Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг,

аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

яллагдагчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

яллагдагчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

 яллагдагч Б.Г, Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрдэнэхамба овогт Бадрахын Г, Буд овогт Баярсайханы Э нарт холбогдох эрүүгийн 1919002060110 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Г

Б.Э

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ Яллагдагч Б.Г, Б.Э нар нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнговь аймгийн Даланжаргалан сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хар алт” ХХК-ны хашаанаас шланз машины хойд тэнхлэг, ком нум зэрэг эд зүйлийг ковш механизм ашиглан, бүлэглэн хулгайлж 2500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “... ...” гэв.

 Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... ...” гэв.

 Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ6/19- 017 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

Хохирогч Г.Бат-Очирын “...05 дугаар сарын 20-ны өдөр кемп дээр ирэхэд манай хангамжийн менежер ажилтай Баттөр уурхайн засварын цехэд байсан Норд бенз машины тэнхлэг, 2 ком нум хулгайд алдагдсан байна гэж өмнө нь байсан зураг, алдагдсан байх үеийн зургийг харуулсан ...Соёлхүү, Г нар алдагдсан машины сэлбэгийг хулгайлсан, түүнийгээ Фриенд шиф Ресурсис ХХК-ний ажилтан Б.Эт худалдсан, даргаа би энэнд ямар ч хамааралгүй шүү, Г 05 дугаар сарын 19-ний өдөр машин зарсан мөнгө аваадахья гээд миний данс руу “чулак, ком нум” гэсэн утгатай 450.000 төгрөг шилжүүлсэн, энийг таниас нуугаад байх зүйл надад байхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

Гэрч В.Батчулууны “...Г надад “та дансныхаа дугаарыг өгчих, хүнд машин зарсан мөнгөө авах гэсэн юм, өөрийнхөө дансаар авч болохгүй, зээл татах гээд байна” гэхээр нь өөрийнхөө Хаан банкны 5499102407 гэсэн дансыг өгсөн. Өдөр 13 цагийн орчимд миний дансанд 450.000 төгрөг “чулак, ком нум” гэсэн утгатай орлого орж ирсэн ...миний дансанд орж ирсэн Гын 450.000 төгрөгийг зээл татаж магадгүй гэж бодоод харуул Мягмаржавын дансанд 450.000 төгрөгийг миний данснаас банк зээл татаж магадгүй Год өгөөрэй гээд түүний 5098003206 гэсэн данс руу нь гүйлгээний утга дээр нь өөрийнхөө утасны дугаарыг бичээд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар хуудас/

 Гэрч Б.Мягмаржавын “...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ...Г утсаар ярьж байснаа Батчулуунаас “чи дансаа өгчих” гээд дансыг нь авч байсан. Тэгээд удалгүй Батчулууны данс руу 450.000 төгрөг орж байсан. Тэгтэл Батчулуун надад хандан “миний дансанд байгаад байвал банк татаад авчихна, тэгэхээр чиний данс руу хийчихье” гээд миний дансны дугаарыг аваад 450.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн Г миний данснаас дүү рүүгээ 80.000 төгрөг, Э луу 200.000 төгрөг, Батчулуунд 60.000 төгрөг, өөр нэг хүнд 20.000 төгрөг зэргийг өгч шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Гэрч Б.Золбаярын “...2019 оны 05 дугаар сарын дундуур /яг өдрийг нь санахгүй байна/ шаланзны арын чиргүүлийн хойд тэнхлэг эвдэрчихсэн. Тэгээд энэ талаар Эт хэлж байсан. Гэтэл Э надад “миний өмнө ажиллаж байсан Чингисийн хар алт гэдэг компанид тэнхлэг байж магадгүй, хүмүүсээс асууя” гэж хэлсэн. Тэгсэн хэд хоногийн дараа “тэнхлэг олчихлоо” гэж хэлээд аваад иртэл ком нум бас давхар байсан. Би тэрийг нь бол сайн мэдэхгүй. Тэгээд олоод ирсэн тэнхлэгийг нь өөрийнхөө шаланзны чиргүүлд угсарч тависан...” гэсэн мэдүүлэг/хх- 34-35 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-71-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Яллагдагч Б.Г, Б.Э нар нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнговь аймгийн Даланжаргалан сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хар алт” ХХК-ны хашаанаас шланз машины хойд тэнхлэг, ком нум зэрэг эд зүйлийг ковш механизм ашиглан, бүлэглэн хулгайлж 2500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Г.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...05 дугаар сарын 20- ны өдөр кемп дээр ирэхэд манай хангамжийн менежер ажилтай Баттөр уурхайн засварын цехэд байсан Норд бенз машины тэнхлэг, 2 ком нум хулгайд алдагдсан байна гэж өмнө нь байсан зураг, алдагдсан байх үеийн зургийг харуулсан ...Соёлхүү, Г нар алдагдсан машины сэлбэгийг хулгайлсан, түүнийгээ Фриенд шиф Ресурсис ХХКний ажилтан Б.Эт худалдсан, даргаа би энэнд ямар ч хамааралгүй шүү, Г 05 дугаар сарын 19-ний өдөр машин зарсан мөнгө аваадахья гээд миний данс руу “чулак, ком нум” гэсэн утгатай 450.000 төгрөг шилжүүлсэн, энийг таниас нуугаад байх зүйл надад байхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч В.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г надад “та дансныхаа дугаарыг өгчих, хүнд машин зарсан мөнгөө авах гэсэн юм, өөрийнхөө дансаар авч болохгүй, зээл татах гээд байна” гэхээр нь өөрийнхөө Хаан банкны 5499102407 гэсэн дансыг өгсөн. Өдөр 13 цагийн орчимд миний дансанд 450.000 төгрөг “чулак, ком нум” гэсэн утгатай орлого орж ирсэн ...миний дансанд орж ирсэн Гын 450.000 төгрөгийг зээл татаж магадгүй гэж бодоод харуул Мягмаржавын дансанд 450.000 төгрөгийг миний данснаас банк зээл татаж магадгүй Год өгөөрэй гээд түүний 5098003206 гэсэн данс руу нь гүйлгээний утга дээр нь өөрийнхөө утасны дугаарыг бичээд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ...Г утсаар ярьж байснаа Батчулуунаас “чи дансаа өгчих” гээд дансыг нь авч байсан. Тэгээд удалгүй Батчулууны данс руу 450.000 төгрөг орж байсан. Тэгтэл Батчулуун надад хандан “миний дансанд байгаад байвал банк татаад авчихна, тэгэхээр чиний данс руу хийчихье” гээд миний дансны дугаарыг аваад 450.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн Г миний данснаас дүү рүүгээ 80.000 төгрөг, Э луу 200.000 төгрөг, Батчулуунд 60.000 төгрөг, өөр нэг хүнд 20.000 төгрөг зэргийг өгч шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Золбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын дундуур /яг өдрийг нь санахгүй байна/ шаланзны арын чиргүүлийн хойд тэнхлэг эвдэрчихсэн. Тэгээд энэ талаар Эт хэлж байсан. Гэтэл Э надад “миний өмнө ажиллаж байсан Чингисийн хар алт гэдэг компанид тэнхлэг байж магадгүй, хүмүүсээс асууя” гэж хэлсэн. Тэгсэн хэд хоногийн дараа “тэнхлэг олчихлоо” гэж хэлээд аваад иртэл ком нум бас давхар байсан. Би тэрийг нь бол сайн мэдэхгүй. Тэгээд олоод ирсэн тэнхлэгийг нь өөрийнхөө шаланзны чиргүүлд угсарч тависан...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ6/19- 017 дугаартай хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Бадрахын Г, Баярсайханы Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилсан байна.

Иймд гэмт үйлдлийн талаарх прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд Эрдэнэхамба овогт Бадрахын Г, Буд овогт Баярсайханы Э нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна

. Шүүгдэгч нар нь хохирогч Г.Бат-Очирт учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч Б.Г, Б.Э нарыг хулгайн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав .

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Эрдэнэхамба овогт Бадрахын Г, Буд овогт Баярсайханы Э нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Э нарт тус бүр 1 жил хорих ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А Б.Г, Б.Э нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч А Б.Г, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Г, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН