Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/02497

 
  1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “К” ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээг 2016 оны 3 сарын 14-ний өдөр цуцлагдсанд тооцож, хариуцагч “А” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 437,309.64 ам.долларыг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, үлдэх 28,194.43 ам.долларт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар “К” ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот “Зээлийн гэрээ”-ний 6.2.4 дэх заалт, мөн “К”, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгах, 2013 оны 3 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Банк шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэл, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5,474,167 төгрөг болон 210,600 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,448,621 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 311,031 төгрөгийг нэхэмжлэгч “К” ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 6,371,099 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч “А” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай