Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

 Иргэний нэмэмжлэгч Ө.Ууганбаяр,

Гэрч Э.Одмөнх,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Барсүрэн,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржсүрэнгийн Дид холбогдох эрүүгийн 1919000170027 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Д

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Яллагдагч Д.Д 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар 83-26 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ноах маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин иргэн Ө.Ууганбаярын жолоодож явсан 17-32 УНМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч С.Баттуяа, У.Нарантуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед би чиргүүлийнхээ бичиг баримтыг мартаад чирүүлж явуулсан машиндаа Чойрын постон дээр аваачиж өгчихөөд буцаад эвдэрсэн машин дээрээ ирж байсан. Би Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явах байсан, машин Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд эсрэг урсгал руу ороод эргэсэн хойно Ууганбаярын машин хөндлөнгөөс ирээд мөргөсөн. Тэр үед арын эгнээ чөлөөтэй байсан. Араас машин ирж байгааг харсан, гэхдээ 500-600 метрийн зайтай ирж байсан. Уг газар өгсүүр, тахир замтай газар бөгөөд гүйцэд түрүүлэхийг хориглосон газар байгаа. Энэ хүн миний машиныг эсрэг урсгал руу орсны дараа орж ирж мөргөсөн. Тэр зам дээр гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэгтэй байсан гэдгийг би Замын хөдөлгөөний дүрмээс уншиж үзүүлмээр байна. Энэ хүн 13.2.в, 13.2.г, 13.4.ж, 13.6 дахь заалтуудыг Ууганбаяр зөрчсөн. Гэтэл энэ талаар хэрэгт ямар ч баримт авагдаагүй. Энэ хүн бууж ирээд над руу загнаад “өө муу хөгшин төгцөг өвгөн, 120-130 км хурдтай явах ёстой хурдны замаар явж байж урдуур эргэлээ” гээд дайрсан. Үүнийг хүн болгон сонссон. Би мэдүүлэгтээ энэ талаар бичсэн. Авч хэлэлцээгүй, намайг зодох гэж байсан. Миний машиныг 2 удаа мөргөсөн. Дунд хаалга руу нэг мөргөхөөр нь би баруун гар тийш дарахад дахин урд талын хаалга руу мөргөсөн. Хоёулаа шидэгдээд эсрэг талын жалга руу орж зогссон. Энэ хүн гэрч нартай хуйвалдаж мэдүүлэг өгүүлсэн. Би мэдэж байна. 2-т энэ хүний машин эгц мөргөсөн байдалтай байхад хажуугаар орж ирээд мөргөсөн гэж яриад байгаа. 2 удаа мөргөнө гэдэг энэ хүн согтуу байсны шинж. Гэтэл согтуурлыг шалгасан зүйл хэрэгт байхгүй. Мөн осол аваар гаргачихаад байхад утсаа авч овооны өөдөө гарч гүйгээд өөрийн хүмүүс рүүгээ утсаар ярьж дуудсан. Энэ хүний машинд Баттуяа гэх хүн байхад эмнэлэг иртэл гаргаагүй, би эмнэлгийн хүнтэй нийлж гаргалцаж өгсөн. Айргаас ирсэн Ганзориг гэх хошууч машинаас бууж ирээд энэ Алпард маркийн машины жолоочийн буруу гэж хэлсэн. Тэгэхээр нь та хэн болоод хүн загнаад байгаа юм бэ гэхэд би олон жил цагдаагийн газар ажилласан болохоор хүн загнадаг болчихсон юм гэж хэлээд хэдэн зураг авсан болоод яваад өгсөн. Энэ хүн ч машин харж байгаарай гэж хэлчихээд цагдаа нартай нийлээд яваад өгсөн. Тэрнээс хойш энэ хүний талд асуудал эргэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт хурд тохируулж явах талаар заасан. Тухайн зам дээр 50 км цагийн хурдтай явна гэсэн тэмдэг байсан. Мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасан. Энэ хүн намайг урдаа явж байгааг харсан юм бол хурдаа хасч чигээрээ явах боломжтой байхад яагаад ингэж орж ирсэн юм бэ, дүрмээ мэддэг байсан бол зүүн гар тал руу дохио өгсөн машины зүүн гар талаар, баруун гар тал руу дохио өгсөн машины баруун талаар явах боломжтой байсан. Гэтэл зүүн гар тал руу дохио өгсөөр байтал цагаан зураас давж, урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Мөн дүрмийн 12.6.в-д хурдны хязгаар» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн хурдыг уг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно гэж заасан, энэ заалтыг зөрчсөн. Мөн зам дээр огцом эргэлт болон тахир зам гэсэн анхааруулах тэмдгүүд байсан. Хориглох тэмдгийг хэрэгт хийсэн ч энэ тэмдгийг хэн зөрчсөн гэдгийг тогтоогоогүй, миний машин 4 дугуйтай тээврийн хэрэгсэл байгаа гэтэл гүйцэж түрүүлсэн. Ууганбаяр нь дүрмээ мэддэг байсан бол энэ осол гарахгүй байсан ...” гэв.

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 13- 15 дугаар хуудас/,

Хохирогч С.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оныдугаар сарын 29-ний... өдрийн 12 цагийн орчимд Улаанбаатар хотоос гарсан ба би уг машины жолоочийг танихгүй ба ямар ч байсан мөнгөлөг өнгийн Приус 20 маркийн автомашин байсан. Би уг автомашины жолоочийн ард талд сууж явсан бөгөөд замдаа машинд унтаж сэрээд явсан. Үдээс хойш 15-16 цагийн орчимд Чойр дээр явж байхад түр сэрсэн ба тухайн үед буцаад унтаад өгсөн. Ингээд замд явж байгаад зам тээврийн осолд орсон байсан ба нэг сэртэл миний толгой тархи хагарчихсан өмсөж явсан хувцас цус болчихсон машинд сууж байсан... Уг зам тээврийн ослын улмаас толгой хагарч 1 оёдол, зүүн зовхи урагдаж нулимсны суваг тасарсан ба хагалгаанд орсон. Мөн тархи доргилт зөөлөн эдийн гэмтэл учирсан.... Миний сууж явсан жолооч эрүүл саруул байсан.... Жолооч Ө.Ууганбаяр нь нээх хурдтай яваагүй. Би унтаж явсан, хэдэн км цагийн хурдтай явсныг нь хараагүй.... Би энэ ослын улмаас эрүүл мэнд, хөрөнгө, ажил төрлөөрөө хохирч байна. Би энэ осолд буруутай жолоочоос эмчилгээний зардал болон бусад холбогдолтой зардал гээд бодит баримтууд дээр үндэслэж нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Хохирогч У.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатар хотоос Сайншанд сум руу 11 цагийн үед гарсан санагдаж байна. Тэгээд Говьсүмбэр аймгаар 14 цагийн үед дайрч өнгөрсөн. Тэгээд замдаа явж байтал урд цагаан өнгийн автомашин байсан, автомашины улсын дугаарыг хараагүй, мөн автомашины марк загварыг мэдэхгүй, ямар ч гэсэн цагаан өнгийн л машин харагдсан. Тэгээд тэр автомашин бид нарын явж байгаа чиглэлээр бол зүүн тийшээ дохио өгөөд баруун гар тийшээ засмал замын хажуу тал руу зогсож байгаа харагдсан. Би бодохдоо автомашиныг зогсох гээд буруу тийшээ дохио өглөө гэж бодсон. Тэгээд бид нарын явж байсан автомашин нь хажуугаар нь гарах гээд ойртоод иртэл урд зогсох гэж байсан автомашин гэнэт авто замын эсрэг тал руу дараад бид нарын автомашины урдуур ороод ирсэн... Намайг нэг өнгийж харахад 80 км цагийн хурдтай явсан... Миний санаж байгаагаар миний сууж явсан автомашин нь урд цагаан автомашины яг гол хэсэгт мөргөсөн, Яг явж байсан чиглэлдээ мөргөсөн, нөгөө автомашин урд яг хөндлөн орж ирсэн... Ослын улмаас миний зүүн гарны зүүн хэсгээр хугарсан....” гэсэн мэдүүлэг /ххийн 24-26 дугаар хуудас/,

Гэрч Э.Одмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Сайншанд орохоор өөрийн ээж Нарантуяагийн хамт Ууганбаяр гэдэг хүний машинд суугаад Сайншанд орохоор 2 эрэгтэй, эмэгтэй, танихгүй хүний хамт явсан юм. Тухайн үед ах Ө.Ууганбаяр нь 17-32 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус 20 маркийн автомашинтайгаа явж байгаад Даланжаргалан Өлзийт зөрлөгөөс 5 км зайд явж байтал манай урдхан талд явж байсан цагаан өнгийн машин явж байснаа замын хажуу талын шороо руу дохио өгөөд зогсож байгаа юм шиг болсон. Тэгтэл жолооч Ууганбаяр нь хажуугаар нь өнгөрөөд явах гээд гартал нөгөө зогссон машин чинь газар дээрээ огцом эргээд урдуур ороод ирсэн ба жолооч Ууганбаяр тормос гишгэсэн боловч амжилгүй хажуу талаас нь мөргөсөн. Тэгээд машиныг мөргөөд эсрэг талын урсгал руу ороод зогссон ба би уг машины жолоочийн хажууд сууж явсан учраас буугаад машинд явсан зорчигч нарыг буулгасан... Ууганбаяр нь 75 км цагийн хурдтай л явсан. Учир нь яг урд нь явж байсан машин хажуу тал руу зогсохоор дохиод хурдаа хасаад хажуугаар нь гарах гэтэл энэ асуудал болсон... Уг ослыг би урдуур дарж орсон жолоочийн буруу гэж үзэж байгаа, хэрэв толиндоо харсан бол урдуур орж ирж мөргүүлэхгүй байсан гэж үзэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42- 43 дугаар хуудас/,

Гэрч Т.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр миэзэмшлийн 83-26 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ноах маркийн автомашиныг жолоодож явсан ба би хажууд нь суугаад ард найз Зоригоо бид гурав явсан юм. Тухайн үед би зүүрмэглээд унтаж явсан ба гэнэт чанга юм мөргөж байгаа юм шиг чимээ гарсан ба бие сонин болоод толгой эргээд чихэнд хүмүүсийн ярьж байгаа зүйл сонсогдохгүй шоконд орсон. Ингээд нэг ухаан ортол манай машиныг нэг машин мөргөсөн байдалтай замын хажуу талд харагдсан, би газарт хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг хх ийн 38-39 дүгээр хуудас/,

 Гэрч Ө.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатраас Сайншанд сум орохоор өөрийн эзэмшлийн 17-32 УНМ улсын угаартай мөнгөлөг өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашинтайгаа гарсан ба тухайн үед Улаанбаатар хотоос Сайншанд орох 4 хүн аваад явж байсан юм. Тэгтэл орой 15-16 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт зөрлөг орохоос өмнө 5-6 км зайд явж байтал миний урдхан талд явж байсан цагаан өнгийн Тоёота Ноах автомашин шороон зам руу шахаж зогсох гэж байгаа юм шиг хурдаа сааруулаад шороо руу гарсан ба тэгэхээр нь би уг машиныг зогсох гэж байна даа гэж бодоод хурдаа нилээн сааруулаад хажуугаар нь өнгөрөх гэтэл шууд зүүн гар тийшээ дохио өгөөд эргэсэн ба би зогсох арга хэмжээ авсан боловч амжилгүй уг машины зүүн хажуу талаас нь мөргөж, замын нөгөө урсгалын шороон далан руу орж зогссон... Би осол болохоос өмнө 80 км цагийн хурдтай явсан ба ослын үед би зогсоох арга хэмжээ авсан боловч уг машин яг миний өмнөх нь талд ойролцоогоор 100-150 метр зайтай л явж байсан, тэгээд тухайн үед шороон хэсэг рүү гарчихаар нь зогсох гэж байна гэж ойлгосон ба яг хажуугаар нь гарах гэтэл шууд бүтэн дарж эргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 Гэрч Д.Эмээлсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би д/ч Ууганбаяр осол гаргасан жолоочийн хамт анх мөргөлдсөн цэгийг тогтоож осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг дээр А цэгийг тэмдэглэж бүх хэмжилтийг хийсэн... Зам тээврийн осол гаргасан ертөнцийн зүгээр засмал замын зүүн талд замын хөвөө рүү гарч мөргөлдсөн байдалтай байсан. Осол гаргасан 2 тээврийн хэрэгсэл үргэлжилсэн цагаан шугамаас Улаанбаатар хот явах чиглэлд явах зам руу 0,7 метр зайтай А цэгийг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 Гэрч Г.Бүддоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Сайншанд сум орохоор Ууганбаяр гэдэг хүний машинд суугаад Сайншанд сум орохоор эрэгтэй, эмэгтэй танихгүй хүний хамт явсан юм. Тухайн үед ах Ө.Ууганбаяр нь 17-32 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус 20 маркийн автомашинтай явсан ба би замдаа ядраад арын суудал дээр унтаад явж байсан. Гэтэл гэнэт л юм мөргөсөн ба сэрээд хартал цагаан өнгийн машины зүүн талаас нь мөргөж замын нөгөө урсгал руу орж зогссон байсан. Ингээд бид нар эмнэлэгт хүргэгдсэн... Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй эрүүл саруул байгаа... Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 169-170 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/072 дугаартай: “...З.Баттуяагийн биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух, зүүн нүдний дээд, доод зовхины шарх, нүдний алимны доргилт, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З.Баттуяагийн биед учирсан зүүн нүдний нулимсны сувгийн тасрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, дух, зүүн нүдний дээд, доод зовхины шарх, нүдний алимны доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэгт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/0173 дугаартай “...У.Нарантуяагийн биед зүүн шуу ясны хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. У.Нарантуяагийн биед учирсан зүүн шуу ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 174-175 дугаар хуудас/,

 Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 214 дугаартай “...Тоёота Ноах маркийн 83-26 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг Замын тэмдэг тэмдэглэгээ 1.Хэвтээ тэмдэглэл. 1.4,1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. Дүрмийн 10.6 “уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота приус 20 маркийн 17-32 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ө.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Тоёота Ноах маркийн 83-26 УБЛ, Тоёота приус 20 маркийн 17-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэгт /хх-ийн 227-228 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай “...ЖолӨ.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна. Жолооч Д.Д нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэгээ. 1. Хэвтээ тэмдэглэл. 1.4 1.1-1.3, 1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.Жолооч Ө.Ууганбаяр нь В ангилалтай 337198 тоот хүчинтэй үнэмлэхтэй байна, жолооч Д.Д нь ВСДЕ ангилалтай баталгаажсан 74296 тоот хүчинтэй үнэмлэхтэй байна.Осол болсон шалтгаан нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт. Замын тэмдэглэгээ. 1. Хэвтээ тэмдэглэл. 1.4. 1.1-1.3,1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөр тодорхойлогдож байна. Шинээр нөхцөл байдал илрээгүй байна...” гэсэн дүгнэлт, Ашид Билгүүн ХХК-ны хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2019 оны 03 дугаар сарын 19-ний 881 дугаартай үнэлгээгээр Тоёота приус 20 маркийн 17-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэ 6 757 000 төгрөг, Шинжээч С.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоёота Приус маркийн 17-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн 83-23 УБЛ улсын дугаартай Тоёота НОАХ маркийн тээврийн хэрэгсэл осол гаргасан хэрэгт нэмэлтээр дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Мөнхгэрэл,тус тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Батцэвэр, болон миний бие бүрэлдэхүүнтэй гаргасан. Осол гарсан шалтгаан нөхцөл нь 83-23 УБЛ улсын дугаартай Тоёота НОАХ маркийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөны дүрмийн 10 дугаар бүлэгт заасан хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх хэсгийг зөрчсөн. 10.1 дэх хэсэгт жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх зогсохдоо, аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана.Уг осол чиг өөрчлөх үйлдэл хийснээс болсон гэж үзэж байна...Жолооч Ө.Ууганбаяр нь замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй. Энэ шалтгаан болохгүй...2 жолоочийн явж байгаа чиглэлд хамгийн эхэнд нь харагдаж буй тэмдэг нь хэргийн газрын схем зурагнаас харахад А цэгээс 7 км 500 метрийн зайд гүйцэт түрүүлэхийг хориглох тэмдэг байна. Уг тэмдэг нь удаан явдалтай тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, хоёр дугуйт мотоциклиос бусад тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэхээс хориглоно гэж заасан байна. Уг ослыг харахад Тоёота Приус маркийн 17-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урдаа тулгарсан аюулаас зайлсхийж дарж осол гаргасан. Дараагийн тэмдэгт нь хурдны дээд хязгаарлалт 50 км цагийн хурдаас хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалт байгаа, дүгнэлтэд жолооч Ууганбаяр нь 80 км цагийн хурдтай явсан гэж мэдүүлэг өгсөн байна, энийг үзэхэд замын хөдөлгөөний дүрмийн 2.24 дүгээр зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа боловч зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөл болохгүй гэж үзэж байна. Дараагийн тэмдэгт нь гүйцэт түрүүлэхийг хориглоно гэсэн тэмдэгт байгаа. Дараагийн тэмдэгт нь анхааруулсан тэмдэг огцом эргэлт, замын эргэх радиус багатай үзэгдэл хязгаарлагдмал тохойрсон хэсэгт ойртож байгааг анхааруулна гэсэн тэмдэг...” гэсэн мэдүүлэг, Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн: “...Тоёота Приус20 маркийн 17-32 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ө.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөн. Тоёота НОАХ маркийн 83-26 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг Замын тэмдэг тэмдэглэгээ. 1. Хэвтээ тэмдэглэл. 1.4, 1.1-1.3, 1.15а- 1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. Мөн 10 дугаар бүлэг Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 хэсэгт заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Ө.Ууганбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 337198 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жолооч Д.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСДЕ ангиллын 74296 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жолооч Ө.Ууганбаярын 17-32 УНМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг тухайн үед хэдэн км цагийн хурдтай явсныг тодорхойлох боломжгүй. Тоёота НОАХ маркийн 83-26 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл чиг өөрчлөхдөө замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж оролцох ёстой. Үндэслэл нь Эргэх үйлдэл гүйцэтгэхэд осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна. Шинээр нөхцөл байдал илрээгүй байна. Өмнөх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэсэн дүгнэлт,

Шинжээч Б.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...17-32 УНМ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд жолооч Ө.Ууганбаяраас гадна 4 зорчигч сууж явсан ба тэдгээр хүмүүсийн мэдүүлэгт “ жолооч хурдтай яваагүй” гэсэн байх бөгөөд мөн жолоочийн хажууд сууж явсан зорчигчийн мэдүүлэгт “80 км цагийн хурдтай явж байсан” гэх мэдүүлгүүдийг үндэслэсэн. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн энэ заалтыг зөрчөөгүй. Учир нь урд яваа буюу 83-26 УБЛ улсын дугаартай авто машины жолооч Д.Д нь замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалт, замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэг замын хэвтээ тэмдэглэл 1.4 1.1, 1.3, 1.15а-1.15в зэрэг замын хөдөлгөөний дүрмүүдийг тус тус зөрчсөнөөс энэхүү зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Ө.Ууганбаярын шүүх хуралдаанд өгсөн: “...би 120-130 км/цагийн хурдтай явж байгаад мөргөлдсөн бол осол энэ хэмжээнд байх уу, үүнээс амьд хүн үлдэх магадлал хэр байх вэ, ийм боломжгүй, утгагүй зүйлээр худлаа яриад байх юм...шинжээчийн гаргасан хохирлын үнэлгээгээр хохирлоо гаргуулахыг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д “...би араас машин ирж байгааг толиндоо харсан, гэхдээ 500-600 метрийн цаанаас ирж байсан, энэ Ууганбаяр нь дүрмээ мэддэг бол намайг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байсан...гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглосон тэмдэг байсныг дүгнэлтэнд заасан атлаа энэ талаар хэний буруу болох талаар дүгнэлт хийгээгүй...хохирогч Баттуяа нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөөгүй гэдгийг түүний эгч нь ярьсан тухай надад бичлэг нь байгаа, Баттуяагаас мэдүүлэг аваагүй би өөрөө мэдүүлэг бичээд гарын үсгийг дуурайгаад зурсан гэж Саяннямбуу өөрөө надад хэлээд би амьдралгүй болно, цол нэмэх гэж байгаа гээд гуйж байсан...мөргөсөн хүн яагаад буруугүй байдаг юм, мөргүүлсэн миний хохирлыг хэн төлөх болж байна...би буруугүй...” гэж маргасан мэдүүлэг,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-134 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар 83-26 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ноах маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин иргэн Ө.Ууганбаярын жолоодож явсан 17-32 УНМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Ө.Ууганбаярын тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч С.Баттуяа, У.Нарантуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.Ууганбаярын эзэмшлийн автомашинд 6 757 000 төгрөгний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд талуудын шинжлэн судалсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчөөгүй дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж үзлээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч “...гүйцэж түрүүлэххориглосон тэмдэгийг зөрчсөн, аюул тохиолдоход зогсоох арга хэмжээ аваагүй жолооч буруутай байхад анхнаасаа л Дийг буруутгах бүх зүйлийг хууль бусаар хийсэн...” гэж маргасан болно. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 3 ушинжээчийн дүгнэлт гаргасан ба эдгээр дүгнэлтүүд нь хоорондоо эрс зөрүүтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 214 дугаартай “...Тоёота Нмаркийн 83-26 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын Замын тэмдэг тэмдэглэгээ 1.Хэвтээ тэмдэглэл. 1.4, 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. Дүрмийн 10.6 “уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота приус 20 маркийн 17-32 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ө.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй. Тоёота Ноах маркийн 83-26 УБЛ, Тоёота приус 20 маркийн 17-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт, Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай “...ЖолӨ.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна. Жолооч Д.Д нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэгээ.1. Хэвтээ тэмдэглэл. 1.4 1.1-1.3, 1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. Жолооч Ө.Ууганбаяр нь В ангилалтай 337198 тоот хүчинтэй үнэмлэхтэй байна, жолооч Д.Д нь ВСДЕ ангилалтай баталгаажсан 74296 тоот хүчинтэй үнэмлэхтэй байна.Осол болсон шалтгаан нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт. Замын тэмдэглэгээ. 1. Хэвтээ тэмдэглэл. 1.4. 1.1-1.3,1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөр тодорхойлогдож байна. Шинээр нөхцөл байдал илрээгүй байна...” гэсэн дүгнэлт, Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн: “...Тоёота Пр20 маркийн 17-32 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ө.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчсөн. Тоёота НОАХ маркийн 83-26 УБЛ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг Замын тэмдэг тэмдэглэгээ. 1. Хэвтээ тэмдэглэл. 1.4, 1.1-1.3, 1.15а- 1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлэг Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 хэсэгт заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Ө.Ууганбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын 337198 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жолооч Д.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСДЕ ангиллын 74296 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жолооч Ө.Ууганбаярын 17-32 УНМ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг тухайн үед хэдэн км цагийн хурдтай явсныг тодорхойлох боломжгүй. Тоёота НОАХ маркийн 83-26 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл чиг өөрчлөхдөө замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж оролцох ёстой. Үндэслэл нь Эргэх үйлдэл гүйцэтгэхэд осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна. Шинээр нөхцөл байдал илрээгүй байна. Өмнөх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тодорхойлох боломжгүй...” гэсэн дүгнэлт, Шинжээч Б.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...17-32 УНМ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд жолооч Ө.Ууганбаяраас гадна 4 зорчигч сууж явсан ба тэдгээр хүмүүсийн мэдүүлэгт “ жолооч хурдтай яваагүй” гэсэн байх бөгөөд мөн жолоочийн хажууд сууж явсан зорчигчийн мэдүүлэгт “80 км цагийн хурдтай явж байсан” гэх мэдүүлгүүдийг үндэслэсэн. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн энэ заалтыг зөрчөөгүй. Учир нь урд яваа буюу 83-26 УБЛ улсын дугаартай авто машины жолооч Д.Д нь замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалт, замын хөдөлгөөний дүрмийн хавсралтын 1 дүгээр бүлэг замын хэвтээ тэмдэглэл 1.4 1.1, 1.3, 1.15а-1.15в зэрэг замын хөдөлгөөний дүрмүүдийг тус тус зөрчсөнөөс энэхүү зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэтгэлцээн няцаагдаж байна. 2018 оны 12 сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутагт Улаанбаатар Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар 83-26 УБЛ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ноах маркийн тээврийн хэрэгслийг Д.Д жолоодож явсан, түүний ард Ө.Ууганбаяр 17-32 УНМ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож нэг замаар, нэг урсгалд явж байсан нь гэрч болон хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Урд талд нь явсан жолооч Д эсрэг урсгалд орохоор эргэх үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрдөг, харин эсрэг урсгалд орчихоод байхад гүйцэж түрүүлэх үйлдэл хийж Ууганбаяр мөргөсөн гэж ярьж байна. Гэрчүүдийн мэдүүлгээр Д нь зүүн гар тийшээ дохио өгөөд баруун гар тийшээ замын хөвөөнд гараад эргэх үйлдэл хийх тэр агшинд арын машин ирж мөргөсөн үйл явдал болсон байна гэж дүгнэхээр байна. Тэгэхээр Д нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гэж Ууганбаярыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь 2 машин хоёулаа замын нэг урсгалд, нэг чигт ар араасаа явж байсан учраас эргэх үйлдэл хийхээр замын хөвөө хэсэгт гарсан машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх шаардлагагүй бөгөөд энэ нь Ө.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би явж байсан замаараа л явсан, хэнийг ч, юуг ч гүйцэж түрүүлэх шаардлага байгаагүй, өөрийнхөө явж байгаа замаар л явж байхад гэнэт урдуур эргэснээс би тормоз гишгэсэн боловч амжилгүй машины гол хэсгээр мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,

 хохирогч У.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...тэр автомашин бид нарын явж байгаа чиглэлээр бол зүүн тийшээ дохио өгөөд баруун гар тийшээ засмал замын хажуу тал руу зогсож байгаа харагдсан. Би бодохдоо автомашиныг зогсох гээд буруу тийшээ дохио өглөө гэж бодсон. Тэгээд бид нарын явж байсан автомашин нь хажуугаар нь гарах гээд ойртоод иртэл урд зогсох гэж байсан автомашин нь гэнэт авто замын эсрэг тал руу дараад бид нарын автомашины урдуур ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Одмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай урдхан талд цагаан өнгийн машин явж байснаа замын хажуу талын шороо руу дохио өгөөд зогсож байгаа юм шиг болсон. Тэгтэл жолооч Ууганбаяр нь хажуугаар нь өнгөрөөд явах гээд гартал нөгөө зогссон машин чинь газар дээрээ огцом эргээд урдуур ороод ирсэн ба жолооч Ууганбаяр тормос гишгэсэн боловч амжилгүй хажуу талаас нь мөргөсөн...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн эсэх талаар хэргийн газрын үзлэгт, 3 удаагийн шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгийн алинд ч тусгагдаагүй, Дийн мэдүүлгийг үнэлэх өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн Д нь 2 удаа мөргөсөн гэж мэдүүлдэг ч осол гарах үед хамт байсан, болсон үйл явдлыг хамгийн сайн мэдэх гэрч, хохирогч нарын хэнийх нь ч мэдүүлэгт нэг л удаа мөргөсөн гэж мэдүүлж байгааг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Дийн машинд зорчин явсан түүний эхнэр, гэрч Т.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би зүүрмэглээд унтаж явсан ба гэнэт чанга юм мөргөж байгаа юм шиг чимээ гарсан ба бие сонин болоод толгой эргээд чихэнд хүмүүсийн ярьж байгаа зүйл сонсогдохгүй шоконд орсон. Ингээд нэг ухаан ортол манай машиныг нэг машин мөргөсөн байдалтай замын хажуу талд харагдсан, би газарт хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Бүддоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Сайншанд сум орохоор Ууганбаяр гэдэг хүний машинд суугаад Сайншанд сум орохоор эрэгтэй, эмэгтэй танихгүй хүний хамт явсан юм. Тухайн үед ах Ө.Ууганбаяр нь 17-32 УНМ улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус 20 маркийн автомашинтай явсан ба би замдаа ядраад арын суудал дээр унтаад явж байсан. Гэтэл гэнэт л юм мөргөсөн ба сэрээд хартал цагаан өнгийн машины зүүн талаас нь мөргөж замын нөгөө урсгал руу орж зогссон байсан...” мэдүүлгээр нэг л удаа мөргөлдсөн байна. Хурд хэтрүүлсэн талаар маргаж байгаа боловч аль ч автомашины хурдыг тогтоох боломжгүй талаар шинжээчдийн дүгнэлт гарсан ба Ууганбаярын машинд зорчин явсан хохирогч Нарантуяа анх машинд суухдаа л 80 км цагаас илүү хурдтай явбал даралт ихэсдэг тухайгаа хэлж, замд явж байхдаа хурдыг харж байсан тухайгаа мэдүүлсэн, осол болох үед гэрч Одмөнх, хохирогч Нарантуяа нар нь жолооч Ууганбаярыг 75-80 км цагийн хурдтай явсныг гэрчилсэн ба бусад гэрч нар нэг их хурдтай яваагүй гэж мэдүүлснээс үзвэл жолооч Ууганбаярыг хурд хэтрүүлээгүй гэсэн шинжээчдийн дүгнэлтийг үнэлж, жолооч Дийн автомашины хурдыг тогтоох боломжгүй гэснийг ч мөн адил үнэлсэн болно.

Шүүгдэгч Д нь хэргийн газарт өөрөө авсан гэх 2 хоёроороо ижил 4 ширхэг зургийг шүүхэд өгснийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь: хэрэгт авагдсан фото зургаас өөр, мөргөлдөөд зогсож байгаа тухайн үеийн орчин нь хөдөө хээр байтал энэ зургийг харвал мөргөлдсөн гэх машины улсын дугаар харагдахгүй, зургийн цаад талаар байшин болон суурин газрын зарим хэсэг харагдах ба хар хөх, цагаан өнгийн машинуудын зураг харагдахын зэрэгцээ хуульд заасан журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй учраас үнэлээгүй.

 Гэрч Ганзориг /шүүгдэгчийн хэлснээр Зоригоо/ нь арын суудалд суугаад унтаж явсан, осол болсон талаар тодорхой, хэрэгт ач холбогдолтой гэх мэдүүлэг өгөөгүй, хохирогч З.Баттуяагийн мэдүүлгийг хуурамч гэж үзэж байгаагаа шүүгдэгч мэдүүлж үнэлэхгүй байхыг хүссэнийг яллах талаас эсэргүүцээгүй тул болсон үйл явдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үнэлэхгүй байхаар шүүх шийдсэн ч, хохирогчийн хувьд өгсөн мэдүүлгийг үнэлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Д нь араасаа ирж байгаа автомашиныг толиндоо харсаар байж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэг тэмдэглэгээ 1.Хэвтээ тэмдэглэл. 1.4,1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.

 Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно. Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлэг Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 хэсэгт заасан: “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг, Дүрмийн 10.6: “уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс Ө.Ууганбаярын жолоодож явсан 17-32 УНМ улсын дугаартай Приус 20 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч С.Баттуяа, У.Нарантуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.Ууганбаярын эд хөрөнгөнд 6 757 000 төгрөгний хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч Боржигон овогт Доржсүрэнгийн Дийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрхи заалтуудыг зөрчиж осол гаргасны улмаас Ө.Ууганбаярын тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч С.Баттуяа, У.Нарантуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.Ууганбаярын эд хөрөнгөнд 6 757 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчдод эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг эрүүгиийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох шийтгэл оногдуулах нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хохирогч С.Баттуяа нь хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн баримтын хүрээнд эрмэнд болон замын зардал, цалин хөлсний хохиролд 969103 төгрөг, хохирогч У.Нарантуяа нь эмчилгээний зардалд 554383 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ө.Ууганбаяр нь эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд Ашид Билгүүн компаны үнэлгээгээр гарсан 6 757 000 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч эсэргүүцэж, маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч С.Баттуяа, У.Нарантуяа нар нь цаашид гарах эмчилгээний зардталаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Д.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж осол гаргасны улмаас Ө.Ууганбаярын тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч С.Баттуяа, У.Нарантуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.Ууганбаярын эд хөрөнгөнд 6 757 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгуулийн ялыг 5 / таван / сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлого болгохоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 / арван таван / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Доос 969 103 төгрөг гаргуулж хохирогч З.Баттуяад, 554 383 төгрөгийг гаргуулж хохирогч У.Нарантуяад, 6 757 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ө.Ууганбаяр нарт тус тус олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Баттуяа, У.Нарантуяа нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА