Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2019/0866

 

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Гомдол гаргагч: “Т” ХХК

          Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.П, Ц.Ц нар

          Гомдлын шаардлага: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.П, Ц.Ц нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №3******* тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах гомдлын шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Д.П, Ц.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч нь анх 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.П, Ц.Ц нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3******* тоот шийтгэлийн хуудасны 2 дахь зөрчлийг хүчингүй болгож, шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

          Дээрх гомдолдоо: Гомдол гаргагч нь Татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3******* тоот шийтгэлийн хуудасны зарим хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.3 дах хэсэгт зааснаар харьяаллын дагуу Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл татвар төлөгчийн гомдлыг хүлээн авч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцэн шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан. Улмаар Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дах хэсэгт “Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг тухайн шатны татварын албаны дарга тушаал гарган баталгаажуулна...” гэж заасны дагуу уг тогтоолыг Нийслэлийн татварын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/65 тоот тушаалаар баталгаажуулжээ. Дээр дурдсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг татвар төлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул зөрчилд холбогдогчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

          Гомдол гаргагч татвар төлөгч компанийн 2011-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг татварын улсын байцаагч нар шалгаад 2018 оны 03 дугаар сарын 21- ний өдөр 3******* тоот шийтгэлийн хуудас үйлдсэн. Шийтгэлийн хуудсаар 13.769.282 төгрөгийн нөхөн татвар, 4,130,784.6 төгрөгийн торгууль, 1,403, 418.2 төгрөгийн алданги нийт 19 303 484.8 төгрөгийн төлбөр ногдуулсан. Татвар төлөгч нь дараах үндэслэлээр шийтгэлийн хуудсын 2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

          Нэгдүгээрт. Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “..компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох..”-оор хуульчилсан бөгөөд гомдол гаргагч компанийн хувьд үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл үйлчилгээний хуучин барилга байгууламжийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтын хугацааг уртасгах, сайжруулах зорилгоор ажлын зураг хийлгэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “.. Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн..” татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцохоор зохицуулсан. Түүнчлэн гомдол гаргагч нь ажлын зураг хийлгэхээсээ өмнө Татварын ерөнхий газарт хандан үндсэн хөрөнгөнд засвар хийж байгаа тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар хасалт хийж болох эсэх талаар зөвлөмж хүссэн. Үүний дагуу Татварын ерөнхий газраас 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03-1/3111 тоот албан бичгээр “ үндсэн хөрөнгөнд их засвар хийсэн тохиолдолд худалдан авалтад төлсөн татварыг нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно” гэсэн. Тодруулбал хуучин үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгах сайжруулах зорилгоор ажлын зураг хийлгэж ажлын хөлсөнд нь төлсөн зардлыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцох зохицуулалтай байна. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь үндсэн болон туслах үйл ажиллагааныхаа хүрээнд үйлчилгээний зориулалтаар авсан ажил үйлчилгээнд төлсөн татварыг татвар ногдуулах төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.

          Хоёрдугаарт. Маргаан таслах зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт “...Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181-р тушаалын ..зураг төсөл, хайгуулын ажлын зардал гэсэн заалтаар барилгын өртөгт тооцогдохоор байна” гэжээ. Гэтэл Маргаан таслах зөвлөл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийн нягтлан бодох бүртгэлд тусгах тухай нарийвчлан зохицуулсан журмыг баримтлалгүй шинээр ашиглалтанд орж буй барилгын өртгийг хэрхэн тооцох талаар зохицуулсан Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалыг үндэслэж шийтгэлийг хуудсыг хэвээр баталсан нь үндэслэлгүй байна” гэжээ.

          Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.П, Ц.Ц нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.П нар «Тагварын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарыи 12-ны өдрийн 07/3534 тоот албан бичиг», «Татварын хяналт шалгалт хийх сронхий удирдамж», Татварын хяналт шалгалт хийх 35180100013 тоот томилолтын дагуу, 2061007 регистрийн дугаартай «Т ХХК-ийн 2011-2017 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хөон хэлэлцэх хугацаагаар шалгалтыг хийж тус компанийн гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна.

          1. 2017 онд "А” ХХК-иар 135,043,820.00 төгрөгийн үнийн дүн бүхий үндсэн хөрөнгө бэлтгэх худалдаа, үйлчилгээний барилга бариулахад зориулсан барилгын эскиз олон ажлын зураг төслийн нэмэгдсэн өртөгийн албан татварын худалдан авалтад төлсөн ажил үйлчилгээний зардлыг худалдан авалтын хасалт хийж төсөвт телөх албан татвараа бууруулсан зөрчил нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл. Албан татварт хасалт хийх «14 1.5.үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа. ажил. үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй» гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд Тагварын ерөнхий хууль зөрчих «Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар щлөкөөс зайлсхийх зорилгоор: 1,2.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зунлнйн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн; 1.4. ... бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөп төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. ...Энэ зүйлийн 1, 2. 3, 15 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна» гэсэн заалтыг зөрчсөн үйлдэлд 13,504,382.00 төгрөгийн нөхөн татвар, 4.051,314.60 төгрөгийн торгууль, 1,350,438.20 төгрөгийн алданги ногдуулсан.

           2. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн тогтоолоор тус компанийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан байна.

          3. Үйлдвэрлэл. үйлчилгээний зориулалтаар бус, хөрөнгө бэлтгэх зориулалтаар барилгын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн нь тухайн тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй ажил үйлчилгээ учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан заалтад хамаарахгүй болно.

          4. Компани хуучин барилгын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтын хугацааг

уртасгах зорилгоор шинээр барилга байгууламж барих бэлтгэхэд зориулж зураг төслийн ажлыг хийлгэсэн нь тус компанийн үндсэн хөрөнгө бэлтгэхэд зарцуулж хийлгэж буй ажил юм.

2. Гомдол гаргагч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.П, Ц.Ц нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №3******* тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.

         Тус шүүхэд “Т”ХХК-ийн гомдолтой Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Д.П нарт холбогдох хэрэг хянагдаж байна.

* Гомдол гаргагч татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн 3******* тоот шийтгэлийн хуудсын зарим хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлын шаардлагаа нэмэгдүүлж бүхэлд нь хүчингүй болгуулахаар гаргаж байна.

Шийтгэлийн хуудсаар 13 769 282 төгрөгийн нөхөн татвар, 4 130 784.6 төгрөгийн торгууль, 1 403 418.2 төгрөгийн алданги Нийт 19 303 484.8 төгрөгийн төлбөр ногдуулсан. Гомдол гаргагчийн зүгээс дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Шийтгэлийн хуудсын 1-д “2016 онд И******* ХХК-с 24683192 тоот падаанаар 1 649 000 төгрөгийн, 401304732 тоот падаанаар 1 000 000 төгрөгийн нийт 2 649 000 төгрөгийн үнийн дүн бүхий хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нэмэгдсэн өртгийн албан татварын йогдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх албан татвараа бууруулсан ..үйлдэлд 264 900 төгрөгийн нөхөн татвар, 79 470 төгрөгийн торгууль, 52 980 төгрөгийн алданги ногдуулах ” гэжээ.

Нэгдүгээрт.

Гомдол гаргагч нь 2016 онд “И М жигүүр” ХХК-с барилгын дээвэр, үүдний хэсгийн дотор заслын ажлыг хийлгэсэн. Энэхүү худалдан авалтандаа баримт хүсэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, кассын орлогын ордер, зарлагын падаан бичиж өгсөн. Татвар төлөгчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж худалдан авалтандаа Монгол Улсын татварын албанд бүртгэлтэй аж ахуй нэгжээс НӨАТ-ын падаан авснаа хууль ёсны гэж үзэж байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу олон ^лсын стандартад нийцсэн, санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэн Татварын Ерөнхий хуулийн 18.1.3-д заасны дагуу анхан шатны нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж санхүү болон татварын тайланг гаргана гэсний дагуу тайлан гаргасан. Тухайн падаануудыг шивж, татварын албанд баталгаажуулсан байдаг. Харин худалдагч буюу борлуулагч тал орлогоор хүлээн зөвшөөрсөн эсэхийг гомдол гаргагч мэдэх боломжгүй учраас хуурамч гэдгийг мэдэх боломжгүй.

Гэтэл Цагдаагийн байгууллагаас ирсэн бичгийн дагуу гэсэн шаардлагаар дүгнэж байгаа нь Зөрчил шлаган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн

1.1-д заасантай нийцээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Хоёрдугаарт.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэсэн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь *тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1 -д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”,

1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус зааснаас үзвэл зөрчил үйлдэгдсэн нь илзрхий тодорхойн улмаас зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй тохиолдолд, мөн холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүйгээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэхээр байна.

Гэтэл дээрх хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган Ьийдвэрлэх нөхцөл бүрдээгүй, гомдол гаргагч зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй байхад хариуцагч нар нь төлбөр төлүүлэхээр тогтоосон хуульд нийцэхгүй байна.

Гуравдугаарт.

Хавтаст хэрэгт Холбогдогчоос авсан тэмдэглэл гээд нягтлан бодогчоор гарын үсэг зуруулсан баримт хавсаргажээ.

Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж зааснаар гомдол гаргагч “Т”ХХК холбогдогч юм. Харин хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд 1шлбогдогчийг оролцуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” мөн зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан ... хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж зааснаар гомдол гаргагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Л.Э, эсхүл түүнээс олгосон итгэмжлэлийн дагуу томилогдсон этгээдийг зөрчилд холбогдсон хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон оролцуулахаар байна.

Гэтэл тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх захирлаас итгэмжпэл аваагүй, тухайн компанийг төлөөлөх эрхгүй нягтлан бодогчийг холбогдогчоор оролцуулан эрх үүрэг тайлбарласан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон гарсан шийдвэрийг мэдэгдээгүй нь гомдол гаргагч хуулийн этгээдийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн ажиллагаанд оролцох болон хэрэгжүүлэх эрх, үүргийг ноцтой зөрчсөн.

Тодруулбал зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоож, мөн хуулийн Холбогдогч гэсэн 3.1 дүгээр зүйлийн 2-д холбогдогчийн эрх, үүргүүдийг гомдол гаргагч хуулийн этгээд эдлэх боломжийг нь хязгаарласан байна.

