Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/741

 

     2021        12          16                                         2021/ШЦТ/741

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

иргэдийн төлөөлөгч Ё.Баасанжав,

улсын яллагч Ц.Гансүлд, Б.Мөнгөншагай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Б , А.У  /НЗДТГ/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.С , Т.Э  /ТОСК/,

иргэний нэхэмжлэгч Ц.Б , Л.Н  /Хөгжлийн банк/,

шинжээч Б.О , М.Г , Д.Б , П.Б ,

гэрч О.М , Б.Л , С.Ц , Б.Ц , С.З , Ц.Б , С.Э , С.Е , Ү.Г , Д.Б , Н.Э , Б.Б ,

иргэний хариуцагч Ё.Б ,

иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч З.С  /Бэрэн групп ХХК/, түүний өмгөөлөгч Л.Х,  Б.М, О.Б,

шүүгдэгч Э.Б, Б.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Н.Ц, Г.О, Н.У,

шүүгдэгч Ю.А, түүний өмгөөлөгч Ц.Д,

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ж.Б,

шүүгдэгч Ё.Г, түүний өмгөөлөгч П.А,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ч.Б, Г.Ц,

шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Д.Э, О.Б,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Н,

шүүгдэгч Л.Н , түүний өмгөөлөгч Л.Д, Ж.Н,

шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч А.А,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Л.Х, О.Б, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Э. Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамаа овогт А.Г ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт Бийн Ч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эзэн овогт Т ын Г.О,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх нуурынхан овогт Ё.Г ,

Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Содов овогт Ш.Г ,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Ю.А ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Л.Н,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэрэн овогт Бын М,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элдэн овогт Д.О , Чонос овогт Д Ж нарт холбогдох эрүүгийн 1702000000024 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Харгана овгийн Э. Б, 1957 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан,  одоо тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 62-1-4 тоот  оршин суух, Монгол Улсын баатар цолоор шагнагдсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

2. Дамаа овгийн А.Г , 1968 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед “ОССК” ХХК болон “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол Усны гудамж 8-30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

3. Хөхнуурынхан овгийн Ё.Г , 1957 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, одоо тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны 1-3 тоот  оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

4. Эзэн овгийн Т ын Г.О, 1972 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Хөх монгол принт ХХК-д үйлдвэрлэл хариуцсан захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн зам Парк-9 хороолол 4-13 тоотод оршин суудаг гэх, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 34-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:.

5. Содов овгийн Ш.Г , 1966 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер технологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан, одоо “Тома урбан девеломпмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 15-03 тоот  оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:.

  6. Харгана овгийн Бийн Ч, 1980 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед “Грандлайн” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 6-4-4 тоот  оршин суух,

 Төв аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 65.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар:.

7. Боржигон овгийн Л.Н, 1973 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Этөч гудамж 1-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:.

8. Элдэн овгийн Д.О , 1967 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирлаар ажиллаж байсан, “Говь транс ложистикс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон 1-14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:.

9. Бэрэн овгийн Бын М, 1966 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 3-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:.

10. Чонос овгийн Д Ж, 1963 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, онгоцны хөдөлгүүрийн инженер мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 45-40 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:.

11. Харчу овгийн Ю.А , 1969 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед “ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, одоо “Ган Болд Металл” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11-р хороолол, 1-202 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Н , Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Г болон өөрийн хүү “Гранд лайн” ХХК-ийн захирал Б.Ч нартай бүлэглэн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин” ХХК, “Сайрам булган” ХХК, “Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байхад уг компаниудын түншлэлийг бус өөрийн хүү Б.Чн компани болох Гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг, дээрх төсөл хэрэгжүүлэх туршлага, техник хэрэгсэл, боловсон хүчин байхгүй “Гранд лайн” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр батламжилж, “Гранд лайн” ХХК нь төсөл хэрэгжүүлсэн хугацаанд орон сууцны барилга бариагүй байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэсэн заалтыг зөрчин:

2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Гранд лайн” ХХК-тай байгуулахад нөлөөлж, улмаар тухайн гэрээний зарим ажилтай давхцуулан

2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01/2014 дугаартай 347,800,000.00 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээ,

Мөн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дулааны 2ф-500мм-ийн голчтой 836м урт шугамын барилга угсралтын ДБИШ-33/2014 дугаартай 980,000,000.00 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Гранд лайн” ХХК-тай байгуулахад нөлөөлж Нийслэлийн төсөвт их хэмжээний буюу 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулж, гүйцэтгэсэн.

2. шүүгдэгч Э.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын Их Хурал төрийн өмчийн талаар дараах бүрэн эрхтэй” гэснийг,

Мөн зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “Төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах” гэснийг,

Мөн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмч бүрдүүлэх зорилгоор үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлыг гагцхүү Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэснийг,

Мөн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин:

- 2015 оны 12 сарын 01-ний өдөр А/927 дугаартай захирамж гарган “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын буюу төрийн өмчлөлийн “Буянт Ухаа-1” хорооллын орон сууцны байрнаас 648.48 м2 талбайтай, 830.054.400 төгрөгийн үнэлгээ бүхий 16 ширхэг орон сууцыг;

- 2016 оны 06 сарын 24-ний өдөр А/533 дугаартай захирамж гарган “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын буюу төрийн өмчлөлийн “Буянт Ухаа-2” хорооллын орон сууцны байрнаас 792.45 м2 талбайтай, 1.069.807.500 төгрөгийн үнэлгээ бүхий 15 ширхэг орон сууцыг буюу нийт 1,899,861,900 төгрөгийн үнэлгээ бүхий 31 орон сууцыг бусдад давуу байдал бий болгон үнэ төлбөргүй олгож, “ТОСК” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан.

3. Мөн шүүгдэгч Э.Б нь Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор буюу хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор ашиглаж, “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Г, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М, өөрийн хүү Б.Ч нартай бүлэглэн,

Албан тушаалынхаа нэр хүнд, нөлөөг ашиглан А.Гд нөлөөлж, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан болох “ТОСК” ТӨҮГ-ын захирал А.Г нь хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор “ТОСК” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол барих төслийн ажлыг санхүүжүүлэх зориулалтаар

2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөгжлийн банк болон “ТОСК” ТӨҮГ-ын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу “ТОСК” ТӨҮГ-т олгосон 35,5 сая ам.долларын зээлээс уг “Зээлийн гэрээ”-ний 3.1.4, 8.3.1 дэх хэсэгт заасан зориулалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг,

Мөн Ерөнхий сайдыг төлөөлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас “ТОСК” ТӨҮГ-ын захиралтай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний 4.7-д заасан “Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэснийг,

Мөн дээрх гэрээний 4.10-д заасан “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно” гэснийг,

Мөн гэрээний 5.2-д заасан “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хууль тогтоомж, хэлцлээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “ТОСК” ТӨҮГ-ын Голомт банкин дахь 2205048203 дугаарын данснаас:

“Бэрэн групп” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5038010168 тоот данс руу 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000.000 /таван тэрбум/ төгрөгийг,

Мөн тус компанийн Голомт банкин дахь 8140000167 тоот данс руу 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 4.000.000.000 /дөрвөн тэрбум/ төгрөгийг, нийт 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгийг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлж, улмаар “Бэрэн групп” ХХК-аас:

Б.Чн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны 341201218159 тоот дансанд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000.000 /хоёр тэрбум/ төгрөгийг,

2015 оны 09 сарын 11-ний өдөр 3.500.000.000 /гурван тэрбум таван зуун сая/ төгрөг, нийт 5.500.000.000 /таван тэрбум таван зуун сая/ төгрөгийг шилжүүлж, “ТОСК” ТӨҮГ-т нийт 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон.

