Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 161/ШЦТ2016/00028

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгчид Д.Азжаргал, А.Дауренбек нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч: Ө.Э,
нарийн бичгийн дарга: Т.А,
улсын яллагч: Б.Б,
хохирогч: Ч.И, Д.Г, Н.О,
хохирогч Ч.Иын өмгөөлөгч: Д.Д,
шүүгдэгч Г.Агийн өмгөөлөгч С.Г, Ө.Н, шүүгдэгч Ж.Б, Ч.Д нарын өмгөөлөгч Б.Л, шүүгдэгч Ц.Гийн өмгөөлөгч Б.Б, Д.Б, 
Шүүгдэгч Г.А, Ж.Б, Ч.Д, Ц.Г нарыг оролцуулан Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Т овогт Цийн Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жын Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөх овогт Чулууны Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2, 175 дугаар зүйлийн 175.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Гын А нарт холбогдох 201520000292, 201620000021 дугаартай нэгтгэсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
    1. Шүүгдэгч Ц.Г: ***** регистрийн дугаартай, Их Т овгийн Цийн Г, Увс аймгийн Д сумын Тохирлог багт оршин суудаг, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг, 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. 
    2. Шүүгдэгч Г.А: ***** регистрийн дугаартай, М овгийн Гын А, Увс аймгийн Д сумын ** дугаар багт оршин суудаг, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, 1962 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторчин, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1981 онд Эрүүгийн хуулийн 61.1-д зааснаар 1 жил хорих ял, 1985 онд Эрүүгийн хуулийн 169.в-д зааснаар 5 жил хорих ял, 1992 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих, 2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 239 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 112 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 17 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 95 тоот шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 42 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 04 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. 
    3. Шүүгдэгч Ж.Б: ****регистрийн дугаартай, Б овгийн Жын Б, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг ***айлын орон сууцны *** тоотод оршин суудаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, 1969 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь “2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бусдын олон тооны адуу хулгайлсан” гэх хэргийг Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 134 тоот шийтгэх тогтоолоор 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
    4. Шүүгдэгч Ч.Д: ***, Б овгийн Чулууны Д, Увс аймгийн Д сумын ** дугаар багт оршин суудаг, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг, 1973 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн **** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар эх хонь 5 хурааж, нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
    - Шүүгдэгч Ж.Б, Ц.Г, Ч.Д, Г.А нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, мотоцикл ашиглан 2015 оны 08 дугаар сарын 01-ний орой Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Бураатын эхэн” гэх газраас хохирогч Ч.Иын олон тооны буюу 24 тооны адууг хулгайлж, нийт 20.350.000 төгрөгийн хохирол учруулсан,
    - Шүүгдэгч Ж.Б, Ч.Д, Г.А нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2015 оны 08 дугаар сарын 01-ний шөнө хилийн 124/8 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрч, хохирогч Ч.Иын 24 тооны адууг Оросын Холбооны Улсын тал руу хууль бусаар нэвтрүүлсэн,
    - Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 09-ний орой Улаангом сумын 3 дугаар багийн нутагт “Итгэлт” захын хашаан дотор байрлах иргэн М.Бийн “Алт, мөнгөн дархан”-ны газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Гыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
    - Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2016 оны 01 дүгээр сарын 27-ны орой Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 6-08 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж ялимгүй зүйлээр шалтаглан зэвсэгийн чанартай бусад зүйл буюу архины шилээр хохирогч С.Бын толгой тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “...Би адууны хэрэг дээр ямар ч үндэслэлгүй гүтгэгдэж байна. Энэ хэрэг дээр би оролцоогүй. Одоо энэ дээр И гэдэг хүн адуугаа алдаад сууж байна. Энэ хүн манай хөрш А гэдэг хүний гэрт хоноод өглөөний 7 цагт манай эхнэр үхэр сааж байхад А байна уу гэж асуусан. Тэр үед би гэртээ хэвтэж байсан. Тэгээд намайг гэртээ хэвтэж байна гэхэд нь ах нь хөрөнгөө алдчихлаа, гэрт самган эзгүй, мал эзгүй байдаг. Адуу хойшоо гарсан байна. Эндээс захиргааны машин аваад хойшоо явах гэж байна. Аыг А хүргэж өгч тус болооч гэж манай эхнэрээр дамжуулж надад хэлүүлсэн. Би гэртээ сонсоод хэвтэж байсан. Тэгээд эхнэр маань орж ирээд И ах адуугаа алдчихсан гэнэ. Адуу хойшоо гарсан гэсэн. Гэрт мал эзгүй байна. Тэгээд энэ Алтай ахыг гэрт нь хүргэж өгөөч гэлээ гэсэн. Тухайн үед 8 дугаар сарын 04-ний өдөр байсан. Би босоод замдаа авгайгаа буулгаад колонк орж мөнгө байхгүй байсан тул Д гэдэг хүнээс 5 литр бензинийг зээлээр хийлгэж аваад хүрч ирсэн чинь Алтай ах хашааны дэргэд зогсож байсан. Тэгээд яасан гэсэн чинь та мэднэ шүү дээ, та хүргэж өгвөл явна гэсэн. Ингээд Алтай ахыг Багануур хүргэж өгөөд 8 дугаар сарын 04-нд ирсэн. Эдний гэрт авчирч Алтай ахыг буулгаад айраг, самаа уусан. Энэ хүн бас миний хуурай ах маань байгаа юм. Надад чадлаараа тусалдаг хүн. Тэгсэн чинь хамт зуссан баядууд дагаж ирээд авчихлаа гээд загнаад байсан. Учир нь олдох байлгүй дээ. Сумын төвөөс машин аваад бүх хүмүүсийг аваад гарч байна лээ гэж хэлчхээд замдаа Түгжээ гэдэг айлд ирсэн. Би нөхрийг таньдаг байсан. Буугаад ирсэн чинь хоёр гэр байсан. Голд нь нэг хүн морьтойгоо зогсож байсан. Би аль гэр гэдэг мэдэхгүйгээр шууд хүрч ирээд Түгжээгийн гэр аль нь юм вэ гэсэн чинь энэ талын гэр гэсэн. Тэгэхэд анх удаа харсан. Урьд царайг нь ч хараагүй. Түгжээнд буусан чинь эхнэр нь байсан. Өөрөө байгаагүй. Тэгээд халуун савнаас цай хийж өглөө. Миний араас Баасанжав гэдэг залуу хүрч ирлээ. Тэгээд анх удаа Багануурт тэгж л орсон. Тэрнийг л 8 дугаар сарын 01-нд тэрүүгээр явсан болгоод адаг сүүлд нь үндэслэлгүй гүтгэсэн. Би 72 цаг цагдан хоригдож өлсгөлөн зарлаад гараад ирсэн. Прокурорт өргөдөл бичиж өгсөн. Би энэ хэрэгт өчүүхэн ч төдий холбогдол байхгүй. Хэрэв холбогдолтой байдаг юм бол ямар ч арга хэмжээ авахуулсан ч гомдолгүй гээд өргөдөл бичиж өгөөд өлсгөлөн зарлаад нэг хоноод прокуророос намайг гаргасан. Тэрнээс хойш би сэтгэлээр унасан. Миний хүүхэд Говь-Алтай аймагт байдаг. Ач маань сургуульд орж байдаг. Өвөө нь очно гэж хэлээд явуулсан. Сүүлд нь худалч боллоо. Саяны хүн миний авгайн эгчийг авсан хүн. Тэгээд бас Г гэдэг хүн худлаа мэдүүлэг өгсөн байна. Тэр өдөр 1 дэх өдөр байсан тул зах ажилладаггүй өдөр байсан. Зах тараад эгчийнхээ гэр лүү таксины мөнгөгүй учраас явган явдаг байсан. Тэгээд орой явж байтал замын нөгөө талаас Б нь “А” гээд дуудсан. Зам гараад очсон чинь ганц юм уух уу гэлээ. Ажил таарчихлаа. 100 татвал татъя, хамаагүй гэсэн. Тэгж байтал энэ хүн согтуу машинтай хүрч ирлээ. Тэгээд Б өөрөө дэлгүүр орж “Түмний хишиг” нэртэй архи авч ирээд өрөөнд нь очиж уусан маань үнэн. Ерөөсөө энэ хүн эрт тасарсан. Би бас өөрийгөө бодсон. Энэ хоёр хоёулаа тасарсан байсан. Тэгээд ингээд машинаар явуулчихвал айгүй бол хүн дарах ч юм уу, осол гаргах ч юм уу. Сүүлд нь хамт архи уусан. Яагаад хамгаалаагүй юм вэ гэх байх гэж бодоод таягийг нь булааж авч нуугаад машиных нь түлхүүр авчихсан. Тэгсэн чинь энэ хүн тасарсан байсан. Энүүгээр хөл нь байхгүй хүн тасраад уначихна. Босох гэхээр шууд нэг тал руугаа уначихдаг. Гэхдээ унахдаа сандал энэ тэр мөргөж унаагүй. Унсныхаа дараа хойно байсан сандлын үзүүрт толгой нь хүрсэн байсан. Би тэрийг хараагүй. Тэгээд Б ингэж тэврээд сандал дээр суулга гэж хэлсэн гээд худлаа хэлж байна. Тэгээд би сандал дээр суулгаа ч үгүй. Б чи болохгүй. Тасарсан байж машин барьж яадаг юм вэ гэхээр Бийг би татаад өрөөнд нь оруулаад байж байтал Бийн авгай нь Д эгч орж ирсэн.  Араас нь нэг залуу орж ирсэн. Тэгээд би тэр залууд энэ хүний машины түлхүүрийг өгөөд “За тасарсан байгаа шүү. Ахдаа машиныхаа түлхүүрийг битгий өгөөрэй” гэж хэлээд би хажуугаар нь зөрөөд явсан маань үнэн. Гэхдээ намайг зугтаж явсан гэж хэлсэн байна. Би энэ хүнд түрүүн уулзаагүй биш, уулзаж хэлсэн. За Г ах та надад ганц шанаа өгсөн байсан бол танай хохирлыг төлж өгмөөр байна. Би хэчнээн хоосон ч гэсэн найз, нөхөд, ах дүү нараас зээлээд ч болтугай төлөөд өгч чадна. Би танд гар хүрээгүй. Ор үндэслэлгүй хулгайн хэрэгт гүтгэж байна. Би шоронгоор явсан муу нэртэй. Муу нэр хуссан ч арилдаггүй гэдгийг одоо л ойлгож байна. Хүн бүхэн намайг А шоронгийн хүн, А тэгэлгүй яадаг юм гэдэг. Бүр миний дотны найз нар хүртэл, миний хүүхдүүд ч бас “Аав та хөлтэй гартай байхад хулгай хийдэггүй байж хөлгүй болчхоод яагаад хулгайн хэрэгт орооцолдож байгаа юм вэ” гэсэн. Төрсөн хүү маань ч хүртэл утсаар яриад итгэхгүй байгаа. Энэ адууны хулгайгаас болоод ингэж бүтэн баларч байна. Тэгээд эндээс явуулдаггүй, батлан даалтад бай гээд байлгаад байдаг. Эд нар чинь хилсээр ор үндэслэлгүй мэдүүлэг өгсөн байна. Нэг бүтэн архи уугаад нэг тал архи дуусаагүй байхад өөр залуус хүрч ирээд тэр тал архиа хувааж уугаад дахид нэг шил архи уугаад тэр залуус шилийг нь хагалаад эхлээд намайг өшиглөөд, цохиод байсан. Н гэдэг хүн бол хүргэн ах нь байдаг. Тэр хүн намайг “хөлгүй, хөгшин хүнээр яах юм вэ” гээд чээжээр хамгаалсан. Тэр хооронд тэр залуу манараад тасарсан байсан. Тэгээд тэрэн дээр 10 настай хүүхэд байсан. Намайг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь заалтаар буруутгаж байгаад зөвшөөрөхгүй байна. Тэр залуу намайг ингэж цохиод ийм зүйл боллоо. 11 настай хүүхэд хүртэл харж байсан. Тэр залуу архины шилээр намайг цохиж байсан гээд прокурорт өргөдөл бичиж өгсөн. Энэ өргөдлийг авч хэлэлцэхгүйгээр миний хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Энэ прокурор ч гэсэн хүнд итгэдэггүй хүн байна. Би татгалздаг юм уу гэж бодож байснаа болилоо. Өөр нутгийн шүүгч нар үнэнийг шүүж өгнө гэж бодсон. Би хулгайн хэрэг дээр үнэнээ хэлсэн. Би энэ хэрэгт ямар ч холбогдолгүй шүү гэж прокурорт хэлсэн чинь та энэ хоёр залуутай нийлж архи уусан байна шүү дээ гэсэн. Юу гэсэн үг юм вэ?. Манайд өшөө нэг залуутай хамт архи авчирсан нь үнэн. Ам нийлж архи уудаг. Би хүн өгөхөөр уучихдаг гэсэн чинь та тэд нартай нийлж архи уусан байна шүү дээ гэсэн. Нэг шил архи аваад ирэхээр та нар хулгай хийж архи авчирсан юм  уу гэж асуух юм уу ?. Ямар учиртай юм вэ?. Ингэж улсын яллагч хэтэрхий нэг талыг барьж байгаа. Энэ адууны хэрэг дээр өчүүхэн ч оролцоо байхгүй. Энэ хүний гуйлтаар 3 хоногийн дараа гэрт нь хүргэж өгсөн. Багануур гэдэг газарт тэгж л орсон. Манай Даас нэг талдаа 40 км газар байдаг юм байна. Тэр Батжаргал гэдэг байцаагч хэт нэг талыг барьсан. Миний мотоциклыг хурааж авахад манай хүүхдүүд ус зөөж, тугал хариулдаг юм гэсэн чинь чи өчнөөн жил шоронгоор явсан. Шоронгоор явсан хүний үг үнэгүй гэж хэлсэн.  Чамайг би ямарваа нэгэн аргаар шоронд хийнэ гэсэн. Намайг ингэж заналхийлсэн. Би Гтай хүртэл ярьж  байсан. Энэ хүн чинь тасарсан байсан. Анхны мэдүүлэг дээр тасарсан байсан маань үнэн гээд өгсөн байсан. Сүүлд нь надыг таягаар цохисон, би ухаантай байсан гэсэн мэдүүлэг өгсөн. Эд нартай ингэж хуйвалдаад тэгж хэлүүлж байгаа. Архины шилний шинжилгээ хийхэд миний хурууны хээ гараагүй. Архины шилний хүзүүг нь барьсан бол миний хурууны хээ гарах ёстой шүү дээ. Би тэр хагалсан шилэнд гар хүрээгүй. Яллах дүгнэлтэн дээр намайг босож зогсож байсан гэж гарч ирсэн. Би таяггүй бол босож чаддаггүй хүн. Тэгсэн нь Н гэдэг хүн намайг гүтгэсэн байсан. А намайг орж ирэхэд 2 метрийн зайтай зогсож байсан гэсэн. Дараа нь урдаас нь хараад сууж байтал Буянбатаарыг шууд архины шилээр цохисон гэж хэлсэн байдаг. Сая улсын яллагчийн уншсан дүгнэлтийг сонсож байхад намайг ороод ирсний дараа Б нь О ахтай тэврэлдэж байхад нь араас ирж цохилоо гэж хэлсэн байгаа.  Хамгийн гол нь адууны хэрэг дээр муу нэртэйгээ болж муу зүйлд ингэж орж байна. Өөр нутгийн шүүгч нарт баярлаж байгаа. Та нар үнэний төлөө шүүх ёстой. Манай Увс аймгийн шүүгч нар намайг удаа дараа шоронд орсон муу нэртэй гэж үнэлдэг. Одоо манай аймгийн цагдаа, прокурор нь ч хүртэл тэгж байгаа.  Надад Гоос бичиг авчир гэсэн. Би үгүй гэсэн. Би өөртөө нь “би танд нэг ч төгрөг ч өгөхгүй. Би танаас хэзээ ч уучлалт гуйхгүй” гэж утсаар хэлсэн. Танаас болж намайг ингээд байна. Та тэр хэргийн учир зөвийг олж өг л дөө гэсэн чинь Б надад мөнгө шилжүүлэх ёстой. Бтэй уулзъя гэж хэлсэн. Би яаж мэдэх юм вэ ?. Тэгээд би Бэд “Таныг Г ах мөнгө шилжүүлнэ гэж хэлж байна. Та шилжүүлсэн юм уу гэхэд би нэг хонь өгчихлөө, одоо болоо юм биш үү гэсэн” гэв.
- Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “... Би 8 дугаар сарын 01-ний өдрийн орой Ч.Иыг мал алга боллоо гэж байхад нь Улаангом сумын 3 дугаар багт гэртээ байсан. Тухайн үед гэртээ байсан хүмүүсийг байцаахад манай эхнэр, хүүхдийг байцаасан.  Мөн Мэргэжлийн хяналтын газрын Халхавч гэдэг хүнийг байцаасан. Зах дээр тарсан хүмүүсийг байцааж өгөх гэхэд цагдаагийн ахмад НямД чиний материал хангалттай болсон. Асуугаад байх шаардлагагүй боллоо гэсэн. Би 8 дугаар сарын 02-ны өглөө зах гарч хүмүүстэй тааралдсан. Тааралдсан хүмүүсийг асуугаад өгөөч гэхэд асуугаагүй. Тэгээд манай эхнэр 8 дугаар сарын 02-нд Улаанбаатар хот явсан. Тэгэхэд машинаар хамт явсан хүмүүсийг асуусан байсан. Сүүлд нь би прокурорт ийм ийм хүмүүсийг дахин асуулгамаар байна гэж өргөдөл өгсөн. Улаангомоос жижиг цагаан тэрэгтэй гараад колонкоос бензин авсан. Харин колонкоос бензин авсан хүнийг асууж өгсөн. 02-ны өдөр Дад очсон. 3-ны өглөө Даас хүргэний гэрт хоночхоод явах гэж байхад банкны үүдэн Д дарга, Иын төрсөн дүү нь А гэдэг хүн ноос ачиж байсан. Тэгээд Дтай тараад ноос ачиж явахдаа 0.75 нэг шил архи авч яваад амсаж өгөөд өөрөө явсан. Тэр орой Итой гудам дээр Д бид хоёртой таарсан. Би адуугаа алдчихлаа, нэг шил архи авч өг гэхэд мөнгө байгаагүй учраас авч өгөөгүй. Тэгээд Д та дотогшоо адуу морио сайн сураглахгүй уу, наадмаар олон хүн амьтан ирсэн гэж хэлсэн. Энэ адуу хулгайлагдаж байх үед би аймагт байсан. Тэгээд прокурорт өргөдөл бичиж өгөхдөө чиний материал чинь хангалттай байна гээд тэр хүмүүсийг байцааж өгөөгүй. Би энэ Г гэдэг хүнийг танихгүй. Урьд өмнө нь үзэж байгаагүй. Сүүлд нь гарч ирээд бид нар цагдаад байцаагдаж байхад энэ хүн цагдаагийн тусгай хамгаалалтад байсан. Бид нарт энэ хүнийг харуулдаггүй, хаана байгааг мэддэггүй байсан. Сүүлд нь Гийг таньсан. Гэхдээ худ ургийн холбоотой гэдэг нь үнэн. Урьд өмнө таньж байгаагүй. Батжаргал гэдэг байцаагч Гийн ээжийн эгч нь Бүрэн гэдэг хүн дуудсан гэсэн. Танай нөхөр Г гэдэг хүн мэдүүлэг өгөөд байна. Энэ хилс хэрэгт гүтгэж байгаа юм байна. Түүнтэй ирж уулзаарай гээд энэ нөхрийн бичлэгийг хийж  авсан байна. Тэр СД бичлэгийг прокурорт өгөхөд хүлээж аваагүй. Цагдаа ч хүлээж аваагүй. Гээ бол би айж сандарснаас болж тэгж хэлсэн гэсэн. Би амьдралдаа тамхи татаж үзээгүй. Манай уудамд ч тамхи татдаг хүн байгаагүй. Тамхины хайрцаг дээр шинжилгээ хийхэд яагаад миний хурууны хээ гардаггүй юм вэ” гэв. 
- Шүүгдэгч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “... Би өнөөдөр И гуайн 24 адуутай холбогдоод 1 гаруй жил болж байна. Манайх хил дагуух суманд амьдардаг. Манай суманд 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр багийн хурал болоод 7 дугаар сарын 31-ний өдөр бид нүүж ирээд 8 дугаар сарын 01-ний өдөр хотоос, бүр Америкаас манай ах, дүү нар ирсэн байсан. Тэр хүмүүстэй 8 дугаар сарын 01-нд гол яваад, Бортолгойн овоо яваад хадам хөгшин самган хоёрын өвөлжөөний буусан газар яваад ирсэн. Манай ээжийнх 8 дугаар сарын 01-ний өдөр ирсэн. Би өөрөө 31-ний өдөр нүүж ирсэн. Ингээд 8 дугаар сарын 01-ний өдрийн гол яваад орой ирэхэд манай мал Б гэдэг хүний малтай нийлсэн байсан. Тэгээд оройн бид нар малаа ялгаад харанхуй болохоор хаячхаад 02-ны өдөр малаа ялгаж аваад 03-нд хотын хүмүүсийг явуулах гээд төв орсон. Тэгэхэд Итай таарсан. Төв дээр ороод Д эд нартай таараад архи уусан байсан. Ингээд Итай тааралдаад анх адууг алдагдсан талаар сонссон” гэв.
- Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “... Би зуслангаас малаа туугаад нүүж ирсэн. Тэгээд хоньчин залуутайгаа хамт зам зураа хоносон. Зур хоноод өглөө босоод хоёулаа малаа туугаад наашаа явсан. Манай гэр Бураат гэдэг газар буусан. Манай хоньчин гэрээ барихаар түрүүлээд мотоциклоор явсан. Би араас адуу, үхэр, хонь гурвыг тууж ирсэн. Би ирэхэд гэрээ барьсан байсан. Ирээд нэг аяга цай уугаад сууж байтал энэ хөгшин ирсэн. Энэ хөгшин манай адууг ийш нь хөөчих гэхээр нь би за гэсэн. Тэгээд босоод адууны барааг харахад “Оргилдог” гэдэг газар гараад явсан байсан. Тийш нь очиход Б гэдэг айл байсан. Тэр айлд ороод нэг аяга цай уугаад гарсан чинь нэг адуу явж байсан учраас мотоциклоор очоод эргүүлж ирсэн. Тэгээд хоёуланг нь нийлүүлчхээд эргэж гэртээ ирсэн” гэв.
- Хохирогч Ч.И шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “...Би 2015 оны 7 дугаар сарын 26-нд аймгийн захаас нүүж явсан. 8 дугаар сарын 01-нд манай хажууд Өсөхжаргал гэдэг айл буусан. Тэдний гэрийг барьж өгч байтал тэр өдөр манай үхэр, тугал нийлээд Бураат эхэн гэдэг газар явчихсан байсан. Тэгэхэд 12 цагаас 01 цагийн орчиж болж байсан. Бураат гээд газар нуурын хөвөөнд ойрхон, салхи ихтэй, ялаа шумуул багатай болоод адуу тийш нь явсан байсан. Тэр өдөр очиход Гээ дөнгөж малаа туугаад ирсэн зуухаа янзалж байсан. Тэгээд ах нь адуу одоо ялаа шумуул ихтэй болоод тогтохгүй байна. 3 цагийн үед ялаа шумуул гайгүй болохоор нь миний дүү тийш нь эргүүлчихээрэй. Өөрсдөө хүрээд ирчихдэг юм гээд гуйгаад явсан. Гэртээ самган бид хоёр л байсан. Айлын гэр барилцаад тэгсээр байтал орой болсон. Оройн 7,8 цагийн үед миний адуу харагдаж байсан. Бураатын машин замын доод талаар орчихсон байсан. Явах гэж байсан чинь хонь ялаа, шумуулд хөөгдөөд модон дотор орчихсон байсан. Тэгээд хонио авч ирчхээд адуунд явах гэсэн. Адуу манай гэрээс 2 км газарт байсан. Тэгэхэд хөгшин хоол идчихээд яваарай гэсэн. Тэгсээр байтал бүрэнхий болоод очиход адуу байхгүй болсон. Тэгээд баруун тийш жаварт явсан байх гэж бодоод гэр лүүгээ буцаад ирсэн. Өглөө эрт сэрээд адуугаа харсан чинь байхгүй байсан.  Миний адуу хонохдоо 3 газар хонодог. Би байнга хашаалдаг. Тэгээд тэрхүү 3 газраас хайж үзэхэд байхгүй байсан. Тэгээд буцаад Гийн гэрийн тэнд очсон. Тэгэхэд адуу байсан газраас зүүн тийш нь явсан адууны мөр байсан. Ингээд Гээгээс ирж асуусан. Чи өчигдөр яагаад манай адууг хөөсөнгүй вэ?. Манай адуу байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд манай хонь өчигдөр ийшээ хол явчхаад очиж чадсангүй гэсэн. Би харанхуй орой биш. 3 цагийн үед хөөчих гэж хэлсэн. Тэгээд тэр хавиар хайгаад Бураатын нуруунаас зүүн тийш нь туулсан мөр олсон. Бураатын гэр буриа гэдэг газар очиход мотоциклын мөр байсан. Адуу тэрэнд тойроод туугдсан мөр байсан. Тэгээд дахиад 2,3 мотоциклын мөр гарсан. Нэг мотоцикл шууд дээд талаар замаар нь өнгөрсөн мөр байсан. Нуурын тийшээ хөөгөөд явсан. Тэр битгий хэл би тамгыг нь чирээд мөр хөөсөн газрыг хүртэл тогтоосон. Адууны мөрийг хөөгөөд хойшоо гарсан мөрийг олсон. Адуу тууж байсан замаар баруун тийшээ явсан нэг мотоциклын мөр олсон. Тэр мотоциклыг дагаад би Гийн хотон руу орсон. Тэгээд би юу ч хэлээгүй. Энэ  Г.А, Ж.Б, Ч.Д, Ц.Г нарын нүүрийг өнөөдөр үзэж байна. Би өнгөрсөн жил  8 дугаар сарын 03-нд адуун мөрийг хилийнхэнд хэлчхээд сумын төвд орой орсон. А гэж ховлог нөхөр байдаг. Тэгээд ирсэн чинь энэ хоёрын дэлгүүрийн үдэн дээр халамцуу байхдаа таарсан. Надтай тоглоом наадам хийгээд танай адуу юу гэж хойшоо явж байдаг юм вэ?. Урагшаа явсан гэсэн. Би эд нараас архи нэхээд тоглоом хийсэн. Гэхдээ би тэр өдөр эрүүл байсан. Хамаг хөрөнгөө алдчихаад юу гэж архины хойноос явж байх уу. Тэр өөр надад архи уух бололцоо ч байгаагүй. Би 8 дугаар сарын 02-ны өдөр гараад нийтдээ 48 км газар морьтой хайж яваад маргааш нь буюу 8 дугаар сарын 03-ны өдөр дунд Өсөхжаргал гэдэг залуу над дээр хөвгүүнээ сундуйлсан мотоциклтой ирсэн. Тэгээд би хөвгүүнд нь морио өгөөд өөрөө мотоциклд нь сундуйлчхаад Оросын хилийн тийшээ мөрийг гаргаад буцаж ирж байхад Өсөхөө надад хэлсэн. Тэгээд би дээшээ яваад мотоциклоор зүүн холын замыг шууд дагаж яваад 3,4 цагт хил гарсан нь тодорхой боллоо гээд застав дээр очсон. Очиход ганцхан орлогч нь байсан. Очиход хилийнх нь дэндүү хариуцлагагүй. Хилээр ямар ч зөрчил гараагүй гэдэг хариу өгсөн. Та нар хилээ шалгаад өг гэдгийг хэлсэн. Тэгээд за яах уу бид нар хилээ шалгуулъя, хоёр талт үүрэг өгье. Та сумын эрлийнхэнд мэдэгдээрэй гэсэн. Тэгээд сумын төвд орой гэж 9 цагт очсон. Тэгээд сумын орлогч дарга бол манай сумын эрлийг хариуцдаг. Тэднийд очиж учир байдлаа хэлсэн. Тэгээд гэр лүүгээ харих бодолтой явж байсан чинь А гэдэг айл руу явж байхад Мөнхөө гэдэг залуутай таарсан. Энэ хүн мундаг хов тавьдаг хүн байсан. Тэгээд Аы гэрээс ирчхээд Өсөхөөг аваад явах гэж байтал миний утас дуугарсан. Авсан чинь Засаг даргын орлогч Т байсан. За хилийн орчмоор хулгайн шинж тэмдэг илэрлээ. Та маргааш  10 цагт бэлэн байгаарай гэсэн. Тэгээд маргааш нь гэртээ харилгүй хоноод тэр улсуудтай хил руу явсан. Ийм л зүйл болсон” гэв.
- Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “...Тухайн үед бид нар Б гэдэг хүний өрөөнд архи уусан. Б Атай бас нэг нутаг усны ах дүү болж тараад 1 литр архи уусан. Бид нар нэг нутгийн, ах дүүс гэхээр нь би ч бас зүгээр байгаагүй. Та нар ах, дүү болоод яадаг юм вэ гэж байгаад зодуулсан. Тэр сандал мөргөлөө гэдэг нь худлаа. Би ингэж суучхаад толгойгоороо мөргөдөг сандал биш. Урьд нь ч бас тэр сандал дээр зөндөө сууж архи ууж байсан. Саяны хонь гэдэг бол Б бид хоёрын асуудал байгаа. Тэр мөнгө шилжүүлэх ёстой гэдэг асуудал бол Б, А бид гурав цагдаа дээр байцаалт өгч байхад надад одоогоор өгөх юу ч алга, Б ах та алт, мөнгө янзалдаг хүн гээд А гуйхаар нь би Бээс шаардсан мөнгө болохоос биш өөр асуудал байгаа юм. Ийм л зүйл болсон” гэв.
- Хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “...Би өдрийг сайн санахгүй байна. Манайд Г.А адууны хэргээр өнгөрсөн 9 дүгээр сар гэрт байхад орж ирсэн. Тэрнээс хойш тогтмол манайд байсан. Ингээд бид нар батлан даалтаар гаргаж аваад манайд байж байгаа. Тэр өдөр миний нэг ах төгсөөд 21 хоног хонож байсан. Тэр манай ахын залуу, миний дүүг авсан хүргэн хоёр манайд ирсэн. Бид хоёр урьд нь нэг шил архи уугаад байж байтал тэр залуу ирээд ухаан алдсан. Тэгээд болсон явдлыг үнэн зөвөөр ярих, мэдэх зүйл байхгүй. 2,3 удаа мэс засалд орсон болохоор архи уугаа амархан ухаан алдчихдаг болсон. Болсон явдлын талаар ямар ч мэдэж байгаа зүйл алга байгаа учраас мөрдөн байцаагчид хэлэх зүйл байхгүй гэдгийг хэлсэн. Атай гомдол, тэмцэл хийх үндэслэл байхгүй. Бид хоёр нэг айлын хүргэн буюу базууд юм. Би самгантайгаа суугаад 40 хэдэн жил болж байна. Тэрний дараахан самганы дүү нь Атай гэр бүл болсон. Бид нар хаяа ууж идээд яваад байдаг. Бидний хооронд ямар нэгэн хэл ам, маргаан болж байгаагүй. Намайг ямар ч нөхцөл байдалд гар хүрч, зодох үндэслэл байхгүй. Яг тэр үед болсон явдлын талаар тодорхой мэдэх зүйл байхгүй. Мөрдөн байцаагчаас шүүх магадлалын эмчид заавал үзүүлэх хэрэгтэй гэж А өөрөө хэлээд байхаар нь Атай хамт очиж үзүүлсэн. Шүүх эмчийн бичсэн юм байсан. Энэ тэнд шалбарсан зүйлүүд л байсан. Би өөрөө ч тэгсэн юм уу. Жижиг сажиг сорви гарсан байсан. Манай хажууд дунд хүргэнийх байдаг. Тэр ууж байхад орж гараад явж л байсан байх. Тухайн үед архи уугаад тасарсан болохоор хэн орж ирж байна вэ, ямар хугацаагаар байсан юм вэ гэдэг талаар надад мэдэх зүйл байхгүй” гэв.
- Улсын яллагч ялын шүүмжлэлдээ: “...Иймд шүүгдэгч Ц.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жил 5 сарын хорих ялаар, Шүүгдэгч Ж.Бөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгэх, шүүгдэгч Х.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж,5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгэх, шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгэх саналтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн  181.3 дахь хэсэгт заасны дагуу 7 жилийн хорих ял тус тус оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Б, Ч.Д, Г.А нарт оногдуулах хөнгөн ялыг хүндэд нь багтааж, шүүгдэгч Б.Бөд 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жилийн хорих ял, шүүгдэгч Ч.Дд 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жилийн хорих ял, шүүгдэгч Г. Ад 7 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Гд оногдуулах 4 жил 5 сарын хорих ял, Ж.Б, Ч.Д нарт оногдуулах 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ад оногдуулах 7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ит 20350000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг шүүгдэгч Б, Д, Г, А нараас тус бүр 5.087.500 төгрөгийг, шүүгдэгч Г.Агаас 300000 төгрөгийг гаргуулж хохирогч Год, 85000 төгрөгийг гаргуулж хохирогч Бт тус тус  олгуулах саналтай байна. Шүүгдэгч Г нь уг хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдын батлан даАд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Ж.Б, Ч.Д нар энэ хэргийн учир 14 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хоногийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна. Шүүгдэгч Г.А 20152000292 дугаартай хэрэгт 5 хоног, 20162000021 эрүүгийн хэрэгт 120 хоног нийт 125 цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон хоногийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна. Эд мөрийн баримтаар эссэ тамхины хайрцаг 1 ширхэг, архины шилний хагархай 6 ширхэг тус тус  хураагдсаныг Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар устгуулах саналтай байна. Мөн сэжигтэн Ц.Гийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг бэхжүүлэн авсан 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалах саналтай байна. Шүүгдэгч Бийн эзэмшлийн Улаангом сумын 7 багийн 21-25 тоотод байрлах 29 кв.метр, улсын бүртгэлтэй байшин, шүүгдэгч Агийн эзэмшлийн 4 тооны үхэр, Ц.Дгийн эзэмшлийн 8 тооны үхэр, Ц.Гийн 6 ханатай Монгол гэрийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээх саналтай байна.  Хохирогч Ц.Иын 24 тооны адууг хулгайлахдаа ашигласан Г.А, Ч.Д, Ц.Г нарын эзэмшлийн мотоциклыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу хурааж, улсын орлого болгох саналтай байна” гэв.  
Мөн шүүх хуралдаанд: Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Г зургийн үзүүлэлт, Монгол Улсын Увсын хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч хурандаа А.Эийн Оросын Холбооны Улсын Кызылийн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч хурандаа Фисечко В.Н-д хандсан албан бичгүүд, Хилийн 0245 дугаар ангийн ХТА-ны дарга хошууч Б.Бгийн илтгэх хуудас, хилийн зөрчлийн тухай бүртгэл, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, хилийн зөрчигчийн явсан газар оронд хийсэн үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт, Г.А, Ч.Д нарын мотоциклыг хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Г.А, Ч.Д, Ц.Г нарын мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Г зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, Ч.Иыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл, гэрч Ц.Г, Г.Л, П.Ч, С.А, Н.Х, Г.Г, С.О, С.Б, М.Б, Б.Д, О.Б, Д.Н, П.Т, С.Б, Н.Ц, Г.Ц, Ц.Д, Ц.П, Ц.Б, А.А, Б.Д, Ч.М, Н.Б, Г.Т, С.Д, Д.Я, Т.Б, С.У, Б.Т, Б.Б, Э.Ё, Ц.М, М.О, Ц.М, Б.П, Ч.АГ, Б.Б, Ц.Х, Ч.Ч, Б.У, Ц.Л, З.У, Т.Б, Н.М, Ш.Ц, А.Х, А.С, Х.Д, Р.С, Т.Ц, Ж.Оыг гэрчээр байцаасан тэмдэглэл, гэрч С.Б, Ц.Д, Ч.М, Д.Я, Ч.АГ, Б.Б,  нарыг 2 дахь удаа байцаасан тэмдэглэл, Ц.Гийн сэтгэцийн дүгнэлт, Увс аймгийн Д сумын үнэлгээний комиссын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 15/68 дугаартай дүгнэлт, Г зургийн үзүүлэлт, Увс Финанс-аудит ХХК-ны 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 238 дугаартай мотоцикл үнэлсэн тухай тайлан, Ц.Гийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, Г.Аг сэжигтнээр байцаасан тэмдэглэл, сэжигтэн Г.Аг 2, 3 дахь удаа байцаасан тэмдэглэл, Г.Аг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, Ж.Бийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, Ч.Дыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хурандаа Фисечко В.Н-гийн 26/708 дугаартай албан тоот, Ч.Иыг хохирогчоор дахин байцаасан тэмдэглэл, гэрч Ч.АГийг дахин байцаасан тэмдэглэл, гэрч М.О, Б.Г, А.Э, Е.Ю, Д.М, Д.М, Т.Б, Ч.Д, Э.Ш, Р.Х нарыг байцаасан тэмдэглэл, гэрч Х.Д, Ц.Д нарыг дахин байцаасан тэмдэглэл, яллагдагч Ж.Бийг дахин байцаасан тэмдэглэл, Увс Финанс-Аудит ХХК-ны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 315 дугаартай граш үнэлсэн тухай тайлан, Увс Финанс-Аудит ХХК-ны 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 284 дугаартай мал үнэлсэн тухай тайлан, Увс Финанс-Аудит ХХК-ны 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 317 дугаартай хурдан морь үнэлсэн тухай тайлан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 
Шүүгдэгч Ж.Б, Ц.Г, Ч.Д, Г.А нарын гэм буруугийн талаар: 
    Шүүгдэгч Ж.Б, Ц.Г, Ч.Д, Г.А нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, мотоцикл ашиглан 2015 оны 08 дугаар сарын 01-ний орой Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Бураатын эхэн” гэх газраас хохирогч Ч.Иын олон тооны буюу 24 тооны адууг хулгайлж, нийт 20.350.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Б, Ч.Д, Г.А нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2015 оны 08 дугаар сарын 01-ний шөнө хилийн 124/8 дугаар тэмдэгтийн чиглэлээр хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрч, хохирогч Ч.Иын 24 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргүүдийн нотлогдох байдал:   
    - 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Ч.И нь Цагдаагийн газарт “2015 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө өөрийн 24 тооны адууг Увс аймгийн Улаангом сумын нутаг Бураатын эхэн гэх газраас хулгайд алдсан” гэх гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл,
    - Хохирогч   Ч.Иын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 08  дугаар сарын 01-ний өглөө Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Бураатын эхэн гэдэг газар манай гэр малтай намаржиж байсан бөгөөд хашиж хоносон адуугаа гаргаж Бураатын эхэн гэх газар 12 цагийн үед орхисон. Бураатын эхэнд байдаг Дням, Т, Гээ, Чимээ гэдэг айлын дунд манай адуу энэ өдөр байсан. Би Түпжээчимбийн малчин Ц.Г гэдэг залууд “... манай адууг 15 цагийн үед манай гэр рүү чиглүүлээд хөөчих. Тэгэхээр гэр рүүгээ хүрээд ирдэг юм” гэж хэлсэн. Орой 20 цагийн үед адуугаа харахад Бураатын эхнээс доош чиглэсэн байсан. 21 цагийн үед нар орж байх үед гэрээсээ гарч адуугаа авахаар очиход байхгүй байсан. Удалгүй бүрэнхий харанхуй болсон тул хайж чадаагүй. Маргааш нь би адуугаа хайж яваад олоогүй тул 18 цагийн үед Увс нуурын бага нуурын хоолой гэх газар хөөгдсөн адууны мөр олсон. Урд өдөр нь хамгийн сүүлд байсан газраас эгц зүүн зүгт адууны мөрийг олсон. Бага нуурын хоолойгоос Оросын холбооны улсын зүг хөөж явсан байдаг. Энэ өдөр цааш мөрийг нь дагаж явалгүй орхиод маргааш нь 08 дугаар сарын 03-ны өглөө босож манай багийн малчин Л.Өсөхжаргалтай хамт морьтой адууны мөрийг мөшгөж дагаж яваад Зүүн хоолойн хөтөл гэдэг газар адууны мөрийг дагахаа орхиод шууд Хандгайтын 5 дугаар застав дээр очиж Заставын орлогч х/ч Т гэдэг хүнд адуугаа зүс, тамгаар нь бичүүлж мэдэгдсэн. Мөн манай адууг ОХУ-ын зүг хил давсан байдалтай хөөгдсөн байна. Мөрийг Д сумын Хандгайт багийн Зүүн хоолойн хөтөл гэдэг газар хүртэл дагаж мөрдөж ирлээ гэдгээ хэлсэн. Заставын орлогч Т цэргийн албан хаагчид мэдэгдэж хүчлэн хамгаалалт авлаа гэж хэлсэн. ... 08 дугаар сарын 04-ний өдөр эрлийн группийн хүмүүс болох Засаг даргын орлогч Л, хэсгийн төлөөлөгч Ш, ЗДТГ-ын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Ч.Ч, У, Л, Өсөхжаргал, О, А нарын хамтаар застав дээр очиход хилийн 124 дүгээр тэмдэгтийн туслах 8 дугаар баганаас баруун талаар 8 метрийн зайд 24 адууны мөр гарсан байсныг бид нар тоолсон. Оросын хилийн цаана 26 адууны мөрийг илрүүлсэн. Бид нарыг застав дээр ирэхэд хилийн тагнуулын дарга х/ч Б жолоочийн хамт ирсэн. Оросын талын заставаас хоёр хилийн ажилтан ирээд хил давсан адууны мөрийг үзсэн. Монголын талаас хөөгдөөд ирээд хил давсан адууны мөрийг үзүүлсэн. Оросын тал хилийн шугам дээр адууны мөр байхгүй байна гэж хэлээд хил давсан адууны мөрийг хүлээж аваагүй. Оросын хилээс 7-8 метр яваад адууны мөр гараад цааш хөөгөөд явж байгаа мөр байгаа юм. Тэгээд Оросын тал авахгүй болохоор дахиад Зүүн хоолойн хөтлөөс дахиж адууны мөрийг дагаж мөшгөхөөр болсон.  ... эрлийн групп Зүүн хоолойн хөтөл гэх газар дээр орхисон адууны мөрийг дагаж яваад бас нөгөө адууны мөр хилээр яг тэр газраар манай адуу гарсан болохыг баталсан. Бид нар явган явж адууны мөрийг мөшгөсөн. Манай адууг 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хилээр хөөж давуулсан байдаг. Бага нуур гэдэг газраас 42 км газар хөөгөөд гарсан байдаг. Манай адууг Бураатын эхнээс 1-2 морьтой хөөгөөд, араас нь мотоциклтой хүн дагаж явсан байдаг. ... Ц.Гээд манай адууг хөөчих гэж хэлсэн. Ц.Гээ манай адууг хөөгөөгүй байсан. Тэгээд би 08 дугаар сарын 02-ны өдөр уулзаад “чи яагаад манай адууг хөөгөөгүй талаар асуухад манай хонь хол гараад явчихсан байсан болохоор би хөөж чадаагүй юм” гэж хэлсэн. 08 дугаар сарын 07-нд дахиад Ц.Гээтэй дахиж уулзахад “манай адуу бага нуур руу яваад би адуугаа мотоциклтой авч ирээд танай адууг хөөж чадаагүй гэж хоёр удаа үг нь зөрүүтэй хариулт хэлсэн”. Энэ хүнтэй уулзвал нэг зүйл хэлэх болов уу гэж бодож байна. Ц.Гээ мөн 08 дугаар сарын 01-ний өдөр ногоон өнгийн мотоциклтой сав ганзагаласан нэг хүн явсан. Тэр хүнийг би танихгүй гэж хэлсэн. Мөн манай сумын харьяат Ж.Б, Б хоёр сумын төв дээр манай адууг алдагдсаны дараа хоёр өдөр архидсан гэдэг. Энэ хоёр хүнийг бас сэжиглэж байна. Мөн 08 дугаар сарын 04-ний өдөр адууны мөр мөшгөж явахдаа эссэ гэх тамхины хайрцаг олж хэсгийн төлөөлөгч Шт хүлээлгэж өгсөн. Хилийн торыг тасалж хаяагүй, харин торыг мушгисан хэсгийг тайлаад хариу торыг мушгиж орхисон байдаг. ... мотоциклтой хүн манай адууг хөөж дагаж яваад 26 км яваад хаяж машины замаар Хандгайтын хил чиглээд явсан мотоциклын мөр тод байсан. Манай адууг хөөсөн газраар ямар ч адуу, малын мөр байхгүй. Зөвхөн манай адууны хөөгдсөн мөр тод байсан. ... хөх азарга 9 настай, сумын наадамд 3 удаа айрагдсан. 2012, 2013, 2014 оны сумын ардын хувьсгалын наадамд айрагдаж байсан. Хөх морь 2007 онд сумын ардын хувьсгалын баярт уралдаж 4-т ирж айрагдаж байсан. ... хүрэн халзан морь 2005 онд сумын ардын хувьсгалын баяр наадамд уралдаж 2-т ирж айрагдсан. 2007 онд сумын ардын хувьсгалын наадамд 3-т ирж айрагдсан, 2008 оны сумын ардын хувьсгалын наадамд 8-д ирсэн байсан. 2009 онд сумын ардын хувьсгалын баярт 4-т ирж айрагдаж байсан. 2011 оны сумын ардын хувьсгалын наадамд 3-т ирж айрагдаж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-52, 2 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудас/, 
    - Гэрч Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгээд гэрт ороод цай уугаад сууж байхад И ирээд “манай адуу танай гэрийн урд байна. Манай адууг гэр тал руу хөөчих гэхээр нь би түүнд за гэж хэлсэн”. Тэгээд гэрт байж байхад манай мал зүүн тийш холхон явчхаар нь мотоциклтой явж хариу дарчихаад гэрт ирээд адуу харагдахгүй болохоор адуугаа авч ирэхээр мотоциклтой явахад манай адуу “Оргилдог” гэдэг газар усан дээр байхыг харчихаад хажууд нь нэг айл байхаар нь тэднийд ороход Хандгайт багийн малчин Бгийнх байсан. Бгийнд ороход эхнэр нь цай чанаж би нэг аяга цай уугаад гарахад манай адуу доош чиглээд явж байхаар нь хариу авч ирээд усан дээр нэг адуу байсныг нийлүүлж аваад гэр рүү мотоциклтойгоо туугаад явж байхад миний араас мотоциклтой Жын Б, Цэвээн самганы Б хоёр ирээд миний хажууд зогссон. Би Б, Б хоёроос мэндийг нь асуугаад зогсож байхад Б надад нарийн цагаан эссэ гэдэг нэртэй тамхи хайрцагтайг нь гаргаж ирээд нэрсэн. Би тамхи татдаг тул нэг ширхэг тамхи аваад татсан. Энэ үед Б “танай гэрийн урд талд Иын адуу байна. Чи очоод аваад ир. Авч ирэхгүй бол чамайг ална шүү. Хувхайлна шүү” гэхээр нь би  айсандаа адуугаа гэрийн хажууд ойролцоо орхичхоод Иын адуу модтой бураа гэх газраас Увс нуурын хөвөөнд авч очиход Ж.Б, Б хоёр намайг хүлээсэн суусан. Надад Иын адууг хөөж ирэхдээ мотоциклын Г асааж болохгүй, хурдан авч ирж өг, цааш явж болохгүй шүү. Увс нуурын хөвөө гэр буруу гэдэг газар авч ир гэж хэлэхээр нь хүргэж өгсөн. Бид гурав нуур руу шахаж байгаад зээрд зүсний морь барьсан. Б, Б хоёр ирэхдээ мотоциклын ард цагаан шуудайд эмээл, хазаар, бугуйл хийсэн байсан. Тэгээд Б, Б хоёр зэрэг бугуйлаа шидэхэд Б тэр зээрд зүсний морийг барьсан. Би адууг нуурт шахаж өгч байсан. Тэр зээр моринд эмээл тохож байхад манай сумын Алтай /хөл муутай/ гэдэг залуу мотоциклтой ирсэн юм. Б надыг чи цаана хол очоод зогсож бай гээд надаас холхон Б, Б, Алтай гурав хоорондоо юм ярилцаж байгаад Б над руу ирээд “чи энэ хэргийн талаар цагдаа болон хүнд хэлж болохгүй. Хэлэх юм бол таарсан газарт чинь олж хувхайлж хаяна шүү” гээд чи одоо яв гээд намайг явуулсан. Би явж байгаад эргэж харахад хоёр мотоцикл түрүүлээд явахад араас нь Б моринд мордоод адууг туугаад хойшоо чиглээд явсан. Тэгээд би шууд гэрт очоод унтсан. Би Ч.Иын адууг таньдаг. Тэдний хөх азаргатай адууг хүргэж өгсөн. 08 дугаар сарын 02-ны өглөө Ч.И манайд ирээд “манай адууг харав уу ? Хайж явна. Чи өчигдөр манай адууг гэр рүү яагаад хөөсөнгүй вэ” гэж асуухад би мал эргүүлж яваад хөөж чадаагүй гэж хэлсэн. ...бид адууг авч ирээд нуурт шахаж байхад бүрэнхий болж байсан. Би бодохдоо хойшоо чиглээд хөөгөөд явсан болохоор хил давуулж Тувад өгсөн гэж бодож байна. Хэд хоногийн дараа Иын адууг хилээр давуулж хөөсөн мөр илэрлээ гэдгийг сонссон” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 54-57 дугаар хуудас/, 
    - Гэрч Г.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгээд бид нар тэр газарт очиход Т, Б нар Оросын хилийнхэнтэй уулзаад адууны мөрийг хүлээлгэж өгч чадаагүй байсан. Адуу хөөж гаргасан хилийн тэмдэгт нь уулын оройгоор давуулж оруулсан байдаг. Энэ хэсэг газар нь хадтай газар байсан. Мөн энэ тэмдэгтийн торыг залгаад будчихсан байсныг салгаад хариу залгахад будсан будаг нь салсан байдгийг анзаарсан. Оросын талд торны төмөрний салгаж хариу залгасан хэсэг болон адуу гарсан ул мөрийг үзүүлэхэд торгон хил дээр гарсан ул мөр, ямар нэгэн шинж тэмдэг байхгүй байна гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй гэсэн. Маргааш нь дахиад ирээд 5 дугаар заставын дарга Тын хамт Оросын талтай уулзсан. Оросын тал руу орж адууныхаа ул мөрийг харах хүсэлт тавьсан. Оросын тал бидний энэ хүсэлтийг хүлээж аваад 300 метр орчим газар явуулсан. Оросын хил рүү И, Т, Г, цагдаа Ш, Ч, У, Н.Х зэрэг хүмүүс орсон. Бид нарын адууг хилээр гаргасан гэх тэмдэгтээс 5 орчим метр яваад Оросын хил рүү орсон адууны мөр илэрсэн. Бид нар адууны мөрийг дагаж 300 орчим метр газар явсан. Бид нарын дагаж явсан адууны мөр дотор унаганы мөр байсан. Оросын тал энэ адууны мөр манай хилчний адууны мөр байна гээд адууны мөрийг хүлээж аваагүй” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 58-60 дугаар хуудас/,
    - Гэрч С.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хариу буцаж явах замдаа хүмүүс мөр дагаад явахаар нь яаж зөрөөд явчихав гэж бодоод тэд нар дээр очиж адууны мөрийг дагаж мөшгөж явсаар байгаад Хандгайтын гаалийн баруун талаар 124 дүгээр тэмдэгтийн 8 дугаар туслах тэмдэгтээр Ч.Иын   алдсан адууны мөрийг дагасаар байгаад гаргасныг мэдсэн. Бид нар зүүн хоолойн хөтөл гэдэг газраас 26 тооны адууны мөрийг дагаж улсын хил хүргэсэн. Бид нарыг дагаж мөшгөж явсан мөр тодорхой байсан ба улсын хил давсан нь тодорхой байсан” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
    - Гэрч Н.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэд нар гарч ирээд адууны явсан  мөр байна. Унаганы мөр байна гэхдээ Оросын тал манай хилийн адууны мөр гээд хүлээж авсангүй гэсэн гарч ирсэн” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 66 дугаар хуудас/,
    - Гэрч Г.Гадьхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... бид нар 5 дугаар застав дээр очиход хилийн ажилчид байхгүй. Хилээр адууны мөр гарсан газарт байгаа гэхээр нь тэнд очиход хилийн ажилчид Оросын хилийн ажилтан нартай мөр хүлээлцэхээр уулзсан байсан. Оросын тал болохоор хилээр гарсан адууны ул мөр тодорхойгүй байна гээд хилээр гарсан адууны мөрийг хүлээж аваагүй. Тэгээд Оросын тал адууны мөр хүлээж авахгүй болохоор бид Зүүн хоолойн хөтөл гэдэг газраас Ч.Иын зааж хэлсэн адууг хөөсөн ул мөрийг явганаар дахиж сайн нягталж дагасаар нөгөө хилийн шугамаар мөр гарсан болохыг баталсан. ...Адууны мөрийг тоолоход 18-аас дээш адуу явсан байна гээд тоолоод явсан. Зарим адууны мөр давхардаад сайн тоологдохгүй байсан. Уг адууг мотоциклтой хүмүүс дагасан бололтой орж гараад байсан” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 67-68 дугаар хуудас/,
    - Гэрч С.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би тэд нарыг дагаж яваад адууны мөрийг харахад олон адууны мөр байсан ба хүмүүс 26 адууны мөр байна гээд тоолж байсан. Ч.Иын адууг Бураатын эхэн гэдэг газраас хөөгөөд хил давсан байсан. Адууны ул мөрийг дагаж явахад хөөгдсөн адууны мөр тод гарч байсан. Адууны баас нь хүртэл шинэхэн байсан. Иын адууг морьтой хүмүүс хөөж явсан байдаг” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 70 дугаар хуудас/,
    - Гэрч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би тугал барьж уячхаад Гийг адуунаас ирсэн үү гэж Цгээс асуухад “Г ирээгүй” байна гэсэн. Манай адуу “Оргилдог” гэх газар руу гүйгээд явчихсан байсан. Намайг унтахад Г адуунаас ирээгүй байсан. Тэгээд унтаж байхад мотоциклтой Г ирж байхыг сонсож сэрсэн” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 74 дүгээр хуудас/,
    - Гэрч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгээд намайг ирэхэд усан дээрээс адуугаа аваад явсан. Г ирэхэд нь мотоциклын аваад явсан болохоор хаанаас ирсэн талаар асуугаагүй” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 75 дугаар хуудас/,
    - Гэрч О.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байх Ц.Г манайд адуугаа авч явна гэсэн ирсэн. Түгжээчимбийн адуу манай гэрийн хажууд байсан” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас/,
    - Гэрч Н.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... шөнө болж харанхуй болсон тул би унтсан юм. Намайг унтаж байхад  мотоциклтойгоо ирээд  амарсан. Хэдэн цагт ирсэнийг мэдэхгүй. Г маргааш өглөө нь эрт босоод хониндоо явсан” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 84 дүгээр хуудас/,
    - Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 17 цагийн   үед хилийн 124/8 дугаар тэмдэгтийн чиглэлээр зөрчил гарсан гэх газрын  ойролцоо байдаг зайд үзлэг хийхээр явахад тэр сайд 4-5 морины ул мөр илэрсэн. Тэр мөрийг орхиод мөр мөшгөж байгаа хүмүүс дээр очиж “тэнд 4-5 морины мөр илэрлээ” гэдгийг хэлээд тэд нарыг дагуулж ирээд нөгөө 4-5 морины ул мөрийг үзүүлж уг адууны мөрөөр мөрдөлт хийж явахад 124/8 дугаар тэмдэгтээс 300 орчим метр газар очоод мөр нь алдагдсан. ... Оросын талд хилээс 50-60 метр газарт адууны мөр илэрч Оросуудад адууны мөр байна гэхэд манай хилийн манааны адуу байнга явдаг учраас тэр мөр байгаа юм гэж хэлсэн. Тэгээд доошлоод 150 орчим метр газарт адууны мөр илэрсэн. Тэр адууны мөр дотор жижиг унаганы мөр илэрсэн. Тэгээд цааш нь бид нарыг явуулаагүй” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 110 дугаар хуудас/,
