юм бэ гэж байхаар нь түүнийг дагуулж Мын гэр очсон. Тэгэхэд М би уучлалт гуйхгүй, би найранд явах гэж байна, би юу гэж уучлалт гуйх билээ. Би түүнийг зодоогүй гэж татгалзахаар нь тэд яваад өгсөн юм. Тэгээд намайг гэрт буулгаж өгчхөөд тэд цаашаа яваад өгсөн. .... Үгүй, гараажнаас гарахдаа зөв зүгээр байсан. Б бид хоёр түрүүлж гараад явсан байсан. Харин Х, М, Д гурав сүүлд гарсан ба гарах үед Д согтуудаа тэнд байсан төмөр дээр бүдэрч унасан гэсэн. Гэхдээ үүнээс болж биедээ ямар ч гэмтэл, шарх үүсээгүй байсан. Зүв зүгээр ирээд машинд суусан. Харин машинд суусны дараа хэл ам эхэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
- Гэрч Б.Кы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4-р сарын 4-ний өдөр орой 19-20 цагийн орчимд миний дүү Б.Дийн хүү Айболат миний утас руу залгаж “аав бусдад зодуулсан ирлээ, амнаас нь цус тогтохгүй байна, хүрээд ирээч” гэхээр би дүүгийн гэрт нь очсон. Би очиход Дийн амнаас цус их хэмжээгээр гараад байсан. Гаднаас нь анзаарахад зодуулсан болох нь илт байсан. Тэгээд би Дээс асуухад М гэгчид зодуулсан талаар хэлсэн. Тэгээд би Мын утсыг олж аваад түүнээс болсон зүйлийг тодруулахад “Та, нар юу яриад байгаа вэ, Д гарааж дотор өөрөө унаад гэмтэл авсан байх, би зодоогүй” гэж өөрийгөө өмөөрсөн байдалтай ярьсан. Тэгээд би энэ асуудлын учрыг олохоор цагдаад дүүгээ дагуулж ирээд гомдол гаргасан юм. Цагдаад ирэхээс өмнө Мын гэрт нь очиход М гэртээ байхгүй байсан. Утсаар ярихад нь нэг газарт найранд сууж байна гэсэн юм. Миний энэ хэргийн талаар мэдэх зүйл гэвэл энэ юм. ... Энэ талаар би асуухад “тэд эхлээд Э ХХК-ны гараажинд хамт архи уусан, тэгээд гэрт харих гээд машинаар явж байх үед машин дотор хэл ам үүсгэж, улмаар машин зогссоны дараа М, Дийг машинаас хүчээр буулгахаар татсан ба тэр буухгүй гэхэд нь цохисон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Гэрч Х.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Дтэй анх тааралдахад болон Х дээр яваад очих хүртэл Д эрүүл байсан уу, халамцуу байсан уу гэдгийг би үнэхээр анзаараагүй. Тийм учраас би эрүүл байсан гэсэн. Түүнийг гаднаас нь халамцуу байсан гэж хэлэхээр халамцуу байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
- Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 4-р сарын 4-ний өдөр байсан байлгүй, миний бие ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх үед орой 20 цагийн үед энэ зурган дээр байгаа хүн ирж тэгж надаас асуусан нь үнэн. Тэгэхэд энэ хүн нэг цайллаганд сууж байгаад ирлээ гэсэн байх. Тэгэхэд би гайхаад та юу хийсэн, яасан бэ гэж асуусан. Энэ үед тэр хүн “нэг хүнтэй муудалцсан, тэр хүн нь цагдаад гомдол гаргасан талаар сонсоод би ч юу болсон талаар хэлэх гээд ирлээ” гэж хэлсэн. Тэгэхэд би тэр хүнд одоогийн байдлаар тантай холбоотой гомдол, мэдээлэл ирээгүй байна. Та очоод санаа зоволгүй цайллагандаа суу, хэрэв тантай холбоотой гомдол, мэдээлэл ирэх бол таныг олж авна гэж хэлээд явуулсан маань үнэн. Энэ хүнийг нэрийг бол одоо санахгүй мэдэхгүй байна. Энэ хүн яг тийм зүйл болсон гэж нарийн юмаа хэлээгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
- Гэрч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Энэ Б.Д гэгч манай тасагт шөнө ирээд хэвтсэн байсан би ирж үзэхэд өвчтний биеийн ерөнхий байдал нь дунд, доод уруул гүн 3 см орчим шархтай, доод үүдэн 41, 42 дугаар шүд бүрэн хугарсан, 32 дугаар шүд цөгцөөрөө хугарсан, нэг шүд булгарсан байсан. Хугарсан шүдний ором болон булгарсан шүдийг тэмтрэхэд эмзэглэлтэй байсан. ... Тийм ээ, бүгд шинэ гэмтэлтэй шүднүүд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
- Шинжээч эмч К.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Иргэн Б.Дийн тархины битүү гэмтэл. тархины доргилт, доод ба дээд уруул хавдартай цус хураалттай, дотор салстад шархтай, оёдол тавьсан, доод эрүүний 1, 2 үүдэн шүд нь булгарч унасан, буйл сэтэрсэн гэмтэлтэй, шархтай, доод эрүүний гурав дахь шүд нь 4-р зэргийн суларсан, дөрвөн зүг рүү хөдөлгөөнтэй, доод эрүүний 4 дэх шүд нь хагас хугарч гуравдугаар зэргийн сулралттай зэрэг гэмтэлтэй ирж үзүүлсэн. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүссэн шинэ гэмтэл ба эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-р заалтыг агуулах хүндэвтэр гэмтэлд хамаарна. ... Дээрх гэмтлүүдийг үүссэн гэмтлээр нь бүгд шинэ гэмтэл ба нэг цаг хугацаанд үүссэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Х.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Машины урьд туслах суудалд Х суусан, ард нь жолоочийн ард би, миний хажууд Д, цаана нь Б суусан явж байсан. Тэгээд хуучин УБХэлтэс байсан 3 замын уулзвар руу чиглэж хар замаар явж байхад Д агсам согтуу тавьж нөгөө үгээ хэлж заналхийлсэн. “Чи юу хийгээд явж байгаа вэ ?, чамд юу хэрэгтэй вэ, матаас” гэх мэтчилэн ойлгомжгүй зүйл хэлж заналхийлээд байсан. Тэгээд зүгээр суулгүй Д миний захаас барьж татаж нөгөө зүйлүүдээ хэлсэн. Би нэг удаа түүний гарыг салгаж зүгээр суухыг хэлсэн боловч тэр зүгээр суулгүй дахин дахин давтаад байсан. Тэгээд би түүнтэй зууралдаж явалгүй машинаас буух гээд Бт “машинаа зогсоо” гэхэд тэр сонсоогүй юм уу яваад байсан. Энэ үед би машины хаалгыг явж байхад нь онгойлгосон чинь Б машиныг шууд зогсоосон. Энэ үед “Хөх чоно” үйлчилгээний орчимд хүрсэн байсан. Тэгээд би машинаас буух гэж байхад Д миний хувцасны захаас барьж өөр лүү шууд огцом татсан. Энэ үед би зулайгаараа Дийн толгойтой мөргөлдсөн. Миний толгойд байсан малгай машин дотор унасан байсан. Би машинаас буух хооронд малгайгаа авч өмсөөд гараад эргэж харсан чинь Дийн ам нь цус болсон байсан. Тэр чи намайг цохилоо гээд над руу цустай холилдсон шүлсээ хаяж эхэлсэн. Д “чи, намайг цохилоо, цагдаа дуудна” гээд гартаа утсаа авсан байсан. Би түүнээс айгаагүй “дууд дууд” гэсэн. Тэгэхэд хамт явсан нөхдүүд “цагдаа дуудаж болохгүй, бид бүгдэд гай болно” гээд болиулсан. Би ч цагдаа дуудмаар байсан. Тэгээд би тэд нараас салаад явган явах гэсэн чинь хамт явсан тэд болохгүй, хамт явна гээд буцаад машинд суулгаж авсан. Тэгээд явж байсан чинь Д зүгээр суулгүй дахин хэл ам хийхээр нь жаахан явж байгаад би буугаад үлдсэн. Тэгээд гэр лүү явган яваад очсон. Би гэрт очиход 19 цаг болсон байсан байх. Тухайн өдөр болсон зүйл гэвэл энэ юм” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Объект нь иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж байгаа нийгмийн харилцаа мөн.
Объектив тал нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл байна.
Субъект нь 14 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувь хүн байна.
Субъектив тал нь санаатай гэм буруугийн хэлбэртай байна.
Иймд шүүгдэгч Х.Мын гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг дээр дурдсанаар бүрэн агуулж байна гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Х.Мт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд түүний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгчид хуульд заасан ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шүүмжлэлд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэсэн бөгөөд гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэргийн зүйлчлэлд мэтгэлцээнгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.Мыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан албадан ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.М нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэг болон шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Мт 1 жил 1 сарын хорих ял санал болгосон ч түүний үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэлгүйгээр албадан ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй тул түүний 81 м2 талбайтай, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 өрөө хувийн сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.М нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.8, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж а овогт Хн Мыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж а овогт Хн Мыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.М нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Х.М нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мын 81 м2 талбайтай, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 өрөө хувийн сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Мт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж а овогт Хн Мыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж а овогт Хн Мыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.М нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Х.М нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мын 81 м2 талбайтай, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 өрөө хувийн сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Мт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК