Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2211

 

 

 

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б. БАЯРМАА

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2017/02211

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Т ХХК/РД-2831988/-ийн,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 22 дугаар байрны 22 тоотод оршин суух Шаргалжуут овогт Дөшмөнхийн Батжаргал/РД-ЧС86052973/-д холбогдох  

            Зээлийн гэрээний үүрэгт 1.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, хариуцагч Д.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов. 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Тайкун” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь хариуцагч Д.Батжаргалтай 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2.500.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, хоног тутамд 12.500 төгрөгийн алданги тооцохоор 5 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 91-19УБЕ улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээ байгуулан манай компанийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийн гэрээний дагуу 3 сарын төлөлт үндсэн төлбөрт 1.500.000 төгрөг, хүүнд 510.000 төгрөг, нийт 2.010.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Үлдэгдэл 1.280.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч бусдад зарсан байсан. Худалдаж авсан хүн нь осол хийж автомашиг журмын хашаанд хураалгасан байсныг манай компани олж авч, уг автомашиныг 2.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Үндсэн зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хүү 280.000 төгрөг, нийт 1.280.000 төгрөгийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар хариуцагчаас гаргуулж өгнө үү. Манай өмчлөлийн автомашиныг осолд орсоныг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн. Зээлийн гэрээгээр тохиролцсон журмын дагуу худалдан борлуулсан үнийн дүнгээс гарсан зардал, хүү, алдангийг нэн тэргүүн ээлжинд авсан. Одоо зээлийн үлдэгдэл нэхэмжилж байгаа. Нийт 4 сар 20 хоногийн хүү, нэг сарын 60.000 төгрөг, 1 өдрийн 2.000 төгрөгөөр бодоод нийт 280.000 төгрөгийн хүүний төлбөр гарч байгаа. Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөгийг төлөөгүй байхдаа автомашиныг осолд оруулж гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. Компаниас нэмэлт зардал гарган байж машиныг олж авсан. Тийм учраас хариуцагчаас 1.280.000 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч Д.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машиныг осолд орсон гэх хугацаанаас өнөөдрийг хүртэл яагаад машинаа зарахгүй хүү алданги бодсон гэдэг дээр би гайхаж байна. Осолд орсны сарын дараа талууд мэдсэн байсан. Тухайн үед машиныг би өөрөө авах боломж байсан. Гэтэл “Тайкун” ХХК-ийн нэр дээр байсан өөр хүн унаж яваад осол хийсэн учраас журмын хашаанд байгаа автомашиныг надад өгөхгүй байсан. Машиныг 2.500.000 төгрөгөөр зараад журмын хашааны төлбөрт 500.000 төгрөг төлөөд, үлдэгдэл 2.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд авсан хирнээ миний үндсэн үлдэгдэл төлбөр 1.000.000 төгрөгөөс хасаагүй байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сар бүрийн эхний 7 хоногт төлбөрөө төлнө үү гэсэн мэдэгдэл ирдэг. Осол гарснаас 7 хоногийн дараа ломбарднаас надад мэдэгдсэн. Осол гаргасан хүн нь олдохгүй 1 сар гаран болсон. Тэгээд дараагийн төлөлт нэхэгдэж эхэлсэн. Машин хурааж авдаг хүнтэй нь холбогдоод хэлдэг байсан. Журмын хашааны хүнтэй уулзахад осол хийсэн хүн олдож байж цагдаагаас бичиг авч байж машинаа авах боломжтой гэж хэлсэн. Төлбөрийг 2 сар төлөөгүй тохиолдолд машиныг худалдан борлуулахаар зээлийн гэрээнд тохиролцсон. Зах зээлийн үнэлгээгээр миний машин 3.000.000 төгрөг гэж бодож байна. Машиныг зараад зээлийн үлдэгдэл төлбөр хүүнд хангалттай хүрэх байсан. Журмын хашааны төлбөрт машин худалдаж авсан хүн 500.000 төгрөгийг төлөөд авсан байдаг. Журмын хашааны төлбөрт ачилт зогсоол гээд бүх зүйл багтдаг. Тэгтэл тусд нь ачилт зогсоол гээд мөнгө нэмж тооцож байна. Төлбөр төлөгдөөгүй 2 сар болсноос хойш машиныг хурааж аваад зарна гэж гэрээнд заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал тэгэлгүй 1 жил болгож байгаад алданги нэмж нэхэмжилж байна, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Тайкун” ХХК нь хариуцагч Д.Батжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.780.000 төгрөг гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед 1.280.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 2.500.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үндсэн зээлээс 0,5 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцон 1 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан зээлийн 7053 тоот гэрээ зэргээр тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг зохигчид байгуулсан байх ба зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байх ба зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Мөн түүнчлэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар зээлийн гэрээнээс гадна 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 7053 дугаартай гэрээ/фидуци/-г байгуулсан байх ба зээлийн гэрээний үүргийг хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч “Тайкун” ХХК-ийн өмчлөлд Тоёота марк-Х маркийн 91-19УБЕ улсын дугаартай 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монгол улсад орж ирсэн автомашиныг 2.500.000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэхээр тохиролцож, зээлийн гэрээний үүргээ үүрэг хүлээгч Д.Батжаргал биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь уг автомашиныг үл маргах журмаар шилжүүлэн авч, худалдан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүсэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан фидуцийн гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогддог. Өөрөөр хэлбэл мөнгөн төлбөрийн үүргийг хангуулахаар хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч “Тайкун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, үүрэг хүлээгч Д.Батжаргал мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг хүлээсэн фидуцийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна, мөн зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулах хуулийн заалтыг хангасан байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 04 сар 20 хоногийн хүүг нэг сарын 60.000 төгрөг, 1 өдрийн 2.000 төгрөгөөр бодоод нийт 280.000 төгрөгийн хүүний төлбөр, нийт 1.280.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарладаг.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг тал үл хүлээн зөвшөөрч маргадаг. Ингэж марган мэтгэлцэхдээ хариуцагч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээний үүрэгт “Тайкун” ХХК-ийн өмчлөлд Тоёота марк-Х маркийн 91-19УБЕ улсын дугаартай автомашиныг 2.500.000 төгрөгөөр үнэлэн шилжүүлэн өгч зээлийн гэрээний үүрэгт тооцуулахаар худалдан борлуулахаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч 2.500.000 төгрөгөөр худалдсан, мөн зээлийн гэрээний үүрэгт 2.010.000 төгрөгийг төлсөн боловч 1.280.000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, миний машиныг өмчлөлдөө шилжүүлээд, автомашиныг журмын хашаанаас авч бодитойгоор гаргуулан авч, цааш дахин фидуцийн гэрээгээр Х.Төрхүүгийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцдэг.   

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д.Батжаргал 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 650.000 төгрөгийн хүү, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 860.000 төгрөгийн хүү, алдангийн хамт, 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 500.000 төгрөгийн хүү, үндсэн зээлээс 1.500.000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлд дурьдах ба хариуцагч уг зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үндсэн зээлийн үлдэгдэл 1.000.000 төгрөг, 226 хоногийн алданги 1.130.000 төгрөг, ажлын хөлс 150.000 төгрөг, журмын хашааны төлбөр 800.000 төгрөг, ачилт 70.000 төгрөг, нийт 3.780.000 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг нэхэмжлэгч тал төлсөн тул одоо үлдэгдэл үндсэн зээл 1.000.000 төгрөг, 140 хоногийн алдангийн хамт гаргуулна гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцдэг.

Шүүх нэхэмжлэгч “Тайкун” ХХК нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болон бусад үүрэг алданги, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй ч зохигчдын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний үүрэгт 91-19УБЕ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч Д.Батжаргалын эзэмшил ашиглалтанд байсан уг автомашиныг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн осолд орон журмын хашаанд байсныг нэхэмжлэгч олж мэдэн, үүнээс хойш эзэмшилдээ аван 2017 оны 06 дугаар 09-ны өдөр худалдан борлуулсан байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг хүлээгч үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авах үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор заасан байх тул үүрэг гүйцэтгүүлэгч “Тайкун” ХХК нь 91-19УБЕ улсын дугаартай автомашиныг бодитойгоор гаргуулан авснаар үүрэг хүлээгч Д.Батжаргалын зээлийн гэрээний үүрэг хангагдаж, фидуцийн гэрээ дуусгавар болсон байна.  Өөрөөр хэлбэл 2017 оны 06 дугаар 09-ны өдөр “Тайкун” ХХК 91-19УБЕ улсын дугаартай автомашиныг бодитойгоор гаргуулан авснаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

Иймд хариуцагч Д.Батжаргалын зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хангагдаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь үндсэн үүрэг 1.000.000 төгрөг, алданги 280.000 төгрөг нэхэмжилсэн, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдаж байна.

Иргэний хуулийн 281 дгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг баримтлан “Тайкун” ХХК-ийн хариуцагч Д.Батжаргалаас 1.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дгээр зүйлийн 281.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Тайкун” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Батжаргалаас зээлийн гэрээний үүрэгт 1.280.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б. БАЯРМАА