 4. Мөн шүүгдэгч Э.Б нь дээрх мөнгө буюу 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгийг “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж тухайн цаг үеэс нь “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М, “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Ч нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн албан тушаалын албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор “ТОСК” ТӨҮГ-ын Голомт банкин дахь 2205048203 дугаарын данснаас: “Бэрэн групп” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5038010168 тоот дансанд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан 5.000.000.000 /таван тэрбум/ төгрөг, мөн тус компанийн Голомт банкин дахь 8140000167 тоот дансанд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан 4.000.000.000 /дөрвөн тэрбум/ төгрөг буюу нийт 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгөөс:

2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Л.Пүрэвсүрэнд “паркетан шалны үнэ” гэсэн утгаар 30.000.000 төгрөг, 1.737.965.755 төгрөгөөр 872.035 ам.долларыг Хаан банкнаас худалдан авч, тус банкин дахь “Бэрэн групп” ХХК-ийн зээл, зээлийн хүүг шилжүүлэн төлсөн, “Бэрэн групп” ХХК-ийн охин компани болох Хөх Ган ХК-ийн Хаан банкин дахь зээлийн төлбөрт 625.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаярын Хаан банкин дахь зээлийн картын төлбөрт 10.252.718 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мийн Хаан банкин дахь зээлийн кредит картын төлбөрт 7.980.985 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Булган тамир эрдэнэс” ХХК-д “арматурын үнэ” гэх утгаар 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Сант сургуульд “9А Л.Ольга сургалтын төлбөр” гэсэн утгаар 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн лэнд девелопмент” ХХК-д “санхүүжилт” гэсэн утгаар 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн секьюрити” ХХК-д “хамгаалалтын хөлс” гэсэн утгаар 16.400.000 төгрөгийг шилжүүлсэн, “Гүн тэлмэн” ХХК-д “асфальтын төлбөр” гэсэн утгаар 157.148.580 төгрөгийг шилжүүлсэн, “Бөртэ Үжин цэцэрлэгийн төлбөр” гэсэн утгаар 2.640.000 төгрөгийг бусдад шилжүүлсэн, Хөх ган ХК-ийн Хаан банкин дахь зээлийн хүүгийн төлбөрт 37.037.152 төгрөгийг шилжүүлсэн, мөн Б.Чн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны 341201218159 тоот дансанд “гэрээний төлбөр” гэсэн утгаар 2.000.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн данс руу “цахилгааны төлбөр” гэсэн утгаар 4.024.189 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн металл” ХХК-ийн данс руу “санхүүжилт” гэсэн утгаар 23.925.000 төгрөгийг шилжүүлсэн,   

2015 оны 09 сарын 11-ний өдөр Б.Чн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны 341201218159 тоот дансанд 3.500.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн групп” ХХК-ийн охин компани болох “Нэхээсгүй эдлэл” ХК-ийн Худалдаа, хөгжлийн банкин дахь зээлийн төлбөрт 207.345.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Л.Пүрэвсүрэнд “Паркетан шалны үнэ” утгаар 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Жан Гин Лин” ХХК-д “чулууны төлбөр” гэсэн утгаар 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Ч.Оюунтөгсөд “Краны түрээсийн төлбөр” гэсэн утгаар 1,008.000 төгрөгийг шилжүүлсэн, “Цалинд” гэсэн утгаар 31.432.200 төгрөгийг “Бэрэн групп” ХХК-ийн Хаан банкин дахь байгууллагын банкны газрын данс руу шилжүүлсэн, П.Энхтуулд “нөхөн заслын ажил” гэсэн утгаар 1.118.123 төгрөгийг шилжүүлсэн, “Шунхлай трейдинг” ХХК-ийн “шатахууны талоны үнэ” гэсэн утгаар 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Сайхан хараа” ХХК-ийн данс руу “цементийн үнэ” гэсэн утгаар 11.392.000 төгрөгийг шилжүүлсэн, Б.Мийн эхнэр Л.Бурмаад “Б.М зузаатгал” гэсэн утгаар 19.960.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Бэрэн металл” ХХК-ийн данс руу “санхүүжилт” гэсэн утгаар 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Нийслэлийн өмчийн харилцааны газрын данс руу “газрын төлбөр” гэсэн утгаар 2.106.500 төгрөгийг шилжүүлсэн, “Алс групп” ХХК-ийн данс руу “шинжилгээний төлбөр” гэсэн утгаар 333.355 төгрөгийг шилжүүлсэн, С.Мэндсайханы данс руу “Хөх ган ХК-ийн өмнөөс цалин 7, 8 дугаар сар” гэсэн утгаар 910.994 төгрөгийг шилжүүлсэн, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “нийгмийн даатгалын шимтгэл” гэсэн утгаар 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст “хувь хүний орлогын албан татвар” гэсэн утгаар 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Төрийн сангийн хэлтсийн данс руу “Бэрэн майнинг” ХХК-ийн өмнөөс “хувь хүний орлогын албан татвар” гэсэн утгаар 5.000.000 төгрөг, “газрын төлбөрт” гэсэн утгаар 1.020.000 төгрөгийг шилжүүлсэн,  Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн данс руу “Бэрэн констракшн” ХХК-ийн өмнөөс гэсэн утгаар 1.000.000 төгрөг, “Бэрэн майнинг” ХХК-ийн өмнөөс гэсэн утгаар 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Ник” ХХК-ийн данс руу “Бэрэн металл” ХХК-ийн өмнөөс 10.632.800 төгрөгийг шилжүүлсэн, “Жан Гин лин” ХХК-ийн данс руу “чулууны төлбөр” гэсэн утгаар 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Ц.Б захирлын данс руу “зээл” гэсэн утгаар  3.000.000 төгрөг шилжүүлсэн,

2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн security харуул хамгаалалтын хөлс” гэсэн утгаар 15.954.000 төгрөг шилжүүлсэн,

2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмалын газарт “лицензийн үйлчилгээний хөлс” гэсэн утгаар 1.000.000 төгрөг, Ч.Энхмаад “чекээр” гэсэн утгаар 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ХААН банк, байгууллагын банкны газрын данс руу “цалинд” гэсэн утгаар 32.907.558 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн лэнд девелопмент” ХХК-ний данс руу “санхүүжилт” гэсэн утгаар 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Ч.Оюунтөгст “краны түрээсийн төлбөр” гэсэн утгаар 1.080.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Нэхээсгүй эдлэл” ХХК-ний данс руу “хоорондын тооцоогоор” гэсэн утгаар 77.797.982 төгрөгийг тус тус шилжүүлж, мөнгө угаасан,

Улмаар Б.Чн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны 341201218159 тоот дансанд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан 2.000.000.000 төгрөг, 2015 оны 09 сарын 11-ний өдөр хүлээн авсан 3.500.000.000 төгрөг буюу нийт 5.500.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж Б.Ч нь өөрийн эзэмшлийн Төрийн банкин дахь 346502299382 дугаартай дансанд мөн өдрүүдэд шилжүүлж, тухайн 5.500.000.000 төгрөгөөс:

2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 50.000.000 төгрөгийг Б.Ч нь бэлнээр зарлага хийж авсан, 86.640.000 төгрөгийг “Машины барьцаа, зээлийн төлбөрт” гэсэн утгаар 102900112579 данс руу шилжүүлсэн, 150.000.000 төгрөгийг Б.Ч нь бэлнээр зарлага хийж авсан, 35.000.000 төгрөгийг Б.Ч нь мөн бэлнээр зарлага хийж авсан, 411.000.000 төгрөгийг Э.Бийн охин Б.Хулангийн нөхөр Б.Идэрийн Төрийн банкин дахь 107400113665 данс руу шилжүүлсэн, 3.000.000 төгрөгийг Оюунцэцэгийн Хаан банкны 5011002001 данс руу шилжүүлсэн, 1.000.000 төгрөгийг Эрдэнэцэцэгийн Голомт банкны 1209222657 данс руу шилжүүлсэн, 40.000.000 төгрөгийг Б.Ч нь бэлнээр зарлага хийж авсан,

2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 59.850.000 төгрөгийг Б.Ч нь хэлцэл хийсэн гэх утгаар авсан, 15.150.000 төгрөгийг Б.Ч нь хадгаламжийн зарлага хийж гэсэн утгаар авсан,  

2015 оны  09 дүгээр сарын 10-ны өдөр 20.721.770 төгрөгийг /10.376 us.dollar/ Картын зээлийн төлбөр гэсэн утгаар Голомт банкин дахь Э. Бийн 2005100114 дугаарын данс руу шилжүүлсэн, 10.031.450 төгрөгийг Картын зээлийн төлбөр гэсэн утгаар Голомт банкин дахь Э. Бийн 2005100115 дугаарын данс руу шилжүүлсэн, 2.007.000 төгрөгийг Б.Ч нь 346502301340 данс руу шилжүүлсэн, 2.000.000 төгрөгийг Б.Ч нь бэлэн зарлага хийж авсан,

2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 29.955.000 төгрөгийг Сонор рекордс ХХК-аас машины лизингийн төлбөр гэсэн утгаар Адамант ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 415016047 дугаарын дансанд шилжүүлсэн, 149.400 төгрөгийг КР004062 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 1.900.000 төгрөгийг 13133759 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 2.000.000 төгрөгийг 91120764 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан,

2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 200.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 500.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 500.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 500.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 500.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 3.990.000 төгрөгийг 91120505 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан,