    - Гэрч Ц.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Улсын хилийн 124 дүгээр баганаас 124/8 дугаар багана хүртэл ул мөрний үзлэгийг 15 цагаас байлдагч Ё бид хоёр хайж явж байхад 124/8 дугаар баганаас баруун тийш 50 метр орчим зайд хилийн инженерийн тор саад суларсан байсан. Тэгээд бид хоёр нягтлан шалгаж үзэхэд 5 эгнээ өргөст тор татсан байсан ба эдгээр 5 өргөст торыг хуучин тасарсан байсныг залгаж мушгиж дээр нь улаан будгаар будаж тэмдэглэсэн байсан. Эдгээр 5 торны залгаасыг тайлж хариу  залгасан бололтой хуучин будсан байсан будаг нь хөндийрч ховхорсон байдалтай, өргөстэй утас суларсан байсан. Эдгээр 5 эгнээ торыг бүгдийг нь тайлж хариу залгасан байсан гэж үзээд застав руу мэдэгдсэн” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 119-121 дүгээр хуудас/,
    - Гэрч Ч.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... адууны ул мөрийг дагаж явж байхад тухайн газрыг сайн мэддэг хүн хөөсөн байдаг. Газрын нууц далд газраар хөөсөн байдаг. Адууны ул мөрийг дагаж явахад хөндлөн хар замын шороо болон кабелийн зөөлөн шороон дээр 24 адууны мөр тод гарсан байсныг хилийн тагнуулын дарга Б болон Д сумын эрлийн хэсгийн хүмүүс бүгд харсан. Адууны ул мөрийг нэг бүрчлэн тоолж байсан. Цааш уг адууны ул мөрийг дагаж яваад Улсын хилийн 124/8 дугаар тэмдэгтээр гарсныг тогтоосон. Хилийн Тагнуулын дарга Б ч гэсэн бас дагаж яваад хилээр энэ адууг гаргасан байна гэж хэлж байсан. ... Оросын хил рүү ороход хилийн тороос эхлээд адууны ул мөр Оросын хил рүү явсан байсан. Хичнээн адууны ул мөр байгаа нь тодорхойгүй байсан. Харин унаганы мөр байсныг бас Оросын хилийн ажилтан   нарт үзүүлж  байсан. ... 08 дугаар сарын 03-ны өдөр Д сумын төв дээр И ах Ж.Б, Д хоёртой уулзаж адуугаа хайж явна гэж хэлэхэд тэр хоёр танай адуу хилээр юу гэж гарч байдаг юм. Урагшаа явсан байх гэж хэлж байсан.   Ер нь бол Ж.Б, Д нар хулгай хийсэн үедээ архи ууж явцгаадаг гэж манай сумын иргэд хэлж байна. У бид хоёр бол адуу малын мөрийг сайн гаргадаг юм” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 132 дугаар хуудас/,
    - Гэрч Б.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Зүүн хоолойн хөтөл дээрээс ул мөрийг явганаар дагасаар байгаад хилийн 124/8 дугаар   тэмдэгтээр гарсныг тогтоосон” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 134 дүгээр хуудас/,
    - Гэрч Ц.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... бид Тэрмэсийн зүүн хоолойн хөтөл дээр 20 орчим адууны ул мөр байсныг явганаар дагаж эхэлсэн. Цааш уг адууны ул мөрийг дагаж яваад Улсын хилийн 124/8 дугаар тэмдэгтийн ойролцоо 10 орчим метрийн зайнд очоод адууны мөр алга болсон” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 135 дугаар хуудас/,
    - Гэрч З.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би Цагдаагийн газарт Гтэй очоод уулзахад "Ж.Б, Д нар намайг айлгаж байгаад Ч.Иын адууг гэрийн урд хэсгээс авахуулж хулгайлаад хөөгөөд явсан. Тухайн үед Г байцаалтаар үнэн зөв хэлж байсан” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 136 дугаар хуудас/,
    - Гэрч Э.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Адууны мөрийг дагаж явж байхад нэг хүн эссэ гэх тамхины хайрцаг олж авлаа гэж авч ирсэн. Би тэр тамхины хайрцагийг харахад шинэ хаясан бололтой тамхины хайрцаг байсан. ... хилийн тороос 5-10 метр орчим зайнаас газрын хөрс чулуугүй болоод ирэхэд адууны мөр ихээр мэдэгдэж байсан” гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 222-223 дугаар хуудас/,
    - Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... И тухайн үед урд шөнө 24 тооны адуугаа Багануур гэдэг газраас алдаад мөрөөр нь энд ирлээ гэж хэлсэн. Уг адууны мөрийг шалгахад 24 тооны адууны мөрийг 2 морьтой хүн туусан бололтой байсан. Уг мөрийг 11-17 цаг хүртэл явганаар хойд зүгт дагаж хилийн 124/5 дугаар тэмдэгтээс урагш 2 орчим км зайд ирээд байх үед отрядын төвөөс намайг яаралтай буцаж ир гэсэн учраас би тэндээс Улаангом руу явсан” гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 164-169 дүгээр хуудас/,
    - Шүүгдэгч Ц.Гийн сэтгэцийн байдлыг тогтоолгоход: 2015 оны 09 дүгээр сарын  24-ний  өдрийн 24 тоот актанд: ...Ц.Г нь сэтгэл мэдрэлийн өвчингүй. Ц.Г нь мэдүүлэг үнэн зөв өгөх чадвартай. Ц.Г нь хэрэг хариуцах чадвартай гэж дурджээ. / 1 дүгээр хх-ийн 165-166 дугаар хуудас/,
    - Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “... манай адуу доош чиглээд явж байхаар нь хариу хөөж ирээд усан дээр нэг адуу байсныг  нийлүүлж  аваад гэр рүү мотоциклтэй хөөгөөд явж байхад араас мотоциклтой манай сумын Б, Чулуун самганы Б буюу Б хоёр ирээд миний хажууд зогсохоор нь би бас зогссон. Би Б, Б хоёроос мэндийг нь   асуугаад зогсож байхад Б надад нарийн цагаан тамхи хайрцагтайг нь гаргаж ирээд нэрсэн. Би тамхийг таталгүй чихэндээ хавчуулчихсан байсан. Б, Б хоёр улаан өнгийн хятад мотоциклтой, ардаа цагаан шуудай дотор эмээл хийчихсэн байсан. Энэ үед Ж.Б надад танай гэрийн урд талд Ч.Иын адуу байна. Чи очоод аваад ир, авч ирэхгүй бол чамайг ална шүү гээд намайг заамдаж аваад, адуу авч ирэхгүй бол чамайг алаад нуур руу хийнэ шүү, малыг чинь хувхайлна шүү. Ч.Иын адууг Увс нуурын хөвөөнд гэр бураат гэдэг газар авч ир. Адууг тууж ирэхдээ мотоциклынхоо гэрлийг асааж болохгүй шүү. Эндээс явахдаа ч гэсэн  мотоциклын гэрлийг асааж болохгүй, цаашаа гэр рүү явж болохгүй, хурдан авч ир гэж хэлэхээр нь би айсандаа адуугаа гэрийн хажууд орчхоод Ч.Иын хөх азаргатай адуун модтой бураа дотор байсныг мотоциклоор хөөж Увс нуурын хөвөөнд гэр бураат гэдэг газар авч очиход Б, Б хоёр намайг хүлээсэн суусан. Тэгээд Б, Б бид гурав нуур руу шахаж байгаад Б, Б хоёр сур аргамжаар адуу руу зэрэг шидэхэд Б нэг зээрд зүсний морийг барьсан. Би адууг нуур руу шахаж өгсөн. Б, Б хоёр мотоцикл дээр эмээл, сур аргамжыг хийчихсэн ирсэн. Тэгээд барьж авсан зээрд зүсний моринд эмээл тохож байхад манай сумын хөл муутай Г.А гэдэг настай ах ногоон өнгийн хятад мотоциклтой ирсэн. Б надыг цаанаа хол очоод зогсож бай гээд надаас холхон очоод Б, Б, А гурав хоорондоо юм ярилцаж байгаад Батмөх над руу ирээд “чи энэ хэргийн талаар цагдаа болон хүмүүст хэлж болохгүй шүү. Хэлэх юм бол таарсан газарт алж, хувхайлж хаяна шүү” гэж хэлээд чи одоо яв гээд намайг явуулсан. Би явж байхад тэр 3 Бийн морийг унаад адууг хойшоо чиглээд хөөхөд Б, А хоёр мотоциклоо асаагаад түрүүлээд хойшоо чиглээд явсан. Тэгээд би шууд гэрт очоод унтсан. Намайг гэрт ороход манай эхнэр Ц байсан. ...Б улаан өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн, улсын дугааргүй мотоциклтой байсан. А ногоон өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоциклтой ирсэн. А зузаан хар куртиктай, хар өнгийн саравчтай малгайтай, цагаан ултай гуталтай явсан. Б бор өнгийн дээлтэй, цагаан өнгийн саравчтай малгайтай, түрийтэй гуталтай явсан. Б ногоон өнгийн дээлтэй цагаан ултай гутал, хар өнгийн саравчтай малгай өмссөн байсан” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 213-215 дугаар хуудас/,
    - Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “ ... би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэд нараас айснаас болж ийм хэрэгт холбогдсон” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 217 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
    Шүүгдэгч Г.Агийн гэм буруугийн талаар: 
    2. Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 09-ний орой Улаангом сумын 3 дугаар багийн нутагт “Итгэлт” захын хашаан дотор байрлах иргэн М.Бийн “Алт, мөнгөн дархан”-ны газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д.Гыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн нотлогдох байдал нь: 
    - Иргэн Ц.Дгаас 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Цагдаагийн газарт “... Улаангом  сумын  3 дугаар баг Зах дотор согтуу хүмүүс хоорондоо маргалдаж Д овогтой Г гэгч нь бусдад зодуулсан байна” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл / 3 дугаар хх-ийн 38 дугаар хуудас/,
    - Хохирогч Д.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 09-ний орой Б намайг утсаар дуудахаар нь би ажил дээр нь очсон. А, Б хоёр “Түмний хишиг” нэртэй архи лангуун дээр тавьчихсан байсан. Бид гурав сонин сайхан яриад тэр архийг хувааж ууж байгаад би А, Б хоёртой маргаж байснаа санаж байна. ...Тэгээд А нь Б ах бид хоёр төрөл болдог юм гэхэд би та хоёрын төрөл гэж юу байдаг билээ гэснээс болж А бид хоёр маргалдаж хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл А миний толгой тус газар таягаараа юм уу нэг бол өөр зүйлээр цохиж унагаасан. Тэгээд миний нүүр, уруул, ам, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Би уначихсан хэвтэж байтал Б намайг татаж босгоод сандал дээр суулгасан. Тэгтэл миний   толгойноос цус гарч байсан. Тэгээд Бийн эхнэр орж ирээд бид нарыг архи уулаа гэж уурлаад цагдаа дуудсан. А тэр өдрөөс хойш надтай уулзаагүй. Би Ад гомдолтой байна. ... А одоо болтол үнэнээ хэлэхгүй Б чамайг цохисон гэж хэлсэн. Би хүнээр цохиулаагүй бол миний биед гэмтэл учрахгүй байх байсан.  Би өөрөө сандал дээрээс унаж гэмтэл аваагүй. Ад цохиулсны улмаас гэмтлийг авсан. Би Ад цохиулсны улмаас надад 300.000 төгрөгний хохирол гарсан. Би Агаас хохирлоо барагдуулж авмаар байна. А над руу утсаар ярьж “чи цагдаад гомдол, тэмцэлгүй гээд хэлээд өгөөч би шоронд орох гээд байна” гэж гуйсан. Тухайн үед нь миний хохирлыг барагдуулж өг гэж хэлж байсан” гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 45 дугаар хуудас/,
    - Гэрч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... бид гурав манай ажил дээр ууж байтал Г, А хоёр хоорондоо маргаж “та согтуу машин барьж болохгүй” гээд маргаж байсан. Би бас энэ хооронд согтсон юм байлаа. Нэг мэдэхэд дуу чимээ гарч Г хажуугаараа унасан байсныг би очиж татаж  босгоод сандал дээр суулгасан. ...намайг согтож унтах зуур А, Г хоёр хэрэлдэж маргасан. ...А, Г хоёр хоорондоо маргалдаж зодолдсон юм шиг байна лээ” гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
    - Гэрч Г.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн үед аавыг Б дуудаад аав Б, А гурав Бийн өрөөнд архи уугаад А таягаараа зодсон байлаа. Миний аав сандал мөргөөгүй А намайг зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 51 дүгээр хуудас/,
    - Гэрч Ц.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний нөхөр зах дээр дархны газар ажиллуулж байсан. Энэ өдөр оройтоод байхаар нь архи уучихсан юм болов уу гээд утас руу залгахад архи уусан шинжтэй ярихаар нь би 22 цагийн үед такси бариад нөхрийнхөө ажил дээр хүрээд иртэл миний нөхөр Б лангууны ард талд зогсчихсон, лангууны гадна талд А, Г хоёр согтуу Гын толгойноос цус гарч байхаар нь би “та нар яахаар ажлын байран дээр архи дарс ууж байдаг хүмүүс вэ ? би цагдаа дуудлаа” гэж хэлээд хаалга хаагаад цагдаа дуудаад зогсож байтал А надыг дайраад гараад зугтаасан. Тэгээд Г цусаа гоожуулаад байхаар нь А Гыг таягаараа зодсон байна гэж бодсон” гэх мэдүүлэг / 3 дугаар хх-ийн 53 дугаар хуудас/,
    - Шинжээч эмчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 796 тоот дүгнэлтэнд: “ ... үзүүлэгч  Д.Гын  биед  тухайн  үед  гэмтэл  учирсан  байна. Тархины доргилт, дух зүүн дээд хэсэгт язарсан шарх, дээд уруулын дотор талд язарсан шарх, хамар хавдартай, зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө гэсэн дүгнэлт / 3 дугаар хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. 
- Шүүгдэгч Г.А нь мөрдөн байцаалтын шатанд:  “... би Гыг цохиогүй / 3 дугаар хх-ийн 67 дугаар хуудас/ гэдэг боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Г, гэрч М.Б, Г.Цэцэгмаа, Ц.Д нарын мэдүүлэг болон Шинжээч эмчийн 796 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул яллах нотлох баримт гэж үзнэ.
    3. Шүүгдэгч Г.А нь согтуугаар 2016 оны 01 дүгээр сарын 27-ны орой Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 6-08 тоотод бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж ялимгүй зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай бусад зүйл буюу архины шилээр хохирогч С.Бын толгой тус газар нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийн нотлогдох байдал: 
    - Иргэн О.Пдаас Цагдаагийн газарт “Улаангом сумын 10 дугаар багийн нутагт Содномгаваа овогтой Б гэгч бусдад зодуулсан байна” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл / 3 дугаар хх-ийн 216 дугаар хуудас/, 
    - 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “... хэрэг учрал болсон гэх газар нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг Тээврийн хорооны 6-08 тоот хашаанд байрлах иргэн Оын гэрт болсон гэх бөгөөд тээврийн хорооны 6-08 тоот хашааны урд зүгт харсан цэнхэр модон хаалгатай, хаалгаар ороход хашааны хойд талд 1 давхар байшин байв. Байшинд ороход коридор, хойд талд гал тогоо, баруун талд нь том өрөө байв. Том өрөөнд ороход модон шалтай шал нь нилэнхүүдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр  бохирлогдсон, цаас болон шилний хагархай, хэлтэрхий шалан дээр хөглөрсөн байв. Уг өрөөнд байх шалан дээр хөглөрсөн архины шилний хэлтэрхийг эд мөрийн баримтаар хураан авав гэжээ. / 3 дугаар хх-ийн 217 дугаар хуудас/,
    - Хохирогч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үдээс хойш гудамжинд Н гэх хамаатны хүнтэй тааралдаад түүнтэй хамт миний талийгаач аавын дүү О гэх хүний гэрт очсон. Бид замдаа мөнгө нийлүүлж 1 шил 0.5 литрийн Улаанбаатар нэртэй авч очсон. Тэднийд очиход О болон А гэх зүс таних хүнтэй байсан. Тэр хоёр архи уучихсан бололтой халамцуу, согтуу байсан. Би авч очсон   архиа гаргаж дөрвүүлээ хувааж ууж миний талийгаач аавын талаар ярьцгааж байтал А ярианд оролцохгүй байж байснаа “Содномгаваа яадын гээд” аавын минь доромжлоод янз бүрээр ярьсан. Миний дүү нас бараад 2 сар болж байгаа, аав минь мөн нас бараад 22 хонож байсан юм. Тиймээс О уурлаад чи талийгаач болсон хүнийг яахаараа ингэж хэлдэг юм гэж уурласан. Би бас миний талийгаач аавын нэр усыг дуудаад яах гээд байгаа юм бэ ? гэж хэлээд маргах гэтэл хажуугаас Н ах та нар больцгоо. Талийгаачийн ясыг өндөлзүүлээд яахнав 21 хонож байхад гэсэн тул бид маргахаа больсон. А ч дуугүй болчихсон юм. Тэгээд бид архиа дуусгаад Н ах бид хоёр явья гээд куртикаа өмссөн. Н ах бие засна гээд гарсан. Тэгтэл О ах уйлаад намайг тэврээд талийгаач аавын минь талаар яриад тэвэрсэн тул би бас тэврэлдээд уйлж байтал Н орж ирж байсан. Тэгтэл гэнэт араас А намайг цохих шиг болсон. Би тэр хооронд намайг цохисон гэж бодоогүй сэхээ ороход О ахын нүүр цус болсон байсан тул О ахыг цохисон юм байх гэж бодсон. Тэр орчимд архины шил хагарч бутарсан байсан. Би Оыг цохиулсан гэж ойлгоод түүний толгойг ороолтоороо ороож байтал толгой эргээд манарах шиг болсон нэг мэдэхэд эмнэлэг дээр боолт хийлгээд сууж байсан. Миний толгойны ар хэсэг рүү юугаар цохьсоныг хараагүй, сэхээ ороод хартал архины шил хагарч бутарсан байсан. Эмнэлэгт очоод миний толгойд 2 оёдол тавьсан юм. Тухайн үед ямар нэгэн зодоон болоогүй. Намайг явах гээд О ахтай аавыгаа ярьж уйлаад тэврэлдэж байтал араас А архины шилээр толгой руу цохичихсон юм. Намайг цохихоос өмнө А ямар нэгэн зүйл огт яриагүй гэнэт хүрч ирээд цохисон юм. Эмчилгээний 25.000 төгрөг, томографикийн зурагны төлбөр 85.000 төгрөгний хохирол гарсан. Энэ мөнгийг төлөөд өгчихвөл гомдол, тэмцэл гээд байхгүй” гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 2-3 дугаар хуудас/,
    - Хохирогч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би тухайн  үед  ухаан алдчихсан байсан болохоор дээрх гэмтлийг яаж авснаа санахгүй байна. Надад мэдэж байгаа зүйл байхгүй Бтай тэврэлдээд ахаа дурсаад уйлаад сууж байсан гэсэн” гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 8-10 дугаар хуудас/,
    - Гэрч Н.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би бие засаад буцаж орж иртэл том өрөөний үүдэнд шалан дээр О, Б нар хоорондоо тэврэлдээд уйлаад сууж байсан. О газарт хэвтчихсэн  Б түүнийг өвдөг дээрээ тэвэрсэн хоёулаа уйлж байсан. А цаана нь тэр хоёроос 2 метр орчим зайтай зогсож байсан ба Бын хойноос А ирээд түүний дагз орчимд “Өргөө” гэх архины шилээр нэг удаа цохисон. Архины шил нь бутарч шалан дээр унасан юм. Би Ад “юу болж байгаа юм бэ” гэхэд А юм хэлээгүй. Би тэр даруй гарч хүргэн охин хоёрт нь хэлчхээд буцаж орж ирэхэд А сандал дээр суучихсан байсан. Б    толгойгоо дараад Оыг тэврээд сууж байсан. Түүний толгой болон Оын нүүр хэсэг цус болсон байсан. Би Оыг бас цохиулсан юм байх гэж бодоод очтол Бын толгойноос гоожсон цус нь түүний нүүр хэсэгт гоожсон байсан. Эмнэлэгт очиход Бын толгойд оёдол тавьсан. Оын нүүр нь энд тэнд өнгөц зүсэгдсэн байсан. Архины шилний хагархайнд зүсэгдсэн юм шиг байсан. ...тэднийг машинд оруулчихаад буцаж ороод малгай ороолтоо авах гэтэл А надад “Насаа чи бид хоёр хүн алчихлаа шүү” гэж хэлсэн. Би “чи битгий хуцаад бай. Чи архины шилээр хүн цохио биз дээ. Юу яриад байгаа юм” гэж хэлчхээд малгай ороолтоо аваад гарсан юм гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 13-16 дугаар хуудас/,
    - Гэрч О.Пдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 01  дүгээр сарын 27-ны орой би ажлаасаа гэртээ ирээд гал түлж нүүрс хийчихээд байж  байхад гаднаас Н ах орж ирээд О ах ухаан алдаад уначихлаа гэж хэлэхээр нь аавын гэрт ороход том өрөөний хаалганы хажууд Б аавыг тэврээд суучихсан. Аав ухаан алдчихсан, нүүр нь цус болчихсон байсан гэх мэдүүлэг, /4 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, 
... аавын хэвтэж байгаа шал нь дээр цус тогтчихсон, архины шил бутарч хагарчихсан байсан. Ер нь бол нүүр дээрх шарх нь жижиг жижиг шархтай байсан. Урьд аавын нүүрэнд тийм шарх сорви байхгүй байсан” гэх мэдүүлэг/ 4 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/,
    - Гэрч О.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... гэрт ороход нэг архины шил хагарсан байсныг цагдаа нар хурааж авсан. ...юу болсон талаар  Б, Н ах хоёроос асуухад “том өрөөний үүдний орчим Б аав хоёр нас бараад удаагүй  байгаа Содномгаваа ахыг дурсаад тэврэлдээд,  уйлаад сууж байхад А ах та нарын үхэл хагацал надад ямар хамаатай юм гээд цохьчихлоо гэж тэр хоёр хэлж байсан” гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/,
    - Шинжээч эмчийн 2016 оны 01  дүгээр сарын 29-ний өдрийн 52 тоот дүгнэлтэнд: “... Үзүүлэгч Н.Оын биед гэмтэл учирсан байна. Дух, баруун хацар, хамарт зулгаралт, духанд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын  2.6-д  зааснаар  гэмтлийн  зэрэгт хамаарахгүй гэмтэл болно гэжээ. / 3 дугаар хх-ийн 231 дүгээр хуудас/,
    - Шинжээч эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 51  тоот дүгнэлтэнд: “... Үзүүлэгч С.Бын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Толгойн дагзны хэсгийн язарсан шарх, тархины доргилт зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно гэжээ. / 3 дугаар хх-ийн 240 дүгээр хуудас/,
    - Шинжээч эмч Н.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Оын биеийг үзэх үед духны баруун хэсэгт 1.5x0.7, 1x0.3 см талбай бүхий олон жижиг, хамрын үзүүрт 1.5x0.2 см, баруун хацарт 2x0.2см, 1.5хО.2см, баруун хөмсгөнд 0.8x0.5 см тав тогтсон зулгаралттай мөн баруун хөмсөгний дээд хэсэгт 1.5x1см бүдэг хөх өнгийн цус хуралттай байсан. Шинэ гэмтэл байсан” гэх мэдүүлэг / 4 дүгээр хх-ийн 27 дугаар хуудас/,
    - Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол: “... Хэргийн газраас хураан авсан архины шилний бутарсан 6 ширхэг хэлтэрхий шилийг эд мөрийн баримтаар тооцож, уг хэрэгт хавсаргахаар тогтов” / 3 дугаар хх-ийн 248-249 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
    Шүүгдэгч Г.А нь мөрдөн байцаалтын шатанд: “ ... Б хоёр архины хоосон шил хооронд нь цохиж хагалаад хагархай шилийг нь барьчихсан босож ирээд над руу хоёр алхаад алаад өгье эсвэл би үхээд өгье гээд хэлэхээр нь би хажуу тийш хэвтээд шалан дээр байсан архины Улаанбаатар гэх шил аваад Бын нуруу хавьд нь нэг удаа цохисон гэж / 4 дүгээр хх-ийн 30 дугаар хуудас/ мэдүүлдэг боловч энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Г зургийн үзүүлэлт, хохирогч С.Б, Н.О, гэрч Н.Н нарын мэдүүлэг болон шинжээч эмчийн 51, 52 тоот дүгнэлт, шинжээч эмч Н.Оын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
1. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж тэмдэг нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын өмч хөрөнгө, эд зүйлийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. 
    Эд зүйлс, өмч хөрөнгийн хэлбэрийг үл харгалзан өмчлөгчийн өөрт оногдох эд зүйлс өмч хөрөнгийг өмчлөх дархан эрх нь хэргийн объект болдог.
    Хулгайлах гэмт хэргийн объектив тал нь гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүс болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах үйлдэл байдаг. Хууль ёсны өмчлөгчийн эд зүйлс, өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж бий болгосноор гэмт хэргийн бүрэлдэхүүн төгсдөг.
Шүүгдэгч Г.А, Ж.Б, Ч.Д, Ц.Г нар нь бүлэглэн хохирогч Ч.Иын 24 толгойг адууг хулгайлан бусдын хууль ёсны өмчлөх дархан эрхийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж бүрдүүлсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объект болон объектив талын шинжийг бүрэн агуулсан байна.
     Субъектив тал нь зөвхөн шууд санаатай, шунахайн сэдэлтэй байна. Шүүгдэгч Г.А, Ж.Б, Ч.Д, Ц.Г нар нь хохирогч Ч.Иын 24 толгой адууг хулгайлсан нь шууд санаатай, шунахай сэдэлтэй байна. Субъект нь 14 нас хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, аль ч улсын иргэн, харьяалалгүй иргэн байна.
    Иймд шүүгдэгч Г.А, Ж.Б, Ч.Д, Ц.Г нарын гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг дээр дурдсанаар бүрэн агуулж байна гэж үзлээ. 
    Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Г нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ буцаж, зөрүүтэй мэдүүлэг өгсөн боловч шүүх бүрэлдэхүүн түүний дээрх мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан журмын дагуу авсан мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь зүйтэй гэж үзлээ. 
2. Хууль бусаар хил нэвтрэх гэмт хэрэг нь Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдалд халдсан объекттой байдаг. 
Хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь хууль бусаар Монгол Улсын хилээр орсон, гарсан, нэвтэрсэн үйлдлээр илэрнэ. 
Хууль бусаар хил нэвтрэх гэмт үйлдэл нь Монгол Улсын хилээр хууль бусаар орох, гарах, нэвтрэх үйлдэл хийж хилийн дархан байдалд халдсанаар бүрдэл төгсдөг. 
Хууль бусаар хил нэвтрэх гэмт хэргийн бүрэлдэхүүний субъект нь эрүүгийн хэрэг хариуцах чадвартай, 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэн, аль ч улсын иргэн биш этгээд, гадаадын харьяат хэн ч байж болно.
Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ. Шүүгдэгч Г.А, Ж.Б, Ч.Д нар нь хохирогч Ч.Иын 24 толгой адууг хил нэвтрүүлсэн нь санаатай үйлдэл байна.
    Иймд шүүгдэгч Г.А, Ж.Б, Ч.Д нарын гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг дээр дурдсанаар бүрэн агуулж байна гэж үзлээ. 
3. Хүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь бусдын эрүүл мэнд бөгөөд хүний бие, эрхтний анатомын бүрэн бүтэн байдал, физиологийн хэвийн ажиллагаанд тодорхой хэмжээний гэмтэл учруулдаг. 
Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь үйлдэл, эс үйлдэхүйн аль ч хэлбэрээр илэрдэг.
Субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай Монгол Улсын иргэн, аль ч улсын иргэн биш этгээд, гадаадын харьяат хэн ч байж болно.
Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь гэм буруугийн шууд болон шууд бус санаатай аль ч хэлбэртэй байж болдог. 
Иймд шүүгдэгч Г.Агийн үйлдэл нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг дээр дурдсанаар бүрэн агуулж байна гэж үзлээ. 
4. Танхайрах гэмт хэрэг гэдэг бол нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн санаатай үйлдэл юм.
Энэ гэмт хэргийн объект нь нийгмийн хэв журмаас гадна хүний нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд нийтийн болон хувийн өмчийн эрхэнд халдах явдал дагалдаж гардаг. 
Танхайрах гэмт хэргийн объектив тал нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчсөн үйлдэл байдаг. 
Субъект нь 14 насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын иргэн, гадаадын харьяат, аль ч улсын иргэн биш этгээд хэн ч байж болно.
Танхайрах гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай бөгөөд олон нийтийг үл хүндэтгэсэн сэдэлттэй байдаг. 
Иймд шүүгдэгч Г.Агийн согтуугаар 2016 оны 01 дүгээр сарын 27-ны орой Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 6-08 тоотод бусдыг үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж ялимгүй зүйлээр шалтаглан зэвсэгийн чанартай бусад зүйл буюу архины шилээр хохирогч С.Бын толгой тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь танхайрах явцдаа гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг дээр дурдсанаар бүрэн агуулж байна гэж үзлээ. 
5. Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийн объект нь улсын эдийн засгийн аюулгүй байдал бөгөөд шууд объект нь хил, гаалийн тухай хууль тогтоомж байдаг.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу хязгаарласан эд зүйл ховор амьтан, түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс, байгалийн төрцийг гаалийн үзлэг, шалгалтаас нууж хууль бусаар Монгол  Улсын хилээр нэвтрүүлж байгаа үйлдлээр илэрдэг. 
Субъект нь хариуцах чадвартай, Монгол Улсын иргэн, гадаадын харьяат, аль ч улсын иргэн биш этгээд хэн ч байж болно.
Субъектив тал нь хилээр оруулах, гаргах түүнчлэн дамжин өнгөрүүлж болохгүй эд зүйл гэдгийг мэдсээр байж зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илрэх бөгөөд шунахайн болон хувийн бусад сэдэлтээр илэрдэг. 
Иймд шүүгдэгч Г.А, Ж.Б, Ч.Д нарын гэмт үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг дээр дурдсанаар бүрэн агуулж байна гэж үзлээ. 

Хавтаст хэргийн 197 дугаар хуудсанд авагдсан Оросын Холбооны Улсын Кызылийн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч, хурандаа Фисечкогийн 26/708 дугаартай албан тоотод “... Хилийн 124/8 тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу гарсан 24 тооны адууны ул мөрийг Монгол Улсын талын хилийн манаа 2015 оны 08 дугаар сарын 03-нд илрүүлсэн тухай таны мэдээллийн дагуу хилийн 124/8 тэмдэгтийн хэсэгт 2015 оны 08 дугаар сарын 04-нд хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн уулзалт болсон. Уулзалтаар танай туслагч нартай хамтран хилийн 127/7-124/8 тэмдэгтийн хооронд болон улсын хилийн ойр орчимд хамтран үзлэг шалгалт хийхэд хилийн зөрчил гарсан шинж тэмдэг илрээгүй. Үүнтэй холбогдуулан таны мэдээлэл нотлогдоогүй учраас уг зөрчлийг шийдвэрлэсэнд тооцъё. Санал нэг биш байвал өөрийн хариугаа тогтоосон журмын дагуу ирүүлнэ үү гэжээ. 
Энэхүү албан бичгээр шүүгдэгч нар хилийн 124/8 дугаар тэмдэгтийн хэсгээр хохирогч Ч.Иын 24 тооны адууг Оросын Холбооны Улсын хил нэвтрүүлээгүй гэж үгүйсгэж байгаа ба шүүгдэгч Г.А, Ч.Д, Ж.Б нар нь Монгол Улсын хил нэвтрэх, мөн Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Үүнд: 
    - Гэрч Г.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... тэгээд бид нар тэр газарт очиход Т, Б нар Оросын хилийнхэнтэй уулзаад адууны мөрийг хүлээлгэж өгч чадаагүй байсан. Адуу хөөж гаргасан хилийн тэмдэгт нь уулын оройгоор давуулж оруулсан байдаг. Энэ хэсэг газар нь хадтай газар байсан. Мөн энэ тэмдэгтийн торыг залгаад будчихсан байсныг салгаад хариу залгахад будсан будаг нь салсан байдгийг анзаарсан. Оросын талд торны төмөрний салгаж хариу залгасан хэсэг болон адуу гарсан ул мөрийг үзүүлэхэд торгон хил дээр гарсан ул мөр, ямар нэгэн шинж тэмдэг байхгүй байна гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй. Маргааш нь дахиад ирээд 5 дугаар заставын дарга Тын хамт Оросын талтай уулзсан. Оросын тал руу орж адууныхаа ул мөрийг харах хүсэлт тавьсан. Оросын тал бидний энэ хүсэлтийг хүлээж аваад 300 метр орчим газар явуулсан. Оросын хил рүү И, Т, Г,цагдаа Ш, Ч, У, Н.Х зэрэг хүмүүс орсон. Бид нарын адууг хилээр гаргасан гэх тэмдэгтээс 5 орчим метр яваад Оросын хил рүү орсон адууны мөр илэрсэн. Бид нар адууны мөрийг дагаж 300 орчим метр газар явсан. Бид нарын дагаж явсан адууны мөр дотор унаганы мөр байсан. Оросын тал энэ адууны мөр манай хилчний адууны мөр байна гээд адууны мөрийг хүлээж аваагүй гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 58-60 дугаар хуудас/, 
    - Гэрч С.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хариу буцаж явах замдаа хүмүүс мөр дагаад явахаар нь яаж зөрөөд явчихав гэж бодоод тэд нар дээр очиж адууны мөрийг дагаж мөшгөж явсаар байгаад Хандгайтын гаалийн баруун талаар 124 дүгээр тэмдэгтийн 8 дугаар туслах тэмдэгтээр Ч.Иын   алдсан адууны мөрийг дагасаар байгаад гаргасныг мэдсэн. Бид нар зүүн хоолойн хөтөл гэдэг газраас 26 тооны адууны мөрийг дагаж улсын хил хүргэсэн. Бид нарыг дагаж мөшгөж явсан мөр тодорхой байсан ба улсын хил давсан нь тодорхой байсан гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 63-64 дүгээр хуудас/, 
    - Гэрч Н.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэд нар гарч ирээд адууны явсан мөр байна. Унаганы мөр байна гэхдээ Оросын тал манай хилийн адууны мөр гээд хүлээж авсангүй гэсэн гарч ирсэн гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 66 дугаар хуудас/, 
    - Гэрч Г.Гадьхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... бид нар 5 дугаар застав дээр очиход хилийн ажилчид байхгүй. Хилээр адууны мөр гарсан газарт байгаа гэхээр нь тэнд очиход хилийн ажилчид Оросын хилийн ажилтан  нартай мөр хүлээлцэхээр уулзсан байсан. Оросын тал болохоор хилээр гарсан адууны ул мөр тодорхойгүй байна гээд хилээр гарсан адууны мөрийг хүлээж аваагүй. Тэгээд Оросын тал адууны мөр хүлээж авахгүй болохоор бид Зүүн хоолойн хөтөл гэдэг газраас Ч.Иын зааж хэлсэн адууг хөөсөн ул мөрийг явганаар дахиж сайн нягталж дагасаар нөгөө хилийн шугамаар мөр гарсан болохыг баталсан. ...Адууны мөрийг тоолоход 18-аас дээш адуу явсан байна гээд тоолоод явсан. Зарим адууны мөр давхардаад сайн тоологдохгүй байсан. Уг адууг мотоциклтой хүмүүс дагасан бололтой орж гараад байсан гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 67-68 дугаар хуудас/, 
    - Гэрч С.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би тэд нарыг дагаж яваад адууны мөрийг харахад олон адууны мөр байсан ба хүмүүс 26 адууны мөр байна гээд тоолж байсан. Ч.Иын адууг Бураатын эхэн гэдэг газраас хөөгөөд хил давсан байсан. Адууны ул мөрийг дагаж явахад хөөгдсөн адууны мөр тод гарч байсан. Адууны баас нь хүртэл шинэхэн байсан. Иын адууг морьтой хүмүүс хөөж явсан байдаг гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 70 дугаар хуудас/, 
    - Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 17 цагийн   үед хилийн 124/8 дугаар тэмдэгтийн чиглэлээр зөрчил гарсан гэх газрын  ойролцоо байдаг зайд үзлэг хийхээр явахад тэр сайд 4-5 морины ул мөр илэрсэн. Тэр мөрийг орхиод мөр мөшгөж байгаа хүмүүс дээр очиж “тэнд 4-5 морины мөр илэрлээ” гэдгийг хэлээд тэд нарыг дагуулж ирээд нөгөө 4-5 морины ул мөрийг үзүүлж уг адууны мөрөөр мөрдөлт хийж явахад 124/8 дугаар тэмдэгтээс 300 орчим метр газар очоод мөр нь алдагдсан. ... Оросын талд хилээс 50-60 метр газарт адууны мөр илэрч Оросуудад адууны мөр байна гэхэд манай хилийн манааны адуу байнга явдаг учраас тэр мөр байгаа юм гэж хэлсэн. Тэгээд доошлоод 150 орчим метр газарт адууны мөр илэрсэн. Тэр адууны мөр дотор жижиг унаганы мөр илэрсэн. Тэгээд цааш нь бид нарыг явуулаагүй” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 110 дугаар хуудас/, 
    - Гэрч Ц.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Улсын хилийн 124 дүгээр баганаас 124/8 дугаар багана хүртэл ул мөрний үзлэгийг 15 цагаас байлдагч Ё бид хоёр хайж явж байхад 124/8 дугаар баганаас баруун тийш 50 метр орчим зайд хилийн инженерийн тор саад суларсан байсан. Тэгээд бид хоёр нягтлан шалгаж үзэхэд 5 эгнээ өргөст тор татсан байсан ба эдгээр 5 өргөст торыг хуучин тасарсан байсныг залгаж мушгиж дээр нь улаан будгаар будаж тэмдэглэсэн байсан. Эдгээр 5 торны залгаасыг тайлж хариу залгасан бололтой хуучин будсан байсан будаг нь хөндийрч ховхорсон байдалтай, өргөстэй утас суларсан байсан. Эдгээр 5 эгнээ торыг бүгдийг нь тайлж хариу залгасан байсан гэж үзээд застав руу мэдэгдсэн гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 119-121 дүгээр хуудас/, 
    - Гэрч Ч.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... адууны ул мөрийг дагаж явж байхад тухайн газрыг сайн мэддэг хүн хөөсөн байдаг. Газрын нууц далд газраар хөөсөн байдаг. Адууны ул мөрийг дагаж явахад хөндлөн хар замын шороо болон кабелийн зөөлөн шороон дээр 24 адууны мөр тод гарсан байсныг хилийн тагнуулын дарга Б болон Д сумын эрлийн хэсгийн хүмүүс бүгд харсан. Адууны ул мөрийг нэг бүрчлэн тоолж байсан. Цааш уг адууны ул мөрийг дагаж яваад Улсын хилийн 124/8 дугаар тэмдэгтээр гарсныг тогтоосон. Хилийн Тагнуулын дарга Б ч гэсэн бас дагаж яваад хилээр энэ адууг гаргасан байна гэж хэлж байсан. ... Оросын хил рүү ороход хилийн тороос эхлээд адууны ул мөр Оросын хил рүү явсан байсан. Хичнээн адууны ул мөр байгаа нь тодорхойгүй байсан. Харин унаганы мөр байсныг бас Оросын хилийн ажилтан нарт үзүүлж  байсан” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 132 дугаар хуудас/, 
    - Гэрч Б.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Зүүн хоолойн хөтөл дээрээс ул мөрийг явганаар дагасаар байгаад хилийн 124/8 дугаар   тэмдэгтээр гарсныг тогтоосон гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 134 дүгээр хуудас/, 
    - Гэрч Ц.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... бид Тэрмэсийн зүүн хоолойн хөтөл дээр 20 орчим адууны ул мөр байсныг явганаар дагаж эхэлсэн. Цааш уг адууны ул мөрийг дагаж яваад Улсын хилийн 124/8 дугаар тэмдэгтийн ойролцоо 10 орчим метрийн зайнд очоод адууны мөр алга болсон” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 135 дугаар хуудас/, 
    - Гэрч Э.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Адууны мөрийг дагаж явж байхад нэг хүн эссэ гэх тамхины хайрцаг олж авлаа гэж авч ирсэн. Би тэр тамхины хайрцгийг харахад шинэ хаясан бололтой тамхины хайрцаг байсан. ... хилийн тороос 5-10 метр орчим зайнаас газрын хөрс чулуугүй болоод ирэхэд адууны мөр ихээр мэдэгдэж байсан гэх мэдүүлэг / хх-ийн 222-223 дугаар хуудас/, 
    - Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... И тухайн үед урд шөнө 24 тооны адуугаа Багануур гэдэг газраас алдаад мөрөөр нь энд ирлээ гэж хэлсэн. Уг адууны мөрийг шалгахад 24 тооны адууны мөрийг 2 морьтой хүн туусан бололтой байсан. Уг мөрийг 11-17 цаг хүртэл явганаар хойд зүгт дагаж хилийн 124/5 дугаар тэмдэгтээс урагш 2 орчим км зайд ирээд байх үед отрядын төвөөс намайг яаралтай буцаж ир гэсэн учраас би тэндээс Улаангом руу явсан” гэх / хх-ийн 164-169 дүгээр хуудас/ зэрэг мэдүүлгүүдээр тогтоогдож байна. 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Г.А, Ж.Б, Ч.Д, Ц.Г нарт холбогдох үйлдлийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Г.А, Ж.Б, Ч.Д нарт холбогдох үйлдлийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар, Г.Ад холбогдох үйлдлийг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд тэдний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 
Хэдийгээр шүүгдэгч нар 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөр өөрсдийн гэртээ байсан гэж мэдүүлдэг боловч цаг хугацааны хувьд шүүгдэгч Г.А, Ж.Б, Ч.Д нар 2015 оны 08 дугаар сарын 01-нээс 2015 оны 08 дугаар сарын 03-ны хооронд хамт явж архи дарс хэрэглэж, Увс аймгийн Д сумын нутаг дэвсгэрт явж байсан хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
    Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шүүгдэгч нарт хуульд заасан ялыг оногдуулах бүрэн үндэслэлтэй байна.  
