Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2017/01865

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч дүүрэг, хороо, тоот хаягт оршин суух, овогт Л /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч дүүрэг, хороо гудамж, Н,

 

Хариуцагч дүүрэг, , өөрийн байранд байрлах, Нт холбогдох 

 

Шүүхийн шийдвэр биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу олох байсан цалин 10,216,995 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т, хариуцагч Н төлөөлж Б.Ц, Н.У, хариуцагч Н төлөөлж Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н газрын даргын 2011 оны 02  сарын 28-ны өдрийн 27 тоот тушаалаар Хан-Уул дүүргийн  хэлтэст Архив бичиг хэргийн эрхлэгчээр, 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 113 тоот тушаалаар  дүүргийн  хэлтэст Архив бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Н газрын даргын 2015 оны 02 сарын 11-ний өдрийн Б/118 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 сарын 02-ны өдөр өдрийн 3943 тоот шийдвэрээр  ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Н өнөөдрийг хүртэл Б.Лыг  дүүргийн  хэлтэст Архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх тул 2015 оны 06 сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажлын 449 өдрийн цалинтай тэнцэх нөхөн олговорт 10,216,995 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Н газрыг төлөөлж Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Л нь Н газрын даргын 2012 оны 08 сарын 06-ны өдрийн 113 тоот тушаалаар  дүүргийн  хэлтэст бичиг, хэрэг, архивын эрхлэгчээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Бүтэц орон тоо, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдон О газрын даргын 2015 оны Б/72, Б/108 дугаар тушаалаар дүүргүүдийн бичиг хэрэг, архивын эрхлэгчийн албан тушаал нь Төрийн тусгай албан хаагчийн ангилал зэрэглэлд орж, цэргийн цолтой болсон. Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 91 дүгээр тушаалаар баталсан асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журмын 2.1.3 “Ахлагчийн албан тушаалд ажиллахыг хүссэн ажилтан бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой, цэргийн хэргийн мэдлэг олгох анхан шатны сургалтад хамрагдсан байна”, 2.2.1 “ахлагчийн албан тушаалд 25 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй байна” гэж заасны дагуу дүүргийн Онцгой байдлыг хэлтэст хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бичиг хэрэг, архивын эрхлэгчийн орон тоонд зохион байгуулалтын өөрчлөлт орсонтой холбогдуулан шаардлага хангасан ахлагч бүрэлдэхүүнийг О газрын даргын тушаалаар томилж ажиллуулсан.  асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар төрийн тусгай албан тушаал нь төрийн жинхэнэ албаны ангилалд ордог тул тухайн албанд ажиллах албан хаагчдыг сонгон шалгаруулах, ажиллуулах үйл явц Төрийн албаны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль,  асуудал эрхэлсэн байгууллагын дүрэм журмаар зохицуулагддаг тул Н газрын даргын 2015 оны 02 сарын 11-ний өдрийн Б/118 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг үндэслэл болгон Төрийн үйлчилгээний ажилтан Б.Л болон бусад ажилчдын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн. Н газрын 2015 оны 02 сарын 25-ны өдрийн 10/174 дугаар албан бичигт дуудлага хүлээн авагч бэлтгэх анхан шатны сургалтад  Б.Лыг оролцуулж Багахангай дүүргийн  хэлтэст бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажиллуулах саналыг О газарт тавихад ажилтан Б.Л хөдөө ажиллахгүй шалтгаанаар хүлээж аваагүй, Н даргын 2015 оны 09 сарын 01-ний өдрийн Б/363 дугаар тушаалаар Б.Лыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Н газрын төв байрны үйлчлэгчийн ажилд томилсон боловч ажиллаагүй. Иймд Төрийн албаны хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу тушаал шийдвэр гарсан тул Б.Лын 2015 оны 06  сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажлын 449 өдрийн цалин 10,216, 995 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Б.Л хариуцагч Н, хариуцагч Нт холбогдуулан Шүүхийн шийдвэр биелүүлээгүйн улмаас учирсан хохирол  буюу олох ёстой байсан цалин 10,216,995 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Тамир Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,216,995 төгрөг гаргуулахаар тодорхойлж байна.

 

Хариуцагч Н “Ажилтан Б.Л ажил албан тушаалаа эрхлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар цалин хөлс олгох үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Л Н газрын даргын 2015 оны 02 сарын 11-ний өдрийн Б/118 дугаар тушаалаар  дүүргийн  хэлтэст Архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай маргаан үүсч, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 02-ны өдрийн 3943 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Лыг  дүүргийн  хэлтэст архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1,843,197 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон  /хх-ийн 36-38 талд/ байна.

 

Хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир Б.Л анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 06 сарын 03-ны өдрөөс 2017 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл 449 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардаж 2017 оны 04 сарын 24-ний өдөр шүүхэд ханджээ.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хуацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

 

Хариуцагч нь Б.Лыг  дүүргийн  хэлтэст Архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй нь Нны 2015 оны 09 сарын 29-ны өдрийн 1/33845 тоот “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл”, Н газрын даргын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 10/870 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд 2015 оны 06 сарын 03-ны өдрөөс 2017 оны 3 сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /цалин сард 500,624:22/ өдөрт 22,755 төгрөгийг 449 хоногоор тооцож нийт 10,216,995  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Лт олгох үндэстэй байна.

 

 Хариуцагч Н газрын даргын 2015 оны 09 сарын 01-ний өдрийн Б/363 дугаартай тушаалаар Б.Лыг Н ерөнхий газрын төв байранд үйлчлэгчээр 2015 оны 09 сарын 01-ний өдрөөс авч ажиллуулахаар томилсон тушаалыг /хх-ийн 44 талд/ шүүхэд ирүүлсэн боловч үйлчлэгчээр томилсон болохоо ажилтан Б.Лт мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар нотлох баримтаа гаргаж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Мөн Н газраас Ннд 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 10/870 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “... Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 02-ны өдрийн 3943 дугаар шийдвэрийн дагуу Н газрын даргын 2015 оны 08 сарын 12-ны өдрийн 10/685, 2015 оны 10 сарын 01-ний 10/869 албан бичгээр иргэн Б.Лтай холбоотой шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг О газарт хүргүүлсэн” гэх баримтаар Б.Лыг үйлчлэгчээр томилсон гэх үйл баримт үгүйсгэгдэж байх тул хариуцагч шүүхийн  хүчин төгөлдөр шийдвэрийг  биелүүлээгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Л Ннд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан  дүүргийн  хэлтсээс урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,216,995 /Арван сая хоёр зуун арван зургаан мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Лт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ннд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,430 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,  дүүргийн  хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 178,430 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Лт олгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