2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 3.630.000 төгрөгийг 91120505 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 177.200 төгрөгийг 13137592 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 200.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 67.000 төгрөгийг Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан,

2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 175.000 төгрөгийг Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 439.676.064 төгрөгийг Ч нь зээлийн хүүгийн төлбөр гэсэн утгаар Улаанбаатар хотын банкны 2600073564 данс руу шилжүүлсэн, 21.000.000 төгрөгийг Мөнхжингийн Голомт банкны 3350000545 дугаарын дансанд шилжүүлсэн, 10.000.000 төгрөгийг Цалингийн зээл гэсэн утгаар Түвшинсайханы Хаан банкин дахь 5039125747 дугаарын дансанд шилжүүлсэн, 2.760.000 төгрөгийг Машины зээл төлбөр гэсэн утгаар 341201218159 дугаарын данс руу шилжүүлсэн,

2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 50.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 1.000.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан,

2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөгийг 13132765 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 259.160 төгрөгийг 11010558 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 13.443.000 төгрөгийг Б.Чн Худалдаа хөгжлийн банкны 457037271 дугаартай данс руу шилжүүлсэн, 1.567.500 төгрөгийг Б.Ч нь бэлэн зарлага хийж авсан, 136.500 төгрөгийг 91120368 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан,

2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 3.328.356.741 төгрөгийг Ч шилжүүлэг гэсэн утгаар Улаанбаатар хотын банкны 2600073564 данс руу шилжүүлсэн, 21.337.958 төгрөгийг Ч зээлийн хүү гэсэн утгаар Улаанбаатар хотын банкны 2600073564 данс руу шилжүүлсэн, 19.455.810 төгрөгийг Ч баталгааны эрсдэлийн шимтгэл гэсэн утгаар Улаанбаатар хотын банкин дахь Гранд лайн ХХК-ийн 2600075914 данс руу шилжүүлсэн, 100.000.000 төгрөгийг Ч өөрийнхөө Төрийн банкин дахь 346502301340 дугаарын данс руу Чгаас гэсэн утгаар тус тус шилжүүлж мөнгө угаасан,

Э.Б нь гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкин дахь 2005100114 дугаарын дансаар 20.721.770 төгрөг /10.376 us.dollar/, мөн тус банкин дахь өөрийн эзэмшлийн 2005100115 дугаарын дансаар 10.031.450 төгрөгийг хүлээн авч, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн.

Шүүгдэгч А.Г нь Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Нийслэлийн Засаг дарга Э.Б, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М, “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Ч нартай бүлэглэн, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор “ТОСК” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол барих төслийн ажлыг санхүүжүүлэх зориулалтаар

2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөгжлийн банк болон “ТОСК” ТӨҮГ-ын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу “ТОСК” ТӨҮГ-т олгосон 35,5 сая ам.долларын зээлээс “Зээлийн гэрээ”-ний 3.1.4, 8.3.1 дэх хэсэгт заасан зориулалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг,

Мөн Ерөнхий сайдыг төлөөлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас “ТОСК” ТӨҮГ-ын захиралтай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний 4.7-д заасан “Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэснийг,

Мөн дээрх гэрээний 4.10-д заасан “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно” гэснийг,

Мөн гэрээний 5.2-д заасан “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хууль тогтоомж, хэлцлээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “ТОСК” ТӨҮГ-ын Голомт банкин дахь 2205048203 дугаарын данснаас:

“Бэрэн групп” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5038010168 тоот данс руу 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000.000 /таван тэрбум/ төгрөгийг,

Мөн тус компанийн голомт банкин дахь 8140000167 тоот данс руу 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 4.000.000.000 /дөрвөн тэрбум/ төгрөгийг буюу нийт 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгийг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлж, улмаар “Бэрэн групп” ХХК-аас:

Б.Чн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны 341201218159 тоот дансанд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000.000 /хоёр тэрбум/ төгрөгийг,

2015 оны 09 сарын 11-ний өдөр 3.500.000.000 /гурван тэрбум таван зуун сая/ төгрөг, нийт 5.500.000.000 /таван тэрбум таван зуун сая/ төгрөгийг шилжүүлж, “ТОСК” ТӨҮГ-т нийт 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг  төлөвлөн зохион байгуулж, гүйцэтгэсэн.

2. Шүүгдэгч А.Г нь ганцаараа, 3 удаагийн давтан үйлдлээр:

2.1. “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор “ОССК” ХХК-ийн дүрэмд заасан компанийн үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй буюу:

“ОССК” ХХК-ийн дүрмийн 2.1 “компанийн үндсэн зорилго нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн цогц үйл ажиллагааг шийдвэрлэхэд оршино” гэснийг,

Мөн дүрмийн 6.2 “компанийн гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэснийг,

Мөн дүрмийн 6.4 “гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэснийг тус тус зөрчиж, ТУЗ-өөс түүнд гэрээ байгуулах эрх олгоогүй байхад “Могул скай” ХХК-д илт давуу байдал олгон тус компанийн захирал Д.Жы ашиг сонирхлын үүднээс “Могул скай” ХХК-д 3 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн 7 хувийн хүүтэй өгөхөөр тохиролцон:

2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн захирал Д.Жтай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр

“ОССК”, Сангийн яамтай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний 3.1 “Зээлдэгч нь ашигласан зээлийн өрийн үлдэгдэлд жилийн 7,8 хувьтай тэнцэх хүүг төгрөгөөр тухай бүр Сангийн яаманд төлнө” гэснийг,

Мөн дээрх гэрээний 5.1 “Зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон хөрөнгийг зөвхөн Засгийн газрын 2009 оны Журам батлах тухай 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журамд заасан зориулалтаар ашиглана” гэснийг тус тус зөрчиж 4.000 айлын орон сууц төслийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1 тэрбум төгрөг, 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 500 сая төгрөгийг “Могул скай” ХХК-д дээрх зээлийн гэрээний урьдчилгаа болгон өгч,

Улмаар гэрээний үлдэгдэл 1.5 тэрбум төгрөгийг олгохын тулд Д.Жаас хээл хахууль өгөхийг тулган шаардаж буюу хясан боогдуулах замаар тус компанийн барьж гүйцэтгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Могул таун” хотхоны 96 дугаар байр /1С/-ны 108 тоот 66,6 м.кв талбайтай, 166.856.900 төгрөгийн буюу онц их хэмжээний үнэлгээтэй орон сууцыг 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрийн найз С.Огаар дамжуулан хээл хахуульд авч, улмаар гэрээний үлдэгдэл мөнгө болох 1 тэрбум төгрөгийг 2013 оны 07 сарын 23-ны өдөр, 500 сая төгрөгийг 2013 оны 07 сарын 25-ны өдөр тус тус олгосон;

2.2. Мөн “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг,

Мөн Ерөнхий сайдыг төлөөлж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас “ТОСК” ТӨҮГ-ын захиралтай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний 4.7-д заасан “Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэснийг,

Мөн гэрээний 4.10-д заасан “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно” гэснийг,

 Мөн гэрээний 5.2-д заасан “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “Бэрэн групп” ХХК-д илт давуу байдал олгон тус компанийн захирал Б.Мийн ашиг сонирхлын үүднээс: 

2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мтэй “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулах орон сууцны барилга угсралтын ажлын 50-аас багагүй хувьд “Бэрэн групп” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр  ажиллуулахаар тохирсон;

2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болон мөн оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мтэй “Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Хангай хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан тус хотхоны 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч үнийг үл маргах журмаар төлөхөөр тохирсон зэргээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр:

2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн охин Г.Нгийн Худалдаа хөгжлийн банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан 12.360 ам.доллар буюу 21.070.092 төгрөгийг хээл хахуульд авсан; 

2.3. Мөн “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор тус газрын дэд захирал Д.Оын ашиг сонирхлын үүднээс:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д заасан “Эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах” гэснийг,

ТОСК ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар бүлгийн 6.8.9-д “Ажиллагсдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч, тогтвортой бүтээлч хамт олныг бүрдүүлэх” гэснийг тус тус зөрчиж,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 778 дугаар тогтоолоор баталсан “ТОСК” ТӨҮГ-ын 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн үзүүлэлтэд батлагдаагүй 65.000.000 төгрөгийг тус газрын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оын хүүхэд Г.Түвшинбилэгтийн сургалтын төлбөрт олгох тухай А/66 дугаартай тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хууль бусаар гаргасан буюу

Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө өөрөө 2016 оны 8 сарын 11-ний өдөр Д.Оаас 650.000 төгрөгийн үнэ бүхий MONT BLANС брэндийн бүс 1 ширхэг, 157.500 төгрөгийн үнэ бүхий Hennesy V.S.O.P брэндийн коньяк архи 1 ширхэг буюу нийт 807.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хээл хахуульд авсан.

3. Шүүгдэгч А.Г нь ганцаараа, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д заасан “Эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах” гэснийг,

ТОСК ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар бүлгийн 6.8.9-д “Ажиллагсдын мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авч, тогтвортой бүтээлч хамт олныг бүрдүүлэх” гэснийг тус тус зөрчиж, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 778 дугаар тогтоолоор баталсан “ТОСК” ТӨҮГ-ын 2016 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшиний үзүүлэлтэд батлагдаагүй 65.000.000 төгрөгийг тус газрын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оын хүүхэд Г.Түвшинбилэгтийн сургалтын төлбөрт олгох тухай А/66 дугаартай тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хууль бусаар гаргаж, тухайн мөнгийг 2016 оны 08 сарын 04-ний өдөр Д.Оын эзэмшлийн Хаан банкны 5043036804 тоот дансанд шилжүүлэн “ТОСК” ТӨҮГ-т 65.000.000 төгрөгийн хохирол учруулсан.

4. Шүүгдэгч А.Г нь ганцаараа, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан “үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах” гэснийг,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Үйлдвэрийн газар нь Монгол улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй” гэснийг,

Мөн дээрх дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3-д заасан “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж,

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор хүчингүй болж эрх зүйн чадамжгүй болсон “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Орон сууцны фондыг бүрдүүлэх журам””-ыг үндэслэн:

Нийслэлийн Засаг даргын тамгын газартай “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 215/136, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 56 дугаартай “Үүрэг гүйцэтгэх гэрээ’’ гэх гэрээг тус тус байгуулсны дагуу

Нийслэлийн засаг дарга Э.Бийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар Буянт-Ухаа 2 хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад 2012 онд өөрийн найз Т.Баттөрөөс 30.000.000 төгрөгийг зээлж авсан байсан буцаан төлөх үүргээ биелүүлэхийн тулд түүний төрсөн эгч Т.П  нэрийг оруулж,

Т.Баттөрөөс нэмж 24 сая төгрөгийг 2016 оны 07, 08 дугаар саруудад хувьдаа авсны хариуд хувьдаа болон бусдад давуу байдал тогтоож, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших тус хорооллын 1016 дугаар байрны 4 тоотод байрлах 39.3 м2 талбай бүхий 53.055.000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг Т.Пүрэвсүрэнд үнэ төлбөргүй олгуулж, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт 53.055.000 төгрөгийн хохирол учруулсан.

5. Шүүгдэгч А.Г нь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор тус газрын Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гтой бүлэглэн:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан “үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах” гэснийг,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Үйлдвэрийн газар нь Монгол улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй” гэснийг,

Мөн дээрх дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3-д заасан “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж,

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор хүчингүй болж эрх зүйн чадамжгүй болсон “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Орон сууцны фондыг бүрдүүлэх журам”-ыг үндэслэн:

Нийслэлийн Засаг даргын тамгын газартай “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 215/136, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 56 дугаартай “Үүрэг гүйцэтгэх гэрээ’’ гэх гэрээг тус тус байгуулсны дагуу

Нийслэлийн засаг дарга Э.Бийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар Буянт-Ухаа 2 хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад иргэн Ч.Тын иргэний үнэмлэхийг ашиглан оруулж,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших тус хорооллын 1006 дугаар байрны 13 тоотод байрлах 68.59 м2 талбайтай, 92.596.500 төгрөгийн үнэлгээ бүхий, 3 өрөө орон сууцны гэрчилгээг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргуулан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоон авч, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт 92.596.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг удирдаж төлөвлөн зохион байгуулж, гүйцэтгэсэн.

6. Шүүгдэгч А.Г нь шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор ганцаараа “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2012 онд өөрийн найз Т.Баттөрөөс 30.000.000 төгрөгийг зээлж авсан байсан буцаан төлөх үүргээ биелүүлэхийн тулд түүнээс 2016 оны 07, 08 дугаар саруудад “үнэгүй олгогдох байрнаас өгч байгаа” гэж хэлэлгүй, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 24 сая төгрөгийг шилжүүлэн хуурч мэхлэх аргаар залилан авч, 24.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.

Шүүгдэгч Ё.Г нь нийтийн албан тушаалтнаар буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа:

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирал А.Гтай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2015/136 дугаартай “Үүрэг гүйцэтгэх гэрээ”-г байгуулан “ТОСК” ТӨҮГ-ын өмчлөлийн “Буянт ухаа 1” хорооллын байрнаас 648.48 м2 талбайтай 16 ширхэг орон сууцыг Нийслэлийн орон сууцны фонд гэгчид шилжүүлэн авч,

Дээрх орон сууцуудыг Нийслэлийн Засаг дарга Э.Бийн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/927 тоот захирамжаар зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй олгох нэрсийн жагсаалтад өөрийн төрсөн ах Ё.Б ы нэрийг оруулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Ё.Б д Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт орших “Буянт ухаа 1” хорооллын 719 дүгээр байрны 55 тоотод байрлалтай 42,32 м2 талбай бүхий, 54.196.600 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг үнэ төлбөргүй олгуулж, “ТОСК” ТӨҮГ-т их хэмжээний буюу 54.196.600 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Т.Г нь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал тогтоох зорилгоор тус газрын захирал А.Гтай бүлэглэн:

А.Г ыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан “үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах” гэснийг,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Үйлдвэрийн газар нь Монгол улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй” гэснийг,

Мөн дээрх дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3-д заасан “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчин хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж,

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор хүчингүй болж эрх зүйн чадамжгүй болсон “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Орон сууцны фондыг бүрдүүлэх журам”-ыг үндэслэн:

Нийслэлийн Засаг даргын тамгын газартай “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 215/136, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 56 дугаартай “Үүрэг гүйцэтгэх гэрээ’’ гэх гэрээг тус тус байгуулсны дагуу

Нийслэлийн засаг дарга Э.Бийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар Буянт-Ухаа 2 хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад иргэн Ч.Тын иргэний үнэмлэхийг ашиглан оруулж,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших тус хорооллын 1006 дугаар байрны 13 тоотод байрлах 68.59 м2 талбайтай, 92.596.500 төгрөгийн үнэлгээ бүхий, 3 өрөө орон сууцны гэрчилгээг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргуулан хувьдаа давуу байдал тогтоон авч, “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт 92.596.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг удирдаж төлөвлөн зохион байгуулж, гүйцэтгэхэд Т.Г нь өөрийн хүргэн дүү Ж.Гн төрсөн эх Ч.Тын иргэний үнэмлэхийг түүнд өгч ашиглуулан А.Г ыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон.

2. Шүүгдэгч Т ын Г.О нь хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ганцаараа, шунахай сэдэлтээр, хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор:

А.Г ыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан “үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах” гэснийг,

Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 685 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн орон сууцны корпораци Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Үйлдвэрийн газар нь Монгол улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй” гэснийг,

Мөн дээрх дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.3-д заасан “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Монгол улсын хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дотоод журмын дагуу захиран зарцуулах” гэснийг тус тус зөрчиж,

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаартай тогтоолоор хүчингүй болж эрх зүйн чадамжгүй болсон “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2008 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Орон сууцны фондыг бүрдүүлэх журам”-ыг үндэслэн:

Нийслэлийн Засаг даргын тамгын газартай “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрыг төлөөлж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 215/136, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 56 дугаартай “Үүрэг гүйцэтгэх гэрээ’’ гэх гэрээг тус тус байгуулсныг мэдсээр байж хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж,

Нийслэлийн засаг дарга Э.Бийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/533 дугаартай захирамжаар “Буянт-Ухаа 2” хорооллын байрнаас зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтад өөрийн хүргэн дүү Ж.Гн (жич: төрсөн дүү Т.Цолмонгэрэлийн нөхөр) иргэний үнэмлэхийг ашиглан оруулж,

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших тус хорооллын 1006 дугаар байрны 48 тоотод байрлах 68.59 м2 талбайтай 92.596.500 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууцны гэрчилгээг түүний нэр дээр 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргуулан хувьдаа давуу байдал тогтоон авч, улмаар иргэн Б.Од 92.596.500 төгрөгөөр худалдан “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газарт 92.596.500 төгрөгийн хохирол учруулсан.

3. Шүүгдэгч Т ын Г.О нь “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор тус газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Атэй бүлэглэн:

Албан тушаалын байдлаа ашиглаж Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт орших “Буянт-Ухаа 1” хорооллын 709 дүгээр байрны 40 тоотод байрлах 49,72 м2 талбайтай орон сууцыг иргэн Ц.Б  нь худалдан авахаар “ТОСК” ТӨҮГ-ын ХААН банкны 5099007040 тоот дансанд урьдчилгаа төлбөр гэж 21.000.000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тушааж,

Үлдэгдэл 42.641.600 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байх үед буюу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бийн А/927 дугаартай захирамжаар тухайн орон сууцыг иргэн Ц.Б эд үнэ төлбөргүй олгохоор шийдвэр гарсан байхад “үнэгүй олгогдох байрнаас өгч байгаа” гэж хэлэлгүй, түүний уг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21.000.000 төгрөгийг түүнд буцаан олгохгүйгээр бодит байдлыг нуух замаар иргэн Ц.Б ийг төөрөгдөлд оруулж,

“Манай байгууллага дотроо зохицуулалт хийж байна” гэж хэлэн хуурч мэхлэх аргаар 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ц.Б ээр “байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21 сая төгрөгийг Хаан банкин дахь Ж.Гн 5064535221 тоот дансанд шилжүүлж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг бичүүлэн авч, уг мөнгийг өөрийн дүүгийн нөхөр Ж.Гн дээрх дансаар шилжүүлэн залилан мэхэлж авч, Ц.Б эд 21.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан зохион байгуулж, удирдан, гардан үйлдсэн.

4. Шүүгдэгч Т ын Г.О нь “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, ганцаараа:

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй олгох Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт орших “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцны 2 өрөө орон сууцанд иргэн Н.Э  хамрагдахаар болсон боловч иргэн Н.Э  нь тухайн 2 өрөө орон сууцаа 3 өрөө болгож зөрүү мөнгийг “ТОСК” ТӨҮГ-т төлөхөөр тус газрын захирал А.Гтай тохиролцож,

2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тухайн орон сууцны талбайн зөрүү мөнгө 17 сая төгрөгийг “ТОСК” ТӨҮГ-ын нярав Н.Год “1004-43 тоот урьдчилгаа төлбөр” гэсэн утгаар бэлнээр тушаасныг Т.Г нь авч, завшсаны улмаас “ТОСК” ТӨҮГ-т 17.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан.

Шүүгдэгч Ш.Г нь нийтийн албан тушаалтнаар буюу Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Засаг дарга Э.Б, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Н  болон “Гранд лайн” ХХК-ийн захирал Б.Ч нартай бүлэглэн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин” ХХК, “Сайрам булган” ХХК, “Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байхад уг компаниудын түншлэлийг бус Б.Чн компани болох Гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг, дээрх төсөл хэрэгжүүлэх туршлага, техник хэрэгсэл, боловсон хүчин байхгүй “Гранд лайн” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр батламжилж, “Гранд лайн” ХХК нь төсөл хэрэгжүүлсэн хугацаанд орон сууцны барилга бариагүй байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэсэн заалтыг зөрчин:

“Гранд лайн” ХХК-тай шууд гэрээ байгуулах тухай зөвлөмжийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлж, улмаар тус газрын дарга Л.Н  нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг төлөөлж, “Гранд лайн” ХХК-тай байгуулахад зориуд хүргэж, улмаар тухайн гэрээний зарим ажилтай давхцуулан

2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01/2014 дугаартай 347,800,000.00 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээ,

Мөн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дулааны 2ф-500мм-ийн голчтой 836м урт шугамын барилга угсралтын ДБИШ-33/2014 дугаартай 980,000,000.00 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг төлөөлж “Гранд лайн” ХХК-тай байгуулахад зориуд хүргэж, Нийслэлийн төсөвт их хэмжээний буюу 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон.

Шүүгдэгч Б.Ч нь ашиг хонжоо олох зорилгоор “Гранд лайн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөрийн төрсөн эцэг Нийслэлийн Засаг дарга Э.Б, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Г, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Н  нартай бүлэглэн:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин” ХХК, “Сайрам булган” ХХК, “Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байхад уг компаниудын түншлэлийг бус өөрийн компани болох Гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг, дээрх төсөл хэрэгжүүлэх туршлага, техник хэрэгсэл, боловсон хүчин байхгүй “Гранд лайн” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар батламжлахад дэмжлэг үзүүлж, “Гранд лайн” ХХК нь төсөл хэрэгжүүлсэн хугацаанд орон сууцны барилга барилгүйгээр Нийслэлийн Засаг дарга Э.Б, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Г, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Н  нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэсэн заалтыг зөрчин:

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Н г 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг өөрийнхөө “Гранд лайн” ХХК-тай байгуулахад нь дэмжлэг үзүүлж, улмаар тухайн гэрээний зарим ажилтай давхцуулан

2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01/2014 дугаартай 347,800,000.00 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээ,

Мөн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дулааны 2ф-500мм-ийн голчтой 836м урт шугамын барилга угсралтын ДБИШ-33/2014 дугаартай 980,000,000.00 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай “Гранд лайн” ХХК нь байгуулахад дэмжлэг үзүүлж, Нийслэлийн төсөвт их хэмжээний буюу 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон.

2. Шүүгдэгч Бийн Ч нь “Грандлайн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирал А.Г, өөрийн төрсөн эцэг Нийслэлийн Засаг дарга Э.Б, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М нартай бүлэглэн, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор “ТОСК” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол барих төслийн ажлыг санхүүжүүлэх зориулалтаар

А.Г ыг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөгжлийн банк болон “ТОСК” ТӨҮГ-ын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу “ТОСК” ТӨҮГ-т олгосон 35,5 сая ам.долларын зээлээс “Зээлийн гэрээ”-ний 3.1.4, 8.3.1 дэх хэсэгт заасан зориулалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг,

Мөн Ерөнхий сайдыг төлөөлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас “ТОСК” ТӨҮГ-ын захиралтай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний 4.7-д заасан “Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэснийг,

Мөн дээрх гэрээний 4.10-д заасан “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно” гэснийг,

Мөн гэрээний 5.2-д заасан “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хууль тогтоомж, хэлцлээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “ТОСК” ТӨҮГ-ын Голомт банкин дахь 2205048203 дугаарын данснаас:

“Бэрэн групп” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5038010168 тоот данс руу 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000.000 /таван тэрбум/ төгрөгийг,

Мөн тус компанийн голомт банкин дахь 8140000167 тоот данс руу 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 4.000.000.000 /дөрвөн тэрбум/ төгрөгийг буюу нийт 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгийг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлж, улмаар “Бэрэн групп” ХХК-аас:

Б.Чн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны 341201218159 тоот дансанд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000.000 /хоёр тэрбум/ төгрөгийг,

2015 оны 09 сарын 11-ний өдөр 3.500.000.000 /гурван тэрбум таван зуун сая/ төгрөг, нийт 5.500.000.000 /таван тэрбум таван зуун сая/ төгрөгийг шилжүүлж, “ТОСК” ТӨҮГ-т нийт 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг төлөвлөн зохион байгуулж, гүйцэтгэхэд өөрийн эцэг Э.Бээр дамжуулан хатгаж, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон.

3. Мөн шүүгдэгч Б.Ч нь дээрх мөнгө буюу 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгийг “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж тухайн цаг үеэс нь өөрийн төрсөн эцэг Нийслэлийн Засаг дарга Э.Б, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.М нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн албан тушаалын албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор “ТОСК” ТӨҮГ-ын Голомт банкин дахь 2205048203 дугаарын данснаас: “Бэрэн групп” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5038010168 тоот дансанд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан 5.000.000.000 /таван тэрбум/ төгрөг, мөн тус компанийн Голомт банкин дахь 8140000167 тоот дансанд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан 4.000.000.000 /дөрвөн тэрбум/ төгрөг буюу нийт 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгөөс:

Өөрийн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны 341201218159 тоот дансанд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан 2.000.000.000 төгрөг, 2015 оны 09 сарын 11-ний өдөр хүлээн авсан 3.500.000.000 төгрөг буюу нийт 5.500.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж Б.Ч нь өөрийн эзэмшлийн Төрийн банкин дахь 346502299382 дугаартай дансанд мөн өдрүүдэд шилжүүлж, тухайн 5.500.000.000 төгрөгөөс:

2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 50.000.000 төгрөгийг Б.Ч нь бэлнээр зарлага хийж авсан, 86.640.000 төгрөгийг “Машины барьцаа, зээлийн төлбөрт” гэсэн утгаар 102900112579 данс руу шилжүүлсэн, 150.000.000 төгрөгийг Б.Ч нь бэлнээр зарлага хийж авсан, 35.000.000 төгрөгийг Б.Ч нь мөн бэлнээр зарлага хийж авсан, 411.000.000 төгрөгийг Э.Бийн охин Б.Хулангийн нөхөр Б.Идэрийн Төрийн банкин дахь 107400113665 данс руу шилжүүлсэн, 3.000.000 төгрөгийг Оюунцэцэгийн Хаан банкны 5011002001 данс руу шилжүүлсэн, 1.000.000 төгрөгийг Эрдэнэцэцэгийн Голомт банкны 1209222657 данс руу шилжүүлсэн, 40.000.000 төгрөгийг Б.Ч нь бэлнээр зарлага хийж авсан,

2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 59.850.000 төгрөгийг Б.Ч нь хэлцэл хийсэн гэх утгаар авсан, 15.150.000 төгрөгийг Б.Ч нь хадгаламжийн зарлага хийж гэсэн утгаар авсан,  

2015 оны  09 дүгээр сарын 10-ны өдөр 20.721.770 төгрөгийг /10.376 us.dollar/ Картын зээлийн төлбөр гэсэн утгаар Голомт банкин дахь Э. Бийн 2005100114 дугаарын данс руу шилжүүлсэн, 10.031.450 төгрөгийг Картын зээлийн төлбөр гэсэн утгаар Голомт банкин дахь Э. Бийн 2005100115 дугаарын данс руу шилжүүлсэн, 2.007.000 төгрөгийг Б.Ч нь 346502301340 данс руу шилжүүлсэн, 2.000.000 төгрөгийг Б.Ч нь бэлэн зарлага хийж авсан,

2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 29.955.000 төгрөгийг Сонор рекордс ХХК-аас машины лизингийн төлбөр гэсэн утгаар Адамант ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 415016047 дугаарын дансанд шилжүүлсэн, 149.400 төгрөгийг КР004062 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 1.900.000 төгрөгийг 13133759 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 2.000.000 төгрөгийг 91120764 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан,

2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 200.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 500.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 500.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 500.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 500.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 3.990.000 төгрөгийг 91120505 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан,

2015 оны  09 дүгээр сарын 15-ны өдөр 3.630.000 төгрөгийг 91120505 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 177.200 төгрөгийг 13137592 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 200.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 67.000 төгрөгийг Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан,

2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 175.000 төгрөгийг Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 439.676.064 төгрөгийг Ч нь зээлийн хүүгийн төлбөр гэсэн утгаар Улаанбаатар хотын банкны 2600073564 данс руу шилжүүлсэн, 21.000.000 төгрөгийг Мөнхжингийн Голомт банкны 3350000545 дугаарын дансанд шилжүүлсэн, 10.000.000 төгрөгийг Цалингийн зээл гэсэн утгаар Түвшинсайханы Хаан банкин дахь 5039125747 дугаарын дансанд шилжүүлсэн, 2.760.000 төгрөгийг Машины зээл төлбөр гэсэн утгаар 341201218159 дугаарын данс руу шилжүүлсэн,

2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 50.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан, 1.000.000 төгрөгийг АТМ төхөөрөмжөөс зарлага хийж авсан,

2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 660.000 төгрөгийг 13132765 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 259.160 төгрөгийг 11010558 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан, 13.443.000 төгрөгийг Б.Чн Худалдаа хөгжлийн банкны 457037271 дугаартай данс руу шилжүүлсэн, 1.567.500 төгрөгийг Б.Ч нь бэлэн зарлага хийж авсан, 136.500 төгрөгийг 91120368 дугаартай Пос терминал машинд уншуулж зарлага хийж ашигласан,

2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 3.328.356.741 төгрөгийг Ч шилжүүлэг гэсэн утгаар Улаанбаатар хотын банкны 2600073564 данс руу шилжүүлсэн, 21.337.958 төгрөгийг Ч зээлийн хүү гэсэн утгаар Улаанбаатар хотын банкны 2600073564 данс руу шилжүүлсэн, 19.455.810 төгрөгийг Ч баталгааны эрсдэлийн шимтгэл гэсэн утгаар Улаанбаатар хотын банкин дахь Гранд лайн ХХК-ийн 2600075914 данс руу шилжүүлсэн, 100.000.000 төгрөгийг Ч өөрийнхөө Төрийн банкин дахь 346502301340 дугаарын данс руу Чгаас гэсэн утгаар тус тус шилжүүлж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн.

Шүүгдэгч Л.Н  нь нийтийн албан тушаалтнаар буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийслэлийн Засаг дарга Э.Б, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Г болон “Гранд лайн” ХХК-ийн захирал Б.Ч нартай бүлэглэн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчим /ГХДТ/2013/7 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Зуншин” ХХК, “Сайрам булган” ХХК, “Гранд лайн” ХХК-иудын хамтран ажиллах түншлэл шалгарсан байхад уг компаниудын түншлэлийг бус Б.Чн компани болох Гадаад худалдаа, брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг, дээрх төсөл хэрэгжүүлэх туршлага, техник хэрэгсэл, боловсон хүчин байхгүй “Гранд лайн” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр батламжилж, “Гранд лайн” ХХК нь төсөл хэрэгжүүлсэн хугацаанд орон сууцны барилга бариагүй байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэсэн заалтыг зөрчин:

2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Амгалан орчмын дэд бүтцийн барилга байгууламжийн шугам сүлжээний ажил, зураг төсөвтэй түлхүүр гардуулах нөхцөлтэй ДБИШС-07/2013 дугаартай 11,070,000,000 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг төлөөлж, “Гранд лайн” ХХК-тай байгуулж, улмаар тухайн гэрээний зарим ажилтай давхцуулан

2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ДБИШС-01/2014 дугаартай 347,800,000.00 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээ,

Мөн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дулааны 2ф-500мм-ийн голчтой 836м урт шугамын барилга угсралтын ДБИШ-33/2014 дугаартай 980,000,000.00 төгрөгийн үнэ бүхий шууд гэрээг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрыг төлөөлж “Гранд лайн” ХХК-тай байгуулж Нийслэлийн төсөвт их хэмжээний буюу 1,327,800,000 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Д.О нь “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус газрын захирал А.Гд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэсний төлөө 2016 оны 8 сарын 11-ний өдөр 650.000 төгрөгийн үнэ бүхий MONT BLANС брэндийн бүс 1 ширхэг, 157.500 төгрөгийн үнэ бүхий Hennesy V.S.O.P брэндийн коньяк архи 1 ширхэг буюу нийт 807.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хахуульд өгсөн.

Шүүгдэгч Б.М нь “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирал болон “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Г ыг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэхээр албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр түүний охин Г.Нгийн Худалдаа хөгжлийн банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан түүнд 12.360 ам.доллар буюу 21.070.092 төгрөгийг хахуульд өгсөн.

2. Шүүгдэгч Бын М нь “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирал А.Г, Нийслэлийн Засаг дарга Э.Б, “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Ч нартай бүлэглэн, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор “ТОСК” ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа 2” орон сууцны хороолол барих төслийн ажлыг санхүүжүүлэх зориулалтаар

А.Г ыг 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөгжлийн банк болон “ТОСК” ТӨҮГ-ын хооронд байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу “ТОСК” ТӨҮГ-т олгосон 35,5 сая ам.долларын зээлээс “Зээлийн гэрээ”-ний 3.1.4, 8.3.1 дэх хэсэгт заасан зориулалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “Үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг энэ хууль, гэрээнд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах” гэснийг,

Мөн Ерөнхий сайдыг төлөөлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас “ТОСК” ТӨҮГ-ын захиралтай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний 4.7-д заасан “Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэснийг,

Мөн дээрх гэрээний 4.10-д заасан “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно” гэснийг,

Мөн гэрээний 5.2-д заасан “Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заагдсан эрх хэмжээний дотор захиран зарцуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хууль тогтоомж, хэлцлээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, ажил олгогчоос зөвшөөрөл авалгүйгээр “ТОСК” ТӨҮГ-ын Голомт банкин дахь 2205048203 дугаарын данснаас:

Б.Мийн “Бэрэн групп” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5038010168 тоот данс руу 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 5.000.000.000 /таван тэрбум/ төгрөгийг,

Мөн тус компанийн голомт банкин дахь 8140000167 тоот данс руу 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 4.000.000.000 /дөрвөн тэрбум/ төгрөгийг буюу нийт 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгийг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлж, улмаар “Бэрэн групп” ХХК-иас:

Б.Чн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны 341201218159 тоот дансанд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000.000 /хоёр тэрбум/ төгрөгийг,

2015 оны 09 сарын 11-ний өдөр 3.500.000.000 /гурван тэрбум таван зуун сая/ төгрөг, нийт 5.500.000.000 /таван тэрбум таван зуун сая/ төгрөгийг шилжүүлж, “ТОСК” ТӨҮГ-т нийт 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг төлөвлөн зохион байгуулж, гүйцэтгэхэд өөрийн компанийн дансыг ашиглан дэмжлэг үзүүлж, хувьдаа болон бусдад давуу байдал тогтоож, хамжигчаар хамтран оролцсон.

3. Мөн шүүгдэгч Б.М нь дээрх мөнгө буюу 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгийг “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж тухайн цаг үеэс нь Нийслэлийн Засаг дарга Э.Б, түүний хүү “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Ч нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн албан тушаалын албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор “ТОСК” ТӨҮГ-ын Голомт банкин дахь 2205048203 дугаарын данснаас: “Бэрэн групп” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5038010168 тоот дансанд 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан 5.000.000.000 /таван тэрбум/ төгрөг, мөн тус компанийн Голомт банкин дахь 8140000167 тоот дансанд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан 4.000.000.000 /дөрвөн тэрбум/ төгрөг буюу нийт 9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгөөс:

2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Л.Пүрэвсүрэнд “паркетан шалны үнэ” гэсэн утгаар 30.000.000 төгрөг, 1.737.965.755 төгрөгөөр 872.035 ам.долларыг Хаан банкнаас худалдан авч, тус банкин дахь “Бэрэн групп” ХХК-ийн зээл, зээлийн хүүг шилжүүлэн төлсөн, “Бэрэн групп” ХХК-ийн охин компани болох Хөх Ган ХК-ийн Хаан банкин дахь зээлийн төлбөрт 625.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаярын Хаан банкин дахь зээлийн картын төлбөрт 10.252.718 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мийн Хаан банкин дахь зээлийн кредит картын төлбөрт 7.980.985 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Булган тамир эрдэнэс” ХХК-д “арматурын үнэ” гэх утгаар 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Сант сургуульд “9А Л.Ольга сургалтын төлбөр” гэсэн утгаар 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн лэнд девелопмент” ХХК-д “санхүүжилт” гэсэн утгаар 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн секьюрити” ХХК-д “хамгаалалтын хөлс” гэсэн утгаар 16.400.000 төгрөгийг шилжүүлсэн, “Гүн тэлмэн” ХХК-д “асфальтын төлбөр” гэсэн утгаар 157.148.580 төгрөгийг шилжүүлсэн, “Бөртэ Үжин цэцэрлэгийн төлбөр” гэсэн утгаар 2.640.000 төгрөгийг бусдад шилжүүлсэн, Хөх ган ХК-ийн Хаан банкин дахь зээлийн хүүгийн төлбөрт 37.037.152 төгрөгийг шилжүүлсэн, мөн Б.Чн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны 341201218159 тоот дансанд “гэрээний төлбөр” гэсэн утгаар 2.000.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн данс руу “цахилгааны төлбөр” гэсэн утгаар 4.024.189 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн металл” ХХК-ийн данс руу “санхүүжилт” гэсэн утгаар 23.925.000 төгрөгийг шилжүүлсэн,   

2015 оны 09 сарын 11-ний өдөр Б.Чн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны 341201218159 тоот дансанд 3.500.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн групп” ХХК-ийн охин компани болох “Нэхээсгүй эдлэл” ХК-ийн Худалдаа, хөгжлийн банкин дахь зээлийн төлбөрт 207.345.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Л.Пүрэвсүрэнд “Паркетан шалны үнэ” утгаар 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Жан Гин Лин” ХХК-д “чулууны төлбөр” гэсэн утгаар 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Ч.Оюунтөгсөд “Краны түрээсийн төлбөр” гэсэн утгаар 1,008.000 төгрөгийг шилжүүлсэн, “Цалинд” гэсэн утгаар 31.432.200 төгрөгийг “Бэрэн групп” ХХК-ийн Хаан банкин дахь байгууллагын банкны газрын данс руу шилжүүлсэн, П.Энхтуулд “нөхөн заслын ажил” гэсэн утгаар 1.118.123 төгрөгийг шилжүүлсэн, “Шунхлай трейдинг” ХХК-ийн “шатахууны талоны үнэ” гэсэн утгаар 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Сайхан хараа” ХХК-ийн данс руу “цементийн үнэ” гэсэн утгаар 11.392.000 төгрөгийг шилжүүлсэн, Б.Мийн эхнэр Л.Бурмаад “Б.М зузаатгал” гэсэн утгаар 19.960.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Бэрэн металл” ХХК-ийн данс руу “санхүүжилт” гэсэн утгаар 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Нийслэлийн өмчийн харилцааны газрын данс руу “газрын төлбөр” гэсэн утгаар 2.106.500 төгрөгийг шилжүүлсэн, “Алс групп” ХХК-ийн данс руу “шинжилгээний төлбөр” гэсэн утгаар 333.355 төгрөгийг шилжүүлсэн, С.Мэндсайханы данс руу “Хөх ган ХК-ийн өмнөөс цалин 7, 8 дугаар сар” гэсэн утгаар 910.994 төгрөгийг шилжүүлсэн, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “нийгмийн даатгалын шимтгэл” гэсэн утгаар 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст “хувь хүний орлогын албан татвар” гэсэн утгаар 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Төрийн сангийн хэлтсийн данс руу “Бэрэн майнинг” ХХК-ийн өмнөөс “хувь хүний орлогын албан татвар” гэсэн утгаар 5.000.000 төгрөг, “газрын төлбөрт” гэсэн утгаар 1.020.000 төгрөгийг шилжүүлсэн,  Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн данс руу “Бэрэн констракшн” ХХК-ийн өмнөөс гэсэн утгаар 1.000.000 төгрөг, “Бэрэн майнинг” ХХК-ийн өмнөөс гэсэн утгаар 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн, “Ник” ХХК-ийн данс руу “Бэрэн металл” ХХК-ийн өмнөөс 10.632.800 төгрөгийг шилжүүлсэн, “Жан Гин лин” ХХК-ийн данс руу “чулууны төлбөр” гэсэн утгаар 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Ц.Б захирлын данс руу “зээл” гэсэн утгаар  3.000.000 төгрөг шилжүүлсэн,

2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Бэрэн security харуул хамгаалалтын хөлс” гэсэн утгаар 15.954.000 төгрөг шилжүүлсэн,

2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмалын газарт “лицензийн үйлчилгээний хөлс” гэсэн утгаар 1.000.000 төгрөг, Ч.Энхмаад “чекээр” гэсэн утгаар 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ХААН банк, байгууллагын банкны газрын данс руу “цалинд” гэсэн утгаар 32.907.558 төгрөгийг шилжүүлсэн, “Бэрэн лэнд девелопмент” ХХК-ний данс руу “санхүүжилт” гэсэн утгаар 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн, Ч.Оюунтөгст “краны түрээсийн төлбөр” гэсэн утгаар 1.080.000 төгрөгийг шилжүүлсэн,

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Нэхээсгүй эдлэл” ХХК-ний данс руу “хоорондын тооцоогоор” гэсэн утгаар 77.797.982 төгрөгийг тус тус шилжүүлж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн.

Шүүгдэгч Д.Ж нь “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г ыг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэх, албан үүргийнх нь хувьд гүйцэтгэх үүргийг нь хэрэгжүүлэхгүй байлгахаар албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүнтэй байгуулсан Зээлийн гэрээний үлдэгдэл 1.5 тэрбум төгрөгийг авахын тулд өөрийн компанийн барьж гүйцэтгэсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Могул таун” хотхоны 96 дугаар байр /1С/-ны 108 тоот 66,6 м.кв талбайтай, 166.856.900 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг А.Гд 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр түүний найз С.Огаар дамжуулан хахуульд өгсөн.

