Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 974

 

 ТОГТООХ нь:

 

               1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Л.Мөнхгэрэл, Р.Энхтөр нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 502 795 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 18 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Л.Мөнхгэрэл, Р.Энхтөр нар нь 9 502 795 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тэдний зээлийн барьцаанд барьцаалсан хариуцагч Л.Мөнхгэрэлийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 3 байрны 17 м.кв, Ү-2206002478 дугаарт бүртгэлтэй, 20 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 994 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Мөнхгэрэл, Р.Энхтөр нараас 166 994 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-нд олгосугай.

 

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН