Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 36

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч Н.Дэлгэрмаа, З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, 

            нарийн бичгийн дарга            Н.Дэлгэрцэцэг 
            Улсын яллагч                Д.*******  
            Шүүгдэгч                    Д.*******
            Шүүгдэгчийн өмгөөлөгч            В.*******
                                    Н.*******
            Иргэдийн төлөөлөгч            Ш.*******
            Хохирогч                    Ө.******* 
            Гэрч                        Б.*******
                                    Д.*******
                                    Д.*******
                                    Ч.
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ид холбогдох 201513000160 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 31 настай, халх, боловсролгүй, малчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт сумын багт оршин суух хаягтай одоогоор сумын багт түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,урьд нь Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овгийн гийн ******* /Регистрийн дугаар: /

    Д.******* нь танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
    
         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч овогт гийн ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 08-ны шөнийн 05 цагийн үед Завхан аймгийн сумын багийн нутаг ийн “Намаржааны цагаан” гэх газарт тус сумын иргэн Д.*******ын гэрт ямар ч шалтгаангүйгээр цуг архи ууж явсан талийгаач Ө.ыг “чамайг ална, гараад ир хоёулаа алалцъя” гэж дуудан түүнийг  гэрээс гарах үед цээжин тус газарт хутгалсан нь тухайн үед  байсан  гэрч Д.*******ын “...2015 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө ...талийгаач , *******, , 4 орж ирээд талийгаач , ******* хоёр хэрэлдээд байсан. Анх гаднаас орж ирэхдээ л хэрэлдэж орж ирсэн юм шиг байна лээ. Тэгээд , ******* хоёр нэгнийгээ чамайг би ална, би чамайг ална гээд томроод байхаар нь та нар юу болоод байгаа юм бэ хүмүүс амарч байхад гэж хэлэхэд ******* буцаж гэрээс гараад хаалга онгойлгоод талийгаач г гараад ир гэхээр нь хэтээсээ босъё гэж бодож байтал талийгаач бор тонгорог баруун гартаа барьчихсан гарах гэснээ ухраад буцаад сандал барьж аваад урдаа бариад гарах гээд байхаар нь хутга шөвгөндөө хүрч гэж бодоод боль та нар гээд хэлтэл талийгаач *******ийг чи хутгаа хаячих би бас хаялаа гээд талийгаач тонгоргоо эвхээд халаасандаа хийсэн юм. Тэгээд би өндийгөөд хувцсаа авах гэтэл талийгаач намайг шаачихлаа ш дээ  гээд хэлтэл талийгаачийг тэврээд авсан. Тэгээд эргээд наашаа харуултал талийгаач гийн амнаас цус гараад дотуураа өмссөн байсан подволкны зах хавьд битүү цус болоод шүүрээд нэвтрээд байсан... ” гэсэн мэдүүлгээр, 

Д.*******ын гэрт амарч байсан гэрч Д.ийн “...унтаж байтал согтуу хүмүүс ороод ирсэн...Тэд нар орж ирээд л хутгалдаг залуу хутгалуулдаг залуу хоёр бие биелүүгээ үг сөргөөд маргалдаад унасан. Гаднаас орж ирэхээсээ өмнө л муудалцаж ирсэн хүмүүс шиг байсан.Хутгалдаг өндөр залуу үүдэнд очиж зогсчихоод гараад ир үзье алалцъя гээд байсан. Хутгалуулдаг намхан залуу *******ын орны урд суучихаад хоёулаа одоо маргалдахаа больё айлд настай хүмүүс амарч байна гэж хэлж байсан. Хутгалдаг өндөр залуу гэрийн үүдэнд баруун гартаа хутга барьчихсан зогсож харагдсан.Тэгсэнээ хутгалдаг залуу гэрээс гараад үүдэнд зогсчихоод гараад ир гээд хаалга онгойлгочихоод газар дээр хоёр атаман байдаггүй юм гээд орилоод байсан.Тэгтэл хутгалуулдаг залуу урдаас нь босоод хаалган дээр очсон. Тэр үед л хутгалуулсан юм билээ. Яг хутгалуулах үйлдлийг би харж чадаагүй...талийгаач залуу архи уусан ч гэсэн даруухан залуу санагдсан. Одоо маргалдахаа больё, ахыг амраая, энэ хүмүүсийг амраая гэж хэлээд байсан. Би тэр хутгалуулдаг залууг гартаа хутга барьсан байсныг хараагүй...” гэсэн мэдүүлгээр,

 гэрч Ч. ийн “...өглөө үүрээр 05 цагийн орчимд , , , 4 машинтай манайд ирсэн.... гэрийн хаалганы гадна зогсчихоод талийгаач г  гараад ир гээд байсан. Тэгээд талийгаач манай гэрээс гарах гээд тонгойсон чинь ******* талийгаач гийн зүүн мөрний дээд хэсэг рүү нарийн үзүүртэй хутгаар нэг удаа хатгасан. Тэр үед талийгаач хойшоо сөхрөөд суухад талийгаачийг барьж аваад цусыг нь дарсан. Талийгаач хутгалагдах үедээ эхлээд баруун гартаа жижигдүү хутга, зүүн гартаа аавын жижиг сандалыг барьчихсан зогсож байснаа хоёулаа хутгаа хаячихъя гараараа үзье гэж хэлээд сандалаа газарт тавьчихаад хутгаа өмднийхөө халаасанд хийгээд хаалгаар гарах гэхэд ******* нь урдаас нь хутгалсан. Талийгаач гартаа ямар нэгэн зүйл бариагүй байх үедээ хутгалуулсан...” гэсэн мэдүүлгээр болон дээрх гэрчүүдийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн Д.*******, Ө. нартай хамт явж байсан гэрч  Б.*******ын “...бид дөрөв...******* ахынд орсон. Би гэрт ороод гэрийн баруун талд суусан. Зүүн талд ах, ах нар суугаад ******* гэрийн баруун талаар өгсөж баганых нь хажууд ирээд буцаад гэрээс тай хэрэлдээд, үзэлцэх юм болоод гараад гэрийн үүдийг хагас онгойлгоод зогсож байсан. Гэрээс гарахдаа үүдний босгонд тээглэж унаад гарсан зүйл байхгүй. Тэгтэл ах хутга гаргаж ирээд чамайг ална шүү гээд ******* руу дайрахад ******* хаалга онгойлгоод урдаас нь хутга гаргаад барьчихсан гараад ир гээд байсан. ах нэг гартаа хутга, нөгөө гартаа жижиг явган сандал барьчихаад гэрээс гаргах гэснээ ах хутгаа далд хийчих гараараа үзье гээд сандалаа тавьчихаад хутгаа өмдний хармаандаа хийчихээд гэрээс гарах гэтэл урдаас нь ******* хутгалсан байх...” гэсэн мэдүүлгээр, гэрч  Ч.ын “...******* бид хоёр ах дүү хоёрын хүүхэд байгаа юм. Ө.тай найз нөхдийн холбоотой... Тэндээс гараад *******ынд очоод гэрт нь ороод би гэрийн зүүн талд зуухны аман тушаа суусан. буюу талийгаач миний доор, ******* баруун талд зуухны ард суусан. Тэднийд хоймроор нилээд олон хүн унтаж байгаа харагдсан. ******* тэднийд ороод суугаагүй орж ирж үүдэнд зогссоноо талийгаач тэй хэрэлдээд бие биенээ ална тална гээд гэрээс түрүүлээд гарсан. Гэрээс гарчихаад хаалга хагас онгойлгочихоод гараад ир ална пизда минь гээд байсан. Тэгтэл талийгаач нэг гартаа хутга, нөгөө гартаа жижиг модон сандал барьчихаад гэрээс урдаас нь гарах гээд сандалаа урдаа барьж байснаа газарт тавьчихаад нэг зүйл хэлээд гарах гээд л хутгалуулсан. Би хэлсэн үгийг нь анзаараагүй...талийгаачийн хүзүү хавиас нь цус гараад талийгаач юм хэлж чадаагүй...” гэсэн мэдүүлгээр, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлээр  нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 201500022 дугаартай “Талийгаач н ын өвчүү эгэм бэхлэгдэх хэсэгт 2, 3-р хавирганы завсраар хагас ташуу байрлалтай цээжний хөндий рүү нэвтэрсэн 4х3 см эдийн дутагдал бүхий зах ирмэг нь хурц, хар хүрэн өнгийн шарх учирсан байна. 2. Талийгаач н ын биед үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Талийгаач н ын өвчүү эгэм бэхлэгдэх хэсэгт 2, 3-р хавирганы завсраар хагас ташуу байрлалтай цээжний хөндий рүү нэвтэрсэн 4х3 см эдийн дутагдал бүхий зах ирмэг нь хурц, хар хүрэн өнгийн шарх нь амьд байх үед үүссэн гэмтэл байна. 4. Талийгаач н ын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Талийгаач н ын биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаач н нь цус алдалтын болон уушиг цоорсны улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.******* шүүх хуралдаанд “******* талийгаачийн өөр рүү нь чиглэсэн хутга гаргасан хууль бус үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалсан. Түүний үйлдэлд хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. *******ийн эсрэг хутгатай довтолсон нь *******ийн дээлний зүүн талд цээжин хэсэгт үүссэн урагдал ын биед байсан хутгаар үүсгэгдснийг нотолсон шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал тавьсныг хүлээн авах боломжгүй байна. 

Учир нь Д.*******ын гэрт Ө. шүүгдэгч рүү хутга гаргаж түүний бие махбодид гэмтэл учруулахаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй болох нь тухайн үед гэрт байсан гэрчүүдийн “ *******ийг алалцъя гэхэд  талийгаач чи хутгаа хаячих би хутгаа хаялаа гээд тонгорогоо эвхээд  баруун халаасандаа хийсэн...” гэсэн мэдүүлгүүдээр, дээрх гэрчүүдийн мэдүүлгийг баталсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн “...Цогцосны өмсөөтэй өмдний баруун халааснаас эвхдэг бор иштэй тонгорог... гарсныг ... хураан авав... ”гэсэн хэсгээр нотлогдож байх тул тухайн үед хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эсрэг довтолгоон хийсэн гэж үзэх боломжгүй байна.

Хэргийн дээрх үйл баримтыг шинжлэн судлахад  амь хохирогч Ө., шүүгдэгч Д.******* нар нь айл хэсч архи уух явцдаа “ өмнө шоронд байхдаа чи бөөс байсан... “ гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зодолдож байсан ч Д.*******ынд ирэх үед ямар нэгэн байдлаар маргалдаагүй эвлэрсэн нь хамт архи уусан гэрч Ч., Б.*******, Ч. нарын мэдүүлгээр тогтоогджээ. 

Д.*******,  талийгаач Ө. нар нь Д.*******ынхыг унтаж амарч байхад орцгоосон бөгөөд гэрт орох үедээ Д.******* Ө.тай хэрэлдэж “чамайг ална, гараад ир хоёулаа алалцая” гэх зэргээр түүнийг дуудаж байсан нь гэрт байсан дээрх байдлыг харж мэдүүлсэн дээрх гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон. 

 Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* ” *******ийн үйлдсэн хэрэг нь ын эсрэг чиглэсэн, түүнтэй өмнө маргалдаж, хохирогч ******* руу хутга гаргаж байсан үйлдлийн улмаас буюу тэдний хооронд үүссэн маргаанаас үүдэлтэй  хувийн сэдэлттэй үйлдэгдсэн...”  гэж байгаа ч шүүгдэгч бусдын унтаж амарч байх  цагаар Д.*******ын гэрт байсан хүмүүсийг илтэд үл хүндэтгэн хутга мэс барин ичгүүр сонжуургүй байдлаар алалцъя гэж хашгирч нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж улмаар бусдыг алсан, Ө.ыг хутгалсныхаа дараа ч “ Нэг голд хоёр атаман байдаггүй “ гэж хашгирч байсан нь тогтоогдож байх тул түүнийг хувийн сэдэлттэй хүнийг санаатай алсан гэж үзэх боломжгүй. 

Д.******* бусдыг илтэд үл хүндэтгэн, Д.*******ын “... хүмүүс амарч байна больцгоо...” гэсэн шаардлагыг үл тоомсорлон, бусдын халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь  зөрчин өөрийгөө бусдаас илтэд дөвийлгөн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдэл гарган “ гараад ир алалцъя..” гэх зэргээр хашгирч тэнд байсан хүмүүсийг айдас түгшүүрт автуулж улмаар ямарч  шалтгаангүйгээр Б.ыг   санаатай алсан байх тул  Завхан аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг зөв гэж үзэж түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.******* нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 сарын 07-ны өдөр түүний эдлээгүй үлдсэн  8 сар 7 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллажээ.  Түүний ял шийтгэлгүйд тооцох хугацаа нь 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгогдсон байна.

Мөн Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн  551 дүгээр зүйлийн  551.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 96 дугааар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 09 хоногийн хорих ялыг тэнсэн сулласан ба  түүний ялтайд тооцогдох хугацаа  нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт  зааснаар хэрэгсэхгүй болгогдсон учир түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн согтуугаар гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгов. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч Ө.******* оршуулгын зардалд нийт 6801000 төгрөг нэхэмжилжээ. Хэрэгт авагдсан баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан 5329150 төгрөгийн баримт байгаа  бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 6700000 төгрөгийг хохиролд төлсөн учир  хохирол төлөгдсөн гэж үзлээ.

Хохирогч  шүүх хуралдаанд “..өндөр настай эцгийг маань талийгаачаас өөр асрамжлах хүнгүй, учир талийгаачийн олох ёстой байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож  46000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэсэн шаардлага гаргаж байгааг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал  нас барсан этгээдийн олох байсан орлогыг гаргуулж хохирогчид олгох хуулийн зохицуулалт байхгүй учир шүүгдэгчээс олох байсан орлого  46000000 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт  гэм хор учруулсны төлбөрийг түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд.. нас барагчийн 8 настай хүрээгүй хүүхэд...ийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин орлогогүй эцэг эх  авах эрхтэй...” гэж заасан ба Ө. нь хүүхэдгүй,  түүнчлэн түүний эцэг С. хөдөлмөрийн чадваргүй гэдгийг тогтоогоогүй учир гэм хор учруулсны төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсээс шүүгдэгч өөрийн эзэмшлийн эд зүйлсийг, хохирогч талийгаачийн өмсөж байсан хувцас болон бусад зүйлсийг буцаан авах хүсэлт гаргасан учир хүсэлтийг хүлээн авч эд зүйлсийг буцаан олгож, цаашид ашиглах боломжгүй хутга, тонгорог хулдаасны тасархай архины шил, архины шилний хайрцагийг зэргийг устгах нь зүйтэй гэж үзээд 
 
        Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт гийн *******ийг танхайн сэдэлтээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 18 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 18 жилийн хугацаатай хорих ялыг  чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.*******ийн тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 229 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Д.*******ид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж элдэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн хулдаасны хэсэг, хар хүрэн өнгийн иштэй балиус хутга, эвхдэг бор өнгийн тонгорог хутга, Болор нэртэй архины хоосон шил, хайрцагны хамт, цэнхэр өнгийн бөглөөтэй 4 литрийн хуванцар савыг хөх, улаан шар өнгийн уяа тус бүр 1 ширхэгийг устгаж,  хар өнгийн торон бүрээстэй саравчтай малгай, хар саарал өнгийн дээл, хүрэн өнгийн хэтэвч,  5000 төгрөгийн цаасан дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн цаасан дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн цаасан дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн цаасан дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн цаасан дэвсгэрт 6 ширхэг, цагаан өнгийн металл гинж, “Алтан навч” нэртэй тамхи 1 хайрцаг, шүдэнз 1 ширхэг, цагаан, шаргал өнгийн тэмээний ноосон майк, хар өнгийн хөвүүртэй 3 цагаан канттай цамц, урд хэсэгтээ цагаан өнгийн бичиглэлтэй цэнхэр өнгийн цамц, хүрэн өнгийн дотортой түрийтэй гутал 1 хос, хар өнгийн 3 цагаан канттай өмд, цэнхэр хөх өнгийн оруулгатай дотуур өмд, шар өнгийн дурдан бүс, шар өнгийн тэмээний ноосон оймс 1 хосыг, шүүгдэгч Д.*******ид хөх өнгийн майк, цагаан хөх өнгийн канттай хар хөх өнгийн хуучин өмд, хүрэн өнгийн түрийтэй гутал 1 хос, цагаан судалтай хөх өнгийн оймс 1 хос, хар өнгийн дотуур өмд, шаргал өнгийн оруулгатай саарал өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн дээл, 100 төгрөгийн цаасан дэвсгэрт 7 ширхэг, 50 төгрөгийн цаасан дэвсгэрт 8 ширхэгийг хохирогч Ө.*******д тус тус буцаан олгосугай. 

7. Шүүгдэгч Д.*******ийн хувьд ноогдох хөрөнгөнөөс хурдан удмын адуу 2, азарга 1, гүү 1, сарвай 1, ямаа 15 ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ   Д.НЯМ
ШҮҮГЧИД  З.НАНДИНЦЭЦЭГ
Н.ДЭЛГЭРМАА