Иймд хариуцагч улсын байцаагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 3******* тоот шийтгэлийн хуудас үйлдсэн байх тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Чингэлтэй Дүүргийн Татварын Хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.Ц. Д.П нар «Татварын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07/3534 тоот албан бичиг», «Татварын хяналт шалгалт хийх еронхий удирдамж», Татварын хяналт шалгалт хийх 35180100013 тоот томилолтын дагуу, 2061007 регистрийн дугаартай “Т” ХХК-ийн 2011-2017 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хөөн хэлэлцэх хугацаагаар шалгалтыг хийсэн. Тус компанийн шаардлагыг нэмэгдүүлсэн гомдолд дараах тайлбарыг хүргүүлж байна.

Тус компани 2018.03.21-ны өдрийн 3******* тоот шийтгэлийн хуудасиы зарим хэсгийг зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хайдсаиы дагуу Нийслэлийн татварын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/65 тоггоолоор 2017 онд “А” ХХК-иар 135,043,820.00 төгрөгийн барилгын эскиз зураг тослийн НӨАТ-ын худалдан авалтанд гөлсөн зардлыг хасалт хийсэнийг НӨАТТХ-ийн 14 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу үндсэн хөрөнгө бэлтгэхэд зорнуЛж худалдан авсан гэж үзсэн учраас албан татварыг хасахгүй гэж үзсэн байна.

1. ЦЕГ-ын ЭЦА-ны 2017.12.05-ны өдрийн Юд/6570 албан бичгийн хүрээнд “И*******” ХХК-нь Чингэлтэй дүүрэгтэй харьцагч 15 комгганид нэмэгдсэн ортгийи албан татварын хуурамч, хий бичилттэй падаан тараасан нь дагдаагийн байгууллагаар шалгагдаж тогтоогдсоны дагуу зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, нотлох баримтаар тогтоогдсон, тухайн үедээ татвар төлөгч зорчлөо хүлээн зөвшөөрсөн байна.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу" зөрчил үйлдсэн нь зорчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй, учруулсаи хохирол нь нотлох баримтаар тогтоогдсон тул хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн байна.

3. Тус компанийн захирал Л.Э, нягтлан бодогч Б.Снарт ЧД-ийн 5 дугаар хороо Самбуугийн гудамж-18, өөрийн ажлын байран дээр очиж хяналт шалгал'г хийх томилолт, үндэслэл, албан бичгийг танилцуулж, холбогдох тайлбар, аихан шатны баримтуудыг хүлээн авсаны дагуу хяналт шалгалт хийж, 7.2 дугаар зүйлийн 6-д заасны дагуу шнйтгэлийн хуудасны хувийг харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлиэ гэснээр баталгаат шуудангаар хүргүүлж гардуулсан болно.

 

                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1. Багануур тохижилт ОНӨААТҮГ нь анх шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №271720016 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий гомдол гаргаж,

2. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх эрлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 гөгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж гомдлын шаардлагаа тодруулж,

3. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн с татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Бнарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг хүчингүй болгуулах гэж гомдлын шаардлагаа тус тус нэмэгдүүлж байсан байна.

          Шүүх гомдол гаргагчийн дээрх нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянасан бөгөөд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

          Хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар нь гомдол гаргагч Багануур тохижилт ОНӨААТҮГ-ыг 2016 онд төрөөс олгосон 1,400,367,500 төгрөгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгөөс чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1,273,061,363.6 төгрөгийг татвар ногдох орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 127,306,136.4 төгрөгийн нөхөн татвар, 38,191,840.9 төгрөгийн торгууль, 19,3248,684 төгрөгийн алданги ногдуулан, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол, 1.2-т зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол, 1.3-т зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол гэж тус тус зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахыг хуулиар тогтоосон байна

Гэтэл дээрх хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар Багануур тохижилт ОНӨААТҮГ-ын татвар ногдолт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, улмаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэж, татварын улсын байцаагчийн 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 271720016 дугаар шийтгэлийн хуудсын 6 дахь заалтаар Багануур тохижилт ОНӨААТҮГ-т шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 22171000189 тоот томилолтын дагуу 2012-2016 оныг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг санхүүгийн тайлан тэнцэл, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлүүдийг дээрх нотлох баримтууд нь тодорхойлж чадахгүй байхад татварын улсын байцаагч нар нь Багануур тохижилт ОНӨААТҮГ-ын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хялбаршуулсан журмаар хяналт шалгалт явуулж, гомдол гаргагч хуулийн этгээдэд зөрчил оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл байхгүй байхад татварын улсын байцаагчийн гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг хууль ёсны гэж үзэхгүй тул хүчингүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Жич: Шүүх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын шаардлагын хүрээнд хянасан бөгөөд маргаан бүхий Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №271720016 тоот шийтгэлийн хуудасны 1-5 дахь заалтыг нэхэмжлэгч Багануур тохижилт ОНӨААТҮГ нь шүүхэд гомдол гаргахаас өмнө хүлээн зөвшөөрч биелүүлснийг дурдах нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР