Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2113

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Ц.Цогбадрах нь нэхэмжлэлийн шаардлагын 1 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч З.Цэцэгмаа нь үлдэх 800 000 /найман зуун мянган/ төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны дотор нэхэмжлэгч Ц.Цогбадрахад төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Цэцэгмаагаас 21 875 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 21 875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Цогбадрахад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвлэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Булганаад холбогдуулан үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                                            

                                          

 

  ШҮҮГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