Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1535

 

2020              08               24                                                      2020/ШЦТ/1535

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр, Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Хохирогч Б.Даваасамбуу, Ш.Батболд, тэдгээрийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, Н.Нарантуяа,

Гэрч Ц.Хулан,

 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

 

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Жамбалсүрэн,

 

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Т.Одгал нарыг оролцуулан тус

 

шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Ганболдын Баярболд, Зуутраг овогт Алтангэрэлийн Бат-Оргил, Суман хонгор овогт Дашцэрэвийн Баянцэнгэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суман хонгор овогт Дашцэрэвийн Баянцэнгэл нарт холбогдох эрүүгийн 1906 02433 1841 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан, ам бүл 2 эхийн хамт Хан-уул дүүрэг 15 дугаар хороо 3 дугаар байрны 34 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******

 

  1. Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн оюутан, ам бүл 7 эцэг, эх, эмээ, дүү нарын хамт Хан-уул дүүрэг 2 дугаар хороо 31 дүгээр байрны 66 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,*******
 

2

 

  1. Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн оюутан, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт, Хан-уул дүүрэг 15 дугаар хороо 28 дугаар байрны 153 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч *******,*******,*******нар нь бүлэглэн 2019 оны

 

  1. дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны 102 дугаар байрны 40 тоот иргэн Ш.Батболдын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, халдашгүй байх эрхэд халдан дураараа авирласан,

 

2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө шөнийн цагаар

 

*******,*******,*******нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж иргэн хүний өөрөөр хэлбэл хохирогч Ш.Батболд, Б.Даваасамбуу нарын Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй, чөлөөтөй байх эрхэд нь халдаж амгалан тайван байдлыг нь алдагдуулсан,

 

Д.Б ганцаараа иргэн Ш.Батболдыг 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Ц.Хулантай анх 01 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Хулангын найзынх нь төрсөн өдөр дээр танилцаж байсан. Тэрнээс хойш 3 сарын хугацаанд өдөр, шөнөгүй уулзаж яваад нэлээн дотно болсон байсан. Хамт гадуур хонодог, хамт манай найзын гэрлүү буюу Дархан хотруу 2, 3 хоногоор хамт явж байсан. Хэрэг гарсан өдөр би Ц.Хулантай жоохон маргалдсан байсан. Тэр орой нь Ц.Хулантай чат бичиж байгаад очиж уулзахаар болсон. Тэгээд очсон би очихдоо нэлээн согтуу байсан. Би машинаас буугаад гуйваад байсан болохоор намайг согтуу байна гээд санаа зовоод*******хамт оруулж өгсөн. Тэгээд хаалга тогшсон чинь Б.Б.Даваасамбуу гэх залуу намайг заамдаж аваад шал нь дээр унагаагаад шууд зодоод эхэлсэн. Тэр үед би өөрийгөө удирдаж согтолттой миний бие их муу бөөрний архаг дутагдалд орсон байсан. Хүн зодож чадахгүй байдалтай байсан. Тэр үед миний нүдийг нэг хүн тагласан байсан. Ц.Хулан надад хэлэхдээ миний нүдийг гараараа тагласан байсан би юу ч харж чадаагүй. Миний дээр нэг хүн гараад суусан байсан. Миний бөөрлүү өшиглөсөн, нүдрүү хуруугаа хийж нүдэнд цус хуруулсан, нуруунаас хазсан өмнөх хурал дээр Б.Даваасамбуу тайлбарлахдаа аргагүй байдалд орсон байсан гэсэн би бол өөрийгөө хамгаалж чадахгүй хэнийг ч барьж аваагүй байхад аавтайгаа нийлээд зодсон. Бид нар анх зодох зорилготой энэ айлруу орсон бол

 

3

 

бид нар тавуулаа нийлээд өөрийнхөө аав шиг хүнийг хүүхэдтэй нь нийлүүлээд зодох чадалтай хүмүүс байсан. Би бол хэнийг ч цохиогүй манай найзууд ч хэнийг ч цохиогүй. Хэргийн материалаас харахад надад учирсан хохирол их байгаа миний би ээмэг зүүдэг байсан ээмгээ сэт татуулсан, нүдрүү хуруугаа хийсэн, нуруугаа хазуулсан, бөөрлүү өшиглөсөн, гар өчсөн дээр гарч өвдөглөж суусан байгаа. Б.Даваасамбуу гэдэг хүний аав Ш.Батболд нь зөөлөн эдийн гэмтэл гээд байгаа. Өмнөх шүүх хурал дээр өөрөө хэлж байсан би шилэн дээр унаад ийм болсон гэж байсан. Дараагийн мэдүүлэгтээ би бодоод байхад намайг хүн түлхсэн гэж мэдүүлгээ худлаа өгсөн байсан. Хэрэг болсон газарлуу бид нар бол дайрч ороогүй байгаа. Өөрсдөө хаалга онгойлгож заамдаж унагаагаад гэрлүүгээ чирж оруулаад зодож байгаа нь хүний ёсноос гажууд зүйл юм. Манай найзууд намайг авъя гэж байхад намайг гэрээсээ гаргахгүй би зугтаагаад мөлхөж гарсан. Манай найз Д.Бийг гэрлүүгээ авч ороод зодсон үгүйг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан орилоод байсан. Б.Даваасамбуу хутга хаана байна ална, хэний хүүхэд гэж мэдэх үү гээд орилоод байсан. Тэр айлын домапоне утас нүдний шил гэмтсэн гээд байгаа нь бид нар ноцолдож байхад санаандгүй байдлаар газар унаад эвдэрсэн гэдэг сэдлийг нь бид нар тавьж өгсөн болохоор тэрэнд гэмшиж байгаа тэр хохирлыг барагдуулж болно” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр тавуулаа байсан нь үнэн. Би *******ат- Оргилтой маргааш нь бөөрний дутагдалаар эмнэлэгт хэвтэн бие нь муу согтуу байсан учраас хамт орсон. Хамт ороод *******аторгил хаалга тогшиход би шатан дээр зогсож байсан. Тэгээд хаалга тайлахад Б.Даваасамбуу гарч ирээд *******ыг заамдаж унагаагаад зодоод эхэлсэн. Би тэр үед гайхаад салгах гээд очтол аав нь гарч ирээд надруу дайрсан би биеэ хамгаалаад байж байтал *******ыг гэрлүүгээ чирээд оруулсан. Би манай аав шиг хүн надруу дайраад байхаар нь өөрөөсөө холдуулаад байж байсан. Тэгээд аав нь араас нь орж, ээж нь хаалган дээр зогсож байсан. Гэр дотор *******аторгилын нүүрлүү нь өшиглөж, дагзруу нь цохиж харагдаж байсан. Тэгээд******* орж ирээд бид 2 харахад зодож байсан. Би аргаа бараад суган дооогуур нь орж найзыгаа авах гэхэд аав нь *******ыг биеэрээ дараад өвдөглөөд хэвтсэн хөдөлгөөн хийх чадваргүй болгосон байсан. Тэгээд би салгах гээд одоо болиоч ахаа та нар яагаад манай найзыг зодоод байгаа юм гэхэд босохгүй миний үгийг тоохгүй байсан. Тэр үед Б.Даваасамбуу хутга хаана байна гээд хайгаад яваад байсан. Аав нь намайг өрөөндөө оруулаад нэг удаа цохисон, би бол цохиогүй. Бид нарт анхнаасаа айлд очиж хүн зодно гэсэн сэдэл зорилго байгаагүй. Яагаад гэвэл ******* маргааш нь бөөрний дутагдалаар эмнэлэгт хэвтэх гэж байсан бие нь муу байсан учир тийм бодол байгаагүй. Өмнөх шүүх хурал дээр аав нь нүдний шилэн дээрээ өөрөө өвдөглөж унаад би хөнгөн гэмтэл авсан гэдгээ хэлж байсан Тийм болохоор над дээр ингэж хөнгөн гэмтэл зүйлчилж байгаа нь шудрага бус байна гэж бодож байна” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр бид нар хэрэг болсон айлын гадаа тавуулаа очсон. ******* найз охинтой болсон тэрийгээ санаад байна, уулзмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Бид нар голдоо нэг машинтай тэр машинаараа гэр, гэртээ хүргүүлнэ гэж бодож байсан. Тэгээд ойрхон