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 
Прокуророос шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан, Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан, Ч.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан, Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2, 175 дугаар зүйлийн 175.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Аг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, мөн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргүүдийг, 
    Шүүгдэгч Ч.Дийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргүүдийг,
    Шүүгдэгч Ж.Бийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргүүдийг,
    Шүүгдэгч Ц.Гийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тогтоож, хуульд заасан ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заажээ.
Тиймээс Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа уг гэмт хэрэгт оролцсон хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулах хорих ял болон ял эдлэх дэглэмийг нь ялгамжтайгаар тогтоов.
Мөн шүүгдэгч Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлж, мэдүүлгээ үнэн зөвөөр тогтвортой өгч байсныг нь шүүх анхаарч үзлээ. 
Шүүгдэгч Ж.Б нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд заналхийлсэн байна.  
Шүүгдэгч Г.А нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10/ ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.А. Ж.Б, Ч.Д, Ц.Г нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг нь хүндэд багтааж нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид, 
- Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Ч.Д нарт оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, 
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ц.Гийн 6 ханатай Монгол гэрийн битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Бийн эзэмшлийн Улаангом сумын 7 дугаар багийн 21-25 тоотод байрлах 29м2 хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн Ү-1520004830 дугаартай  бүртгэлтэй байшин, шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн 4 тооны үхэр, шүүгдэгч Ч.Дгийн эзэмшлийн 8 тооны үхэр, мөн хохирогч Ч.Иын 24 тооны адууг хулгайлахдаа унлага болгон ашигласан шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн 400000 төгрөгийн үнэтэй, SHINERAY гэсэн бичигтэй, аралын номер-LXYPCKL0300468029, Мустанг-150 загварын мотоцикл, шүүгдэгч Ц.Гийн эзэмшлийн 1000000 төгрөгийн үнэтэй, SHINERAY гэсэн бичигтэй, аралын номер-LXYPCKL09E0267480, Мустанг-150 загварын мотоцикл, шүүгдэгч Ч.Ды эзэмшлийн 1472000 төгрөгийн үнэтэй, SHINERAY гэсэн бичигтэй, аралын номер-162FMFA184642, Мустанг-150 загварын мотоциклыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Ц.Гийн мэдүүлгийг бэхжүүлэн авсан 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалж, эссэ тамхины хайрцаг 1 ширхэг, 6 ширхэг архины шилний хагархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна. 
Хохирогч Ч.Иын 24 тооны адууг хулгайлахдаа унлага болгон ашигласан шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн 400000 төгрөгийн үнэтэй, SHINERAY гэсэн бичигтэй, аралын номер-LXYPCKL0300468029, Мустанг-150 загварын мотоцикл, шүүгдэгч Ц.Гийн эзэмшлийн 1000000 төгрөгийн үнэтэй, SHINERAY гэсэн бичигтэй, аралын номер-LXYPCKL09E0267480, Мустанг-150 загварын мотоцикл, шүүгдэгч Ч.Ды эзэмшлийн 1472000 төгрөгийн үнэтэй, SHINERAY гэсэн бичигтэй, аралын номер-162FMFA184642, Мустанг-150 загварын мотоциклыг тус тус хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Ж.Б, Ч.Д, Ц.Г нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, мөн шүүгдэгч Г.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Г.Агаас 300000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Год, 110000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Бт олгох нь зүйтэй байна.
Хохирогч Ч.Ит учирсан хохирлыг төлүүлэхдээ шүүгдэгч Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлж, мэдүүлгээ үнэн зөвөөр тогтвортой өгч байсан, мөн алдагдсан 24 тооны адуунаас ямар нэг ашиг хүртээгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнээс хохирол төлбөр гаргуулахгүйгээр шүүгдэгч  Г.А, Ч.Д, Ж.Б нараас хувь тэнцүүлэн хохирол гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Ч.Ит учирсан бодит хохирлыг тооцоход түүний алдагдсан 24 толгой адууны 21 адууг 1 дүгээр хавтаст хэргийн 179 дүгээр хуудсанд авагдсан Увс аймгийн Д сумын үнэлгээний комиссын дүгнэлтээр тооцож, үлдсэн хурдан удмын хөх бор азарга, хүрэн халзан морь, хөх бор морь зэргийг 2 дугаар хавтаст хэргийн 250 дугаар хуудсанд авагдсан дүгнэлтээр тооцож гаргах нь зүйтэй байна. 
Үүнд: Хөх бор азарга-1х3500000 төргөг=3500000, хүрэн халзан морь-1х2000000=2000000, хөх бор морь-1х2000000=2000000, зээрд морь /8 нас/ -1х1200000=1200000, хүрэн халзан морь /5 нас/-1х850000=850000, хар бор морь / 4 нас/-1х750000=750000, шар хээр морь /3 нас/-1х600000=600000, хөх бор үрээ /3 настай/-1х600000=600000, зээрд даага-1х450000=450000, хар даага-1х450000=450000, шар халтар гүү /14 нас/-1х1000000=1000000, бор халтар гүү /9 нас/-1х1000000, шар халтар гүү /10 нас/-1х1000000=1000000, улаан хээр гүү /7нас/-1х1000000=1000000, улаан хээр гүү /5 нас/-1х700000=700000, охин хар даага-1х400000=400000, хээр гунжин гүү-1х500000=500000, охин бор хээр даага-1х400000=400000, эр хээр даага-1х450000=450000, унага-5х300000=1500000 нийт 20350000 төгрөгийг шүүгдэгч Г.А, Ч.Д, Ж.Б нарт тэнцүү хувааж тус бүрээс 6783333 төгрөг гаргуулан хохирогч Ч.Ит олгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А нийт 125 хоног, шүүгдэгч Ж.Б 14 хоног, шүүгдэгч Ч.Д 14 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Ц.Г нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Г.А нь урьд 1981 онд Эрүүгийн хуулийн 61.1-д зааснаар 1 жил хорих ял, 1985 онд Эрүүгийн хуулийн 169.в-д зааснаар 5 жил хорих ял, 1992 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 79 дүгээр зүйлийн 79.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих, 2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 239 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 112 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 17 хоногийн хорих   ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 95 тоот шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 42 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 04 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байна.
Шүүгдэгч Ч.Д нь урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 23 тоот шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар эх хонь 5-г хурааж, нийт 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.Б нь урьд “2009 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бусдын олон тооны адуу хулгайлсан” гэх хэргийг Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 134 тоот шийтгэх тогтоолоор 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Г.А, Ч.Д нарыг ялгүйд тооцох хугацааг Монгол улсын Их хурлаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон байна. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.9, 286.1.11, 286.2, 286.3, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.2, 296.4, 297 дугаар зүйлийн 297.1, 297.5, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Гын Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
2. Шүүгдэгч М овогт Гын А, Б овогт Жын Б, Бөх овогт Чулууны Д, Их Т овогт Цийн Г нарыг урьдчилан үгсэн тохиролцож олон тооны мал хулгайлах гэмт хэргийг, 
    - Шүүгдэгч М овогт Гын А, Б овогт Жын Б, Бөх овогт Чулууны Д нарыг урьдчилан үгсэн тохиролцож хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн, мөн бүлэглэж эд хөрөнгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг,
- Шүүгдэгч  М овогт Гын А бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, мөн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр Их Т овогт Цийн Гийг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, 
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б овогт Жын Бийн 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, 
    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б овогт Ч-ы Ды 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, 
    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Гын Агийн 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, 
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Гын Аг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б овогт Жын Бийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Бөх овогт Чулууны Дг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Гын Агийн эд хөрөнгөөс 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б овогт Жын Бийн эд хөрөнгөөс 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Бөх овогт Чулууны Ды эд хөрөнгөөс 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Шүүгдэгч М овогт Гын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар  6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Ч.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 / гурав / жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 / гурав / жилийн хөнгөн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 / дөрөв/ жилийн хүнд хорих ялд багтааж шүүгдэгч Ж.Бийн нийт эдлэх хорих ялыг 4 / дөрөв / жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Ды нийт эдлэх хорих ялыг 4 / дөрөв / жилийн хугацаагаар,
- Шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 / гурав/ жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 / гурав/ жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 / дөрөв/ жилийн тус тус хөнгөн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 / зургаа/ жилийн хүнд хорих ялд багтааж, шүүгдэгч Г.Агийн нийт эдлэх хорих ялыг 6 / зургаа/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 6 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид, 
- Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Ч.Д нарт оногдуулсан 4 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй. 
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агийн тогтоол гарахын өмнө урьд цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин тав/ хоног, шүүгдэгч Ч.Ды тогтоол гарахын өмнө урьд цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоног, шүүгдэгч Ж.Бийн тогтоол гарахын өмнө урьд цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 
8. Шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Г нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй болохыг дурдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агаас 300000 / гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Год, 110000 / нэг зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Бт, 6783333 / зургаан сая долоон зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ит, шүүгдэгч Ж.Бөөс 6783333 /зургаан сая долоон зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ит, шүүгдэгч Ч.Даас 6783333 / зургаан сая долоон зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ит тус тус олгосугай. 
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийн 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Бийн эзэмшлийн Улаангом сумын 7 дугаар багийн 21-25 тоотод байрлах 29 м2 хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийн Ү-1520004830 дугаартай  бүртгэлтэй байшин, шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн 4 тооны үхэр, шүүгдэгч Ч.Дгийн эзэмшлийн 8 тооны үхэр, шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн 400000 төгрөгийн үнэтэй, SHINERAY гэсэн бичигтэй, аралын номер-LXYPCKL0300468029, Мустанг-150 загварын мотоцикл, шүүгдэгч Ц.Гийн эзэмшлийн 1000000 төгрөгийн үнэтэй, SHINERAY гэсэн бичигтэй, аралын номер-LXYPCKL09E0267480, Мустанг-150 загварын мотоцикл, шүүгдэгч Ч.Ды эзэмшлийн 1472000 төгрөгийн үнэтэй, SHINERAY гэсэн бичигтэй, аралын номер-162FMFA184642, Мустанг-150 загварын мотоцикл зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй. 
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агийн эзэмшлийн 400000 төгрөгийн үнэтэй, SHINERAY гэсэн бичигтэй, аралын номер-LXYPCKL0300468029, Мустанг-150 загварын мотоцикл, шүүгдэгч Ц.Гийн эзэмшлийн 1000000 төгрөгийн үнэтэй, SHINERAY гэсэн бичигтэй, аралын номер-LXYPCKL09E0267480, Мустанг-150 загварын мотоцикл, шүүгдэгч Ч.Ды эзэмшлийн 1472000 төгрөгийн үнэтэй, SHINERAY гэсэн бичигтэй, аралын номер-162FMFA184642, Мустанг-150 загварын мотоцикл зэргийг тус тус хурааж улсын орлого болгосугай. 
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Ц.Гийн мэдүүлгийг бэхжүүлэн авсан 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалж, эссэ тамхины хайрцаг 1 ширхэг, 6 ширхэг архины шилний хагархай зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 
13. Шүүгдэгч Ж.Б, Ч.Д, Ц.Г нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, шүүгдэгч Г.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ад Ж.Б, Ч.Д, Ц.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МӨНХӨӨ
                                       ШҮҮГЧИД                       Д.АЗЖАРГАЛ
                                                                                             А.ДАУРЕНБЕК