Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 546

 


Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Ж-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Х-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч А.Х, орчуулагч А.Ер, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгийн оногдох хувь болон хуваарьт хөрөнгө гаргуулах тухай. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш.Ж, А.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн Х.М-ийг эх нь Ш.Ж-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Х.М-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Х-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж, Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай. 
6. Нэхэмжлэгч Ш.Ж нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Toyota corolla маркийн машиныг гэр бүлийн дундын хөрөнгөнд тооцож өөрт болон хүү Х.М-т оногдох хувийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч А.Х нь нэхэмжлэгч Ш.Ж-т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ тус тус татгалзсаныг дурдсугай. 
7. Иргэний хуулийн 127-р зүйлийн 127.1, 127.1.1, 127.1.2, 127.1.3 дахь хэсэгт зааснаар Ш.Ж-н хуваарьт хөрөнгө болох Аяга таваг ком буюу 200000 төгрөг, Буйдан орос буюу 680000 төгрөг, Хивсэнцэр /паласа/ 4 метр буюу 140000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хариуцагч А.Х-аас гаргуулан нэхэмжлэгч Ш.Ж-д олгосугай.  
8. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 126.2, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт 1-60 айлын орон сууцны 133 тоот 15,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагч А.Х-д үлдээж, 
Хариуцагч А.Х-аас Өлгий сумын 6 дугаар багт байршилтай 700 метр квадрат талбайтай зуслангийн зориулалтаар газар буюу 3500000 төгрөг, LG маркийн 52 инчийн LCD зурагт нэг буюу 550000 төгрөг, MIDEA маркийн зуух нэг буюу 280000 төгрөг, Samsung маркийн хоол халаагч нэг буюу 100000 төгрөг, Samsung маркийн тоос сорогч нэг буюу 150000 төгрөг, Индүү орос нэг буюу 20000 төгрөг, Бюрса маркийн хөргөгч нэг буюу 650000 төгрөг, гал тогооны тавилга нэг буюу 300000 төгрөг, Веко маркийн хэншүү сорогч нэг буюу 110000 төгрөг, Бойлер нэг буюу 130000 төгрөг, Сандал 4 ширхэг буюу 80000 төгрөг, Абажур нэг буюу 120000 төгрөг, Samsung маркийн принтер нэг буюу 113000 төгрөг, хариуцагчид хуваарилагдсан эд хөрөнгийн зөрүү үнэ 14265666 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Ж, хүү Х.М нарт олгосугай.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352760 төгрөгийг, хариуцагч А.Х-ын сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 265393 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ж-т олгосугай.
10. Шүүхийн шийдвэрийн хувийг гэрлэгчдийн гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Е-д үүрэг болгосугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         К.Б