Шүүгдэгч Ю.А нь “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус газрын Маркетинг борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гтой бүлэглэн:

Албан тушаалын байдлаа ашиглаж Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутагт орших “Буянт-Ухаа 1” хорооллын 709 дүгээр байрны 40 тоотод байрлах 49,72 м2 талбайтай орон сууцыг иргэн Ц.Б  нь худалдан авахаар “ТОСК” ТӨҮГ-ын ХААН банкны 5099007040 тоот дансанд урьдчилгаа төлбөр гэж 21.000.000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тушааж,

Үлдэгдэл 42.641.600 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байх үед буюу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бийн А/927 дугаартай захирамжаар тухайн орон сууцыг иргэн Ц.Б эд үнэ төлбөргүй олгохоор шийдвэр гарсан байхад “үнэгүй олгогдох байрнаас өгч байгаа” гэж хэлэлгүй, түүний уг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21.000.000 төгрөгийг түүнд буцаан олгохгүйгээр бодит байдлыг нуух замаар иргэн Ц.Б ийг төөрөгдөлд оруулж,

“Манай байгууллага дотроо зохицуулалт хийж байна” гэж хэлэн хуурч мэхлэх аргаар 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ц.Б ээр “байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 21 сая төгрөгийг Хаан банкин дахь Ж.Гн 5064535221 тоот дансанд шилжүүлж өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг бичүүлэн авч, уг мөнгийг Т.Гын хүргэн дүү Ж.Гн дээрх данс руу шилжүүлж, Т.Гыг Ц.Б ийн 21.000.000 төгрөгийг залилан мэхэлж авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан зохион байгуулж, удирдан, гардан үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон зэрэг гэмт хэрэгт тус тус холбогджээ.       

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Ш.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Л.Н д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр,

шүүгдэгч Э.Б, Б.М, Б.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр,

шүүгдэгч Ё.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  

шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр,

шүүгдэгч Э.Бийн

- 2015 оны 12 сарын 01-ний өдөр А/927 дугаартай захирамж гарган “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын буюу төрийн өмчлөлийн “Буянт Ухаа-1” хорооллын орон сууцны байрнаас 648.48 м2 талбайтай, 830.054.400 төгрөгийн үнэлгээ бүхий 16 ширхэг орон сууцыг;

- 2016 оны 06 сарын 24-ний өдөр А/533 дугаартай захирамж гарган “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын буюу төрийн өмчлөлийн “Буянт Ухаа-2” хорооллын орон сууцны байрнаас 792.45 м2 талбайтай, 1.069.807.500 төгрөгийн үнэлгээ бүхий 15 ширхэг орон сууцыг буюу нийт 1,899,861,900 төгрөгийн үнэлгээ бүхий 31 орон сууцыг бусдад давуу байдал бий болгон үнэ төлбөргүй олгож, “ТОСК” ТӨҮГ-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр,

шүүгдэгч А.Г ын “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа шунахай сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр Б.Мөөс 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн охин Г.Нгийн Худалдаа хөгжлийн банкны 495053525 дугаартай ам.долларын дансаар дамжуулан 12.360 ам.доллар буюу 21.070.092 төгрөгийг, Д.Оаас 2016 оны 8 сарын 11-ний өдөр Д.Оаас 650.000 төгрөгийн үнэ бүхий MONT BLANС брэндийн бүс 1 ширхэг, 157.500 төгрөгийн үнэ бүхий Hennesy V.S.O.P брэндийн коньяк архи 1 ширхэг буюу нийт 807.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хээл хахуульд авсан гэх үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокуророос шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасны баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг болгон тус тус, 

шүүгдэгч А.Гд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч Т.Год 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч Ю.Ад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Харгана овгийн Э. Бийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Нийслэлийн засаг даргын Тамгын газарт хүнд хор уршиг учируулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Дамаа овгийн А.Г ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамтран, гүйцэтгэгчээр оролцосон гэм буруутайд,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Харгана овогт Бийн Ч-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгэт заасныг журамлан, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцосон гэм буруутайд,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасны баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Нийслэлийн засаг даргын Тамгын газарт хүнд хор уршиг учируулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Бэрэн овогт Бын Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг браимтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцосон гэм буруутайд,

шүүгдэгч Эзэн овогт Т ын Г.Оыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 баримтлан, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэлээр хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцосон гэм буруутайд,

шүүгдэгч Чонос овогт Д Жыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Харчу овогт Ю.Г-ийг2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцосон гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М, Б.Ч нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгэт заасныг журамлан, 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч Э.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч А.Гд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.Чд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгэт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 /ная/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 /арван таван сая гурван зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Т.Год 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 баримтлан, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Д.Жд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ю.Ад 2015 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих,

шүүгдэгч А.Гд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн  нийт биечлэн эдлэх хорих ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, А.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г ын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

9. Шүүгдэгч Б.Ч, Т.Г, Д.Ж, Ю.А нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус тус 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг Б.Чд торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс, шүүгдэгч Э.Б, А.Г нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж эхлэхийг тайлбарласугай.

12. Шүүгдэгч Э.Б, Б.Ч, Ё.Г, Т.Г, Ш.Г, Л.Н , Д.О, Б.М, Д.Ж, Ю.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ё.Г, Ш.Г, Л.Н , Д.О, Б.М, Д.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бээс 663.900.000 /зургаан зуун жаран гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч Б.Чгаас 663.900.000 /зургаан зуун жаран гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан Нийслэлийн засаг даргын Тамгын газарт,

шүүгдэгч  А.Гас 210.651.500 /хоёр зуун арван сая зургаан зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг,  

шүүгдэгч Т.Гоос 120.096.500 /нэг зуун хорин сая ерэн зургаан мянга таван зуу/ төгрөгийг,  

шүүгдэгч Ю.Аээс 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг,

иргэний хариуцагч “БГ” ХХК /РД: /-аас  9.000.000.000 /есөн тэрбум/ төгрөгийг тус тус гаргуулан “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хөгжлийн банк нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн “ТОСК” ТӨҮГ-с иргэний хэргийг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

14. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Mont Blanc брэндийн бүс /тэлээ/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Гд буцаан олгож, Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №4347 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөлд Э.Б /РД: /,  Б.М /РД: /, Б.Ч /РД: /, Ю.А /РД: /, Ш.Г /РД: /, Ё.Г /РД: ХБ57050571/, Д.Ж /РД: /-ны нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг,

10-04 УНГ дугаартай BMW маркийн 25.000.000 төгрөгийн үнэлгээтэй автомашиныг захиран зарцуулах эрхийг хязгаарласан Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоолыг,

иргэн Д.Оийн өмчлөлд бүртгэлтэй байгаа Буянт-Ухаа 2 хорооллын 1006 дугаар байрны 13 тоотод байрлах 68.59 м2 талбайтай, 92.596.500 төгрөгийн үнэлгээ бүхий, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг,

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 2 дугаар хэсэг Ар Зайсангийн гудамж “Могул таун” хотхоны 96 дугаар байр /1С/-ны 108 тоот 66,6 м.кв талбайтай, 166.856.900 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоолыг,

шүүгдэгч Т.Гын Ж.Гн нэр дээр бүртгэлтэй “Буянт-Ухаа 2” хорооллын 1006 дугаар байрны 48 тоот орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоолыг,

Т.П  нэр дээр бүртгэлтэй “Буянт-Ухаа 2” хорооллын 1016 дугаар байрны 4 тоот орон сууц, 29-70 УНС улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн 13.000.000 төгрөгийн үнэлгээтэй автомашинуудыг битүүмжилсэн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг,

Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №4464 дугаар шүүгдэгч Л.Н  /РД: /-гийн “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.

15. Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №4347 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч А.Г-ынөмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38-71 тоот орон сууц,

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 1 дүгээр гудамж 17 тоот хувийн сууц,

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол 29-45 тоот 117.963.200 төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 

шүүгдэгч Т.Гын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 80 дугаар байрны 41 тоотод байрлалтай 82.536.698 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хэвээр үлдээж,

иргэн Ж.Гн нэр дээр бүртгэлтэй шүүгдэгч Т.Гын өмчлөлийн гэх 07-76 УНХ улсын дугаартай “Бенз S350” маркийн автомашин,

“Бэрэнгрупп” ХХК /РД: 2063182/-ны Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, ногоон нуур гудамж, 519 тоот байр, Улсын бүртгэлийн Ү-, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, ногоон нуур гудамж. 520 тоот байр, Улсын бүртгэлийн Ү-, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, ногоон нуур гудамж, 521 тоот байр, Улсын бүртгэлийн Ү-, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, ногоон нуур гудамж, 522 тоот байр, Улсын бүртгэлийн Ү-, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, ногоон нуур гудамж, 523 тоот байр, Улсын бүртгэлийн Ү-, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, 7-р хороолол, ногоон нуур гудамж, 524 тоот байр Ү-гэрчилгээтэй 6 байрны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлсүгэй.

16. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.Гд авсан Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

17. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

18. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, А.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Ю.А, Б.Ч, Ш.Г, Д.Ж, Т.Г, Л.Н , Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээг, шүүгдэгч Ё.Г, Б.М нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН

                              ШҮҮГЧИД                                 С.БАТГЭРЭЛ

                                                                                Д.РЕНЧЕНХОРОЛ