 

4

 

байснаар нь *******ын найз охин дээр очсон. ******* согтолттой, биеийн байдал нь муу байсан учир санаа зовоод*******цуг орсон. Би гадаа утсаар ярьж байгаад санаа зовоод араас нь орсон. Намайг хэргийн газарт очиход айлын хаалга онгорхой ******* үүдэнд нь хэвтсэн байдалтай хүмүүс орилолдож эмх замбараагүй байдал үүссэн байсан. Тэгээд би очоод болиулах гээд байж байтал Ш.Батболд гэх хүн ирээд намайг нэг удаа нүүрэнд цохисон. Бие биеэ хамгаалах гээд холдуулсан. Тэр үед бид нарын үгийг хэн ч сонсохгүй байсан бид нар тэр үед зодоон хийнэ гэсэн зорилготой бол очоогүй. Найз охинтой нь уулзах зорилготой очсон юм. Тэгээд *******ыг татаад босго нь дээр зодоод эхэлсэн. Тэгээд ээж нь гэх эмэгтэй хаалга барьсан хэнийг ч хөдөлгөхгүй байсан. Тэгээд хаалга хаах гээд чадахгүй би ээжтэй нь хамт цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө тэр айл хаалга хаагаад ******* тэр айлын гэр дотор үлдсэн. Би тэр айлын гэрт ороогүй хэрэг эхлэхээс дуусах хүртэл би үүдэнд нь байсан. Хаалга хаагдахаас өмнө найздаа санаа зовоод манай найз*******тэр айлруу суган доогуур нь орсон тэгээд хаалга хаагдсан. Тэгээд 15 минут орчимын дараа цагдаа ирсэн хаалга тогшоод тэр хүмүүс хаалга тайлахгүй дотор нэлээн чимээ сонсогдож байсан. Тэгээд би гадаа байсан 2 найзаасаа тусламж хүсэж цагдаатай бид нар хамт орж ирсэн. Би тэр айл руу бол огт нэвтрэж ороогүй найздаа санаа зовоод хамт явж байсан. Тэгээд одоо ийм жижиг зүйл дээрээс л болоод би өөрөө цохиулсан гэмтэл авсан гомдол санал гаргаагүй. Би бас хүн цохиогүй, гэрийнх нь үүдэнд байсан, тэр айлруу ороогүй байж ял шийтгэл авна гэдэг харамсалтай байна. Миний хувьд нялх хүүхэдтэй, олон дүүтэй хүн тийм учраас энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Даваасамбуугийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хамгийн анх 7-8 цаг болж байхад ******* ирсэн. ******* согтуу байсан намайг доромжлоод байсан. Би Ц.Хуланг ингэдэг, тэгдэг гээд байсан. Тэгээд ******* бид 2 маргалдаад ******* гараад явсан. Тэгээд надруу олон дугаараас залгаад зодолдох уу гээд байсан. Би сүүлдээ эгчийнх нь дугаарыг олж аваад эгчид нь ийм зүйл болоод байна дүүгээ ав гэж хэлсэн. Тэгэхэд чи хэн юм чиний гэр орон гэж юу байдаг юм гээд эгч нь уурлаад байсан. Тэгээд би эгчтэй нь яриад ойлголцохгүй юм байна гээд больсон. Тэгээд 24 цагт хаалга тогшоод би хаалга тайлахад ******* найзуудтайгаа намайг цохиод дайраад ороод ирсэн. Тэгээд хүмүүс дайраад орж ирээд орилоод байхаар нь манай аав, ээж унтаж байсан сэрээд гарч ирсэн. ******* миний өвдөгнөөс зуураад толь мөргүүлсэн. Тэгээд*******гэх залуу аавтай ноцолдоод бид нар гэрээсээ эд нарын гаргах гээд байсан гарахгүй ээж хаалга хаах гээд байхад хаалгахгүй ээжийг хүндлэхгүй байсан. Д.Баярцэнгэл та нар миний аавыг мэдэхгүй байна гээд орилоод дайраад байсан. Эд нар ороогүй гээд байна яг үнэндээ бол эд нар ороод буцаж гараад дахиж дайрч орж ирсэн хамаг юм эвдэлсэн. Манай аав Д.Бийг найзыгаа аваад гар гэсэн гарахгүй байсан. ******* миний хөлнөөс тэврээд хэвтсэн байсан. Тэгээд манай ээж эд нарыг гаргах гээд хаалганы тэнд байж байгаад манай ээж орилоод явсан тэгээд би ээжийг цохисон юм болов уу гэж бодоод нуруунаас нь хазаад ээжрүүгээ явсан. Цагдаа ирэхэд хаалга тайлаагүй гэж байсан 2 цагдаа ороод ирсэн байхад хаалга өшиглөөд байсан. Тэгээд бүх зүйл болоод өнгөрсөн би цагдаагийн хэлтэс дээр очоод мэдүүлэг өгөөд явж байхад******* пүнкэрын

 

5

 

тэнд сууж байсан.******* яагаад тэнд нуугдаж байсан мэдэхгүй. Тэгээд би гараад машинд суусан чинь******* шууд гүйгээд Дүнжингарав хотхоны төв хаалгаар гарсан. Намайг төв хаалгаар гарахад эд нар бүгд машин дотор яваагүй сууж байсан. Цагдаа ирээд ганц *******ыг авч явсан байсан” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тэр орой гэртээ унтаж байхад хаалга нүдээд намайг гарах хооронд манай хүү хаалга онгойлгоход урдаас нь хүүхдүүд манай хүүг түрээд орж ирсэн. Бат-Оргил орж ирээд Б.Даваасамбууг дээрээс нь дараад унагаасан дараа нь*******орж ирсэн. Тэгээд бөөн бужигнаан болоод манай эхнэр оруулахгүй гээд хаалга татаад эд нар орох гээд бас хаалга татаад байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Хулангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдөр 17 цагт ганцаараа ирсэн. Архи үнэртэж байсан Б.Даваасамбуу бид 2 гарч ирж уулзсан. Тэгээд надруу орилоод чи энд найз залуутайгаа байдаг юм уу гээд Даваасамбууг заамдаад хананд шахаад байсан тэгээд явсан. Орой 24 цаг өнгөрч байхад надруу чат бичээд согтуу байна. Биокомбинатад найзындаа ууж байна, одоо очиж байгаад ална, хядна гээд байсан ... Хаалга балбаад хүчтэй нүдсэн Бат-Оргил, Б.Даваасамбууг цохиод ороод ирсэн. Араас нь найзууд нь өмөөрч байгаа юм шиг ороод ирсэн. Дайрч орж ирээд орилоод байсан. Ээж нь Баярболдыг арай хийж байгаад түрүүлээд гаргасан. Тэгсэн хаалга гаднаас нь балбаад цохиод байсан. Бүгд аймаар согтуу байсан. Дахиад 2 залуу байсан эд нар дунд эрүүл байсан хүн байгаагүй. Даваасамбуу гэрлүү чирч оруулаагүй. Бат-Оргил цохиод орж ирээд найзууд нь орж ирсэн. Эвээр ярилцсан зүйл байгаагүй орилоод саваад байсан ээж нь гэмтэж гар хөл нь хөхөрсөн. Бат-Оргил хөлнөөс нь зуураад цохиод байсан Б.Даваасамбуу салгах гээд түлхэээд байсан ... намайг ганц хоёр удаа дөхүүлж өгч байсан ... Даваасамбуу өөрөөс нь холдохгүй болохоор Бат-Оргилыг түлхсэн тэгэхэд нь би гарыг нь холдуулсан нүдийг нь дараагүй ... Би ээмэг чих нь сэтэрсэн талаар хараагүй” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээрт хэлтэст гаргасан өргөдөл /1хх-ийн

 

  1. дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 8 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Даваасамбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 04 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед гэр бүлийнхээ хамтаар амарч байх үед гэрийн хаалга нүдээд байхаар нь манай ээж очиж дурангаараа харах үед үл таних залуу байна гэж хэлэхээр нь би очиж хаалга онгойлгосон ... манай эхнэрийг янхан, гичий, би шаасан гэх мэтээр хэл амаар доромжлоод намайг заамдаж зогсож байж

 

6

 

байхад Хулан гарч ирсэн ба тухайн залуу яваад өгсөн. Тэгээд тухайн залуу надруу маш их дугаараас залгаж би танай найз охиныг чинь шаасан, би чамайг яах уу гээд дарамтлаад байсан ... Шөнө гэртээ гэр бүлийн хамтаар унтах гэж байхад шөнийн 02 цагт хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь би очиж онгойлгох үед орой 20 цагт ирсэн залуу 4 залуутай хамт ирсэн байсан ба тухайн залуу орж ирээд миний зүүн хөлийг цээж гартай давхар тэврээд гарт түлхэж орж ирж намайг зодож үүдэнд байсан хувцасны шкаф, хана нураагаар мөргүүлж байхад цаанаас нэг цагаан кеттэй, бараан өмд, богино савхитай залуу гараараа миний толгойн баруун духны хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон ба нөгөө 3 залуу нь мөн миний биеийн бүх хэсэг рүү гараараа цохисон. Би биеэ хамгаалахын тулд нэг гараараа нүүрээ хамгаалж, нэг гараараа тухайн залууг өөрөөсөө холдуулах гээд түлхэж байсан. Энэ үед аав, ээж Хулан нар босож ирээд салгах үед надаас салахгүй бужигналдсан. Нөгөө өндөр махлаг залуу надаас салахгүй байсан ба ээж урт үстэй, уранхай жинсэн өмдтөй, ногоон цамцтай залуу, богино үстэй, цайвар цамцтай, хар куртиктэй хоёр залууг нь түлхэж гаргаад үүдэнд ээж орилхоор нь би нөгөө залуугийн нуруунаас нэг удаа хазаж тавиулсан. Тэгээд гэрт байсан улаан хар цамцтай, эрээн өмд хар савхитай залуу нь 20 цагт ирсэн залууг авч гарсан ба нэг улаан хар кунтиктэй залуу нь миний өрөөнд орж ирээд чи намайг хэний хүүхэд гэдгийг мэдэх үү гээд орилж чарлаад байсан. Манай аав тухайн 5 залууг гэрээс гарах үед ноцолдсон ...

 

Дуудлагаар 2 цагдаа ирээд гэрт бид нартай уулзаж байх үед тухайн залуучууд гэрийн хаалга нүдсээр байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... намайг нууцалсан дугаар залгаад дарамтлаад байна гэж хэлсэн ... Шөнө 02 цагийн орчимд гэрийн хаалга маш хүчтэй цохиод байхаар нь хүү босож онгойлгох үед хүмүүс орж ирэн хүүг минь зодож байсан ба эхнэр бид хоёр очиж 2 хүүг түлхэж гаргаж хаалгаа хаагаад хүү Даваасамбууг дарж хэвтсэн байсан залууг салгах гэхэд гэрт байсан 2 залуу нь хүүг тал талаас нь цохиод байсан ба би тухайн 3 залууг салгахад хүч хүрэхгүй байсан ... Энэ үед хүүг дарсан байсан том биетэй залууг хүүгээс салгаж аваад дарж хэвтэх үед хамт байсан саравчтай малгайтай улаан хар куртиктэй залуу миний арыг мэдэх үү та нарыг ална гээд хүү бид хоёр руу дайраад гүйгээд савсагнаад байсан ... нэг залуу нь гишгэж хавдсан баруун өвдөг рүү нэг нь өшиглөж хавтгасан. Манай хүү рүү 5 залуу бүгд дайрч цохиж зодсон ... Нэг саравчтай малгай өмссөн, улаан хар куртиктэй залуу би хуулийн хүн, миний ар том би та нарыг бүгдийг чинь ална гээд дайраад, чи намайг таних уу гээд дайраад байсан ... тухайн үед гэрт саравчтай малгайтай хүүхэд болон үсээ ардаа боосон хүүхэд нарын нэг нь түлхэх үед газар унахдаа хагарсан нүдний шил дээр өвдгөөрөө унаж гэмтэл авсан ... би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өвдгөн дээрээ өшиглүүлсэн гэж мэдүүлэг өгсөн ба тухайн үйл явдлыг бодоод байхад араас хүн түлхсэн байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16, 17, 18 дугаар хуудас/,

 

Л.Бархасын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “Тухайн шөнө гэр бүлээрээ амарч байхад 1 цагийн орчим хаалга хүчтэй цохиж эхлэсэн. Тэр чимээгээр гэрийн үүдэнд очиход хүү Даваасамбуу онгойлгосон танихгүй 3 хүүхэд миний зөвшөөрөлгүй гэрт орчихсон нэг том биетэй хүүхэд нь манай хүүхэдтэй ноцолдож байсан ... харин гэрт байсан нэг хүүхэд нь зөвшөөрөлгүй манай

 

7

 

өрөөгөөр яваад би хуулийн сургуульд сурдаг гэж орилж хашгираад шөнийн цагаар ирж амгалан тайван алдагдуулаад байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Гэрч С.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... тэгээд бид нар Тэмүүлэнгийн машинтай бид нар бүгд үерхэж байсан гэх эмэгтэйн гэр болох Дүнжингарав хороололд ирээд найз *******, Д.Б, нар байр руу ороод машин дотор би*******, Тэмүүлэн нар үлдсэн. Тэгээд найз******* удалгүй байр руу яваад орсон ... Тэгэхэд Бат-Оргил зам зааж байгаад Дүнжингарав хорооллын 102 дугаар байранд ирсэн. Тэгээд Тэмүүлэн бид хоёр машинд үлдсэн ба Бат-Оргил, Баянцэнгэл, Баярболд нар байрлуу орсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36, 37 дугаар хуудас/,

 

Гэрч У.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... бид нар миний машинаар Бат-Оргилийн найз охины гэрлүү очсон ... С.Түвшинтөгс бид хоёр машин дотор үлдсэн ба үлдсэн 3 найз байр руу орсон ... С.Түвшинтөгс бид хоёр гэр рүү орж үүд хэсэгт нь зогсож байгаад Бат-Оргилийг авч гарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39, 40 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Бархасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... унтаж байхад хаалга хүчтэй цохих чимээ гарах үед нөхөртэйгөө хамт босож гэрийн хаалган дээр очих үед манай хүү Б.Даваасамбуутай үл таних махлаг цагаан залуутай дээр доороо орсон байдалтай хэвтэж байсан ...тухайн хүүхэд манай гэрт зөвшөөрөлгүй өрөөнүүдээр орж гараад орилоод байсан болохоор би тухайн үед харааныхаа шилийг зүүгээгүй байсан болохоор сайн харж чадаагүй ... ямарч байсан 5 хүүхэд байсан ба бүгд зөвшөөрөлгүй гэрт дайрч орж ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4850 дугаартай “Ш.Батболдын биед баруун өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн “Батболдын биед үзлэг хийхэд баруун өвдгөөр өвдөнө гэх зовиуртай. Үзлэг хийхэд баруун өвдөг өвчтөй, хавдсан, цус хурсан гэмтэлтэй байсан. Өөрөөр хэлбэл эмнэлзүйн зовиур шинж тэмдэг илрээд мөн баруун өвдөгт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэсэн 2 элемэнт илэрч байсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т заасан гэмтэлд хамаарна. Тухайн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д хамаарахгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 46-47 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4855 дугаартай “Б.Даваасамбуугийн биед баруун чамархайн хуйх, баруун бугалганы цус хуралт, баруун тохой, зүүн бугалга, шууны зулгаралт, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын

 

8

 

2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /1хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 881 дугаартай шинжээч эмчийн Н.Энхцолмонгийн нэмэлт шинжилгээний “Ш.Батболдын биед учирсан баруун өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь уналт, цохилтын аль алинаар үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинаар үүснэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /1хх-ийн 59-60 дугаар хуудас/,

 

Кассын орлогын баримт /1хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

Хас Үнэлгээ ХХК-й хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1хх-ийн 70 дугаар хуудас/,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэдүгээр хэлтэст гаргасан хүсэлт /1хх-ийн

 

  1. дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Хулангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгэхэд 17 цагийн орчимд хаалга тогшихоор нь онгойлгох үед ******* бага зэргийн архи үнэртүүлсэн байдалтай байхаар нь Б.Даваасамбуу бид хоёр гарч *******той орцонд уулзсан. Тэгэхэд ******* нь надруу чи энэ байранд найз залуутайгаа байсан юм уу гээд уурлаж Б.Даваасамбуутай Хулангийн найз залуу нь би гэж маргалдаж байгаад явсан. Тэгээд ******* нь гар утаснаасаа би найзуудтайгаа архи ууж байна, би одоо очно за гэх мэтээр мессеж бичиж байгаад шөнө 01 цагийн орчим гэрийн хаалга маш хүчтэй цохихоор нь Даваасамбуу бид хоёр хаалга онгойлгохоор явсан. Тэгэхэд гэрийн хаалган дээр Бат-Оргил болон үл таних 2 залуу нар маш их согтолттой байсан. Тэгээд Бат-Оргил нь Даваасамбуугийн хоёр хөлнөөс тэврээд зуураад гэр рүү орж хананд шахаж байгаад домофон утас байгаа хэсэг рүү 175 сантиметр орчим өндөртөй бор царайтай би хуулийн сургуулийн оюутан байна, манай аавыг мэдэх үү, чи хэний хүүхдээр оролдож байгаагаа мэдэх

 

  • гэх мэтээр орилоод байсан залуу нар зодож байсан. Энэ үед хаалган дээр байсан махлаг цагаан царайтай том толгойтой залуу бүргэд хаалга өшиглөөд байсан. Ингэж байхад араас нь мөн хоёр залуу гэр рүү орж ирээд бүгд нийлээд Даваасамбуу руу дайраад байсан ба ээж нь сүүлд орж ирсэн хоёр залууг гаргасан. Мөн аав руу нь өөрийгөө хуулийн сургуульд сурдаг гэж орилоод байсан залуу аавыг нь түлхэж татаад газар унагаад байсан. Энэ үед Даваасамбуугийн ээж нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээгүй байхад ээж нь гэрээс том толгойтой цагаан царайтай залууг арай гэж гаргасан. Цагдаа нар ирж Бат-Оргилыг гэрээс гаргасан. Тэгээд цагдаа нар тухайн хүмүүсийг авч явсан ... Тухайн хүмүүс бүгд гэр рүү зөвшөөрөл авахгүй орсон ... Анх орж ирсэн 3 залуу Даваасамбуу болон Батболд руу дайраад байсан. Харин үймээн болж байхад хуулийн сургуулийн оюутан Батболдыг түлхэж, татаж, газар түлхэж унагаж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 143-144 дугаар хуудас/,
 

9

 

Виннэр Вэй ХХК-й хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1хх-ийн 147-149 дүгээр хуудас/,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 151 дүгээр хуудас/,

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн

 

  1. дугаар хуудас/,

 

Хохирлын талаарх баримт /1хх-ийн 227 дугаар хуудас/,

 

2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Цагдаагийн шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлага мэдээллийн жагсаалт /2хх-ийн 29 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******,*******,*******нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны 102 дугаар байрны 40 тоот хохирогч Ш.Батболдын гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, халдашгүй байх эрхэд халдан дураараа авирласан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Д.Б нь ганцаараа 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ш.Батболдыг түлхэж унагаан эрүүл мэндэд нь баруун өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Ц.Хулантай анх 01 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Хулангын найзынх нь төрсөн өдөр дээр танилцаж байсан. Тэрнээс хойш 3 сарын хугацаанд өдөр, шөнөгүй уулзаж яваад нэлээн дотно болсон байсан.

 

10

 

Хамт гадуур хонодог, хамт манай найзын гэрлүү буюу Дархан хотруу 2, 3 хоногоор хамт явж байсан. Хэрэг гарсан өдөр би Ц.Хулантай жоохон маргалдсан байсан. Тэр орой нь Ц.Хулантай чат бичиж байгаад очиж уулзахаар болсон. Тэгээд очсон би очихдоо нэлээн согтуу байсан. Би машинаас буугаад гуйваад байсан болохоор намайг согтуу байна гээд санаа зовоод*******хамт оруулж өгсөн. Тэгээд хаалга тогшсон чинь Б.Б.Даваасамбуу гэх залуу намайг заамдаж аваад шал нь дээр унагаагаад шууд зодоод эхэлсэн. Тэр үед би өөрийгөө удирдаж согтолттой миний бие их муу бөөрний архаг дутагдалд орсон байсан. Хүн зодож чадахгүй байдалтай байсан. Тэр үед миний нүдийг нэг хүн тагласан байсан. Ц.Хулан надад хэлэхдээ миний нүдийг гараараа тагласан байсан би юу ч харж чадаагүй. Миний дээр нэг хүн гараад суусан байсан. Миний бөөрлүү өшиглөсөн, нүдрүү хуруугаа хийж нүдэнд цус хуруулсан, нуруунаас хазсан өмнөх хурал дээр Б.Даваасамбуу тайлбарлахдаа аргагүй байдалд орсон байсан гэсэн би бол өөрийгөө хамгаалж чадахгүй хэнийг ч барьж аваагүй байхад аавтайгаа нийлээд зодсон. Бид нар анх зодох зорилготой энэ айлруу орсон бол бид нар тавуулаа нийлээд өөрийнхөө аав шиг хүнийг хүүхэдтэй нь нийлүүлээд зодох чадалтай хүмүүс байсан. Би бол хэнийг

 

  • цохиогүй манай найзууд ч хэнийг ч цохиогүй. Хэргийн материалаас харахад надад учирсан хохирол их байгаа миний би ээмэг зүүдэг байсан ээмгээ сэт татуулсан, нүдрүү хуруугаа хийсэн, нуруугаа хазуулсан, бөөрлүү өшиглөсөн, гар өчсөн дээр гарч өвдөглөж суусан байгаа. Б.Даваасамбуу гэдэг хүний аав Ш.Батболд нь зөөлөн эдийн гэмтэл гээд байгаа. Өмнөх шүүх хурал дээр өөрөө хэлж байсан би шилэн дээр унаад ийм болсон гэж байсан. Дараагийн мэдүүлэгтээ би бодоод байхад намайг хүн түлхсэн гэж мэдүүлгээ худлаа өгсөн байсан. Хэрэг болсон газарлуу бид нар бол дайрч ороогүй байгаа. Өөрсдөө хаалга онгойлгож заамдаж унагаагаад гэрлүүгээ чирж оруулаад зодож байгаа нь хүний ёсноос гажууд зүйл юм. Манай найзууд намайг авъя гэж байхад намайг гэрээсээ гаргахгүй би зугтаагаад мөлхөж гарсан. Манай найз Д.Бийг гэрлүүгээ авч ороод зодсон үгүйг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан орилоод байсан. Б.Даваасамбуу хутга хаана байна ална, хэний хүүхэд гэж мэдэх үү гээд орилоод байсан. Тэр айлын домапоне утас нүдний шил гэмтсэн гээд байгаа нь бид нар ноцолдож байхад санаандгүй байдлаар газар унаад эвдэрсэн гэдэг сэдлийг нь бид нар тавьж өгсөн болохоор тэрэнд гэмшиж байгаа тэр хохирлыг барагдуулж болно” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр тавуулаа байсан нь үнэн. Би *******ат- Оргилтой маргааш нь бөөрний дутагдалаар эмнэлэгт хэвтэн бие нь муу согтуу байсан учраас хамт орсон. Хамт ороод *******аторгил хаалга тогшиход би шатан дээр зогсож байсан. Тэгээд хаалга тайлахад Б.Даваасамбуу гарч ирээд *******ыг заамдаж унагаагаад зодоод эхэлсэн. Би тэр үед гайхаад салгах гээд очтол аав нь гарч ирээд надруу дайрсан би биеэ хамгаалаад байж байтал *******ыг гэрлүүгээ чирээд оруулсан. Би манай аав шиг хүн надруу дайраад байхаар нь өөрөөсөө холдуулаад байж байсан. Тэгээд аав нь араас нь орж, ээж нь хаалган дээр зогсож байсан. Гэр дотор *******аторгилын нүүрлүү нь өшиглөж, дагзруу нь цохиж харагдаж байсан. Тэгээд******* орж ирээд бид 2 харахад зодож байсан. Би аргаа бараад суган дооогуур нь орж найзыгаа авах гэхэд аав нь *******ыг биеэрээ дараад өвдөглөөд хэвтсэн хөдөлгөөн хийх чадваргүй болгосон байсан. Тэгээд би салгах гээд одоо болиоч
 

11

 

ахаа та нар яагаад манай найзыг зодоод байгаа юм гэхэд босохгүй миний үгийг тоохгүй байсан. Тэр үед Б.Даваасамбуу хутга хаана байна гээд хайгаад яваад байсан. Аав нь намайг өрөөндөө оруулаад нэг удаа цохисон, би бол цохиогүй. Бид нарт анхнаасаа айлд очиж хүн зодно гэсэн сэдэл зорилго байгаагүй. Яагаад гэвэл ******* маргааш нь бөөрний дутагдалаар эмнэлэгт хэвтэх гэж байсан бие нь муу байсан учир тийм бодол байгаагүй. Өмнөх шүүх хурал дээр аав нь нүдний шилэн дээрээ өөрөө өвдөглөж унаад би хөнгөн гэмтэл авсан гэдгээ хэлж байсан Тийм болохоор над дээр ингэж хөнгөн гэмтэл зүйлчилж байгаа нь шудрага бус байна гэж бодож байна” гэх мэдүүлэг, шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр бид нар хэрэг болсон айлын гадаа тавуулаа очсон. ******* найз охинтой болсон тэрийгээ санаад байна, уулзмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Бид нар голдоо нэг машинтай тэр машинаараа гэр, гэртээ хүргүүлнэ гэж бодож байсан. Тэгээд ойрхон байснаар нь *******ын найз охин дээр очсон. ******* согтолттой, биеийн байдал нь муу байсан учир санаа зовоод*******цуг орсон. Би гадаа утсаар ярьж байгаад санаа зовоод араас нь орсон. Намайг хэргийн газарт очиход айлын хаалга онгорхой ******* үүдэнд нь хэвтсэн байдалтай хүмүүс орилолдож эмх замбараагүй байдал үүссэн байсан. Тэгээд би очоод болиулах гээд байж байтал Ш.Батболд гэх хүн ирээд намайг нэг удаа нүүрэнд цохисон. Бие биеэ хамгаалах гээд холдуулсан. Тэр үед бид нарын үгийг хэн ч сонсохгүй байсан бид нар тэр үед зодоон хийнэ гэсэн зорилготой бол очоогүй. Найз охинтой нь уулзах зорилготой очсон юм. Тэгээд *******ыг татаад босго нь дээр зодоод эхэлсэн. Тэгээд ээж нь гэх эмэгтэй хаалга барьсан хэнийг ч хөдөлгөхгүй байсан. Тэгээд хаалга хаах гээд чадахгүй би ээжтэй нь хамт цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө тэр айл хаалга хаагаад

 

******* тэр айлын гэр дотор үлдсэн. Би тэр айлын гэрт ороогүй хэрэг эхлэхээс дуусах хүртэл би үүдэнд нь байсан. Хаалга хаагдахаас өмнө найздаа санаа зовоод манай найз*******тэр айлруу суган доогуур нь орсон тэгээд хаалга хаагдсан. Тэгээд 15 минут орчимын дараа цагдаа ирсэн хаалга тогшоод тэр хүмүүс хаалга тайлахгүй дотор нэлээн чимээ сонсогдож байсан. Тэгээд би гадаа байсан 2 найзаасаа тусламж хүсэж цагдаатай бид нар хамт орж ирсэн. Би тэр айл руу бол огт нэвтрэж ороогүй найздаа санаа зовоод хамт явж байсан. Тэгээд одоо ийм жижиг зүйл дээрээс л болоод би өөрөө цохиулсан гэмтэл авсан гомдол санал гаргаагүй. Би бас хүн цохиогүй, гэрийнх нь үүдэнд байсан, тэр айлруу ороогүй байж ял шийтгэл авна гэдэг харамсалтай байна. Миний хувьд нялх хүүхэдтэй, олон дүүтэй хүн тийм учраас энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг, хохирогч Б.Даваасамбуугийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хамгийн анх 7-8 цаг болж байхад ******* ирсэн. ******* согтуу байсан намайг доромжлоод байсан. Би Ц.Хуланг ингэдэг, тэгдэг гээд байсан. Тэгээд ******* бид 2 маргалдаад ******* гараад явсан. Тэгээд надруу олон дугаараас залгаад зодолдох уу гээд байсан. Би сүүлдээ эгчийнх нь дугаарыг олж аваад эгчид нь ийм зүйл болоод байна дүүгээ ав гэж хэлсэн. Тэгэхэд чи хэн юм чиний гэр орон гэж юу байдаг юм гээд эгч нь уурлаад байсан. Тэгээд би эгчтэй нь яриад ойлголцохгүй юм байна гээд больсон. Тэгээд 24 цагт хаалга тогшоод би хаалга тайлахад ******* найзуудтайгаа намайг цохиод дайраад ороод ирсэн. Тэгээд хүмүүс дайраад орж ирээд орилоод байхаар нь манай аав, ээж унтаж байсан

 

12

 

сэрээд гарч ирсэн. ******* миний өвдөгнөөс зуураад толь мөргүүлсэн. Тэгээд*******гэх залуу аавтай ноцолдоод бид нар гэрээсээ эд нарын гаргах гээд байсан гарахгүй ээж хаалга хаах гээд байхад хаалгахгүй ээжийг хүндлэхгүй байсан. Д.Баярцэнгэл та нар миний аавыг мэдэхгүй байна гээд орилоод дайраад байсан. Эд нар ороогүй гээд байна яг үнэндээ бол эд нар ороод буцаж гараад дахиж дайрч орж ирсэн хамаг юм эвдэлсэн. Манай аав Д.Бийг найзыгаа аваад гар гэсэн гарахгүй байсан. ******* миний хөлнөөс тэврээд хэвтсэн байсан. Тэгээд манай ээж эд нарыг гаргах гээд хаалганы тэнд байж байгаад манай ээж орилоод явсан тэгээд би ээжийг цохисон юм болов уу гэж бодоод нуруунаас нь хазаад ээжрүүгээ явсан. Цагдаа ирэхэд хаалга тайлаагүй гэж байсан 2 цагдаа ороод ирсэн байхад хаалга өшиглөөд байсан. Тэгээд бүх зүйл болоод өнгөрсөн би цагдаагийн хэлтэс дээр очоод мэдүүлэг өгөөд явж байхад******* пүнкэрын тэнд сууж байсан.******* яагаад тэнд нуугдаж байсан мэдэхгүй. Тэгээд би гараад машинд суусан чинь******* шууд гүйгээд Дүнжингарав хотхоны төв хаалгаар гарсан. Намайг төв хаалгаар гарахад эд нар бүгд машин дотор яваагүй сууж байсан. Цагдаа ирээд ганц *******ыг авч явсан байсан” гэх мэдүүлэг, хохирогч Ш.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би тэр орой гэртээ унтаж байхад хаалга нүдээд намайг гарах хооронд манай хүү хаалга онгойлгоход урдаас нь хүүхдүүд манай хүүг түрээд орж ирсэн. Бат-Оргил орж ирээд Б.Даваасамбууг дээрээс нь дараад унагаасан дараа нь*******орж ирсэн. Тэгээд бөөн бужигнаан болоод манай эхнэр оруулахгүй гээд хаалга татаад эд нар орох гээд бас хаалга татаад байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Хулангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдөр 17 цагт ганцаараа ирсэн. Архи үнэртэж байсан Б.Даваасамбуу бид 2 гарч ирж уулзсан. Тэгээд надруу орилоод чи энд найз залуутайгаа байдаг юм уу гээд Даваасамбууг заамдаад хананд шахаад байсан тэгээд явсан. Орой 24 цаг өнгөрч байхад надруу чат бичээд согтуу байна. Биокомбинатад найзындаа ууж байна, одоо очиж байгаад ална, хядна гээд байсан ... Хаалга балбаад хүчтэй нүдсэн Бат-Оргил, Б.Даваасамбууг цохиод ороод ирсэн. Араас нь найзууд нь өмөөрч байгаа юм шиг ороод ирсэн. Дайрч орж ирээд орилоод байсан. Ээж нь Баярболдыг арай хийж байгаад түрүүлээд гаргасан. Тэгсэн хаалга гаднаас нь балбаад цохиод байсан. Бүгд аймаар согтуу байсан. Дахиад 2 залуу байсан эд нар дунд эрүүл байсан хүн байгаагүй. Даваасамбуу гэрлүү чирч оруулаагүй. Бат-Оргил цохиод орж ирээд найзууд нь орж ирсэн. Эвээр ярилцсан зүйл байгаагүй орилоод саваад байсан ээж нь гэмтэж гар хөл нь хөхөрсөн. Бат-Оргил хөлнөөс нь зуураад цохиод байсан Б.Даваасамбуу салгах гээд түлхэээд байсан ... намайг ганц хоёр удаа дөхүүлж өгч байсан ... Даваасамбуу өөрөөс нь холдохгүй болохоор Бат-Оргилыг түлхсэн тэгэхэд нь би гарыг нь холдуулсан нүдийг нь дараагүй ... Би ээмэг чих нь сэтэрсэн талаар хараагүй” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх мэдээллийн хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 5 дугаар хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогч Б.Даваасамбуугийн “2019 оны 04 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед гэр бүлийнхээ хамтаар амарч байх үед гэрийн хаалга нүдээд байхаар нь манай ээж очиж дурангаараа харах үед үл таних залуу байна гэж хэлэхээр нь би очиж онгойлгосон ... манай эхнэрийг янхан гичий, би шаасан гэх мэтээр хэл амаар доромжлоод намайг заамдаж зогсож байж байхад Хулан гарч ирсэн ба тухайн

 

13

 

залуу яваад өгсөн. Тэгээд тухайн залуу надруу маш их дугаараас залгаж би танай найз охиныг чинь шаасан, би чамайг яах уу гээд дарамтлаад байсан ... Шөнө гэртээ гэр бүлийн хамтаар унтах гэж байхад шөнийн 2 цагт хаалга маш хүчтэй нүдээд байхаар нь би очиж онгойлгох үед орой 20 цагт ирсэн залуу 4 залуутай хамт ирсэн байсан ба тухайн залуу орж ирээд миний зүүн хөлийг цээж гартай давхар тэврээд гэрт түлхэж орж ирж намайг зодож үүдэнд байсан хувцасны шкаф, хана нураагаар мөргүүлж байхад цаанаас нэг цагаан кеттэй, бараан өмд, богино савхитай залуу гараараа миний толгойн баруун духны хэсэгрүү нэг удаа хүчтэй цохисон ба нөгөө 3 залуу нь мөн миний биеийн бүх хэсэгрүү гараараа цохисон. Би биеэ хамгаалахын тулд нэг гараараа нүүрээ хамгаалж, нэг гараараа тухайн залууг өөрөөсөө холдуулах гээд түлхэж байсан. Энэ үед аав, ээж, Хулан нар босож ирээд салгах үед надаас салахгүй бужигналдсан. Нөгөө өндөр махлаг залуу надаас салахгүй байсан ба ээж урт үстэй, уранхай жинсэн өмдтөй, ногоон цамцтай залуу, богино үстэй, цайвар цамцтай, хар куртиктэй 2 залууг нь түлхэж гаргаад үүдэнд ээж орилхоор нь би нөгөө залуугийн нуруунаас нэг удаа хазаж тавиулсан. Тэгээд гэрт байсан улаан хар цамцтай, эрээн өмд хар савхитай залуу нь 20 цагт ирсэн залууг авч гарсан ба нэг улаан хар кунтиктэй залуу нь миний өрөөнд орж ирээд чи намайг хэний хүүхэд гэдгийг мэдэх үү гээд орилж чарлаад байсан. Манай аав тухайн 5 залууг гэрээс гарах үед ноцолдсон ... Дуудлагаар 2 цагдаа ирээд гэрт бид нартай уулзаж байх үед тухайн залуучууд гэрийн хаалга нүдсээр байсан“ гэх мэдүүлэг /1хх-ийн 11-12 дугаар хуудас/, хохирогч Ш.Батболдын “... намайг нууцалсан дугаар залгаад дарамтлаад байна гэж хэлсэн ... Шөнө 2 цагийн орчимд гэрийн хаалга маш хүчтэй цохиод байхаар нь хүү босож онгойлгох үед хүмүүс орж ирэн хүүг минь зодож байсан ба эхнэр бид хоёр очиж 2-ыг нь түлхэж гаргаж хаалгаа хаагаад хүү Даваасамбууг дарж хэвтсэн байсан залууг салгах гэхэд гэрт байсан 2 залуу нь хүүг тал талаас нь цохиод байсан ба би тухайн 3 залууг салгахад хүч хүрэхгүй байсан ... Энэ үед хүүг дарсан байсан том биетэй залууг хүүгээс салгаж аваад дарж хэвтэх үед хамт байсан саравчтай малгайтай улаан хар куртиктэй залуу миний арыг мэдэх үү та нарыг ална гээд хүү бид хоёрлуу дайраад гүйгээд савсаганаад байсан ... Миний зүүг хөл дээр бужигнаж байхад нэг залуу нь гишгэж хавдсан, баруун өвдөгрүү нэг нь өшиглөж хавтгасан. Манай хүүрүү 5 залуу бүгд дайрч цохиж зодсон ... Нэг саравчтай малгай өмссөн, улаан хар куртиктэй залуу би хуулийн хүн, миний ар том би та нарыг бүгдийг чинь ална гээд дайраад, чи намайг таних уу гээд дайраад байсан ... тухайн үед гэрт саравчтай малгайтай хүүхэд болон үсээ ардаа боосон хүүхэд нарын нэг нь түлхэх үед газар унахдаа хагарсан нүдний шил дээр өвдгөөрөө унаж гэмтэл авсан ... эд нарыг салгахдаа унасан. Тэрнээс биш би энэ хүүхдүүдийг цохилоо гэж хэлээгүй. Надруу дайраад байсан болохоор хагарсан нүдний шилэн дээр гишгээд унасан” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-16, 17, 18, 248 дугаар хуудас/, гэрч Л.Бархасын “унтаж байхад хаалга хүчтэй цохих чимээ гарах үед нөхөртэйгөө хамт босож гэрийн хаалган дээр очих үед манай хүү Б.Даваасамбуутай үл таних махлаг цагаан залуутай дээр доороо орсон байдалтай хэвтэж байсан ... тухайн хүүхэд манай гэрт зөвшөөрөлгүй өрөөнүүдээр орж гараад орилоод байсан ... ямарч байсан 5 хүүхэд байсан ба бүгд зөвшөөрөлгүй гэрт дайрч орж ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрч С.Түвшинтөгсийн “... бид нар Тэмүүлэнгийн машинтай үерхэж байсан гэх эмэгтэйн

 

14

 

гэр болох Дүнжингарав хороололд ирээд найз *******,*******нар байрлуу ороод машин дотор би*******, Тэмүүлэн нар үлдсэн. Тэгээд найз******* удалгүй байрруу яваад орсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36, 37 дугаар хуудас/, гэрч У.Тэмүүлэнгийн “... бид нар миний машинаар Бат-Оргилын найз охины гэрлүү очсон ... С.Түвшинтөгс бид хоёр машин дотор үлдсэн ба үлдсэн 3 найз байрруу орсон ... С.Түвшинтөгс бид хоёр гэррүү орж үүд хэсэгт нь зогсож байгаад Бат-Оргилыг авч гарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39, 40 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4850 дугаартай “Ш.Батболдын биед баруун өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 44 дүгээр хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 881 дугаартай шинжээч эмчийн Н.Энхцолмонгийн нэмэлт шинжилгээний “Ш.Батболдын биед учирсан баруун өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь уналт, цохилтын аль алинаар үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /1хх-ийн 59-60 дугаар хуудас/, гэрч Ц.Хулангийн “... ******* надруу чи энэ байранд найз залуутайгаа байсан юм уу гээд уурлаж

 

Б.Даваасамбуутай Хулангийн найз залуу нь би гэж маргалдаж байгаад явсан. Тэгээд ******* нь гар утаснаасаа би найзуудтайгаа архи ууж байна, би одоо очно за гэх мэтээр мессеж бичиж байгаад шөнө 1 цагийн орчим гэрийн хаалга маш хүчтэй цохихоор нь Даваасамбуу бид хоёр хаалга онгойлгохоор явсан. Тэгэхэд гэрийн хаалган дээр Бат-Оргил болон үл таних 2 залуу нар маш их согтолттой байсан. Тэгээд Бат-Оргил нь Даваасамбуугийн 2 хөлнөөс тэврээд зуураад гэррүү орж хананд шахаж байгаад домофон утас байгаа хэсэгрүү 175 сантиметр орчим өндөртөй бор царайтай би хуулийн сургуулийн оюутан байна, манай аавыг мэдэх үү, чи хэний хүүхдээр оролдож байгаагаа мэдэх үү гэх мэтээр орилоод байсан залуу нар зодож байсан. Энэ үед хаалган дээр байсан махлаг цагаан царайтай том толгойтой залуу бүргэд хаалга өшиглөөд байсан. Ингэж байхад араас нь мөн хоёр залуу гэррүү орж ирээд бүгд нийлээд Даваасамбууруу дайраад байсан ба ээж нь сүүлд орж ирсэн 2 залууг гаргасан” гэх мэдүүлэг /1хх-ийн 143-144 дугаар хуудас/, 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 22 дугаар хуудас/, Цагдаагийн шуурхай удирдлагын 102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлага мэдээллийн жагсаалт /2хх-ийн 29 дүгээр хуудас/, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-ийн 235-250, 2хх-ийн 1-6 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

******* нарын үйлдлийг Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэсэн 2 санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэх нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн

 

15

 

нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим болон хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуудах гэмт хэргийн сэдэлтийн хувьд бусдыг үл тоомсорлосон, басамжилсан, элдвээр доромжлох, өөрийн хүч чадалтай болохоо харуулах, айлган сүрдүүлэх зорилготой байдаг бөгөөд бүлэглэн зөрчсөн, бусдад хүч хэрэглэсэн, өдөөн турхирч эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн, эмх замбараагүй байдлыг бий болгож олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан шинжтэйгээрээ Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэргээс ялгагдана.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хаалгыг гаднаас нь нүдэж онгойлгох үед тухайн орон байрлуу нэвтэрсэн, хаалгыг дотор талаас онгойлгосноор орохыг зөвшөөрсөн гэж үзэх ойлгох боломжтой талаар тайлбарлан мэтгэлцсэнийг шүүх хүлээн авлаа.

 

Дээрх 2 гэмт хэрэг нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэсэн шинжээрээ төсөөтэй боловч ******* нарын үйлдлийн хувьд согтуугаар бүлэглэн шөнийн цагаар айлган сүрдүүлэх зорилгоор орон сууцны байрны хаалгыг хүчтэй балбаж нүдэн, хаалга онголгох үед дайран орж хүч хэрэглэн, өдөөн турхирч бусдын эд хөрөнгийг гэмтээсэн буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй байна.

 

Нөгөөтэйгүүр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдэх явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч энэ үйлдлийг санаатай гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******,*******,*******нарыг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж эдгээр үйлдэлд өдөөн турхирч хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нөхцөл байдлыг буруу төсөөлж буюу ******* нь найз нарын хамт Ц.Хулан түүний найз залуу Б.Даваасамбуу нарыг айлган сүрдүүлэх зоилгоор очихдоо Ц.Хуланг найз залуу Б.Даваасамбуугийн гэрт түүний эцэг эхийн хамт амьдардаг талаар мэдэлгүйгээр Ц.Хулангийн гэрт очиж байна гэж андууран орсны улмаас үйлдэгджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлтээр *******ын биед хөнгөн гэмтэл тогтоогдсон байхад шалгаагүй гэдэг байр суурь илэрхийлэн мэтгэлцдэг ба түүний биед гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж прокуророос шийдвэрлэсэн шийдвэр хэрэгт авагдсан байна. Нөгөөтэйгүүр анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн хэмжээ хязгаарын дагуу хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

16

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, тус гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Батболд, Б.Даваасамуу нарт баримтаар тогтоогдсон 355.200 төгрөгийн бодит хохирол нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлөгдсөн ба энэ гэмт хэргийн улмаас хохирогч

 

Б.Даваасамбуу нь гадаадруу сургуульдаа явж чадаагүйгүйтэй холбоотойгоор нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч *******,*******,*******нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.Даваасамбуу, Ш.Батболд нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******,

 

  • .Баярболд, Д.Баярцэнгэл нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч *******,*******,*******нарыг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж эдгээр үйлдэлд өдөөн турхирч хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс *******,*******,*******нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 1 /нэг/ жил 6 сар хорих ял,*******,*******нарт тус бүр 1 /нэг/ жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,*******нарт оногдуулсан хорих ялыг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч *******,*******,*******нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

 

Шүүгдэгч *******,*******,*******нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг гаргасан боловч шүүгдэгч нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэн аль нь гэм буруу дээр маргаж,

 

17

 

гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай оролцсоныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх нөхцөл нь нэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх, хоёрт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, гуравт хохирол төлсөн эсхүл төлөхөө илэрхийлсэн байх явдал бөгөөд шүүхээс нэгэнт гэм буруутай гэсэн шийдвэр гаргасны дараа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр гэм бурууг хүлээн зөвшөөрсөн илэрхийлэл нь дээрх нөхцөл байдалд хамраахгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн

 

  1. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч *******,*******, Д.Б

 

нарыг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж эдгээр үйлдэлд өдөөн турхирч хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1 жил 6 сар хорих ял, шүүгдэгч*******од 1 жил хорих ял, шүүгдэгч Д.Бд 1 жил хорих ял тус тус оногдуулсугай.

 

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******, Д.Баярцэнгэл нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

      1. Хохирогч Б.Даваасамбуу, Ш.Батболд нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******,*******,*******нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

    1. Шүүгдэгч *******,*******, Д.Баярцэнгэл нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
 

18

 

    1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

    1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******,*******, Д.Баярцэнгэл нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ                              Г.ХАТАНЦЭЦЭГ